Tuesday, March 29, 2011

Орчин тойронд нөлөөлөх цэвэр энергийн нөлөө

The effect of Vibrations on the environment:

by Giuseppe Di Munno

Scientific research done in Russia on the effect of the Vibrations on problems caused by radioactivity has shown a marked drop in the level of radioactivity when objects previously exposed to radiation are exposed to the Vibrations. It was also found that the Vibrations had a positive effect on polluted lakes: when exposed to the Vibrations, pollution levels dropped.

Experiments in agriculture show that the Vibrations improve plant growth and seed germination potential,and better crop frequency and yield. At a time when whatever is "100% articial" is all the rage, we have a glimpse here of what tremendous potential the Vibrations have for mankind. The strong point of these resources, that can be used as therapy, in ecology or in food production, is that they are part of an entirely natural process.

Priority to the inner transformation of our awareness, however. It is essential to understand that the purpose of Realisation is not to cure or bring about improvement; these are only the side-effects. The purpose of Realisation is, and always will be, to achieve our union with the Divine. Therefore, the most miraculous of all the benefits made accessible to us is this new dimension to our awareness.

              Сахажа йогоор хичээллэж идэвхжүүлдэг 100% цэвэр энергийн долгионыг - атомын бөмбөгний цацраг туяаанд хордсон зүйлсэнд хэрхэн нөлөөлдөг талаар ОХУ-д хийсэн эрдэм шинжилгээний судалгаагаар, энэ долгионы нөлөө нь хорт бодисын хэмжээг илт бууруулдагийг нотолжээ. Мөн адил энэхүү энергийн нөлөө нь бохирдсон нуур, усны  бохирдлыг бууруулж эерэгээр нөлөөлдгийг баталсан байна.
           Хөдөө аж ахуйн салбарт хийсэн туршилтууданд удаа дараалан,  энэхүү энергийг ашигласан тохиолдолд заавал үр тариа, жимс ногооны ургац  өсөлт илт сайжирч, хэмжээнээсээ том ургах олон нотолгоо тохиолдлууд Сахажа йоганд байдаг.
           Хүмүүсийн хүсэл мөрөөдөл хуурамч юм болгонд ухаангүй татагдсан өнөөгийн энэ үед,  энэ нь ямар их агуу боломж хүн төрлөхтөнд байгаан (харанхуйд бүртэлзсэн гэрэл шиг зэрвэсхэн) нэг жишээ юм. Эдгээр хүчний эх үсвэрийг  - байгаль орчинд эсвэл хоол, хүсний бүтээгдхүүнд аливаа сэлбэх/сэргээх хэлбэрээр ашиглаж болох бөгөөд энэ нь юунд ч харшилдаггүй, (учир нь энэ нь) бүрэн, байгалийн үйл явцын нэгэн хэсэг бөлгөө.
          Бидний ухамсрын дотоод өөрчлөлт сэхээрлийг, гэхдээ бид урдаа тавих нь чухал юм. Бидний өөрчлөлтийн зорилго нь зүгээр нэг юм эмчилж, өвчнөөс ангижрах юмуу амьдралдаа сайжирч дээшлэх зорилго биш юм. Эдгээр нь зүгээр хажуу үйлдлийн явцаар, тэрхүү долгионы нөлөөгөөр өөрөө аяндаа бий болдог зүйл. Гагцхүү, тэр зулай нээгдүүлж, бодь болох аргачилал нь Дээд Тэнгэрийн хүчтэй нэгдэх зорилготой бөгөөд энэ нь анхнаасаа тийм л зорилготой байсан, тийм хэвээрээ л үлдэх бөлгөө. Голын ус, далай тэнгисрүүгээ нийлж утга учраа дүүрэгдэг шиг. Унтраалттай компьютер тогондоо залгагдаж,  өөрийнх нь үүрэг утга бүрэлдэж асдаг шиг, бид нар эх үүсвэртэйгээ холбогдох хэрэгтэй юм. Тийм учраас, хамгийн гайхамшигтай дээд ололт болох дараачийн ухамсрын түвшин - шинэ хэмжигдхүүнд хүрэх, дээд хэмжигдхүүнийг ойлгодог болох тэрхүү ухамсрын түвшинд хүрэх нь бидэнд тэргүүн чухал билээ......

