Sunday, December 25, 2011

1982-0407 Talk on Mental Projection - Тархины тусгалын талаар

Шри Матажийн тархины үйл ажиллагааны талаар хэлсэн үгнээс.
1982.04.07, Лондон хотод Сахажа йогчидод хандан хэлсэн лекцнээс:

Энэ сэдэв бол маш чухал сэдэв байгаа юм. Миний хэлэх гэсэн зүйл бол: Та нар энэхүү тархины үйлдэл, тархи оюуны /тусгалын/ талаар ойлгох хэрэгтэй байгаа юм. Та нарын зүдрэх гол шалтгаан үүнээс л үүсдэг.
Бидэнд ямарваа нэг юмсын талаар лавлах нэхэх хүсэлт ямагт гарч ирж байдаг. Сүнслэгийн талаар - энэ юу юм бэ, тэр нь юу юм бэ гээд асуудаг: “Эх минь, үүний талаар яриач, тэрнийг тайлбарлаач”, гэдэг.
Юу хэлэх гэсэн юм бэ гэвэл, та нар ямагт бодол санааныхаа түвшинд амьдарч байдаг. Жишээлбэл: та нар нэг зугаалганд явах гэж бэлдлээ гэж бодье. Тэгээд бэлтгэхдээ бүх зүйлсийг төлөвлөж, тэгээд маш их зүйлс өөрийгөө хийчихлээ гэж бодон жинхэнэ зугаалган дээрээ очтол  таны төлөвлөж байснаас бүх зүйлс тэс өөр, бүх зүйлс өөр болход танд бүх юм чинь сүйрсэн мэт санагдана, яагаад гэвэл таны бодож төлөвлөсөн чинь үнэн биш толгойнд чинь л байсан болхоор эцэст нь та сэтгэл гонсойх явдал гардаг.
Энэ жишээтэй адил - бидний сүнслэгийн талаар лавлаж хүсэх зүйлс мөн адил ижилхэн байдаг. Жишээлбэл хүн: “Биднийг Бурхан яагаад бий болгосон юм? Яагаад энэ ертөнцийг бүтээсэн юм бол? Яагаад зовлон зүдгүүртэй муухай юмс байдаг юм?” гэж асуудаг.  Тэгээд бид нарын хүсэж, асууж байгаа зүйлс нь харанхуйн оршихуйгаас гарч байгааг бид ер ухаардаггүй. Хүсэлт нэхэлт нь бол харанхуйн байдлаас гардаг болхоос, мэдлэгтэй байхад гардаггүй. Тийм учраас эдгээр харанхуйгаас үүдэлтэй асуулт нэхэлтэнд хариулахад -- ямарч өөрчлөлт гардаггүй. Учир нь ХАРАНХУЙ НЬ ХАРАНХУЙД ХАРИУЛАХАД --- ЮМАНД ЯМАРЧ  ЯЛГАА, өгөхгүй ЯМАР Ч ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГГҮЙ бөгөөд  ЭНЭ НЬ ХЭЗЭЭ Ч АСУУДЛЫГ ШИЙДДЭГГҮЙ. Жишээлбэл сохор хүнд, ”энэ даавуу нь ийм өнгөтэй” гэж хэлэх нь ямар нэмэртэй юм? ......Харин түүнийг хардаг болгох нь зөв арга юм. Тэгээд тухайн хүн нь өөрөө юмсыг хардаг болох нь дээр юм.
Жишээлбэл, мөн сахажа йогчид нь  -- нүдээ аньчихаад, энэ даавуу нь ямар өнгөтэй вэ гээд асуугаад байгаатай адилхан явдал эргээд үүсдэг. Энэ нь бол зуршсан заншилын дагуу зүйл юм. ....Би Энэтхэгт нэг сохор хүнийг хараатай болгож өгсөн. Харин маш гайхалтай нь тэр хүн хараатай болсон ч, юмыг, нүдээ аньж мэдэрснийхээ дараа юмсын талаар хэлдэг байсан. Яагаад гэвэл тэр өөрийнхээ хуруунууд дээр хөгжүүлсэн мэдрэмжээ илүүтэйгээр ашиглах зуршилтай байсан бөгөөд хараагаа ашиглаж өгөхгүй байсан. Мөн бас энэ зүйлс сахажа йогчидод тохиолдон, бодь болж зулайгаа нээлгэсний дараа, нүдээ нээлгэж “гэрлийг харлаа” ч өөрдсийн тархины үйл ажиллагааны зуршлаас болж, (бодлоос дээгүүр түвшний) зүйлсийг өөрсдийн тархиараа дүгнэж, тархиараа ойлгохыг хичээх явдал байдаг.
Тэгэхлээр та нар ойлгох хэрэгтэй, ямарваа асуулт, нэхэлт нь -- юмсыг мэддэггүй хүнээс гардаг. Юмсыг мэдээд эхэлвэл асуух юм юу байх билээ? ....Кабира (Энэтхэгийн гүн ухаанч): “Бурхантай нэг болоод ирвэл, юу асууж, юу ч ярих билээ?” гэж хэлсэн байдаг. Харин тархины тусгал/үйлдэл нь таныг ямагт бодит байдлаас зайнд хол байлгаж байдаг маш аюултай зүйл юм. Энэ бол эцэс төгсгөлгүй цагариг мэт, хэрвээ та нар эргүүлэгт нь орвол гарч чадахааргүй тийм айхтар зүйл юм. Тэгэхлээр хамгийн сайн арга нь бол, юун түрүүнд та нар зулайгаа нээлгэж бодь болж, сэхээрсэн хүн, гэгээн хүн болох хэрэгтэй юм. Тэгээд өөрсдийн туршлагаар өөрсдөө харж, өөрсдөө мэдэрч үзнэ үү.
цаашид доорх товчийг дарж уншина уу

Saturday, December 24, 2011

A Song About Jesus Christ in Marathi Entitled "He Prema Murta Jagi Ale"



   Өдгөө Европын орнуудаар Есус Христийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд. Есүс нь мөн адил Сансар огторгуйн цэвэр Оюунаас хүн болон төрсөн Бурхны нэг хэсэг, Бурхны хүүгийн хувилгаан билээ. Хүний биенд хувилан энэ дэлхий дээр ирч, хүний нүглийг уусгаж, хүний хөгжлийн явцад Агьяа чакра-г нээгдүүлсэн байдаг. Бусдын тусын тулд хэлж байсан үгсийг нь үл ойлгож, өөрийг нь цовдолж байсан хүмүүсийн айхтар ирээдүйг хүртэл өрөвдөж: “Эцэг минь эд юу хийж байгаагаа мэдэхгүй байна, тэднийг өршөөгөөч” гэж үхэхдээ хэлж байсан Есүс, харин хүмүүсрүү хандаж хэлсэн сүүлчийн үг нь бол “Behold the Mother”, “Эхийг олж хараарай” – гэж Кундалинийг мөн сануулан захисан байдаг.


Есус Христосын талаар Сиэтл хотын, Вашингтон мужийн сахажа йогчид дуулж байгааг та нар энэ видео-ноос сонирхоно уу. Энэ дууны үгсийн утга нь:

He Prema Murta Jagi Ale
The form of Love has incarnated on earth.
Хайрын хэлбэр нь газар дээр хувилан төрлөө

Mama Zhale Mana Dhale
My mind is exalted with joy.
Миний сэтгэл баяр баясалд умбан хөөрнө

He Sarva Jagi Sachara le
This love has now spread in the whole world
Энэхүү хайр нь бүхийл дэлхийгээр дэвэн тархжээ хө

1-р бадаг:
Bala Vadana Tava Baghuni Khrista
I see Lord Christ as an eternal child
Христ Бурхныг мөнхийн хүүхэд гэдгийг нь олж харлаа.

Sakala Durita Maya Zhale Asta
When the world was drowning into sins
Энэ ертөнц нүгэл харанхуйд автан унахад

Nava Divya Rupa Jagi Lyale
The new Divine form took birth on this earth
Энэ ертөнцөд шинэ Бурхан хувилгаалан төрлөө

Mama Zhale Mana Dhale
My mind is exalted with joy
Миний сэтгэл баяр баясалд умбан хөөрнө
He Sarva Jagi Sachara Le
This love has now spread in the whole world
Энэхүү хайр нь бүхийл дэлхийгээр дэвэн тархжээ хө

2-р бадаг:

Manamnatha Sakhaya Tujha Para Na
Oh, Embodiment of Love, as I sing your lullaby (Parana is a song used during the ceremony in which a new born baby is given a name)
Өө, Хайрын хувилгаалсан дүр минь бүвэйн дуугаа би чамд дуулья (Parana гэж шинэ төрсөн хүүхдэд нэр өгөх үед дуулдаг дуу)

Vadana Vahile Tava Sanstavana
I offer myself fully through his voice of mine
Энэ дуу хоолойгоор чамд би өөрийгөө өргөе

He Sarva Tule He Didha Le
I surrender everything at your Lotus Feet
Гэгээн өлмийд чинь би бүхийл зүйлсээ даатгая

Mama Zhale Mana Dhale
My mind is exalted with joy.
Миний сэтгэл баяр баясалд умбан хөөрнө

He Sarva Jagi Sachara le
This love has now spread in the whole world
Энэхүү хайр нь бүхийл дэлхийгээр дэвэн тархжээ хө

Tuesday, December 13, 2011

Сурах дуу

Сахажа йога-г дуу хөгжимгүйгээр төсөлөшгүй, сахажа йогчидын дотроос хязгааргүй  их баяр баясгалан нь хөгжим дуу болон урсан гардаг нь Шри Матажи багшаас уламжлалтай бөлгөө.
Энэхүү зохиосон хөгжим хүний дотоод байдалд маш сайнаар нөлөөлдөг бөгөөд танд хэр санагдахна уу, та доорх клипнүүдээс үзээрэй.


