Monday, December 16, 2013

Усны талаарх баримтат кино

           Хичнээн энэ олон жилийн өмнө яригдаж хуучирсан сэдэв мэт боловч дахин үзэхэд ч маш уйдахгүй сонирхолтой сэдэв билээ, бидний амьдралын бодит хэсэг АМЬД УС-ны талаарх сайхан кино үзээгүй бол эсвэл дахиж үзмээр байвал эндээс үзээрэй.
Англи хэлээр:  http://www.youtube.com/watch?v=AnZvNyaA87o
Орос хэлээр:  https://www.youtube.com/watch?v=5zWgTUr0GwU&feature=related

Японы Масару Эмото эрдэмтэн нь үг хэл, залбирал, уур, сэтгэлийн хөдөлгөөн бүр усанд нөлөөтэй, усны кристал бүрийг бүрэн өөрчилдөг гэдгийг судалж нотолсон эрдэмтэн хүн билээ:
http://www.youtube.com/watch?v=WuQ1-rkAUD0

Tавтай сууж сонирхоорой


Friday, August 30, 2013

СОРОНЗОН МЭТ Сэтгэл татам БОЛОХ



Өөрөөсөө асуудаа:  
     Олон хүний анхаарлыг ямар хүн хамгаас илүү татдаг вэ? Ямар нэгэн онцгой зүйл хийлгүйгээр өөрөө өөрөөрөө байгаад хүмүүсийн сэтгэлийг ямар хүн хамгаас илүү их татдаг вэ? Олон нийтийн дунд түүнтэй хамт байх юмсан гэсэн хүслийг ямар хүн их төрүүлдэг вэ? 
Үсээ гоё зассан өндөр залуухан, хөөрхөн охин уу?  Үгүй. Ер үгүй. Учир нь, тэгвэл бусад бүсгүйчүүдийг эвгүй байдалд оруулж, атаархлыг нь төрүүлж, эрчүүдийн  - хөөрөл, шуналыг төрүүлэхээс, хүмүүсийг үнэнхүү баяртай болгохгүй шүү дээ. Тэгэхлээр хэн, хүн бүрийг сэтгэлийг татдаг тэрхүү азтай хүн билээ? 
        Хариулт нь хүн бүрт мэдээжийн, гагцхүү санаанд тэгж их орж ирдэггүй...


















   Доорхи "Read more" дээр дарж үргэлжлийг уншина уу.. ---
     ---
     ---
     ---

Wednesday, August 28, 2013

РОМАНТИК ХАЙР БОЛОН ҮНЭН ХАЙРЫН ТАЛААР





Сонирхолтой санагдахаар нь орчуулж тавилаа 

Сахажа йогч болохоор хүний юм ялгаж салгах ухаан сайжирч, аливаа зүйлээс  хэрэгтэй зөв зүйлийг олж хардаг болдог. Энэ йогчин нэг ном уншаад, үүнээс сэдэвлэн өөрийн санаа бодлоо хуваалцсанаас та бүхэнд, ялангуяа эмэгтэйчүүд бидэнд таалагдах байх гэж бодон энд нийтэллээ...

Романтик хайрын агуу их давалгаанд яаж хандах вэ?

Романтик хайр нь хичнээн их сэтгэл татам, дур булаам, сайхан санагддаг боловч эцэстээ аз жаргал авчирхаасаа илүү сэтгэл үймрүүлсэн сүйрлийг авчирах нь илүүтэй тохиолддог билээ.

Өнөө үед барууны орнууд болон манайд улсад сэтгүүл, кино-ноос уламжлан Романтик хайр, түүнийг тойрсон асуудлууд нь бидний сэтгэлийг их татсааар байдаг. Романтик хайр нь бидний амьдралд хамгаас том байр суурийг эзэлдэг,  энэ нь био-энергийн солилцоо үүсгэгч бүтэц журам болон нийгэмд хэдийн байрь сууриа эзэлжээ. Хэрвээ бид энэхүү савангийн хөөс мэт романтик хайрыг  зөв зохистой чиглүүлэх талаар сурваас бид харин амьдралаа аз жаргал руу нь чиглүүлж, нийгмээрээ бүхэлдээ эрүүл саруул, дундрашгүй хайрыг олох боломжтой болох магадлал энд байна..

