Showing posts with label Шри Матажи. Show all posts
Showing posts with label Шри Матажи. Show all posts

Sunday, August 4, 2013

Шри Матажи Эхийн шид



Шри Матажийн талаарх дуртгалын номны хэсгээс:
Олон удаа Шри Матажийг ямар нэг газар үйл ажиллагаанд оролцож байсан үед бас давхар өөр нэг газар түүнийг байсныг нь нотлон ярих олон хүмүүс байдаг. Шри Матажийг огт  танихгүй, Сахажа йогийг ч огт мэдэхгүй хүмүүсд олон тохиолдолд Шри Матажи тааралдсан нь сонин юм.
Энэ талаар та бүхэнд сонирхуулья: 

1982 оны 10 сард Шри Матажи Англи улсын Бедфорд хотод удаахь шинэ хүмүүст зориулсан хичээл лекцээ явуулах үед түүний зар суртачилгааны зураг нь олон сонинд урьдчилан гарсан байна. Хичээл явагдаж байх үед лекцний заалнаас холгүй тээврийн осол гарч Жэйсон хэмээх залуу гэмтэлд орсон тохиолдол гарчээ. Нэг хоёр өдрийн дараа осолд орсон залуу, сонингийн зурагнаас Шри Матажийн царайг харан, өөрт нь тусалсан хүн гэдгийг таньжээ. Сонингийн сэтгүүлч Росс Францис “Гуру багш ба аврагдсан хүү” хэмээх нийтлэл гаргасан байна. Эндээс нийтэлийг уншиж сонирхоно уу:
            “Жэйсоны харсан зүйлс худлаа биш” гэж Гуру багшийн лекцийг зохион байгуулсан залуу хэлжээ. Түүний бодлоор Шри Матажи-н “нууцаар дүүрэн нэгэн дүрийг” харсан нь гарцаагүй гэжээ. Иймэрхүү явдал олон хүмүүст тохиолдож байсан, Шри Матажийн олон хүмүүст туслахаар гарч ирэн, гараа хүргэсэн газар нь хүнд өвчин нь хүртэл эдгэрдэг маш олон сонин тохиолдлууд байдаг гэж тэр хэлсэн юм.
            Жэйсон хүүд мөн адил зүйл тохиолдсон нь магадгүй боломжтой байна. Энгийн үед итгэмээргүй хачин зүйл тохиолдсон бөгөөд түүний ярьсныг ч мөн үгүйсгэх боломжгүй юм.
            Жэйсон 21.15 минутын үед Бедфордын Каулдвел гудамжаар өөрийн моторт дугуйгаар явж байгаад машинтай мөргөлдөж унасан байна. Орой ажилаа тараад гэрлүүгээ явж байж. Тэр үед Шри Матажи багш нь Харпур гудамжны Гилдхаус-д удаах хичээлээ явуулан шөнийн 23 цаг хүртэл тэндээс гараагүй байна.
            Жэйсон ярихдаа би мөргөлдөөд газар дээр бие өвдөөд хэвтэж байсан. Хүмүүс намайг тойроод зогсчихсон: “түүнд гар бүү хүрээрэй, нугасандаа гэмтсэн байж магадгүй” гэж байсан. Тэгээд гэнэт тэр Энэтхэг эмэгтэй хүн гараад ирсэн. Тэр гараа миний толгой, мөр, гар, биеийн хэсгүүд дээр тавьсан. Тэгээд гараа тавиад авах болгонд нь миний өвчин шууд арилж байсан. Би миний гар хугарсан байхаа гэж бодож байсан, гэтэл тэр: “хугараагүй ээ” гэж надаа хэлсэн. Тэгээд дараа нь тэр эмэгтэй харагдаагүй алга болоод нэг минутын дараа түргэний машин ирж түүнийг авч явсан гэв. Хөхөрч, хавдасанаас илүү юм болоогүй тэр дараа нь удалгүй санаа зовсон эцэг эх рүүгээ тэр оройдоо гэртээ харих боломжтой болсон байв.  Түүний ослыг харсан 2 гэрч жолооч, түргэн иртэл тэнд зоссож байсан, гэхдээ ямар ч Энэтхэг эмэгтэйг хараагүй. Түргэний эмч нар мөн цагдаагийнхан ирэхдээ мөн Энэтхэг эмэгтэйг хараагүй гэнэ.
            Шри Матажи багшийг зочилуулж байсан эхнэр, нөхөр 2 мөн Шри Матажитай ямагт хамт байсаар, хичээлийн дараа хамтдаа машинд сууж гэрлүүгээ явсан, замдаа ямар ч газар зогсоогүй шууд явсан гэх боловч. Энэхүү тохиолдсон гайхалтай явдлыг Шри Матажи-д өөрт нь хэлэхэд, “ийм зүйл энэ оронд тохиолдож байгаа нь гайхалтай сайн юм, энэ бол ерөөл” гэж хэлэв.
            Жэйсны ээж нь: “миний хүүг аварсан тэр эмэгтэйтэй уулзаад, талархалаа хэлмээр байна. Энэ үнэхээр гайхмаар шид шиг зүйл боллоо.”
            Эцэст нь Жэйсны үүгийг сонсвол: “Би гарцаагүй тэр эмэгтэйг харсан. Тэр намайг эдгээсэн. Ганцхан нэг хэсэгт түүний гар хүрээгүй, хэвтэж байсан болохоор нурууны доод хэсэгт хүрээгүй. Тэр нь л жаахан өвчтэй байгаа” гэв.

