Showing posts with label Атма. Show all posts
Showing posts with label Атма. Show all posts

Monday, February 23, 2015

How to get to the Spirit that lies within

How to get to the Spirit that lies within 

Шри Матажийн лекцнеес: 

ДОТОР БАЙДАГ АМИН СҮНСЭНДЭЭ ХЭРХЭН ХҮРЭХ ТАЛААР 1979.11.26
"Энэ нь хүн дотор хэрхэн байдаг талаар, “маяа” төөрлийн мананд бид хэрхэн төөрөлддөг талаар ярьж өгье.
Өнөөдөр би та бүхэнд тэр Ариун сүнсэнд хэрхэн хүрэх талаар ярьж өгье.
Сүнсийг олох гэж хүмүүсийн оролддог хоёр арга байдаг. Нэгийг нь Анау-пай нөгөөх нь Шакти-пай гэдэг.
Ану гэж молекул гэж байгаа. Хүн “маяа”-д төөрөлдөхөөр.. би өмнөх
лекцинд ярьж өгсөн... Үнэндээ, Амин сүнс нь бол мөнхий чанартай.
Бүхэлдээ маш хүчтэй, хэзээ ч хүчээ алдадгүй. Хүн хөгшин байна уу, залуу
байна уу, хүн ямар ч нөхцөлд байлаа, Амин сүнс нь хэзээд дундрашгүй
өөрийн хүчтэйгээ л байдаг. Харин Амин сүнсий (тусгал) гэрэл нь бидэнд
хэр байгаа нь бидний тусгах чадвараас шалтгаалдаг. Заримдаа муу чанартай
савын улмаас бидэнд харанхуй үүсдэг, тэгээд тэрхүү харанхуйдаа, биднээс
илүү дээгүүр агуу зүйл байдаг гэдгийг хүртэл \хүн\ мэддэггүй.