Thursday, March 10, 2011

women' day





Эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн манай найзын нэг үгнээс та нартай хуваалцах гэсэн юм:

Чамайг хүчгүй мэт санагдуулах юм бүхнээс тэмцэж салагтун, найз минь. 
Чи өөрөө эмэгтэй хүн билээ!
Чамд үйлдэж урлах, тэжээж тэтгэх, өөрчилж уянгалуулах агуу их хүч чамд бий. 
Чиний хоолой намуухан байж болно, гэхдээ үгс чинь утгын учрыг агуулна,
Чиний мөр туяхан байж болно, гэхдээ түүн дээрээ чи гэр бүлийхнээ - бүгдийг нь эвлэгхэн
үүрээд, даагаад явчих хүчийг л чи өөрөө ганцаараа тээж явдаг шүү, найз минь.....


Та бүхэнд бүсгүй хүний баяр баясгалан,  уран уянгалаг болгоныг хүсэн ерөөе!

Shri Mataji Nirmala Devi -ийн урлагийн талаар хэлсэн зарим нэгэн үгнээс






























"Урлаг нь ямар нэгэн юмаар таны зүрхтэй л холбоотой, 
таны тархитай биш."

  "Хэрвээ  хүн юмыг толгойгоороо тайлбарлаж чадахааргүй болвол, хүн өөрийгөө илэрхийлэхийн тулд урлагруу \чиглэн\ хандаж эхэлдэг, бодлоор ч юмуу амаараа хэлж чадаахааргїй болсон зүйлийг илэрхийлэх хүсэлдээ – хүн бэлэгдэлийн хэлбэрлүү шилжиж эхэлдэг.Уран бүтээлчид тийм байдаг. Мөн яруу найрагчид өөррийн сэтгэхүйгээ
өргөтгөн тэлж 
бэлэгдэлийн хэлбэрийг бүтээдэг....
Бодь болж,“Зулай нээгдсэний” дараа, (сэтгэл сүнс сэргэхлээр) таны сэтгэхүй - үнэн байдалтай нийлэн, үнэн байдлыг /уран бүтээлдээ/ хөндөн тодотгох болдог. Тэгээд урвал гуйвуулалд орсон тэмдэг бэлэгдлийг орхин, та бэлэгдлийг бодит байдалд хүрч, үнэн байдлыг цухуйлгах хүргэх болдог.”                                                               Дивали 1993                                                                          
  
Төөсөөлөл бол үнэн байдал биш,  мөн бүдүүн баараг юм мөн адил
үнэн биш. Жишээ нь яруу найрагч хүн цэцэг хараад – ‘яасан гоё цэцэг вэ,
түүний үзэсгэлэн гоо ...’  -гээд янз бүрийн өгүүлэл цэцэгний тухай
туурвих байх л даа. Сэтгэхүйн төсөөлөл муутай хүн жишээ нь: "мэдэхгүй
ээ, энэ цэцэг хэдэн төгрөг болох бол, яаж /энэ цэцгийг/ тавибал
зүгээр бол, үүний ашиг нь ямар бол, аж ахуйн хэрэгцээ нь юу байна"
гэж боддог. 
...Яруу найраг, утга зохиол нь амьдарлын нарийн нууцгай бүхнийг
цухуйлган илчилж байдаг.”                                                           Лондон 1982

  “Яруу найрагч болгон үнэн байдлыг өөрөө өөрийнхөөрөө ялгаа бүртэй
харан, ялгаа бүртэйгээр өгүүлдэг. Гэхдээ, хэрвээ, тэр хүн үнэнхүү яруу найрагч бол, гол утга, мөн чанарыг нь хэвээр нь үлдээн гаргадаг.”                               Лондон 1984