Үүнд нэмэхэд, Нью Зеландын йогч Брайн Белл энэ болсон явдалд нэмж хэлснийг дурьдвал: “ 1983 оны Америкийн аялалын үед Шри Матажи багш Лос Анжелесд радио ярилцлага өгч байсан юм. Бид түүнтэй хамт радио нэвтрүүлгийнхнийг бэлэн болохыг хүлээж байхад Шри Матажи өмнө болсон тэр Бедфордод осолд орсон хүүгийн талаар бидэнд ярьсан юм. Сахажа йогчин: “Шри Матажи, Та тэр хүүгийн осолд туслахаар очсоноо өөрөө мэдэж байсан уу?” гэж асуухад. “Бурхны хүч үргэлж идэвхтэй, ямагт урсаж, энергийн долгионоо дамжуулж л байдаг. Харин үүнийг нь хүлээж авч байна уу, үгүй юу нь тухайн хүний чанараас шалтгаалдаг. Хэрвээ хүлээн авагч хүн нь сайн бол долгионыг нь хүртэж чаддаг” хэмээн ярьж байсан гэв. Бедфордын тэр хүү ч сайн хүлээн авагчтай байсан бололтой.

--- Энэтхэг йогчин Ражу Коли-гийн мөн дурьтатгалаас:
“1984 онд Энэтхэгийн Мумбай хотоос холгүй байрладаг манай Алибарг тосгонд Шри Матажийн хаус-г барьж байх үед энэ болсон юм. Байшин барьж байх үед, барилгын материал, элс, цемент, төмөр гэх зэрэг ямагт ил задгай тойроод байж байдаг байсан. Алибарг нь жижиг тосгон учир бид хамгаалагч манаач аваагүй байсан юм. Харин нэг шөнө хачин зүйл болов. Хуучин манай тосгонд амьдарч байгаад тосгоны хуулийг зөрчөөд маш олон жилээр тосгоноос хөөгдсөн нэг хүн буцан ирж манай барилгын төмөрнөөс хулгайлахыг завдсан юм. Тэр ирээд харанхуйд төмөрнөөс хулгайлах гэтэл нэг том мод барьсан хүн түүнийг хөөж, тэр арай гэж зугтаж. Дараахь өдөр нь юу ч мэдээгүй бидэн дээр ирээд: “эмэгтэй хүнээр мануулдаг нь ямар учиртай юм” гэв. Бид манай энд ганц ч эмэгтэй ажилдаггүй ээ гэхэд тэр ер итгэхгүй байв. Тэгээд гэрт байсан Шри Матажи-гийн зургийг олж хараад шууд: “тэр зурган дээр байгаа хүн чинь өчигдөр том мод бариад намайг хөөгөөд байсан шүү дээ”, гэв. “Тэр цагаан саритай, мөрөн дээрээ хөнжил нөмөрчихсөн байсан” гэв. Тэр хулгай хийж байсан гэдгээ бидэнд хэлэхээс айгаагүй, харин манай юмыг хамгаалж байсан тэр агуу эмэгтэй хэн юм бээ гэдгийг мэдэхийг маш ихэд хүссэн нь инээдтэй.

