Showing posts with label Үнэн. Show all posts
Showing posts with label Үнэн. Show all posts

Thursday, April 7, 2011

Kundalini as Strands of Energy /Spiral Rope piercing through the top of the head Sahasrara chakra

http://www.free-meditation.ca/archives/2486
           “Тэгэхлээр, энэ Кундалини нь бол та нар дотор тусгагдсан Анхдагч Хүч юм..
Тэгээд  энэ нь, хүмүүн таны биен дотор байдаг энергийн олон мяндсан утаснуудтай зүйрлэмээр. Энэ нь яг эрчилсэн олс шиг, эдгээр энергинүүд нь бүгд нийлж хамтдаа мушгиралдаж Кундалинийг бүрэлдүүлдэг. 
Хүний биенд эдгээр мушгиралдсан олснууд нь 3-ыг үржүүлэх нь 7 – тэнцүү 21 -- үүнийг нь 108-ын зэрэгт үржүүлхээр тийм их байдаг. Гэхдээ таны Кундалини өгсөхдөө, (эхлээд) зөвхөн нэг юмуу хоёрхон ширхэг утас нь сэргэж, зулайн хэсгээр нэвтрэн (7-р хүрд болох Сахасрара чакраар) гарч ирдэг.  Зөвхөн нэг юмуу хоёрхон нь сэргэдэг, яагаад гэвэл энэ нь хамгийн голд орших Brahma Nadi гэгдэх шугамаар дамжих хэрэгтэй байдаг учраас. Энэ нь бүхэлдээ мушгираа эргүүлэгтэй, яагаад гэвэл Кундалини нь  эргүүлэгтэй, эдгээр сувгууд нь бас  эргүүлгээр өгсдөг ... Тэгэхлээр        хамгийн голд байдаг сувгийг  Brahma Nadi гэдэг. Хамгийн гадна байдаг суваг нь Баруун талын (энергийн нарийн суваг), хоёр дахь дотор голд нь байдаг суваг нь бол Ida Nadi (Зүүн талын шугам) юм.
Тэгэхлээр, Кундалини нь Brahma Nadi-гаар дамжуулан нарийн утаснуудаа (нарийн энергээ) явуулж эхэлдэг. Энгэснээр гол төв нь тавирч чөлөөлөгдөж эхэлдэг. Төв (шугамыг) тавируулснаар симпатетик нервний систем нь мөн тайвширч эхэлдэг бөгөөд энэ нь  (духны түвшинд орших 6-р энергийн хүрд) Agnya Chakra –нд 
 ирч хүний нүд тайвширан, амарч, нүдний хүүхэн хараа өргөжин тэлж, нүд чинь минийх шиг маш хар мөн туйлын тайван болж хувирдаг.  
Тэгэхлээр, та хүний Кундалини хэр зэрэг ямар байгааг нь хялбархан мэдэх боломжтой юм. Хэрвээ Кундалини нь Agnya хүрдийг нэвтэрч гарсан бол нүд нь амгалан, гэрэлтсэн болдог, тэгээд Кундалини нь Сахасрара-руу  ордог.  
Энэ (Кундалини) нь бол туйлын цэвэр гэрэл юм - Мэдлэг, Хайр,Энэрэл мөн Анхаарлын гэрэл. Тэр бүхэл гурван зүйлийг тэр энерги нь агуулдаг.
(Кундалинийн талаар Германы Вейлбург хотод хэлсэн Шри Матажийн лекцний хэсгээс, 1991 оны 8-дугаар сарын 11)
Англи хэлнээс доорх линкнээс орчуулав.
Цэвэр долгионыг мэдрэх Sahaj дасгал:
Алгаа сахажа йогчдийн авхуулсан энергэтэй зурагруу хандуулан бариад, юу ч бодолгүй алган дээрээ ямар нэгэн мэдрэмж мэдрэхийг үзнэ үү. Эдгээр зурагнууд нь, хэрвээ таны хүрднүүд нэг их хүнд гэмтээгүй бол та эдгээр зурагнуудаас нарийн сэвэлзүүр салхи мэт энергйг мэдрэх болно..

Tuesday, March 1, 2011

Бид юу хайж байна?


