Friday, August 30, 2013

СОРОНЗОН МЭТ Сэтгэл татам БОЛОХ



Өөрөөсөө асуудаа:  
     Олон хүний анхаарлыг ямар хүн хамгаас илүү татдаг вэ? Ямар нэгэн онцгой зүйл хийлгүйгээр өөрөө өөрөөрөө байгаад хүмүүсийн сэтгэлийг ямар хүн хамгаас илүү их татдаг вэ? Олон нийтийн дунд түүнтэй хамт байх юмсан гэсэн хүслийг ямар хүн их төрүүлдэг вэ? 
Үсээ гоё зассан өндөр залуухан, хөөрхөн охин уу?  Үгүй. Ер үгүй. Учир нь, тэгвэл бусад бүсгүйчүүдийг эвгүй байдалд оруулж, атаархлыг нь төрүүлж, эрчүүдийн  - хөөрөл, шуналыг төрүүлэхээс, хүмүүсийг үнэнхүү баяртай болгохгүй шүү дээ. Тэгэхлээр хэн, хүн бүрийг сэтгэлийг татдаг тэрхүү азтай хүн билээ? 
        Хариулт нь хүн бүрт мэдээжийн, гагцхүү санаанд тэгж их орж ирдэггүй...


















   Доорхи "Read more" дээр дарж үргэлжлийг уншина уу.. ---
     ---
     ---
     ---


                    Мэдээж, балчирхан хүүхэд шүү дээ! Хүүхэд багачууд шууд хүн бүрийг анхаарлыг татаж, хүмүүсийг инээлгэж, ялдам, өхөөрдөм сэтгэгдэл төрүүлдэг.  Өсөж том болчихсон бид, өдгөө хүүхэд шиг биш, тэдэнтэй харьцуулашгүй тэднээс өөр болсон гэж өөрсдийгөө тооцох явдал байдаг. Гэлээ ч хүн бүр гүнзгий дотроо (заримдаа тийм далд гүнзгийд ч биш) хүүхдийн зан авираа алдаагүй байдаг. Санаандгүй, өөрийн хүүсэж байсан бэлгээ аваад та хүүхэд шиг баярладаггүй гэж үү? Гэнэт гоё юм хараад сэтгэл чинь догдолдоггүй гэж үү?  Эсвэл сэтгэл гаргаж, санаа тавьдаг хүнээр аргадуулахаар хүүхэд шиг болдоггүй гэж үү?
                Энэхүү дотоод "хүүхэд" нь хэзээ ч хүнээс алга болдоггүй юм. Харин үнэндээ тэр цайлган чанар бидэн дотроос ялгарч, бусдыг соронзон мэт татаж, биднийг үнэхээр дур булаам, өхөөрдмөөр сайхан, хүний сэтгэлд  аятайхан, нүдэнд дулаахан болгодог билээ! Яг хүүхэд шиг авирлахыг хэлээгүй ч энэ нь ----- байгалиараа байх, дотроосоо ундрах, хором бүрийн сайхныг мэдэрч баярлах чадвар, энгийн бөгөөд гэмгүй, цайлган, ариун чанар билээ. 
        Герман улсын Регенбург, Рокстокийн Их сургуулиудын урт хугацаанд явуулсан судалгаагаар, эмэгтэй хүнийг хөөрхөн харагдуулдаг онцлогуудад  хүүхэд шиг том, тод нүд, том дух, жижиг богино хамар, дээшээ өндөрлөг эрүү шанаа зэргийг онцолсон байна.
          ...Хүүхэд шиг нүүргүй бол яах уу? Мэдээж нүүрээ байгалиар нь хүүхэд шиг харагдуулахаар энгэсэг зэргийг түрхэж болно. Гэлээ ч дотоод байдал хамгаас чухал байдаг. 
           “Ausstrahlung” – буюу сэтгэл татам, эсвэл дотроосоо гэрэлтсэн, цацарсан гэсэн утгатай Герман үг байдаг л даа. Үнэндээ энэ нь таны хувийн онцлог, гаднах байдал чинь дотроосоо тодорхойлогддог гэдгийг нотолно. Та хүүхэлдэй мэт хөөрхөн байж болно, гэхдээ ямар ч дотоод гэрэлгүй, дотоод үзэсгэлэнгүй бол хэн ч таныг сэтгэл татам гэж тооцохгүй. Тэгэхлээр, бидний “Ausstrahlung” буюу дотоод үзэсгэлэн юу юунд оршидог вэ?