 --- Девибен Калам Өмнөд Афризийн Кэйп тоун-д маш гоёмсог байранд амьдардаг бөгөөд тэндээ ч мөн өөрийн хувийн бизнесээ явуулдаг байв. Нэг удаа Девибенгийн үйлчлүүлэгч, захиалагч нар гэрт орж ирэнгээ: “тэр гадаа байгаа улаан саритай эмэгтэй хэн юм бэ?” “Сайхан инээгээд, манай эжийг санагдуулмар сайхан хүн бэ?” гэж асууж. Удалгүй зочин гэрт нь байгаа Шри Матажийн зургийг хараад: “Энэ сая гадаа байсан хүн байна шүү дээ!” гэв. Нээрээ юу гээд, Девибен гайхан гадаа гарч хартал мэдээж хэн ч харагдсангүй. 
Тэгээд тэр Шри Матажийн талаар түүнд ярьж өгөн, Түүнийг Өмнөд Африк-д ирж байгаагүй талаар ярьж өгчээ.

--- Нэг удаа Европын сахажа йогчид Африкт очин олон тосгонд хүмүүсийн оюуны хүчийг нээгдүүлж өгч байв.  Мөн Африкт нь хүлээж авсан нэг йогчин өөрийнхөө тосгонд аваачин, олон сониуч, хөдөлгөөнтэй инээд алдсан хүүхдүүдээр дагуулан тосгоны толгойлогч настай өвөө дээр очиж уулзуулж. Тэр маш анхааралтай тэднийг сонсон, йогчид тэр хүнд Шри Матажийн зургийг үзүүлэхэд: “Өө, би энэ авхайг мэднэ" гэж маш хүндлэлтэйгээр хэлэв. "Тэр өчигдөр миний зүүдэнд  ирж, надтай ярилцсан хүн байна, “гэхэд йогчид гайхацгаав. Тэгээд тэр дахин нэмэн: “гэхдээ энэ зураган дээр байгаа шиг тэр цагаан байгаагүй, харин хар арьстай байсан” гэж йогчидыг гайхшруулан хэлсэн гэдэг.

Сүүлийн үед сахажа йогчидын форумд бичигдсан, санаанд үлдсэн хэдэн сониноос нэмье:

----Энэтхэгийн нэг сахажа йогийн төвд тэр хавиар аялах лон жуулчид ирэн нойрсож буй оюунаа сэргээх бясалгалд  маш олноор хамрагдах болов гэнэ. Мөн гурван оюутан залуу бясалгалд суугаад, тэр зурган дээр байгаа эмэгтэй сая бидэнтэй ярьж, биднийг ийш нь ирүүлсэн гэж йогчидын сонирхолыг татав. Тэгээд асуутал тэд: хүмүүс яагаад цуглараад байгаа юм бол, орж үзэх юмсан гээд ирээд хашаа нь хаалттай байж таараад буцаж байтал нэг эмэгтэй тэдэнд ирж буцаад ор ор, энэ танд  маш ашиг тустай гээд буцаасан”, гэж яриад "гэхдээ тэр энэ зураган дээр байгаа шигээ биш маш залуухан эмэгтэй байсан", гэж нэмжээ. 
Оодоо хүний биенээс халисан энэхүү оюуны хүч нь мөн буцаад Шри Матажийн дүрээр хүмүүсд илэрсээр байгааг нь мэдэхэд бидэнд сайхан байв.

----Энэтхэгт йогчидын цуглаан хуралдааны үед мөн гадны тогооч, туслах ажилтан нарыг хөлсөлдөг заншилтай. Гэтэл хэд хэдэн туслах хүмүүс, йогчидын тэмдгэн дээрх Шри Матажи Эхийн зургийг харсан хэмээн: “энэ эмэгтэй бидэн дээр ирээд, “хүүхдүүдэд маань сайхан хоол хийж өгөөрэй” гэж байсан хэлцгээх ярижээ.