"You are seeking, definitely. Perhaps you do not know what you are seeking, but one thing is definite, you are not satisfied with things as they are. There is something beyond, which you have to seek. There is something beyond, no doubt, which has been told to you by all the prophets, by all the scriptures, by all the incarnations who came on this earth. It has been promised also that you will be judged one day. But the first judgment will be your own. You yourself will decide whether you are seeking the Divine, or some frivolous things. If you are seeking the Reality and the Truth, then only you are going to be chosen, then only you are going to be the citizen of God’s Kingdom."
H.H. Shri Mataji Nirmala Devi.
1979

орчуулга нь:
Европ-д байхад,  ийм навчтай зүлэгнээс 4ширхэгтэйг олдвол туйлын
азтай гэж тооцогддогсон, энгийн үед энэ ургамал нь зөвхөн 3 л навчтай
"Та нар "нэг юм" хайж байгаа гарцаагүй. Магадгүй та нар юу хайж байгаагаа ч мэдэхгүй байх, гэхдээ нэг зүйл бол тодорхой, та нар өөрт чинь байгаа зүйлдээ сэтгэл дүүрэн биш байгаа. 
Юм бүхнээс дээгүүр гэдэг юмыг та нар хайх хэрэгтэй. Бүхнээс дээгүүр гэдэг "нэг юм" байгаа, эргэлзээ үгүй, эрт дээр үеийн мэргэд, суут хүмүүс үүний талаар ярьж байсан, бүхий л ном сударт энэ нь бичээстэй байсан, газар дээр төрж байсан хувилгаанууд хэлж байсан. Та бүүхэн нэг өдөр шүүгдэх болно гэж энэ талаар зөгнөж, энэ үе ирэхийг амлаж байсан. Гэхдээ эхний шүүлтийг та нар өөрсдөө хийх болно. Та нар өөрсдөө шийдэх болно Тэнгэрлэг юмсыг хайж байна уу эсвэл хөнгөмсөг шалиг зуурдын юмсыг сонгож байна уу. Хэрвээ та нар бодит юм, үнэнг хайж байгаа бол, зөвхөн тэр үед л та нар сонгодог хүмүүс болж -сонгогдох болно, зөвхөн тэр үед л та нар Бурхны орны (Шамбал, диваажин, замбуулин тивийн) иргэд болох болно."
Шри Матажи Нирмала Деви-йн 1979онд хэлсэн үгнээс.


Monday, February 21, 2011

Ганцхан Үнэн

Хүн бүр янз бүрээр ярилаа ч, бүх юмны цаана ганцхан л Үнэн байдаг. Хүн төрлөхтөн бид нэг л юмсын талаар судалж эрт дээр үеэс амьдрал дээр байгаа/ байдаг юмсын талаар танин мэдсээр ирсэн. Шри Матажи үүнд нэг жишээндээ хэлэхдээ: “Харанхуйд гурван хүн зааныг барьж үзчихээд, заан ямар вэ гэхэд, нэг нь сүүлнээс нь бариад, энэ нь олс шиг юм байна, нөгөөх нь чихнээс нь барьчихаад, далбай шиг юм байна, нөгөө нь хөлнөөс нь бариад, багана шиг бүдүүн юм байна” гэсэнтэй адил гэж. Тэгэхлээр, мөн адил хүн бид нар юмсыг олон талаас нь - харанхуйд олж харчихаад, олон талаас нь ярихтай адилхан болж байгаа юм.
Бодитоор харахын тулд бидэнд сэхээрэл, өөрсдийн оюун, гэрэл хэрэгтэй.

Амьтадаас бид юугаараа ялгаатай вэ?
Жишээлбэл бид өнгө ялгана...
Тэгээд ухамсраараа хөгжөөд, бид нар юм хардаг болсноороо, улаан юмыг цэнхэр гэж хэлэхгүй.
Бид бүгд л улааныг улаан л гэж хэлэх ухаантай болж хөгжиж ирсэн. Дундаж зуунтай мөн харьцуулхад, бид харьцангүй муу муухай, халтар завааныг хүсэхээ байсан байх жишээтэй.

Улмаар бид хөгжөөд ирэхээр байгаа байдлыг бүгд бодитоор, хоорондоо маргалдахааргүй хардаг болох буй за. Өнөөгийн өөрсдийн амьдарч буй орчноо байгаа байдлыг бодитоор нь харах нүдтэй болох жишээтэй.

Тэгэхлээр цөмөөрөө нэг бодит ертөнцөө цаашид ойлгож, танин мэдэх эрэлдээ гарцгаая.

