Take the first step - Оюуны хүчээ сэргээх анхны алхам

Share this article on Facebook

Self Realization буюу оюуны хүчийг сэргээх дасгал нь Sahaja Yoga бясалгалын анхны алхам юм. Ерөнхийдөө энэ нь - хүн дотор нойрсож байдаг оюуны хүчийг сэргээх арга юм. Энэхүү хүчийг эрт дээр үеэс олон орны түүхэнд олон янзаар нэрлэсээр ирсэн бөгөөд эртний Энэтхэгийн судруудад Кундалини гэж нэрлэсэн байдаг. 
Basically, it is all about awaking a dormant energy already existant within us, which is known under various names in different spiritual traditions, one of them being Kundalini.

Энэхүү оюуны хүчийг - доорх видеог үзэн дагалдан хийж - сэргээж болно.
Англи хэлээр ярьсаныг доор нь Монгол хэлээр бичиж тавьсан байгаа.

Kundalini awakening can be experienced online by viewing this video and following instructions.

If you try it, please tell us what you felt, in comments. Туршиж үзээд юу мэдрэгдэж байгаа сэтгэгдлээ доор үлдээнэ үү.



Here is the transcript of this video where Shri Mataji Nirmala Devi, the founder of Sahaja Yoga meditation, gives an introductory conference in Sahaja Yoga and guides you through the first meditation, during which if you so desire, you will get your Self Realization.
Энэ видеонд Сахажа Йогийг үндэслэгч Шри Матажи Нирмала Деви анхан шатны дасгалыг танилцуулж байгаа болно. Хэрвээ та үүнийг дагаж хийхдээ, оюун чинь үнэхээр сэргээсэй гэж хүсэмжилж байвал, таны өнөөгийн тухайн боломжоор, цэвэр оюуны хүч чинь дотор тань сэргэх болно.


