Thursday, January 27, 2011

Цэвэр оюуны хүч Кундалинийн талаар

Сахажа йогийн аргаар (нүдэнд харагдахгүй энергийн түвшинд), хүний дотоод цэвэр оюуныг агуулагч, Кундалини хүчийг сэргээдэг.

Кундалини йога

Дорно зүгийн эртний судрууд болон уламжлалт гүн ухаанд (хүний дотоод нуугдмал, нойрсож буй 100% цэвэр мэдлэгийн) Кундалини хүчийг Тэнгэрийн бөгөөд дарь эхийн чанартай энерги гэж хэлсэн байдаг.  Үүнийг нь сэргээснээр хүн өөр дотроосоо ариусан Йога буюу Дээд Тэнгэртэй холбоогдох нэгдэлд хүрдэг гэж  Энэтхэгийн эртний гэгээнтэн Жанешвари VI-р зуунд бичсэн байдаг. Түүний номонд мөн дурдсанаар, Кундалини нь сэргээд төв шугамаар өгсөн энергийн хүрднүүдээр дамжин нэвтэрч дээшээ зулайн дээр орших сүүлчийн хүрд Сахасрара –д очиж магнайн сэнтийд залардаг гэж бичсэн байдаг. Кундалини урсах энэхүү явц нь хүний гарын алганд болон хөлний уланд, толгойн магнайн хэсгээр хүйтэн сэрүүнээр; эсвэл дотоод байдал тэнцвэргүй байх үед халуунаар илэрдэг гэж мөн бичсэн байдаг. Энэхүү үзэгдлийн мөн бусад эртний олон судруудад дурдсан байдаг (Европын орчинд судалснаас: Христийн бумбын ордын  номлолын 44-р бүлэг/19 шүлэг, 161-б/35ш, 162б/4ш; Эзекелийн 37-р бүлэг/ 5-6р шүлэг; Хуучин гэрээс: Жон/Яны 14бүлэг/15-17, 25шүлэг, Шинэ гэрээс, Коран, сура 24, сура 35/ 9, мөн Descieux 1998iii). Эдгээр юмсыг мэдрэхийн тулд анхаарлаа асуудалтай хэсгүүдэд хандуулан “засаж” бясалгалын түвшинг гүнзгийрүүлдэг.
Кундалинийг (бодитоор) сэргээж тогтмол бясалгалаар тогтворжуулснаар, хүний дотоод энергийн бүтэц цаанаасаа ариусч сэтгэл мэдрэл, бие махбод, оюуны эмгэгүүд засран эмчлэгддэг.
Кундалини нь мянга мянган мяндсан утаснаас бүрдсэн эрчилсэн олстой ижилхэн; бид нар өөрсдийн гэгээрүүлэх эхний дасгалаар 1-2 мяндсан утаснаас нь сэргээж Сахасрара хүрдэнд хүргэдэг. Гэхдээ өдөрт хоёр удаа тогтмол бясалгаснаар Кундалини хүчний дараачийн утаснууд нь сэргэж биднийг Тэнгэрлэг хүчтэй холбож өгдөг. Улмаар бидний бясалгалаас олох мэдрэмжүүд илүү гүнзгий өгөөжтэй болж ирдэг.  Кундалини-ийн талаар мөн бусад Энэтхэгийн суут гэгээнтнүүд Ади Шанкарачарья (мэ.600 он), Кабир (мэ.1500 он), Жнанадева (м.э. 1200он) нар тайлбарлан бичиж байсныг судар номноос нь олох боломжтой.
Өнөө үед олон янзын йогийн хичээлүүд байдаг. Бие дасгалын йог, шүрмэс сунгалтын йог, төрхийн өмнөх йогийн дасгал, инээдэг йога... г.м. Амьдарлын алхам бүрт зориулсан йогнууд байгаа мэт санагдана. Ихэнх хүмүүс йога гэхээр биеийн дасгал гэж боддог. Гэхдээ үнэндээ йога гэдэг нь эртний Санскрит хэлээр “нэгдэх, (оргилд хүрэх) холбоо” гэсэн утгатай үг юм.