Тэгэхлээр хайгуулын нэгдүгээр арга бол Анау-пай, молекулийг молекулаас
нь салгах арга. Яагаад гэвэл хүн харанхуйд байхад Амин сүнс нь хүнд яг
молекул мэт, оч мэт гялсхийж, зэрвэс харагддаг. Бодол ирээд алга болдог,
бодол орж ирээд, уусаад алга болохыг бид хардаг. Биднийг тойроод маш
олон бодлууд байдаг. Бидний анхаарал, ухамсар тэдгээр бодлууд дунд ямагт
умбан ямагт хөдлөж байдаг. Бодлын хоорон дахь тэрхүү бодолгүй орон зайг
олох маш хэцүү. Тийм учраас хүн тэрхүү Амин сүнсий зөвхөн зэрвэс атом
шиг жаахан хэсгийг л заримдаа олж хардаг. Тэгээд хүмүүс үүнийг нь хайж
эрэлхийлж эхэлдэг. Тэрхүү харанхуй “тамо гуна” түвшнээс хайж эхэлдэг.
Улмаар бидэнд “крияа” буюу хөдөлгөөн үүсч эхэлдэг. Бидний зүүн талын
“Ида нади” хэмээх сувгийн түвшинд хүн “тамо гуна”-д байдаг. Тэнд хүнд
хүсэл үүсдэг (амин сүнсээ мөрөөдөх). Улмаар хүн “Пингала нади” буюу
баруун суваг руу орон идэвхийн хүчээ ашиглан үйлдэж эхэлдэг. Тэрхүү
үйлдэлдээ хүн Амин сүнсийг олохыг хичээдэг. Мэдээж, юу түрүүнд эд
зүйлсийн дэвшилд хүрэх хэрэгтэй, үүнд хүрсэнээр өөрийн “Амин сүнсэндээ” ,
тэрхүү гялзхийн зэрвэс үзэгдсэн, аз жаргал, оюунд хүрнэ гэж боддог.
Тэгээд хүн эд зүйлийг бүрэлдүүлэх үйлдээ ордог. Материаллаг баз-н хөгжил
дэвшил нь сүнсний дэвшилээс маш өөр. Эсвэл материал, эд зүйлийн
үзэгдэл, жишээ нь онгоц буух, хөөрөх, эсвэл хоёр галт тэрэг мөргөлдөх
зэрэг аливаа материаллаг үзэгдэл нь гадна талд болдог. Харин сүнснийх
бол дотор явагддаг. Хүний анхаарал ямагт гадна болж байгаа зүйлд
татагдаж байдаг. Тэрхүү хүний анхаарлыг дотогш нь хандуулах маш хүнд,
боломжгүй.
Тийм учраас, ХҮНИЙ АНХААРЛЫГ ДОТОГШ НЬ ОРУУЛАХ АРГА
БАРИЛ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ. Учир нь хүн өөрийн анхаарлаа дотогш нь оруулахыг
хүсээд (орж байна гэж бодлоо ч энэ нь төсөөлөл, хуурамч чанар, бодол
байдаг) хүчиллээ ч үнэндээ ХҮН ӨӨРӨӨ ЧАДДАГГҮЙ. Тиймээс тэр анаву-пай
хэмээх атом бүрээр салгах аштанга йога (Аштанга йог нь Патанжали
гэгээнтний бичсэн судрын дагуу маш олон зарчмын бүрдүүлэх дэг журамтай-
1.ёс зүй, 2.ариусал, 3.асана-биеийн дасгал, 4.пранаяама-амьсгалын
дасгал, 5. бодлоос ангижрах, мэдрэхгүйгээ захирах гм. гаднаас нь засах
аргууд байдаг, мөн үргэлжлээд хамгийн нарийн дотогшоо хандах аргууда 6.
Дхарана-төвлөрөх, 7. Дхъяана-оюуныг бясалгах, 8. Самадхи-бурханы оюунтай
нэгдэх гээд явдаг. Сахажа йог-нд Шри Матажийн тусаар бид бүх өмнөх
жаягийг нь алхасан шууд хамгийн сүүлчийн хэсэг буюу Оюун-Бурхантай
холбогдох 3 түвшинг хэрэгжүүлэх боломжтой болдог –орч. ) гэх мэт аргыг
ашиглан хүмүүс өөрийгөө харангуйгаас салгаж эхэлдэг явдал байсан. Үүнд
маш шудрага, чин сэтгэлээр хандсан хүмүүс хэрэгтэй байдаг.
Маш бага
балчир наснаасаа тэдгээр хүмүүс (гэр бүлгүй ариун явдал) санваарыг
сахин өөрсдийн багшаа даган ширэнгэн уул, хүйтэн хаданд амьдардаг.
Өөрсдийн анхаарлаа “ниродха” болгох буюу анхаарлаа самуурч сатаарахаас
хамгаалж, зогсоох, (оюун сүнсэнд муу зүйлээс) ангижруулж, тогтоох буюу
гэгээрсэн (зулай нь нээлттэй) багшийн доор өөрсдийн анхаарлаа
төвлөрүүлж сурдаг.
Хэрвээ та Энэтхэгт ирвэл, та уул хадын оройнд
