Tuesday, January 18, 2011

Та сүнсээ гэрэлтүүлнэ үү. Let the Spirit shine.

  "Юу юуны түрүүнд – Та өөрийнхөө амин чанараар байх түвшинг олж тогтоох хэрэгтэй. Өөрийнхөө сүнсийг мэдэлгүйгээр та Дээд Оюун, Бурханлагийг олж мэдэхгүй.
Сүнс чинь өөрөө мэдрэмтгий зүйл л дээ. Тэр (сүнс) нь тэнд нь байж л байдаг; эргэлзээ үгүй. Тэр нь тэнд гарцаагүй  байж л байдаг, гагцхүү тэр -таны анхааралд- гэрэлтэж эхлэх хэрэгтэй юм. Таны анхаарал таны зүрхтэй нийцтэй байх ёстойг та нар мэдэх хэрэгтэй. Хэрвээ таны анхаарал (тийшээ хандсан биш, зүрхээ хайхардаггүй, самуурсан) тийм зохисгүй бол таны амин сүнс/мөн чанар чинь гэрэлтэж гийхгүй. Анхаарал тогтвортой бол - Сүнс гэрэлттэг. Өөрийн систем бүтцээ тэнцвэржүүл, ингэснээр та тэнцвэртэй байдлын түвшнийг тогтооно. Бодол санаагаа тэнцвэржүүл, нүдээ төлөв болго, хүслээ төлөвшүүл. Дотоод бүтцээ тэнцвэржүүлэхийг оролд. “Эго, сүперэго”-гоо тэнцвэржүүл. Ингэснээр анхаарал маш их засрагддаг.
  Одоо тэгэхлээр, өөрийн сэтгэлийн тэнхээгээр яаж үйлдэх вэ? -Юуны өмнө та хүсэмжлэх хэрэгтэй, тэгээд дараа нь үйлдэх. -Би хаашаа чиглэж байна? Би юу хийж байна? Би үнэнийг эрэлхийлэгч мөн үү?  Үнэнийг эрэлхийлэхэд би ийм юм хийх ёстой билүү? – (гэвэл) Шууд тэнцвэртэй байдал бий болоод ирнэ.
 Тэгэхлээр энэхүү төв тэнцвэртэй байдал тогтох хэрэгтэй. Юун түрүүнд өөрийгөө тэнцвэржүүлж цэгцэл. Аливаа туйлширсан хандлагатай үйлдлээ тэнцвэржүүл. (Хэрвээ цэцгээ их услаад байвал багасга, харин бага услаад байвал ихэсгэ г.м. ;-) гагцхүү харин – их ч, бага ч болголоо - устгах чанартай=хөнөөлтэй байвал, -тийм зүйлээсээ та татгалзана уу - орч.)
  Амьдралдаа аливаа туйлширсан хандлага үйлдлийг багасгах хэрэгтэй. 
Тэгэвэл - сөрөх, тэмцэх "сэтгэлийн" хүч - эсрэг чиглэлээрээ мөн гарч ирдэг. Жишээ нь хүмүүс гөжүүд болон хувирдаг. Тэд өөрсдийгөө тэнцвэржүүлэх хэрэгтэй гэдгээ тэд хүлээхийг хүсдэггүй, “Өө, бид нар зүгээрээ”, гээд - өөрсдийгөө зүгээр гэдгээ нотлох гэж янз бүрийн юм ярьж тайлбарлаж эхэлдэг. Та хэнд тайлбар тавиад байгаа юм? Та өөрөө өөртэйгээ л тэмцэлдэж байна. Яагаад? Яагаад гэвэл та нар дотроо бүрэн гүйцэд нэгдлийг олоогүй; зөрчилдөөнтэй байгаа учраас. (Толгой нь нэг юм бодоод, зүрх нь нэг юм хүсээд, ухамсар нь бас өөр юм тайлбарлааад г.м.- орч.)
Шри Матажийн 1980 оны лекцнүүдийн хэсгээс.