Кундалинийг сэргээх болон эртний заншил уламжлалаас

      Хуучин үед эртний гэгээнтнүүд өөрсдийн шавь нартаа йогийн талаар зааварчлахдаа тэдний гаднах материаллаг орчноос нь салгах янз бүрийн арга хэргэлэдэг байж. Шавь нарыг энэхүү амьдралын уяа зангаас сэтгэлээр болон бие махбодиор нь ангид болгох гэж багш нар нь шавь нартаа хоолоо сойх, мацаг барих эсвэл хэдэн өдөр нэг газартаа хөдлөлгүй юмуу нэг хөл дээрээ удаан зогсох гэх мэт даалгаврыг даалгадаг байсан байна. Эдгээр горимыг шавь нар нь жил дараалан баримтлаж өөрсдийн уяа татлаанаас ангижиртлаа хийдэг журамтай байж. Эдгээр дасгалууд нь шавийн бие махбодийн байдлыг хатуужилж, тэсвэртэй болгох зорилготой бөгөөд эдгээр нь багш нараас шавь нартаа тусгайлан даалгадаг дасгалууд байдаг байсан аж. Хичнээн эдгээр дасгалууд нь эртний уламжлалт аргуудын зөвхөн нэг багахан хэсэг нь боловч ихэнх хүмүүс үүнийг ЙОГА гэж боддог болсон байна.
        Яах гэж тэр хатуу чанд дасгалуудыг өөртөө гэсгээл/наманчлал болгон удаан хугацаагаар тэсвэрлэн хийдэг байсан юм бол гэвэл... Эцсийн зорилго болох өөрт дотор нойрсож буй цэвэр оюуны Анхдагч хүч- Кундалинийг сэргээх зорилготой байсан юм. Тэрхүү, хүнийг Тэнгэрийн хүчтэй холбож Тэнгэрлэг болгодог хүч нь Кундалини (Ариун сүнсний хүч, Майдарийн Бумбаны ус..) бөгөөд хүнийг Йога- дээдийн дээд-д хүргэдэг байна. Эртний Энэтхэгт Патанжали Йогийн агуу мастер байхдаа шавь нартаа нууц мэдлэг болох Кундалинийн талаар зааж байсан. Энэ бол багш нь шавь нартаа мянга мянган жилийн турш уламжлан дамжуулдаг байсан гэгээн шүтээнтэй мэдлэг байж. Өдгөө энэхүү мэдлэг нь олон түмэнд олон янзын номоор, олон төрлийн бясалгал, йогоор нийтлэг ил болж эхэлж. Гагцхүү Кундалинийг сэргээж үл мэдэх Далд ухамсар, Бурханлагтай холбогдох ёстой гэдэг зорилго нь мартагдсан байна. Ямар ч хүнд хүчир сунгалтын дасгал хийлээ ч, яаж ч бие сойлоо ч энэ нь Бурханд хүргэхгүй гэдгийг ихэнх мөн хүмүүс ойлгох бизээ. Хэрвээ тийм байсан бол спортоор хичээллэдэг хүн бүр маш бурханлаг гэгээн болсон байх байсан. Тэгэхлээр жинхэн Йог нь биеийн дасгал сунгалттай тэгж их холбоотой биш. Мөн инээдэг йог гэж баруунын орнуудад байдаг, хичнээн инээх нь сайхан боловч, тэр дасгалууд нь үнэндээ бодит гэгээрэлтэй ямар ч холбоогүй байна.