Мөн хүчээ сэргээмээр байвал, Кундалиний сэргээдэг дууг та доорх клипнээс үзэж дагаж дуулж болно.





http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=8YxwAoVtEEM

1976.12.22 Advice Received at Bharat Vidya Bhavan - Cүнсний талаар



1976.12.22
London хотын “Бхарат Видья Бхаван”-ы зааланд Шри Матажийн СҮНСНИЙ ЕРТӨНЦИЙН ТАЛААР хэлсэн үгнээс:

“Өнөө цагт, сүнс байдаг уу үгүй юу гэдэгт итгэх үү үгүй юу гэсэн асуулт хүмүүсд гарч ирж байдаг. Яагаад гэвэл энэ нь үл таних ертөнц учраас. Тэгээд үл таних ертөнцийг бүрэн гүйцэд нээж, ойлгож танихаас нааш энэ нь бидэнд ямагт хий үзэгдэл үзүүлж, бидэнд энэ нь Тэнгэрлэг мэт санагддаг. Тэгэхлээр, бид сүнсний талаар, тэр нь юу юм, юу хийдэг юм, яаж боловсордог талаар нь мэдэх хэрэгтэй. Маш олон хүмүүс – "бид сүнсэнд итгэдэггүй" гэнэ – гэвч та нар итгэнэ үү, үгүй юу – энэ нь байж байдаг. Христосын талаар уншвал, тэрээр үхсэн сүнснүүдийг хүнээс гаргаад гахайнд оруулаад, далайнд хаяж байсан нь бий. Тэр маш тод тодорхойгоор хүмүүсд “сүнснүүдээс” хол байхыг сануулж байсан. Сүнс бол бидний үхэхэд үлддэг, бүдүүн баараг бие махбодиос салан үлддэг хэсэг юм. Тэгээд тэр сүнс нь Преталок гэдэг ертөнцрүү шилжиж тэндээ жижиг болон хувиран хувирсаар үр хөврөлийн эмбрионы хэмжээтэй жижиг болон, тэгээд дараахь төрлөө олтлоо тэндээ хүлээдэг.
            Гэхдээ зарим хүмүүс үхэхлээрээ, сэтгэл дундуур сүнс болон хувирдаг. Юу вэ гэвэл тэдгээр хүмүүс нь амьдралдаа нэг юмны хойноос маш их хөөцөлддөг байгаад түүнийгээ биелүүлж чадалгүй нас нөхцөхлөөр тийм зүйл тохиолддог байна. Жишээлбэл, эх хүн хүүхдээ төрүүлэхдээ төрөлтийн хүндрэлээс болон хүүхдээ харангуутаа нас барвал, тэрээр хүүхдийнхээ төлөө санаа зовсоор, сүнс нь амар тайван байлгүй, газарт хорогддог байна. Эсвэл эцэг хүн гэнэтийн ослоор нас нөхчихөөр ардаа үлдсэн хүүхдүүдийнхээ төлөө харах хүнгүй гэж санаа зовон мөн хорогдох явдал байдаг. Мөн бас маш их том амбиц, том санаатай явж байсан хүн гэнэт зорилго бүрэлдүүлэлгүй үхчихлээр тэдгээр нь мөн адил, Преталока-руу шилжилгүй энэ ертөнцөд хорогдсон сүнс болон үлддэг. Маш их зовоогдож, тарчлагдан алуулсан хүмүүс мөн адил Преталока-руу явхын хүсдэггүй, өөрийг нь зовоосон тэдгээр хүмүүсээс өшөөгөө авах гэж хорогддог.  Тэгэхлээр үхсэн сүнс болох маш олон төрөл бүрийн шалтгаанууд байдаг.
Ерөнхийдөө тэдгээр хорогдсон сүнснүүдийг хоёр хэсэгт хуваадаг.      
Read more>> товчийг дарж цааш уншина уу.

Wednesday, December 7, 2011

1982 07 11 From Anahata to Sahasrara


Та  лекцийг Монгол хэлээр - доорх орчуулгын дагуу сонсоно уу.

"Өчигдөр миний хэлж байсан энергийн хүрднүүдийн талаар Доктор Уорэн та бүхэнд тайлбарласанд би баяртай байна, яагаад гэвэл нэг богино лекцэнд энэ бүхнийг багтаахад хэцүү. Тэгээд хэрвээ та “зулайгаа нээлгэж” сайн өсөж байвал миний хэдэн зуун /мянган/ лекцний бичлэгүүднээс сонсож энэ мэдлэг нь далай тэнгэс шиг хязгааргүй гэдгийг ойлгох болно. Би өчигдөр хэлж байсан, хэрвээ та гэгээрвэл -  та өөрөө мэдлэг болох болно. Энэ (мэдлэг болно гэдэг) нь өдгөө маш их төөрөлдсөн ойлголт болсон байна; “мэдлэг болно” гэж юу гэж байгааг хүмүүс ойлгохгүй байна.
Эртээд нэг хүн над дээр ирээд: “Багш маань намайг мэдлэгтэй болгосон”, гэж хэлсэн.
Би: “Яаж?” гэв.
“Яагаад гэвэл тэрээр надаа – мэдлэг өгсөн болхоор- гэв.”
“Гэлээ ч, яагаад энэ нь мэдлэг гэж? Чамд өгсөн тэр юм нь мэдлэг мөн эсэхийг чи яаж мэдэж байгаа юм?” гэв.

