Saturday, July 16, 2011

Амьд Дэлхий Эжий



энэ киноны сүүлийн хэсэгт уул ус, байгаль орчин, ан амьтдаа хамгаалж байгаад амь үрэгдсэн хэдэн  ойн хамгаалагчдыг харуулж байна. Харамсалтай нь манайд мөн юу болж байгаа бол, бид байгаль эхээс төрчихөөд, байгаль эхдээ буцааж ачыг нь яаж хариулж байгаа болдоо.
Зарим нэг нэвтрүүлгээс үзхэд, ганц хүн ч хэдэн уулыг ой модтой болгочихдог талаар ярих юм. Нэг францын малчин, малаа хариулангаа ямагт үр тариад л явдаг байсан, хэдэн жилээс нь тэр нь ой мод болчихсон, өвөр монголын цөлийг нэг эмэгтэй хүн моджуулж одоогийн өвөр монголын төрхийг бий болгосон гэх, социализмын үеийн манай нэг баримтад кинонд, нэг геолог хүн 2-3 уулыг ойн моджуулсан гээд бахархамаар зүйлс байх юм.

бид уулыг ойжуулж чадах болов уу? ялангуяа модыг нь авч байгаа этгээдүүд...

Заримдаа байж суухын аргагүй, уул уурхайн талаар санаа зовох юм. Манай нийгэм оюунаараа төлөвшиж болоогүй байж, ямарч зохицуулалт хяналтгүйгээр энэ салбарлуу шуурч байдаг.

Saturday, July 9, 2011

Бурхан ба түүний математик

Энэ видеог үзээд нэмж юм хэлмээр санагдлаа..
Бүхий л дэлхийн зүйлс нэг том нийт хүчний хуулинд захирагдагч тэрхүү хуулийн дагуу өөрсдийн холбоо уялдаагаа бүрдүүлж энэ ертөнцөд тогтож, байр сууриа эзэлж байдаг нь ердийн ухаанаар бодоход тодорхой. Жижиг зүйлс нь том зүйлсэнд наалдаж, хоорондын холбоо уялдаагаар арай том болж, хэд хэдэн бие даасан том зүйлс болоод ирэхээрээ илүү дээгүүр түвшинд дараагийн өөрөөсөө илүү том зүйлстэй холбогдон нэгддэг бөгөөд тэрхүү явц нь давтагдаж илүү том зүйлс рүү тэмүүлж холбогдож явдагийг энэхүү байгалийн давтамжийн хуулиас бид харж болно. Гэхдээ энэ нь ямар гайхамшигтай төгс төгөлдөр, тэгш тэнцүү ганц ч зөрчил алдаагүй явагдаж байдгийг нь энэхүү видеон дээр биднээс арай давамгай хөгжсөн хүмүүн бидний нэг эрдэмтэн судалсныг нь; математикийн онолоор нь тайлбарласныг нь бид энд харна. Тэгээд энэ нь давтагдаад эргэлдэж дараа дараагийн явцдаа өөрчлөгдөж илүү том, илүү дээгүүр юм руугаа дэвшиж, хувиран хувисаж байдаг. (эгэл ердийн бөөмийн түвшинд хүртэл авч үзвэл, атом атомтойгоо нийлж, молекул болоод дараа нь эд эснүүд болоод нийлэн нийлсээр бие махбодь үүсдэгийг бид мэднэ.)

Өөрсдийгөө бид энэ хязгааргүй огторгуйн нэг хэсэг гэж өөрийгөө авч үзвэл, тэр жижиг нэгжнүүд мэт бид нар одоо том нэгжнүүдтэй холбогдох шаардлагатай гэдгийг бид бүхэн ойлгоно.
Тэгээд тэр одоо бид нараас илүү том зүйлс нь хаана байна вэ? Тэр нь юу вэ? Цаашид яаж зөв хөгжих вэ? Энэ бүхэн нь хүний сонголтонд орхигдон, бидний хайгуул үргэлжилсээр, эсвэл (тэнгэс рүү тэмүүлэх бидний горхи мэт амьдралын) горхины голдирол нь нэг юманд баригдаад цаашаагаа далай тэнгисдээ хүрэхээсээ наана нарийсаж хатсаар байх уу?