Кундалинийг сэргээх талаар зарим төсөөлөл.
       Зарим хүмүүс Кундалинийг сэргээхэд бие маш их өвдөж халуу шатаж эвгүйцдэг гэж хэлдэг. Тэдгээр хүмүүс нь зөвшөөрөгдөөгүй, ариун бус аргаар Кундалинийг сэргээхийн завдсан юмуу Кундалинийг бэлэг эрхтний үйл ажиллагаатай холбож ойлгох буюу буруу үйлдсэнээр тэгж бие өвдөх болон биеийн хүрднүүд гэмтдэг байна. (Кундалинийг зөвхөн жинхэн бодь багш л сэргээж чаддаг, тэнгэрээс зөвшөөрөлтэй багш нар). Буруу задгай үйлдэхээр Кундалинийг тулдаг нэгдүгээр хүрднээс ариун чанарыг гомдоосноос бүхий л бие нуруугаар халуу шатааж өвтгөж эхэлдэг. Мөн бас ухаанаа алдах юмуу биеийн удирдлага нь алдагдаж хүний бие татах, ухаан алдх явдал үүсдэг. Мөн учир шалтгаангүйгээр уйлах, хашгирах, босож үсрэх явдал гардаг. Тэрээр мөн хий юм харч дэмийрэх явдал байдаг. Тэгээд өөрийн юу болж байгааг мэдэхгүй харанхуйн улмаас тэгж оюун санаагаа алдсаны дараа өөрийгөө гэгээрэлд хүрлээ гэж бодох явдал хүмүүсд байна -- Монголд ялангуя! :-((( (Ийм бие нь татах, бие оюуны мэдрэлээ, ухаанаа алдсаны дараа хүн рүү доод ухамсрын хүчнүүд нэвтэрдэг бөгөөд, хүн жирийн хүнээс ялгаатай, юм хардаг болдог. Тийм хүн өнгөрсөн, ирээдүйн ертөнцтэй холбоотой, юм хардаг болдог. Хүн өөрөө гэгээрсэн бол төв одоо байдалд байдаг,  гэгээнтнүүд хэзээ ч хүнд юмыг аргалах зөвлөгөө өгдөггүй, харин тухайн хүнд оюунаар хөгжих аргыг зааварчилдаг. Хүнийг гэгээрүүлдэг хүч нь хүн дотроо өөрт нь байдаг.  Өөрийнхөө талаар юу ч мэдэхгүй мөртлөө гаднах юмсыг хардаг болно гэдэг бол, төв байх газраасаа унаж, хөгжлийн эргэлтнээсээ унасан байна гэж ойлгож болно. Бурханы тусгал нь хүн дотроо байдаг. Жинхэн гэгээнтэн, дээд хүчтэй холбоотой байсан хүмүүсийн хэдэн нэрнээс дурдвал: Сократ, Кунз, Даог үндэслэгч Лао-ц, Р.Тагор, Мохамед, Ян, Шекспир, Микеланджэло, Моцар, Бах, Толстой, Гёте, Анштайн... г.м., мөн хүний биенд хувилсан бурхад: Будда, Христос, Кршна ... тэд үнэхээр байсан боловч, дэлхий дээр байгаа  хүмүүс шашин гэдэг сонин гяндан үүсгэсэн байдаг.. -орч.)
Хүний нүүрнээс нь хүртэл харахад тодорхой, дотроо шаналан, зовж байгаа нь илт байдаг. Бодит гэгээрэлд хүрэхээр, хүн нүүрэндээ гэрэлтэй болдог. Хүн илүү залуу харагдах буюу бие нь эрчтэй, мөн хөдөлгөөн нь эвсэлтэй цаанаасаа зохистой болж өгдөг. Хүний бүхий л байдал  сэтгэл булаам маш сайхан болдог. Тийм хүний тэргүүндээ тавих зорилго нь өөр болдог учраас тэрээр амьдралдаа маш хүндлүүштэй бахадмаар хүн болон хувирдаг.


http://www.freemeditation.com/meditation-basics/kundalini-yoga/
Нийтлэлийг дээрх линкнээс орчуулав


Tuesday, January 18, 2011

Та сүнсээ гэрэлтүүлнэ үү. Let the Spirit shine.