Тэр:”Үгүйдээ Эх минь, тэр миний духанд хүрхэд надаа гэрэл харагдсан” гэв.
“Гэлээ ч, энгийн үед ч мөн өөр маягаар ч чамд гэрэл харагдаж болно шүү дээ. Чамд чи өөрөө яг мэдлэг олсон гэдэг нь яаж (илэрч) байна?
Тэгээд, тэрээр бодож эхэлсэн. “Би мэдлэг олсон бол тэр нь яаж илрэх ёстой юм ?” гэж асуув.
Тэгээд би: “Тэр, харж байна уу, чиний хажууд сууж байгаа хүн Сахажа йогч. Тэрээр Кундалини гэж юу байдаг юм; яаж Кундалинийг өргөдөг юм гэдгийг мэднэ. Чиний талаар ямар асуудалтай, хүрднүүд чинь ямар садаа тотгортой байгааг чинь мэдэж байгаа. Тэр мөн өөрийн тотгоруудыг сайн мэднэ”, гэв.
Гэтэл тэр: “Яаж мэдэж байна?” гэж надаас асуув.
Би: “Тэр мэдлэгтэй болсон учраас” гэв.
    Би өчигдөр та нарт хэлж байсан, та нар өөрийн болон бусдын  талаар - өөрсдийн төв нервний системэн дээр, дотроосоо мэдрэх болно гэж би хэлсэн.
Жишээлбэл, солиотой хүнийг аваад үзье. Тэр тухайн хүн өөрийгөө солиотой болж байна гэж ер мэдэхгүй. Тэр хүн нь шүглэлд автаж галзуу болж байна, эмчлүүлэх хэрэгтэй гэж өөрөө өөрийнхөө талаар ер мэдэхгүй. Аяндаа явсаар тэр хүн галзуурч галзуугийн эмнэлэгт хэвтдэг. Эсвэл, хавдар тусаж байгаа хүн өөрт нь хавдар бий болж байгааг огт мэдэлгүй явсаар эцэст нь -“үхэхэд 15 хоног үлдсэн” гэдгээ сонстлоо явж л байдаг.
     Энэ бол бие мах боди, сэтгэцийн түвшинд юм. Эго-той эгоист хүн өөрийгөө эгоист гэж, өөрийн хэсэг болсон бусад хүмүүсийг дарлаж дарангуйлж байгаагаа ер мэддэггүй. Гитлер өөрийгөө аймшигтай чөтгөр гэдгээ ер мэддэггүй байсан шиг, мөн тэр үед түүний орчин тойронд байсан хүмүүс нь тэр үеийн нийгэмд аймшигтай чөтгөр бий болж байгааг ер ухамсарлалгүй л байсантай адил. Түүнийг чөтгөр болон хувирна гэж хэн ч ер бодоогүй. Хэн ч, юу ч ухамсарлаагүй. Тэгээд гэнэт 11 жилийн дараа буцаж ирэхдээ тэрээр -аймшигтай, устгагч, чөтгөрийн хүч болон хувирч ирсэн. Хэрвээ та нар түүнийг гарч ирхээс өмнөх түүхэн номнуудаас нь олж уншвал, үнэндээ бол тэд түүнийг гарч ирэхийг хүсч дэмжиж байсан байдаг. Яагаад гэвэл тэд  – “бид уналтанд орч байна, манай нийгэм задарч, доройтож байгаа учир, биднийг удирдаж залах, хатуу гараар барих биднийг сахилга баттай болгох удирдагч бидэнд хэрэгтэй байна, бид нарт сахилга бат хэрэгтэй байна, бид сахилга баттай болох ёстой гэсэн хүсэлтэй байсан учир, тэд нарт Гитлер гарч ирхэд маш их таалагдаж байж. Залуус оюутнуудад нь хүртэл тэр их таалагдаж байж, тэр их дээд сургуулиудаар явж: “Бид сахилга баттай байх ёстой, бид хатуу чанга болох хэрэгтэй, та нар ийм хоол идэж болохгүй, тийм хоол идэж болохгүй, та нар маш хатуужилтай болох хэрэгтэй” гэж ярин нөлөө бүхий уриагаараа бусдыг өөртөө татаж сэнхрүүлж байлаа.  Гитлер нь залуучуудад маш их таалагдаж байсан. Тэгээд, энэ хүн нь - чөтгөр үү, үгүй юу гэдгийг тэд ер ойлгоогүй.
Тэгэхлээр, мэдлэгтэй байна гэдэг нь бол – та бусдын болон өөрийн нарийн зүйлсийг хараад ойлгодог байхыг  хэлдэг.
    Харин, бидний өөрийн болон бусдын нарийн байдал нь бидний энергийн хүрднүүд дээр оршдог. Эдгээр хүрднүүд нь бидэн дотор байрладаг бөгөөд бидэнд аливаа гачигдал үүсэх болгонд биднийг тэтгэж байдаг. Жишээлбэл, бид -маш хурдан гүйх шаардлагатай болвол, бид маш хурдацтай гүйж, бидний зүрх хурдан цохилж, бидний симпатетик (нервний систем) (энерги зарцуулдаг хэсэг) нь маш идэвхтэй болж өгдөг. Үүний улмаас хэт цуцсан биеийн хэсгүүдэд нь эдгээр энергийн хүрднүүд нь шаардлагатай энергийг нь нийлүүлэн сэлбэж буцааж хэвийн байдалд нь оруулдаг. Буцааж хэвийн болгодог. Хүний баруун, зүүн талд, хүний симпатетик нервний системны (энергийг ашигладаг/ зарцуулдаг) хоёр гаралт байдаг гэж хэлье л дээ. Хэрвээ энэ зарцуулалт нь хэт их болж хүрднүүдийг цуцааж эхэлвэл, эдгээр хүрднүүд нь (нийт бүтэцнээсээ) салж унадаг. Мөн эдгээр хүрднүүдийн үйл ажиллагааг нь зохицуулдаг бурхан байдаг. Хэрвээ тэр бурхан нь орхичих юм бол (хүрд нь) бүхийл нийт бүтэц, зохицолоосоо салан унадаг, яагаад гэвэл ийм маягаар бид бүхийл бүтэн ертөнцтэй холбогдож, уялдаж байдаг учраас. Иш татвал, нугас ийм байх ёстой байхад, үүнийг нь хугалчихвал, та өөрөө бүхлээрээ хугарна, ямарч хяналт удирдлагагүй болдог.
   Тэгээд удирдлагагүй болоод ирхээр та өөрөө ажиллаж эхэлдэг. Хэрвээ эд эснүүд өөрөө дураараа ажиллаад ирвэл, тэр нь хортой/сүйрэлтэй болж хувирдаг. Бүхийл нийт бүтцийн тэнцвэртэй байдал нь алдагдаж хэр зэрэг хэмжээтэй байх- харьцаа пропорц, уялдаа авцалдаа нь алдагдаж мөн ингэж, ийм маягаар (эсний түвшинд) хавдар үүсдэг. Нийгэмд хүртэл энэ нь мөн адил илэрдэг, яагаад гэвэл орчин үед хүмүүс (нийт зохицолдлоосоо тасарчихсан) “эго”-руу чиглэсэн хандлагатай болж байгаа учраас: “Яадийн, юу нь буруу байгаа юм? Ингэхэд яадаг юм, тэгэхэд буруу нь юу байгаа юм?” гэнэ.
     Өнөөдөр та нарт Уорэн хэлж байснаар, бидэн дотор “дхарма”(-хүн байх жаяг, хүний хөгжлийн явцдаа хураасан чанарууд) гэж байдаг. Бидэнд 10 “дхарма” байдаг, бидэн дотор (биднийг энэ амьдралд) тогтоодог, бидний мөрдөх хэрэгтэй 10 гол зарчим байдаг. Яагаад? Яагаад гэвэл хэрвээ тэрхүү зүйлнээсээ хүн салвал тэнцвэртэй байдлаа алддаг. Тэгээд хэрвээ та тэнцвэртэй байдлаасаа гарчихвал, тэнцвэргүй байдлаас үүдэн үүсдэг аливаа асуудлууд ургаж эхэлдэг. Тийм л учраас бид хавдрыг эмчилж чадахгүй байгаа юм, яагаад гэвэл бид нар тэр эснүүдийг нь буцааж хэвийн байдалд нь оруулж чадахгүй байгаа болхоор. Бидний хийж чадах хамгийн дээд арга нь бол - хортой эснүүдийг нь, тэр бусад эрүүл эснүүдрүүгээ халдаж, бусад эснүүдээ хордуулж, “эго”хандлагатай болгож байдаг, эснүүдийг биенээс нь огтлох үйлдлийг л хүмүүс хийж чаддаг. Харин тэдгээр эснүүдийг буцаагаад эрүүл болгож чаддаггүй.                                                                                                                             
Та нар зөвхөн “долгион”-оор л үүнийг хийж чадна, хэрвээ эдгээр хүрднүүдийг нь “долгион”-жуулбал эдгээр нь илүү их хүчтэй болж (“долгион” гэж сахажа йогонд 100% цэвэр энергийг нэрлэдэг- орч.), жижиг хүрээгээ өргөтгөж өөрсдийн аураагаа тэлэн, зүүн, баруун 2 талыг засан хооронд нь холбож өгдөг, тэгээд бурхад нь тэрхүү сэнтийндээ буцаад залрах боломжтой болж, эд эснүүд нь “бүхийл нийт”-ээс мэдээлэл (тэжээл) авч эхэлдэг.
Энэ бол энгийн зарчим юм, нарийн зүйлсийн хууль гэж ойлгож болно. Гэхдээ хавдар туссан хүн нь - хэрхэн өөрийгөө хавдар туссан уу, үгүй юу эсэхээ мэдэх билээ дээ. Яагаад гэвэл үүнийг мэдэх ямарч боломж байхгүй учраас. Хэрвээ харин хүн мэдлэгтэй болоод ирвэл, та нар өөрийн хуруунууд дээрээ мэдрэмжтэй болж эхлэх бөгөөд үүнийг нь ойлгож, тайлах үг буюу тайлах “хэлтэй” болж, аль энергийн хүрд нь халдвартай байна, яаж үүнийг нь засах вэ талаар мэдээлэл авах болдог. Нэг юм болсон гэдгийг мэддэг болох учир  хүн шууд соргог болдог.
        Тэгэхлээр, жишээлбэл сэтгэцийн өвтэй хүмүүс байлаа гэж бодход, тэд нар тийм өвчтэй гэж өөрсдийгөө мэддэггүй. Зарим нь үүний талаар огт мэдэхгүй явсаар дараа нь үүнийгээ сүүлд нь мэдэж эхэлдэг. Өнөөдөр нэг сэтгэл судлаач эмч над дээр ирсэн, саяхан надтай уулзсан юм, тэр өөрөө Сахажа йогч бөгөөд сэтгэцийн өвчтэй хүнийг эмчилжээ. Тэр сэтгэл судлаач хүн болхоор миний өмнө ирхээр түүний хууруунууд  нь ямагт чичирдэг. Хэрвээ хүний энэ зүүн гарны ядам болон эрхий хуруу хоёр нь хэрвээ халуу шатах юмуу эсвэл чичирч байвал тэр хүний биенд нь гадны биет \үхсэн сүнс\ шүглэсэн байна гэсэн үг. Тэгээд энэ хүн нь яагаад гэвэл Сахажа йогч учир үүнийг нь цэвэрлэж чадах бөгөөд үүнийг зайлуулах нь түүнд 2 минут ч үгүй юу хурдан болдог. Тэр өвчнөөр гэмтсэн хүн хүртэл үүнээс цэвэрлэгдэж болно, яагаад гэвэл нэгэнт та эдгээр хүрднүүдийг талаар мэддэг болвол мөн та тэдгээр бурхадыг нь яаж сэргээх талаар мэддэг болвол та үүнийг нь цэвэрлэж чадна. Ийм маягаар мөн галзуу солиотой хүмүүс ч эмчлэгдэх боломжтой.
       Сая, гадаа зам дээр нэг солиотой хүн байсан, саяхан намайг өрөөндөө байхад тэр хүн: “Та нар Христосыг хайх хэрэгтэй, Бурханыг олох хэрэгтэй” гээд гудамжинд хашгирч байсан. Өөрөө солиотой хүн байсан л даа. Галзуу хүн чинь бусдыг хаашаа л чиглүүлэх билээ дээ, галзуугийн эмнэлэг рүү аваачих гэсэн юм байх даа? Тэр маш чангаар: “Бурханыг хайх хэрэгтэй, Эзнийг хайх хэрэгтэй” гэж байсан.  –Яаж? Яаж та нар хайх гэж?
Зүгээр нэг лекц илтгэлдээ: “Бурханыг олоорой, хайгаарай”, - гээд үү? Хэрвээ би та нар одоо “За, анхаарлаа дотогшоогоо хандуулаарай” гэвэл, та бүхэн яг одоо энд, миний өмнө суугаад, намайг анхаарч байгаагаараа, анхаарлаа дотогшоогоо хандуул гэвэл та нар чадах уу? Та бүхэн: “Тийм, тиймээ, бид нар хандуулж байна” л гэнэ. Тийм биш юм. Та нарын хийж байгаа чинь ердөө биш (тэгж хийдэггүй юм). Та нарын дотор ямар нэгэн юм болох ёстой. Ямар нэгэн тэр тухайн зүйл болхоос нааш, таны анхаарал чинь дотогшоогоо орж төвлөрөхгүй. Маш олон хүмүүс ямар нэгэн хуурмаг юманд итгэдэг, итгэж явсаар, эцэст нь үүнээсээ болоод зовдог. Тийм болчихсон хүмүүсийг би харсан. Фанатик (хэт шүтэгч) болчихсон. Тэд хөгшин болоод ирхээрээ туйлын огцом ширүүн, хэнд ч хэрэггүй эсвэл түрэмгий хэрцгий, ямарч сонирхолгүй хүмүүс болон хувирдаг. Зарим нь үнэхээр тал солиотой, зарим нь бүүр бүтэн солиотой болсон байдаг. Тэгэхлээр тухайн зүйлийнхээ талаар ямар ч мэдлэггүйгээр түүнд итгэх нь маш муйхар тоглоом мэт юм; тэгэхлээр,   тэтгэгч тулгуур нь тэнд нь байх хэрэгтэй юм." 0:11минут хүртэл