Сармагчин өөрийн сүүлээ тасалчихаад, хичээсээр байгаад хүн болчихоогүй. Энэ нь сармагчнаас хамааралгүйгээр түүний ухамсарт өөрчлөлт орсон. Загас мөн адил яст мэлхий болон хувирахдаа өөрөө хичээх хэрэггүйгээр өөрчлөгдөж хөгжсөн. Гэхдээ хүн бид өөрсдийнхөө эрх чөлөөндөө байгалийн  хүчний эсрэг заримдаа сүйрүүлэх байдалд нь авчирчихаар, цаашид байгалийн хүчин биднийг хөгжүүлэх боломжгүй байдалд ирчээд байна.
 Тэгэхлээр, амьд бүхнийг, бидний хөгжлийг түлхэдэг нэгэн "хүч" байгаа нь тодорхой бөгөөд тэр нь мөн адил хүмүүн бидний чармайлт, бидний бодол санааны үйлдлээс хамааралгүйгээр биднийг хөгжих, цаашид хөгжүүлэх шалгуурыг тогтоодог юм байна.

Жишээлбэл: динозавр хөгжлийн тойрогноос унаад, дахиж төрөхөө байсантай адил мөн түүхэнд буруу үйлдэж явсан харгис хүмүүсийн сүнс, эрүүл бус сүнс, худал хуурмагт хорогдсон хүмүүсийн сүнс эргэлтнээсээ унан - дахиж төрж чадахаа байдгийг бид мэднэ. Тэгэхлээр, Байгалийн эсрэг, Дээд хүчний эсрэг түрхэн зуурын жаргал, мөнгө төргөгнөөс болоод өөрийн болон бусдыг хөгжлийг сатааруулалгүй, усталд авталгүй хамтдаа хөгжих юмсан..

Байгалийн хууль гэж юу юм бэ, амьдарлын жам гэж юу юм бэ?
Газрын татах хүчин хэн хаа юу гэж ч хичээлээ бүгдэнд нь ижилхэн үйлчилдэг шиг, хүмүүн бидэнд нэг том огторгуй, байгаль ертөнцийн хүч шууд үйлчилж нөлөөлж байдаг. Мөн бид нар тэрхүү нэг том тойргын л хэсэг. Байгалийн хэсэг, нийгмийн хэсэг, сансар огторгуйн хэсэг. Гэхдээ бидний хийж буй үйл юунд нэмэртэй, юунд нь илүү жин нэмэрлэж байна?
Энэ биений нэг хуруу нөгөөтэйгээ хамтарч нягт холбоотой байдаг шиг, бид өөрсдийн хувийн амиа хичээгээд, бүхийл биеийг (Дэлхийг, Байгалийг, Монголыг...) хэрхэн яаж, ямар болгож байгаа болдоо?
Бидний үйлдэл болгон - сайнд нь нэмэртэй байна уу, муу талд нь санамсаргүй нэмэрлэж явна уу?

Устачилгүй, нийгэм улс орноо сүйрүүлчилгүй хамтдаа өөдлөх юмсан.




Thursday, February 10, 2011

Бидний хайж байгаа үнэн.



Юуны өмнө үнэн гэж юу юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Маш олон хүмүүс үүнийг хайж байгаа, та нар мэднэ, гэхдээ тэд юу хайж олох гэдгээ мэддэггүй, тийм учраас янз бүрийн юманд ороогдож, хуурамч ёслол, зайн үйлд орох явдал гардаг. Бидний хайж байгаа тэр үнэн юу юм бэ гэдгийг хүн мэдэх нь чухал.
Би хэлье гэвэл.., үнэн бол, маш энгийн:  – Та нар бол, энэ бие биш, энэ бодол санаа биш, энэ интелект биш, эдгээр сэтгэлийн хөдөлгөөн биш, харин та нар цэвэр сүнс юм. Та нар үүнийг олох хэрэгтэй юм -  цэвэр сүнсийг.
Мөн, өөр нэг үнэн бол, - та нарын өөрийн талаар, -бүх юмсын талаар мэдүүлдэг хүч - та нар, өөр дотор чинь байдаг. Энэ (цэвэр мэдлэгийн -Кундалини) хүч нь та нар дотор байдаг. Энэ бол та нарын өөрсдийнх, та нарт төрөхөөс чинь тэр хүч байсан, энэ хүч нь хүн бүрт байдаг.
....Тэрээр сэргэж, танаар дамжин, таныг бүхнийг нэвтрэгч Тэнгэрийн Хайрын хүчтэй холбож өгдөг.
Энэ нь бол юу ч биш, зөвхөн хайр юм. Үнэн бол Хайр, Хайр бол Үнэн. Тэгээд тэрээр үүнтэй нэгдэхээр, та бүр мөсөн хувиран өөрчлөгдөнө....
Танд учирах тэр агуй зүйл бол, та нийт даяар ухамсартай шинэ хүн болно...
Та үнэхээр хувирсан бол, та үлэмжийн их хайрыг агуулсан, тэвчээртэй хүн болон хувирна. Харсан болгон чинь таны хайрыг өдөөнө. Хайр байвал, та юм болгоныг ойлгодог болно. Энэ нь буцааж юм хүлээдэг тийм нэг хайр биш юм. Харин (дүүрэн) өгөөд л байдаг хайр. Та зүгээр юм өгөхдөө баярлана, өгөх тусмаа баярлаад л байх болно. Тийм түвшинд хүрсэн тэр үед бүх юм маш их баярламаар, баяр хүрмээр байдаг мөн та маш амар амгалан, тайван хүн болох болно....

