1979 оны 7-дугаар сарын 24нд Сахажа йогийн үндэслэгч Шри Матажи Нирмала Девийн, Нааби чакраны талаар хэлсэн үгнээс та тухлан сонирхоно уу.
Цөмөөрөө харцгаая – бидний дотор – хайгуулчилах шалтгаан яаж үүсч байна, хаанаас гаралтай байна?
Энэ зурганд харуулснаар энэхүү Нааби чакра гэдэг хүрд нь бидний хүйсний түвшинд нугасанд оршдог бөгөөд бидний биенд нарны сүлжээгээр илэрдэг байгаа. Энэхүү хүрд нь бидэнд юм хайх шалтгаануудыг бий болгодог. Юм хайх үйл нь зөвхөн амьд зүйлд л байдаг. Жишээлбэл, энэ сандал юу хайх билээ? Энэ нь юм бододгүй, хөдөлдөггүй, үүнийг энд эсвэл гадаа гаргаад хаана ч тавьчиж болно. Үүнийг бяцалж хугалаад хаячиж юмуу эсвэл бид өөрийн хэрэгцээнд модыг нь ашиглаж ч болно. Энэ нь ямар ч хайгуул эрмэлзэлгүй. Амьгүй нэг юм – харин юмс нь жишээлбэл амёба гэх нэг эд эст амьд биет болсны дараа л зөвхөн тэр зүйл нь юм хайх шаардлагын улмаас юм хайж эхэлдэг байна. \Үүнээс өмнө\ үхмэл байхдаа хайхгүй. Тэгэхлээр, ‘бид юу ч хайдаггүй’ гэх тэдгээр хүмүүс нь үхсэнтэй адил юм. Тэр, - юм хөөцөлдөж хайж яваа - гэдэг хэд нь амьд юм, мөн тэд хөдөлгөөнтэй байдаг.
“Өчигдөр би нэг хүнтэй тааралдсан юм, тэр надад: “би Бурханыг хайж байгаа” гэж хэлсэн. Би түүнд: “Бурханы талаар та юу гэж боддог вэ? Өөрийгөө юу хайж байгаа \гэж боддог\ вэ? гэж хэлсэн.
Бид нар ингээд хайгуулж байхдаа, бид юу хайх ёстой вэ гэдгээ мэдэх билүү, бид хайсан юмандаа хүрсэн гэдгээ, бидний хайгуул бүрэлдэж эцсийн буудалдаа ирсэн гэдгээ бид яаж мэдэх вэ? Би та нарт өмнө хэлж байсан - та нарын хайгуул - чин шудрага байх ёстой чин зүрхнээсээ байх ёстой, үүнийг та нар мөнгөөр худалдаж авах юмуу үүнийг хүчээр олох боломжгүй гэж хэлж байсан. Харин өнөөдөр би та нарт бид юу хайж байгаа вэ, энэ талаар ярихыг хүсэж байна.
Энэ зурганд харуулснаар энэхүү Нааби чакра гэдэг хүрд нь бидний хүйсний түвшинд нугасанд оршдог бөгөөд бидний биенд нарны сүлжээгээр илэрдэг байгаа. Энэхүү хүрд нь бидэнд юм хайх шалтгаануудыг бий болгодог. Юм хайх үйл нь зөвхөн амьд зүйлд л байдаг. Жишээлбэл, энэ сандал юу хайх билээ? Энэ нь юм бододгүй, хөдөлдөггүй, үүнийг энд эсвэл гадаа гаргаад хаана ч тавьчиж болно. Үүнийг бяцалж хугалаад хаячиж юмуу эсвэл бид өөрийн хэрэгцээнд модыг нь ашиглаж ч болно. Энэ нь ямар ч хайгуул эрмэлзэлгүй. Амьгүй нэг юм – харин юмс нь жишээлбэл амёба гэх нэг эд эст амьд биет болсны дараа л зөвхөн тэр зүйл нь юм хайх шаардлагын улмаас юм хайж эхэлдэг байна. \Үүнээс өмнө\ үхмэл байхдаа хайхгүй. Тэгэхлээр, ‘бид юу ч хайдаггүй’ гэх тэдгээр хүмүүс нь үхсэнтэй адил юм. Тэр, - юм хөөцөлдөж хайж яваа - гэдэг хэд нь амьд юм, мөн тэд хөдөлгөөнтэй байдаг.