Monday, December 5, 2011

Gandhi’s Top 10 Fundamentals for Changing the World

Доорхыг : http://1000petals.wordpress.com/2011/12/01/gandhis-top-10-fundamentals-for-changing-the-world/ блогноос авч орчуулав.


Гандийн Дэлхийг өөрчлөх тэргүүн 10 зарчим


1. Change -Өөрчлөлт
“You must be the change you want to see in the world.”
“Хорвоод өөрчлөхийг хүссэн тэр зүйлээ, өөрөө хийдэг байх хэрэгтэй.” -“Хорвоод өөрчилье гэсэн зүйлийнхээ талд та өөрөө зогсож байх ёстой”.
“As human beings, our greatness lies not so much in being able to remake the world – that is the myth of the atomic age – as in being able to remake ourselves.”
“Дэлхийг өөрчилөхдөө бус өөрсдийгөө өөрчилөхөд, хүний агуй байдал оршино. – Харин хүний агуй байдал нь дэлхийг өөрчилөхөд оршино гэдэг нь энэ орчин цагийн цөмийн үеийн төөрөлдөл юм.”
2. Control Хяналт, өөрийгөө залуурдан хөтлөх
3. ForgivenessӨршөөх чадвар
“The weak can never forgive. Forgiveness is the attribute of the strong.”
“Сул дорой хүн хэзээ ч өршөөж чадахгүй. Өршөөх нь хүчтэй хүний төлөв, шинж юм.”
“An eye for eye only ends up making the whole world blind”  
(Цохиулсан) нүдийг нүдээр хариулна гэвэл энэ дэлхийн бүх хүмүүсийг сохроох л хэрэг болно.”                                                  
4. Action - Үйлдэл   
“An ounce of practice is worth more than tons of preaching.”
Өчүүхэн үйлдэл нь мянган (сургааль) айлдлаас үнэтэй.”
5. The present momentОдоо цаг
“I do not want to foresee the future. I am concerned with taking care of the present. God has given me no control over the moment following.”
“Би ирээдүйгээ харахыг хүсдэггүй. Би одоо байгаадаа л санаа тавьдаг. Бурхан надаа ирэх хормыг хянах ямар ч эрх олгоогүй шүү дээ.”
6. Everyone is humanХүн бүр хүн
“I claim to be a simple individual liable to err like any other fellow mortal. I own, however, that I have humility enough to confess my errors and to retrace my steps.”
“Би бусадтай адил алдаж энддэг энгийн хүн. Гэвч харин надаа алдаагаа хүлээх, цаашид алдаагаа засах төлөв надаа чамлалтгүй байдаг юм.”
“It is unwise to be too sure of one’s own wisdom. It is healthy to be reminded that the strongest might weaken and the wisest might err.”
“Өөрийн ухаантай гэдэгтээ хэт их итгэх нь тийм ухаантай хэрэг биш юм. Хамгийн хүчтэй нь ч суларч, хамгийн ухаантай нь ч энддэг гэдгийг санаж байх нь биднийг сэтгэлгээг эрүүл байлгадаг.”
7. PersistТууштай үргэлжлэх
“First they ignore you, then they laugh at you, then they fight you, then you win.”
“Эхлээд тэд чамайг үл тооно, дараа нь чамайг шоолно, дараа нь чамтай тэмцэнэ, эцэст нь чи ялах болно.”
8. GoodnessСайн чанар
“I look only to the good qualities of men. Not being faultless myself, I won’t presume to probe into the faults of others.”
“Би зөвхөн хүний сайн чанаруудыг л харж хайдаг. Өөрөө алдаагүй юм шиг, бусдын алдааруу өндийн хатгахыг би хүсдэггүй.”
“Man becomes great exactly in the degree in which he works for the welfare of his fellow-men.”
“ Хүн бусдынхаа төлөө үйлдэж эхлэх тэрхүү тухайн өнцөгнөөс л чухам агуй болж эхэлдэг.”
“I suppose leadership at one time meant muscles; but today it means getting along with people.”
Нэг үед хүчтэй булчинтай хүнийг удирдагчаа гэдэг байсан бол өнөө үед хүмүүстэй нийцтэй - бусадтай ойлголцдог хүнийг манлайлагч гэх болж.”
9. Truth - Үнэн
“Happiness is when what you think, what you say, and what you do are in harmony.”
“Баяр бол таны юу бодож, юу хэлж, юу хийж байгаа бүхэн чинь нэгдэн уусахын илрэл юм.”
 “Always aim at complete harmony of thought and word and deed. Always aim at purifying your thoughts and everything will be well.”
“Бодол санаа, үг хэл, үйлдэлээ ямагт бүрэн нийцэлд хүргэхийг хичээж бай. Ямагт өөрийн бодлоо ариусгаж байхыг зорьж бай, тэгвэл бүх юм сайн сайхан болно.”
10. Development Хөгжил, дэвшил
“Constant development is the law of life, and a man who always tries to maintain his dogmas in order to appear consistent drives himself into a false position.”
“Тогтмол хөгжиж дэвших нь бол амьдарлын хууль юм, тэгээд тууштай хувирашгүй харагдах гэж өөрийн төсөөлсөн онолоо ямагт баримтлан/мөрдөх гэж мэрийсэн хүмүүс өөрсдийгөө хуурамч байдалд оруулдаг.”


Зүүн талаас зогсож буй ШМ-ийн аав
Сахажа йога-г үндэслэгч Шри Матажи мөн Махатма Гандитай маш ойрхон харилцаатай байсан бөгөөд тэдний бүлгийн ашрамын байранд хамтдаа амьдардаг байсан. Шри Матажийн аав, тэр үеийн дарангуйллын эсрэг тэргүүн сэхээтэн тэмцэгч нарын нэгэн байсан бөгөөд Гандитай нягт холбоотой маш мундаг хүн байсан гэсэн. Ганди Шри Матажийг багаас нь мэддэг байсан ба ер бусын онцгой ухаантай хүүхэд гэдгийг нь ажаад, аливаа асуудлын талаар бяцхан хүүхэдтэй ярилцдаг байсан түүхтэй.
Шри Матажийн аав, нь хааны угсаатай, тэргүүн сэхээтэн, арван хэдэн хэл мэддэг хуульч хүн байсан. Маш шудрага, өгөөмөр, ухаантай хүн байсан талаар их дурсагддаг. Энэтхэгийн тусгаар тогтонсны дараа Ж. Неру-ээс илүү нэр хүндтэй байсан учир, улс төрийн толгойлогч болж төрийн ажилтан болохыг түүнээс хүссэн боловч өөрийн даруу зангийн улмаас эрх мэдэл хөөцөлдөөгүй гэж тэмдэглэгдсэн байдаг.