                                                                                                                Шри Матажи, 1992

The Truth We Are Seeking.

First of all, it’s important to know what the truth is. You find so many people are seeking the truth, but they don’t know what to find and that’s how they are twisted around, taken to some sort of false rites. It is important, first of all, to know what is the truth we are seeking.

The truth is – if I tell you, it’s very simple – that you are not this body, you are not this mind, you are not this intellect, you are not these emotions, but you are the pure spirit. That’s what you have to become – the pure spirit.

And another truth is that the power that leads you to the state where you know the truth about yourself, about everything, is within you. This power [kundalini] is within you. It is your own, born with you, with every human being.


That’s surprising. If all the human beings in the whole world have this power within their triangular bone [sacrum], how can we differentiate them? They are all just the same. Everybody has a power based in their triangular bone known as the sacrum….

She [kundalini] pierces through and gets you connected to the All-pervading Power of Divine Love.

It’s all love, nothing else but love. Truth is love and love is truth. And when She becomes one with that, you are a transformed personality….

The greatest thing that happens to you is that you become a new personality with collective consciousness….

Once you are transformed, you become a person of tremendous love and patience. You love everything. You understand everything through love. It is not love of some sort of an expectation. It is a love of giving. You just enjoy giving, giving. Everything is so enjoyable at that time, that state and you become so peaceful….
Shri Mataji, 1992

Thursday, January 27, 2011

Цэвэр оюуны хүч Кундалинийн талаар

Сахажа йогийн аргаар (нүдэнд харагдахгүй энергийн түвшинд), хүний дотоод цэвэр оюуныг агуулагч, Кундалини хүчийг сэргээдэг.

