Showing posts with label өгөх авах ухаан. Show all posts
Showing posts with label өгөх авах ухаан. Show all posts

Saturday, January 5, 2013

Shri Mataji: Why do we catch; Халдвар авдаг шалтгааны талаар




3-р  хүрдэн дээр иш татаж тайлбарласан Шри Матажийн лекцний хэсгээс. 

"Энд - хүний (хүн байх зүй тогтоолдотоод чанар байрладаг (Нааби чакранд).
Нүүрс төрөгч нь 4 валенцтай байдаг бол, та нар 10 валенцтай байдаг юм. Хэрвээ эдгээр валенц нь дутагдаж байвал, химийн холболтын хуулийн дагуу, нэг дутагдалтай валенцтай бол холбоо үе нь дутуу болохоор хүн дутагдалтай болдог. Улмаар, тэр өөр нэг юмыг олон түүндээ наалдан нэгддэг.                                 Тэгэхлээр, - илүү мөн дутуу валенцтай байх явдал тохиолддог байна. Хэрвээ та илүүдэл валенцтай бол та бусад хүмүүс рүү халдаж юмаа хүнд шахдаг (нөлөө бүхий, өөрийн хүний түвшний үзэл бодол, чанараасаа бусдад шахдаг ). Хэрвээ та дутуу хасах валенцтай бол та бусад хүмүүсд наалдаж, тэдний зүйлийг өөртөө авдаг.  Энд химийн бүтэц бүрэлддэгтэй яг ижилхэн явц болдог.
            Тэгэхлээр эдгээр валенцнууд нь биднийг тэнцвэртэй байлгах гэж суулгагдсан байдаг. Ворэн хэлж байснаар, та зулайгаа нээлгэж бодь болохоор, - таны дхарма буюу зүй тогтоолын 10 захирамж/зарчим чинь гэгээрдэг - тэрхүү хүч чинь дотроосоо сэргээнэ гэж тайлбарласан. Та тэр хүч нь болно гэсэн үг. Та шашингаас ангид болно. Та ямарч шажин мөрдөх шаардлагагүй, та зүгээр л дотроо тийм (зүй) болох болно. Та маш уялдаа нийцтэй, нэгдмэл хүн болох болдог.
            Жишээлбэл: ямар нэгэн хүнд төмс идэх нь зохисгүй байхад, тэр хүн нь шууд л тэр төмсийг идэх дургүй болох жишээтэй. Бодь болохоос өмнө бүүр эсрэгээр байдаг, төмс идэх ёсгүй байтал, тэр хүн маш их идээд байдаг явдал байдаг. Бодь болсны дараа та зүгээр л (өөрийнхөө эсрэг, зохисгүй зүйлсийгхийхээ байдаг, та дотроо маш нэгдмэл, уялдаатай хүн болон хувирдаг. Бидэн дотор байдаг, биднийг тэтгэдэг хүч нь маш гэгээрч улмаар таны бүхий л үзэл бодол, чухавчилах зүйл чинь бүр мөсөн өөр болж юмсыг цэвэр энергийн долгионы түвшинд дүгнэж эхлэх болдог. Жишээлбэл Олимпия гээд жижиг охин, тэр шөлнөөс өөр юм ер идэж өгдөггүй хүүхэд байгаа, харин би түүнд идэх юм өгвөл тэр идэж эхэлдэг. Өөр хэн ч бай юм өгөхөд идэж өгдөггүй. Харин намайг өгөхөөр тэр дахиж нэхэж байгаад иддэг. Гайхалтай нь: тэр хүүхэд цэвэр долгионыг ялгаж байгаа нь энд харагдана.

Хэрвээ та нар цэвэр энергийн долгионыг мэддэг бол, та нар өөрсдийн валенцийг зохистой байдалд нь (тогтоож) байлгахыг маш хялбархан мэдэх болно. Яагаад гэвэл та нар тэрхүү оюуны энергитэй болох учраас. Зөвхөн үүгээр ч биш мөн та тэр цэвэр долгионы урсгалд дуртай болж, өөр юмсанд та тэгж их дурлахаа байна. Яагаад гэвэл цэвэр энергийн долгион нь танаар дамжаад урсаад эхэлхээр, таны Амин сүнс таны төв мэдрэлийн системэнд чинь баяр баясгалан болон бууж ирэн, цацруулж эхэлдэг.  Энэ бол Амин сүнсний онцлог юм.  Та баяр баясгаланг мэдэрч эхлэх болно. 
Тэгээд та баяр баясгаланг  мэдрээд эхэлвэл, та үүнийгээ юугаар ч сольж, орхихыг хүсэхгүй. Зөвхөн үүнээс баяр таашаал авахыг л хүсэх болдог. Улмаар та өөрөө мэдлэг болж, тэгээд гэдэсний хэсэгт байдаг - элгээр тэтгэгддэг- анхаарал чинь хүртэл гэгээрэн гэрэлтэх болдог."