---- эмнэлэгт хэвтэж байсан Италийн йогчин мөн Шри Матажи Эхийн зургийг тасагтаа тавьсан байхыг хараад, сувилагч энд явж байсан гэсэн нь сонин.

-----тархины хүнд хагалгаанд орсон йогчины хүүхдэд мэс засал хийсэн эмч та нарын явуулсан гэсэн “тэр эмэгтэй” хэн байсан юм? Тэр авхай байхгүй байсан бол ч би мэдэхгүй, тэр маш их тусалсан гэж хэлжээ. Мэл гайхсан гэр бүлийнхэн нь энэ талаар тодруулж асуух гэтэл хэдэн цаг үргэлжилсэн мэс заслын дараах ядарсан эмч цааш яваад сайн юм асууж чадаагүй.. нь йогчидын санаанд тодорхой ойлгогдох Шри Матажи Эх ирсэн нь тодорхой. Санаа зовсон гэр бүлийнхний залбирал хүслийг Шри Матажи сонсон өөрөө мэс заслын явцад мөн тусалснаас дамжиггүй байна.

Байгалийн хуулиас хэт давсан зүйлийг гайхамшиг гэж хэлвэл САХАЖА ЙОГ НЬ ГАЙХАМШИГ юм.


Wednesday, January 11, 2012

Йогчийн дуртаглаас

Сахажа йогоор хичээллэхээр хүнд маш олон сонин зүйлс тохиолддог бөгөөд зарим нэг йогчид өөрийн гайхамшигтай дуртгалуудаас хуваалцаж, улмаар үүнийг нь эмхтгэж хэдэн боть ном гарсан нь байдаг. Орчуулгыг ирээдүйдээ аажимаар бага багаар тавих болно. Одоохондоо доор нийтэлснийг та сонирхоно уу.
Англи хэлээр ийшээ орж үзэх: http://www.free-meditation.ca/archives/12674

Мянган сармагчингийн бодлууд – бодлууд хүмүүсд дамжин, хүмүүс тухайн хүнийг дууриадаг талаар


Заримдаа Шри Матажи тухайн хүнтэй байхдаа тэр хүний ярих хэлбэр буюу тэр хүний шинж чанарт тохируулж тэр хүн шиг болж хувирдаг байсан. Зарим нэг хүмүүстэй байхдаа бүр мөсөн өөр болдог байв. Жишээ нь маш өөр маягаар яриж эхлэх, гм.  
Анх удаа Шри Матажи-тай би эхнэртэйгээ дөнгөж суугаад Пратиштанд (Шри Матажийн өөрийн хийц загвараар барисан барилгад) байхдаа таарсан.  
Бид гал тогоонд зогсоод гаднах ногоон талбайруу харж байтал гадаа Шри Матажи цэцгийн талбайд мөн сууж байв. Тэгээд Тэрээр биднийг хараад бидэнрүү даллан гарч ирэхийг дуудав.
.
Шри Матажи яриа өрнүүлж: “энэ байшин чамд ямар санагдаж байна даа? гэж асуув.  
“Шри Матажи, энэ бол ордон мэт туйлын гайхамшигтай болж”, гэж би хэлэв.
Тэр үед надаа амны уншлага болсон, тогтмол хэргэлдэг нэг үгсийн хэлбэр байсан юм.
 Тэгээд Шри Матажи надаа хариулахдаа: “Тиймээ, энэ бол миний солиотой санаануудын нэг” гэж хэлтэл бид бүгд зогтусав. – Тэр бол миний амны уншлага болсон миний ямагт хэлдэг үгс байв!
Орчин тойронд байсан бүх йогчид мөн би ойлгон, вов гэж дотроо хэлэх шиг болов. Би Шри Матажий-руу харан: ”Пөөөх, ингээд хүний бодлыг шууд л мэдчихдэг юм байхдаа! гээд гайхширч байв.
Йогчид дараа нь Шри Матажийг хэзээ ч ингэж яридаггүй, хэзээ ч тэр үгсийг өмнө хэргэлж байхыг нь сонсоогүй гэж надаа хэлж байсан.