Гайхамшигтай. Эд нар үнэхээр Вилиам Блейкийн хэлж байсан шиг үнэнийг хайдаг хүмүүс юм. Би маш их баярлаж байна. За тэгэхлээр..Тэгэхлээр бид  “Сүнсний бодь биелэл” олгох оюуны хүчийг сэргээх хэрэгтэй юм. Юун түрүүн, өөрийн “Сүнсний Бодь биелэл”-ийг олно гэдэгт та өөртөө бүрэн итгээрэй. Та ямар ч үндэстэн, ямарч шашны байлаа, юу ч өмнө хийсэн бай, хэдэн настай, юу ч бай, та бүхэн бүгд “Сүнсний бодь биелэл”-ийг олох боломжтой юм. Юун түрүүн өөртөө итгэх нь маш чухал юм. Өөртөө бүү эргэлз. Яаж ч байлаа өөртөө бүү эргэлз. Та нар өөрийн  оюуны хүчийг сэргээхэд бүгд бэлэн байгаа. Гэхдээ би та нарт 3 хялбар нөхцлийг хэлэх хэрэгтэй.
1-дугаарт, та өөрийгөө бүү буруутга. Өөрийгөө бууруутгах нь “мода” болсон мэт, хүн заримдаа гэмшиж шаналсан байдалд орчихдог. Гэмших - ямарч хэрэггүй. Эцсийн эцэст та нар хүн, Бурхан биш учир алдаа хийдэг. Тэгэхлээр, энд өөрийгө буруутгах хэрэггүй. Хүн боллоо гээд өөрийгөө буруутгах гэж үү? 
Гэхдээ хүмүүсд, гэмгүй байх нь маш хэцүү байдаг. Энэтхэгт бол тийм биш. Энэтхэг хүмүүс тийм маяг мэддэггүй. Хүн - гэмтэй нүгэлтэй мэт байх огт хэрэггүй. Та нарыг нүгэлтэн гэж хэлээд байгаа тэр хүмүүс өөрсдөө ердийн биш хүмүүс юм. Хэн ч тийм юм танд хэлэх эрхгүй. Тэнгэрийн нүдэнд та нарын хэнэн ч гэмгүй. Үүнийг би та бүхэнд хэлье. Надад итгээрэй. Тэгэхлээр, та нар юу ч хийсэн байлаа март, битгий өөрийгөө гэмтэй мэт байлга. Үүнийг Кундалини \хүн дотор орших цэвэр оюуны хүч\ шийднэ. Та нар үүнийг шүүхгүй.
Та нар өөрийгөө буруутгаад байвал энэ энергийн хүрдний ажиллагаа мууддаг, та нар мэдэх үү? Маш гайхалтай хүрд байгаа юм - энэ нь, хүзүүний зүүн талд байдаг. Энэ нь ажиллагаагүй болчихвол яах вэ? Та нар ангин тусах юмуу хоолойн мах ургах жишээтэй, эс үгүй бол бидний эрхтэнгүүд идэвхгүй, лазан болон хувирдаг. Бие махбодод энэ нь нөлөөлдөг. Англи хэлэнд  хүзүүгээр өвддөг гэж үргэлж хэлдэг, тэдэнд /эртнээс энэ/ өвчин байсаар ирж. Хоолой өвдөнө гэдэг чинь өөрийгөө буруутгаж доош хийхэд үүсдэг, өөр юу ч биш. Энэ бүгд - бодол санааных юм. Үүнийг ойлго, бүгд санааных. Тэгэхлээр энэ 1-дугаар нөхцлийн талаар. (Өөрийгөө буруутгахгүй байх)
2-дугаарт, та нар бүгдийг уучлах хэрэгтэй, тухайн хүн юу ч бодолгүйгээр ерөнхийд нь өршөөх. Энэ нь дараачийн хэцүү асуудал юм. Гэхдээ эрүүл ухаанаар авбал. Та өршөөнө үү, үгүй юу, та юу хийж байна? Юу ч хийхгүй. Гэтэл бид юу хийж байна? Бид өөрсдийгөө шаналгаж байдаг. Бид бусдыг өршөөхгүй байлаа гээд, бид зүгээр өөрсдийгөө л зовоодог. Харин биднийг зовоосон хүн нь маш баяртай явж байдаг, гэтэл бид тэр хүний занганд орж, өөрсдийгөө зовоож байдаг. Та нар зүгээр зүрхэндээ: "би өршөөе” гээд хэлчихвэл, та нар маш хөнгөрөөд ирнэ. Ерөнхийд нь өршөө. Тэдний талаар бүү бод. Бодол нь толгойн өвчин.
Одоо 3-дугаар нөхцөл,  маш хялбархан. Та нар өөртөө маш итгэлтэй байх хэрэгтэй, та нар бол хүн биетэн, бүхэлдээ та нар өөрсөддөө маш таатай хандах хэрэгтэй. Өөрийгөө зэмлэх хэрэггүй. Ямар ч байлаа тэгж өөрийгөө яллах хэрэггүй, энэ /гэгээрэх явц/ зүгээр л болчихно, яагаад гэвэл бүх зүйл та нарын дотор байгуулагдсан байгаа. Жишээлбэл та энэ зал-анд орж ирээд гэрлийг асаагуур дараад л асаахтай адил, бүх юмс таны дотор байгуулагдсан байгаа. Гэхдээ гадна нь хийвэл болохгүй байж магад, гэхдээ юу ч байлаа болох л болно. Та болох нь уу, үгүй юу гэдгийн хараад үз. Үүнд болох бүхий л боломжийг та бүхэнд өгье. Тэгэхлээр өөрсөддөө бүү эргэлз. Энэ нь болно. Энэ нь маш чухал юм, яагаад гэвэл бид өөртөө болон бусдад итгэхгүй эргэлздэг. Энд эргэлзээд байх юм байхгүй. Та нарт бүгдэнд чинь энэ хүч дотор чинь байгаа, тэгээд энэ нь идэвхжих болно. Энэ нь бүтнэ гэдэгт би итгэлтэй байна.