Романтик хайр нь хүний амин сэтгэл, ариун сүнстэй холбоотой

 Robert A. Johnson  нь өөрийн “Understanding the psychology of Romantic Love” зохиолдоо маш зөв тодорхойл бичсэнийг олж унших боломжтой:

“ Романтик хайр нь барууны орны түүхэн үеэс илэрч ирсэн агуу том сэтгэл зүйн  сэдэв болжээ. Энэ нь бүх нийт хүн төрлөхтний сэтгэл зүйд агуу их нөлөө үзүүлж, нийгмийг нийтээр нь бүхэлд нь эцэс буцалтгүй өөрчилж чадсан зүйл байгаа юм. Өнөөгийн байдлаар энэхүү Романтик хайрын асар их нөлөөг өнөөгийн нийгэмд чиглүүлж, залж, ойлгон зохицууцалх хүчин зүйл үгүй байгаа. Бид (хүн  хоорондын) удаан хугацааны харилцаа холбоо үүсгэхээс илүү энэхүү романтик хайр гэх зүйлийн зуурдын төрхөнд дурлан нэг бол гашуудалд  унан зовж,  нэг бол сэтгэлээр хоосорч, хөрөх явдлыг өөрсөддөө үүсгэсээр байна. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэхүү романтик хайрыг үүсгэдэг сэтгэл зүйн шалтгааныг ойлгож ухаарах юм бол хүмүүс үүнийг өөрсдийн ухаанаар чиглүүлж, өөрсөд хоорондын харьцаа болон бусдад хандах харилцаагаа сайжруулах боломжтой юм байна.

Бид “дурлалт хүнтэйгээ учирахаар” бидний өгүүлж байсан дутууг нөхөх хэсэг маань гэнэт олдсон мэт болж, сэтгэл дүүрсэн мэт болдог. Энгийн амьдралаас дээгүүр түвшинд гарсан мэт, маш өөдрөг, хөнгөн, уриалагхан болдог. Бидний амьдрал эрч хүчээр оргилж,  маш агуу - өөр хэмжигдхүүний өөр ертөнц болон хувирдаг.

Романтик хайрын өнцөгөөс авахад - хүн мөрөөдөж байдаг туйлын зорилгыг, хамаг амьдралын утга учирыг, мөрөөдөл нь биелэх тэрхүү өндөрлөгийг -  хайртай хүнээсээ хүсэн хүлээж, нэхэж байдаг. Дутуугаа дүүргэх тэрхүү сэтгэлийг хайдаг билээ.

