Sunday, April 1, 2012

Цэвэр мэдлэг, чадвар бүтээлийн хүрдний талаар



Шри Матажийн 1983 оны 9-р сарын 26-нд Лос Анжелес хотноо шинэ хүмүүсд хандан хэлсэн ярианаас.

“...Кундалини нь дээш өгсөхдөө энергийн хүрдүүдийг засч, нээгдүүлдэг. Энэ удаа 2-р хүрд болох Свадистаны талаар ярья.
....Миний мэддэг нэг хүн надаас: “Эх  минь, би ажил олж хиймээр байна, юу хийвэл зүгээр вэ?” гэж асуусан юм. Тэгэхээр нь би: “-Чи юу хиймээр байна даа?” гэж асуухад: “- Таны зөвлөснөөр л болъё” гэв. “Тэгвэл чи интерьер дизайнер бол л доо.” Гэтэл тэр: “-Би юу? Би модны талаар ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Тийм байжби яаж интерьер дизайнер болох билээ” гэлээ. Би түүнд: “-Зүгээр л өөрийнхөө цэвэр долгионыг ашиглаад үз дээ” гэж хэлсэн юм. Та бүхэн гайхах болно. Тэр залуу тэгээд уг мэргэжлээр ажиллаад, сая сая рупийн орлоготой болсон. Яагаад гэвэл, хүний Кундалини сэргээд, зулайн хүрд нээгдэхээр хүн хязгааргүй бүтээлч болдог. Таны урлан бүтээх мэдрэмж  маш нарийн, маш гайхамшигтай сайхан болж, та урлагийг маш нарийн мэдэрч эхэлнэ. Бусад хүмүүс таныг тийм мэргэжил эзэмшээгүйбайж яаж ийм чадварлаг байж чадаж байна? хэмээн гайхах болно.
Нэг удаа намайг Японд байхад Икебанаурлах (Япон ардын уламжлалт амьд цэцэгсийн урлаг) уралдаан болж байсан. Би Икебанагийн хичээлд очиход тэд: “-Та нэгийг хийгээд үздээ” гэцгээсэн. Тэгэхээр нь би: “-Тэгье!” хэмээн хийж үзэв. Гэтэл би Икебана гэдэг үгийг ч мэдэхгүй байж, хамгийн өндөр оноог авчихав. Маш гайхалтай.
Би өмнө нь хэзээ ч хийж байгаагүй барилгын архитектурын талаар мэдэхгүй мөртлөө байшин барилгын, мөн дотоод засал бүх зүлийнх нь зураг төсвийг гаргасан. Энэ бүхнийг яаж хийх ёстойг нь би мэдэхгүй байсан ч маш сайн хийж чадсан.
Яагаад гэвэл, 2-р хүрдээ нээснээр хүнбүр уран бүтээлч болдог юм. Тэгэхлээр, тэрхүү урлах чадвар нь таны доторх авъяасын Бурханы ерөөл юм.
Хичээлдээ тааруу, сурлага муутай хүүхдүүд хүртэл... Нэг хүн хүүгээ над дээр авчраад: “-Манай хүү сургуулиасаа хөөгдөх гээд байна. Юу ч сурах, цээжлэх чадваргүй, ой муутай, юунд ч хэрэггүй өнгөрсөн толгой байна” гэв. Би тэгэхээр нь:“-За яахав” гээд: “-Хүүгээ сахажа йогт авчраач дээ” гэж хэлсэн, мөнхүүгийн зулайг нь нээж өгөв. Гэтэл тэр хүүхэд дараа нь шалгалтаа хамгийн тэргүүнд онц дүнтэй өгөөд барахгүй, дээд сургуулийн тэтгэлэгт хүртэл тэнцсэн байна. Одоо тэр хүүхэд ийм залуухан байж, өндөр цалинтайсайхан ажилтай болж надад: “-Эх минь, над шиг тэнэг хүүхэд ийм өндөр тушаалтай болсонд хүмүүс маш их гайхдаг” хэмээн захидал бичсэн билээ. 
Өнөөдөр, Махараштра мужийн сургуулийндунд болон их дээд сургуулийн тэтгэлэг авсан бүх хүүхдүүд сахажа йогчид байна.
