Showing posts with label Бясалгалын зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Бясалгалын зөвлөгөө. Show all posts
Tuesday, February 2, 2016
Өөрийн Оюуны "долгион"-оор аливаа зүйлсийг оношилно.
Сахажа йогийн талаар Шри Матажийн хэлсэн нэг талын тайлбарыг эндээс олж үзээрэй. Монгол орчуулгыг YOUTUBE видеоны доорх "CC" нь дээр дарвал хадсан бичиг гарч ирнэ.
Sunday, March 25, 2012
On Thoughtless awareness. Бодлоос дээгүүр Оюуны талаар
Шри Матажи “бодол үгүй” ухамсрын
талаар. Сахажа йогоор хичээллэдэг хүмүүсд зориулсан хичээл:
“....Энэ бол маш их ерөөл юм. --Та нарыг хэн ч мэхлэж чадахгүй. Яагаад
гэвэл мөн та нарыг Тэнгэрийн хүч халамжлан хамгаалж байдаг учир. Та нарыг
Тэнгэрийн хүч ямагт чиглүүлж байгаа. Та тэрхүү Тэнгэрлэг Бурханлагийн хүчинд
итгэ. Бурханд итгэ. Энэ бол маш чухал зүйл юм. Лааны гэрэлд (гэрэл гаргадаг гэдгийг мэдээд) итгэдэг шиг Бурханд итгэ. Танд гэрэл өгч, замыг чинь залж, зөв юм
хийлгүүлэх гэж зөв газарт чинь аваачдагт нь итгэ. Үүний талаар ч та нарын
маш олонхи нь өөрсдийн бодит тохиолдлоос (болсон явдлаасаа) мэдэж байгаа. Надаа ямар их хүмүүс - тэдний зүйлс нь яаж - маш их
сайжраад байгаа талаар маш их бичдэгийг ч би та нарт их хэлээгүй.
Үүнээс гадна бид бүгд хамт олноороо. Бие биендээ маш сайхан ханддаг. Худал
юм хэлдэггүй. Бусдыг устгах гэж оролдодгүй. Энэ бүхэн нь -- биднийг --- хүний
дутагдлаас ямар их дээгүүр байгааг харуулна. Энэ нь тэгээд, зөвхөн тэр гэрэлний
улмаас юм. Бид өөрсдийнхөө хаана бүдэрч, хаана доройтож байгаагаа өөрсдөө
зүгээр л (өөртөө) хараад мэдчихдэг.
----------Үүний тулд (энэ
бүхнийг олохын тулд) бясалгах
нь бол Сахажа йоганд хамгийн чухал зүйл юм. Өдөр болгон та нар бясалгаж байх хэрэгтэй. Бясалгал
хийдэггүй хүмүүс нь бол – доош унах-- боломжтой. Яагаад гэвэл Бясалгах нь бол
дэнлүүнд тос хийхтэй адил юм. Бясалгал хийдэггүй нэг нь - “үүнэгүйгээр болчихно”
гэж бодож байгаа нэг нь -- харамсалтайгаар эндүүрч байна. Тэд өглөө мөн
орой болгон бясалгаж байх хэрэгтэй.
Нэг асуудал нь бол: (Сахажа йоганд) бүх юм зүгээр бэлэн гарын доор, маш энгийн хялбархан
ирээд байгаа болохоор тэд энэ бясалгалыг маш чухал гэдгийг ер ойлгохгүй байна.
Магадгүй. Та нар биш л дээ, гэхдээ зулайгаа нээлгүүлчээд бясалгалаа хийдэггүй
хүмүүс байгааг би мэднэ. Тэдний байгаа байдал нь өөр байдаг. Тэдний дотоод
байдал нь өөр байдаг.
Бясалгал бол маш тайтгаруулсан тэтгэгч зүйл. Гэгээн тэнгэртэй холбогдох үлэмжийн сайхан арга юм. Тэгээд тэрхүү бясалгалын төлөвд байхад таны бүхий л асуудлууд шийдэгддэг. Хэрвээ та бясалгалаа хийдэггүй юм бол, хэрвээ та бясалгалаа хөгжүүлдэггүй юм бол... магадгүй таны гэрэл чинь мөхөх байх. - Энэ нь (олсон жаахан зүйл чинь) танд хангалттай гэрэл өгч чадахгүй- . Энэ маш чухал юм. Маш их чухал. Мөн - өөрийн талаар болон бусдын талаар бясалгалдаа олж харах нь маш чухал юм.
“Яаж бясалгал хийх вэ?” гэж олон хүмүүс надаас асуудаг. --Юу ч хийх хэрэггүй
юм. Зүгээр л бодол үгүй мэдлэгийн байдал руу орох. Бодол үгүй оюуны ухамсарлуу
орохыг хичээ. Хэрвээ та тэрхүү бодол үгүй мэдлэгийн нөхцөл оронруу орж чадвал --та
хийх ёстой зүйлээ хийсэн. Яагаад гэвэл энэ бол таныг Үнэнтэй, Бодит байдалтай,
Баяр жаргалтай, бүхий л үндсэн чанар болсон чухал зүйлстэй нэг болгох тэр өртрөг
юм.
Subscribe to:
Posts (Atom)