Мөд иймэрхүү зүйлсийг хүмүүс хаана хайдаг вэ гэвэл: тэнгэрлэг зүйлийн хайгуулдаа – бурханлаг - сүнслэг мэдрэмжнээс хайгуулчилдаг байна. Бид өөрсдийн хувийн үзэл бодлоос илүү дээгүүр зүйлийг хайгаад эхлэхээр - дотоод тэрсэл зөрчилгүй илүү төгс төгөлдөр байдлыг хайгуулчилж эхэлдэг. 
Өөрөө өөрөөрөө болох юмсан, өөрийгээ илүү нээгдүүлэх юмсан, хувийн амьдралын хязгаарлагдмал, бүрэн бус хэмжигдэхүүнээс илүү  дээш, ер бусын, эцэс төгсгөлгүй, хязгааргүй сайхан зүйлсийг олох юмсан гэсэн хүсэлдээ бид хөтлөгддөг. Энэхүү хүсэл нь хүнийг сүнслэг, оюунлаг хандлагтай байдгийг нотолно. Хачирхалтай нь үүнийг бид өөрсдөө ч хүлээдэггүй, зөвшөөрөхийг ч хүсдэггүй. Гэвч бид сүнслэг, бурханлаг, тэнгэрлэг гэх зүйлсийн олон салаат замын энэхүү өртөгт үүгээр ирээд байгаа юм.
Гэхдээ үүнд гайхаад байх зүйл байхгүй: Романтик хайрыг хайх хандлага нь бидний бурханлаг гэгээн зүйлсийг хайх зөн совинтой шууд холботой байдаг. Хүн төрлөхтөн түүхэнд, хэдэн зуунаар, агуу их баатар, түүний гүнж хоорондын хайрын харьцаа, харилцаа, тэнгэрлэг холбоосын төсөөг энгийн болхи амьдралаас дээш тавин, өндөрлөгт өргөн, сэтгэлдээ нандин шүтээн мэт тахин дуудаж, залан буулгахын мөрөөдөл, хүслээр домог үлгэрт буулган үлдээсэн байдаг.   --  Энэ нь хүн төрлөхтний зүрх сэтгэл, амин сүнсний мэдрэмжийг дээдлэн хүссэнийх байж таараа.

Карл Юнг (алдарт сэтгэл зүйч, эрдэмтэн, гүн ухаантан) нь, хүн бүрийн сэтгэл зүйнд биеэ даасан хувийн “шүтээн”-т  үйлдэл байдгийг  тогтоон гаргажээ. Энэ нь заавал нэг шүтлэгийг  дагахыг хэлээгүй л дээ. Харин хүн бүр дотроосоо амьдралынхаа утга учирыг олох төрөлхийн шаардлага нэхэлттэй төрдөгийг олж судалсан байна. Юнгийн ажиглалтаар, барууны орны ихэнх хүмүүс нь хичнээн бие мах бодь, бодол санааг тэргүүнд тавидаг ч, бүгд өөрсдийн үндэсний шашинд оршдог, хазгааргүй алсын, гэгээн нандин:  бүхнийг бүрэн бүтэн болгодог, аминч  хувиас нь илүү дээгүүр болгодог  хүсэл мөрөөдөлтэй байдгийг олж  судалсан байдаг.

Бид яагаад бусдаас Бурханлагийг хүсдэг вэ?

Европын түүхэн  романтик үеийн  зохиол, шүлэг, дуунаас нь л авч үзэхэд,  дурлалд шатсан эрчүүд  бүсгүй хүний үнэмлэхүй үзэсгэлэн, дотоод ертөнцийн мөнхийн чанар, ер бусыг шагшран гаргасан байдаг. Тэд эмэгтэй хүний нуугдмал үнэнг нээн илрүүлж; улмаар өөрийг нь бүрэн дүүргэх тэрхүү хувирал, сайн сайхан руу өргөн, түүнийг хувиргасан тэрхүү сүнслэг мэдрэмжийг тодотгон, илүү сайхан, бүрэн цогц шинэ эр хүн болсон талаар бичсэн байдаг. Агуу романтик зохиолчид энэхүү үзэгдлийг нуун хаагдуулдаггүй байж, харин зарлан тунхаглаж ном зохиолдоо үлдээсэн байдаг. Гагцхүү харин өдгөө, орчин үеийн эрчүүд яагаад өмнө нээлттэй илтгэн мэдүүлж, бүр хэтрүүлэн өргөж байсан зүйлсийг өдгөө сонсуулах ч үгүй, мэдүүлэх ч үгүй болсон юм болдоо? 
Энэ, яагаад гэвэл бид орчин үед амин сэтгэл, ариун сүнс гэхээсээ илүү бие махбодийг чухавчилдаг болсноос тэр биз. Сэтгэлийг хүн эрүүл ухамсраараа нэг их хүлээхээ байж. Хүн өөрийг нь дутууг нөхөж, бодитоор дүүргэх тийм зүйлсийг  хайхаасаа илүүтэй    эд зүйлс, бодит биеийн үр дүн, бүх зүйлийг хяналтан доор байлгах, эрх мэдэл, давуу хүчийг илүүд тавьдаг болж. 
Ариун сэтгэлд итгэхээсээ илүү махан бие, биеийн мэдрэхүйг чухавчилдаг болжээ.