“Боловсорсон сэтгэлтэй/ зулай нь нээгдсэн хүний дотор гоо зүй бий
болдог. Тийм хүн юм бүхний гоо үзэсгэлэнгийг нь харж эхэлнэ.  Ярианы
уран  илэрхийлэл нь сайжирна. Гарны хөдөлгөөн нь өөрчлөгдөнө,
мөн таны стиль өөрчлөгдөн боловсронгуй болно. Маш үзэсгэлэнтэй
хүн болон хувирна. Гоо зүй таны дотор танд бий болно. Та гэнэт
маш мундаг зохиолч ч болж болно... Мөн хэрвээ та зураач бол маш
мундаг зурдаг болно. Зураг зурахдаа шинэ сэтгэмж,  санаа орж ирэн,
шинэ гоо зүйн мэдрэмжтэй болно. Эгшиглэх хөгжмийг ч та бүрэн
ойлгодог болно. Хүн сонгодог хөгжим гэж юу байдаг гэдгийг мэдэхгүй
байж болно, гэхдээ та нар хөгжмийн нарийн утгыг ойлгож эхлэнэ.
Сонгодог хөгжимнөөс ямар ая нь таны "Аатма"(мөн чанарт)-нд сайн гэдгийг 
мэдэх болно. атма" сэтгэл чинь бүх юмыг тэр (байгаа) түвшнээсээ хэмжин  
шүүж эхлэнэ.                                                                                 Дивали 1977

“Бодь болж, зулай нь нээгдсэний дараа та нар хязгааргүй бүтээлч
болж хувирна - юм бүхэнд уран бүтээлч хандлагтай, ялангуяа
бусдыг сэхээрүүлэхдээ, мөн өөрсдийн амьдралдаа, урлаг, дуу
хөгжим, утга зохиол, жүжиг, драм... өөрсдийн хийж байгаа бүхэл
юмандаа хязгааргїй бүтээлч болон хувирна....
       Уран бүтээлээрээ бусад хүнд урам зориг, дэвшилт нөлөө үзүүлэх
болно. Тэд та нарыг хараад сэдэв санаа урам \онгод\ олон авах
болно. Та нар бол хойш сүүдэрт суух хүмүүс биш юм, харин
нээлттэйгээр гадгаш, түрэмгий онгироо зангүйгээр, бүрэн төлөв
байдлаараа нээлттэй гарч ирэх хүмүүс юм. Тэгээд бусдад өөрсдийн
талаар, тэдний талаар, \нийт том ерөнхий ухаарлаараа\ хүмүүсд 
үнэхээр  үлэмжийн сайхан сэтгэгдэл  төрүүлэн авчиран байх болно.”
                                                                                                   Дивали 2000

      "Амьдарлын алхамдаа, ямар нэгэн хэмжигдхүүнд -  мундаг жүжигчин, урлаач, эрдэмтэн,  - юунд ч байямар нэгэн ололт олъё гэж бодож байвал, бясалгах хэрэгтэй гэдгийг санах нь Сахаджа Йоганд  маш чухал. Эс тэгвээс сэргээсэн Кундалийни (оюуны хүч) нь доошоо буугаад, бүх авъяасаа хүн буцаад алдчихдаг.
   Энэ бол хэлэх хэрэгтэй нэгэн үнэн баримт юм."
                        Шри Кришна Пүджа 1988

      "Бүхийл  мундаг уран зохиолч, яруу найрагчид
- Виллиам Блэйк, юмуу хэн ч байсан -
тэдний хийсэн юм бүхэн нь /тийм байгаа нь/,
яагаад гэвэл тэдний сэтгэлд "тэр хайр" агуулагдан байсан учир, тэд "тэр
хайрыг" илэрхийлэх гэсэн улмаас эдгээр бүх юмыг бүтээсэн юм.
Тэгвэл та нар  яагаад мөн адил тийм болж болохгүй гэж?"
                                   Махалакшми Пүджа 1992, Брисбэйн