Хэрвээ та нар бага зэрэг хараад ойлгоод ирвэл, тэрхүү амёба гэх жижиг амьтныг - өлсгөлөн гэх юмтай болгож, түүнд хүсэл бий болгодог. Үүний талаар бодоод үз л дээ. Түүнд тархи гэж юм байхгүй, тэр нь зөвхөн ганцхан жижиг бөөмтэй, гэхдээ тэр нь өлсгөлөн гэдэг юмыг мэдэрдэг. Тэр нь өсөж томрохын тулд юм идэх хэрэгтэй. Мөн энэ нь яаж өсөж үржихээ мэддэг тэгээд тэрээр юм хайж эхэлдэг. Тэр нь хоолоо өөрөө идэхийг мэддэг, гэвч хоолоо яаж шингээж боловсруулхаа мэддэггүй. - Тэр хэсэг нь бол түүний хийх үүрэг биш юм. Хүний хувьд ч хүртэл энэ нь ижилхэн байдаг (хоолоо хүн өөрөө боловсруулдаггүй).
Тэгэхлээр, юм хайх тэрхүү зүйл нь нэг эд эст амёба гэх жижиг шавгалзнаас эхэлдэг байна, тэгээд бүхий л эволюц, хөгжлийн үйл явц нь тэрхүү хайгуул дээр үндэслэн үүсдэг бөгөөд, улмаар тэрхүү юм хайх тэрхүү хайгуул нь зөвхөн хоол хүнсний хайгуулчиллаар хязгаарлалгүйгээр цаашид өөдөлсөөр, дээшээ дэвшсээр байдаг. Мөн үүнээс гадна амьд зүйлсэд бас нэг өөр эрмэлзэл байдаг, үүнийг - сэтгэлийн хөдлөл гэж хэлж болно - амёба гэх тэрхүү хамгийн жижиг амьтанд хүртэл өөрийгөө хамгаалах, амьдрах хүсэл байдаг. Өөрийг нь устгах аюулыг тэд мэдэрч чаддаг.
Мянга мянган жилийн туршид тэрхүү нэг эст амёба нь хувьсан хөгжиж хүн болон хувирахаар - тэр хайх юм нь хүртэл өөрчлөгдсөн байдаг. Юун түрүүнд, мэдээж хоол хүнсээ хайх нь хэвээрээ байдаг, энэ нь үндсэн суурь юм, юу юуны түрүүнд та гэдэс дүүрэн байх ёстой. (Хүний хувьд) хоол хүнсээ хайгуулах арга нь мэдээж хэрэг - аргагүй сайжирч өөрчлөгдсөн байгаа, үүгээр барахгүй өөрийгөө болон өөрийн үр удам омгоо хамгаалах агуй их ойлгогдхуунтай болсон байгаа. Хүмүүс маш бага наснаасаа нийгэмшиж эхэлдэг.., шоргоолжнууд хүртэл үүнийг мэддэг. Өөрсдийгөө хамгаалахын тулд бид нэгдэж, хамтдаа нийтээрэй байх хэрэгтэй гэдгийг тэд мэддэг байгаа. Энэхүү аргыг мөн улс төрийн болон эдийн засгийн бүлэглэлүүд өөрсдийн хүчин зүтгэлдээ бас хэргэлдэг. Энд, - хүмүүсд нэг шинэ хайгуулчилал мөн нэмэгддэг: бусдыг өөрийн хүчин дор оруулах. --Амьтад хүчтэй болох гэж хичээдэггүй, тэдэнд тэр (хүч) нь дотроо байдаг. Жишээ нь бар бол хөөрхий туулай гэх мэт амьтдаас хамаагүй хүчтэй. Бар нь төрөхдөө тийм хүчтэй төрдөг. Тэгээд туулай нь бар болох гэж эрмэлзэдэггүй. Тэрээр, алиа салбадаа нар шиг ерөнхий сайд болох гэж шамдан гүйдэггүй. Тэгэхээр, туулай нь бол бар шиг болох гэж мэрийдэггүй. Tэрээр: “би туулай, би өөрийгөө хамгаалах, өөрийгөө гэмтээлгүй авч явах, амьдралд өгөгдсөн арга хүрэндээ өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй”, гэдгээ мэддэг. Үүнтэй адил мөн арслан бар биеэ авч явдаг, тэрээр өөрийн хүчээ мэдэхээс гадна, өөрийн хэр хэмжээгээ бас мэддэг. Мөн зарим нэг бусад амьтад мөн манлайлах хүчийг дотроо агуулсан байдаг. Тэдгээр нь манлайлагч болдог. Та нар шувууд мөн манлайлагчтай байдгийг харсан байх, нэг шувуу нь аль чигрүү ниснэ, бусад нь - хэрвээ тэр манлайлагч нь тийм дагуулах “сүүлтэй” бол - дагаж нисдэгийг та нар харсан биз. Үүнтэй ижилхэн, тэрхүү шувуудтай адил, манлайлагч нь хаашаа л явна, бусад нь түүнийг дагдаг жам байдаг.