амьдардаг жинхэн гэгээрсэн (зулай нь нээлттэй) багш нарыг олох
боломжтой. Тэдгээр багш нар хүмүүсээс маш хол хялбар олдохгүй газар
амьдардаг. Яагаад гэвэл өөрсдийнхөө олсон мэдлэгийг тэд хүмүүсд зарж
худалдаггүй учраас. Хөл хөдөлгөөнөөс хол уулын аглагт тэд амьдардаг.
Тийм нэгэн гэгээнтэн нэг сахажа йогчинтой таараад өөрийгөө 21 мянган
жилийн турш энэхүү Анаву-пай гэх аргыг олон амьдралынхаа турш, мэлхий
байхаасаа эхлүүлээд хэрэгжүүлсэн гэдгээ хэлсэн. Итгэхэд бэрх, 21 мянган
жилийн турш, төрсөн амьдрал бүртээ үүнийг хийж байсан. Гэхдээ тэр
гэгээнтэн өнөө хүртэл бусад хүмүүсийн Кундалини-г тэгж хялбар сэргээж
чаддагүй. Сахажа йогч та бүхэн шиг Кундалинийг тэгж хүмүүсд сэргээж өгч
чаддагүй (Гэтэл сахажа йогчид Шри Матажийн шавь учраас тийм Кундалини-г
сэргээх хүчтэй болдог). Энэ бол хамгийн гайхалтай зүйл юм. Тэр гэгээнтэн
зөвхөн ганцхан хүний зулайг нээгдүүлж, гэгээрүүлсэн. Зөвхөн ганцхан
шавь дээрээ тэр Анаву-пай аргаар (муу молекулыг нь эерэг молекулаас
салгах арга) 25 жил ажиллаж байж тэр шавийгаа гэгээрүүлсэн. Гэтэл сахажа
йогчид ангижирсан хүмүүс болдог. Сахажа йогчид энгийн амьдралаар
амьдрах дундаа тэрхүү гэгээрэлд хүрдэг. Тэр Сахажа йога, Маха-агуу
йогийн аргаар. Энэ бол Шакти-пай арга юм. Харин тэдгээр гэгээнтнүүд хот
суурин руу бууж ирэхээсээ эмээдэг, яагаад гэвэл тэд өөрсдийн олсон
мэдлэгээ хүмүүсд ойлгуулж чаддаггүй. Улмаар хүмүүсд итгэдэггүй.
Хүмүүсээс аль болох хол байхыг хичээдэг. Тэд мөн ганц бие байдаг, гэр
бүлийн амьдралаас хол. Заримдаа тэд 200 насалдаг, заримдаа 1000 ч
насалдаг. Гэхдээ энэ бол маш хувь хүнийг чиглэсэн хөдөлгөөн. Ганц
хоёрхон хүн дээр хэрэгждэг. Тэд олон амьдралдаа төрөх бүртээ өөрсдийгөө
засах ариусалд зориулдаг. Энэ бол Анаву-пай арга.
Бурханлаг
Тэнгэрлэг Оюуны оршихуйг эрэлхийлэх явдал нь эртнээс байсан, энэ бидний
хийж байгаа юм нь шинэ зүйл биш. Мөн та бүхэн үүнийг өмнөх болон олон
амьдралынхаа турш хайсаар ирсэн. Гэхдээ нэг зүйлийг та бүхэн мэдэх
хэрэгтэй. Юм хайж байгаа бол, дотогшоо орох хэрэгтэй. Гадагшаа биш.
Тэгээд дотогшоо хэрхэн орох билээ? Энэ нь асуудал. Зарим хүмүүс өөртөө
дотогшоо ор гэж сануулаад байхаар би дотогшоо ордог гэдэг. Энэ бүхэн бол
бүгд зөвхөн төсөөлөл юм. () Яагаад гэвэл, хүний анхаарал (ухамсарлах
чадвар) нь гадна байхад оюун нь тэр оюуны талаар мэдэж байгаа хоёр зүйл
нэгдэж холбогдоогүй байдаг. Хоёр тусдаа, хоёр өөр зүйлс байдаг.
Жишээлбэл, хүн нэг зүйлийг гаднаас нь харж байвал, би тэр зүйлийн
талаар: энэ хэдэн төгрөг болсон бол, юугаар яаж хийсэн бол , хаанаас
олсон юм бол, гм. олон хуурамч чанартай бодлууд толгойнд нь үүсдэг.
Хамгийн дээд нь бол энэ гоё үзэмжтэй юм байна, эсвэл маш тэнцвэртэй зүйл
байна гэх байх. Гэхдээ зүйлийг бүхэлд нь гаднаас нь харж байдаг. Яагаад
гэвэл тэр (оюуны талаар мэдээд байгаа) хүн нь оюуны-хаа гадна талд нь
байгаа гэсэн үг юм. Тиймээс дотор болж байгаа мөн гадна болж байгаа хоёр
зүйлийн хооронд агуу их ялгаа байгаа юм.
Харин хэрвээ оюуны түвшинд ямарваа нэг зүйл тохиолдвол, оюун мэдлэг (онол, бодит агуулга/энерги) хоёр нэгддэг. "