Tuesday, April 19, 2011

Шри Матажийн голын усыг энергжүүлсэн талаар


Интернетээс Шри Матажитай сахажа йогчидын хамт өнгөрүүлсэн бичлэгийн олоод, мөн маш их ном боть байдаг йогчидын дуртгалын номноос энэхүү видеонд гарсан Английн голыг хэрхэн энергжүүлсэн талаар бичсэн байсныг нь та бүхэнд сонирхуулья.
Шри Матажи багшийн бүхийл биеэр цэвэр мэдлэгийн энерги урсдаг бөгөөд тэр нь ариусгах чанартай, бусдад дамжуулж бусдад мөн тэрхүү энергээ харамгүй хайрлаж бусдыг энэхүү эерэг, бодит энергийг өөр дотроо сэргээж, өөрийн биеэр мөн урсгах боломж аргыг хүн бүрт зааварчилдаг.  
   Тэрхүү энэ тэндгүй, атом бүрээр дамжин урсдаг цэвэр оюуны энергийг хүлээж авах, ойлгох чадварыг шавь нартаа харамгүй хүргэдэг.


Та бүхэн сахажа йогчдын дуртаглаас сонирхоно уу:

Голын усны талаар: “Тэймс гол нь Английн Кундалини”
1982 онд амралтын өдрүүдийн семинар дууссаны дараа тэнд хэдэн хүмүүс явалгүй үлдсэн байв. Тэгээд Шри Матажи биднийг дагуулаад Английн Челтенхам дээр байрладаг 7 булагруу явав. Шри Матажи гутлаа тайлаад доошоо буун усаар бүрхэгдсэн чулуун дээр зогсов. Тэр том хар чулууны доор 7 жижигхэн усны ундрага булаг байдаг билээ.

Тэр горхи нь нэг их урсаж өгдөггүй байсан мөн тэр хавиар дүүрэн жижиг ялаа, шавьж нисэж байв. Бид бүгдээрээ усанд хөлөө хийв, хаврын ус маш хүйтэн байлаа. Тэгээд Шри Матажийн хөлөө усанд дүрсэний дараа ус нь урсаж эхлэн тэр хавиар байсан ялаанууд нь алга болж тэр газар ерөнхийдөө нэг л аятайхан болоод ирэв. Усны хэмжээ Шри Матажигийн хөл усанд орсноос хойш нэмэгдэн нэмэгдсээр байв. Үнэхээр гоё санагдаж байв.

“Энэ нь Англи улсыг цэвэрлэх учиртай” гэж Шри Матажи хэлэв, тэгээд Тэймс гол маш их “долгионоор” /100% цэвэр энергээр/ энергжсэн байв. (Sahaja yoga-чид нь энэхүү "долгион" гэх 100% цэвэр энергийг мэдэрдэг). Энэ нь маш бохирдсон гол байсан, түүнээс хойш бүтэц физиологийн тал дээр уг горхи нь маш их цэвэрлэгдэж тэр гол өнөө хүртэл урсдаг маш цэвэрхэн гол болсон.
Жон.В

бас нэг өөр Англи йогчны дуртаглаас:
Түүнээс нэлээд хугацааны дараа бид бүгдээрээ Английн баруун өмнө зүгт байрлах Эксетерлүү явсансан. Хэдэн өдрийн өмнөх нь Шри Матажи бүх олон янзын голноос ус авчирч Түүнд өгч “долгионоор” ариусгахыг биднээс хүссэн. Би 7 булаг байрладаг голд очиж уснаас нь авлаа. Шри Матажи өмнө нь тийшээ өөрөө биеэрээ очиж усанд нь хөлөө дүрснийг нь би мэдээгүй байсан юм. Тэр ус нь надаа “долгионтой” мэт санагдаад байсан л даа би гэхдээ булагны ундрам учир цаанаасаа тийм сайн устай байгаа юм байх л гэж бодож байсан. Би Шри Матажи-д усыг “долгионжуулхаар” өгөхөд: “энэ нь аль хэдийн долгионжсон ус байна” гэж бидэнд хэлэв. Үүгээр энэ үгээр Шри Матажи ус нь зүгээр хэсэг хугацаанд биш тэр чигээрээ үүрд “долгионждог” гэдгийг бидэнд ойлгуулав.
Жейн С.