Кундалини йога

Дорно зүгийн эртний судрууд болон уламжлалт гүн ухаанд (хүний дотоод нуугдмал, нойрсож буй 100% цэвэр мэдлэгийн) Кундалини хүчийг Тэнгэрийн бөгөөд дарь эхийн чанартай энерги гэж хэлсэн байдаг.  Үүнийг нь сэргээснээр хүн өөр дотроосоо ариусан Йога буюу Дээд Тэнгэртэй холбоогдох нэгдэлд хүрдэг гэж  Энэтхэгийн эртний гэгээнтэн Жанешвари VI-р зуунд бичсэн байдаг. Түүний номонд мөн дурдсанаар, Кундалини нь сэргээд төв шугамаар өгсөн энергийн хүрднүүдээр дамжин нэвтэрч дээшээ зулайн дээр орших сүүлчийн хүрд Сахасрара –д очиж магнайн сэнтийд залардаг гэж бичсэн байдаг. Кундалини урсах энэхүү явц нь хүний гарын алганд болон хөлний уланд, толгойн магнайн хэсгээр хүйтэн сэрүүнээр; эсвэл дотоод байдал тэнцвэргүй байх үед халуунаар илэрдэг гэж мөн бичсэн байдаг. Энэхүү үзэгдлийн мөн бусад эртний олон судруудад дурдсан байдаг (Европын орчинд судалснаас: Христийн бумбын ордын  номлолын 44-р бүлэг/19 шүлэг, 161-б/35ш, 162б/4ш; Эзекелийн 37-р бүлэг/ 5-6р шүлэг; Хуучин гэрээс: Жон/Яны 14бүлэг/15-17, 25шүлэг, Шинэ гэрээс, Коран, сура 24, сура 35/ 9, мөн Descieux 1998iii). Эдгээр юмсыг мэдрэхийн тулд анхаарлаа асуудалтай хэсгүүдэд хандуулан “засаж” бясалгалын түвшинг гүнзгийрүүлдэг.
Кундалинийг (бодитоор) сэргээж тогтмол бясалгалаар тогтворжуулснаар, хүний дотоод энергийн бүтэц цаанаасаа ариусч сэтгэл мэдрэл, бие махбод, оюуны эмгэгүүд засран эмчлэгддэг.
Кундалини нь мянга мянган мяндсан утаснаас бүрдсэн эрчилсэн олстой ижилхэн; бид нар өөрсдийн гэгээрүүлэх эхний дасгалаар 1-2 мяндсан утаснаас нь сэргээж Сахасрара хүрдэнд хүргэдэг. Гэхдээ өдөрт хоёр удаа тогтмол бясалгаснаар Кундалини хүчний дараачийн утаснууд нь сэргэж биднийг Тэнгэрлэг хүчтэй холбож өгдөг. Улмаар бидний бясалгалаас олох мэдрэмжүүд илүү гүнзгий өгөөжтэй болж ирдэг.  Кундалини-ийн талаар мөн бусад Энэтхэгийн суут гэгээнтнүүд Ади Шанкарачарья (мэ.600 он), Кабир (мэ.1500 он), Жнанадева (м.э. 1200он) нар тайлбарлан бичиж байсныг судар номноос нь олох боломжтой.
Өнөө үед олон янзын йогийн хичээлүүд байдаг. Бие дасгалын йог, шүрмэс сунгалтын йог, төрхийн өмнөх йогийн дасгал, инээдэг йога... г.м. Амьдарлын алхам бүрт зориулсан йогнууд байгаа мэт санагдана. Ихэнх хүмүүс йога гэхээр биеийн дасгал гэж боддог. Гэхдээ үнэндээ йога гэдэг нь эртний Санскрит хэлээр “нэгдэх, (оргилд хүрэх) холбоо” гэсэн утгатай үг юм.

Кундалинийг сэргээх болон эртний заншил уламжлалаас

      Хуучин үед эртний гэгээнтнүүд өөрсдийн шавь нартаа йогийн талаар зааварчлахдаа тэдний гаднах материаллаг орчноос нь салгах янз бүрийн арга хэргэлэдэг байж. Шавь нарыг энэхүү амьдралын уяа зангаас сэтгэлээр болон бие махбодиор нь ангид болгох гэж багш нар нь шавь нартаа хоолоо сойх, мацаг барих эсвэл хэдэн өдөр нэг газартаа хөдлөлгүй юмуу нэг хөл дээрээ удаан зогсох гэх мэт даалгаврыг даалгадаг байсан байна. Эдгээр горимыг шавь нар нь жил дараалан баримтлаж өөрсдийн уяа татлаанаас ангижиртлаа хийдэг журамтай байж. Эдгээр дасгалууд нь шавийн бие махбодийн байдлыг хатуужилж, тэсвэртэй болгох зорилготой бөгөөд эдгээр нь багш нараас шавь нартаа тусгайлан даалгадаг дасгалууд байдаг байсан аж. Хичнээн эдгээр дасгалууд нь эртний уламжлалт аргуудын зөвхөн нэг багахан хэсэг нь боловч ихэнх хүмүүс үүнийг ЙОГА гэж боддог болсон байна.
        Яах гэж тэр хатуу чанд дасгалуудыг өөртөө гэсгээл/наманчлал болгон удаан хугацаагаар тэсвэрлэн хийдэг байсан юм бол гэвэл... Эцсийн зорилго болох өөрт дотор нойрсож буй цэвэр оюуны Анхдагч хүч- Кундалинийг сэргээх зорилготой байсан юм. Тэрхүү, хүнийг Тэнгэрийн хүчтэй холбож Тэнгэрлэг болгодог хүч нь Кундалини (Ариун сүнсний хүч, Майдарийн Бумбаны ус..) бөгөөд хүнийг Йога- дээдийн дээд-д хүргэдэг байна. Эртний Энэтхэгт Патанжали Йогийн агуу мастер байхдаа шавь нартаа нууц мэдлэг болох Кундалинийн талаар зааж байсан. Энэ бол багш нь шавь нартаа мянга мянган жилийн турш уламжлан дамжуулдаг байсан гэгээн шүтээнтэй мэдлэг байж. Өдгөө энэхүү мэдлэг нь олон түмэнд олон янзын номоор, олон төрлийн бясалгал, йогоор нийтлэг ил болж эхэлж. Гагцхүү Кундалинийг сэргээж үл мэдэх Далд ухамсар, Бурханлагтай холбогдох ёстой гэдэг зорилго нь мартагдсан байна. Ямар ч хүнд хүчир сунгалтын дасгал хийлээ ч, яаж ч бие сойлоо ч энэ нь Бурханд хүргэхгүй гэдгийг ихэнх мөн хүмүүс ойлгох бизээ. Хэрвээ тийм байсан бол спортоор хичээллэдэг хүн бүр маш бурханлаг гэгээн болсон байх байсан. Тэгэхлээр жинхэн Йог нь биеийн дасгал сунгалттай тэгж их холбоотой биш. Мөн инээдэг йог гэж баруунын орнуудад байдаг, хичнээн инээх нь сайхан боловч, тэр дасгалууд нь үнэндээ бодит гэгээрэлтэй ямар ч холбоогүй байна.