Бид химийн хичээл дээр үздэг элементууд шиг байгалийн хуулийн дагуу урвал, хувиралд орон (доош уначихгүй бол дэвшин дээш) хөгжин илүү том юм руу холбогдох жамтай  байдаг, чадвал илүү том хэмжигдэхүүнд холбоо уялдаа үүсгэж дээшилдэг, энэ талаар өмнө доорх линкэнд http://symongolia.blogspot.com/2011/07/blog-post.html бичиж байсан, та үзэж сонирхоорой.

Saturday, November 20, 2010

Эд зүйлсийн үнэ цэнэ, эрэгтэй, эмэгтэй хүний үүрэг байрь суурь...

Share this article on Facebook


Эд материаланд зөвхөн ганцхан л хүч байдаг, энэ нь- бидний- "бусдад өгөх"- тэрхүү сэтгэлийг илэрхийлэхэд илэрдэг. Жишээ нь, хэрвээ та өөрийн хайраа илэрхийлмээр байвал, та сайхан  билэг юмуу тэр хүнд хэрэгтэй юмыг нь бэлдэж өгөх, .. эсвэл та өөрийн эдлэн юмуу эд хөрөнгөө хүүхдүүддээ өгдөг... Мөн бас маш энгийн бэлэгдэл маягаар - жижигхэн хөөрхөн чулуу ч өгөх жишээтэй, жижиг хүүхэд өөрт нь сонирхолтой санагдсан чулууг ээжийдээ өгч ээжийгээ баярлуулна гэж бодно...
Ямарч тохиолдолд, ямарваа нэгэн эд зүйлсийг хүнд өгхөд - цаадах утга байдаг, энэ нь бол, таны өөрийн сэтгэлээ илэрхийлэх гэсэн эрмэлзэл юм. Санаа тавьж буй өөрийн сэтгэлээ харуулах гэсэн үндэснээс бид юм өгдөг... Тэгэхлээр өөрийн сэтгэлийг нарийныг илэрхийлэх улмаар бид бүдүүн баараг \эд\ зүйлсийг ашигладаг.  


Харин, энэ эд материйг шилжүүлэн хувиргахад - "эдийн засаг" гэгдэх үйл ажиллагаа үүсдэг. Үүнд нь: юмсыг үнэлж, юмыг үнэтэй болгох хэрэгтэй байдаг... Улмаар, --- хүний анхаарал (буюу хандах хандлага нь) сэтгэлийн гүнийн хайр гэх мэтийг үнэлэх төвшнөөс -- хуурамч чанартай---- эд хөрөнгө\материйг үнэлэх үнэлгээрүү шилжин буудаг (анхаарал нь ямагт эд хөрөнгийг чухавчилсаар байгаад -орч.) .