доорх 52.22 минутны лекцнээс 10.52 хүртэл орчууллаа

Friday, January 4, 2013

Хүчтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

"Mahatma Gandhi used to say… 'what is the non-violence of the weak'… 'the weak has to be non-violent'… 'but the non-violence of the powerful is the sign of the real non-violence'. Those who are confident of their powers… why should they aggress others… they just stand. Those who are violent, angry, hot tempered, jump at everyone, torture everyone, trouble everyone… are the people who are very weak charactered… their character is weak… that’s the sign of a person who is either possessed and under the influence of the possession, or he's too weak and he's possessed by his anger because he doesn’t have that much power to bear anything. The one who has the power to bear is the powerful… the one who does not have any power to bear, "I can't bear… I don’t like" - such a person is a useless thing for this earth. So the power of a person lies in bearing things… how much you can bear… how much you can undergo without feeling it" Shri Mataji (871004)


" Махатма Ганди хүч хэрэглэхээс татгалзах (муугийн талд орохгүй байх) талаар... хүмүүсд их ухуулдаг байсан... (Шри Матажи бага насаа Ганди-йн байранд хамт өнгөрөөсөн бөгөөд Ганди түүнийг өхөөрдөн сүнслэг сэдвээр хоорондоо их ярилцдаг байсан)
сул хүн цаанаасаа хүч хомс учир хүчирхийлэлээс хол байдаг, 
харин хүчтэй байж хүчээ хэрэглэлгүй түрэмгийлэлээсээ татгалзана гэдэг нь бол - жинхэн хүчтэй хүний илрэл юм. Өөрийнхөө хүчинд бат итгэлтэй хүн бусад хүн рүү дайрдаггүй. Тэд зүгээр л өөрийнхөө хүчинд (эерэг талдаа) бат зогсож байдаг.
...Ширүүн, догшин, уур нь буцалсан, дээр нь хүн болгон руу үсэрч түрэмгийлсэн, хүнийг зовоодог хүмүүс бол сул дорой юм... Тэд сул чанарын хүмүүс. ЯАГААД ГЭВЭЛ ямарваа нэг ЮМЫГ ДААХ ЧАДВАРГҮЙ УЧИР. Юмсыг даах чадвартай нэг нь бол агуу хүчтэй... (Гадна болж байгаа юмсанд хөндөгддөггүй, сөрвийж уурладаггүй, харин эсрэгээрээ гаднаас ирэх довтолгооныг уусган хайлуулж амар амгаланг өгч байдаг тийм хүнийг жинхэнэ агуу хүчтэй хүн гэнэ...)
"Үүнийг би тэсэхгүй", "Ийм юманд би дургүй" гэдэг  хүмүүс энэ дэлхий дээр ямар ч хэрэггүй хүмүүс юм.
Тэгэхлээр, хэр их юмсыг дааж байна, хэр их зүйлсийг түүртэлгүй давж гарч байна, үүнд хүний хүч оршдог. 
Шри Матажийн 87оны, 10 сарын 4-нд хэлсэн лекцний түүврээс...

(Нэмж хэлэхэд, тэвчих-даах чадвар бол муу юмсыг зүгээр тэсээд өнгөрөөнө гэсэн ойлголт биш, харин эдгээр хэцүү, муу зүйлсийг илүү тэнцвэртэй, төв байдлаас нь шийдэж, сайн зүйлсийн талд өөрөө зогсож, сайныг нь дэмжиж мууг нь (хамтдаа, бусаддаа тусалж) давж гарахыг хэлэх байх гэдгийг сая үүнийг бичиж байхдаа дахин ухаарнам. ...Амьдралдаа алхам бүртээ тэрхүү "Сайны" хүчинд зогсож, "сайныг" нь өөртөө ч, өрөөлд ч нэмэгдүүлж амьдрахыг санаж явахсан...)
 

Wednesday, November 17, 2010

All quotes in this article are taken from a translation of a lecture given in Hindi by Shri Mataji, the founder of Sahaja Yoga, on 18 August 1979 in Delhi, India.)

