Monday, November 7, 2011

Анхаарлын талаар хэлсэн лекцний хэсгээс...

Shri Mataji Nirmala Devi Bordi, India 27 January 1977

Shri Mataji-ийн лекцийг Англи хэлээр нь сонсоод Монгол орчуулгыг нь сонсвол, Англи хэл амархан сурахаас гадна, Шри Матажийн хэлж байгаа тэрхүү сэдвээр та маш хурдан хөгжиж сайжрах боломжтой юм. Учир нь Шри Матажийн үг болгон нь тарни мэт үйлчилдэг.




Shri Mataji Nirmala Devi
1977 оны 1-р сарын 27-ны өдөр Анхаарлын талаар хэлсэн лекцний хэсгээс...
0.16 секунднээс…
......Анхаарлын чанар нь хүний хөгжлийн түвшнээс хамаарч өөрчлөгддөг.                                                                 Тэгэхлээр, хүний анхаарал нь хаана байрласан байдаг вэ? Энэ нь бол нэг газар тогтмол байрлуулсан цэг биш юм. Анхаарал бол хүний ойлгохуй/ мэдрэхүйн  гадаргуу,  ирмэг дээр илэрдэг зүйл гэж хэлж болно. Хаана ч бай, бидэнд ямар нэгэн юм мэдрэгдэхээр, бид тэрхүү зүйл рүү анхаарлаа хандуулдаг. Ямар нэгэн ишлэл авья гэвэл, ган төмрийн бүхий л үртэснүүд нь соронзонд татагдах чанартай байдаг. Тэр (татах) хүч нь хаана байна. Байршилыг нь тодруулах хэцүү, тэр нь энэ тэндгүй байна. Соронзыг хаана ч байрлууллаа, төмрийн үртэснүүд түүн рүү татагдах л болно. Бидний анхаарал мөн үүнтэй адилхан. Бид юунд татагдсан байна, бидний анхаарал тэр зүгт нь явдаг. Энэ нь бүхий л биенд байдаг; нэг утгаараа, үүнийг нь биенээсээ мөн гадагш гаргаж болдог. Мөн дотогш хандуулж болдог - бие нь өвдсөн үед юмуу шаналсан үед. Энэ (анхаарал) нь мэдрэлийн нервнүүд дээр хөвж байдаг. Энэ нь бүхий л мэдрэлийн системэн дээр хөвөж байдаг. Харин тархинд нь үүнийг нь удирдах төв байдаг. Хэрвээ тэр нь гэмтчихвэл, бид ухаантай байлаа ч ямар ч анхааралгүй болон хувирдаг. Мөн (хүзүүний хүрд) Вишүүдхи чакра нь гэмтсэн бол тийм зүйл мөн адил болдог. Бүүр доогуурх хүрднүүд хүртэл гэмтвэл тийм зүйл мөн үүсдэг. Тэр гэмтсэн хэсэг нь тэндээ анхааралгүй болдог, яагаад гэвэл тэр хэсэгтээ юм мэдрэхээ байчихсан учир.
Ялгаа нь бол, Хэрвээ хүсвэл та нар тэдгээр хэсгүүд рүү, хичнээн тэр нь мэдрэмжгүй үхмэл болсон ч гэсэн түүн рүү анхаарлаа хандуулж болно. Жишээлбэл миний гар мэдрэмжгүй байвал, би түүн рүүгээ анхаарлаа хандуулж, түүнийг харж, түүний талаар бодох боломжтой байдаг. Гэхдээ хүний биенд нэг цэг байдаг, хэрвээ түүнийг нь гэмтээчихвэл бид юу ч бодож ч чадахаа байдаг, нүд нь нээлттэй, хөл гар нь хөдөлж байгаа мөртлөө, бие нь ямарч удирдлаггүй, ухаан мэдрэлгүй мэт болдог. Тэр цэг нь Вишүүдхи хүрдний хүзүүний энд байдаг цэг бөгөөд хэрвээ үүнийг нь тархинд байдаг Вишүүдхи-ний Питха-тай холбож зураас татвал, тэр зураасны дагуу хаана ч бай гэмтвэл, хүн анхаарал-гүй, анхаарлаа хаашаа ч чиглүүлэх чадваргүй болдог. Энэхүү зураас нь мөн Агнья \толгойны голд байдаг\ чакра-гаар дамжин гардаг. Яагаад гэвэл хэрвээ энэ цэг нь ардаа Вишүүдхи чакратай мөн тэгээд энд \Агнья-д\, тэгээд дотор байдаг Питха-тай  холбоотой бол нэг гурвалжин маягийн шугам үүсэж энэ зураас буюу энэ хэсэг нь таны анхаарлыг гэмтээх аюултай байдаг. Таны зүрх чинь хөдөлгөөнтэй, ам чинь хөдөлгөөнтэй, гагцхүү та хаашаа ч анхаарлаа хандуулж чадахгүй.
Энгийн үед та анхаарлаа нэг юманд хандуулахдаа, - бодь болохоос өмнө – анхаарлаа өөрийн тархины хэсгээс хандуулдаг байгаа. Бодь болж, сүнс нь бүрэлдээд ирхээр та өөрийн бусад хэсгээр анхаарлаа хандуулж чаддаг болдог. Тийм болдог. Энэ бол бодь болсон мөн бодь болоогүй хүний хоорондын маш том ялгаа юм. Өөр үгээр хэлбэл та өөрийн бусад хүрднүүдийн дараахь боломжуудыг нээгдүүлж байна гэж ойлгож болно, эдгээрт анхаарлаа хандуулснаар. Та хэзээ ч өмнө мэдэрч байгаагүй. Хүрднүүдээ битүүрсэн, сатаарсныг нь өөрийн биен дотроо мэдрэх болно. Үүгээр барахгүй та бусад хүмүүсийн хүрднүүдийг мэдрэх болно. Энэ юу вэ гэвэл, та мэдрэлийн төв шугамны систем, мэдрэхүйнүүд дээрээ шинэ ухамсрын ойлгогтхууныг олж ивээгдэх бөгөөд энэ нь танд мэдээлэл өгч тантай харьцана, та хүрднүүдээрээ юмыг анхаарч чаддаг болно, энэ нь мөн бусдын хүрднүүд рүү таны анхаарлыг нарийн аргаар аваачих болно.
Тэгэхлээр хамгийн түрүүнд танд болох зүйл бол - таны анхаарал илүү нарийн болно. Анхаарал чинь нарийн болно гэдэг бол та илүү гүнзгий зүйлсийг ойлгодог болно гэсэн үг. Жишээлбэл, шувуу цэцэгсийг харна, гэхдээ цэцэгсийн гоо сайхныг мэдрэхгүй. Мөн бодь болоогүй \энгийн\ хүн цэцэгний гоо сайхныг харлаа ч тэр цэцэгний нарийн долгионыг ойлгохгүй. Тэгэхлээр та илүү нарийн болж байгаа юм; таны анхаарал илүү нарийн болоод ирнэ. Та нар гарцаагүй бусад хүмүүсээс илүүтэйгээр хөгжлийн дээгүүр түвшинд байгаа.
Одоо бид анхаарлаа яаж ашиглах вэ гэдгээ харах хэрэгтэй. Та нар мэднэ, та нар бодь болохоос өмнө ямар нэгэн урлалыг сонирхоод багаасаа хичэллэж эхэлсэн бол таны гарт тухайн урлалын гүн арга нь гарт чинь орж ирдэг, яагаад гэвэл мэдрэлийн эд эснүүд дээр myelin-ийн бүрхүүл мэт юм тогтож эхэлдэг учир. Үүнтэй адил, та бодь болохоор, “шинээр төрсөн хүн” болохоор - гэж би хэлмээр байна; хэрвээ та өөрийн анхаарлаа ойлгож хүндэлж эхэлвэл та аяндаа Сахажа йогийн гүн гүнзгийд хүрч хөгжих болно. Гэхдээ маш олон хүмүүс, өөрсдийн зулайг нээгдүүлсний дараа 2-дахь хичээлдээ ч бараг ирдэггүй. Дараачийн хичээлдээ ирлээ ч тэд тэрхүү долгионы мэдрэмжийг илүү цаашид хөгжүүлдэггүй. Тэд урьдын адил өдөр тутмын ажилдаа автан ер завгүй, өөрт нь нарийн ойлгохтун үл өгөх, тэрхүү зүйлст өөрсдийн анхаарлаа үрсээр байдаг. Тэгээд Сахажа йогийн нарийн ширийн, гүн гүнзгий ур чадвар нь тэдэнд хөгждөггүй...
Жишээлбэл: хэт их ном уншсан  хүн бол, зулайгаа нээлгүлэнгүүтээ шууд юу юу уншсанаа ярьж эхэлдэг. Энэ нь мөн адил анхаарлыг ахиад л үрэгдүүлдэг. Тэр хүний анхаарал нь зөв буруу нь холилдсон эдгээр тогтсон үзэл бодлуудад хорогдсон учраас; зарим нь зөв, зарим нь буруу, зарим нь бүүр огт худлаа, зарим нь ямар ч хэрэггүй, заримыг нь зөвхөн мөнгө олох хүсэлдээ тийм хаягдал хог мэт зүйлс нийтэлсэн байдаг. Та өөрийн “зулайг нээлгэх” дасгал хийнгүүтээ буцаад өөрийн бүдүүн баараг оюунруугаа эргэн орж, энэ нарийн зүйлсийн талаар бүдүүн баарагтай нь холилдуулан ярьж эхэлдэг. \Энгэхээр\ Та тэрхүү олсон энергийн “долгионыг” эргээд алдаж эхэлдэг. Жаахан хүүхдүүдийг харахад тэдгээр нь үнэндээ энэхүү цэвэр долгионыг хүртсний дараа сайхан унтаад өгдөг, маш удаан цагаар. Хүн нэг хэсэгтээ бага зэрэг идэвхгүй \тайван\ болчидог. Харин том хүн үүнийг хүртээд, дараа нь шууд номын дэлгүүр явч, Кундалинийн талаар нэг ном аваад, үүний талаар уншиж эхэлдэг. Тэгээд зарим нэг нь, өөр болсон гэдгээ ойлгохгүй үүнийг зүгээр нэг байдаг л зүйл гэж хүлээн аван, учрыг нь ер ойшодоггүй. -“Шри Матажи надаа сайхан хандаж намайг тэнгэрлэг бурханлаг хүчээ сэргээсэн гэсэн, гэхдээ би үүнд яаж итгэх билээ”, гэдэг. --Үүнд итгэснээр надаа нэг чухал юм, мөнгө энэ тэр өгөх гэж байгаа юм шиг тэд бодно, -надаа “юу” өгч чадах юм, би хэлж мэдэхгүй. Тэд:“Энергийн долгион гарч байхыг би мэдлээ ч, энэ нь ямар хэрэгтэй юм, бидэнд энэ энергийн долгионыг яагаад өгсөн юм бол?” -гээд ахиад бүдүүн баараг, ашиг хэрэгцээний талаараа эргэцүүлж эхэлнэ. Хүний зан - бүхий л юмсыг хэрэглээ ашгийн талаас нь боддог. Бүх зүйлсийг ашиглаж хэрэглэх гэнэ. Хүн өөрийнхөө талаар эцэс төгсгөлгүй их юм боддог учраас энэхүү зулайгаа нээлгэснийгээ ямар нэгэн ашигтай зүйл болгох талаар эргэцүүлэн бодож эхэлдэг. “Энэ нь ямар ашиг тустай байна? Хэдэн хүн үүнийг сонирхох бол? Юу болох бол? Ямар хуваарь, хөтөлбөртэй байна? Энэ нь юу бол? Тэр нь юу бол?” гээд...
Энэхүү нарийн зүйлсийг та нарыг баярлуулах гэж өгсөн юм, жишээлбэл: хэрвээ бид нар цэцэгсийн гоо сайхныг хараад- баяр хүрч байвал, бид  зүгээр л баярладаг шүү дээ. Бид нар үүнийг хараад номын дэлгүүрт очин, энэхүү баяр хүргээд байгаа юмны талаар “яах ёстой билээ, энэ цэцэгсийг хараад яаж баярлах билээ, тэгээд юу хийх билээ, энэ талаар - "хэн" юу гэж бичсэн байна, бид тэр бичсэнтэй нь таарч/тохирч байна уу”, гээд номноос уншиж хайдаг билүү? Гэвч энэ нь маш их тохиолддог, би үүнд юу гэж хэлэхээ ч үнэндээ мэддэггүй, яагаад гэвэл энэ нь үнэхээр хүний гоомой зан. Тэгээд би үүнийг нь хэлчихвэл гомдочих вий гээд маш санаа зовдог,  хүмүүс юу ч боллоо юманд ямагт гомдож байдаг, маш ухаангүй. Хүүхдүүд бол үүн дээр маш мэдрэмтийг байдаг. Үүнээс нэг л олвол, тэд баярлаж эхэлдэг, зүгээр л баярлаж эхэлдэг. Тэд үүнд илүү дутуу адармаа үүсгэдэггүй. Энэ нь ямар нэгэн баярлах ёстой зүйл юм байна, үүгээр баярлацгаая л гэж хүлээж авдаг. Тэгэхлээр гадна талдаа – ийм юм болдог. Энэ Калиюуга \муу цагийн\ орчин үед, хүн өөрөө өөрийгөө, өмнө байснаасаа бүүр их илүү яаж бүдүүн баараг, дорой болгосноо өөрөө ч мэдэхгүй яваа.