Тэгээд, эрэгтэй хүний дурлалын тусгал дүр нь бүсгүй хүнээс ууршаад санаандгүй алга болохоор, тэрээр бүсгүйдээ хөрчихсөн, урам нь хугарсан, эр хүний хүслийг хөдөлгөх, төсөөллийнх нь дүр төрх нь байж чадаагүй, байхаа больж хэмээн эмэгтэй хүнийг буруутгаж, гэмтэй хүн мэт үйлдэж эхэлдэг байна.

Барууны орны соёл иргэншилд эмэгтэй хүнийг ердийн хүн биш, харин эрчүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх дүр хүслийг нь татсан төрхтэй байх ёстой хэмээн ухамсарт нь суулган хүмүүжүүлсээр иржээ. Эмэгтэйчүүд нь орчин үеийн Холивуд-ын одтой адилхан байхын тулд хүчин чармайх хэрэгтэй болж; үсний засалт, бие авч явах байдал гэх зэрэг нь бүх нийтийн хүсэн хүлээсэн дүр төрхийг бүрэлдүүлсэн байх ёстой хэмээн бичэгдээгүй далд хууль, ухуулга явж байдаг байна. Тэрээр өөрийн гэсэн хувь хүн байх нь нэн чухал биш харин эр хүний дурыг татах, төсөөллийнх нь төрх дүртэй (хүүхэлдэй) байх нь чухал хэмээн үздэг. Ихэнх бүсгүйчүүд, эмэгтэйчүүд  энэхүү орчин үеийн дүр төрхтэй байх ёстой гэсэн ухаагдахуунд  дасан зохицдог бөгөөд аливаа орчин үеийн өөрчлөлтийг эсэргүйцэн сөрөлгүй өөрийгөө зохицуулан өөрчилж явж байна. Эдгээр эмэгтэйчүүд нь энгийн хүн байхаасаа илүү эр хүний хүсэл мөрөөдлийн дагина болохыг хүсэн,  эрчүүдийн зохиосон тоглоомонд  өөрийн дураар оролцон умбана. Учир нь Дагина мэт шүтүүлж, бишрүүлж явах нь мөн бас ямар нэгэн байдлаар сайхан сэтгэгдлийг  төрүүлдэгээс тэр бизээ.

Тэгэхлээр, хүн өөрийн дутууг нөхөж, мөрөөдсөн зүйлсээ олж, бүрэн бүтэн болох гэсэн хайгуулдаа өөрсдийн зөн совингоор төгс төгөлдрийн дүрийг өөрсдийн хайрын амьдралдаа оруулдаг болжээ. 
Хэрвээ сайн ухаж харвал энэ нь маш чухал нээлт юм.  Хүн төрлөхтөн бид өөрсдийн төсөөлсөн төгс төгөлдрийн шүтээнт дүр, хэлбэрийг сүм хийдээс, тэнгэрээс нь аваад гэнэт өөрсдийн амьдралдаа, хоёр хүний хоорондын харьцаанд буулган хэрэгжүүлэхийг хүсдэг байна.

Тийм учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийн харьцаандаа бие биенээсээ цаглашгүй их агуа зүйлсийг хүсэн нэхэж, хүлээн шалгаадаг явдал үүсэх болж. Үнэндээ, бид өөрсдөө ч мэдэлгүй хань болсон хүнээс --- биднийг бүрэн бүтэн аз жаргалтай, амьдралыг утга учиртай, эрч хүчтэй, хөөрөл бахдалтай, ямагт оргилуун хангалуун байлгах ёстой, тийм үүрэгтэй гэсэн далдхан бодлыг тээж явдаг байна. (олон кино, орчин үеийн суртачилгаа, нийгмийн хандлагын  дагуу  бодит биш,  олон төсөөллийг өөртөө суулгуулсан байдаг)


За яахав, окей, энэ нь сэтгэл зүрхний нандин, шүтээнт хүч байж.  Харин яаж үүнийг амьдралдаа олж хэрэгжүүлэх вэ?