              Тэгэхлээр цөмөөрөө “Сүнсний бодь биелэл”-ийг олох дасгалаа хийж үзэх үү? Юу юунаас илүү би та нарын эрх чөлөөг хүндэлдэг. Энэ нь 10-15 мин болох байх, гэхдээ энийг хийх сонирхолгүй хүн байвал, би түүнд үүнийг хүчлэх боломжгүй. Энэ нь болохгүй. Та нар үүнийг хүсэмжилж гуйх хэрэгтэй. “Үүдийг нь тогших хэрэгтэй” гэж гэгээнтэн хэлж байсан. Хэрэв үүнийг олох хүсэлгүй бол зал-наас гарч байсан нь дээр, харин хэрвээ хүсэж байвал суугаад юу болохыг нь үзнэ үү. Энэ нь та нарыг ер зовоохгүй. Та нар маш сайхан болох бөгөөд эндээс гарахдаа дүүрэн баяртай гарах болно.
Тэгэхлээр бид эхлээд - юу хийх вэ гэдгийг үзүүлье, яаж хүрдээ сэргээх вэ гэдгийг үзүүлье. Эхлээд та зүүн гараа надруу хандуулж барина уу, ийм маягаар зүүн алгаа дэлгээд өвдөг дээрээ тавина уу. Зүгээр тухтай, энэ маягаар, над руу харуулаад. Энэ зүүн шугам бол, та нарын хүслийн хүчийг агуулдаг, ерөнхий хүслүүдийг, харин Кундалини бол цэвэр хүсэл юм. Тэгэхлээр энэ хүч нь, гараа ингээд надруу хандуулаад тавьбал, та нар өөрсдийн “Сүнсний бодь биелэл”-ийг ольё гэсэн хүслийг илэрхийлж байгаа юм, харин үйлдлийн хүчтэй баруун гараараа бид бүх төвүүдээ тэтгэх болно. Энэ маш хялбар, зүүн гараа нааш нь хандуул. Та нар гутлаа тайлбал сайн, яагаад гэвэл газар эх мөн адил тусалдаг, хоёр хөлөө зайтай алдалж суу.

                 Юун түрүүн баруун гараа зүрхэн дээрээ тавь. Зүрхэнд сүнс оршидог, энэ нь бидний хүрэх эхний зүйл юм. Та яагаад хийхгүй байна вэ? Тэгвэл энд суугаад хэрэггүй. Уучлаарай хатагтай. Бусдыг харж хэрэггүй. Өөрийгөө хар. Бид бусдыг бүхэл амьдралын турш харсан. Одоо бид өөрийгөө харах хэрэгтэй. Заа юу? Зүгээр хийгээд үз. Энэ нь маш хялбар. Баруун гараа зүрхэндээ тавина уу. Зүрхэнд сүнс байдаг. Хэрвээ та сүнсээрээ болох юм бол та өөрийн багш болох болно.
Одоо баруун гараа гэдэсний дээрхэн, зүүн хэсэгтээ барина уу. Бид одоо зүүн хэсэгтээ ажиллаж байгаа. Энэ хэсэг бол танын төгс мэдлэг, ур чадварын хүчийг агуулдаг хэсэг. Энэхүү Тэнгэрлэг Хүчийн талаар төгс мэдэх, эзэмших арга ухаан энд байрладаг. Энэхүү хүрдийг агуа багш мастерууд байгуулсан. Бодь багш, мэргэдүүд.
Дараа нь гараа доош нь гэдэсний доод хэсэгт авчираад чанга дарна. Энэ бол цэвэр мэдлэгийн төв. Энд цэвэр мэдлэг байдаг гэхээр, хүмүүс гайхдаг, та нар дараа нь мэдэх болно, яаж эндээс тархируу хувирган шилжүүлдэг гэдгийг.
Тэгээд толгойгоо бүрэн гүйцэд баруун тийш нь эргүүл. (Баруун гараа хүзүүний зүүн хэсэгт тавина).
Одоо баруун гараа духан дээрээ тавиад, нэг чамархайнд хуруунуудаа, нөгөө талд нь эрхий хуруугаараа чанга атга. Толгойгоо аль болох тонгойж өг. Энэ бол уучилж өршөөх төв юм. Ерөнхийд нь уучилах.
Одоо баруун гараа аваад ар дагзандаа тавиад, толгойгоо аль болох сайтар гэдийлгэнэ. Энд зэмлэл гэмшилгүйгээр, алдаагаа тоолж өөрийгөө барилгүйгээр Дээд Тэнгэрийн Хүчнээс өршөөл хүсэмжил. Зүгээр өөрсдийгөө тайвшруулахын тулд хэл.
Одоо баруун гараа сайтар тэнийлгэж байгаад алганыхаа хонхорхойг зулайн хэсэгт тавиад сайтар дарж өг, хуруунуудаа сайтар хотойлго. Хуруунуудаа хойш нь хотойлгох нь маш чухал. Хүүхэд байхад зөөлөн байсан тэр толгойн (зулайн) хэсэг юм. Хуруунуудаа одоо хойш нь хотойлго, чанга дар, одоо зулайн арьсаа нар зөв 7 удаа эргүүлэх хэрэгтэй. Удаанаар толгойн арьсыг 7 удаа эргүүл. Хуруунуудаа хотойлго, эс тэгвээс даралт үүсэхгүй. Энэ бүхнийг л хийх болно. Харин хуруунуудаа хойш нь болгохоо бүү мартаарай. Хотойлгохоо санаарай.