You do not have to fix your attention, but you have to get subtler and subtler in your attention. Fixing out of your attention as you know is a very wrong method. That was done by some yogis and you know what is result of that. Their chakras were all broken and finished. When they fix their attention onto Agnya chakra, you have seen that Agnya chakra have broken. You are not to fix any attention, but you have to make your attention subtler and subtler. As I told you that when magnet is brought near the stones, nothing happens to the stones, they are just as they are, you move the magnet as you like. But when you move the magnet to iron’s filings only, the filings are attracted toward the magnet. In the same way the attention of a sahajayogi should be so subtle that he should feel the vibrations, he should think of vibrations, he should eat vibrations, drink vibrations and enjoy that.

Та нар анхаарлаа хүчлэн төвлөрүүлж барих ёсгүй юм. Харин илүү нарийн, анхаарлдаа нарийн болох ёстой юм. Өөрийн анхаарлаа хүчлэн төвлөрүүлж тогтоох нь маш буруу арга байгаа юм. Үүнийг зарим нэгэн “йогчид” хийдэг байсан, та нар тэдгээрийг яаж төгссөнийг  мэдэж байгаа. Тэдний хүрд чакранууд нь гэмтэн хугарч, үгүй болсон байдаг. Тэд нар өөрсдийн анхаарлаа \духан дээр оршдог – 3дахь мэлмий гэдэг хүрд\ Агнья чакра-руугаа төвлөрүүлж барьснаар тэднийг юу болсон гэдгийг нь та нар харсан. Та нар анхаарлаа \тэнд\ ер барих ёсгүй. Харин анхаарлаа бүүр нарийн, илүү нарийн болгох хэрэгтэй.  Би та нарт хэлж байсан, чулууг соронзонд ойртуулаад, соронзонг хичнээн хөдөлгөлөө ч чулуу соронзонг мэдэрдэггүй, юу ч болдоггүй. Харин ган төмрийн үртэснүүд л соронзонд татагддаг. Үүнтэй ижилхэн сахажа йогчид нь тэрхүү долгионыг мэдрэх маш нарийн болох хэрэгтэй, тэрхүү долгионы талаар боддог, тэрхүү долгионоор амьдардаг, (долгионоос идэж, долгионоос ууж) үүнээс баяр таашаалыг нь авдаг байх хэрэгтэй. |Энд, тэрхүү долгион гэж цэвэр оюуны хүч, өөрийн сүнсний хүч, бурханлаг тэнгэрлэгийн хүчийг өөр дотроо, гадна энд тэндгүй урсах урсгалыг нь мэдрэхийг хэлнэ-орч.|
Заримдаа хүмүүс нэг айлд очоод нэг боов идээд гэдэс өвдчихлөө гэж хэлдэг. Үнэндээ бол тэд тэр боовны долгионыг нь мэдрээгүй, зүгээр гаднах байдалд нь тэд татагдсан байна. Тэгээд тэд гэдэс нь өвдөөд: Матажи, би “долгионоо” алдчихлаа, цэвэр энергээ мэдрэхээ байчихлаа гэдэг...


