Sunday, May 5, 2013

Мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл Шри Матажи ОШО-гийн хичээлд уригдсан зураг





    Энэ зургийг Шри Матажи-г Ошо-гийн хичээлд ирж байсан гэж буруу тайлбарлах явдал байдаг:
Шри Матажийн  нөхөр нь өндөр албан тушаалын нэр хүндтэй хүн байсан учир (Ражниш буюу) Ошо тэднийг өөрийн хичээлдээ (1970 онд) урьсан юм байна. Шри Матажи нөхөртэйгээ хамт тэнд очиж үзээд хүмүүсийг хэрхэн хуурж гэгээрлээс холдуулж, энергийн түвшинд хүмүүсийн оюун ухааныг балмагдуулж байгааг хараад асар их гутаж, цочирдсон байна. Хүмүүсийн сонирхдог зүйлсийг уран цэцэн ярин, хүмүүсийг буруу ертөнц рүү, гэгээрлийг гаднаас нь хардаг болгодог доод ертөнц рүү оруулж байхыг нь харан Шри Матажи шууд далайн эрэгт очин өөрсдийгөө багш хэмээн нэрлэж хүмүүсийн оюуны хүрд сувгуудыг гэмтээдэг ийм муу муухайгаас хүн төрлөхнийг хэрхэн аврах талаар 3хоног, 3 шөнөг гүн бясалгаж, Наргол хотын далайн эрэгт 1970 оны 5-р сарын 5-ны өдөр, бүх нийт ертөнцийн зулайн хүрдийг нээжээ.  http://symongolia.blogspot.com/2011/03/shri-mataji-opens-primordial-sahasrara.html
Шри Матажи өөрийн яриандаа энэ талаар тодорхой хэлж байсан. (Ражниш) Ошо-гийн байранд очиж, төв сувгийн биш хуурамч багш нарыг юу хийдгийг нь харахаар зориуд очсон гэж хэлсэн байдаг... (Ражниш буюу Равана ) Ошо нь олон хүмүүсийг гэгээрлийн нэрийдлээр гэмтээж, дотоод энергийн систем, Кундалини-г бүр мөсөн үхүүлж, чулуу мэт болгодог байна. (жишээлбэл мэдрэлийн эд эснүүд мэдрэх мэдрэмж гэж байдаг бол, тэр бүхнийг нь чулуужуулж өөрчилдөг, оюуны энергийг нь дорой түвшинд буулгадаг аюултай.
(Ражниш) Ошо-гийн Сатсанг (зан үйл)-д суусан нэг оролцогчийн (Англи хэл дээр) бичсэн номны хэсгээс та уншиж үзнэ үү:  
   “Ражниш аажуухнаар өөрийн өндөрлөг рүүгээ дөхөн алга хавсран залбирсан хэвээр, сүсэгтэн олон руугаа эргэн харав. Амьсгал дарам чимээгүй байдал нь цахилгаан долгионыг илт мэдрүүлэхээр байв. Хэт хүчдэлийн дэлбэрэх мэт хөдөлгөөнийг үзэгч олон дунд зохицуулж байгаа хамгаалтын харуулуудыг хүн энд тэндгүй мэдэрч байлаа. Ражниш-ийн өөрийн илт мэдрэгдэх эрчим хүчээ дарсан мэт байв....би үүнийг маш эрчимтэй мэдрэж байв.....хүнээс хэт давсан, илүү хүчийг илэрхийлж байв – гэхдээ тэрхүү сэргээш хүчийн бодит эх үүсвэр нь – өөрийг нь бишэрч шүтсэн, галзуу  мэт  улайрсан, тогтож ядсан олон түмнээс гаралтайг тэр маш сайн далдлан  нууж байлаа.”  (Бурхан Ражниш, “Бурхан руугаа бүжиглэж хүрээрэй” номноос 92-р хуудас)
“Цахилган хүчдэлийн гялбаа мэт зүйлс нь түүний биеэр дамжиж байлаа. Тэр нь дамжин нэг хүнээс нөгөө рүү нь орон, тойрж зогссон хүмүүсээр дамжаад, буцаад түүн рүү эргээд орж байлаа. Тэдгээр цахилгаан дамжуулсан хүмүүс нь гэнэт хүчтэй чичрэн салагнаж, татан унаж эхлэв. Тэд бүгд чөтгөр шүглэсэн мэт, өөрийн биш гадны хүчинд автсан нь илт харагдаж байв.” (Бурхан Ражниш, “Бурхан руугаа бүжиглэж хүрээрэй.” 148-р хуудас)
 “Гэнэт тэр эмэгтэйн бие нь чичирч байв. Тэр (эмэгтэй) чарлаж, хашгирч байв. Сомендра түүнийг тойрон, түүний нуруу, түүнийг хүзүү, цээж, гэдсэн дээр гараа тавьж байв. Түүний гарт эрчим хүч байсан бөгөөд тэр гараа тэр эмэгтэйд хүргэн, хүрэгсэн хэсэг бүрт нь тэр улам бүр чичирч, галзуу мэт хүчтэй салагнаж байв. Чичрэн, салагнаж, хашгиран, уйлж – тэрээр энергийн цөм болов....тэрээр гал халуунд автан шатаж буй мэт байв, бүр эсрэг талд зогсож байсан хүмүүс түүний энергийг мэдрэхээр байв.” (Бурхан Ражниш, “Бурхан руугаа бүжиглэж хүрээрэй” номноос, 149-р хуудас)