Кундалинийг сэргээх талаар зарим төсөөлөл.
       Зарим хүмүүс Кундалинийг сэргээхэд бие маш их өвдөж халуу шатаж эвгүйцдэг гэж хэлдэг. Тэдгээр хүмүүс нь зөвшөөрөгдөөгүй, ариун бус аргаар Кундалинийг сэргээхийн завдсан юмуу Кундалинийг бэлэг эрхтний үйл ажиллагаатай холбож ойлгох буюу буруу үйлдсэнээр тэгж бие өвдөх болон биеийн хүрднүүд гэмтдэг байна. (Кундалинийг зөвхөн жинхэн бодь багш л сэргээж чаддаг, тэнгэрээс зөвшөөрөлтэй багш нар). Буруу задгай үйлдэхээр Кундалинийг тулдаг нэгдүгээр хүрднээс ариун чанарыг гомдоосноос бүхий л бие нуруугаар халуу шатааж өвтгөж эхэлдэг. Мөн бас ухаанаа алдах юмуу биеийн удирдлага нь алдагдаж хүний бие татах, ухаан алдх явдал үүсдэг. Мөн учир шалтгаангүйгээр уйлах, хашгирах, босож үсрэх явдал гардаг. Тэрээр мөн хий юм харч дэмийрэх явдал байдаг. Тэгээд өөрийн юу болж байгааг мэдэхгүй харанхуйн улмаас тэгж оюун санаагаа алдсаны дараа өөрийгөө гэгээрэлд хүрлээ гэж бодох явдал хүмүүсд байна -- Монголд ялангуя! :-((( (Ийм бие нь татах, бие оюуны мэдрэлээ, ухаанаа алдсаны дараа хүн рүү доод ухамсрын хүчнүүд нэвтэрдэг бөгөөд, хүн жирийн хүнээс ялгаатай, юм хардаг болдог. Тийм хүн өнгөрсөн, ирээдүйн ертөнцтэй холбоотой, юм хардаг болдог. Хүн өөрөө гэгээрсэн бол төв одоо байдалд байдаг,  гэгээнтнүүд хэзээ ч хүнд юмыг аргалах зөвлөгөө өгдөггүй, харин тухайн хүнд оюунаар хөгжих аргыг зааварчилдаг. Хүнийг гэгээрүүлдэг хүч нь хүн дотроо өөрт нь байдаг.  Өөрийнхөө талаар юу ч мэдэхгүй мөртлөө гаднах юмсыг хардаг болно гэдэг бол, төв байх газраасаа унаж, хөгжлийн эргэлтнээсээ унасан байна гэж ойлгож болно. Бурханы тусгал нь хүн дотроо байдаг. Жинхэн гэгээнтэн, дээд хүчтэй холбоотой байсан хүмүүсийн хэдэн нэрнээс дурдвал: Сократ, Кунз, Даог үндэслэгч Лао-ц, Р.Тагор, Мохамед, Ян, Шекспир, Микеланджэло, Моцар, Бах, Толстой, Гёте, Анштайн... г.м., мөн хүний биенд хувилсан бурхад: Будда, Христос, Кршна ... тэд үнэхээр байсан боловч, дэлхий дээр байгаа  хүмүүс шашин гэдэг сонин гяндан үүсгэсэн байдаг.. -орч.)
Хүний нүүрнээс нь хүртэл харахад тодорхой, дотроо шаналан, зовж байгаа нь илт байдаг. Бодит гэгээрэлд хүрэхээр, хүн нүүрэндээ гэрэлтэй болдог. Хүн илүү залуу харагдах буюу бие нь эрчтэй, мөн хөдөлгөөн нь эвсэлтэй цаанаасаа зохистой болж өгдөг. Хүний бүхий л байдал  сэтгэл булаам маш сайхан болдог. Тийм хүний тэргүүндээ тавих зорилго нь өөр болдог учраас тэрээр амьдралдаа маш хүндлүүштэй бахадмаар хүн болон хувирдаг.