Эрт дээр үеэс хүмүүс, эд зүйлс, хөрөнгөтэй, маш их мөнгөтэй бол, гэр орноо гоёлон чимэглэж, сайхан хувцсаа өмсөн, бусад хүмүүсийг гэртээ урьж, бусдыг баярлуулах эрмэлзэлтэй, бусдыг тухтай байлгахыг хүсдэг байсан. Баян хүн нь баяр юмуу ямар нэгэн юм зохиож, бусдыг баярлуулдаг байсан. Харин цаг хугацааны аясаар хүний анхаарал буюу  хандлага нь - ГАЙХУУЛАХ гэсэн - маш бүдүүлэг зүйлрүү шилжсэн. Гагцхүү харин энэ (юм өгөх арга ухаан, баялаг, эд хөрөнгө\ материйн) гол утга, зорилго нь бүр мөсөн алдагдаж, үндсэн утгаа алдсан байна. 
Хэрвээ та гайхуулах юм бол, - бусад хүн хэзээ ч баярлахгүй. Харин эсрэгээр -- тэд атаархах болно. Тэгэхлээр - гайхуулаад байх ямар хэрэгтэй \ямар ашиг үүнд\ байна? Гол зорилго нь -- хүнийг баярлуулах зорилго... Гэтэл та эсрэгээр үйлдэж хүний атаархлыг төрүүлж байдаг. Тэгээд үүнийг дагалдаад дараачийн зүйлс бий болж эхэлдэг -- та өөрийн үйлдлээрээ -- тухайн эсрэг хүнд сөрөг сэтгэгдэл бий болгож эхэлнэ. Тэр хүн: "яагаад энэ хүнд байхад, надаа яагаад байхгүй юм?" гэж бодож эхэлдэг. --- Тэр тухайн эсрэг хүн чинь танд байгаа зүйлийг хараад баярлахгүй байна. 
Үүнээс үүдэн: ар араа дагалдан, онол дүрмүүд дарааллан гарч ирэн маш олон улс төр, нийгмийн үзэл бодлууд, эдийн засгийн онолууд үүссэн байна. "Яаж эд хөрөнгийг нэмэгдүүлж өсгөх вэ, яаж зарцуулж ашиглах вэ, гээд -- бүдүүн баараг юм болгонд анхаарлаа хандуулж эхэлжээ, тэгээд энэ бүдүүн баараг нь бүр илүү өсөн өссөөр \биднийг давамгайлхаар\ том болсон байна. Та энэхүү бүдүүн баарагт ингэж өсөх боломжийг нь олгоод л байвал (хандах хандлагадаа - юуг чухавчилж байгаагаас шалтгаалан) энэ матери\бүдүүн баараг чинь таны толгойн дээр суугаад авна. Бид нар ямарч хүчгүй хүн болон хувирч, материйн бүдүүн баараг маш их хүчирхэг болон хувирна. Яагаад гэвэл матери биднийг захирч удирдаж байгаа учраас. Бид: "Тэр зүйлгүүгээр юу ч хийх боломжгүй, энэ зүйлгүй бол юм хийж чадахгүй, тэр юм байхгүй бол юу ч бүтэхгүй болохгүй" гээд... Тэгээд бид матери эд зүйлсийн боол нь болон хувирна. Матери эд зүйлс бидний маш ихээр давамгайлж, биднийг эзэмдэж байна. Тэгээд хүн бид энэ газар дээр яах гэж, ямар учиртай байдаг вэ гэдгээ хүртэл бүр мөсөн мартан нүдгүй мэт болон хувирна.Тэгээд, матери\эд зүйлсээс ирэх дарамтан доор авгалдай хорхой мэт атирч\өнхөрч эхэлнэ. 
Энэ юу юм бэ? (байшинг заана). Энэ юу ч биш. Зөвхөн чулуунууд. Тоосго. Бүхэлдээ матери. Энэ зүйлийг чухавчилах юу байна? Энэ чинь юу ч биш... Харин..... гагцхүү бидэнд семинар сургалт явуулахад л хэрэгтэй зүйл юм (инээнэ..). Хэрвээ бид нарт семинар сургалт явуулах хэрэггүй бол. Утга учиртай зүйл хийхгүй юм бол. Эв эвсэл. Элэгсэг ойлголцоо үүсгэхгүй юм бол -- эдгээр байгаа энэ бүхэн  аль аль нь ямарч хэрэггүй юм. Үүнийг ойлгох хэрэгтэй тэр зүйл нь юм. Матери\эд зүйлс бол өөрийн гэсэн зориулалт\үүрэгтэй байдаг. Тэгээд --- Сахажа йогчид бид нар энэ материйн хүчин зүйлд автаж, үүгээр удирдуулж, түүнээс шалтгаалж, хамаарах ёсгүй!