    Энэ бол амьдын хүчний эсрэг, цэвэр оюуны эсрэг, Бурханы эсрэг хүмүүсийн үйлддэг энгийн үйлдүүд юм. Тэгээд үүнийгээ крия”- цэвэрлэгээ гэж нэрлэдэг. Энэ нь бол юу ч биш, оюуны хүчийг цожроож, өдөөж, хүнийг гэнэт сэргээш мэт өндөр сэтгэгдэлд оруулдаг янз бүрийн арга байдаг.  Хүний биед гэнэт огцом муу юм тохиолдоход жишээ нь, арслан бар харахаараа өөрөө ч мэдэлгүй хурдан гүйж, хайс хашаа даван үсрээд, хүнээс гарахааргүй их чадвар гэнэт гардаг. Хүн гэнэт өндөрөөс үсрэх, эсвэл гэнэт цэл хүйтэн усанд орж өөрийгөө цочроох, гэнэт амьсгаагаа түргэсгэж, биедээ амьсгалах зав өгөхгүй, үхэлийн аюултай байдалд хүрэхээр - хүний биенд ямарваа нэг муу юм болвол, -хүний систем  нь цаанаасаа өөрийгөө хамгаалахын тулд адреналин буюу бусад эерэг энергийг огцом ялгаруулж өгдөг (энэ нь Кундалини-йн хүч нь огчом энергиэ ялгаруулж байгаан хэрэг юм). (Барууны орнуудад залуус мөн өөрсдийгөө олсоор уяж өндөр гүүрнээс үсэрч "кайф" авдаг). Эхний үедээ эдгээр биенд аюултай, цочроох сэргээш мэт зүйлсийг хийхэд, энэ нь сайхан сэтгэгдэл төрүүлж, хүнийг эрүүлжүүлэх мэт байгаа боловч (аргагүй аюулын үед Кундалини нь хувь хүнийг хамгаалахын тулд дотроос нь огчом ялгарч эерэг гормоонуудыг сэргээдэг), олон удаа хийснээр (Кундалинигаа сэргээх ёстой байгалиар нь биш буруу аргаар, биендээ муу хүчний нөлөөнд өртүүлж, биеэ цочроож, Кундалини-гаа хүчээр сэргээж байгаа учир) хүний эрүүл мэнд сульдан муудаж, энергийн систем, хүрднүүд,  мэдрэлийн систем гэмтэх аюултай байдаг.  Учир нь дотоод байгалийн хүчээ хүчээр цочроож сэргээх нь нэг өөр (түр зуурын нөлөөтэй), мөн зөв зүйтэй ёсоор нь сэргээж (асаах нь) бас нэг өөр.
Мөн Христосын шашинд явдаг хүмүүс бурхантай холбогдохыг ухаангүй хүсч зүтгэснээр, зулайн хүрд нь нээгдээгүй байхад, хаалттай  хаалга руу хэт зүтгэх мэт улайран зүтгэдэг (мөн буруу бясалгалд, гурав дахь мэлмий рүүгээ хүчлэн төвлөрдөг), хүний хүрд нь нээгдэх зөв аргын эрхгүйн улмаас, хүний оюун нэг бол баруун(доод) нэг бол зүүн (доод) ертөнц рүү ордог. Доод ертөнцийн хэт туйлширсан муу хүчтэй холбогдож, тэдний бие рүү өнгөрсөн зууны хөгжлөөсөө унаж, хоцорч хорогдсон сүнснүүд орж ирэн Христийн шашинд жишээ нь хүмүүс нь еврей хэлээр жишээ нь ярих болдог эсвэл гэрэл зэргийг хардаг болдог. Энэ нь хүнийг хэт эрчимтэй, хэт идэвхитэй, хэт түрэмгий аймшигийн доод ертөнцтөй холбодог. Үүнээс гадна мөн  үймрэх, үхмэл мэт болгодог өөр доод ертөнц бас байдаг. Хичнээн Христос гэж дуудлаа ч Христос биш харин эсрэг харын хүчтэй энергээрээ холбогдон галзуу мэт, эсвэл гадна үл харагдах шизо мэтийн өвчтэй болдог.
   Төв сувагнаасаа хүн гарахлаар хүн гэрэл болон янз бүрийн юмс харж эхэлдэг. Улмаар хүн төв хөгжлийн сувагт болж буй зүйлсийг гаднаас нь хардаг болох буюу өөрөө гэгээрлийн оршихуйгаас гарсан учир гэгээрлийн гэрлийг гаднаас нь харах явдал үүсдэг... Энэ бол маш аюултай, буруу хөгжлийг үүсгэдэг, хүнийг хөгжлийн төв сувагнаас нь гаргадаг. Харин хүний сүнс нь энэ биендээ, төв сувгаараа хөгжих ёстой байтал өөр үхсэн сүнсний эрхшээлд орон, тэдэнд дарагдан, муу хүчний нөлөөнд нь явах болдог. Зөвхөн Кундалини-г сэргэж, Сахасрара нь нээгдсэнээр хүн бодитоор гэгээрдэг, эс тэгвээс хичнээс энэ талаар уншсан, мэдсэн, мэдлэгтэй хүн байлаа ч, энерги оюуны түвшинд зулайн хүрд нь нээгдээгүй, тодорхой түвшинд хүрээгүй бол - энгийн хүний түвшин байтугай, хүнээс доош, доод ертөнцийн хүчтэй холбогдон, өөрийн болон бусад хүмүүсийн дотоод систем, хүрднүүдийг гэмтээх аюултай.