  "Юу юуны түрүүнд – Та өөрийнхөө амин чанараар байх түвшинг олж тогтоох хэрэгтэй. Өөрийнхөө сүнсийг мэдэлгүйгээр та Дээд Оюун, Бурханлагийг олж мэдэхгүй.
Сүнс чинь өөрөө мэдрэмтгий зүйл л дээ. Тэр (сүнс) нь тэнд нь байж л байдаг; эргэлзээ үгүй. Тэр нь тэнд гарцаагүй  байж л байдаг, гагцхүү тэр -таны анхааралд- гэрэлтэж эхлэх хэрэгтэй юм. Таны анхаарал таны зүрхтэй нийцтэй байх ёстойг та нар мэдэх хэрэгтэй. Хэрвээ таны анхаарал (тийшээ хандсан биш, зүрхээ хайхардаггүй, самуурсан) тийм зохисгүй бол таны амин сүнс/мөн чанар чинь гэрэлтэж гийхгүй. Анхаарал тогтвортой бол - Сүнс гэрэлттэг. Өөрийн систем бүтцээ тэнцвэржүүл, ингэснээр та тэнцвэртэй байдлын түвшнийг тогтооно. Бодол санаагаа тэнцвэржүүл, нүдээ төлөв болго, хүслээ төлөвшүүл. Дотоод бүтцээ тэнцвэржүүлэхийг оролд. “Эго, сүперэго”-гоо тэнцвэржүүл. Ингэснээр анхаарал маш их засрагддаг.
  Одоо тэгэхлээр, өөрийн сэтгэлийн тэнхээгээр яаж үйлдэх вэ? -Юуны өмнө та хүсэмжлэх хэрэгтэй, тэгээд дараа нь үйлдэх. -Би хаашаа чиглэж байна? Би юу хийж байна? Би үнэнийг эрэлхийлэгч мөн үү?  Үнэнийг эрэлхийлэхэд би ийм юм хийх ёстой билүү? – (гэвэл) Шууд тэнцвэртэй байдал бий болоод ирнэ.
 Тэгэхлээр энэхүү төв тэнцвэртэй байдал тогтох хэрэгтэй. Юун түрүүнд өөрийгөө тэнцвэржүүлж цэгцэл. Аливаа туйлширсан хандлагатай үйлдлээ тэнцвэржүүл. (Хэрвээ цэцгээ их услаад байвал багасга, харин бага услаад байвал ихэсгэ г.м. ;-) гагцхүү харин – их ч, бага ч болголоо - устгах чанартай=хөнөөлтэй байвал, -тийм зүйлээсээ та татгалзана уу - орч.)
  Амьдралдаа аливаа туйлширсан хандлага үйлдлийг багасгах хэрэгтэй. 
Тэгэвэл - сөрөх, тэмцэх "сэтгэлийн" хүч - эсрэг чиглэлээрээ мөн гарч ирдэг. Жишээ нь хүмүүс гөжүүд болон хувирдаг. Тэд өөрсдийгөө тэнцвэржүүлэх хэрэгтэй гэдгээ тэд хүлээхийг хүсдэггүй, “Өө, бид нар зүгээрээ”, гээд - өөрсдийгөө зүгээр гэдгээ нотлох гэж янз бүрийн юм ярьж тайлбарлаж эхэлдэг. Та хэнд тайлбар тавиад байгаа юм? Та өөрөө өөртэйгээ л тэмцэлдэж байна. Яагаад? Яагаад гэвэл та нар дотроо бүрэн гүйцэд нэгдлийг олоогүй; зөрчилдөөнтэй байгаа учраас. (Толгой нь нэг юм бодоод, зүрх нь нэг юм хүсээд, ухамсар нь бас өөр юм тайлбарлааад г.м.- орч.)
Шри Матажийн 1980 оны лекцнүүдийн хэсгээс.