Share this article on Facebook




    Биднийг тойроод – (1) огторгуйн орон зайнд мөн (2) бүхэл амьд амьтдыг дамжин/нэвтрэн урсаж байдаг, оюун агуулсан энерги, амьд хүч байдаг.  Энэ – “бүхнийг нэвтрэн” урсдаг хүч нь хайр баярын энерги, бодит үнэн байдлын үндсэн суурь юм. Хэрвээ бид энэхүү энергийг мэдэрч чадвал бид энэ амьдарлын нөхцөл байдлаас ер хамааралгүй оршдог – тэр цэвэр “баярыг” мэдрэх болно. 
      Хичнээн, энэ хүч – бидний орчинд, биднийг тойроод ямагт байдаг боловч бид энэ талаар нэг их ухамсарладаггүй байна. Яг радионы долгион – биднийг тойроод байлаа гэхэд, бид дууг нь сонсохгүй байгаатай адил. Бид тэр дууг сонсохын тулд бидэнд – сигналыг нь хүлээж авах антен, цахилгаан тоног – зэмсэг хэрэгтэй байдаг. (Үүнтэй ижилхэн) Бид энэхүү тэнгэрлэг энергийг мэдрэхийн тулд бид чанартай, зохистой “зэмсэгтэй” болох хэрэгтэй.
      Харин бидэн дотор азаар, энэхүү бүхнийг нэвтэрдэг тэнгэрийн хүчийг хүлээж авах, бидний ухамсарлуу уламжлан нэвтрүүлэх “зэмсэг” нь аль хэдийн байдаг. Бид ямар нэгэн шинэ юм зохион бүтээх хэрэггүй. Энэ бол хүний ухаан юмуу хүний чадвар ололтоос шалтгаалах зүйл ер биш юм.
       Хүн бүрийн дотор энэхүү тусгай зэмсэг төхөөрөмж байрлуулагдсан байдаг. Энэ нь – “Атма” юм. Бие махбодийн түвшинд, энэ нь хүний зүрхэнд байрладаг бөгөөд энэ нь толь мэт юм, - энэ нь – “Парамчайтанъя”(бүхнийг нэвтрэгч анхдагч) хүчийг бидэнд – бидний ухамсарт тусгадаг.
       Хүний зовлон нь энэхүү энергийг мэдрэхгүйн улмаас үүсдэг. Бид Бурханы хайранд үргэлж умбан тойруулагдан байдаг гэхдээ бид үүнийг ер мэддэггүй, мэдэрдэггүй. Бид өөрсдийн харьцангүй ертөнцийн давалгаан дунд тэмцэлдэж л байдаг, гэтэл гагцгүй тэрхүү давалгааны цаана; давалгаанаас доогуур, бидэн дотор ямагт байж л байдаг чимээ аниргүйн агуу их сайхан гайхамшигтай “гүн гүнзгий” оршдог. Хэрвээ бид тайван тогтуун болвол тэрхүү худал хуурмаг чанартай \давалгайн\ гадаргуунаас ангижирч, бодит байдлын баяр баясагланг мэдрэх болно.
Бидний (оюун) ухамсар нь “Атма”-тай нэгдэх хэрэгтэй юм. Зөвхөн тэгвэл л хүний сүнс - “Параматма” (“универсал, даяар оюун”) -ны энергийг өвлөж, өөрсдийн оюун/ухамсраар урсгах болно. Юуны өмнө гэхдээ өөрийн “Атма”-г ухамсарлан ойлгох хэрэгтэй, учир нь өөрийн “Атма”-г ойлголгүйгээр “Параматма”-д хүрэх боломжгүй юм.
          “Атма” гэж юу юм бэ?  “Атма” бол бидний зүрхэнд илэрдэг “Параматма”-гийн тусгал дүрс гэж хүмүүс ярьдаг. Энэ нь нарны туяа усанд тусахтай адил. Нарны тусгал нь усанд харагдах боловч усанд байхгүй. Тэнгэрт буй нар нь нарны гэрлийг энэ тэндгүй бүхийл зүйлсрүү илгээдэг. Гэхдээ юм болгон тэрхүү гэрлийг  тусгах чадваргүй. Ямар ч дүрсийг харагдах боломжийг  бий болгодог тэр толь нь цэвэр, сайн тусгадаг байх ёстой юм. Хэрвээ толь нь цэвэр биш бол, эсвэл тольны оронд чулуу шиг юм тэнд байх юм бол, нарны гэрэл тийм юман дээр тусаад илрэхгүй. Үүнтэй адил хэрвээ таны толь цэвэр биш бол та дотроо “Параматма”-н  тусгалыг олж чадахгүй, мөн бусдад ч энэ гэрлийг тусгахгүй.
 Дотроо нүгэлтэй, зэтгэртэй юмуу зүрхэндээ худал чанарын ашиг хонжоо, нэр төр, хүслүүд тээж явдаг хүний “Атма”-н дээр буух гэрэл тусгалгүй байдаг бөгөөд эсвэл зүгээр нэг хэсэгхэн зуур гэрэлтчихээд буцаад алга болчихдог. Сахажа йогчид нь өөрсдийн толио цэвэрлэхийн тулд, өнгөрсөн үйл, нүгэл, дотроо хуримтлагдсан бүхэл хэр буртагнаас өөрийгөө ариусгахын тулд Сахажа йогд ирсэн гэдгээ юун түрүүн мэдэх хэрэгтэй. Энэхүү  ариуслыг Кундалини хийдэг. Кундалини нь хүрднүүдээр дамжин хүрднүүдийг сэргээдэг цахилгаан гүйдэл юм. Та нарын хүрдэн дээр гэрэл ирэхээр ямар хүрд нь гэмтэж сүйдсэн байна гэдгийг мэддэг.Тэгээд эдгээр хүрднүүдээ цэвэрлэхийн тулд Сахажа йогийн хялбар аргуудыг хэрэглэж болно.
          Энэ “сэвгүй онгон” Кундалини хүч нь биднийг ариун, хир буртаггүй болгодог.Бид хэр ариун байна тэр хэрээрээ Бурханы гэрлийг тусгадаг.Энэ гэрэл нь бидний дотоод оюун ухамсрыг болон гадаад орчинг, аль алийг гэрэлтүүлдэг. 
            Бясалгалын анир чимээгүйн гүнд бидний оюун ухамсар нь Бурханы тогтуун байдалтай уусан нэгдвээс бидхаранхуйг сарниулан хөөх тэрхүү гэрлийг тусган авдаг.
 (Энэхүү лекцийг Сахажа Йогийн үндэслэгч Шри Матажи Нирмала Девийн 1979.8.18-нд Энэтхэгийн Дели хотноо Хинду хэлээр хэлсэн ярианы хэсгээс авав.)