http://symongolia.blogspot.com/2012/02/why-shri-matajis-photo-danger-of-osho.html

Friday, March 22, 2013

from news



http://www.ilmomentochecambieralatuavita.it/component/tz_portfolio/article?id=144


           Сахажа йог болон Unesco-гийн холбоодын хамтын үйл ажиллагааны нэгэн хэсэг болгон “Мөнхийн үнэлэмж” нэртэй олон улсын сахажа ( йогчдын) жүжигчдийн бүрэлдэхүүн нь “Урлаг, хөгжим,  даяар ёс зүй” сэдвээр өөрсдийн тоглолтоо 3-р сарын 8-12 хооронд танилцуулан толилуулжээ.

           Энэхүү чуулга уулзалт нь -  “өнөөгийн хямрал доройтлын эсрэг хүн төрлөхтнийг сэхээрүүлэн соёоруулах” UNESCO-гийн уриан доор явагдсан бөгөөд  “Дэлхийн Ес зүйн өдөр”-ийг тогтоох талаар мөн хэлэлцэн ярилцжээ. Хосгүй үнэлэмж бүхий урлаг, дуу, хөгжмөөр дамжуулан санал бодлоо хуваалцан,  эелдэг холбоог тогтооход  Итали улсаас албан ёсоор чуулга хуралдааныг зохион байгуулахад нутагтаа  хүлээн авчээ.

           2010 оноос хойш UNESCO-гийн Энх тайвны төвөөс - Сахажа йогийн бясалгалыг түншээ болгон, дэлхийн амар амгаланг түгээх үйлдээ сонгон шалгаруулж, амар амгаланг - юун түрүүнд хувь хүнд дотроос нь тогтоосноор энэ нь гадна бодитоор илрэнэ гэсэн үйлийг хэрэгжүүлж эхлээд байна.