Thursday, March 3, 2011

Part of Public Programs talk, VENICE May 7, 1986 Shri Mataji Nirmala Devi



Шри Матажи Нирмала Девийн 1986/5/7 -нд Италийн Венец хотод шинэ хүмүүсд зориулж хэлсэн байсан илтгэлийн хэсгээс:

With our human consciousness, we do not understand what exists within us, but we only know which particular organs exist in our body, and as long as, for example, do not feel pain, we are not aware of their existence. Similarly, we are not aware of these subtle centers, we can feel their pain inside. This is because they are thin, and if we want to detect its presence, we have to become thin.
Бидний биенд юу байдгийг бид энэхүү хүний ухамсраар ойлгодоггүй, гагцхүү ямар эд эрхтнүүд байдгийг нь мэдэх бөгөөд, энэ нь өвдөж зовоохгүй л бол, ерөнхийдөө тэднийг байдаг ч гэж бид мэдрэхгүй. Үүнтэй адилхан эдгээр нарийн хүрднүүдийн талаар бид мөн мэдэхгүй. Яагаад гэвэл эдгээр зүйлс нь нарийн учраас, хэрвээ тийм юм байдаг гэдгийг нь мэдхийг хүсвэл бид өөрсдөө нарийн болох хэрэгтэй.

But through the mental projections, we can not become thin, projecting outward, we can not become thin. However, if we project to the inside, things can change. Now for example, all are turning their attention towards Me, but if I told you to put your attention inside, no one would be able to do so. To do this, the advent of the "Awakening of Kundalini" must take place.
Харин бодол санааны үйлдлээр бид нарийн болж чадахгүй (энэ нь гадагшаа хандах хандлага), гадагш хандсанаар бид нарийн болж чадахгүй. Гагцхүү зөвхөн дотогшоогоо хандсанаар юм өөрчлөгдөж болно. Тэгэхлээр, жишээ нь одоо бүгд анхаарлаа надруу хандуулж байна, харин хэрвээ би та нарт анхаарлаа дотогшоо хандуул гэвэл, хэн ч үүнийг чадахгүй. Үүнийг хийхийн тулд “Кундалинийг (цэвэр оюуныг) сэргээх” үйлдэл нь биелэх ёстой юм.


Kundalini is in truth the power that can give us, finally, the "self-realization." It is in every one of us the true Mother Individual, because it is the Kundalini that can give us our second birth. She knows everything about us, and is very anxious to sprout, to get on and go through our last Chakra. This event is our true Baptism is not something artificial. You can not baptize someone simply putting his hands on his head. The authority to do this must come directly from the Divine. The person doing this should already be connected with the Divine.
Кундалини (дотоод цэвэр оюуны хүч) бол үнэндээ бидэнд “Бодь” байдал гэгээрлийг өгдөг мөн хувь хүн бүрт байдаг бодит (дарь) Эхийн чанартай хүч юм, яагаад гэвэл зөвхөн Кундалини бидэнд хоёр дахь төрлийг өгдөг. Тэрээр бидний талаар бүхийл зүйлсийг мэддэг бөгөөд өөрөө өндийж соёолох гэж мөн бидний сүүлчийн энергийн хүрдтэй холбох гэж маш ихээр тэмүүлж байдаг.Энэхүү үйл явц нь ямар нэгэн хуурамч зүйл биш бодит Baptism адислал юм. Хүний толгой дээр зүгээр гараа тавьчихаад хүнийг адисалчихлаа гэж хэлж болохгүй. Энэхүү адислалыг хүртэхийн тулд – энэхүү үйл нь Дээд Тэнгэрээс зөвшөөрөгдсөн, эрх мэдэл нь шууд Дээд Тэнгэрээс ирэх ёстой. Үүнийг хийдэг хүн нь Тэнгэрлэгтэй холбоотой байх ёстой.