Friday, October 1, 2010

Sahaja Yoga Meditation - Your Spirit is to be achieved in this life

Share this article on Facebook







Манай аав надаа, хүмүүс өөрсдөө хараад: "өө ийм дээгүүр юм байдаг юм байна" гэж мэдэхээр болох (тийм түвшинд хүргэх), мөн аль болох олон хүмүүсд үүнийг хүртээмжтэй болгох, сүнсний оюуныг нь боловсруулах тийм арга хайж олох хэрэгтэй гэж манай аав надаа хэлж байсан. "Тэд бүгдээрээ 1-дүгээр давхарт байгаа. Чи өөрөө 10-дугаар давхарт байж байж - тэр 10-дугаар давхартаа харж байгаа юмсын талаар тэдэнд ярих юм бол, тэд чамд ер итгэхгүй, тэд нар чамтай сөргөлдөн маргалдаж тэмцэл үүсгэх болно, тэгээд чамайг доош нь татахыг хичээх болно, яагаад гэвэл тэдний Эго нь сорилтонд орж  (шар нь хөдлөх) учраас.. Тэгэхлээр хамгийн сайн арга нь бол- чи тэдний сүнсийг боловсруулж, нийт олноор нь өөрчлөн, хөгжүүлэх арга тэдэнд олж өгөх хэрэгтэй" гэж хэлж байсан.
Хүмүүн бүрт байдаг Сүнс гэж энэ юм байдаг, гэхдээ тэр дээр үед "Сүнсний биелэлийг" хүнд олгох хэцүү байсан цаг үе, тэр үед цэцэглэх цаг нь болоогүй байсан. Өнөөдөр харин дэлгэрэх, үр шимээ өгөх цаг үе нь болсон. Тэгээд тэр сэрүү татуулж үлээдэг салхи нь үүнийг маш олон хүнд хүргэсэн. Мянга мянган хүмүүс өөрийн сүнсний биелэл, боловсролыг олсон, та нар мөн адил ихэнх нь үүнийг олсон. Тэгэхлээр энэ амин сүнс нь тогтворжоод, төлөвшөөд ирэхээр та нар өөрийгөө ямар нэгэн өөр болсон байна гэдгээ мэдэрнэ. Өөрчлөлт бий болж, тэрхүү адислах гэгээрэл гэдэг нь жинхэн утгаараа болох учраас, та нар үүнийг хөдөлгөөний мэдэрч, идэвхжихийг нь сэрүүн долгионоор мэдрэх болно. Та өгөөмөр болж, өгөхийг хичээх болно. Одоо та бүхэн надаас авч байна. Харин намайг явсаны дараа та нар энд зогсоод өгөх болно. Хэрвээ дэнлүү нь асаагүй байх юм бол, та үүнийгээ асаахыг хичээ. Гэрэл олсныхоо дараа дэнлүү юу хийдэг билээ, гэрлээ цацруулж тараадаг. Таны өөрийн мөн чанар болох сүнс чинь амилахаар танд бүх юмсын утга учир тайлагдана.