           UNESCO-гийн Энхтайвны төвөөс, албан ёсны түнш байгууллагуудтай хамтран ажиллаж, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт, UNESCO-гийн зорилгот бодлогыг нэвтрүүлэн, дэлхийн энх тайвныг дэмжин ялгаварлалгүй, хүлээцтэй, нийцтэй хандах явдлыг дэвшүүлэн ажиллаж буй. Тэд (UNESCO) Сахажа йог-г сонгож, тэдний талаар бичихдээ: “энэ бясалгал нь хялбархан мөн дээд зэргийн хосгүй юм. Энэ нь хүний ядаргааг тайлж, сайн сайхныг нэмэгдүүлдэг юм байна. Төвлөрөх чадварыг сайжруулж, хувь хүнийг илүү тэнцвэртэй, төв болгоход тусалж байна.  Сахажа йог нь хүний бүхий л талын нөөц боломжуудыг хөгжүүлж, идэвхжүүлж, бататгаж, цогц нэгдмэл болгоход зориулагдсан арга барил. Манайд болон дэлхий даяар амар амгалан, энх тайвныг түгээх бодит зэмсэг болно.

               Сахажа йогийн  тусламжаар, хүн одоо цагтаа хялбархан (өөрөө өөрөөрөө) байж, сүнслэг болон бодит байдалдаа амгалан, бодол санаандаа (самуураагүй) аниргүй тайван болдог. Энэхүү бясалгалын аниргүйн амт нь хувьсгал мэт эрс, мэдэгдэхүйц барьцтай, нэг хичээлийн явцад л үүний үр дүнд хүрэх боломжтой.

              Тогтмол хичээллэснээр хүний эрүүл мэндийн асуудал багасч, бүх зүйлстэй/ орчинтойгоо уялдан зохилдох байдалд хүрэх бүрэн боломжтой. Бүхий л  түвшинд өөрийгөө сайжруулах өөртөө оруулах хөрөнгө оруулалт болно. Хичээлүүд нь үнэ төлбөргүй бөгөөд хэн ч хамрагдах боломжтой.” 
-----
Дэлхий даяар хүнд ээлтэй, нийт олонд үр дүнгээ бодитоор үзүүлдэг Сахажа йога, Шри Матажи багшийн ач тусыг тунхаглан, төрсөн өдрийг нь тэмдэглэн өнгөрөөжээ. Италийн нийслэл Ром-д хотын майорын Campidoglio ордонд Сахажа йог болон Шри Матажийн талаар арга хэмжээ, хурал семинар зохион байгуулсан байна.

In Rome In Campidoglio , the main house of the Major of Rome is being celebrating Shri Mataji and presenting Sahaja Yoga. 


http://new.livestream.com/accounts/2214793/events/1945092/videos/14360820


-------

As part of the World Council of the World Federation of UNESCO Clubs, Centres and Association (WFUCA), held in Lucca 8 to March 12, Sahaja Yoga will be present with the international company, founded by Shri Mataji Nirmala Devi, Theater of Eternal values ​​(the theater of eternal values) in the conference "universal language of art and music for a global ethic."

The summit follows the UNESCO appeal for the birth of a new humanism as an antidote to the current crisis of civilization and envisages the establishment of the World Day of Ethics. Italy hosts this event as the home of universal values ​​such as art and music, as fundamental elements of a new system of shared ideals and peaceful relations.

Since 2010, UNESCO Center for Peace has chosen as an official partner of Sahaja Yoga meditation how to support the dissemination of world peace because it says that you can not get it first if individuals do not perceive their own inner peace.

UNESCO Center for Peace, promotes the ideals of UNESCO by creating partnerships with its official partners to operate educational exchanges, scientific and cultural to promote world peace, tolerance and acceptance of difference. They chose Sahaja Yoga because, in their opinion, "this meditation is a simple and famous. It helps to reduce stress and increase well-being of the person. Improves concentration and helps people become more centered and balanced. Sahaja Yoga is designed to develop, strengthen and integrate the human potential in every aspect. Truly become instruments of peace in our country and around the world.

With Sahaja Yoga one can easily be actually present and harness its power to achieve a holistic balance as well as a realistic state of peace and silence of mind. The experience of silence is so revolutionary and tangible can be achieved during a lesson.