Махатма Гандийн төгс төгөлдөр Гүрүү-г тодорхойлсон үгнээс нь:
"Зөвхөн атаа чөтөө үгүй нэг нь Бурханы жинхэн сүсэгтэн нь болой,
Хүн болгонд өгөөмрөөр хандагч, хувиа бодох зуршилгүй нэг нь...
Халуун хүйтэнг адилхнаар даадаг...
Жаргал зовлонг ялгаагүй хүлээдэг нь...
Сэтгэлээр үргэлж хангалуун явдаг нь...
Шийдвэрээр хатуу ч, Бурхандаа хүлцэлтэй нь...
Ойлгож уучилах төрөлхийн заншилтай нь...
              Юунаас ч үл айх чин зоригтой нь ч
              өчүүхэн ч дайралт, гэм хор учруулдаггүй нь...
Зовнил, түгшүүр, дэвжүүн хөөрөл, 
аль бүхнээс нь ангижирсан нэг нь...
               Үйлдээ чадамгай бүтээл ихтэй ч
               ажилдаа хөндөгдөн ядардаггүй нэгэн...
Муу ч, сайн ч, бүтээснийхээ үрэнд
өөрийнхөө гэж эзэмшэн үр дүнд нь автадаггүй...
              Найздаа ч дайсандаа ч ижилхэн ханддаг нь....
Хүндлүүлэх, үл хүндлүүлэхийг адилхан үздэг нь...
              Магтаалд хөөрдөгүй, муулхад гунигладаггүй...
Ганцаардлын аниргүйн аглагт дурладаг нь...
              Бодол санаандаа эмх цэгцтэй нэгэн.
                                                            Махатма Ганди


"Йогч хүн нь энэ бүх чадварыг амьдралдаа тусган үзүүлсэн нэгэн бөгөөд, 
аймшигт ширүүн шуурганаар нарыг ч харах чадвартай,
үхлийн зовнилыг нүүрлэн, алуурчидтай тулгаран, дайны талбарыг туулахдаа,
ухаанаар сэргэг, тайван тогтуун,
Сэтгэл зүрхэндээ баясах хүчтэй, аянга ч ниргэх нь түүнийг сарниулахааргүй,
туйлын тогтвортой нэгэн бөлгөө..." Шри Матажи Нирмала Деви




Tuesday, November 29, 2011

Хайлт хайгуулчилалын талаар

1979 оны 7-дугаар сарын 24нд Сахажа йогийн үндэслэгч Шри Матажи Нирмала Девийн, Нааби чакраны талаар хэлсэн үгнээс та тухлан сонирхоно уу.


“Өчигдөр би нэг хүнтэй тааралдсан юм, тэр надад: “би Бурханыг хайж байгаа” гэж хэлсэн. Би түүнд: “Бурханы талаар та юу гэж боддог вэ? Өөрийгөө юу хайж байгаа \гэж боддог\ вэ? гэж хэлсэн.

Бид нар ингээд хайгуулж байхдаа, бид юу хайх ёстой вэ гэдгээ мэдэх билүү, бид хайсан юмандаа хүрсэн гэдгээ, бидний хайгуул бүрэлдэж эцсийн буудалдаа ирсэн гэдгээ бид яаж мэдэх вэ? Би та нарт өмнө хэлж байсан - та нарын хайгуул - чин шудрага байх ёстой чин зүрхнээсээ байх ёстой, үүнийг та нар мөнгөөр худалдаж авах юмуу үүнийг хүчээр олох боломжгүй гэж хэлж байсан. Харин өнөөдөр би та нарт бид юу хайж байгаа вэ, энэ талаар ярихыг хүсэж байна.
Цөмөөрөө харцгаая – бидний дотор – хайгуулчилах шалтгаан яаж үүсч байна, хаанаас гаралтай байна? 
Энэ зурганд харуулснаар энэхүү Нааби чакра гэдэг хүрд нь бидний хүйсний түвшинд нугасанд оршдог бөгөөд бидний биенд нарны сүлжээгээр илэрдэг байгаа. Энэхүү хүрд нь бидэнд юм хайх шалтгаануудыг бий болгодог. Юм хайх үйл нь зөвхөн амьд зүйлд л байдаг. Жишээлбэл, энэ сандал юу хайх билээ? Энэ нь юм бододгүй, хөдөлдөггүй, үүнийг энд эсвэл гадаа гаргаад хаана ч тавьчиж болно. Үүнийг бяцалж хугалаад хаячиж юмуу эсвэл бид өөрийн хэрэгцээнд модыг нь ашиглаж ч болно. Энэ нь ямар ч хайгуул эрмэлзэлгүй. Амьгүй нэг юм – харин юмс нь жишээлбэл амёба гэх нэг эд эст амьд биет болсны дараа л  зөвхөн тэр зүйл нь юм хайх шаардлагын улмаас юм хайж эхэлдэг байна. \Үүнээс өмнө\ үхмэл байхдаа хайхгүй. Тэгэхлээр, ‘бид юу ч хайдаггүй’ гэх тэдгээр хүмүүс нь үхсэнтэй адил юм. Тэр, - юм хөөцөлдөж хайж яваа - гэдэг хэд нь амьд юм, мөн тэд хөдөлгөөнтэй байдаг.
Хэрвээ та нар бага зэрэг хараад ойлгоод ирвэл, тэрхүү амёба гэх жижиг амьтныг - өлсгөлөн гэх юмтай болгож, түүнд хүсэл бий болгодог. Үүний талаар бодоод үз л дээ. Түүнд тархи гэж юм байхгүй, тэр нь зөвхөн ганцхан жижиг бөөмтэй, гэхдээ тэр нь өлсгөлөн гэдэг юмыг мэдэрдэг. Тэр нь өсөж томрохын тулд юм идэх хэрэгтэй. Мөн энэ нь яаж өсөж үржихээ мэддэг тэгээд тэрээр юм хайж эхэлдэг. Тэр нь хоолоо өөрөө идэхийг мэддэг, гэвч хоолоо яаж шингээж боловсруулхаа мэддэггүй. - Тэр хэсэг нь бол түүний хийх үүрэг биш юм. ­Хүний хувьд ч хүртэл энэ нь ижилхэн байдаг (хоолоо хүн өөрөө боловсруулдаггүй).
Тэгэхлээр, юм хайх тэрхүү зүйл нь нэг эд эст амёба гэх жижиг шавгалзнаас эхэлдэг байна, тэгээд бүхий л эволюц, хөгжлийн үйл явц нь тэрхүү хайгуул дээр үндэслэн үүсдэг бөгөөд, улмаар тэрхүү  юм хайх тэрхүү хайгуул нь зөвхөн хоол хүнсний хайгуулчиллаар хязгаарлалгүйгээр цаашид өөдөлсөөр, дээшээ дэвшсээр байдаг.  Мөн үүнээс гадна амьд зүйлсэд бас нэг өөр эрмэлзэл байдаг, үүнийг - сэтгэлийн хөдлөл гэж хэлж болно - амёба гэх тэрхүү хамгийн жижиг амьтанд хүртэл өөрийгөө хамгаалах, амьдрах хүсэл байдаг. Өөрийг нь устгах аюулыг тэд мэдэрч чаддаг.

Мянга мянган жилийн туршид тэрхүү нэг эст амёба нь хувьсан хөгжиж хүн болон хувирахаар - тэр хайх юм нь хүртэл өөрчлөгдсөн байдаг. Юун түрүүнд, мэдээж хоол хүнсээ хайх нь хэвээрээ байдаг, энэ нь үндсэн суурь юм, юу юуны түрүүнд та гэдэс дүүрэн байх ёстой. (Хүний хувьд) хоол хүнсээ хайгуулах арга нь мэдээж хэрэг - аргагүй сайжирч өөрчлөгдсөн байгаа, үүгээр барахгүй өөрийгөө болон өөрийн үр удам омгоо хамгаалах агуй их ойлгогдхуунтай болсон байгаа. Хүмүүс маш бага наснаасаа нийгэмшиж эхэлдэг.., шоргоолжнууд хүртэл үүнийг мэддэг. Өөрсдийгөө хамгаалахын тулд бид нэгдэж, хамтдаа нийтээрэй байх хэрэгтэй гэдгийг тэд мэддэг байгаа. Энэхүү аргыг мөн улс төрийн болон эдийн засгийн бүлэглэлүүд өөрсдийн хүчин зүтгэлдээ бас хэргэлдэг.  Энд, - хүмүүсд нэг шинэ хайгуулчилал мөн нэмэгддэг: бусдыг өөрийн хүчин дор оруулах. --Амьтад хүчтэй болох гэж хичээдэггүй, тэдэнд тэр (хүч) нь дотроо байдаг. Жишээ нь бар бол хөөрхий туулай гэх мэт амьтдаас хамаагүй хүчтэй. Бар нь төрөхдөө тийм хүчтэй төрдөг. Тэгээд туулай нь бар болох гэж эрмэлзэдэггүй. Тэрээр, алиа салбадаа нар шиг ерөнхий сайд болох гэж шамдан гүйдэггүй. Тэгэхээр, туулай нь бол бар шиг болох гэж мэрийдэггүй. Tэрээр: “би туулай, би өөрийгөө хамгаалах, өөрийгөө гэмтээлгүй авч явах, амьдралд өгөгдсөн арга хүрэндээ өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй”, гэдгээ мэддэг. Үүнтэй адил мөн арслан бар биеэ авч явдаг, тэрээр өөрийн хүчээ мэдэхээс гадна, өөрийн хэр хэмжээгээ бас мэддэг. Мөн зарим нэг бусад амьтад мөн манлайлах хүчийг дотроо агуулсан байдаг. Тэдгээр нь манлайлагч болдог. Та нар шувууд мөн манлайлагчтай байдгийг харсан байх, нэг шувуу нь аль чигрүү ниснэ, бусад нь - хэрвээ тэр манлайлагч нь тийм дагуулах “сүүлтэй” бол - дагаж нисдэгийг та нар харсан биз. Үүнтэй ижилхэн, тэрхүү шувуудтай адил, манлайлагч  нь хаашаа л явна, бусад нь түүнийг дагдаг жам байдаг.
Мөн энэ нь - хүн төрлөхтөнд маш агуй байдлаар бас илэрдэг, төрөлхийн агуй манлайлагчид байдаг, хэсэг бүлэглэлийн тэмүүлж буй тэрхүү хайсан зүйлсийг нь биелүүлэх зорилгонд нь хөтлөж аваачдаг онцой толгойлогчид төрдөг. Жишээ нь гэхдээ тэр бүлэглэлийн хайж буй зүйл нь мөнгө байж болно, ихэнхдээ тийм байдаг. Амьтад бол мөнгийг ойлгодоггүй, энэ бол зөвхөн хүмүүсийн бий болгосон л зүйл. Тэгээд мөнгө нь хүмүүсд маш чухал болж хувирсан яагаад гэвэл үүнийг тэд өөрсдөө бүтээсэн болохоор. Эрт дээр, бараа солилцооны арилжаа явуулдаг байсан, харин дараа нь нэг барааг нөгөө рүү нь шилжүүлдэг тийм зүйл хэрэгтэй гэж бодон мөнгөн дэвсгэрт бий болгосон байгаа. Тэгэхлээр, хүний анхаарал/ухамсар нь хоол хүнснээс хүч чадал руу, хүч чадлаас мөнгө рүү шилждэг. Заримдаа хүн маш их мөнгөтэй болохоороо эрх мэдэл хүч чадлыг хайгуулдаг. Энэ нь ердийн зүйл юм.  Үүнд буруу гээд байх зүйл байхгүй л дээ. Уг суурьнаас нь авч үзвэл хүн (хөгжих явцдаа) мөнгөний хойноос хөөцөлдөж, дараа нь эрх мэдэл рүү тэмүүлэх буюу эсрэгээр мөн хүч чадлаас мөнгө рүү шилждэг.