Хүний амни сүнс, хүнд бодит үнэний талаар ойлголт ухаагдхуун өгдөг. Худал хуурмагийн талаар биш. Хэрвээ та нарын сүнс боловсроогүй гэгээрээгүй бол  та нар намайг ойлгохгүй. Та нар ойлгохгүй. Би яг та нар шиг. Ямар ч ялгаагүй. Гэхдээ боловсорсон сүнстэй оюунлаг хүмүүс харин намайг маш сайн мэддэг.


Нэг гэгээнтэн Энэтхэг хүн Сахажа йогчтой тааралдаад:  та Шри Матажи-тай учирсан, би уулзаагүй гээд (тэр Америк эмэгтэй байсан) түүнийг хүндэтгэн ёсолж, түүнийг өөрөөсөө дээш суулгаж байсан гэнэ...  Тэр эмэгтэй гэтэл гайхаж, яаж энэ бүхнийг энэ хүн мэддэг байна гэж ихэд гайхаж байж. Энэтхэгт намайг мэддэг - жинхэн утгаараа гэгээрсэн маш олон гэгээнтнүүд бүгд намайг мэддэг. Гэхдээ надтай ойрхон байдаг маш олон хүмүүс..., та нар мэдэх биз, манай нөхөр маш том албан тушаал хашдаг (НҮБ-ийн ерөнхий нарийн бичиг), бид нар хамгийн элит, хамгийн дээд зэргийн ангилалын найз нөхөдтэй, ... бид хамгийн дээд зэргийн ангилалыг нь харж байдаг – дэлхийн ерөнхий сайдууд, цол иргэмтэй ноёд, төрөл бүрийн хаад, хатад, энэ тэр гээд өдөр болгон би тийм хүмүүстэй гар барьдаг. Гэвч тэд намайг мэддэггүй. Тэд намайг  таньдаггүй.
Тэгэхлээр, та нарын анхаарлаа хандуулж тэргүүнд тавих - Сүнс амиа олох асуудал нь өнөөгийн үед маш хойш тавигдсан байна. Сүнс мөн чанараа олохыг энэ амьдралдаа тэргүүнд нь тавих хэрэгтэй. Үүнийг хүн хайж олох хэрэгтэй, хүний хийх ёстой цорын ганц зүйл бол энэ юм. Барууны орнуудад үүнийг мэддэггүй, үүнийг тэгж их чухавчилдаггүй. Хоёрдугаарт, үүний тулд та нар өөрсдийн анхаарлыг хянах хэрэгтэй. Анхаарлаа ийш тийш цацан үрэгдүүлэх завшааныг бүү бүрдүүл. 
Би та нарт Джанака ханын тухай өгүүлэл ярьж байсан байх гэж бодно. Та нарт хэлсэн бил үү, мэдэхгүй байна. Гэхдээ дахиад ярьж өгье. 
Джанака гээд Сита-гийн аав байсан, Рама-гийн хадам эцэг. Тэгээд түүн дээр нэг удаа тэнгэрийн номч Нарада айлчлан ирж айлтгаж гэнэ: “Та бүхий л байдлаар хаан билээ, хаан шиг үйлдэнэ, хааны эрхийг эдэлж, алт мөнгө эд хөрөнгө, бүх юмс хаан шиг байхад - таныг хүмүүс яагаад ... гэгээнтэн, бүх юмнаас ангид, ангижирсан гэгээнтэн гээд байгаа юм бээ? гэж асууж. За яахав, би танд орой хэлье - гэж хаан хэлээд - гэхдээ одоо та надаа нэг юм хийж өгөөч гэж. Чи - энэ сүүгээр дүүргэсэн савыг аваад, сүүг нь асгалгүй хотуур яваад, орой буцаж ирээч, тэгвэл би хэлж өгье гэж. Тэгээд тэр аяга нь сүүг хамгаалах ямар ч ирмэг хөвөөгүй аяга, ганц ч дусал суу асгалгүй яваарай гэж хэлсэн учир, тэр (Нарада) зайлуул түүнийг нь өдөржингөө авч яваад маш их ядарч гэнэ. Өдөржингөө аяганаас өөр юу ч харалгүй явж. Тэгээд орой нь ядарсан хүн ирээд, за одоо та хэлээч, би үүгээр залхатлаа явлаа гэв. Гэтэл Джанака, чи (үүнийг бариад явж байхдаа) юу харсан бэ, гэж тэр асуув. “Юу харахав дээ, зөвхөн үүнийг асгахгүй л гээд харж явлаа” гэж хариулав. Гэтэл тэр: “Үүнтэй адил би анхаарлаа алдалгүй – хадгалах-  тийм түвшинд- байдаг юм” гэж хэлж...

Энэ бол - та нарын анхаарал бүрэн гүйцэд гэгээрч, бодь байдалд хүрэх түвшин юм. Энэ нь, жишээ нь: иймэрхүү юманд ороогдон автадаггүй. Хичнээн автлаа ч (ШМ микрофоныг зааж, гараараа үүнийг барин, дараа нь гараа микрофоноос салган жишээ авна) - буцаад үүнэ шиг салаад ирэх жишээтэй. Миний гар үүнд хүрээд, энэ төмөр шиг болчихгүй  байгаа биздээ, үүнээс ангид, үүнээс салангад - буцаад салаад ирж байна. Үүнээс зуун хувь ангид. Би үүнд хүрч нийлнэ, гэхдээ би энэ зүйл биш. Одоогийн байдлаар бид эд хөрөнгө, бүдүүн баарагтай адилтаж, хүүхэд, гэр орон, энэ тэр зүйлсийн талаар санаа зовж адилтаж байгаа боловч, сүнсний бүрэлдлийг олоод, бодь болоод ирэхээр – бид (юмнаас) бүрэн гүйцэд ангид болох жишээтэй. Бүр мөсөн Сүнслэг, бодь амьтай хүн болно.
Тэгэхлээр юу ч таныг доош нь буулгаж чадахгүй. Хэн ч, юу ч таныг дарангуйлахгүй мөн та өөрөө бусдыг давамгайлахгүй. Энэ зүйл нь танд тохиолдож, та тийм болвол, та “dharma”-наас ч ангид, дээгүүр болно. Та үүнээс дээгүүр болно. Жишээлбэл тийм хүнд ямар ч тачаал, занга гэж байхгүй. Тэр хүн ямар ч өгөөш илбэнд автагдахгүй. Мөн ямар ч (хүний түвшний) бодлоос ангид байдаг. Юу ч хулгайлах, худал хэлэх хэрэггүй. Тийм хүн туйлын шудрага бөгөөд айдасгүй, Христ, Будда, .. шиг...  Христос - тэр биеэ үнэлэгч эмэгтэйтэй ямар ч хамаагүй байсан... Тэрс өөр  амьдралтай (хүмүүс) байсан. Гэхдээ тэр биеэ үнэлэгч эмэгтэйг - хүмүүс алах гэж чулуу шидэж эхлэхэд Христос тэр эмэгтэйн өмнө зогсож: “Нүгэл хийгээгүй хэн нэгэн байвал” над руу чулуу шидэгтүн гэж хүмүүсд хэлэн аймшиггүй зогссон. Харин түүний шудрага байдал дотоод хүч нь бүгдийг зогсоосон. "Тийм хүмүүс” бүгд –зовж, шаналж байгаа, дарлагдсан хүмүүсийн талд, ядарсан хүмүүсийг хамгаалдаг. Тэд юунаас ч айдаггүй. Тэд маш зоригтой, ямарч айдасгүй байдаг.. Мөн хэнийг ч айлгадаггүй.... Тэд маш нийгүүлсэнгүй... Харин хэрвээ тэмцэж эсэргүүцэх хэрэг гарвал,  тэд хүмүүсийг зовоож, устгах гэж байгаа этгээдийн эсрэг маш зоригтой босон зогсдог.
Тэгэхлээр, энд хүнд үзүүлэх ямар ч шахалт дарамт байхгүй. 
Мөн адил, - би та нарт өөрсдийн бодь болох хүчээ сэргээхтүн гэж хүчээр шахах боломжгүй юм. Би үүнийг - мэтгэлцэн, нотолж, цэц булаалдан байж үнэмшүүлэх боломжгүй. Энэ нь ---- (аяндаа) боловсрогдон биелэгдэх ёстой зүйл юм. (Ойлгоход) маш энгийн хялбар. Хэрвээ та нар хүсэхгүй л юм бол, та нар үүнийг хэзээ ч олохгүй. Яах ч арга байхгүй...

Сахажа йогийн үндэслэгч Шри Матажи Нирмала Деви,  Сидней хотын (шинэ хүмүүсд зориулсан) лекцнээс... Австрали, 1981 оны 4-дүгээр сарын 3-ны өдөр