Бидний өөрсдийн чиг хандлаганаас шалтгаалж өөрсдийн сонголтоо яаж ч хийлээ, яаж ч шийдлээ, бид агуу их том, байгаль орчин, сансар, огторгуйн нэг хэсэг учраас, бид нар тэрхүү илүү их том "зүйлсийн" тэр холболтын хуулинд нь, валентын хүчний хуулинд захирагдсаар байх болно.

Шри Матажи багш хэлэхдээ юм болгон өөрийн гэсэн чанар, валенттай байдаг гэж хэлсэн нэг лекцний хэсгээс нь санахад.
Төмөр бол өөрийн төмөр байх валенттай, мод нь - мод байх тогтолцоотой, үүнийг нь холбож, тогтоодог гол валенц нь дотроо байдаг.
Үүнтэй ижилхэн хүн биднийг тогтоодог валенц нь хөгжлийн явцаар боловсроод бий болоод бидний энэхүү амьдрал дахь байрь суурийг тодорхойлж байдаг гэсэн байна. Хүнд 10 валенц буюу 10 буян байдаг гэж бид зүйрлэж ойлгож болно.
Хүний хөгжлийн түүхэнд энэхүү хүн доторх валенцийг нь сайжруулж нэмэгдүүлэх талаар, яаж өөрийгөө дороотуулалгүй дээш өгсөх талаар маш олон гүн ухаантан суут хүмүүс, дээд оюунаас хувилгаалсан багш, бурхад,  янз бүрийн аргаар сануулж, энэ амьдралдаа яаж зөв явах талаар хэлдэг байсныг бид мэднэ.
Тэрхүү холбоо тогтолцоог нь эвдвээс тэрхүү тогтолцоог бий болгож байсан дүрэм хууль нь задарч тухайн бүтэц нь нураж мөхөж эхэлдэг.
Төмөр нь жишээлбэл: модондоо атаархаад "би мод болмоор байна" гэх боломжгүй, мөн - мод нь төмөртэй барьцаад: "би одоо төмөр болмоор байна" гээд өөрийн валенцын дагуу биш үйлдвээс, хувирч, задарч юу ч биш болох аюул байдаг билээ...
Түүнтэй ижилхэн хүн болгоны хувь тавилан янз бүр бөгөөд бусадтай өөрийгөө харьцуулалгүй, бусдаас хамаарч шалтгаалалгүй, өөр дотроо хөгжих нь чухал байна. Гэвч хүн бид нар амьтнаас илүүтэй, өөрийн хөгжлөө өөрөө сонгох эрх чөлөөтэй бөгөөд тэрхүү нүдэнд үл харагдах хуулийг зөрчилгүй, сүйрүүлэх зах хязгаарыг нь хэтрэлгүйгээр яаж амьдрах арга ухаанаа бид мэдэх буй за.
Тэрхүү дүрэм хуулийн зөрчил нь хүнд мөн бий болох тохиолдолд-- хүний эд эсний түвшинд, холбоо уялдааны задрал үүсч хавдрын өрнөлийг үүсгэх шалтгаан болдог. Хамгийн гол нь бидний нарийн юмсыг ойлгох нарийн мэдрэхүй гэмтэж бид нар оюунаар хөгжих цаашдын аялал зогсонги байдалд орох явдал байдаг бөгөөд энэ нь өнөө үед эрчимтэй үзэгдэж байна.

Тэгэхлээр тэрхүү нарийн зүйлсийг тэтгэж бий болгодог, бүрэлдүүлж тогтоодог тэрхүү хүч нь тэр юу вэ?
Зүгээр энэ талаар номноос уншаад, зөвшөөрөөд, төсөөлөөд хангалттай гэж үү?
Хоосон итгэл дээр биш, хоосон төсөөлөл дээр биш, онол дээр тулгаварлах биш, энэ талаар бодитоор судалцгаая хүмүүсээ...
Хүний үзэл бодлын түвшингээс дээш давж гарахсан.