Wednesday, October 26, 2011


You are seeking, definitely. Perhaps you do not know what you are seeking, but one thing is definite, you are not satisfied with things as they are. There is something beyond, which you have to seek. There is something beyond, no doubt, which has been told to you by all the prophets, by all the scriptures, by all the incarnations who came on this earth. It has been promised also that you will be judged one day. But the first judgment will be your own. You yourself will decide whether you are seeking the Divine, or some frivolous things. If you are seeking the Reality and the Truth, then only you are going to be chosen, then only you are going to be the citizen of God’s Kingdom."
H.H. Shri Mataji Nirmala Devi.
1979

орчуулга нь:
Та нар "нэг юм" хайж байгаа гарцаагүй. Магадгүй та нар юу хайж байгаагаа ч мэдэхгүй байх, гэхдээ нэг зүйл бол тодорхой, та нар өөрт чинь байгаа зүйлдээ сэтгэл дүүрэн биш байгаа. 
Юм бүхнээс дээгүүр гэдэг юмыг та нар хайх хэрэгтэй. Бүхнээс дээгүүр гэдэг "нэг юм" байгаа, эргэлзээ үгүй, эрт дээр үеийн мэргэд, суут хүмүүс үүний талаар ярьж байсан, бүхий л ном сударт энэ нь бичээстэй байсан, газар дээр төрж байсан хувилгаанууд хэлж байсан. Та бүүхэн нэг өдөр шүүгдэх болно гэж энэ талаар зөгнөж, энэ үе ирэхийг амлаж байсан. Гэхдээ эхний шүүлтийг та нар өөрсдөө хийх болно. Та нар өөрсдөө шийдэх болно Тэнгэрлэг юмсыг хайж байна уу эсвэл хөнгөмсөг \шалиг\ зуурдын юмсыг сонгож байна уу. Хэрвээ та нар бодит юм, үнэнг хайж байгаа бол, зөвхөн тэр үед л та нар сонгодог хүмүүс болж -сонгогдох болно, зөвхөн тэр үед л та нар Бурхны орны (Шамбал, диваажин, замбуулин тивийн) иргэд болох болно."
Шри Матажи Нирмала Деви
1979

Сахажа йогчидын цуглараан дээр энгийн аппаратаар авсан зурганууд
Концертны заалан дээр бүжиглэж буйайсан хүүхдүүдийн зураг 
Сахасрара хурлын цуглаанаас, тайзан дээр Шри Матажи багшийг тойроод цугларсан гэрлийг харна уу.
 Энэ бүхэн нь ердийн зургийн аппаратаар ямарч засвар нэмэлт оруулаагүй зурагнууд.
http://imageevent.com/sahaja/miraclephotos Энэ хаягнаас өөр сонирхолтой зурарнуудыг олж үзээрэй. Зураг бүр янз бүрийн өөрийн түүхтэй...




Saturday, July 16, 2011

Амьд Дэлхий Эжий



энэ киноны сүүлийн хэсэгт уул ус, байгаль орчин, ан амьтдаа хамгаалж байгаад амь үрэгдсэн хэдэн  ойн хамгаалагчдыг харуулж байна. Харамсалтай нь манайд мөн юу болж байгаа бол, бид байгаль эхээс төрчихөөд, байгаль эхдээ буцааж ачыг нь яаж хариулж байгаа болдоо.
Зарим нэг нэвтрүүлгээс үзхэд, ганц хүн ч хэдэн уулыг ой модтой болгочихдог талаар ярих юм. Нэг францын малчин, малаа хариулангаа ямагт үр тариад л явдаг байсан, хэдэн жилээс нь тэр нь ой мод болчихсон, өвөр монголын цөлийг нэг эмэгтэй хүн моджуулж одоогийн өвөр монголын төрхийг бий болгосон гэх, социализмын үеийн манай нэг баримтад кинонд, нэг геолог хүн 2-3 уулыг ойн моджуулсан гээд бахархамаар зүйлс байх юм.

бид уулыг ойжуулж чадах болов уу? ялангуяа модыг нь авч байгаа этгээдүүд...

Заримдаа байж суухын аргагүй, уул уурхайн талаар санаа зовох юм. Манай нийгэм оюунаараа төлөвшиж болоогүй байж, ямарч зохицуулалт хяналтгүйгээр энэ салбарлуу шуурч байдаг.

Saturday, July 9, 2011

Бурхан ба түүний математик

Энэ видеог үзээд нэмж юм хэлмээр санагдлаа..
Бүхий л дэлхийн зүйлс нэг том нийт хүчний хуулинд захирагдагч тэрхүү хуулийн дагуу өөрсдийн холбоо уялдаагаа бүрдүүлж энэ ертөнцөд тогтож, байр сууриа эзэлж байдаг нь ердийн ухаанаар бодоход тодорхой. Жижиг зүйлс нь том зүйлсэнд наалдаж, хоорондын холбоо уялдаагаар арай том болж, хэд хэдэн бие даасан том зүйлс болоод ирэхээрээ илүү дээгүүр түвшинд дараагийн өөрөөсөө илүү том зүйлстэй холбогдон нэгддэг бөгөөд тэрхүү явц нь давтагдаж илүү том зүйлс рүү тэмүүлж холбогдож явдагийг энэхүү байгалийн давтамжийн хуулиас бид харж болно. Гэхдээ энэ нь ямар гайхамшигтай төгс төгөлдөр, тэгш тэнцүү ганц ч зөрчил алдаагүй явагдаж байдгийг нь энэхүү видеон дээр биднээс арай давамгай хөгжсөн хүмүүн бидний нэг эрдэмтэн судалсныг нь; математикийн онолоор нь тайлбарласныг нь бид энд харна. Тэгээд энэ нь давтагдаад эргэлдэж дараа дараагийн явцдаа өөрчлөгдөж илүү том, илүү дээгүүр юм руугаа дэвшиж, хувиран хувисаж байдаг. (эгэл ердийн бөөмийн түвшинд хүртэл авч үзвэл, атом атомтойгоо нийлж, молекул болоод дараа нь эд эснүүд болоод нийлэн нийлсээр бие махбодь үүсдэгийг бид мэднэ.)

Өөрсдийгөө бид энэ хязгааргүй огторгуйн нэг хэсэг гэж өөрийгөө авч үзвэл, тэр жижиг нэгжнүүд мэт бид нар одоо том нэгжнүүдтэй холбогдох шаардлагатай гэдгийг бид бүхэн ойлгоно.
Тэгээд тэр одоо бид нараас илүү том зүйлс нь хаана байна вэ? Тэр нь юу вэ? Цаашид яаж зөв хөгжих вэ? Энэ бүхэн нь хүний сонголтонд орхигдон, бидний хайгуул үргэлжилсээр, эсвэл (тэнгэс рүү тэмүүлэх бидний горхи мэт амьдралын) горхины голдирол нь нэг юманд баригдаад цаашаагаа далай тэнгисдээ хүрэхээсээ наана нарийсаж хатсаар байх уу?

Бидний өөрсдийн чиг хандлаганаас шалтгаалж өөрсдийн сонголтоо яаж ч хийлээ, яаж ч шийдлээ, бид агуу их том, байгаль орчин, сансар, огторгуйн нэг хэсэг учраас, бид нар тэрхүү илүү их том "зүйлсийн" тэр холболтын хуулинд нь, валентын хүчний хуулинд захирагдсаар байх болно.