Now, this Divine Power, the Power of Divine Love, is all-pervading and omnipresent. It was described by the greatest saints in all the greatest scriptures, but we can not hear it. We see, for example, the flowers become fruit on the trees. But who does this work? Who is it that makes our heart pump, who is putting in place our digestion? Science calls these autonomous processes, but who is this "self"? If we call a car car, What is "self", who is the machine, and who is the driver? In our case the driver is the Spirit who bears witness to observe and what we do.
Тэгэхлээр энэхүү Тэнгэрлэг Дээд Тэнгэрийн Хайрын хүч нь бүхнийг нэвтрэдэг, аливаа зүйлд ямагт оршиж байдаг. Үүний талаар энэ дэлхийн бүхийл агуй гэгээнтнүүд, гайхамшигтай ном судартаа бичицгээсэн байдаг. Гэхдээ хүн үүний талаар сонсохыг ч хүсдэггүй.  
Хар л даа, жишээлбэл модны цэцэгс жимс болон хувирдаг. Гэтэл энэхүү үйлийг хэн хийж, хэн ийм болгож байна? Энэхүү бидний зүрхийг цохилуулаад байдаг, бидний хоолыг боловсруулаад байдаг үйлийг хэн хийж байна? Шинжлэх ухаанд - үүнийг автономит нервний систем (хийдэг) гэнэ. Гэтэл тэр өөрөө аяндаа болгодог (авто) гээд байдаг зүйл нь хэн юм бэ? Жишээлбэл машин дээр авч үзвэл, аль нь механизм, аль нь жолооч нь юм? Бидний тохиолдолд бол жолооч нь Сүнс юм, хаашаа явах, юу хийх вэ гэдгийг хардаг нэг нь...
....

Шри Матажи гэгээрлийн энергийн хүрд анхдагч Сахасрараг нээсэн талаар

    

Сахасрара хүрдний талаар урьд нь хэн ч, хэзээ ч ярьж, хэлж, бичиж байгаагүй билээ. Энэ нь маш цогц мэдлэг бөгөөд үүний талаар ном сударт маш бага тайлбарласан байдаг. Энэ нь бидний оюуны оршихуйн шинэ хэмжигдэхүүн бөгөөд бид Шри Матажийн лекц ярианаас хязгааргүй ихийг мэдэх боломжтой.
Сахажа йогийг үндэслэгч Шри Матажи Нирмала Деви нь 1970 оны 5-дугаар сарын 5-нд бүх нийт огторгуйн түвшинд, гэгээрлийн сүүлчийн хүрд Сахасрара-г нээж, хүн бүрт дээд оюуны хүчийг хүртэх боломжийг нээсэн юм.

Шри Матажи Нирмала Деви төрөлхөөсөө ер бусын оюунлаг, бүхий л энергийн хүрд, сувгууд нь нээлттэй төржээ. Тэрээр өөрийн мэдлэгээ бусад хүмүүст яаж хүргэх талаар хүүхэд байхаасаа л боддог байж.



Доор богинохон видеонд:
  

Шри Матажи нь гэрийн эзэгтэй, эх хүнийхээ үүргийг гүйцэтгэн, үр хүүхдүүдээ өрх тусгаарлаж, тусдаа гагасны дараа өөрийн амьдралын гол үүрэг болсон хүн төрөлхтнийг гэгээрэлд хүргэх үйл хэрэгтээ бүхий л хүчээ дайчилж эхэлжээ.

1970 онд, нутгийнхаа нэгэн бясалгалын багшийн урилгаар сургалтанд суугаад, тэрхүү багшийн оюунлаг гэх нэрийдлийн доор хүмүүсийг хэрхэн төөрөлдүүлж байгааг хараад маш ихээр цочирдон гутжээ. Оюуныг хайдаг дэлхийн бүхий л хүмүүс, ийнхүү хуурамч багш нарын занганд хууртах аюул энд нүүрлэж байгааг хараад ихэд зовнин түгшүүрлэсэн байна. Асуудлын шийдвэрийг эрэлхийлж, тэрээр далайн эрэгт өөрийн дотоод гүн рүүгээ хандан өдөржин шөнөжин бясалгажээ. Үүр цайхын заагт, энэрэл нийгүүслийн уярлаар дэлхийн бүх хүмүүсийг өрөвдөн хайрлаж, үнэнийг хайгч хүн бүр өөрсдийн гэгээрлийг хүртээсэй хэмээн залбирч бясалган, Далд ухамсрын, (хүний оюун ухааны ашиглагдаагүй хэсгийг идэвхжүүлдэг) сэхээрэлийн хүрд болох Сахасрара-г бүх огторгуйн түвшинд нээгдүүлсэн байна. Энэ тухай өөрөө өгүүлэхдээ:
 