...Үүнд  - тогтвортой шийдвэр гаргахад маш хэцүү.
Яагаад гэвээл бидний хүүхэд наснаас эхлэн бидэнд: -- "болгоомжтой бай, үүнд гар бүү хүр, үүнийг битгий энгэ, эвдэлнэ, муухай болгоно..." гэж эдгээрийг ямар нэгэн шүтээнтэй зүйлс мэт анхааруулдаг байсан... Тэгэхлээр, ---тэр бүхэл анхаарал--- (аяндаа..) энэхүү бүдүүн баараг зүйлрүү шувтран бууж (анхаарал) үүгээр бүрхэгдэж байгаа юм. Тэгээд хүн өсөж байсан тэр төвшинөөсөө уналтруугаа  буудаг.
 Та нар (бие махбодын хөгжилдөө) : материас, нүүрс төрөгч (С -карбон) болсон, нүүрс төрөгчөөсөө - амины хүчил (СН -амино ацид)  болон хувирсан, амины хүчлээсээ - амьд амьтан болон хөгжсөн (нэг эд эст шавгалж), амьд амьтадаас  цааш хөгжин өдгөө хүн болон  хувирсан байгаа. Тэгээд одоо та нар Сахажа йогчид болох хэрэгтэй. (дотрох амиа амьлуулж Бодь болох.)


Гэхдээ анхаарал чинь буцаад тэр матери-луугаа буугаад, бид эд матери-д байдаг бүхийл чанаруудыг ялгаруулж байх жишээтэй. Гагцхүү харин материд байдаг тэрхүү ганцхан зорилгыг нь ашиглаж, \зөвхөн бид нар л материд өгдөг\ -тэрхүү чанарыг нь хэрэглэн, - бид өөрийн хайрыг илэрхийлж болно. 
Та нар статик болно, өөрчлөгдхөөргүй болно.

Мөн та энэхүү материйг энэ байдлаас нь өөр, эсрэг чиглэлрүү нь ашиглаж эхлэвэл, та гэмтээх, хорлох зүйлс үүсгэж эхлэнэ. Энэ байгаа матери чинь зэвсэг болон хувирч, хөгжих жишээтэй. 
Юун түрүүн тэд чулуу хийсэн байх л даа, дараа нь алаха, дараа нь сүх, сэлэм, дараа нь буу үүссэн, тэгсээр атомын бөмбөг бий болсон. Тэрхүү энэ нэг л матери чинь хөгжил дэвшилдээ буруу тийш чиглэхээр зэвсэг болдог...