  Сүнстэйгээ нийцтэй болохын тулд та анхаарлаа тогтворжуулж тайван болгох хэрэгтэй. Нуурын усанд Нар бүрэн дүрсээрээ тусахтай адил анхаарлаа тогтуун амгалан болго.
Харин (хүний анхаарал дээр) бодлууд буугаад ирэхээр нуурын ус нь давалгаанд автан нууранд тусах нарны дүрсийг сарниулах мэт болдог. Бидний өөрсдийн төсөөлөл/ үзэл бодол/ санаанууд - бидний анхаарал дээр тунан - толин дээр суусан толбо мэт - дүрсийг бодит байдлаар нь харахад садаа болдог. Энэ нь бидний баруун зүүн талын симпатетик нервний системийн ачааллаас шалтгаална. Анхаарлаа тогтворжуулахын тулд хүн Сахажайогийн хялбар аргуудыг хэрэглэж, зүүн, баруун шугамыг тэнцвэржүүлдэг.
  Үүнд бид өөрсдийн хүслийн хүч болон сэтгэлийн тэнхээн хүчийг идэвхжүүлдэг. Хэрвээ бидний сэтгэлийн тэнхээ  “эго”-ноос (хувийн дорд аминч сэтгэхүйнээс) гаралтай бол тэрхүү сэтгэлийн тэнхээ нь зөв тийш чиглэхгүй. Тийм учраас бид өөрсдийгөө яг хаана зогсож байна, ямар байрь суурьтай, хаашаа чиглэж байна гэдгээ харах хэрэгтэй. Бид юмыг чөлөөтэй хийж байна уу, эсвэл тааралдсан юм болгонд реакц үзүүлж (барцаадтай) явна уу.
  Өөрийнхөө тухай асууж байх нь бидэнд өөрийгөө дүгнэх боломж олгоно. Өөрийгөө эргэцүүлэн бодох нь үнэндээ бид өөрсдийгөө ямар байдалд байгааг мэдхэд тусламжтай бөгөөд шаардлагагүй юмсыг хянах ба эдгээрийг даван гарахад тус болж өгдөг.
  Бид өөрсдийн үйлдлийн тодорхой шалтгааныг үнэхээр олж чадвал хүний дотоод зөрчилдөөн аажмаар арилдаг. Хүн, бодит хүсэл болон зүгээр нөхцөл байдлаас хамаарсан зуршил хоёрын хоорондын ялгааг олох хэрэгтэй, жишээлбэл: нөхцөл байдлын зуршил нь биднийг нэг юмыг хийхийг албаддаг бөгөөд энэ нь өөрийн чөлөөт эрүүл сэтгэлээс гараагүй байх жишээтэй. Өөрийн талаар цэвэр мэдлэгтэй болоод ирвэл таны үйлдлүүд хөгжил рүү чиглэж эхлэнэ.
   Сүнс болохын тулд бидэнд хэд хэдэн зүйл хэрэгтэй: амгалан тайван болох, зүрх, сэтгэл, хүсэл мөрөөдлийг биелүүлэх сэтгэлийн тэнхээтэй болох хэрэгтэй. Энэхүү дотоод нэгдэл зохицол нь хүнийг цаанаас нь тогтуун тайван, цэлмэг болгож энэ нь улмаар хүний анхаарлыг самууралгүй дөлгөөн намуун болгож өгдөг. Мөн эсрэгээрээ: хүний анхаарал сайжирахаар хүний бодол санаа тайван амгалан цэлмэг болоод ирдэг. Тэгэхлээр, хаанаас нь ч эхэлсэн, та тэрхүү бидэнд байдаг тэрхүү үүрдийн мөнх, хувирашгүй чанартай амин Сүнсийг ухамсарлах, мөн чанараа илрэх байдлыг бий болгох нөхцөл байдлыг бүрдүүлж эхлэнэ үү.
Францын сахажа йогч Anaic Le Louet-ийн нийтлэлээс авав.
их хувийг доороос Англи хэлээр үзээрэй.
http://www.freemeditation.com/articles/2010/11/22/let-the-spirit-shine/

No comments:

Post a Comment