Тэгэхлээр, энэхүү дотроос ажиллаад байгаа хүч нь маш агуу хүч юм. Хэрвээ та энэ долгионоос жимс, мод, ургамалд ч юмуу, амьдралд чухал юу ч байлаа, тариа будаанд (энэхүү хүчний энергээсөгөөд үзвэл та бүхэн гайхах болно. Тариа будаа хэмжээнээсээ илүү их ургаж, амт шимт нь хүртэл маш сайхан, мөн удаан хугацаанд мууддаггүй. Нэг удаа хөдөө аж ахуйн хүрээлэнгийн эрдэмтэн багш үүнийг хөх буудайн дээр судалгааны ажилдаа албан ёсоор туршиж үзсэн. Буудайг энергижүүлснээр тэр нь ердийн буудайнаас 6 дахин том хэмжээтэй ургасан. Ургацаа хураагаад тэд тэрхүү долгионжуулсан буудайг энэ заал шиг том агуулахад хадгалсан. Агуулахад өөр олон хүнсний зүйлс байсан. Гэтэл Энэтхэгт ямагт хөнөөл учруулж байдаг хархнууд нь бусад хүнснээс нь бүгдийг ньөм цөм идсэн ч, тэр энергижсэн буудайнд огт хүрээгүй байсан. Амьтад хүртэл үүнийг мэддэг. Тэд энергийг чинь ойлгож, ялгадаг. Тэд хэзээ ч тань руу дайрахгүй, таныг зовоохгүй. Арслан, бар хүртэл гэгээнтэн хүнийг хараад хэзээ ч дайрдаггүй. Та бүхэн арслан барыг маш хялбархан гартаа оруулж чадна. Энэ бол гэгээнтэн  хүний хүч юм.
Та бүхэнд хязгааргүй их бүтээлч чанар бүрэлдэн бий болно. Танд байгаа хамгийн том бүтээлч чанар бол энгийн хүнийг шинэ гэгээлэг хүн болгох чадвар юм. “Өндгийг шувуу болгон хувиргах” чадвар бол таны олох хамгийн том ерөөл юм. Энэ нь бол бүхий л хүн төрөлхтнийг, бүхий л шинэ түвшин рүү шилжүүлэх, таны дотор байдаг 5-дахь хэмжигдэхүүний  гэгээрлийн чинь хүч юм.
Та бүхэн шинжлэх ухааны талаар ч ярьж болно. Манай нэг эрдэмтэн энд ирсэн байгаа. Тэрээр шинжлэх ухааны доктор, химийн мэргэжилтэн хүн. Би түүнд устөрөгч, хүчилтөрөгч, азот нь бидний дотор хаана байрладаг талаар хэлэхэд, тэр гайхан: “-Эх минь, та яаж мэддэг юм бэ?” гэв.“-Би яагаад мэддэг вэ, гэдгээ мэдэхгүй. Гэхдээ би энэ нь ийм л байдаг гэдгийг мэддэг.” гэв. Намайг пептоны мушгираа болон шулуун хөдөлгөөний талаар хэлэхэд, тэр маш гайхаж: “-Би үүнийг мэддэг болохын тулд, маш удаан сурах хэрэгтэй байсан” гэв. “Сахажа йогт та юу ч сурах шаардлагагүй” гэж би хэлсэн. Та жаахан л юм мэдэж байвал, цааш нь юу гэдгийг шууд л өөрөө мэддэг болно.
Хоёрдугаар хүрдийг эзэмших ур чадвар нь танд “цэвэр мэдлэг” нээгдэхээр бий болдог. Кундалинийг эзэмших цэвэр мэдлэг, амин сүнсний цэвэр мэдлэг, Бурханы талаарх цэвэр мэдлэг. Хэрвээ та үүнд хүрэх юм бол, та хамгийн дээд юманд хүрсэн гэсэн үг. Яагаад гэвэл, та төв голоосоо уужирч тэлээд ирэхээр, таны хувийн чанар өргөжиж, таны мэдрэмж, таны хөгжлийн үйл явц нэмэгдээд ирнэ. Ийм маягаар та нэг зүйлээс, нөгөө рүү хөгжин, дараачийн зүйлд хүрч, үүнээсээ дараагийнхад нь хүрч, энэ мэтээр өсөн дэлгэрсээр байх болно.”


No comments:

Post a Comment