  Сүнстэйгээ нийцтэй болохын тулд та анхаарлаа тогтворжуулж тайван болгох хэрэгтэй. Нуурын усанд Нар бүрэн дүрсээрээ тусахтай адил анхаарлаа тогтуун амгалан болго.
Харин (хүний анхаарал дээр) бодлууд буугаад ирэхээр нуурын ус нь давалгаанд автан нууранд тусах нарны дүрсийг сарниулах мэт болдог. Бидний өөрсдийн төсөөлөл/ үзэл бодол/ санаанууд - бидний анхаарал дээр тунан - толин дээр суусан толбо мэт - дүрсийг бодит байдлаар нь харахад садаа болдог. Энэ нь бидний баруун зүүн талын симпатетик нервний системийн ачааллаас шалтгаална. Анхаарлаа тогтворжуулахын тулд хүн Сахажайогийн хялбар аргуудыг хэрэглэж, зүүн, баруун шугамыг тэнцвэржүүлдэг.
  Үүнд бид өөрсдийн хүслийн хүч болон сэтгэлийн тэнхээн хүчийг идэвхжүүлдэг. Хэрвээ бидний сэтгэлийн тэнхээ  “эго”-ноос (хувийн дорд аминч сэтгэхүйнээс) гаралтай бол тэрхүү сэтгэлийн тэнхээ нь зөв тийш чиглэхгүй. Тийм учраас бид өөрсдийгөө яг хаана зогсож байна, ямар байрь суурьтай, хаашаа чиглэж байна гэдгээ харах хэрэгтэй. Бид юмыг чөлөөтэй хийж байна уу, эсвэл тааралдсан юм болгонд реакц үзүүлж (барцаадтай) явна уу.
  Өөрийнхөө тухай асууж байх нь бидэнд өөрийгөө дүгнэх боломж олгоно. Өөрийгөө эргэцүүлэн бодох нь үнэндээ бид өөрсдийгөө ямар байдалд байгааг мэдхэд тусламжтай бөгөөд шаардлагагүй юмсыг хянах ба эдгээрийг даван гарахад тус болж өгдөг.
  Бид өөрсдийн үйлдлийн тодорхой шалтгааныг үнэхээр олж чадвал хүний дотоод зөрчилдөөн аажмаар арилдаг. Хүн, бодит хүсэл болон зүгээр нөхцөл байдлаас хамаарсан зуршил хоёрын хоорондын ялгааг олох хэрэгтэй, жишээлбэл: нөхцөл байдлын зуршил нь биднийг нэг юмыг хийхийг албаддаг бөгөөд энэ нь өөрийн чөлөөт эрүүл сэтгэлээс гараагүй байх жишээтэй. Өөрийн талаар цэвэр мэдлэгтэй болоод ирвэл таны үйлдлүүд хөгжил рүү чиглэж эхлэнэ.
   Сүнс болохын тулд бидэнд хэд хэдэн зүйл хэрэгтэй: амгалан тайван болох, зүрх, сэтгэл, хүсэл мөрөөдлийг биелүүлэх сэтгэлийн тэнхээтэй болох хэрэгтэй. Энэхүү дотоод нэгдэл зохицол нь хүнийг цаанаас нь тогтуун тайван, цэлмэг болгож энэ нь улмаар хүний анхаарлыг самууралгүй дөлгөөн намуун болгож өгдөг. Мөн эсрэгээрээ: хүний анхаарал сайжирахаар хүний бодол санаа тайван амгалан цэлмэг болоод ирдэг. Тэгэхлээр, хаанаас нь ч эхэлсэн, та тэрхүү бидэнд байдаг тэрхүү үүрдийн мөнх, хувирашгүй чанартай амин Сүнсийг ухамсарлах, мөн чанараа илрэх байдлыг бий болгох нөхцөл байдлыг бүрдүүлж эхлэнэ үү.
Францын сахажа йогч Anaic Le Louet-ийн нийтлэлээс авав.
их хувийг доороос Англи хэлээр үзээрэй.
http://www.freemeditation.com/articles/2010/11/22/let-the-spirit-shine/

Wednesday, January 5, 2011

Петр Ильич Чайковский: Хунт Нуур - Хар цагааны ялгаа (Understanding the manifestation of black and white for Hamsa)


Суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн мөн зүрх сэтгэлийн гүнзгий мэдлэгтэй хүн байсныг бид уран бүтээлээс нь ойлгох боломжтой. Түүний хөгжмөөс хүн сэтгэлийн гүнзгий сэхээрлийг олдог буй.
 Хунт нуур бүжгийн жүжигт 2 янзын бүсгүйг дүрслэн гаргадаг. Нэг нь атгаг шидтэний хараалд автсан үзэсгэлэнтэй гүнж - хун шувуу болон хувирсан - хөөрхийлөлтэй охин. Хаан хүү Зигфрид тэр нуурын хавиар явж байгаад тэрхүү онцгой хун шувууг харан түүнд татагдаж, дараа нь Одеттэ гэх үзэсгэлэнтэй гүнж болохыг нь удалгүй мэдээд, тэд бие биендээ дурлана.(шөнө бүр гүнж болон түүний эгч дүүс хунгууд буцаад өөрийн хүн төрхөндөө хувирдаг) 
Хаан хүү сүй тавих ёслолын үеэр гүнжийг элбэдсан муу санаат шидтэн Вон Ротбарт өөрийн хар санаат охинтойгоо ордонд залран ирцгээнэ. Тэр хар шидтэн өөрийн Одиле охиноо гүнж Одеттийн үзэсгэлэнт дүрд хувирган өөрчилж хан хүүг хуурна. Хан хүү тэр муухай шидтэний охиныг өөрийн Одетте байна гэж андууран, гэргийгээ болгон суухаа андгайлав.