Шри Матажи багш хэлэхдээ юм болгон өөрийн гэсэн чанар, валенттай байдаг гэж хэлсэн нэг лекцний хэсгээс нь санахад.
Төмөр бол өөрийн төмөр байх валенттай, мод нь - мод байх тогтолцоотой, үүнийг нь холбож, тогтоодог гол валенц нь дотроо байдаг.
Үүнтэй ижилхэн хүн биднийг тогтоодог валенц нь хөгжлийн явцаар боловсроод бий болоод бидний энэхүү амьдрал дахь байрь суурийг тодорхойлж байдаг гэсэн байна. Хүнд 10 валенц буюу 10 буян байдаг гэж бид зүйрлэж ойлгож болно.
Хүний хөгжлийн түүхэнд энэхүү хүн доторх валенцийг нь сайжруулж нэмэгдүүлэх талаар, яаж өөрийгөө дороотуулалгүй дээш өгсөх талаар маш олон гүн ухаантан суут хүмүүс, дээд оюунаас хувилгаалсан багш, бурхад,  янз бүрийн аргаар сануулж, энэ амьдралдаа яаж зөв явах талаар хэлдэг байсныг бид мэднэ.
Тэрхүү холбоо тогтолцоог нь эвдвээс тэрхүү тогтолцоог бий болгож байсан дүрэм хууль нь задарч тухайн бүтэц нь нураж мөхөж эхэлдэг.
Төмөр нь жишээлбэл: модондоо атаархаад "би мод болмоор байна" гэх боломжгүй, мөн - мод нь төмөртэй барьцаад: "би одоо төмөр болмоор байна" гээд өөрийн валенцын дагуу биш үйлдвээс, хувирч, задарч юу ч биш болох аюул байдаг билээ...
Түүнтэй ижилхэн хүн болгоны хувь тавилан янз бүр бөгөөд бусадтай өөрийгөө харьцуулалгүй, бусдаас хамаарч шалтгаалалгүй, өөр дотроо хөгжих нь чухал байна. Гэвч хүн бид нар амьтнаас илүүтэй, өөрийн хөгжлөө өөрөө сонгох эрх чөлөөтэй бөгөөд тэрхүү нүдэнд үл харагдах хуулийг зөрчилгүй, сүйрүүлэх зах хязгаарыг нь хэтрэлгүйгээр яаж амьдрах арга ухаанаа бид мэдэх буй за.
Тэрхүү дүрэм хуулийн зөрчил нь хүнд мөн бий болох тохиолдолд-- хүний эд эсний түвшинд, холбоо уялдааны задрал үүсч хавдрын өрнөлийг үүсгэх шалтгаан болдог. Хамгийн гол нь бидний нарийн юмсыг ойлгох нарийн мэдрэхүй гэмтэж бид нар оюунаар хөгжих цаашдын аялал зогсонги байдалд орох явдал байдаг бөгөөд энэ нь өнөө үед эрчимтэй үзэгдэж байна.

Тэгэхлээр тэрхүү нарийн зүйлсийг тэтгэж бий болгодог, бүрэлдүүлж тогтоодог тэрхүү хүч нь тэр юу вэ?
Зүгээр энэ талаар номноос уншаад, зөвшөөрөөд, төсөөлөөд хангалттай гэж үү?
Хоосон итгэл дээр биш, хоосон төсөөлөл дээр биш, онол дээр тулгаварлах биш, энэ талаар бодитоор судалцгаая хүмүүсээ...
Хүний үзэл бодлын түвшингээс дээш давж гарахсан.

Thursday, June 16, 2011


-Самадхи болон Биндү түвшингийн талаар нэг хүн Энэтхэг хэлээр асууж байна...
-Шри Матажи: 
Энэ нь - хүмүүс та нарын сул тал юм. Та нар нэг Самадхи, Биндху, энэ тэр гээд утгагүй номнууд уншчихсан байдаг. Та бүхнээс хүсье, энэ бүхнээ орхи.
Самадхи гээд байдаг, самадхи гэж - эхлээд Нирвичара Самадхи байдаг юм, та нар үүнд хүрхээр, Кундалини чинь дээшээ аяндаа өгсөөд гараад ирдэг. 
Сама-дхи, -дхи гэдэг нь бол Будхи гэж байгаа юм. Энэ нь - хүн гэрэлтэй болвол, гэгээрээд ирвэл  Самадхи болдог гэж байгаа юм.
Тэгэхлээр, юун түрүүн хүний Будхи \оюун ухаан\ нь гэгээрдэг. 
Би дөнгөж сая зөвхөн үүнийн талаар л ярилаа. Эхний гэгээрлийн талаар. Биндху энэ тэр бол дээгүүр түвшнийх бөгөөд Ардха биндху, Бинду тэгээд Валая. Гэхдээ та нар \болоогүй зүйлрүү\ ирээдүйрүүгээ хандсан байх ёсгүй юм. Зүгээр одоо бол, ямар нэгэн ном уншсан гээд, түүнийгээ гайхуулах гэж зүтгэх хэрэггүй юм. Тэгэх нь сайн биш. Зүгээр л, та нар өөрсдийгөө юу, хаана байна гэдгээ харахыг хичээ. Одоогийн түвшинд хамааралгүй юмсын талаар ярих гээд яагаад хүсээд байгаа юм.
Одоо бол, жишээ нь та нар үхэр тэргээр явж байгаа гэж бодье, тэгвэл агаарын тэргийн талаар ярих ямар хэрэг байна? Одоо үхэр тэргээрээ яваад, дараа нь галт тэргэнд суух болно, тэгээд онгоцонд суух түвшинтэй болно. За юу? Нэг нэгээр нь дэс дараалалтай. 
Тэр нэг ном уншсан болхоор, та бүх юмсыг мэддэг болсон гэж өөрийгөө бодох хэрэггүй юм. Ихэнх тэр номнуудыг - тархины хийтэй, оюуны систем нь гэмтчихсэн хүмүүс, - энд тэнд уншсан юмнуудаа цуглуулан хуримтлуулаад биччихсэн байдаг. 
Харин та нар - эдгээр түвшнүүдийг - өөрсдөө олох хэрэгтэй. 
Би та нарын эх, би та нарт ямар нэгэн хоосон том мөрөөдөл, энэ тэр гэж юм хэлмээргүй байна. Би та нарт, хаашаа яаж хөдлөх вэ, тэр аргын талаар заамаар байна. Эх хүний хувьд хэлхэд, одоо та нар энд зогсож байна, бид 1-дугаар ангид байна, нэгдахь шалгалтаан өгөөд давж гар, дараа нь 2-дугаар ангидаа ороод, тэндээ шалгалтаа нь өг. Хүн бүр ийм маягаар сайтар хөгжиж төлөвшихийн тулд үүгээр дамжих хэрэгтэй байдаг. Хувь хүний хувьд боловсорч төлөвшөөгүй ямарч зүйл байх ёсгүй. Тэр уншиж байсан бүхийл номоо хаясан нь дээр. Гэхдээ хэрвээ жинхэн гэгээнтэн хүн бичсэн бол түүнийг нь хадгалаад, тэд нарыг дээгүүр түвшний хүмүүс гэж хүндэлж, бид нар мөн тэр түвшинд нь хүрвэл тэд нар шиг тийм болно гэж бодох хэрэгтэй. Гэхдээ зүгээр нэг номнууд уншчихаад тэр номонд байгаа хүн шиг болно гэж байхгүй шүү дээ, тийм үү?

Иймэрхүү маш олон асуултууд хүмүүсд төрдөг. Би та нарт хэлье, энэ нь бол маш хоосон зүйл мэт юм. Та нар хоосон зүйлд \өөрийгөө хуурч, тийм болоогүй байж\ яаж сэтгэл хангалуун явж байна? Үүнээс та нар юу ч олоогүй байтал. 
Юун түрүүн, түвшинд хүр. Юун түрүүн тогтвортой бол. Аяндаа аажмаар та нар юмсын талаар мэдэх болно. 
Зүгээр ном уншснаар та нар яаж ч байсан Бодь болон хувирна гэж байхгүй биздээ? Тийм үү?
ноён Кулкарни-гийн хэлж байгаагаар маш их ийм асуултууд байдаг гэнэ. Эдгээр асуултууд нь ямарч хэрэггүй зүйл юм. Зүгээр л та нарыг нэг ном уншсан байна гэдгийг чинь л харуулж байна. Тэгээд л болоо, цааш өөр юу ч байхгүй. Өөр юу ч байхгүй. Энэ бол үнэхээр тийм.
Хэрвээ та зүгээр ном уншсан бол, энд ирээд тэр номноосоо л иш татаж байх нь бол үнэндээ хэнд ч хэрэггүй юм. 
Аяндаа шат шатаар та дээш гарч ирэх ёстой.
Хэрвээ та шудрага хүн бол, та үүнийг хүсэж байгаа бол, та шат шатаар гарч ир. Зүгээр нэг юм гайхуулах хэнд ч ямарч хэрэггүй...