Шри Матажи багш шавь нартаа өөрт байдаг бүхийл чадвараас харамгүй хайрладаг бөгөөд мөн шавь нар нь ариусгах чанарыг агуулдагыг та доорх Орос сахажа йогчины тэмдэглэлээс олж уншина уу:
Усны бохирдлыг багасгах
1991 (Орос улсад Сахажа йог 1989 оноос эхэлсэн-орч.) оны зун хэдэн зуу гаруй Тогляти хотын Сахажайогид  Самара хотын ойролцоо урсах Волга голын эрэгт болох семинар цуглаанд хурав. Хагас сайны орой бид бүгдээрээ цуглараад бид бясалгахаар Волга голын эрэгт нээлттэй газар сууцгаав.
Маргааш нь бид жирийн үедээ хязгааргүй бохирдсон байдаг Волга голын мэдээллийг тогтмол бичдэг сониноос – голын хотоор урсах хэсгийн идэвхтэй бактериуд нь итгэхээргүй 50 хувиар буурсан байсныг олж уншив.
Богдан. С

Иймэрхүү маш олон сахажа йогчидын хязгааргүй их сонин, байгаль орчинд ээлтэй дуртгалууд байдаг бөгөөд энэ нь юу харуулж байна вэ гэвэл, хүмүүс жинхнээсээ өөрчлөгдөөд тэрхүү Тэнгэрлэг хүчийг - өөр дотроо сэргээгээд ирхээр үнэхээр - нийгэм, байгаль орчин, юу юунд ч тустай, хамгийн гол нь өөрийнхөө амьдарлын жинхэн илрэлийг олж, утга учиртай болон хувирдагийг харуулна -редактор.

Thursday, March 3, 2011

Шри Матажи гэгээрлийн энергийн хүрд анхдагч Сахасрараг нээсэн талаар

    

Сахасрара хүрдний талаар урьд нь хэн ч, хэзээ ч ярьж, хэлж, бичиж байгаагүй билээ. Энэ нь маш цогц мэдлэг бөгөөд үүний талаар ном сударт маш бага тайлбарласан байдаг. Энэ нь бидний оюуны оршихуйн шинэ хэмжигдэхүүн бөгөөд бид Шри Матажийн лекц ярианаас хязгааргүй ихийг мэдэх боломжтой.
Сахажа йогийг үндэслэгч Шри Матажи Нирмала Деви нь 1970 оны 5-дугаар сарын 5-нд бүх нийт огторгуйн түвшинд, гэгээрлийн сүүлчийн хүрд Сахасрара-г нээж, хүн бүрт дээд оюуны хүчийг хүртэх боломжийг нээсэн юм.

Шри Матажи Нирмала Деви төрөлхөөсөө ер бусын оюунлаг, бүхий л энергийн хүрд, сувгууд нь нээлттэй төржээ. Тэрээр өөрийн мэдлэгээ бусад хүмүүст яаж хүргэх талаар хүүхэд байхаасаа л боддог байж.



Доор богинохон видеонд:
  

Шри Матажи нь гэрийн эзэгтэй, эх хүнийхээ үүргийг гүйцэтгэн, үр хүүхдүүдээ өрх тусгаарлаж, тусдаа гагасны дараа өөрийн амьдралын гол үүрэг болсон хүн төрөлхтнийг гэгээрэлд хүргэх үйл хэрэгтээ бүхий л хүчээ дайчилж эхэлжээ.