Тэр хоёр бүсгүйн хоорондын ялгааг алдарт бүжигчин М. Плисецкая тодорхойлохдоо... хоорондын ялгааг өөрийн бүжгэндээ гаргах их дуртай байснаа ярина:
Одетте гүнж - хараалд өртсөн бүсгүй, -хэрвээ хүн түүнд үнэнээсээ дурлаж, түүнд үнэнч хайраа өгөхгүй юм бол тэрээр хараалаасаа салж чадалгүй үхэх тавилантай..ариун сайхны билэгдэл.
Одиле- хар үйлт, хүний зовлонгоор баясагч, өөрийн цоглог чөтгөрлөг хар санаат зандаа дүүрэн итгэлтэй, энэхүү өөрийн хорон, шунаг, зальжин сэтгэлээрээ бүрэн бахархадаг, үүгээрээ бусдын толгойг эргүүлж үүнээсээ таашал авдаг нэгэн..
Тэгээд энэхүү 2 янзын дүрийг бүтээх нь надаа (М. Плисецкая-д) их сонирхолтой санагддаг байсан, зүгээр л нэг хар цагаан хоёр янзын хувцас солиж өмссөнөөр биш. (Дотрох агуулгын ялгааг бүжгээр илэрхийлэх нь)
Манай нийгэмд барууны орноос орчин үед Одели мэт хар санаат муухай шулам, Одетте болон хувиран ирсэн мэт...
Та нар хар цагааны хоёр янзыг сайн ялгах хэрэгтэй. Тэрээр өөрийн гаднах үзэсгэлэнт, сэтгэл булаам дүрээрээ Хаан хүү буюу хэний ч хамаагүй толгойг эргүүлэн бүжнэ.. Үүнийгээ ч мөн хар үйлт эмэгтэй гарамгай эзэмшсэн бөгөөд хаан хүүгийн дурлалт гүнж мэт болон түүний сэтгэлийг төөрөлдүүлэн хуурдаг...

Энэхүү домогт хар цагаан хоёр хунгаар хоёр чанарын туйлыг илэрхийлэн гаргасан байгаа.
Мөн Энэтгэхийн домогт цагаан хунгаар цэвэр ариун мэдлэгийг бэлэгддэг. Цагаан хун нь сүү/ ус хоёрыг ялгааг сайн мэддэг, хар цагааныг ялгаж салгах, ариун тунгалагыг нь ялгах чадвартай гэж яригддаг. Жишээ нь хярам өгвөл, сүүг нь ялгаад уучихдаг гэсэн домог яриа байдаг байна. 
  Энэ хунгийн дуулиар агуу зохиолч П.И.Чайковский бидэнд эрээн бараан амьдралд - ариун цагааныг нь ялгаач гээд хэлээд байгаа ч юм шиг. Ариун цагааныг мэдрээч гээд байгаа юм шиг....
Яаж гэгээн ариун юмсыг хар муухайгаас ялгах вэ. Яаж сайхан дүрийн цаана, хуурамч – (бүдүүн баараг) - дорд дорой юм байхгүй эсэхийг нь ялгах вэ?  
Алдарт балетчин М.Плисецкая хэлэхдээ: - Хүмүүс: “Энэ бол орчин үеийн юм”, -“та ойлгохгүй байна”- гэж хүмүүсд хэлхэд хүмүүс: Өө би нээрээ мэдэхгүй/ойлгохгүй байгаа юм байлгүү дээ гээд хүмүүс өөртөө нэг их итгэдэггүй...  Энэ бол буруу юм.. Та өөртөө итгэх хэрэгтэй... Юу зүрхэнд чинь хүрж байна, юу таныг догдлуулж байна, та үүндээ итгэ....”
Хүмүүс юу гэж ярьж байна тэдний үгсэнд бүү авт, өөрийнхөө сайн сайхны мэдрэмжинд итгэ, зүрх сэтгэлдээ итгэ, танд таалагдахгүй л бол, олон олон дахин сонсож, өөрийнхөө чихэнд бүү дасга...” гэж хэлнэ: 
Та дэлхийн алдарт №1 балетчин М.Плисецкая ярилцлаганаас сонсмоор байвал доорх линкнээс үзээрэй http://www.youtube.com/watch?v=UiG1RGAoZiU&feature=related   (орос хэл дээр)
Зохиолын дуу, ардын дууг хуучирсан, харин орчин үеийн дуу болгон гоё гээд буу хуулираасай гэдгийг энд эгч нь мөн захих гэсэн юм. Сонгодог зохиол, язгуур урлаг аль аль нь гайхамшигтай – хүний зүрхнээс гарсан сэтгэлийн халил, агуулгын илрэл, энэхүү бидний ертөнцийн гайхамшиг билээ... (Гэхдээ мөн адил орчин үед бид өөрсдийн уламжлалт язгуур урлагаа эвдээд ч байгаа юм шиг - хар цагаан, үнэн мөнийг нь сайтар ялгаж байгаарай.. ;-)

