Шри Матажи “бодол үгүй” ухамсрын
талаар. Сахажа йогоор хичээллэдэг хүмүүсд зориулсан хичээл:
“....Энэ бол маш их ерөөл юм. --Та нарыг хэн ч мэхлэж чадахгүй. Яагаад
гэвэл мөн та нарыг Тэнгэрийн хүч халамжлан хамгаалж байдаг учир. Та нарыг
Тэнгэрийн хүч ямагт чиглүүлж байгаа. Та тэрхүү Тэнгэрлэг Бурханлагийн хүчинд
итгэ. Бурханд итгэ. Энэ бол маш чухал зүйл юм. Лааны гэрэлд (гэрэл гаргадаг гэдгийг мэдээд) итгэдэг шиг Бурханд итгэ. Танд гэрэл өгч, замыг чинь залж, зөв юм
хийлгүүлэх гэж зөв газарт чинь аваачдагт нь итгэ. Үүний талаар ч та нарын
маш олонхи нь өөрсдийн бодит тохиолдлоос (болсон явдлаасаа) мэдэж байгаа. Надаа ямар их хүмүүс - тэдний зүйлс нь яаж - маш их
сайжраад байгаа талаар маш их бичдэгийг ч би та нарт их хэлээгүй.
Үүнээс гадна бид бүгд хамт олноороо. Бие биендээ маш сайхан ханддаг. Худал
юм хэлдэггүй. Бусдыг устгах гэж оролдодгүй. Энэ бүхэн нь -- биднийг --- хүний
дутагдлаас ямар их дээгүүр байгааг харуулна. Энэ нь тэгээд, зөвхөн тэр гэрэлний
улмаас юм. Бид өөрсдийнхөө хаана бүдэрч, хаана доройтож байгаагаа өөрсдөө
зүгээр л (өөртөө) хараад мэдчихдэг.
----------Үүний тулд (энэ
бүхнийг олохын тулд) бясалгах
нь бол Сахажа йоганд хамгийн чухал зүйл юм. Өдөр болгон та нар бясалгаж байх хэрэгтэй. Бясалгал
хийдэггүй хүмүүс нь бол – доош унах-- боломжтой. Яагаад гэвэл Бясалгах нь бол
дэнлүүнд тос хийхтэй адил юм. Бясалгал хийдэггүй нэг нь - “үүнэгүйгээр болчихно”
гэж бодож байгаа нэг нь -- харамсалтайгаар эндүүрч байна. Тэд өглөө мөн
орой болгон бясалгаж байх хэрэгтэй.
Нэг асуудал нь бол: (Сахажа йоганд) бүх юм зүгээр бэлэн гарын доор, маш энгийн хялбархан
ирээд байгаа болохоор тэд энэ бясалгалыг маш чухал гэдгийг ер ойлгохгүй байна.
Магадгүй. Та нар биш л дээ, гэхдээ зулайгаа нээлгүүлчээд бясалгалаа хийдэггүй
хүмүүс байгааг би мэднэ. Тэдний байгаа байдал нь өөр байдаг. Тэдний дотоод
байдал нь өөр байдаг.
Бясалгал бол маш тайтгаруулсан тэтгэгч зүйл. Гэгээн тэнгэртэй холбогдох үлэмжийн сайхан арга юм. Тэгээд тэрхүү бясалгалын төлөвд байхад таны бүхий л асуудлууд шийдэгддэг. Хэрвээ та бясалгалаа хийдэггүй юм бол, хэрвээ та бясалгалаа хөгжүүлдэггүй юм бол... магадгүй таны гэрэл чинь мөхөх байх. - Энэ нь (олсон жаахан зүйл чинь) танд хангалттай гэрэл өгч чадахгүй- . Энэ маш чухал юм. Маш их чухал. Мөн - өөрийн талаар болон бусдын талаар бясалгалдаа олж харах нь маш чухал юм.
“Яаж бясалгал хийх вэ?” гэж олон хүмүүс надаас асуудаг. --Юу ч хийх хэрэггүй
юм. Зүгээр л бодол үгүй мэдлэгийн байдал руу орох. Бодол үгүй оюуны ухамсарлуу
орохыг хичээ. Хэрвээ та тэрхүү бодол үгүй мэдлэгийн нөхцөл оронруу орж чадвал --та
хийх ёстой зүйлээ хийсэн. Яагаад гэвэл энэ бол таныг Үнэнтэй, Бодит байдалтай,
Баяр жаргалтай, бүхий л үндсэн чанар болсон чухал зүйлстэй нэг болгох тэр өртрөг
юм.
Бясалгал хийхдээ, мөн үүнийгээ ямар нэгэн гүйцэтгэх
үйлдэл болгохгүй байхыг хичээ. Тэр тийм биш юм. Бясалгал бол өөрийгөө намжааж, аниргүй
болгох зүйл юм. Бодол санаагаа аниргүй болгох. Тэгээд өөртөө байгаа тэрхүү
далайруу умбах арга юм. Гэтэл та нар үүнийг хийдэггүй байлаа гэж бодъё.