Орчин үеийн хүмүүсийн хамгийн чухал нэгэн шаардлага бол хүний амьдралд шаардлагатай хүн хоорондын хайр болон бодож төсөөлсөн, хүний дотоод сэтгэхүйгээс үүдэлтэй романтик хайрын хоорондын ялгааг ойлгох хэрэг юм... Энэхүү дотоод сэтгэхүй, дотоод ертөнцөө хүн шашин судлал, бясалгал, йога, эсвэл Юнг сэтгэл зүйчийн өөртөө итгүүлэх төсөөллийн дагуу хэрэгжүүлэхийг хичээж үзэж болно. Гэвч энэ нь дотоод хүний өөрчлөлт,  өдөр тутмын амьдралд нь хэрэгжих, бодитоор илрэх үр дүнгээс шалтгаалдаг.

Романтик хайр болон үнэнхүү хайрын хоорондын ялгаа. Барууны орнуудад гэр бүл удаан тэсэхгүй байдгийн шалтгаан.

Романтик хайр гэж юу вэ?
             
Барууны орнуудад романтик хайрыг хамгаас агуу цорын ганц энергийн солилцоо үүсгэгч зүйл гэж тооцдог. Барууны нийгэмд эр эм хүний романтик хайрыг амьдралын утга учир, дутуугаа нөхөх, төгс төгөлдөр, хүнээс илүү болгох, оргил тамшаалыг олгох “орон зай” хэмээн тооцдог. Үүнийг шүтлэг шашныхаа ч оронд орлуулсан байдаг. Романтик хайрыг үнэн хайрын цорын ганц хэлбэр, энэ нь мөн бүхий л амьдрал, хүн хоорондын харилцаа, гэр бүлийн суурь болдог хэмээн бүрэн итгэж явдаг байна. Үүнийг л зөвхөн цорын ганц “үнэн хайр” хэмээн ташуу бодож явдаг байна. Гагцхүү барууны орны хүмүүс нь энэ тал дээр, зүүн дорнодынхноос хамаагүй дутуу, суралцах юм маш их байдаг аж. Энэтхэг, Япон зэрэг орнуудыг харвал гэр бүлийн хосууд нь хоорондоо илүү дотно сэтгэлтэй, ихэнхдээ тогтвортой, үнэнч харилцаатай байдаг нь барууны хүмүүстэй харьцуулахад ичмээр. Харин дорнодыхны хайр барууны хүмүүсийн мэддэг “романтик хайр” биш байдаг нь хачирхалтай. Тэд хань ижлээсээ туйлын дүр төрх, төсөөллийн зан авир, цаглашгүй их агуа зүйлсийг хүсэн хүлээдэггүй, нэхэн шалгаадаггүй. Бүтэшгүй шаардлага, хоосон төсөөллийг дотроо хадгалдаггүй байна.

            Романтик хайр нь хүн төрлөхтний түүхэнд эртнээс байсан. Эртний Грек, Ромын эзэгнэл, Персийн ноёрхол, феодалч Японы зэрэг олон орны уран зохиолд байдаг. Гагцхүү барууны орнуудад романтик хайрыг бүхэлдээ, нийгмээрээ амьдарсаар ирсэн байдаг. Романтик хайрыг зөвхөн барууны нийгэмд л гэр бүлийн үндэс, “үнэн хайр” гэж тооцдог.