Хэрвээ та нар эд зүйлс\материйн баяр өгдөг тэрхүү чанарыг анхаарах юм бол материйг дээгүүр төвшинрүү нь чиглүүлэх боломжтой юм. 
Бид нар (хүн төрлөхтөн) овоо, нэг хэсэг хугацаанд, тэрхүү зөв урсгалаар явж байсан... Бид маш үзэсгэлэнтэй сийлбэр зорж байсан, гайхамшигтай сүм хийдүүд  урлаж, байгуулж байсан. Үзэсгэлэнтэй зурагнууд, үлэмжийн гоо хөшөө барималуудыг урлаж байсан. 
Америкт энэ нь,, "Эрх чөлөөний хөшөө"г байгуулснаар тэгээд тэнд үүгээр дууссан байх гэж би бодно. Үүний дараа энэ \материйг хөгжүүлэх чиглэл\ нь дараахь өөр хэлбэрлүү шилжсэн. 
Хэрвээ та нар өнөөдрийн Америк эмэгтэйчүүдийг харвал, тэд тэрхүү "Эрх чөлөөний хөшөө"г ер санагдуулахааргүй, тэс өөр. Түүнтэй ижилхэн, түүнийг дүйцэх загвар,  хүн олье гэвэл ер олдохгүй, өөр нутгаас авчирах л хэрэгтэй болох байх. 
(Хөшөөг хар л даа) Тэрхүү агуй  хатан зориг, (гулжийсан биш) эрхэм чанар...., тэрхүү хүний илэрч буй - мэдэгдэхүйц орон зай....., түнээс гарах тэрхүү Эхийн сэтгэл....., бусдыг хамгаална гэсэн тэрхүү дотоод хүч....... (бусдад үзүүлэх халамж, эрч хүч)
....... Хүн болгон - ингээд гулжийсан ядруу царайтай, ядарчихсан байдаг...., хүн болгон эмзэг хонгорхон мэт авирлана... Тэдгээр хүмүүс хариуцлагаас зайлсхийсэн, ямарч хариуцлага үүрхийг хүсдэггүй ( үүнийг даах ч хүчгүй), бусдад бүхийл хариуцлагыг: "май ав" гээд тохохыг л оролддог.... 
Харин тэнд (эрх чөлөөний хөшөө нь) --- хүнийг хамгаална, хамгаалдаг гэсэн ЭМЭГТЭЙ хүний -- маш их АГУУ хүчийг тэр хөшөө илэрхийлэн зогсоно. Гэтэл харин өнөөдөр тэрхүү хамгаалт \асрамж, халамж\ өгөх ёстой байсан тэр хүч нь эсрэгээрээ, эр хүнийг дарамтлах авир болон хувирсан байна. Эрэгтэй хүн, эр хүн болох ёстой байтал энд (энэ нутагт) зөвхөн байцаан толгой болон хувирсан байна. Бүх юмс бүгд эсрэгээрээ эргэчихсэн. Нөгөөтэйгүүр эдгээр зүйлсийг би хараад итгэмээргүй санагддаг.  Энэ нутагт Абрахам Линкольн гэх мэт мундаг хүмүүс төрж байсан гэдэгт итгэмээргүй. (ШМ харамсалтайгаар толгойгоо сэгсрэнэ) .....Өнөөдөр,... бид нар.... - энэ нутагт, дахиад тийм хүмүүсийг төрүүлж чадахгүй л байх гэж бодно.... ЭДГЭЭР АГУУ ХҮМҮҮСИЙГ ТӨРҮҮЛЭХ ТЭДГЭЭР  ХАТАН ЗҮРХТ, АГУУ -- ЭХ ХҮМҮҮС ХААНА БАЙНА??? Хүүхдүүддээ - тийм агуу зүйлсүүдийг ойлгуулах, тэднийгээ АГУУ болгохын төлөө бүхийл зүйлсээ золиосолдог, тэдгээр АГУУ ЭХЧҮҮД хаа байна??? 
.....Жорж Вашингтон, бүхийл зүйлийн төлөө бүхэл амьдралынхаа турш аймшиггүй байлдаж байсан, тэрээр хажуудаа ......маш хүчтэй эхнэртэй байсан. Гэтэл өнөөдөр, эмэгтэйчүүд  .....бүхэлдээ........ МАТЕРИ болон хувирчихсан...., Янз бүрийн хувцас өмсөж..., Тийм юмс, Ийм юмс өмсөснөөр.... эсвэл үсчинд очиж, үсээ янз бүрээр сонин сонин болгосноор давуу хүчтэй болно гэж бодох юм.  Би ....өнөөгийн эмэгтэй хүмүүсийн талаар ярьж байна, яагаад гэвэл энэ нь Вишнумаяатай холбоотой учраас, гэхдээ гомдоох зорилго энд байхгүй л дээ. Яагаад гэвэл энэ нь илүүтэйгээр эрчүүдээс бас хамаатай. Тэгэхлээр өөрсдийн байгаа байдлаа харъя - бид хаашаа чиглээд байна? Хэрвээ та нар өнөөдрийн байдлыг харвал, бүхийл нийгэм сүүрчихсэн байна. Энэ нутагт аймшигтай зүйлс болж байна. Хүүхдүүд гудамжинд буу барьчихсан буудаж байдаг, бүүр жижиг хүүхдүүд, гудамжинд хүмүүсийг сандаргааж.... Яагаад ийм зүйлс бидэнд тохиолдоно вэ? Ийм агуу баатрууд төрдөг байсан энэ оронд яагаад ийм юмс болж байна? Өдгөө ямарч  баатарлаг хүнийг бид энд олохгүй. Яагаад ийм юм болж байна?  Юу нь буруу болгов, хаана нь алдаа гарав?
Би мэднээ, эрчүүд баахан зүйлс тарьсан, улс төр эдийн засгийн холион бантан тарьсан. Эрчүүдийн гэсэн бүх зүйлсийг тэд нэг дор нь хольж баахан бантан хутгасан, би мэднэ...
Харин эмэгтэй хүний хүч бол Вишнумаяа юм. 
Хүмүүс, ---Америкийн эмэгтэйчүүдийг маш хүчтэй гэж ярьдаг. Тэр хүч нь хаана байна? Тэд, - "хэр зэрэг их эрчүүдээс салж, хэр зэрэг их мөнгө нэхэмжлэн эрчүүдээс авч байна" -үүгээрээ чадалтай байна... Хэр зэрэг их хүмүүсээс салж, хуулийн дагуу мөнгө нэхэмжилж авах гээд... 