Мөн энэ нь - хүн төрлөхтөнд маш агуй байдлаар бас илэрдэг, төрөлхийн агуй манлайлагчид байдаг, хэсэг бүлэглэлийн тэмүүлж буй тэрхүү хайсан зүйлсийг нь биелүүлэх зорилгонд нь хөтлөж аваачдаг онцой толгойлогчид төрдөг. Жишээ нь гэхдээ тэр бүлэглэлийн хайж буй зүйл нь мөнгө байж болно, ихэнхдээ тийм байдаг. Амьтад бол мөнгийг ойлгодоггүй, энэ бол зөвхөн хүмүүсийн бий болгосон л зүйл. Тэгээд мөнгө нь хүмүүсд маш чухал болж хувирсан яагаад гэвэл үүнийг тэд өөрсдөө бүтээсэн болохоор. Эрт дээр, бараа солилцооны арилжаа явуулдаг байсан, харин дараа нь нэг барааг нөгөө рүү нь шилжүүлдэг тийм зүйл хэрэгтэй гэж бодон мөнгөн дэвсгэрт бий болгосон байгаа. Тэгэхлээр, хүний анхаарал/ухамсар нь хоол хүнснээс хүч чадал руу, хүч чадлаас мөнгө рүү шилждэг. Заримдаа хүн маш их мөнгөтэй болохоороо эрх мэдэл хүч чадлыг хайгуулдаг. Энэ нь ердийн зүйл юм. Үүнд буруу гээд байх зүйл байхгүй л дээ. Уг суурьнаас нь авч үзвэл хүн (хөгжих явцдаа) мөнгөний хойноос хөөцөлдөж, дараа нь эрх мэдэл рүү тэмүүлэх буюу эсрэгээр мөн хүч чадлаас мөнгө рүү шилждэг.
Харин, - үүнээс дээгүүр (гарвал), - дараачийн хайгуул эхэлдэг, бид нар яагаад энд байгаа юм? Бид энд юу хийж байгаа юм? Бидний амьдарлын утга учир юу юм? Бурхан яагаад биднийг бий болгосон юм? Эцэс төгсгөл нь юу юм, эсвэл энэ зүгээр тойрсон тоглоом юм уу? Би төрөөд, хүнтэй суугаад, хүүхдүүд төрүүлээд, дараа нь зүгээр үхэх гэж - шавгалж хорхой шиг адилхэн амьдралтай гэж үү? Эсвэл бидэнд өөр зорилго байдаг юм уу?
Ихэнх хүмүүс мөнгө, эрүүл мэнднээс өөр цааш дээш гардаггүй, тэд нар биенийн эрүүл мэндийг л хүсдэг. Би юу гэх гэсэн юм бэ гэвэл, миний мэдэхээр ямар ч амьтан биеийн тамир энэ тэр хийдгийг би мэдэхгүй. Харин хүн биетэн - эрүүл мэндээ хамгаалахын тулд хаашаа ч явахаас буцдаггүй, харин - юуны тулд - ингэнэ вэ? --- Та маш шүрмэслэг тамирчин хүн шиг хүчтэй байж болно, гэхдээ юуны тулд юм? ---Зүгээр хоорондоо тэмцэлдэхийн тулд уу? ---- Та энэ дэлхий дээрх хамгийн эрүүл хүн байж болно, харин гэхдээ - юуны тулд?(Гэр бүлийн гишүүдээ оролцуулалгүйгээр, зөвхөн тусад нь өөрөөсөө, хувь хүнээсээ асуу – орчуулагч.) Та зүгээр л нэг үрлэгтэй адилхан юм. Таны хэрэг хаана байна? Та хамгийн гое машинтай, амьдарлын аливаа тансаг бүхийг эдэлдэг, эсвэл яаж ч хэлнэ үү, хамгийн баян хүн байж болно, - гэхдээ юуны тулд?