Бясалгалаа хийдэггүй байлаа гэж бодъе. – Би шууд л, бясалгал хийдэг, бясалгал
хийдэггүй хүмүүсийг шууд л мэддэг. Үүнийг мэдэхэд надаа хэцүү биш. Бясалгал хийдэггүй
хэд нь ямагт тээнэгэлзэн, эргэлзсэн байдаг. Тэд төөрөлдсөн байдаг. (Нарийн) зүйлсийг мэддэггүй.
Тийм учраас, Бясалгах нь бол Сахажа йоганд хамгийн чухал зүйл нь юм.
Гэрэл нь цахилгаан урсаж байгаа болохоор гэрэлтдэг шиг, эсвэл лаа асаад гэрэлтдэг
шиг. Үүнтэй ижилхэн Бясалгал бол Тэнгэр/Бурхны хүчний тасралтгүй урсгал юм.
Энэ нь таны аливаа ойлголтыг өөрчлөнө, үүгээр барахгүй бүхий л муу бодлуудыг
чинь арилгана. Аливаа урам хугалах зүйлийг арилгана.
Тэгээд та нар ийм маягаар бодол үгүй бясалгаад байвал, та нар дотроосоо ч
гаднаасаа ч хэрхэн дэмжигдсэн байна гэдгээ хараад гайхширах болно.
Энэ бодол үгүй ухамсрыг боловсруулдаг хүч бол маш агуу, ер бусынх юм.
Тэгэхлээр, бясалгалаа хийдэггүй хэд нь Сахажа йогийн ашиг тусыг тэгж их хүртэж
чадахгүй.
Бясалгахыг хичээж байх хэрэгтэй.
Бодол үгүй ухамсрын өртөөнд хүрэхийг хичээ.
Тэгвэл, Та бүхэнд юу тохиолдох вэ? Хэрвээ та бүхэн бодол үгүй оюуны түвшинд
байвал, танд юу болох вэ гэвэл --- та өөртөө үнэмлэхүй итгэлтэй болно, ---Бурханлагийн
талаарх бүрэн итгэлтэй болно. Танд (тэр нь) өөрт чинь байгаа
гэдгийг та өөрөө мэдэх болно.
Манай Дарамшала-гийн сургуулиас ирсэн хүүхдүүдийг би харсан. Тэд туйлын их өөртөө
итгэлтэй, мөн туйлын их даруу төлөв байсан. Тэгээд би тэднээс: “та нар юу
хийдэг вэ?” гэж асуухад тэд: “ Эх минь, бид бясалгадаг”, гэсэн. “Бид
сургуульдаа өглөө мөн орой бясалгадаг, тэгээд тэр бясалгал нь бидэнд маш тусалдаг”,
гэж хэлсэн.
--Төсөөлөлдөө, ийм жаахан хүүхдүүд тийм юмыг мэдээд хэлж байдаг, гэтэл та нар яагаад ойлгож болохгүй гэж?
--Төсөөлөлдөө, ийм жаахан хүүхдүүд тийм юмыг мэдээд хэлж байдаг, гэтэл та нар яагаад ойлгож болохгүй гэж?
Бясалгал нь өөртөө итгэх итгэл, аюулгүйн мэдрэмжийг өгдөг (үүнийг тэд мэдээд хэлж байдаг).
Энэ нь та нарт үнэнхүү гэгээрлийг өгдөг. Мөн Бурхантай холбогдох үнэмлэхүй
холбоог өгдөг.
---Бурханы холбоо үгүй (юм бол) --- Сахажа йогоор хичээллэх ямар хэрэг байна?
Би мэднэ, бясалгалаа хийгээд өөрсдийн гүн гүнзгийд
хүрч маш их дэвшсэн хүмүүс байгаа. Мөн бас жаахан хуурмаг тийш явчихсан хүмүүсийг
би мэднэ.
Таны гүн гүнзгий бол – “Бодол үгүй ухамсарт” оршидог.
Энэ бол таны хүрэх маш чухал өртрөг юм. Хэрвээ та ямар нэгэн юмруу харахдаа (тухайн зүйлийг) бодол
үгүй ухамсарлах юм бол та үнэхээр юмсыг ойлгож тусгадаг болно. Тийм маягаар л
ажилладаг юм.
Би мэдэхгүй, хэр удаан та тэрхүү (бодол үгүй орон зайн) байдалд байж чадахыг би мэдэхгүй.
Гэхдээ хэрвээ ганц секунд ч гэсэн та
үүнээс олж чадвал, та үргэлжлүүлээд үүнд илүү их хүрж, олсоор байхыг хүсэх болно.
Би өмнө нь бясалгалын талаар маш их ярьж байсан. Харин өнөөдөр би эдгээр асаж буй лаануудыг хараад эдгээр нь бясалгалын байдалд байгаа юм биш үү, гэж бодно. Тэд бүгд бясалгалын байдалд байгаа учраас тэд ингэж асаж байгаа юм. Үүнтэй адилхан бясалгадаг Сахажа йогчидыг би мэднэ, бясалгадаггүйг нь мөн би мэднэ. Тэгээд тэдгээрт асуудал үүсэж эхэлвэл, яагаад асуудалтай байгааг нь ч би мөн мэднэ.