            Гэтэл хачирхалтай нэг үзэгдэл бол романтик хайр нь хэзээ ч хүн хоорондын дунд тогтвортой сайхан харилцаа үүсгэдэггүй нь нотлогдсон байдаг. Энэ нь -- эрчтэй хөөрөл, дурлалын хүчтэй хувирал, драм эмгэнэл, аймшиггүй эрсдэл, шохоорхол, бишрэл, хардалт, сүрдэл, урвалт, уналт... гэх зэргийг  л авчирдаг. Цаашид, үнэн хайр нь байж үргэлжилэхгүй л юм бол, зөвхөн романтик хайр дээр, ганц дангаараа хосуудын хооронд хэзээ ч тогтвортой холбоо үүсдэггүй байна.


Романтик хайр нь үнэндээ зөвхөн дур тачаалыг л хөөцөлддөг. Энэ нь хүсэл тачаалынхаа төлөө юу ч өгөхөд бэлэн байдаг – бүх үүрэг, хариуцлага, алба, даалгавар, хэлцээ, амлалт, харилцаа, журам, үзэл бодол... бүхнийг хаяж орхидог. Амьдралын бодит оршихуйгаас огоорч, хуурамч чанартай төсөөллийн зүйлд-- хамаг хичээл зүтгэлээ зориулж,  хөгжихийн оронд мөхөөлд хүргэдэг төөрөлдөөн.

Романтик хайр болон үнэн хайрын хоорондын ялгаа.

Романтик хайрын гарцгүй мухардалт, дахин дахин давтагдах хэцүүдлээс болоод хүмүүс цуцан элээгдэж, ер нь “хайр” гэдэг зүйл байдаг юм болов уу хэмээн эргэлзэж эхэлдэг.  
Хайр нь байдаг. Гэхдээ заримдаа хайрыг олж, хайрлах, хайрлуулах боломжийг бид үүсгэтлээ өөртөө агуу их өөрчлөлт хийх хэрэг гардаг. Хүн хоорондын хайрын илрэл нь хүн төрлөхтний туйлын бодит үзэгдлийн нэгэн билээ.

Хайр нь хүнийг, өөрийн бодсон төлөвлөгөө, өөрийн хязгаарлагдмал оршихуй, өөрийн аюулгүйн хүрээнээс давж гаргадаг, хүний ухамсрыг сэхээрүүлэгч нэгэн агуу зүйл билээ. Улмаар хайр нь хувийн орон зайнд төвлөрсөн аминчхан авираас тэс өөр эсрэг туйлынх зүйл аж.  Хайр нь хувийн хүсэл, хувийн давуу эрхийн төлөв, төлөвлөгөөнөөс бүрэн ангид. Хайрын мөн чанар  талархал, сайшаал, бусдын үнэ цэнийг танин үнэлэхэд оршдог: хань ижлээ яаж ашиглах уу, ямар авир, төрхтэй байх ёстойг нь харахаасаа илүү хүндэтгэн, эрхэмлэн, дээдлэхэд оршидог. Үнэхээр хайртай л бол хайр үүн дээр л суурилдаг аж.

            Үүнд романтик хайр болон хүний хайрын хоорондын ялгаа оршино. Романтик үзэл нь өөрийн онцлогтоо хүнийг хувиа хичээнгүйлсэн тал руу хандуулж доройтуулдаг байна. Романтик хайрын тохиолдолд тухайн хүн дотогшоогоо хандсан, эсрэг хүнээ хайрлахын оронд ямагт өөрийн төсөөлөл, өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу, хий бодлын дагуу бусдаас нэхэж шаардсан, хуурамч сэтгэмж рүү чиглэсэн байдаг. Үнэн хэрэгтээ романтик хайр нь өрөөлийг хайрлах биш өөр лүүгээ хандсан л хайр юм.