   Харин, - үүнээс дээгүүр (гарвал), - дараачийн хайгуул эхэлдэг, бид нар яагаад энд байгаа юм? Бид энд юу хийж байгаа юм? Бидний амьдарлын утга учир юу юм? Бурхан яагаад биднийг бий болгосон юм? Эцэс төгсгөл нь юу юм, эсвэл энэ зүгээр тойрсон тоглоом юм уу? Би төрөөд, хүнтэй суугаад, хүүхдүүд төрүүлээд, дараа нь зүгээр үхэх гэж - шавгалж хорхой шиг адилхэн амьдралтай гэж үү? Эсвэл бидэнд өөр зорилго байдаг юм уу? 

Ихэнх хүмүүс мөнгө, эрүүл мэнднээс өөр цааш дээш гардаггүй, тэд нар биенийн эрүүл мэндийг л хүсдэг. Би юу гэх гэсэн юм бэ гэвэл, миний мэдэхээр ямар ч амьтан биеийн тамир энэ тэр хийдгийг би мэдэхгүй. Харин хүн биетэн - эрүүл мэндээ хамгаалахын тулд хаашаа ч явахаас буцдаггүй, харин - юуны тулд - ингэнэ вэ? --- Та маш шүрмэслэг тамирчин хүн шиг хүчтэй байж болно, гэхдээ юуны тулд юм? ---Зүгээр хоорондоо тэмцэлдэхийн тулд уу? ---- Та энэ дэлхий дээрх хамгийн эрүүл хүн байж болно, харин гэхдээ - юуны тулд?(Гэр бүлийн гишүүдээ оролцуулалгүйгээр, зөвхөн тусад нь өөрөөсөө, хувь хүнээсээ асуу – орчуулагч.)   Та зүгээр л нэг үрлэгтэй адилхан юм. Таны хэрэг хаана байна? Та хамгийн гое машинтай, амьдарлын аливаа тансаг бүхийг эдэлдэг, эсвэл яаж ч хэлнэ үү, хамгийн баян хүн байж болно, - гэхдээ юуны тулд?

  Иймэрхүү асуултууд таны толгойнд орж ирч байвал, таныг энд яах гэж байгааг чинь асуусан шинэ маягийн хайгуулчилал эхэлдэг. Та энд зөвхөн мөнгө эрх мэдэл олох гэж өглөөнөөс орой хүртэл, уралдаанд орсон харх мэт гүйх гэж ирсэн гэж үү? Хүнд хэрэггүй зүйлсэнд автаж, өөрийнхөө мөнгийг гайхуулж, бусдыг "баярлуулах" гэж; эсвэл бусдаас мөнгө салгах гэж энд ирдэг гэж үү? Үнэхээр энэ таны амьдралын зорилго мөн гэж үү?
  Энэ бол - таны ухамсрын  дөрөвдүгээр хэмжигдхүүний, дөрөв дахь түвшний асуулт нэхэлтийн эхлэл юм. Энэ нь мөн нэг л –гол- зүйлийн бүрэлдэн цэцэглэлтийн хэсэг бөгөөд: үүнийг сүнс амьны өлсөглөн, Бурханлаг тэнгэрлэгийн нэхэлт, амьдралдаа илүү дээгүүр юм хүссэн цангалт гэж мөн хэлдэг. Энэхүү зүйл нь бидэн дотор болдог бөгөөд үүнийг би жинхэн бодитоор болдог үйл явц гэж би нэрлэдэг.   
   Энэхүү хайгуулын явцад бид төөрөлдөж үл ойлголтонд унах явдал гардаг, яагаад гэвэл энэхүү хайгуулын үйл явц нь танд боловсорч бий болохоос өмнө, та аль хэдийн унаад эцчихсэн байдаг. Яаж, яагаад? Яагаад гэвэл та хэдийн - орчин тойрны утгагүй зүйлсний нөлөөнд хууртан толгойндоо үзэл бодлын заншилтай болчихсон учраас (заншил, үзэл бодол бол – хуурамч зүйл юм, жишээ нь төрлөх нутаг гм. Үнэндээ бол та хаана ч төрж болно шүү дээ, Англид төрсөн бол та Англи хүн шиг болох жишээтэй, Африкт төрсөн бол та өөр Африк заншилтай болно. Гагцхүү та хаана ч төрж болох байсан, тэгээд таны зуршил бол зөвхөн гаднаас олсон, сурсан хуурамч адилтгал юм.) Та өөрийгөө Их Британий хүн гэх юмуу Энэтхэг хүн гэнэ үү, эсвэл Австрали гэнэ үү, би мэдэхгүй - хүмүүс өөрсдийгөө янз бүрээр дууддаг, гэхдээ Бурхны нүдэнд бол та нар бүгд хүн юм, тийм юм.
  Та нар сүүлтэй биш, толгой нь тонгойсон амьтад биш, бүгдийн чинь толгой өндийсөн. Та нар Африкт байна уу, Энэтхэгт байна уу, эсвэл Англид уу, Америкд уу, энэ нь яг ижилхэн, ямар ч ялгаа байхгүй. Та нарын толгой чинь дээшээ харсан, сүүлгүйгээс хойш та нар гарцаагүй хүн төрлөхтөн юм. Тэгээд, хэрвээ хүн амьдарлынхаа явцад хөгжин дэвшиж, янз бүрийн туршлагаар даваад, эдгээр бүхий л зүйлс нь өөрт нь дүүрэн хангалуун байдал өгдөггүй юм байна, “яагаад бид энд байгаа юм бэ” гэсэн асуултанд хариулдаггүй юм байна гэдгийг ухаараад ирвэл, хүний амьдрал тэс өөрчлөгдөн эргэж, тэрээр төлөвшин боловсорч хайгуулч болон хувирдаг. Харин, үүнээс өмнө биш...”
Англи хэлээр энд http://www.sahajayogameditation.com/what-are-you-seeking.html үзнэ үү.


Thursday, November 10, 2011

Чухал цэвэрлэгээний аргачлал



For cancer best treatment is of water, ie. putting feet in the river, sea or in the water at home with the photograph. Water has the dharma of cleansing and hence Shri Vishnu and Dattatraya responsible for the dharma of human beings are to be worshipped. They help you to cure also the local deity of the chakra that is attacked. Put the patient before the photograph with the candle and his feet in the water, bring down your hands across the sympathetic nervous system towards the water. The patient will cool down gradually. If he gets realization, then he is cured.
(undated letter [1970s] to Dr.Raul in Nirmala Yoga no.8)

Шри Матажийн 1970 онд Dr.Raul эмчид бичсэн захианаас:

"Хавдар туссан хүнийг усаар засах нь хамгийн сайн. Жиш. хөлөө голын усанд, далайн усанд, эсвэл гэртээ төмпөнд хөлөө хийгээд зурагны өмнө бясалгахад засардаг. 
Ус бол ариусгах бүтэцтэй байдаг. Мөн Шри Вишну, Дататрея нь хүний дхарма \тогтолцоо, хувь тавиланг\ хариуцдаг учраас "тэдгээрт" мөн залбирч өөртөө "тэдгээрийг" сэргээхийг хичээх хэрэгтэй (Үүний талаар гүнзгийрүүлсэн хичээлдээ дараа нь заах болно -орч). Тэдгээр нь мөн - халдвар авсан, гэмтсэн хүрднүүдийг эмнэхэд тусладаг. Өвчтөнийг, зурагны өмнө лаа асаагаад, хөлийг нь усанд хийлгээд суулга, гараараа, симпатетик мэдрэлийн системнээс доош нь шувтарч (өвчнийг) усруу буулга."