Би өмнө нь бясалгалын талаар маш их ярьж байсан. Харин өнөөдөр би эдгээр асаж буй лаануудыг хараад эдгээр нь бясалгалын байдалд байгаа юм биш үү, гэж бодно. Тэд бүгд бясалгалын байдалд байгаа учраас тэд ингэж асаж байгаа юм. Үүнтэй адилхан бясалгадаг Сахажа йогчидыг би мэднэ, бясалгадаггүйг нь мөн би мэднэ. Тэгээд тэдгээрт асуудал үүсэж эхэлвэл, яагаад асуудалтай байгааг нь ч би мөн мэднэ.
Хамгийн чухал нь бол - таны Бурхантай нэгдэх
холбоо юм. Тэгээд үүнд, ----та зөвхөн бясалган байж “бодол үгүй ухамсарт” орсноор л
энэ нь болдог. Энэ бол тэрхүү Тэнгэр/Бурханы үйлддэж тусалдаг хэсэг (орон) юм. “Тэр” танд туслан, та “үүнд яаж
хүрсэн юм болоо” гэмээр Тэр юу ч мэдэгдхээргүйгээр үйлддэг.
Тэгэхлээр бодол үгүй мэдлэг бол та нарын хүрэх
анхны өртөг юм. Энэ бол маш чухал. Үүний дараа та ямар нэгэн өөр юманд хүрж
болно, харин анхны шат бол – бодол үгүй ухамсрын түвшин. Бодол үгүй
ухамсарлана гэдэг бол маш чухал зүйл юм. Яагаад гэвэл тэр үед танд ямар ч
бодол, зүүн баруун талаас, өнгөрсөн болон ирээдүйгээс гарч ирж танд садаа
болохгүй. Та зөвхөн л одоо цагтаа, бодит байх болно. Энэ зүйл та бүхэнд бүгдэнд нь байдаг, миний
хэлсэн болохоор биш. Харин энэ нь та бүхэнд бүгдэнд нь байдаг. Үүнийгээ тогтоож
бататга. Та нар өөрсдийгөө бодол үгүй мэдлэгийн ухамсарт тогтоох хэрэгтэй. Хэр
удаан гэдэг нь энд хамаагүй. Харин гэхдээ хэрвээ та ганц удаа л тэнд хүрэх юм
бол та үргэлжлүүлээд хүрэхийг хүсэх болно.
Маш олон хүмүүс бясалгадаг, гэхдээ тэдний бодлын
үйл явц нь зогсоогүй байдаг. Тэд бодол үгүйн аниргүйд ороогүй байдаг. Тэгэхлээр энэ бол
тэрхүү маш чухал, онцлох өртөө нь юм.
Хэрвээ та өсөх л хэрэгтэй юм бол, дэвшье л гэж бодож байвал (та бодол үгүйн оюун, тэрхүү ухамсраараа дамжуулан) -- үнэмлэхүй Бурхантай холбоотой байх хэрэгтэй..
Та залбирах хэрэггүй, нэг юм дуудах хэрэггүй, юу ч тийм юм хэрэггүй. Энэ нь зүгээр жинхнээсээ үйлдэж эхэлнэ, яагаад гэвэл энэ нь тана дотор байгаа учраас.
Та залбирах хэрэггүй, нэг юм дуудах хэрэггүй, юу ч тийм юм хэрэггүй. Энэ нь зүгээр жинхнээсээ үйлдэж эхэлнэ, яагаад гэвэл энэ нь тана дотор байгаа учраас.
Эдгээр энэ бүх бодлууд хоёр талаас таныг бөмбөгдөж
байдаг. Тана руу ирч байгаа эдгээр бүх бодлууд танд ямар ч утга өгөхгүй. Таныг
бодит болгохгүй. Та өөрөө бол далай мэт юм. Та нар өөсдөө тэрхүү бодол үгүй
ухамсрын түвшинд хүрч гарах хэрэгтэй. Үүний талаар бүх агуу судруудад ямагт
сануулсан байдаг, гэхдээ миний хэлж байгаа шиг тийм тодорхой ойлгомжтой биш. Гэхдээ энд бодол үгүй ухамсрын түвшинд хүрээгүй хүмүүсийг би "хэнд ч
хэрэггүй хүн" гэж хэлэх гээгүй юм. Үгүй. Харин та бүхнийг, үүнийг оролдож үзээсэй гэдгийг
хүсч байна. Та нар бүгд тэр түвшинд хүрч чадна. Бодол үгүйн мэдлэгэнд нэг секунд ч
гэсэн хүрч чадвал энэ нь маш сайн хэрэг юм.
Тэгвэл та тэрхүү секундээ уртсагсаар байх болно."
No comments:
Post a Comment