           Өөрсдийн төсөөлөллийн шоу, үзүүлбэр нь цэнгэлтэй, үүнд зарцуулах мөнгө нь хангалттай байсан тохиолдолд романтик хайр нь үргэлжилсээр байдаг. Үнэн хайрын амьдралд тохиолдох үүрэг, даалгавар нь тэднийг залхаадаг байна. 
          Үнэн хайртай бол хүн эсрэг хүнийнхээ үндслэлгүй авир, сэтгэлийн байдлыг харгалзан үйлдэхийг эрмэлздэг. Хайр бол хүнд ундыг нь өгч, дутуугийг нь нөхөхийг хүснэ. Хүний хайр бол бусдын хувийн онцлог, хувь хүнийг нь эрхэмлэж харилцдаг. Харин романтик хайрын нүдээр хүн эсрэг ханиа зөвхөн ший киноны баатар, гол дүрийн тоглогчоор авч үздэг билээ. 


            Жинхэн хайрын тохиолдолд эхнэр нөхрийн хоорондын харилцаанд найзын холбоог мөн багтаадаг. Романтик хайранд ямар ч найзын харьцаа байхгүй. Романтик хандлага, найзын холбоо хоёр нь бүр мөсөн эсрэг энергиуд бөгөөд, тэс өөр үндэслэл, хандлагтай билээ. Заримдаа барууны хүмүүс: “би ханьтайгаа найзархаг баймааргүй байна, гэр бүлийн романсыг бүр арилгачихлаа” гэдэг бол харин Энэтхэгт, гэрлэх ёслолын тангараг дээр шинэ бэргэн, хүргэн хоёр бие биендээ: “чи миний хамгийн сайн найз минь болно” хэмээн андгайлдаг аж.
 


Бид юу мэдэж авав?

            Бид баруунынх-наас өөр зүүн/дорно/ зүгийн хүмүүс шиг гэж өөрсөддөө худлаа итгүүлээд яахав. Барууны ухуулга нөлөөнөөс суулгагдсан өөрсдийн оюун ухааны үр дагаварыг нүүрлэх хэрэгтэй байна. Өөрсдийн хувирсан, эрлийз, хурлийз оюун ухаанаа бүүр доройтохоос нь эрүүлжүүлэх эм засал олох хэрэгтэй байна. Хүмүүний харилцаа холбоо нь хүн хоорондын сэтгэлийн уяа, найзын нөхөрлөл, ханилгаа, тулгуур зэргээс эхлэн амлалт, үүрэг, хариуцлага, даалгавар.. зэргээс уламлан салшгүй олон талтай байдгийг бид санан, суралцах нь зүйтэй. Өөрсдийгөө жаргалтай болгох гэж өрөөлийг ашиглах нь хайр бус. Харин хайртай хүндээ хайрыг мэдрүүлж, хайраа нотолж, өөрийн өглөгдөө дүүрэн хайраар бялхаж сурах нь амьдралын бичэгдээгүй хууль юм, буурай өвөг дээдэс маань үр удамдаа энэхүү ухааныг чимээгүй дамжуулдаг байсан уламжлалтай билээ. 

            Улмаар тэгээд, бидэнд юу юунаас илүү чухал хэрэгтэй зүйл нь бол хайрлуулах биш, харин хайрлах нь байсан юм байна гэдгийг бид өөрийн гайхалдаа мэдэж оллоо.

"Тэгэхлээр таныг баярлуулдаг тэр хайр чинь - танд өөрт чинь ноогдсон биш, харин танаас бусад руу урсахад зориулагдсан юм." -------- (тэгж байж л та хайрыг мэдэрч, баярлах болно)--- Шри Матажи Нирмала Деви ишлэлээс.


Хайрын оньсого тайлагдлаа!



“Хайртай” гэх үгийг бид хамгаас их хэргэлдэг боловч өдгөө хамгаас их урвуулан хувиргадаг.

Маш бага, эсвэл бүүр юу ч үгүй хоосон агуулгатай “хайртай” гэх үгийг бид ашиглан, мэхэлсээр. Гэвч хүмүүн дунд хайрын харьцаа илэрсээр... мөн бүүр ч илүү нэхэгдсээр...

Үүний цаана хүн бүрийн гэгээн, нандин, усташгүй мөнхийг хүсэн мөрөөддөг хязгааргүй хүсэл нуугдсаар...