Нүүр нь сайн харагдахгүй мөртлөө ямар их өхөөрдөм чанарыг ялгаруулж байна. Та мэдэрч байна уу :)


ГОО ҮЗЭСГЭЛЭНГИЙН (ГОЛ) ОХЬ

             Хүмүүс хайрлуулж хүндлүүлж явахыг хүсдэг тул аль болох хөөрхөн, сэтгэл татам явахыг хичээдэг. Аль болох хамгийн дээд зэрэгтээ харагдахыг хүн бүр хүсдэг. ГЭЛЭЭ Ч ГЭХДЭЭ: мэргэн хүнхайргүй бол, бусдыг хайрла, хайрыг өгч байж, хайрыг олно”… гэсэн байдаг. Бид хэнээс ч юу ч хариу нэхэлгүй, нөхцөлгүйгээр өгч чаддаг болов уу? Бидэнд юу садаа болж байна? Бидэнд юу дутуу байна?
            Хайрын салшгүй чанар нь бол гэмгүй, цайлган, ариун чанар юм.  Шри Матажи Нирмала Деви-йн хэлснээр: “Ариун, цайлган, гэмгүй хүн нь үнэндээ соронзон мэт юм, цэцэгний баланд зөгий татагддаг шиг, бүхий л хүмүүс тийм хүнд татагддаг” гэсэн байдаг. Хүн төрлөхтний хөгжлийн явцад өнгөрсөн зуунаас эхлээд ариун, цайлган, гэмгүй чанарыг (сэтгэл зүйч Фройдын буруу үзэл, буруу суртачилгааны улмаас энэхүү чанарыг ойшоохоо байсан. Бүүр сүүлд, саяхнаас баруунд түүний үзлийн бурууг мэдэн, нотлож, сургууль, хүрээлэн, институт зэрэгт албан ёсоор нэвтрүүлэхийг хорьсон.) барууны орнуудад ялангуя үнэлэмжийн жагсаалтаас ариун явдал, гэмгүй чанарыг хасаж, орчин үеийн “эрх чөлөөт хандлага” бие махбодийн шаардлагыг тэргүүнд тавих, загтнасан газарт нь дураараа майжих, хэмжээ хязгааргүй, мал мэт авирлах, задгайрах байдлыг --- байгалийн шаардлага хэмээн хүн бүрт ухуулж буруу ойлгуулснаар, --- нийгмээрээ бүхэлдээ хамаг ариун гэгээн гэсэн бүхнийг алдаж, эерэг сэтгэх - оюун ухааны асар их хоосрол, нүдэнд харагдахгүй эрэмдэг сэтгэцийн өвчтэй, генийн сангийн хөнөөлд унах явдал үүссэн байдаг. 
            Орчин үеийн нийгэмд гэмгүй, цайлган, ариун хүнийг кино, зохиол, ном сэтгүүл дээр  ихэнхдээ чадваргүй, сул дорой, мулгуу хүн мэт тооцон харуулдаг болсон байдаг. 

(Хахир, муу санаатай, ямагт  мууг хардаг, “юм үзчихсэн”, инээх ч чадваргүй, дотоод сэтгэл нь хоосорсон, гаднаа гяланцаг хүмүүсийг --- ухаалаг хүн --- хэмээн бодох явдал хүмүүсийн толгойнд суулгагдсан байдаг нь хачирхалтай.
Жинхэн мэргэд, гүн ухаантнууд хэзээ ч тийм царайтай байдаггүй - маш цайлган, энгийн,  сайхан байдаг... гэвч өдгөө хэн жихэн мэргэн, хэн хуурамч гэгээнтэн гэдгийг ч танихгүй, хүмүүс нь ухаангүй болждээ, манайд.) 
            Харин энэ дэлхий дээр хамгийн хүчтэй, сэтгэлийн жигүүр өгдөг зүйл бол, ариун, гэмгүй, дотроосоо ундрах амьдын цайлган чанар юм. Ялангуяа энэ нь эмэгтэй хүнд байваас, энэ маш олон хүмүүсийн сэтгэлийг ч хамтдаа өргөн жигүүрлэдэг билээ. Жишээлбэл, Холивудын од, хуучны киноны алдарт жүжигчин Audrey Hepburn (зурган дээр) нэгэн бодит жишээ билээ.
(Монголын эртний жүжигчдийг ч бид санаж байгаа биз, амгалан мөртлөө маш оюунлаг, сэтгэл зүрхийг дүүргэдэг жүжигчид. Одооны - амьд, үхсэн, ороолон, зомбие нь мэдэгдэхгүй маазагнасан, гаднах хэлбэртээ хэт баригдсан -- махан алиалагч нараас маш өөр... Уучлаарай, уг чанарыг тодоор ухаарулах гэж хурц бичлээ.)