Тэгэхлээр одоо бид нүдээ аних хэрэгтэй. Нүдээ аньхаас өмнөө 2 хөл чинь хоороондоо зайтай, мөн та хэт их урагшаа тонгойгоогүй, хойшоо хэт их гэдийлгүй сууна уу, нүдээ аних хэрэгтэй учраас, нүдний шилээ авсан нь дээр. Миний хэлхээс өмнө нүдээ бүү нээгээрэй. Хэрвээ хүзүүнд чинь юмуу гэдэсэнд чинь ямар нэгэн барьсан юм байгаа бол бага зэрэг суллавал зүгээр. Та тухтай байдлыг олох хэрэгтэй.
Тэгэхлээр, та өөртөө маш эерэг хандах хэрэгтэй.
Одоо надруу зүүн гараа хандуулаад, баруун гараа зүрхэн дээрээ тавиад нүдээ анина уу. Энд та надаас маш чухал юм асуух хэрэгтэй. Гурван удаа надаас хүсэмжил. Намайг та нар Эх гэж болно эсвэл Шри Матажи гэж хэлж болно. Эдгээр асуултыг та нар дотроо зүрхнээсээ асуух хэрэгтэй, чанга биш. Тэгэхлээр та: “ Эх минь, би ариун амь, сүнс мөн үү” гэж асууна уу. Энэ асуултыг 3 удаа асууна уу. Хэрвээ та ариун сүнс бол та өөрийн багш байх болно, тэгэхлээр та гараа гэдэснийхээ дээр хэсэгт зүүн талд авчирч барина уу. Энд чанга дараад дараачийн чухал зүйлийг асууна уу. “Эх минь би багш мөн үү?” Үүнийг 3 удаа асууна уу. Одоо, юун та нар ойлгох хэрэгтэй, би та нарын эрхийг хүндэлдэг учраас та нарт энэ цэвэр мэдлэгийг хүчээр өгч чадахгүй; та үүнийг хүсэмжилж гуйх хэрэгтэй. Та баруун гараа одоо гэдэснийхээ доор хэсэгт авчраад чанга дар. Энд та 6 удаа хэлэх хэрэгтэй, яагаад гэвэл энэ төв нь 6 дэлбээтэй. “Эх минь надаа цэвэр мэдлэг хайрлаач, Эх минь надаа цэвэр мэдлэг өгөөч.” Та 6 удаа хэлээрэй. Хэрвээ та цэвэр мэдлэгийг хүсэмжилвэл, Кундалини нь өгсөж эхэлдэг.
Тэгэхлээр одоо бид дээрх төвүүдийг өөрсдийн бүрэн итгэлээр нээгдүүлэх хэрэгтэй. Одоо баруун гараа гэдэснийхээ дээд хэсэгт зүүн талдаа авчирна уу. Чанга дараад энд 10 удаа бүрэн итгэлтэйгээр: “ Эх минь би өөрөө өөртөө эзэн, багш” гэж хэлнэ үү.” Тэгээд хэл: “Эх минь би өөрөө өөртөө багш” гээд. Үүнийг 10 удаа хэлнэ үү. Та нар өөрсдийн талаар чухал зүйлийг мэдэх хэрэгэй, та нар бол энэ бие биш, энэ бодол санаа биш, эдгээр заншил зуршилууд биш, эго биш, сэтгэлийн хөдлөл, хүслүүд биш, харин үүнээс дээгүүр, цэвэр ариун сүнс юм. Тэгэхлээр одоо баруун гараа зүрхэн дээрээ авчирч тавиад бүрэн итгэлтээгээр: “Эх минь би ариун Сүнс” гэж хэлнэ үү. Үүнийг бүрэн итгэлтэйгээр 12 удаа хэлнэ үү. “Эх минь би ариун Сүнс” гэж.
Энэ тэнгэрийн Хүч нь бол мэдлэг энэрэлийн далай юм. Хайр ерөөлийн далай юм, үүнээс илүү мөн өршөөлийн далай юм, тэгэхлээр таны бүхийл хийсэн нүгэл-гэгддэг зүйлсүүд бүгд энэ өршөөлийн далайд хялбархан уусан арилах боломжтой юм. Баруун гараа хүзүү, мөрний огтолцоон дээр авчиран толгойгоо баруун тийшээ эргүүлнэ үү, тэгээд өөрийгөө өршөө. Энд та 16 удаа: “Эх минь би ямарч гэмгүй” гэж хэлнэ үү. Энд бүрэн итгэлтэйгээр 16 удаа: “Эх минь би ямарч буруугүй” гэж хэлнэ үү.
Би та нарт өмнө хэлж байсан, та нар бүхнийг өршөөх хэрэгтэй, тухайн зүйлийг бодох ч гүйгээр өршөөх хэрэгтэй, яагаад гэвэл өршөөхгүйн улмаар хүн өөрөө буруу байдалд ордог. Одоо тэгхээр баруун гараа өргөөд духан дээрээ хөндлөн тавин эрхий хуруугаараа нэг талаас нь бусад хуруунуудаа нөгөө чанхнаас нь барина уу. Толгойгоо аль болох доош нь тонгойлохыг хичээнэ үү. “Эх минь, би бүгдийг өршөөе, ерөнхийд нь” гэж хэл. Хэрвээ та нар үүнийг одоо хэлэхгүй юм бол, та нар гайхах болно, энэ нь маш адармаатай төв байгаа юм, Хэрвээ та нар үүнийг одоо хэлэхгүй юм бол энэ нь нээгдэхгүй, тэгэхлээр Кундалини мөн өгсөхгүй. Та нар өршөөж уучилаагүйгээс болж маш их зовлонд унадаг одоо тэгээд дахин энэхүү санааны төсөөллөөсөө болон өөрийнхөө эсрэг болж хэрэггүй, зулайгаа нээгдэх боломжийг олго. Тэгэхлээр бүх хүмүүсийг нэг нэгэнгүй ерөнхийд нь өршөө. Энэ бол маш чухал юм.
Одоо баруун гараа толгойны ар дагзандаа авчирч, толгойгоо аль болох гэдийлгэнэ. Энд, өөрийгөө буруутган гэмшилгүйгээр, өөрийн алдаагаа тоочилгүйгээр, зөвхөн өөрийгөө тайтгаруулахын тулд, (хэдэн удаа хэлэх нь чухал биш) харин өөрийн сэтгэл зүрхнээсээ хэл: “Өө, Дээд Тэнгэрийн Хүч минь, ямар нэгэн буруу юм мэдэлтэйгээр/мэдэлгүйгээр хийсэн бол, намайг өршөөгөөрэй” гэж гуйна. Дахиад хэлье, сэтгэл зүрхнээсээ хэл, хэдэн удаа хэлэх нь чухал биш. “Өө, Дээд Тэнгэрийн Хүч минь, ямар нэгэн буруу юм мэдэлтэйгээр мэдэлгүйгээр хийсэн бол, намайг өршөөгөөрэй”.
Одоо баруун гараа тэнийлгэ. Гарынхаа алгыг тэнийлгэ. Алганыхаа хонхорхойгоо толгойн орой дээр, зулайн хэсэгтээ авчирч тавина уу. Энэ маш чухал төв юм. Сүүлчийн төв. Хуруунуудаа хойш нь хойтолгоод аль болох алгаа тэнийлгэж өг. Толгойгоо тонгойлго. Энд мөн дахиад, би та нарын эрх чөлөөг давах боломжгүй, үүнийг чинь би хүндэлдэг учраас, та нарт би Сүнсний биелэлийг чинь хүчлэх боломжгүй. Тэгэхлээр маш чанга дараад өөрийн зулайн арьсаа маш удаанаар 7 удаа эргүүлээд: “Эх минь миний зулайг нээж, миний Сүнсний биелэлийг олгоно уу, “ гэж хэлнэ үү. Долоон удаа удаан хэлээд удаан эргүүл. “Эх минь миний Сүнсний биелэлийг олгооч”, гэж. Үүнийгээ 7 удаа хэлээд долоон удаа эргүүл.
\Шри Матажи микрофон-руу үлээнэ\.
Одоо гараа буулга. Нүдээ аажуухнаар нээгээд хоёр гараа надруу хандуулаад ингээд барь. Одоо намайг хар, юу ч бодолгүйгээр хар. Үүнийг хийж чадах нь уу? Намайг, юу ч бодолгүйгээр харж чадах уу? Хэрвээ хүсвэл нүдний шилээ зүүж болно. Одоо өөрийн баруун гараа (алгаа дээш нь харуулаад) надруу хандуулна уу, ингээд, тэгээд толгойгоо тонгойлгоод өөрөө өөртөө шалгаад үз, толгойноос чинь хүйтэн салхи үлээж байна уу. Энэ нь бүлээн байж болно, халуун байж болно, зүүн гараараа жаахан зайтай бариад үз, толгойн оройноос жаахан зайтай шалга. Зарим хүмүүс бага зэрэг хол зайтай мэдэрдэг, гэхдээ л өөрсдөд чинь мэдрэгдэнэ. Гараа хөдөлгөөд үз, хүйтэн юмуу халуун салхи мэдрэгдэж байна уу? Хэрвээ халуун байвал, та нар өршөөгөөгүй байна гэсэн үг.
Та нараас юмсыг уучилхыг хүсье. Энэ цаг мөчид өршөөхийг та нараас хүсье. Өөрсдийн Сүнсний биелэлийг бүү алдагтун. Толгойгоо гүйцэд тонгойж өг. Одоо зүүн гараа надруу хандуул (алгаа дээш нь харуулна)... Дахиад толгойгоо тонгойлгоод баруун гараа зулай дээрээ бариад үз..., хүйтэн юмуу халуун сэвэлзүүр мэдрэгдэж байна уу? Одоо дахиад нэг удаа үзье, толгойгоо тонгойлго, баруун гараа надруу хандуулаад барь, зүүн гараа толгой дээрээ бариад тэнд хүйтэн юмуу халуун долгион мэт юм зулайн хэсгээс чинь гарч байгаа нь мэдрэгдэж байна уу? Хувь хувьдаа өөрсдөө шалгаад үз.
Одоо хоёр гараа өргөөд дээшээ гэдийгээд тэнгэрлүү хандан дараахь асуултуудын аль нэгийг нь 3 удаа асуу. “Эх минь, энэ Ариун Сүнсний сэрүүн салхи мөн үү?” 3 удаа асуу, эсвэл: “Эх минь, энэ Дээд Тэнгэрийн Бурханы хайрын хүч мөн үү?” эсвэл: “Эх минь, энэ Парамчайтанъя мөн үү?” /Буддагийн хэлж байсан, Майдарийн хүч мөн үү?/ Эдгээр асуултуудын аль нэгийг нь гурван удаа зүрхэндээ асуу. Одоо гараа доош нь буулга. Хүйтэн салхи мэдрэгдсэн хүн бүхэн гараа ингэж болно, гаран дээрээ болон хуруунууд дээрээ юмуу зулайн хэсгээс хүйтэн юмуу бүлээн салхи юмуу ямарваа нэгэн юм мэдэрсэн хүн болгон хоёр гараа өргөнө үү.
Бурхан минь, хараач. Би та бүхэнд бүгдэнд нь ёслоё, бүгдээрээ гэгээнтэн.. Бурхан та нарыг ивээх болтугай. Энэ тэнд нэг хоёрхон хүнээс гадна та нарын ихэнх нь хүйтэн салхийг мэдэрсэн гэдэг нь маш гайхамшигтай. Магадгүй тэдний толгойнд нэг юм боловсрогдон ажиллаж байгаа байх. Өө, болчихлоо. Та нар бүгд үүнийг оллоо. Одоо би та бүгдэнд чинь мэндчилэн ёслоё, та бүхэн бүгд сүнсний биелэлийг олж. Энэ бол үр соёолж нахиалахтай адил юм, гэхдээ энэ нь бүр илүү дээшээ дээшээ ургах хэрэгтэй....

No comments:

Post a Comment