(Шри Матажи Нирмала Деви багш нь 1970 оны 5-дугаар сарын 5-нд - бүх нийт хүн төрлөхтний түвшинд - гэгээрлийн хүрд болох Сахасрара чакраг нээж, жирийн түвшний аливаа хүн бүрт дээд ухамсрын талаар мэдлэг олох боломжийг нээгдүүлсэн байна.) Сахасрара энергийн хүрдийг нээсэн талаар Шри Матажи өөрийн дурсамжиндаа ярихдаа:




“Даяар Сахасрара нээгдэнгүүт – бүхий л орон зай – асар их “Чайтанья” буюу цэвэр энергиер дүүрэв. Тэнгэрт үлэмжийн их гэрэл цацран туяарч, улмаар тэр бүхий л гэрэл нь доошоогоо асар их хүчтэй аадар бороо, хүрхрээ мэр газар руу цутган буухад би ухаан балартах мэт алмайран бишрэлд автаж байлаа.

Болж буй зүйл нь үлэмжийн гайхамшигтай сайхан, санаанд оромгүй, гэнэт болсон бөгөөд би үүнийг хараад зог туссан луугаа адил мэлрэн, эрхэмсэг үзэсгэлэнд уусан хэлэх үггүй болон ажиглаж суув.

Би огторгуйн “анхдагч Кундалинийг” дээшээ – агуу том зуух шиг өгсөн ирэхийг харж суув. Тэрхүү зуух нь – маш чимээ аниргүй, гагцхүү улайсгасан төмөр мэт олон өнгөөр солонгорч, гал асч буй мэт дүрэлзэн маш гайхамшигтай үзэгдэж байв.

Тийм маягаар “Кундалини нь” агуу том зуухны тунель шиг хэлбэртэй, хөндийн мэт харагдаж, телескоп дуран шиг тэлэн сунаж, нэг нэгээрээ гарч ирэн: “Шшу. Шшшу. Шшу. Шшут”, гэж, яг ингэж дуу гарч байв. Гэтэл бүх Бурхад гарч ирцгээн, өөр өөрсдийн алтан сэнтийндээ заларцгаав. Тэгээд бүхий л толгойн хэсэг, бөмбөгөр асар мэт өргөгдөн, Сахасрара хүрд минь бүхэлдээ нээгдсэн. Харин тэр цэвэр оюуны энерги буюу “Чайтанья” нь дээрээс бороо мэт асгаран намайг бүхэлд  нь нэвчин “уусгаж” байлаа.

Би энэ бүхнийг хараад – асар их баяр баясгаланд умбан, урлаач хүн, өөрийн бүтээлээ хараад санасан нь бүрэлдэж, хүсэл нь дүүрсэн луугаа адил болон баяр бахдалд автан уяран догдолж байв.

Энэхүү үлэмжийн сайхан байдлаасаа гараад эргэн тойрноо хартал, хүмүүс мөн л хуучин хэвээрээ харанхуй байхыг үзээд, би тэднийг туйлын ихээр өрөвдөж, эдгээр “сав”-нуудыг чулуугаар л биш, бал бурмаар л дүүргэх юмсан гэсэн хязгааргүй хүсэлдээ автаж билээ...”
 
 (7-р энергийн хүрд Sahasrara-г нээгдсэний ойн баяраар Шри Матажи Нирмала Деви Франц-ын Le Raincy хотод 1982.5.5-нд хэлсэн үгнээс )