Иймэрхүү асуултууд таны толгойнд орж ирч байвал, таныг энд яах гэж байгааг чинь асуусан шинэ маягийн хайгуулчилал эхэлдэг. Та энд зөвхөн мөнгө эрх мэдэл олох гэж өглөөнөөс орой хүртэл, уралдаанд орсон харх мэт гүйх гэж ирсэн гэж үү? Хүнд хэрэггүй зүйлсэнд автаж, өөрийнхөө мөнгийг гайхуулж, бусдыг "баярлуулах" гэж; эсвэл бусдаас мөнгө салгах гэж энд ирдэг гэж үү? Үнэхээр энэ таны амьдралын зорилго мөн гэж үү?
Энэ бол - таны ухамсрын дөрөвдүгээр хэмжигдхүүний, дөрөв дахь түвшний асуулт нэхэлтийн эхлэл юм. Энэ нь мөн нэг л –гол- зүйлийн бүрэлдэн цэцэглэлтийн хэсэг бөгөөд: үүнийг сүнс амьны өлсөглөн, Бурханлаг тэнгэрлэгийн нэхэлт, амьдралдаа илүү дээгүүр юм хүссэн цангалт гэж мөн хэлдэг. Энэхүү зүйл нь бидэн дотор болдог бөгөөд үүнийг би жинхэн бодитоор болдог үйл явц гэж би нэрлэдэг.
Энэхүү хайгуулын явцад бид төөрөлдөж үл ойлголтонд унах явдал гардаг, яагаад гэвэл энэхүү хайгуулын үйл явц нь танд боловсорч бий болохоос өмнө, та аль хэдийн унаад эцчихсэн байдаг. Яаж, яагаад? Яагаад гэвэл та хэдийн - орчин тойрны утгагүй зүйлсний нөлөөнд хууртан толгойндоо үзэл бодлын заншилтай болчихсон учраас (заншил, үзэл бодол бол – хуурамч зүйл юм, жишээ нь төрлөх нутаг гм. Үнэндээ бол та хаана ч төрж болно шүү дээ, Англид төрсөн бол та Англи хүн шиг болох жишээтэй, Африкт төрсөн бол та өөр Африк заншилтай болно. Гагцхүү та хаана ч төрж болох байсан, тэгээд таны зуршил бол зөвхөн гаднаас олсон, сурсан хуурамч адилтгал юм.) Та өөрийгөө Их Британий хүн гэх юмуу Энэтхэг хүн гэнэ үү, эсвэл Австрали гэнэ үү, би мэдэхгүй - хүмүүс өөрсдийгөө янз бүрээр дууддаг, гэхдээ Бурхны нүдэнд бол та нар бүгд хүн юм, тийм юм.
Та нар сүүлтэй биш, толгой нь тонгойсон амьтад биш, бүгдийн чинь толгой өндийсөн. Та нар Африкт байна уу, Энэтхэгт байна уу, эсвэл Англид уу, Америкд уу, энэ нь яг ижилхэн, ямар ч ялгаа байхгүй. Та нарын толгой чинь дээшээ харсан, сүүлгүйгээс хойш та нар гарцаагүй хүн төрлөхтөн юм. Тэгээд, хэрвээ хүн амьдарлынхаа явцад хөгжин дэвшиж, янз бүрийн туршлагаар даваад, эдгээр бүхий л зүйлс нь өөрт нь дүүрэн хангалуун байдал өгдөггүй юм байна, “яагаад бид энд байгаа юм бэ” гэсэн асуултанд хариулдаггүй юм байна гэдгийг ухаараад ирвэл, хүний амьдрал тэс өөрчлөгдөн эргэж, тэрээр төлөвшин боловсорч хайгуулч болон хувирдаг. Харин, үүнээс өмнө биш...”
Англи хэлээр энд http://www.sahajayogameditation.com/what-are-you-seeking.html үзнэ үү.
Англи хэлээр энд http://www.sahajayogameditation.com/what-are-you-seeking.html үзнэ үү.