Сахажа йоганд энгийн үед бид нар бясалгахдаа, өөрийн дотоод системээ энэхүү аргаар хуримтлагдсан бохирноос ариусгадаг. Улмаар, хүн өөрөө үүний үр ашгийг өөрийн биен дээр мэдэрч эхэлдэг. Унтахаасаа өмнө ингэж суухлаар нойр сайжирч, амрах  хугацаа нэмэгдэж сайн болдог. 
Энэхүү үйл явц нь зулайн хүрд Сахасрара нь нээгдсэн, Кундалини хүч нь чөлөөтэй урсаж байхад бодитоор үйлчилдэг.
Зурагны өмнө лаа асаагаад, давстай усанд хөлөө дүрээд суух:
  • 10 - 15 минут бясалгаж суух (анхаарлаа зулайн дээрээ бариад, төв шугамны хүчийг чөлөөтэй урсгуулах)
  • Тухайн хүрд сувагнуудаа ариусгах талаар Шри Матажи-руу хандан хүснэ. Мөн хичээл дээр үзэж байснаар, гараа тухайн байдалд нь шилжүүлэн тухайн хэсгүүдийг энергээр тэтгэн, дотоод хүчний урсгалыг нээгдэхийг нь хүлээнэ.
  • 15 минутын дараа дуусгаж хөлөө цэвэр усаар зайлж, алчуураар арчина.
  • Бохир болсон усыг жорлонруу хаяж, усыг нь татах. (Усаа асгахдаа усруу шууд харахгүй байхыг хичээх).
  • Цэвэрлэгээний төмпөн нь бохир энергитэй гэж тооцогдох учраас өөр зүйлд хэрэглэхгүй зөвхөн үүнд ашиглах тусгай төмпөнтэй болвол сайн
Та бүхэнд өөрийгөө олох хайгуулд чинь амжилт хүсье!





Monday, November 7, 2011

Анхаарлын талаар хэлсэн лекцний хэсгээс...

Shri Mataji Nirmala Devi Bordi, India 27 January 1977

Shri Mataji-ийн лекцийг Англи хэлээр нь сонсоод Монгол орчуулгыг нь сонсвол, Англи хэл амархан сурахаас гадна, Шри Матажийн хэлж байгаа тэрхүү сэдвээр та маш хурдан хөгжиж сайжрах боломжтой юм. Учир нь Шри Матажийн үг болгон нь тарни мэт үйлчилдэг.




Shri Mataji Nirmala Devi
1977 оны 1-р сарын 27-ны өдөр Анхаарлын талаар хэлсэн лекцний хэсгээс...
0.16 секунднээс…
......Анхаарлын чанар нь хүний хөгжлийн түвшнээс хамаарч өөрчлөгддөг.                                                                 Тэгэхлээр, хүний анхаарал нь хаана байрласан байдаг вэ? Энэ нь бол нэг газар тогтмол байрлуулсан цэг биш юм. Анхаарал бол хүний ойлгохуй/ мэдрэхүйн  гадаргуу,  ирмэг дээр илэрдэг зүйл гэж хэлж болно. Хаана ч бай, бидэнд ямар нэгэн юм мэдрэгдэхээр, бид тэрхүү зүйл рүү анхаарлаа хандуулдаг. Ямар нэгэн ишлэл авья гэвэл, ган төмрийн бүхий л үртэснүүд нь соронзонд татагдах чанартай байдаг. Тэр (татах) хүч нь хаана байна. Байршилыг нь тодруулах хэцүү, тэр нь энэ тэндгүй байна. Соронзыг хаана ч байрлууллаа, төмрийн үртэснүүд түүн рүү татагдах л болно. Бидний анхаарал мөн үүнтэй адилхан. Бид юунд татагдсан байна, бидний анхаарал тэр зүгт нь явдаг. Энэ нь бүхий л биенд байдаг; нэг утгаараа, үүнийг нь биенээсээ мөн гадагш гаргаж болдог. Мөн дотогш хандуулж болдог - бие нь өвдсөн үед юмуу шаналсан үед. Энэ (анхаарал) нь мэдрэлийн нервнүүд дээр хөвж байдаг. Энэ нь бүхий л мэдрэлийн системэн дээр хөвөж байдаг. Харин тархинд нь үүнийг нь удирдах төв байдаг. Хэрвээ тэр нь гэмтчихвэл, бид ухаантай байлаа ч ямар ч анхааралгүй болон хувирдаг. Мөн (хүзүүний хүрд) Вишүүдхи чакра нь гэмтсэн бол тийм зүйл мөн адил болдог. Бүүр доогуурх хүрднүүд хүртэл гэмтвэл тийм зүйл мөн үүсдэг. Тэр гэмтсэн хэсэг нь тэндээ анхааралгүй болдог, яагаад гэвэл тэр хэсэгтээ юм мэдрэхээ байчихсан учир.
Ялгаа нь бол, Хэрвээ хүсвэл та нар тэдгээр хэсгүүд рүү, хичнээн тэр нь мэдрэмжгүй үхмэл болсон ч гэсэн түүн рүү анхаарлаа хандуулж болно. Жишээлбэл миний гар мэдрэмжгүй байвал, би түүн рүүгээ анхаарлаа хандуулж, түүнийг харж, түүний талаар бодох боломжтой байдаг. Гэхдээ хүний биенд нэг цэг байдаг, хэрвээ түүнийг нь гэмтээчихвэл бид юу ч бодож ч чадахаа байдаг, нүд нь нээлттэй, хөл гар нь хөдөлж байгаа мөртлөө, бие нь ямарч удирдлаггүй, ухаан мэдрэлгүй мэт болдог. Тэр цэг нь Вишүүдхи хүрдний хүзүүний энд байдаг цэг бөгөөд хэрвээ үүнийг нь тархинд байдаг Вишүүдхи-ний Питха-тай холбож зураас татвал, тэр зураасны дагуу хаана ч бай гэмтвэл, хүн анхаарал-гүй, анхаарлаа хаашаа ч чиглүүлэх чадваргүй болдог. Энэхүү зураас нь мөн Агнья \толгойны голд байдаг\ чакра-гаар дамжин гардаг. Яагаад гэвэл хэрвээ энэ цэг нь ардаа Вишүүдхи чакратай мөн тэгээд энд \Агнья-д\, тэгээд дотор байдаг Питха-тай  холбоотой бол нэг гурвалжин маягийн шугам үүсэж энэ зураас буюу энэ хэсэг нь таны анхаарлыг гэмтээх аюултай байдаг. Таны зүрх чинь хөдөлгөөнтэй, ам чинь хөдөлгөөнтэй, гагцхүү та хаашаа ч анхаарлаа хандуулж чадахгүй.
Энгийн үед та анхаарлаа нэг юманд хандуулахдаа, - бодь болохоос өмнө – анхаарлаа өөрийн тархины хэсгээс хандуулдаг байгаа. Бодь болж, сүнс нь бүрэлдээд ирхээр та өөрийн бусад хэсгээр анхаарлаа хандуулж чаддаг болдог. Тийм болдог. Энэ бол бодь болсон мөн бодь болоогүй хүний хоорондын маш том ялгаа юм. Өөр үгээр хэлбэл та өөрийн бусад хүрднүүдийн дараахь боломжуудыг нээгдүүлж байна гэж ойлгож болно, эдгээрт анхаарлаа хандуулснаар. Та хэзээ ч өмнө мэдэрч байгаагүй. Хүрднүүдээ битүүрсэн, сатаарсныг нь өөрийн биен дотроо мэдрэх болно. Үүгээр барахгүй та бусад хүмүүсийн хүрднүүдийг мэдрэх болно. Энэ юу вэ гэвэл, та мэдрэлийн төв шугамны систем, мэдрэхүйнүүд дээрээ шинэ ухамсрын ойлгогтхууныг олж ивээгдэх бөгөөд энэ нь танд мэдээлэл өгч тантай харьцана, та хүрднүүдээрээ юмыг анхаарч чаддаг болно, энэ нь мөн бусдын хүрднүүд рүү таны анхаарлыг нарийн аргаар аваачих болно.
Тэгэхлээр хамгийн түрүүнд танд болох зүйл бол - таны анхаарал илүү нарийн болно. Анхаарал чинь нарийн болно гэдэг бол та илүү гүнзгий зүйлсийг ойлгодог болно гэсэн үг. Жишээлбэл, шувуу цэцэгсийг харна, гэхдээ цэцэгсийн гоо сайхныг мэдрэхгүй. Мөн бодь болоогүй \энгийн\ хүн цэцэгний гоо сайхныг харлаа ч тэр цэцэгний нарийн долгионыг ойлгохгүй. Тэгэхлээр та илүү нарийн болж байгаа юм; таны анхаарал илүү нарийн болоод ирнэ. Та нар гарцаагүй бусад хүмүүсээс илүүтэйгээр хөгжлийн дээгүүр түвшинд байгаа.
Одоо бид анхаарлаа яаж ашиглах вэ гэдгээ харах хэрэгтэй. Та нар мэднэ, та нар бодь болохоос өмнө ямар нэгэн урлалыг сонирхоод багаасаа хичэллэж эхэлсэн бол таны гарт тухайн урлалын гүн арга нь гарт чинь орж ирдэг, яагаад гэвэл мэдрэлийн эд эснүүд дээр myelin-ийн бүрхүүл мэт юм тогтож эхэлдэг учир. Үүнтэй адил, та бодь болохоор, “шинээр төрсөн хүн” болохоор - гэж би хэлмээр байна; хэрвээ та өөрийн анхаарлаа ойлгож хүндэлж эхэлвэл та аяндаа Сахажа йогийн гүн гүнзгийд хүрч хөгжих болно. Гэхдээ маш олон хүмүүс, өөрсдийн зулайг нээгдүүлсний дараа 2-дахь хичээлдээ ч бараг ирдэггүй. Дараачийн хичээлдээ ирлээ ч тэд тэрхүү долгионы мэдрэмжийг илүү цаашид хөгжүүлдэггүй. Тэд урьдын адил өдөр тутмын ажилдаа автан ер завгүй, өөрт нь нарийн ойлгохтун үл өгөх, тэрхүү зүйлст өөрсдийн анхаарлаа үрсээр байдаг. Тэгээд Сахажа йогийн нарийн ширийн, гүн гүнзгий ур чадвар нь тэдэнд хөгждөггүй...
Жишээлбэл: хэт их ном уншсан  хүн бол, зулайгаа нээлгүлэнгүүтээ шууд юу юу уншсанаа ярьж эхэлдэг. Энэ нь мөн адил анхаарлыг ахиад л үрэгдүүлдэг. Тэр хүний анхаарал нь зөв буруу нь холилдсон эдгээр тогтсон үзэл бодлуудад хорогдсон учраас; зарим нь зөв, зарим нь буруу, зарим нь бүүр огт худлаа, зарим нь ямар ч хэрэггүй, заримыг нь зөвхөн мөнгө олох хүсэлдээ тийм хаягдал хог мэт зүйлс нийтэлсэн байдаг. Та өөрийн “зулайг нээлгэх” дасгал хийнгүүтээ буцаад өөрийн бүдүүн баараг оюунруугаа эргэн орж, энэ нарийн зүйлсийн талаар бүдүүн баарагтай нь холилдуулан ярьж эхэлдэг. \Энгэхээр\ Та тэрхүү олсон энергийн “долгионыг” эргээд алдаж эхэлдэг. Жаахан хүүхдүүдийг харахад тэдгээр нь үнэндээ энэхүү цэвэр долгионыг хүртсний дараа сайхан унтаад өгдөг, маш удаан цагаар. Хүн нэг хэсэгтээ бага зэрэг идэвхгүй \тайван\ болчидог. Харин том хүн үүнийг хүртээд, дараа нь шууд номын дэлгүүр явч, Кундалинийн талаар нэг ном аваад, үүний талаар уншиж эхэлдэг. Тэгээд зарим нэг нь, өөр болсон гэдгээ ойлгохгүй үүнийг зүгээр нэг байдаг л зүйл гэж хүлээн аван, учрыг нь ер ойшодоггүй. -“Шри Матажи надаа сайхан хандаж намайг тэнгэрлэг бурханлаг хүчээ сэргээсэн гэсэн, гэхдээ би үүнд яаж итгэх билээ”, гэдэг. --Үүнд итгэснээр надаа нэг чухал юм, мөнгө энэ тэр өгөх гэж байгаа юм шиг тэд бодно, -надаа “юу” өгч чадах юм, би хэлж мэдэхгүй. Тэд:“Энергийн долгион гарч байхыг би мэдлээ ч, энэ нь ямар хэрэгтэй юм, бидэнд энэ энергийн долгионыг яагаад өгсөн юм бол?” -гээд ахиад бүдүүн баараг, ашиг хэрэгцээний талаараа эргэцүүлж эхэлнэ. Хүний зан - бүхий л юмсыг хэрэглээ ашгийн талаас нь боддог. Бүх зүйлсийг ашиглаж хэрэглэх гэнэ. Хүн өөрийнхөө талаар эцэс төгсгөлгүй их юм боддог учраас энэхүү зулайгаа нээлгэснийгээ ямар нэгэн ашигтай зүйл болгох талаар эргэцүүлэн бодож эхэлдэг. “Энэ нь ямар ашиг тустай байна? Хэдэн хүн үүнийг сонирхох бол? Юу болох бол? Ямар хуваарь, хөтөлбөртэй байна? Энэ нь юу бол? Тэр нь юу бол?” гээд...
Энэхүү нарийн зүйлсийг та нарыг баярлуулах гэж өгсөн юм, жишээлбэл: хэрвээ бид нар цэцэгсийн гоо сайхныг хараад- баяр хүрч байвал, бид  зүгээр л баярладаг шүү дээ. Бид нар үүнийг хараад номын дэлгүүрт очин, энэхүү баяр хүргээд байгаа юмны талаар “яах ёстой билээ, энэ цэцэгсийг хараад яаж баярлах билээ, тэгээд юу хийх билээ, энэ талаар - "хэн" юу гэж бичсэн байна, бид тэр бичсэнтэй нь таарч/тохирч байна уу”, гээд номноос уншиж хайдаг билүү? Гэвч энэ нь маш их тохиолддог, би үүнд юу гэж хэлэхээ ч үнэндээ мэддэггүй, яагаад гэвэл энэ нь үнэхээр хүний гоомой зан. Тэгээд би үүнийг нь хэлчихвэл гомдочих вий гээд маш санаа зовдог,  хүмүүс юу ч боллоо юманд ямагт гомдож байдаг, маш ухаангүй. Хүүхдүүд бол үүн дээр маш мэдрэмтийг байдаг. Үүнээс нэг л олвол, тэд баярлаж эхэлдэг, зүгээр л баярлаж эхэлдэг. Тэд үүнд илүү дутуу адармаа үүсгэдэггүй. Энэ нь ямар нэгэн баярлах ёстой зүйл юм байна, үүгээр баярлацгаая л гэж хүлээж авдаг. Тэгэхлээр гадна талдаа – ийм юм болдог. Энэ Калиюуга \муу цагийн\ орчин үед, хүн өөрөө өөрийгөө, өмнө байснаасаа бүүр их илүү яаж бүдүүн баараг, дорой болгосноо өөрөө ч мэдэхгүй яваа.