Wednesday, June 8, 2011

820514 The Creative Power (subtitles), Brighton

Сахажа йогийн үндэслэгч - Шри Матажийн хэлсэн лекцний хэсгээс..

Брейтон, Лондон 1982.5.14

1:30
Та нарт ямар нэгэн асуулт байна уу, ямар ч асуулт байхгүй юм уу?
Энэ нь Сахажа йогчид нь юмыг тайлбарлах чадвартай болсон байна гэдгийг харуулж байна. Би тэднээр бахархаж байна. Намайг Австрали явхад сонингийн хүмүүс надаас, танай шавь нар чинь бүгд эрдэмтэд юмуу, гэж асууж байсан. Би, үгүй, тэд зүгээр энгийн хүмүүс. Тэд нар маш энгийн хүмүүс байх ёстой гэв. Тэд: “тэдний юм мэдэж байгаа байдал нь гайхалтай, яг эрдэмтэд шиг юм” гэв. Би: “Бүхийл мэдлэг чинь  өөр дотор байгаа шүү дээ”.

Бүхийл мэдлэг таны дотор байгаа. Хэрвээ та зөвхөн гэрэлтүүлээд харвал, бүхэл мэдлэг дотор чинь байгаа гэдгийг та харах болно. Та өөрийн мэдлэгээ олохыг тулд ийш тийш, хаашаа ч явах хэрэггүй, бүх юм дотор чинь, бүх юмс дотор чинь байгуулагдсан байгаа. Та нар - дотроо Сүнс болон өөрчлөгдхөөр - маш сайхнаар байгуулагдан бүрдсэн байгаа. Би их юм хийгээд байх хэрэггүйгээр, энэ нь зүгээр л аяндаа болчихдог.
Зөвхөн, харин - хүний мэдэх хэрэгтэй ганцхан зүйл бол: “бид - ‘юу хүлээх ёстой вэ?” – гэдэг л зүйл байна. Сүнс (бодь, оюунлаг) болохын тулд – бид юу хүлээх ёстой вэ. Энэ нь мөн адил эрүүл ухаанаар та нарт ойлгогдхоор байх ёстой. Учир шалтгааныг ойлгохоор тийм зөв тайлбартай байх ёстой, зөв шийдэл төгсгөлтэй байх ёстой. Зүгээр л, би та нарт нэг юм хэлсэн болхоор - биш,  эсвэл та нар зүгээр л нэг  хэсэг бүлэглэлийн гишүүн болсон болхоор - биш, нэг байгууллагад, ямар нэгэн мөнгө хураамж төлсөн болхоороо – биш.
------Тийм бишээ.
Үнэн байдал’ бол байгаа байдлаараа л байдаг. Тэгээд хүн эрүүл ухаанаар авч үзвэл, Үнэн байдал нь тэндээ хэвээрээ \өөрчлөгдөөгүй\ л байх ёстой.

Эртүүд би та нарт зүүн шугамны талаар ярьж өгсөн, өнгөрсөн үе.., доод ухамсар болон нийт ертөнцийн доод ухамсрын талаар ярьж өгсөн. Мөн бүдүүн баараг эд-ээс урган үүссэн зуршил заншилын талаар хэлсэн. Матери нь ямагт биднийг эзэмдэн, давамгайлах гэж байдаг. Энэ матери нь биднийг давамгайлан байдаг шалтгаан нь бол бид өөрсдөө материас гаралтай учраас энэ нь биднийг хялбархан давамгайлдаг. Харин Сүнс нь үүнээс яаж ангижирч салах вэ? Бид Сүнсээрээ байхын тулд бид яах вэ? Энэ явц яаж болдог вэ?

Хүмүүс Сүнсний биелэлийн талаар  /эртнээс/ ярьж байсан, маш их хүмүүс дахин төрхийн талаар хэлж байсан, та нар дахин төрөх болно гэж хэлж байсан. Тэгээд зарим нэгэн хүмүүс өөрийгөө “би дахин төрсөн” гээд өөртөө цол хэргэм /гэрчилгээ/ өгчихсөн явж байдаг.
Энэ дэлхий дээр төрөл бүрийн хүмүүс - ямар нэгэн юм болно, өөрчлөлт ирнэ гэж зөгнөн - бид нэг юм хайж олох хэрэгтэй гэсэн байдалтай байгаа.
Та нар төсөөлдөө Христосын үед /гэгээнтэн, гүн ухаантан байлаа ч/ тэр үед .. хайдаг хүмүүс маш цөөхөн байсан. Хүмүүсд хандан юм хэлэх маш хэцүү байсан, өөрсдийн шавьдаа хандаж юм хэлэх маш хэцүү байсан – тэд /түүний шавь нар нь/ зүгээр л нэг энгийн загасчид л байсан. Тэд эгэл энгийн /болхи/ хүмүүс байсан. Харин өнөөдөр бол үнэнийг хайдаг маш олон хүмүүсийг харж болно. Бүх дэлхий даяар “нэг юм” хайж байгаа хүмүүс дүүрэн байна…
…Юу хайж байгаа? Та нар юу хайж байгаа вэ?

--Хайж байгаа юм чинь бол та нарын өөрийн Сүнс юм. Өөрийн Сүнсээ хайж байгаа гэж хэлэх нь хүртэл хэтэрхий том сонсогдоно.
Тэгэхлээр тэр Сүнс гэдэг чинь юу юм бэ? Сүнсээ хайж олох нь ямар хэрэгтэй юм бэ?

Хөгжил эволюцийн өнөөгийн байдлаар бид хүн биетэн байгаа - бидний ухамсар хүний түвшнийх. Тэгээд энэ /хүний түвшний/ ухамсар нь бол эцсийнх нь биш юм. Хэрвээ тийм бол та нар ‘юм’ хайх хэрэггүй байх байсан. Энэ нь бол эцсийн сүүлийн төгсгөл /оргил/ нь биш юм. Бид нар, ямар нэгэн байдлаар илүү дээгүүр болох тэрхүү цэгт хүрэх хэрэгтэй юм.
Тэгэхлээр энэхүү сэдвийг яаж эрүүл ухаанаар зөв логиктой дөхүүлэн ойлгох вэ?
Бидний хөгжил эволюцийн явцаар бидэнд юу болсон бэ?
Бид амьтан байсан, үүнээсээ бид хөгжөөд хүн төрлөхтөн болсон. Хүнийг амьтантай харьцуулхад юу нь тийм онцгой гойд ялгаатай байгаа билээ?
Хүний ухамсарт /илүү дээгүүр/ шинэ хэмжигдхүүн бий болсон байгаа. Жишээлбэл та, морийг халтар заваан газарлуу аваачвал, тэрээр юу ч мэдрэхгүй, халтар байна уу, заваан байна уу, гоё байна уу, үзэсгэлэнтэй байна уу, өнгө гэх мэт юу ч мэдэхгүй.
Түүнд юу ч ялгаа хамаагүй. Харин та нэг хүнийг тэр заваан газар юмуу гэрт оруулбал, тэр шууд л энэ заваан газар гэдгийг шууд л ойлгоод, дургүй нь хүрэх болно.
Тэгэхлээр бидэнд юу болсон бэ гэвэл, бидний ухамсарт - амьтантай харьцуулхад, өөр юу ч биш, харин илүү шинэ хэмжигдхүүн бий болсон байгаа юмаа. Өөр үгээр - шинжлэх ухааны нэр томтьёоогоор хэлвэл: бидний төв мэдрэлийн системд шинэ ухамсар, боловсрон бий болсон. Бидний төв нервний системд юу л байна, бид тэрнийхээ хэрээр л чадвартай байна.