1970 онд, нутгийнхаа нэгэн бясалгалын багшийн урилгаар сургалтанд суугаад, тэрхүү багшийн оюунлаг гэх нэрийдлийн доор хүмүүсийг хэрхэн төөрөлдүүлж байгааг хараад маш ихээр цочирдон гутжээ. Оюуныг хайдаг дэлхийн бүхий л хүмүүс, ийнхүү хуурамч багш нарын занганд хууртах аюул энд нүүрлэж байгааг хараад ихэд зовнин түгшүүрлэсэн байна. Асуудлын шийдвэрийг эрэлхийлж, тэрээр далайн эрэгт өөрийн дотоод гүн рүүгээ хандан өдөржин шөнөжин бясалгажээ. Үүр цайхын заагт, энэрэл нийгүүслийн уярлаар дэлхийн бүх хүмүүсийг өрөвдөн хайрлаж, үнэнийг хайгч хүн бүр өөрсдийн гэгээрлийг хүртээсэй хэмээн залбирч бясалган, Далд ухамсрын, (хүний оюун ухааны ашиглагдаагүй хэсгийг идэвхжүүлдэг) сэхээрэлийн хүрд болох Сахасрара-г бүх огторгуйн түвшинд нээгдүүлсэн байна. Энэ тухай өөрөө өгүүлэхдээ:
 



(Шри Матажи Нирмала Деви багш нь 1970 оны 5-дугаар сарын 5-нд - бүх нийт хүн төрлөхтний түвшинд - гэгээрлийн хүрд болох Сахасрара чакраг нээж, жирийн түвшний аливаа хүн бүрт дээд ухамсрын талаар мэдлэг олох боломжийг нээгдүүлсэн байна.) Сахасрара энергийн хүрдийг нээсэн талаар Шри Матажи өөрийн дурсамжиндаа ярихдаа:




“Даяар Сахасрара нээгдэнгүүт – бүхий л орон зай – асар их “Чайтанья” буюу цэвэр энергиер дүүрэв. Тэнгэрт үлэмжийн их гэрэл цацран туяарч, улмаар тэр бүхий л гэрэл нь доошоогоо асар их хүчтэй аадар бороо, хүрхрээ мэр газар руу цутган буухад би ухаан балартах мэт алмайран бишрэлд автаж байлаа.

Болж буй зүйл нь үлэмжийн гайхамшигтай сайхан, санаанд оромгүй, гэнэт болсон бөгөөд би үүнийг хараад зог туссан луугаа адил мэлрэн, эрхэмсэг үзэсгэлэнд уусан хэлэх үггүй болон ажиглаж суув.

Би огторгуйн “анхдагч Кундалинийг” дээшээ – агуу том зуух шиг өгсөн ирэхийг харж суув. Тэрхүү зуух нь – маш чимээ аниргүй, гагцхүү улайсгасан төмөр мэт олон өнгөөр солонгорч, гал асч буй мэт дүрэлзэн маш гайхамшигтай үзэгдэж байв.

Тийм маягаар “Кундалини нь” агуу том зуухны тунель шиг хэлбэртэй, хөндийн мэт харагдаж, телескоп дуран шиг тэлэн сунаж, нэг нэгээрээ гарч ирэн: “Шшу. Шшшу. Шшу. Шшут”, гэж, яг ингэж дуу гарч байв. Гэтэл бүх Бурхад гарч ирцгээн, өөр өөрсдийн алтан сэнтийндээ заларцгаав. Тэгээд бүхий л толгойн хэсэг, бөмбөгөр асар мэт өргөгдөн, Сахасрара хүрд минь бүхэлдээ нээгдсэн. Харин тэр цэвэр оюуны энерги буюу “Чайтанья” нь дээрээс бороо мэт асгаран намайг бүхэлд  нь нэвчин “уусгаж” байлаа.

Би энэ бүхнийг хараад – асар их баяр баясгаланд умбан, урлаач хүн, өөрийн бүтээлээ хараад санасан нь бүрэлдэж, хүсэл нь дүүрсэн луугаа адил болон баяр бахдалд автан уяран догдолж байв.

Энэхүү үлэмжийн сайхан байдлаасаа гараад эргэн тойрноо хартал, хүмүүс мөн л хуучин хэвээрээ харанхуй байхыг үзээд, би тэднийг туйлын ихээр өрөвдөж, эдгээр “сав”-нуудыг чулуугаар л биш, бал бурмаар л дүүргэх юмсан гэсэн хязгааргүй хүсэлдээ автаж билээ...”
 
 (7-р энергийн хүрд Sahasrara-г нээгдсэний ойн баяраар Шри Матажи Нирмала Деви Франц-ын Le Raincy хотод 1982.5.5-нд хэлсэн үгнээс )