You do not have to fix your attention, but you have to get subtler and subtler in your attention. Fixing out of your attention as you know is a very wrong method. That was done by some yogis and you know what is result of that. Their chakras were all broken and finished. When they fix their attention onto Agnya chakra, you have seen that Agnya chakra have broken. You are not to fix any attention, but you have to make your attention subtler and subtler. As I told you that when magnet is brought near the stones, nothing happens to the stones, they are just as they are, you move the magnet as you like. But when you move the magnet to iron’s filings only, the filings are attracted toward the magnet. In the same way the attention of a sahajayogi should be so subtle that he should feel the vibrations, he should think of vibrations, he should eat vibrations, drink vibrations and enjoy that.

Та нар анхаарлаа хүчлэн төвлөрүүлж барих ёсгүй юм. Харин илүү нарийн, анхаарлдаа нарийн болох ёстой юм. Өөрийн анхаарлаа хүчлэн төвлөрүүлж тогтоох нь маш буруу арга байгаа юм. Үүнийг зарим нэгэн “йогчид” хийдэг байсан, та нар тэдгээрийг яаж төгссөнийг  мэдэж байгаа. Тэдний хүрд чакранууд нь гэмтэн хугарч, үгүй болсон байдаг. Тэд нар өөрсдийн анхаарлаа \духан дээр оршдог – 3дахь мэлмий гэдэг хүрд\ Агнья чакра-руугаа төвлөрүүлж барьснаар тэднийг юу болсон гэдгийг нь та нар харсан. Та нар анхаарлаа \тэнд\ ер барих ёсгүй. Харин анхаарлаа бүүр нарийн, илүү нарийн болгох хэрэгтэй.  Би та нарт хэлж байсан, чулууг соронзонд ойртуулаад, соронзонг хичнээн хөдөлгөлөө ч чулуу соронзонг мэдэрдэггүй, юу ч болдоггүй. Харин ган төмрийн үртэснүүд л соронзонд татагддаг. Үүнтэй ижилхэн сахажа йогчид нь тэрхүү долгионыг мэдрэх маш нарийн болох хэрэгтэй, тэрхүү долгионы талаар боддог, тэрхүү долгионоор амьдардаг, (долгионоос идэж, долгионоос ууж) үүнээс баяр таашаалыг нь авдаг байх хэрэгтэй. |Энд, тэрхүү долгион гэж цэвэр оюуны хүч, өөрийн сүнсний хүч, бурханлаг тэнгэрлэгийн хүчийг өөр дотроо, гадна энд тэндгүй урсах урсгалыг нь мэдрэхийг хэлнэ-орч.|
Заримдаа хүмүүс нэг айлд очоод нэг боов идээд гэдэс өвдчихлөө гэж хэлдэг. Үнэндээ бол тэд тэр боовны долгионыг нь мэдрээгүй, зүгээр гаднах байдалд нь тэд татагдсан байна. Тэгээд тэд гэдэс нь өвдөөд: Матажи, би “долгионоо” алдчихлаа, цэвэр энергээ мэдрэхээ байчихлаа гэдэг...