Жишээлбэл би үүнийг халуун байна гэж мэдэрвэл, бүгд мөн адил халуун байна гэж мэдэрнэ. Хэрвээ би энэ \Шри Матажи гараар зааж\ тэр нэг тодорхой шувууны өнгө байна гэж хэлбэл, бүгд мөн адил ижилхнээр л хэлнэ. Тэгэхлээр хүний ухамсарт юу л байна…, – би дэмийрэл хий хоосон төсөөллийн талаар хэлээгүй байна, харин бодит байдлын талаар хэлж байгаа давтан хэлье.. Хүүний мэдрэх эрхтнүүдээс нь хамаараад – хүний мэдрэх эрхтэнүүд нь – ижилхэн л юм хэлнэ. Хүн халуун юм мэдэрч байвал тэрээр хүйтэн байна гэж хэлэхгүй, мөн хажууд нь байгаа өөр нэг хүн ч мөн адил тэгж хэлэхгүй. Бүгд – “энэ халуун байна”- л  гэж хэлнэ. Тэгэхлээр нэг юм байдаг -- үнэн бодит байдал – ганцхан л байдаг. Хоёр янзын байх боломжгүй. Тэгэхлээр бидний хөгжил дэвшилд одоо юу болох ёстой вэ, тэр нь бидний ухамсрын түвшинд л болох ёстой.
Жишээлбэл: загас -яст мэлхий болохтой адил. Яст мэлхий боллоо гэхэд түүнд юу учрах вэ? Тэрээр яст мэлхийн ухамсартай болно, газар гишгээд газар эхийг мэдэрдэг болно. Загас байхад нь мэдрэгддэг байсан ямар нэгэн мэдрэмж нь алга болж, өөр нэгэн шинэ юм тэрээр мэдэрдэг болно.
Үүнтэй адил бидний хөгжилд, хэрвээ бидэнд ямар нэгэн юм болох хэрэгтэй юм бол – бид ухамсараараа - ямар нэгэн илүү болох ёстой, өмнө байсан байдлаасаа илүү /болох ёстой/. Үүнд, бид нар бичиж үлдээсэн олон хүмүүсийн жишээнээс авч болно.
Жишээлбэл үүний талаар ярьч байсан Юнг-ийг авч болно. Юнг хэлэхдээ, өөрчлөн хувьсах тэр үед, хүмүүс нийт даяар” ухамсартай болно, “Тийм болно”. гэж хэлж байсан. Тэрээр, “та нар бүгдээрээ нэг ижил юм хийдэг болно, эсвэл ижилхнээр үйлдэх болно гээгүй.
Үгүй! Тэрээр: “та нар өөрчлгдөх болно” гэж хэлсэн. Та нар үүнийг ухамсарлан ойлгох болно. Ямарч - хүний өөрийн мэдэлгүй, ойлгомжгүй юм биш.
Тэгэхлээр та нар Сүнсээ хайж байхад.. Хэрвээ Сүнс та нарын оюуныг гэрэлтүүлэх юм бол. Та нар өөрсдийн ухамсартаа өнөө хүртэл мэдэж байсан юмнаасаа илүү юм мэдэж байх болно.
Жишээ нь та нар үүнээс /нэг юм заана/ хүйтэн халууныг мэдэрч байсан бол, тэрхүү ухамсартай болхоор, магадгүй бас нэг өөр юм нэмж мэдрэх болно...
Юнг маш тодорхой хэлж байсан: “та нар даяар нийт /далд/ ухамсрыг ол” гэж хэлж байсан. Тэгэхлээр юм болох өөрчлөгдөх гэдэг нь бидний хөгжлийн үйл явцын гол санаа юм. Өөр юу ч биш.


 Эртний Энэтхэг хэлд, Санскритаар, бодь сүнстэй хүмүүсийг.., (Энэтхэг хүмүүсд энэ талаарх мэдлэг нь  маш элбэг байдаг, бидэнд энэ талаар ойлгох нь ер хэцүү зүйл биш байдаг) …тийм хүмүүсийг “двиджа” – ахин төрсөн хүн гэдэг. Мөн шувууг бас “двиджа” гэдэг. Яагаад гэвэл шувуу нь эхлээд өндөг болон төрдөг, дараа нь боловсорч гүйцээд, нэг мэдхэд шувуу болдог.
Тэгээд энэ нь яг “сүнсний биелэлтэй” зүйрлүүштэй юм. Та нар бас мэднэ, улаан өндөгний баяраар бие биендээ өндөг бэлэглэдэг, энэ бол мөн адил ижилхэн зүйлийг бэлэгшээж байгаан тэмдэг. Бид өндөг байгаад, шувуу болох хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхлээр бид энэхүү хүний түвшиндээ бид яг өндөг шиг хязгаарлагмал хэмжээндээ байгаа, тэгээд бид шувуу болох тэрхүү хэмжээндээ хүртлээ хөгжин дэвжиж, өсөх хэрэгтэй.

Бусад бүх хүмүүсийн яриад байгаа зүйл бол жинхэн биелэл биш юмаа. Жишээлбэл, би та нарыг сайтар ховсдочихоод та нарт угжны шил өгвөл, та нар тэр угжийг /үг дуугүй хүлээн авч/ яг жижиг хүүхдүүд шиг хөхөж эхлэхтэй адилхан. Тэгээд хичнээн өөрсдөө, дотроо: “утгагүй юм хийж байна даа” гэж мэдэж байсан ч гэсэн, та нар тийм юм хийж байх жишээтэй. Та нар тийм юм хийхээр цаанаасаа албадуулчихсан учраас, яагаад гэвэл тэр хүний нөлөөнд автаж, ховсдуулсан учраас.
Аливаа иймэрхүү ямарч үйлдэлд хэрвээ та орсон байвал – энэ нь “Бодь”-д болох зам биш юмаа. Яагаад гэвэл, танд болж байгаа юу ч байлаа, та - хүн гэх тэр өөрийн ухаанд чинь, хүн гэх тэр зүйлд чинь ямар ч үйл  хөдөлгөөн болоогүй, юу ч өрчлөгдөөгүй учраас.

Бид сармагчин байхдаа, хүн болохын тулд сүүлээ тайрчихаад -за одоо энгээд хүн болчихлоо-  гээгүй. Энэ нь цаанаасаа, аяндаа – цэцэг нь жимс болон хувирдагтай адил болдог, энэ нь амьд үйл явц юм. Бидэнд болох юу ч байлаа амьд үйл явц гэдгийг бид ер ойлгохгүй байгаа -  энэ нь үхмэл хиймэл үйл явц биш юм.
 Хүний хийж чадах зүйл бол бүгд үхмэл амьд биш зүйлс байдаг. Жишээлбэл: хүмүүс толгой дээрээ зогсдог, бид үсэрч хариаж чадна мөн гүйж чадна. Бид янз бүрийн юмс хийж болно, гэхдээ энэ нь амьд үйл явц биш юм. Амьд үйл явц бол – хүн ямар нэгэн юм болон хувирхад бий болно. Тэгээд энэхүү өөрчлөлт дэвшлийг - бүхийл үнэнийг хайдаг, шудрага хүмүүс, үүнийг хүсэмжлэх ёстой юм. Хэрвээ та шудрага биш бол – энэ нь бэрхшээлтэй.
Эсвэл, та шудрага байлаа ч, гэхдээ тодорхой нэг хуурамч үзэл бодолтой өөрийгөө адилтгасан бол, жишээ нь Нэг ном уншсан болхоор юмуу, ном худалдаж авсан болхоор юмуу, эсвэл ямар нэгэн байгууллагын төлөө мөнгө төлсөн учраас түүнээс түүнтэй хамаарчихсан байх энэ бүхэн нь бидэнд тус нэмэр болохгүй.