Тэгэхлээр...

            Дотроосоо ариун, цайлган байх нь хүний нүүрийг гэрэлтүүлж, нүдийг дүрлэгэр, том-тод болгодог. Үүнийг ямар ч мэсэл засал, сэтгэлийн хөөрлөөр орлуулах боломжгүй.

               Дотроосоо ариун, цайлган, гэмгүй чанартай бол та ямагт өөрийн дүр төрхөндөө цэнгэг ус шиг тунгалаг, шинэхэн цэцэг шиг жавхлантай байх болно.

           Дотроосоо ариун, цайлган, гэмгүй, чин үнэнээрээ байх юм бол, хэн ч таныг муулж чадахгүй, ямар хүн таныг доройтуулж, гутаахгүй. 

          Дотроосоо ариун, гэмгүй, чин үнэнээсээ цайлган байвал хэн ч хараад таныг итгэл даахаар хүн байна хэмээн өөрийн дотны хүнээр тооцох болно.

          Таны дотроосоо ариун, гэмгүй, түвэггүй байдал чинь тантай хамт байх юмсан гэсэн бусдын хүслийг төрүүлэх болдог. Түвэггүй цайлган байдал чинь хүн бүрт тааламжтай, дотны харилцааг үүсгэх болдог. 
              
            Өөр үгээр хэлбэл бусдын хайрыг татна гэсэн үг.

           Тэгээд бидний хүсдэг зүйл энэ биш гэж үү? (Манайд ирж өөрийн мөн чанараа сэргээгээрэй ;)

Аксиния-гийн доор бичлэгээс орчуулав:


http://shaktipower.wordpress.com/2006/09/26/being-like-a-magnet/ орчуулав.



 Photo: "Гэмгүй цайлган чанарын талаар – хүмүүс-  маш нээлттэй, бүх юм нь нэвт шууд харагддаг, өөрийнхөө талаар илэн далангуй бүхий л зүйлээ тоочдог хүнийг цайлган хүн гэж хүмүүс боддог. Би үүнийг ариун чанар гэхгүй. Ариун чанартай байна гэдэг бол бусдыг ариусгадаг байна гэсэн үг. Хэрвээ та ариун хүн бол бусад хүмүүс таны дэргэд ариусдаг байх ёстой. 
Ариун хүн нь хэзээ ч хүнд зовлон төвөг тарьдаггүй. Маш энгийн хялбар, дотроосоо баясаглантай тийм байдаг."                              Шри Матажи Нирмала Деви

"Гэмгүй цайлган чанарын талаар – хүмүүс- маш нээлттэй, бүх юм нь нэвт шууд харагддаг, өөрийнхөө талаар илэн далангуй бүхий л зүйлээ тоочдог хүнийг цайлган хүн хэмээн гэж хүмүүс боддог. Би үүнийг ариун (цайлган) чанар гэхгүй. Ариун чанартай байна гэдэг бол бусдыг ариусгадаг байна гэсэн үг. Хэрвээ та ариун хүн бол бусад хүмүүс таны дэргэд ариусдаг байх ёстой.
Ариун хүн нь хэзээ ч хүнд зовлон төвөг тарьдаггүй. Маш энгийн хялбар, дотроосоо баясаглантай, тийм байдаг."  
  
Шри Матажи Нирмала Деви


Хүний үндэс болох энергийн төвийн талаар бага зэрэг илүү ойлголтыг эндээс авч болно: 
 http://symongolia.blogspot.com/2010/09/blog-post_22.html 
 http://symongolia.blogspot.com/2012/03/mooladhara-1.html 

1 comment: