"“Гэмгүй цайлган ариун” чанартай хүн хайрлахын арга ухааныг мэддэг. Гүйлгээ ухаантай, бодол санаандаа эргэцүүлэх авхаалжтай бол, та - хүний юманд хариулах юмуу хүмүүсийн алдааг засаж чадах болно... Гэхдээ энэ нь тэр арга нь биш юм. Хэрвээ та дотроо хайрыг агуулсан бол, хүмүүсд юм хэлэлгүйгээр - юу ч хэлэлгүйгээр хүнийг засаж чадах болно, яагаад гэвэл хайр бол хамгаас дээд ‘Supreme’ төгс ухаан юм. Энэ нь - танд (байх боломжтой) хамгаас зөв аргуудыг өгдөг.
Хайр бол хиймэл хоосон үхмэл зүйл биш юм. Энэ нь өөрийн гэсэн арга ухаантай байдаг."
Шри Матажи Нирмала Деви
Муладхара хүрдийг засахын тулд бид дараахь үгсүүдийг хэлж болно:
Кундалини Эх минь (Кундалини хүчийг сэргээсэн бол) намайг хүүхэд шиг Гэмгүй цайлган, ариун болгож өгөөч.
Кундалини Эх минь миний Муладхара-г засаж өгөөч, улмаар энэхүү Гэмгүй цайлган, ариун чанар нь надаас гэрэлтэж байхаар тийм болгооч.
Гэмгүй цайлган, ариун чанарын энэхүү хүчний талаар Шри Матаджи Нирмала Девийн лекцний хэсгээс доор олж уншина уу:
“Энэхүү орчлонд юу хамгийн их дурсагдаж хүндлэгддэг юм юу вэ гэвэл, маш сайхан амьдарлын ухааныг баримталж явсан, сайн чанарын хүмүүс. Эдгээр сайн чанарын тийм хүмүүсийг хохироож, хорлож, мөн аминд нь ч халдаж, алсан явдал байдаг, гэхдээ тэд өөрсдийн тэрхүү Гэмгүй цайлган, ариун чанарын улмаас мянга мянга жилээр ч мөнхөд амьд гэрэлтэж явдаг. Та нар харвал бүхэл агуй хүмүүсийн амьдрал нь тийм байсан. Тэд маш энгийн эгэл жирийн, хялбархан (– хүмүүсд ер хор хүргэдэггүй). Ямар ч тийм хашир хянамгай юмуу санаатайгаар юм хийх тийм юм тэдэнд ер байдаггүй. Тэд өөрсдийн бие авч явах байдал нь цаанаасаа энгийн байдаг “байглаараа”. Мөн амьдрахдаа хүртэл (зориутаар тооцолсон тийм биш) байгалаа дагаад, ирэх юмсыг хүлээн аван амьдардаг.
Үндэс үндэстэн, угсаа угсаагаараа устан үгүй болдог, гэхдээ Гэмгүй цайлган, ариун чанар хэзээ ч устаж арилдаггүй. Үүнд та нар итгэх хэрэгтэй. Яахав энэ нь заримда та нарын хөнөөлтөй бодлоос юмуу үйлдлээс чинь болж хэсэг хугацаанд хаагдан дарагдсан байж болно, гэхдээ хэрвээ та нар энэхүү Гэмгүй цайлган, ариун чанарын тэнгэрээс тэр бүрхсэн үүлнүүдийг нь зайлуулах юм бол, бүхэл юмс маш цэлмэг тодорхой болон та бүхэл дэлхийн хүндэтгэлийг, ялалт бүхийг олсоноо харах болно. Хэрвээ та өөрийн Гэмгүй цайлган, ариун чанарын талаар анхаарч өөрөө туйлын Гэмгүй цайлган, ариун чанартай болбол та амьдралдаа хамгийн амжилттай азтай хүн байх болно...
Би сургуульд байхдаа, номын санд орж, бидэнд сайн сайхан бүхнийг бүтээж, үлдээж явсан агуу хүмүүсийн амьдарлын талаар, маш олон хүмүүсийн талаар уншидаг байлаа. Тэдний талаар уншаад тэднийг ямар хялбар энгийн, яг хүүхэд шиг байсан юм бэ гэдгийг хараад маш их сэтгэлдээ догдолдог байсан. Жишээ нь миний маш их хүндэлдэг Абрахам Линкольн, тэрээр өөрийн эхнэртээ маш их дарамтлуулагдаж байсан хүн байж.... Гэтэл өнөөдөр, бүхэл дэлхий даяар түүний эхнэр хэн байсан бэ гэдгийг хэн ч мэддэггүй , харин Абрахам Линкольн хэн байсан бэ гэдгийн мэддэг.
Гэмгүй цайлган, ариун чанартай байна гэдэг нь: та - өөрийн толгой чинь яаж үйлдэж байна, юу хийж, ямар урвал үйлдэлд орж байна, яаж хариу үйлдэж байгаа энэ бүхнээ харна гэсэн үг юм. Хамгийн тэргүүн чухал зүйл бол та хүмүүсд яаж ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг мэдэх хэрэг юм. \яаж хандах, яаж хариу үйлдэх, яаж хариулах\.. Энэ нь Гэмгүй цайлган, ариун байна уу, өсөрхөг, хонзонтой, хортой (хандлага) байна уу?
Хэрвээ та Гэмгүй цайлган, ариун чанараа сүсэглэдэг бол, та ямагт баяр баясгалантай хүн байх буюу ямагт нинжин ялдам, ямагт ‘чих зөөлөн’ хүн байх болно. Тийм учраас хүн болгоомжтой байх хэрэгтэй юм. Хүн бол өөрөө өөрийгөө сүйрүүлэх устгагч байдаг... Харин энэ чанарыг санан та өөрийгөө хамгаалан аварч болно, мөн энэхүү Гэмгүй цайлган, ариун чанарын улмаас та маш гайхагдан бишрэгдэх \ хүндлэгдэх болно. Гэмгүй цайлган, ариун гэсэн ухаагдхуунд, энэ “хүчинд” итгэж яв.
Шри Матажи Нирмала Деви
энэхүү энергийн төвийн гүнзгий утгыг Кундалини хүчийг сэргээсний дараа өөрийн дотоод байдал дээр мэдэх боломжтой бөгөөд засан сэргээж ухаан, төрөлх чанраа нэмэгдүүлэх боломжтой. Өөрсдийн гений сангаа сайжруулах боломжоо ологтун хүмүүсээ.
No comments:
Post a Comment