Бид нарын харах ёстой зүйл бол – бид юу болсон байна? гэдгийг харах. Тэгээд энэ бол би та нарт өчигдөр хэлж байсан зүйл юм, та нар мэргэн багш болцгооно гэж.
 Та нар гүн ухаантай мэргэн болно. Блейк /гээд зөнч/ хэлж байснаар: дээд тэнгэрийн хүмүүс - мэргэд болоод бусдыг мөн мэргэд болгох хүчтэй байх болно гэж байсан. Тэгэхлээр өөртөө маш шудрага хандахын тулд: “би мэргэн болсон байна уу?”, “бусдыг би мэргэн болгож чадаж байна уу?” гэж хэлэх хэрэгтэй. Энэ бол өөрсдийн боловсорч мэргэн болсон эсхээ өөрийн юу чадах талаар мэдэх маш энгийн арга юм. Яагаад гэвэл бүх юм таны дотор байдаг учраас. Бүхийл механизм нь тань дотор байгаа. Та нар яг компьютер шиг юм, гол цахилгаантайгаа холбогдож, ажиллаж эхлэх л үлдээд байгаа.
Тэгээд та нар яг тийм маягаар асах л үлдээд байна. Тэгээд хэрвээ та нар тийм юм болохгүй юм бол, бусад бүхийл зүйлс – зохион байгуулалттай байгууллага байгуулах, энэ тэр гм. зүйлс, бүгд ямарч хэрэггүй зүйл юм. Ямарч үнэ цэнэгүй, бүгд мунхруулга, буруу чиглүүлэг, төөрөлдөөн гэж хэлж болно. Та нар өөрсдөө юу олсон юм? Жишээлбэл та нар: “Өө, Шри Матажи багш бол маш агуй гэгээнтэн, тэгээд тийм гайхамшигтай юм болсон, ийм юм болдог гэнэ, Тэрээр маш агуй их ийм хүчтэй, тийм хүчтэй гэж хэлэх- энэ бүгд нь ямарч хэрэггүй. Энэ нь та нарт ямар хамаатай юм бэ? Би магадгүй …ийн Хатан Хаан байж болно, гэлээ гээд та нарт энэ нь ямар хамаатай юм? Харин - та нар – ямар, юу болсон байна гэдэг чинь л хамгийн чухал хэрэг юм, тэгээд та нарыг - тийм болгохын тулд, би та нарт: “бүх юм чинь дотор чинь байна”, гээд би үүнийг хийх ёстой юм, ийм л байна.
Энэхүү мэдлэг нь бидэнд шинэ зүйл биш юм, үнэндээ бол энэ нь бүүр эрт дээр үеэс, /манай эрний өмнөх/ Мозес-ийн үеэс хэлэгдэж байсан юм. Тэрээр ‘галт мод’ гэж хэлж байсан, тэгээд тэр ‘галт мод’ нь юу юм бэ гэдгийг хэн ч мэддэггүй, тэд зүгээр л ‘галт мод’ гээд яриад байдаг. Гэтэл хэрвээ та нар Кундалини хүчийг сайтар харах юм бол, энэ нь үнэхээр яг л галд дүрэлзэж буй мод мэт юм. Мөн энэ нь бас Библи-д бичээстэй байдаг: “Би та нарын өмнө галын дөл шиг үзэгдэх болно” гэж. Тэгээд энэ нь юу вэ гэдгийг хэнч тайлбарладаггүй, хэн ч мэддэгүй. Эдгээр галын дөл шиг харагддаг юм бол хүний энергийн төвүүд хүрдүүд юм - гэгээрхээрээ тэгж асаж байгаа мэт харагддаг.

Гэхдээ жирийн хүн үүнийг хардаггүй, та нар үүнийг харах гэж хичээх хэрэггүй. Яагаад гэвэл /жишээ нь/ та энэ байрнаас гадуур, гадна талд нь байвал та энэ байрыг харах болно, харин та дотор нь байвал та зөвхөн доторхыг нь харна. (хэрвээ та гэрэл болсон бол, өөрийн гэрлээ харахгүй, харин гэрлээс гадна, гэрлээс салангад бол, та гэрэл харна. Гэрэл харна гэдэг чинь – өөрөө гэрэл болж гэгээрхээс тэс хол, өөр -орч.тэмдэглэл).
Тйим учраас, үүнийг хүн ойлгох хэрэгтэй. Нэг юм болно гээд бид, бидний өөрсдийн “төсөөлж, бодож” байснаар байх ёсгүй, харин жинхэн юу болохыг хүлээж авах /авч сурах/ хэрэгтэй. Юун түрүүн биднийг удирдаж байгаа -- “ийм юм болох ёстой, тийм юм болох ёстой” гэсэн буруу адилтгалуудаасаа салах хэрэгтэй - би гэрэл харах ёстой, би агаарт нисэх ёстой гэсэн юмнаасаа салах хэрэгтэй. Энэ чинь утгагүй зүйл юм.

Яагаад нисэх хэрэгтэй юм, би ер ойлгодоггүй. Нисэх гэж дэлхийг тойрхоос илүү мөнгө төлж байдаг. Үнэхээр, хэрвээ та галт тэргээр ч юмуу онгоцоор аялах юм бол, энэ нь тэр нисэх гэж хуурагдан төлөх мөнгөнөөс чинь тэгж их үнэтэй гарахгүй. Энэ юуг харуулж байна? Бид үүнийг ойлгох хэрэгтэй. Биднийг нисүүлнэ гээд мөнгө аваад байдаг. Энэ юу вэ? Энэ бол хүнийг ховсдож өөрийн мэдэлгүй болгох арга юм. Энэ нь тэгээд маш нарийн аргаар болдог учраас, та  нар юу болоод байгааг ер ойлгохгүй. Та үүнд зүгээр л татагдаад л орчихно. Тийм ижилхэн асуудалд нэг хүн орчихсон, манайд ирж байсан. Нэг томоохон хүрээлэнгийн захирал байсан, тэрээр одоо унадаг өвчинтэй, эхнэр хүүхэд нь бас хамт яваад тийм унадаг болчихсон. Тэд гэрээ алдаад, ямарч ширхэг мөнгөгүй болчихоод эцэст нь над дээр ирсэн. Тэгээд тийм нисэх гэсэн адал явдалд орооцолдсон хүмүүсд ийм юм болдог байна.

Тэгэхлээр одоо хүн ойлгох хэрэгтэй, хүний өөрийн хөгжлийн төлөө хүн мөнгө төлөх боломжгүй, төлөх боломжгүй! Үүнийг ойлгох нь маш хялбархан.
Өчигдөр би та нарт хэлж байснаар – та нар энэ цэцэгт мөнгө төлчихөөд – дэлгэрээд өгөөч - гэж хэлэх боломжгүй. Энэ бол мөнгө төлөх боломжгүй амьд үйл явц юм. Энэ нь мөнгө гэдгийг ойлгодоггүй. Амьд үйл явц мөнгө гэдгийг ойлгохгүй, жишээлбэл гэдэс нь өвдчихөөд хүн ходоодруугаа хандан: ”миний хоолыг боловсруулаад өгнө үү” гэх явдлыг би хараагүй. Бид тэгдэггүй биздээ. Үүнтэй адил – энэ бол - та мөнгө төлөх боломжгүй - хамгийн томоос том хамгийн агуй амьд үйл явц юм.
Энэ бол хүний хувьд ойлгох маш нарийн зүйл юм, яагаад гэвэл хүн юм болгонд мөнгө төлөх ёстой, эс тэгвэл энэ нь ажилладаггүй гэж боддог. Жишээлбэл машин авхад, сайн ажилладаг машин авах хүсэлтэй байхад… Ажилладаггүй машинд мөнгө төлөх хэрэггүй байдаг, харин ажилладаг машинд мөнгө төлдөг. Үнэ төлбөргүй ямар нэгэн машин байлаа гэвэл – тэр нь заавал хог хаягдал байгаа гэсэн үг. Та үүнийг авч ч чадахгүй, хог хаягдалруу зөөж аваачхад хүртэл ямар нэгэн мөнгө төлөх хэрэгтэй. Тийм учраас хүний толгойнд ямагт – төлбөр төлөх ёстой гэсэн ойлголт суучихсан байдаг. Тэгээд мөнгө төлөхгүй байна гэдэг нь ер болохгүй муу зүйл гэж боддог.
Харин миний яриад байгаа юм бол хүний ойлголтоос дээгүүр зүйл юм. Хүн биетэн бол тийм дээгүүр биш. Жишээлбэл, бид цэцгийг жимс болгож чадахгүй. Амьд үйл явц нь өөрөө хүний түвшнээс дээгүүр. Харин гэхдээ та хөгжөөд ирвэл, хэт хүн болоод ирвэл, та үүнийг хийж чадах болно. Тэгээд энэ нь танд болох ёстой юм, хэрвээ энэ нь танд болохгүй бол, бусад бүх зүйлс бол буруу зүйлс юм. Би та нарт маш их санаа зовон хандаж хэлж байна. Яагаад гэвэл зах зээлд байгаа хүмүүс бол бараа бүтээгдхүүнээ сайн зарж чаддаг. Тэд нар таныг яаж юунд дурлуулах вэ гэдгээ сайн мэддэг, танд ямар бодол толгойнд чинь суулгах вэ, яаж өөрийг чинь худал хуурмаг юмтай бүүр нэг болгох вэ гэдгээ сайн мэддэг, тэгээд та нар зүгээр л тэдэнтэй бүрэн гүйцэд уусаад, тэднийг бүрэн гүйцэд алга болоод өгтөл нь хамтдаа байдаг.
Тэгээд та нар орхихдон хоцорчихоод: “өө бурхан минь, энэ чинь юу болоод өнгөрвөө?” /гээд гэнэт сэрдэг/.

