Thursday, March 3, 2011

Шри Матажи гэгээрлийн энергийн хүрд анхдагч Сахасрараг нээсэн талаар

    

Сахасрара хүрдний талаар урьд нь хэн ч, хэзээ ч ярьж, хэлж, бичиж байгаагүй билээ. Энэ нь маш цогц мэдлэг бөгөөд үүний талаар ном сударт маш бага тайлбарласан байдаг. Энэ нь бидний оюуны оршихуйн шинэ хэмжигдэхүүн бөгөөд бид Шри Матажийн лекц ярианаас хязгааргүй ихийг мэдэх боломжтой.
Сахажа йогийг үндэслэгч Шри Матажи Нирмала Деви нь 1970 оны 5-дугаар сарын 5-нд бүх нийт огторгуйн түвшинд, гэгээрлийн сүүлчийн хүрд Сахасрара-г нээж, хүн бүрт дээд оюуны хүчийг хүртэх боломжийг нээсэн юм.

Шри Матажи Нирмала Деви төрөлхөөсөө ер бусын оюунлаг, бүхий л энергийн хүрд, сувгууд нь нээлттэй төржээ. Тэрээр өөрийн мэдлэгээ бусад хүмүүст яаж хүргэх талаар хүүхэд байхаасаа л боддог байж.



Доор богинохон видеонд:
  

Шри Матажи нь гэрийн эзэгтэй, эх хүнийхээ үүргийг гүйцэтгэн, үр хүүхдүүдээ өрх тусгаарлаж, тусдаа гагасны дараа өөрийн амьдралын гол үүрэг болсон хүн төрөлхтнийг гэгээрэлд хүргэх үйл хэрэгтээ бүхий л хүчээ дайчилж эхэлжээ.

1970 онд, нутгийнхаа нэгэн бясалгалын багшийн урилгаар сургалтанд суугаад, тэрхүү багшийн оюунлаг гэх нэрийдлийн доор хүмүүсийг хэрхэн төөрөлдүүлж байгааг хараад маш ихээр цочирдон гутжээ. Оюуныг хайдаг дэлхийн бүхий л хүмүүс, ийнхүү хуурамч багш нарын занганд хууртах аюул энд нүүрлэж байгааг хараад ихэд зовнин түгшүүрлэсэн байна. Асуудлын шийдвэрийг эрэлхийлж, тэрээр далайн эрэгт өөрийн дотоод гүн рүүгээ хандан өдөржин шөнөжин бясалгажээ. Үүр цайхын заагт, энэрэл нийгүүслийн уярлаар дэлхийн бүх хүмүүсийг өрөвдөн хайрлаж, үнэнийг хайгч хүн бүр өөрсдийн гэгээрлийг хүртээсэй хэмээн залбирч бясалган, Далд ухамсрын, (хүний оюун ухааны ашиглагдаагүй хэсгийг идэвхжүүлдэг) сэхээрэлийн хүрд болох Сахасрара-г бүх огторгуйн түвшинд нээгдүүлсэн байна. Энэ тухай өөрөө өгүүлэхдээ:
 



(Шри Матажи Нирмала Деви багш нь 1970 оны 5-дугаар сарын 5-нд - бүх нийт хүн төрлөхтний түвшинд - гэгээрлийн хүрд болох Сахасрара чакраг нээж, жирийн түвшний аливаа хүн бүрт дээд ухамсрын талаар мэдлэг олох боломжийг нээгдүүлсэн байна.) Сахасрара энергийн хүрдийг нээсэн талаар Шри Матажи өөрийн дурсамжиндаа ярихдаа:




“Даяар Сахасрара нээгдэнгүүт – бүхий л орон зай – асар их “Чайтанья” буюу цэвэр энергиер дүүрэв. Тэнгэрт үлэмжийн их гэрэл цацран туяарч, улмаар тэр бүхий л гэрэл нь доошоогоо асар их хүчтэй аадар бороо, хүрхрээ мэр газар руу цутган буухад би ухаан балартах мэт алмайран бишрэлд автаж байлаа.

Болж буй зүйл нь үлэмжийн гайхамшигтай сайхан, санаанд оромгүй, гэнэт болсон бөгөөд би үүнийг хараад зог туссан луугаа адил мэлрэн, эрхэмсэг үзэсгэлэнд уусан хэлэх үггүй болон ажиглаж суув.

Би огторгуйн “анхдагч Кундалинийг” дээшээ – агуу том зуух шиг өгсөн ирэхийг харж суув. Тэрхүү зуух нь – маш чимээ аниргүй, гагцхүү улайсгасан төмөр мэт олон өнгөөр солонгорч, гал асч буй мэт дүрэлзэн маш гайхамшигтай үзэгдэж байв.

Тийм маягаар “Кундалини нь” агуу том зуухны тунель шиг хэлбэртэй, хөндийн мэт харагдаж, телескоп дуран шиг тэлэн сунаж, нэг нэгээрээ гарч ирэн: “Шшу. Шшшу. Шшу. Шшут”, гэж, яг ингэж дуу гарч байв. Гэтэл бүх Бурхад гарч ирцгээн, өөр өөрсдийн алтан сэнтийндээ заларцгаав. Тэгээд бүхий л толгойн хэсэг, бөмбөгөр асар мэт өргөгдөн, Сахасрара хүрд минь бүхэлдээ нээгдсэн. Харин тэр цэвэр оюуны энерги буюу “Чайтанья” нь дээрээс бороо мэт асгаран намайг бүхэлд  нь нэвчин “уусгаж” байлаа.

Би энэ бүхнийг хараад – асар их баяр баясгаланд умбан, урлаач хүн, өөрийн бүтээлээ хараад санасан нь бүрэлдэж, хүсэл нь дүүрсэн луугаа адил болон баяр бахдалд автан уяран догдолж байв.

Энэхүү үлэмжийн сайхан байдлаасаа гараад эргэн тойрноо хартал, хүмүүс мөн л хуучин хэвээрээ харанхуй байхыг үзээд, би тэднийг туйлын ихээр өрөвдөж, эдгээр “сав”-нуудыг чулуугаар л биш, бал бурмаар л дүүргэх юмсан гэсэн хязгааргүй хүсэлдээ автаж билээ...”
 
 (7-р энергийн хүрд Sahasrara-г нээгдсэний ойн баяраар Шри Матажи Нирмала Деви Франц-ын Le Raincy хотод 1982.5.5-нд хэлсэн үгнээс )

No comments:

Post a Comment