http://www.sahajayogaquote.com/
"Үнэнийг хайдаг хүн болгонд мэндчилэн ёслоё. Юун түрүүн, би үргэлж хэлдэг, үнэн бол байдаг зүйл, тэр хэвээрээ л хувирашгүй байдаг гэж. (Үүнийг өөрчлөх боломжгүй, хувиргах боломжгүй, үүний талаар мэтгэлзэх боломжгүй, зохицох боломжгүй, энэ нь байгаа байдлаараа байсан, одоо ч байдаг, байх ч болно...) Туйлын үнэнг олохоос нааш, энэ дэлхий дээр амар амгалан байхгүй, сэтгэлийн ханамж бий болохгүй, аз жаргал байхгүй, баяр баясгалан байхгүй байх болно.
Бид - туйлын үнэнг мэдэхгүй байгаа. Бидний мэдэх юм болгон, бидний бодол санаагаар олж ойлгосон зүйлс... Тэгээд энэ бодол санаа бол - хүн бидний үүсгэсэн, худал хуурмаг чанартай зүйлс юм. Энэхүү худал хуурмаг зүйлс нь бидний заншил/ зуршил болон “эго”-ноос үүдэлтэй байдаг. Тэгээд бид компьютер мэт тэр үүсгэн бий болгосон тэр бодол санаанаасаа бид хамаарч шалтгаалан байдаг... Гэхдээ бодол санаа - хүнд хэзээ ч үнэнг олгодоггүй. Хүн өөрийн бодол санааны хязгаараас дээш гарах хэрэгтэй. Өөрийн бодол санаанаасаа дээш гарч ирэхээс нааш та үнэнг мэдэж чадахгүй.
Тэгэхлээр тэр үнэн гэж юу юм бэ?
Үнэн бол: та энэ бие махбод биш, энэ бодол санаа биш, эдгээр сэтгэлийн хөдөлгөөн биш, “эго” биш, харин Ариун амь юм. Өөр үнэн болж илэрдэг зүйл бол, та эдгээр Газар эхээс ургасан үзэсгэлэнтэй цэцэгсийг харж байна, бид үүнийг зүгээр байдаг л зүйл гэж авдаг. Гэхдээ энэ бол гайхамшиг юм. Бид үүнийг гайхамшиг гэж ер боддоггүй. Эдгээр гайхамшигтай амьд зүйлсийг хэн бий болгодог юм бэ? Тэгэхлээр, би та нарт Дээд Тэнгэрийн Хайрын бүхнийг нэвтрэн урсдаг хүч байдаг гэж хэлье. Тэгээд энэхүү Дээд Тэнгэрийн Хайрын хүч нь бүхий л амьд ажлыг хийдэг. Бид нар энэхүү хүний түвшин хүртлээ мөн адил энэ Дээд Тэнгэрийн Хайрын хүчинд хөгжин бойжин ирсэн. Энэ бол бидний яриад байгаа бүхий л амьдарал - амьд үйлдлийн цаана байдаг, бүхнийг хөдөлгөдөг, маш нарийн энерги байгаа юм.
Тэгэхлээр, энэ дэлхийн бүхий л төөрөлдөөн, бүхий л асуудлууд бидний өөрсдийн харанхуй байдал, бодит үнэнг мэдэхгүйн улмаас үүсдэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
1996 он 7-дугаар сарын 1, Бухарест, Румынь улс, Нийтэд зориулсан хичээлээс.