What Principle navigates the Birds, fishes
and dogs
Ямар зарчимаар шувууд, загаснууд, ноход амьтад зүг чигээ олдог вэ?
“Та
нар боддоо, шувууд Сибирийн нутгаас холын Австрали хүртэл нисдэг. Яаж тэд нар тэгж чаддаг билээ? Тэд чиглэх зүгээ хаанаас яаж мэддэг билээ?
Энэ
нь бол тэдний гэмгүй цайлган байдлаас гаралтай юм. Энэхүү гэмгүй байдал нь –соронз юм. Хүнд энэхүү чанар нь тэгж ихээр хөгжсөн нь нэг
их илэрдэггүй л дээ. Амьтад бол хойд зүг аль
чиглэлд, өмнөд, дорно, өрнө зүг гээд хаана байдгийг мэддэг. Жижиг зөгий хүртэл
хаа байсан үүрлүүгээ буцан ирдэг. Загас хүртэл зүг чигээ
мэддэг. Хүмүүс харин төөрдөг. Нохойгоо хүн 5 милийн зайнд орхихоор буцаад л ирдэг. Замаа тэр
яаж олоод байдаг билээ?
Тэдэнд байдаг энэхүү
чанар нь тэдний дотоод гэмгүй
байдлаас үүдэлтэй электромагнетик урсгалаас гаралтай юм.
Мөн үүнийг
нь “pranana” гэж хэлдэг. Энэхүү “pranana” нь Шри Ганеш-ийн үндсэн
зарчимаар тэжээгдэн цэнэглэгддэг. Энэ зарчим нь маш зохион байгуулалттай, журам
зарчимтай, сэвгүй цэвэр бөгөөд мөн ухааныг
агуулсан байдаг, харин хэзээ ч хуурмагаар бий болсон – хий хоосон заншил болсон
зуршилыг агуулдаггүй байна. (хүний түвшинд хий хоосон заншил нь – ёсорхол, нэрэлхүү зан, үзэл бодол, image, ego.... гэх мэтээр илэрдэг.) Амьтад -
“Байгалаас” юу тэдэнд өгөгдсөн байна, түүнийгээ л даган, тэр өгөгдсөн
хязгаарлалдаа амьдардаг. Хүмүүстэй хамт амьдардаг гэрийн
амьтад хүртэл тэдгээр хязгаардаа дадал болсон, эзэн хүндээ дотно, дасал болсон байдаг. Тэд зөвхөн
хайрлуулахыг л хүсдэг. Нэг л өдөр та
нохойгоо хайхрахгүй, тоохгүй л байх юм бол тэр хоолоо идэхээ байдаг. Маш
гайхалтай.
Хүүхдүүдийг
хар л даа, тэд зөвхөн хайр халамж, хайрлуулж байхыг л хүсдэг.
Хүүхдүүд хайрнаас өөр юмыг ер хүлээн авдаггүй. (Хүүхдүүд маш
их эерэг энерги бий болгодог. Хүмүүс хүүхдүүдээ
хайрлавал орчин тойрон дүүрэн аз жаргал эерэг энергээр дүүрдэг.
Нийгмээ эрүүлжүүлье, эерэг болгое гэвэл хүүхдүүдээ
хайрлаж эхэлвээс, хамаг сайн сайхны суурь тавигдах буй за.- орч.)
Харин
өсөж том болох тусам нь, ялангуяа материалист орчинд, эд хөрөнгө
чиглэсэн хандлагатай орчинд хүүхдүүд өсөж эхлэхээр бүхэл (эд зүйл, хөрөнгийг чухавчилах) материализм бий болдог.
(Амьтад эзнээ дууриадаг шиг, хүүхдүүд эцэг эхээ дуриана. Эрүүл ухаантай хүүхдийг эрүүлээр нь байлгах, буруу төлөвшсөн хүүхдийг зөвөөр залах нь бидний үүрэг. Харин өөрсдийнхээ бодол санаа, үзэл бодлоо бид тэдэнд тулган суулгах нь бидний үүрэг биш гэдгийг та бид мэдэх буй за. -орч.) (Шри Матажийн 19. 09.1993 оны лекцний хэсгээс)
(Амьтад эзнээ дууриадаг шиг, хүүхдүүд эцэг эхээ дуриана. Эрүүл ухаантай хүүхдийг эрүүлээр нь байлгах, буруу төлөвшсөн хүүхдийг зөвөөр залах нь бидний үүрэг. Харин өөрсдийнхээ бодол санаа, үзэл бодлоо бид тэдэнд тулган суулгах нь бидний үүрэг биш гэдгийг та бид мэдэх буй за. -орч.)
мөн энэ линкнээс энэ хүрдтэй холбоотой зүйлийг олж уншаарай
No comments:
Post a Comment