http://www.freemeditation.com/meditation-basics/kundalini-yoga/
Нийтлэлийг дээрх линкнээс орчуулав


Sunday, November 28, 2010

Үнэн

http://www.sahajayogaquote.com/

"Үнэнийг хайдаг хүн болгонд мэндчилэн ёслоё. Юун түрүүн, би үргэлж хэлдэг, үнэн бол байдаг зүйл, тэр хэвээрээ л хувирашгүй байдаг гэж. (Үүнийг өөрчлөх боломжгүй, хувиргах боломжгүй, үүний талаар мэтгэлзэх боломжгүй, зохицох боломжгүй, энэ нь байгаа байдлаараа байсан, одоо ч байдаг, байх ч болно...) Туйлын үнэнг олохоос нааш, энэ дэлхий дээр амар амгалан байхгүй, сэтгэлийн ханамж бий болохгүй, аз жаргал байхгүй, баяр баясгалан байхгүй байх болно.
Бид - туйлын үнэнг мэдэхгүй байгаа. Бидний мэдэх юм болгон, бидний бодол санаагаар олж ойлгосон зүйлс... Тэгээд энэ бодол санаа бол  - хүн бидний үүсгэсэн, худал хуурмаг чанартай зүйлс юм. Энэхүү худал хуурмаг зүйлс нь бидний заншил/ зуршил болон “эго”-ноос үүдэлтэй байдаг. Тэгээд бид компьютер мэт тэр үүсгэн бий болгосон тэр бодол санаанаасаа бид хамаарч шалтгаалан байдаг...  Гэхдээ бодол санаа - хүнд хэзээ ч үнэнг олгодоггүй. Хүн өөрийн бодол санааны хязгаараас дээш гарах хэрэгтэй. Өөрийн бодол санаанаасаа дээш гарч ирэхээс нааш та үнэнг мэдэж чадахгүй.
Тэгэхлээр тэр үнэн гэж юу юм бэ?
Үнэн бол:  та энэ бие махбод биш, энэ бодол санаа биш, эдгээр сэтгэлийн хөдөлгөөн биш, “эго” биш, харин Ариун амь юм. Өөр үнэн болж илэрдэг зүйл бол, та эдгээр Газар эхээс ургасан  үзэсгэлэнтэй цэцэгсийг харж байна, бид үүнийг зүгээр байдаг л зүйл гэж авдаг. Гэхдээ энэ бол гайхамшиг юм. Бид үүнийг гайхамшиг гэж ер боддоггүй. Эдгээр гайхамшигтай амьд зүйлсийг хэн бий болгодог юм бэ? Тэгэхлээр, би та нарт Дээд Тэнгэрийн Хайрын бүхнийг нэвтрэн урсдаг хүч байдаг гэж хэлье. Тэгээд энэхүү Дээд Тэнгэрийн Хайрын хүч нь бүхий л амьд ажлыг хийдэг. Бид нар энэхүү хүний түвшин хүртлээ мөн адил энэ Дээд Тэнгэрийн Хайрын хүчинд хөгжин бойжин ирсэн. Энэ бол бидний яриад байгаа бүхий л амьдарал - амьд үйлдлийн цаана байдаг, бүхнийг хөдөлгөдөг, маш нарийн энерги байгаа юм.  
Тэгэхлээр, энэ дэлхийн бүхий л төөрөлдөөн, бүхий л асуудлууд бидний өөрсдийн харанхуй байдал, бодит үнэнг мэдэхгүйн улмаас үүсдэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

1996 он 7-дугаар сарын 1, Бухарест, Румынь улс, Нийтэд зориулсан хичээлээс.