With regular practice, health problems can be eliminated and harmony with all things are possible. It 's an investment in themselves essential to improve at every level. All courses and seminars are offered free and anyone can participate. "

The representatives of this company, Victor Vertunni and his "Family & Friends" in the laboratory UNESCO "ethics and music" on the morning of March 10, will present their lecture "Music for a global ethic based on the spiritual growth of the human being "put to music where the best poems of the English poet William Blake on the theme of childhood, of respect for women and the spiritual awakening taken from:" William Blake's songs of innocence and of experience ".

Blake had discovered the subtle connection between the spiritual man and the creative force that created the cosmos. The spiritual message of Blake announces a striking importance for man to an awareness of his surroundings through the experience of his own inner awakening. It is no coincidence then, that during the performance of the Theater of Eternal Values ​​not uncommon to occur spontaneously awakening of the Kundalini energy, which is the basis of the experience of self-realization.
 

Monday, February 18, 2013

"Чин зүрхний өмсгөл" шүлэгний орчуулга

Чи өөрийнхөө чин зүрхэнд хувцас оёж өгөөрэй...
Танилууд чинь хэдийнээ, гоёлоороо өрсөлдөн гайхуулна,
Нэг нь юуг ч үл тоомсорлох хямсгар чулуун нөмрөгтэй бол,
Нөгөө нь хор хилэнцээр бүрхсэн 2 нүүрээр дэгжирхэнэ.

Хэн нэг нь заль мэхээр үдшийн даашинз урласан байна,
Зарим нэг нь хонзонтой, өшөө хорсолоор хээнцэрхэнэ,
Харин чи -- цайлган, нинжин сэтгэлээ өмссөн учир...
Хуучинсаг загвартай болохоор анхаарал ч бага татах юм...

...Хүүхэд насандаа  чи "итгэл"-ээр гоёх дуртай байсан.
Чин зүрх чинь үүнийг өнөө удаан элээж дээ,
Өмсөхөд ч багадаж, оёдлоороо ч ханзарч...
Гэвч "муу санаа", "атаархал" зэргийг
зүрх чинь харин үл тоох юм...

Өөрийн биш хувцасыг ямар өмсөлтэй биш дээ.
"Эргэлзээ"-г нөмрөхийн оронд "найдвар"-ыг өмсөж үзээрэй.
Хов живийн гоёл чимэг нь багт наадамд л тохирдог учир,
Хуурамч багаар зүрхээ бүрхэж бүү далдлаарай...

"Худал амлалт"-ыг сонгосноос "ичих сэтгэл" нь хавьгүй дээр,
"Хайр итгэлцлэл"-ийн даашинзыг сонгож өмсөн нь дээр бизээ,
Ашиг бодож оёуулсан богинохон банзалтай явснаас
Алаг зүрхээ халхлаагүй "чин зүрхээрээ" байсан нь дээр биз...

Чин зүрхний өмсгөлөө моодны болгох гэж бүү яар...
Гадны нөлөө стиль нь чамд таарах албагүй шүү...
Чин зүрхээ хувцаслах нь гарцаагүй гоё боловчиг
Гаднах өмсгөл нь харин зүрхгүйгээр оршино гэж үү...?

Оросын сахажа йогч Ирина Самарина-гийн шүлгээс орчуулав:


Ты сшей одежду для души, ведь ей неловко…
Её знакомые давно форсят в обновках,
На ком-то шаль из равнодушия с камнями,
На ком-то злоба и двуличие с шипами.

А кто-то платье сшил вечернее из лести,
Кому-то нравится носить наряд из мести,
А ты одета в простоту и состраданье…
Они не в моде и остались без вниманья…

Ты в детстве платья из доверия любила.
Твоя душа его годами износила,
Оно теперь трещит по швам и стало тесно…
Но зло и зависть для души не интересны…

Зачем пытаться не свою носить одежду?
Взамен сомнениям примерь к душе надежду.
Наряд из сплетен, как костюм для маскарада,
Фальшивых масок на душе совсем не надо…

Пусть лучше совесть, чем пустые обещанья,
Пусть лучше платья из Любви и пониманья,
Чем мини-юбка, что из выгоды пошита,
А лучше душу оставляй совсем открытой…

Души наряд ты не спеши менять по моде.
Чужой совет по стилю вряд ли ей подходит…
Наряды душу, без сомненья, украшают,
Но без души одежда роли не играет…

Ирина Самарина
https://www.facebook.com/photo.php?fbid=413570485398657&set=a.166585913430450.45009.133557450066630&type=1&theater