Энэ чинь тэр агуу хүч биш юмаа, үгүй. Ер үгүй. Та нар ойлгох хэрэгтэй, хаана бид нар өөрийнхөө хүчийг алдчихаад байна? 
Эмэгтэй хүний хүч бол - эрчүүдийг боолчилж, өглөөнөөс орой хүртэл өөрийнхөө сайхныг гайхуулан магтуулах - биш юм.... Замаар явж байсан тэр нэгэн хүн таныг \яасан сайхан юм\ гээд харах, тэр чинь тэр хүчтэйн илрэл юмуу хүч цуглуулах арга биш юм... ЯАХАВ ЭНЭ БОЛ ЯНХАН ХҮҮХНИЙ ХҮЧ БАЙЖ БОЛНО. 
Харин, эрх чөлөөний төлөө зогсож байгаа эмэгтэй хүний хүч үүнд оршихгүй. Үгүй. Эмэгтэй хүний хүч бол, энэ та нарын харж байгаа Газар Эх - Дэлхий Эжий шиг хүч юм. Та бүхэнд юу өгсөн, юу өгч байдгийн хараач. Ямар их ногоо тариа, цэцэг жимс, үзэсгэлэн гоо.. 
Доошоогоо умбах болгондоо өөрийгөө цэнгэг усаар дүүргэж байдаг. Баяр баясгалангаар дүүрэн, бүх дэлхийн зовлон асуудлыг өөр дээрээ тээж, дааж явдаг. Хичнээн, -  бид нар түүнд юу ч хийж байлаа, - түүний хамаг баялаг эд зүйлсийг малтан, мултлан авлаа ч, тэрээр бидэнд өгч л байдаг \хэзээ ч дундардаггүй\. Тийм л хүмүүс бид нар юм. Эмэгтэй хүний, эх хүний мөн чанар энэ юм. Бид нар хүчээ алдсан тохиолдолд, манай нийгэм доошоогоо унадаг... Нийгмийн байдлыг эрэгтэй хүмүүс биш, эмэгтэйчүүд авч явдаг юм \ёс суртахуун, хүний мөс, хүний дотоод чанар, агуулга, энэ бүхэн нь --- эх хүнээс, эхнэр хүнээс шалтгаалдаг\. Хүн үүнийг ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн бол маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Эр хүнээс дутуу зүйл юу ч байхгүй. Харин энэхүү өөрт нь байдаг энэхүү хүчээ ойлгоод, тийм болоод \босоод\ ирвэл, -- устгах хүч өөр тийшээ чиглэх болно.
 Энэхүү, бүх дээш доошоо харсан  \хөл толгойгоо сольсон\ бүх зүйлсүүдийг бид засах хэрэгтэй. Би сахажа йогийн дүр төрхийг харна, бид бие биенээ хараад, өөрсдөөрөө баярлах болно гэж хэлмээр байна. Би, өөрсдийн эмэгтэйчүүд, өөрсдийн охидыг -хайрын бэлэгдэл \бусдын төлөө гэсэн сэтгэлтэй\, ЮМ ОЙЛГОДОГ болосой гэж хүсэж байна. Тийм болоод ирвэл, бусдын төлөө гэсэн сэтгэл нь илэрч, харагдаж эхэлнэ, яагаад гэвэл та нарт потенциал хүч байдаг. Үнэндээ бол \эмэгтэйчүүд\ та нар үнэхээр потенциал хүчтэй. Тэгээд тэр хүчээ \эрчүүдэд\ юмсыг хөдөлгүүлэхийн тулд, кинетик болгохын тулд өгдөг. 
\эрэгтэйчүүд\ Потенциал хүч агуулаагүй байж потенциал болчихоод байгаад байвал ямар хэрэгтэй юм... 
Потенциал энерги агуулдаг байж, кинетик болчихоод байвал ямар хэрэгтэй.... \эмэгтэйчүүд\ юу болох билээ...
Энэ юм солигдож засрах хэрэгтэй. Энэ талаар бид эргэцүүлж ойлгох хэрэгтэй.
Ямар нэгэн байдлаар бид маш БУРУУ явчихсан байна. Ямар нэгэн байдлаар бид буруу болчихож. Тэгээд энэ БУРУУ байдлаас болон бидний хүүхдүүд хохирч, үүний үрийг төлөх болно, мөн тэдний хүүхдүүд үүнийг төлөх болно... Бүхийл үндэстэн үүний (үйлийн) үрийг төлөх болно.....