За ингээд хайрт уншигч минь та ХУНТ НУУР балетыг үзмээр байвал доорх линкнүүдээс үзэж П.И.Чайковскийн гайхамшигт хөгжмийг сонсоорой :-) 
1-р хэсэг:
хаан хүү 21н насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна, гэтэл хатан хаан хүүгээ насанд хүрсэн гээд сүү тавих ёслолыг зарлав. Хан хүү гэнэт үүнд цожирдон ойн мод руу анчидтайгаа зугтан одно.
2-х хэсэг:
хаан хүү анчидаас түрүүлж яваад ойн модны цоорхойд анхаарал татсан нуурыг гайхамшигтай хунт шувуунуудтай олно. Толгой дээрээ титэмтэй хунт шувуу нь бүүj илүү анхаарлыг нь татна.
шөнө дунд хун шувууд гайхамшигтай охидууд болон хувирч, анхаарал татсан шувуу нь үзэсгэлэнтэй гүнж болон хувирна...
Тэр гүнжийг Одетте гэдэг мөн хараал хүртэж хун болон хувирч, мөн эцэг эхийнхэн нулимснаас тэр нуур үүссэн гэдгийг нь түүнээс сонсоно. Хэрвээ эр хүн түүнд дурлавал тэр хараалаасаа ангижирна гэж мөн хэлэв. Хаан хүү өөрийн үнэн сэтгэлээ илчэлхээр гүнжрүү ойрттол, гэнэт муухай шидний улмаас тэр хан хүүг орхин нисэв. Тэгээд хан хүү ганцаараа хоцорчээ.
3-р хэсэг:
дараачийн өдөр нь хааны ордонд хаан хүүгийн эжий нь хүүдээ сүй тавих ёслол зохион байгуулж маш олон гоё охид гүнжнүүдийг цуглуулсан байв. Бүх охид хаан хүүгийн анхаарлыг татахыг оролдовч тэрээр Одетте-гээс өөр хэнийг ч үл тоомсорлоно.
 Гэнэт Одетте гүнжийг хун болгон хувиргасан муу санаат шидтэн Вон Ротбарт өөрийн хар санаат охинтойгоо ордонд залран ирцгээнэ. Тэр хар шидтэн өөрийн Одиле охиноо гүнж Одеттийн үзэсгэлэнт дүрд хувирган өөрчлөн хан хүүг хуурна. Хан хүү тэр муухай шидтэний охиныг өөрийн Одетте байна гэж андууран, гэргийгээ болгон суухаа андгайлав.
Нэг хувилбар: Гэтэл Вон Ротбарт шидтэн баярласандаа өөрийн муухай үнэн дүрээ гарган бусдыг балмагдуулан айлгав.
Өөр хувилбар: Гэтэл энэ бүхнийг нь Одетте цонхоор нь харж байж, тэгээд түүнийг балмагдан гомдон цонхон дээрээс нисэж байхыг хан хүү хараад, жинхэн Одетте хэн байсан; - мэхлэгдэн алдаа хийсэн гэдгээ ухаарна.
Муухай шидтэн Одетт-ийн хөөн хойноос нь нисэн одов. Мөн хаан хүү Одетт-ийн хойноос ордонд байгаа эхийгээ гайхшруулан одов.

4-р хэсэг:
Одетте нуурандаа ирээд бусад хун эгч дүүс нартайгаа нийлэн тэдэнтэйгээ гунигаа хуваалцан гунина. Араас нь муухай шидтэн очно.
Хаан хүү мөн араас нь ирж Одетте-д өөрт нь тохиолдсон явдлаа хэлэн, шидтэн түүнийг хуурсаныг хэлж үнэн сэтгэлээ илчлэхэд, Одетте түүнийг ойлгож уучилна.. Гэтэл гэнэт хар шидтэн хан хүүгээс амалсан амаа барин түүний охинтой гэрлэхийг сануулан үймэн үүсгэж, тэд хоорондын тэмцэлдээн үүснэ. Тэгээд хаан хүү шидтэний охин Одиле-тэй сууж байснаас Одетте-тэй хамт үхсэн нь дээр гээд нуурлуу хамтдаа үсрэнэ, гэтэл хамаг хараал тайлагдаж бүхийл хунгийн сүрэг буцад ордны охид болон хувирна.

Love and Realization