Thursday, March 3, 2011

Part of Public Programs talk, VENICE May 7, 1986 Shri Mataji Nirmala Devi



Шри Матажи Нирмала Девийн 1986/5/7 -нд Италийн Венец хотод шинэ хүмүүсд зориулж хэлсэн байсан илтгэлийн хэсгээс:

With our human consciousness, we do not understand what exists within us, but we only know which particular organs exist in our body, and as long as, for example, do not feel pain, we are not aware of their existence. Similarly, we are not aware of these subtle centers, we can feel their pain inside. This is because they are thin, and if we want to detect its presence, we have to become thin.
Бидний биенд юу байдгийг бид энэхүү хүний ухамсраар ойлгодоггүй, гагцхүү ямар эд эрхтнүүд байдгийг нь мэдэх бөгөөд, энэ нь өвдөж зовоохгүй л бол, ерөнхийдөө тэднийг байдаг ч гэж бид мэдрэхгүй. Үүнтэй адилхан эдгээр нарийн хүрднүүдийн талаар бид мөн мэдэхгүй. Яагаад гэвэл эдгээр зүйлс нь нарийн учраас, хэрвээ тийм юм байдаг гэдгийг нь мэдхийг хүсвэл бид өөрсдөө нарийн болох хэрэгтэй.

But through the mental projections, we can not become thin, projecting outward, we can not become thin. However, if we project to the inside, things can change. Now for example, all are turning their attention towards Me, but if I told you to put your attention inside, no one would be able to do so. To do this, the advent of the "Awakening of Kundalini" must take place.
Харин бодол санааны үйлдлээр бид нарийн болж чадахгүй (энэ нь гадагшаа хандах хандлага), гадагш хандсанаар бид нарийн болж чадахгүй. Гагцхүү зөвхөн дотогшоогоо хандсанаар юм өөрчлөгдөж болно. Тэгэхлээр, жишээ нь одоо бүгд анхаарлаа надруу хандуулж байна, харин хэрвээ би та нарт анхаарлаа дотогшоо хандуул гэвэл, хэн ч үүнийг чадахгүй. Үүнийг хийхийн тулд “Кундалинийг (цэвэр оюуныг) сэргээх” үйлдэл нь биелэх ёстой юм.


Kundalini is in truth the power that can give us, finally, the "self-realization." It is in every one of us the true Mother Individual, because it is the Kundalini that can give us our second birth. She knows everything about us, and is very anxious to sprout, to get on and go through our last Chakra. This event is our true Baptism is not something artificial. You can not baptize someone simply putting his hands on his head. The authority to do this must come directly from the Divine. The person doing this should already be connected with the Divine.
Кундалини (дотоод цэвэр оюуны хүч) бол үнэндээ бидэнд “Бодь” байдал гэгээрлийг өгдөг мөн хувь хүн бүрт байдаг бодит (дарь) Эхийн чанартай хүч юм, яагаад гэвэл зөвхөн Кундалини бидэнд хоёр дахь төрлийг өгдөг. Тэрээр бидний талаар бүхийл зүйлсийг мэддэг бөгөөд өөрөө өндийж соёолох гэж мөн бидний сүүлчийн энергийн хүрдтэй холбох гэж маш ихээр тэмүүлж байдаг.Энэхүү үйл явц нь ямар нэгэн хуурамч зүйл биш бодит Baptism адислал юм. Хүний толгой дээр зүгээр гараа тавьчихаад хүнийг адисалчихлаа гэж хэлж болохгүй. Энэхүү адислалыг хүртэхийн тулд – энэхүү үйл нь Дээд Тэнгэрээс зөвшөөрөгдсөн, эрх мэдэл нь шууд Дээд Тэнгэрээс ирэх ёстой. Үүнийг хийдэг хүн нь Тэнгэрлэгтэй холбоотой байх ёстой.

Now, this Divine Power, the Power of Divine Love, is all-pervading and omnipresent. It was described by the greatest saints in all the greatest scriptures, but we can not hear it. We see, for example, the flowers become fruit on the trees. But who does this work? Who is it that makes our heart pump, who is putting in place our digestion? Science calls these autonomous processes, but who is this "self"? If we call a car car, What is "self", who is the machine, and who is the driver? In our case the driver is the Spirit who bears witness to observe and what we do.
Тэгэхлээр энэхүү Тэнгэрлэг Дээд Тэнгэрийн Хайрын хүч нь бүхнийг нэвтрэдэг, аливаа зүйлд ямагт оршиж байдаг. Үүний талаар энэ дэлхийн бүхийл агуй гэгээнтнүүд, гайхамшигтай ном судартаа бичицгээсэн байдаг. Гэхдээ хүн үүний талаар сонсохыг ч хүсдэггүй.  
Хар л даа, жишээлбэл модны цэцэгс жимс болон хувирдаг. Гэтэл энэхүү үйлийг хэн хийж, хэн ийм болгож байна? Энэхүү бидний зүрхийг цохилуулаад байдаг, бидний хоолыг боловсруулаад байдаг үйлийг хэн хийж байна? Шинжлэх ухаанд - үүнийг автономит нервний систем (хийдэг) гэнэ. Гэтэл тэр өөрөө аяндаа болгодог (авто) гээд байдаг зүйл нь хэн юм бэ? Жишээлбэл машин дээр авч үзвэл, аль нь механизм, аль нь жолооч нь юм? Бидний тохиолдолд бол жолооч нь Сүнс юм, хаашаа явах, юу хийх вэ гэдгийг хардаг нэг нь...
....

No comments:

Post a Comment