Нэг юм бол- таны сүнс амь чинь алга болоогүй л байдаг. Тэр нь юу ч болж байсан, та ямарч алдаа хийж байсан, та юу ч хайж байсан, таны амьд байх хугацаанд тэр чинь тэндээ байж л байдаг.
Тэгээд энэхүү сүнс амь чинь таны ухамсар анхаарлын чинь төвд орох хэрэгтэй юм. Юу гэсэн үг вэ гэвэл таны төв нервний системэнд орох. Бид Сүнсэн амьныхаа хүчийг өөрийн биендээ мэдрэх ёстой юм. Үүнийг Сахажайога гэдэг юм. Сахажа гэж би та нарт хэлж байсан, та нарт төрхөөс чинь байдаг гэж…

.



Thursday, May 5, 2011

Бүх нийт ертөнцийн Сахасрара чакраг нээсний 41-дэхь жил

Хүн төрлөхтний түүхэн үе үед, хүмүүс дунд онцгой суут дэвшилт хүмүүс төрж, хүмүүсд яаж зөв амьдрах, яаж дотоод чанраа алдалгүй цаашаа хөгжих, яаж хүний гэсэн чанаруудаа цаашид устгалгүй, юуг тулж баримтлан амьдрах талаар хүмүүсд сануулан зааварчилдаг байсан.


Мөн хүний хөгжлийн явцад - хүн дотор бүрэлдэж байдаг оюунлаг түлхүүрийг агуулдаг энергийн хүрднүүдийг - энергийн түвшинд нээгдүүлж боловсруулдаг онцгой Тэнгэрлэг "хүмүүс" төрдөг байсныг бид хүн төрлөхтний түүхэн сурвалж номнуудаас мэднэ.  


Сахажа йогийн үндэслэгч Шри Матажи Нирмала Деви нь төрөлхийн ер бусын оюунлаг, бүхий л энергийн хүрд, сувгууд нь нээлттэй төрсөн бөгөөд өөрөө ч бусдаас ялгаатай гэдгээ багаасаа мэддэг мөн эцэг эх нь түүний онцгой ухаалаг гэдгийг нь мэддэг байж, тэгээд хүмүүсд хэрхэн өөрийн мэдлэгээс яаж хүргэх вэ, хүмүүсийг яаж харанхуйгаас нь гаргаж, бүх талаар нь хөгжүүлэх талаар бага балчираасаа боддог байсан байна. Тэгээд балчир Нирмала заримдаа хүмүүсийн амьдарлыг харж өрөвдсний улмаас уяран нулимс унагахад нь аав нь түүнд юу гэж хэлж байсныг танд дуртатгалаас нь сонирхуулья:
"Хүмүүст өөрсөд нь ойлгуулахаар, "ийм дээгүүр түвшин байдаг юм байна" гэж хүмүүс өөрсдөө үзээд мэдэрч ойлгохоор --- тийм түвшинд хүмүүсийг хүргэх -тийм арга олох хэрэгтэй гэж хэлж байсан, мөн аль болох олон хүнд хүртээмжтэй, сүнсний оюуныг нь боловсруулах тийм аргыг олох хэрэгтэй гэж манай аав надаа хэлж байсан. "Тэд бүгдээрээ 1-дүгээр давхарт байгаа. Чи өөрийн байгаа 10-дугаар давхараасаа харж байгаа юмсын талаар тэдэнд ярих юм бол, тэд чамд огт итгэхгүй, тэд чамтай сөргөлдөж, мэтгэлцэн, тэмцэл үүсгэх болно, тэгээд чамайг доош нь татахыг хичээх болно, - яагаад гэвэл тэдний Эго нь сорилтонд орж (шар нь хөдлөх-орч.) учраас.. Тэгэхлээр хамгийн сайн арга нь бол- чи тэдний сүнсийг боловсруулах, нийт олноор нь өөрчлөн, хөгжүүлэх арга олох хэрэгтэй,- гэж хэлж байсан". 
Мөн өмнө байсан эртний багш нар шиг ганц хоёрхон хүнийг гэгээрүүлвэл, нийт хүн төрлөхтөн урагшилж хөгжихгүй, цөөн тооны гэгээрсэн хүнээ бусад нь зовоох болдог. /Хүн төрлөхтний түүхнээс харвал -гэгээнтүүдийг хавчиж, хор өгч, цовдолсон явдлуудыг бид түүхнээс мэднэ/.
Мөн өнөө үед хүн төрлөхтөн бүх нийт даяараа дараачийн хөгжлийн түвшин болох оюунлаг ухамсарлуу шилжиж байгаа бөгөөд бодит байдлаар харвал хүн бүр тэгж шилжиж чадахгүй болох нь тодорхой мэт санагдан бодлогшруулна./


Хичнээн Шри Матажи төрөлхөөсөө бүрэн төгс гэгээрсэн, бүхий л мэдлэг билгийг агуулсан гэдгээ ганцхан өөрөө ч бус, орчин тойрны хүмүүс, түүнтэй тааралдсан хүн болгон мэдэрдэг, мэддэг байсан боловч /нэг жишээ нь: Махатма Ганди хүртэл Шри Матажийг иухайн цаг үед бага балчир байхад нь ихэд өхөөрдөж, ер бусын ухаантайг нь мэдэн, аливаа асуудлын талаар түүнтэй ярилцдаг байсан талаар дуртатгал байдаг/ - юун түрүүн Шри Матажи өөрийн амьдарлаа энгийн гэрийн эзэгтэйн амьдарлаар зөв төгс, маш баяр баясгалантай өнгөрүүлж - энгийн амьдралдаа ч гэгээрлийн дээд зэргийн гүн түвшинд амьдарч болдог юм байна гэдгийг өөрийн жишээгээр харуулахыг хүссэн байна.
Улмаар түүний 2 охин нь хуримлаж тусдаа гарсаны дараа Шри Матаджи өөрийн хүн төрлөхтний төлөө үйл хэргээ эхэлсэн байна.
Шри Матажи Нирмала Деви нь 1970 оны 5-р сарын 5-нд Энэтхэгийн Наргол тосгонд, далай тэнгисийн дэргэд ганцаараа нарс модон доор бясалгаж байгаад хүн төрлөхтнийг боловсруулах нууц түлхүүрийг нээсэн байна.
http://symongolia.blogspot.com/2017/05/blog-post.html
Үүний улмаар мянга мянган хүмүүс өөрийн гүн гүнзгийд орших нарийн агуулгатай  танилцаж, өөрийн хөгжил дэвшилд хүргэх эх үүсвэртэйгээ нэгдэх боломжтой болсон  байна.

Улмаар Сахажа йога хөдөлгөөн нь өрнөж үүссэн түүхтэй. Шри Матажи багш нь хүн төрлөхтнийг сайн сайханд нь хүргэж боловсруулах үйлд бүрэн зүтгэж, Дэлхийн өнцөг бүрт айлчлан хүмүүсийн  дотоод мэдлэгийг нь нээгдүүлэн, хүчийг нь сэргээж, энэхүү хүн дотрох хүчний талаар нь тайлбарлаж, мянга мянган лекц сургалтууд явуулсаар, өдгөө албан ёсоор 100 хэдэн гаруй оронд Сахажа йога нь үйл ажиллагаагаа амжилттай явуулж, хувь хүн болон нийгэмд бодит эерэг нөлөөгөө энергийн түвшинд үзүүлсээр байна.
Тэрээр сүнслэг ертөнц дахь эмэгтэй хүний байрь суурийг тодорхойлж. Хүний оюун ухамсарт дараахь шинэ ухаагдахууныг нээгдүүлж, бодит амьдрал, ертөнцийг ойлгох, танин мэдэх харааг нь тэлэн нээгдүүлж хөгжүүлсээр.