VIDEO
Та лекцийг Монгол хэлээр - доорх орчуулгын дагуу сонсоно уу.
"Өчигдөр миний хэлж байсан энергийн хүрднүүдийн талаар Доктор Уорэн та бүхэнд тайлбарласанд би баяртай байна, яагаад гэвэл нэг богино лекцэнд энэ бүхнийг багтаахад хэцүү. Тэгээд хэрвээ та “зулайгаа нээлгэж” сайн өсөж байвал миний хэдэн зуун / мянган/ лекцний бичлэгүүднээс сонсож энэ мэдлэг нь далай тэнгэс шиг хязгааргүй гэдгийг ойлгох болно. Би өчигдөр хэлж байсан, хэрвээ та гэгээрвэл - та өөрөө мэдлэг болох болно. Энэ ( мэдлэг болно гэдэг ) нь өдгөө маш их төөрөлдсөн ойлголт болсон байна ; “мэдлэг болно” гэж юу гэж байгааг хүмүүс ойлгохгүй байна.
Эртээд нэг хүн над дээр ирээд: “Багш маань намайг мэдлэгтэй болгосон”, гэж хэлсэн.
Би: “Яаж?” гэв.
“Яагаад гэвэл тэрээр надаа – мэдлэг өгсөн болхоор- гэв.”
“Гэлээ ч, яагаад энэ нь мэдлэг гэж? Чамд өгсөн тэр юм нь мэдлэг мөн эсэхийг чи яаж мэдэж байгаа юм?” гэв.
Тэр:”Үгүйдээ Эх минь, тэр миний духанд хүрхэд надаа гэрэл харагдсан” гэв.
“Гэлээ ч, энгийн үед ч мөн өөр маягаар ч чамд гэрэл харагдаж болно шүү дээ. Чамд чи өөрөө яг мэдлэг олсон гэдэг нь яаж ( илэрч ) байна?
Тэгээд, тэрээр бодож эхэлсэн. “Би мэдлэг олсон бол тэр нь яаж илрэх ёстой юм ?” гэж асуув.
Тэгээд би: “Тэр, харж байна уу, чиний хажууд сууж байгаа хүн Сахажа йогч. Тэрээр Кундалини гэж юу байдаг юм ; яаж Кундалинийг өргөдөг юм гэдгийг мэднэ. Чиний талаар ямар асуудалтай, хүрднүүд чинь ямар садаа тотгортой байгааг чинь мэдэж байгаа. Тэр мөн өөрийн тотгоруудыг сайн мэднэ”, гэв.
Гэтэл тэр: “Яаж мэдэж байна?” гэж надаас асуув.
Би: “Тэр мэдлэгтэй болсон учраас” гэв.
Би өчигдөр та нарт хэлж байсан, та нар өөрийн болон бусдын талаар - өөрсдийн төв нервний системэн дээр, дотроосоо мэдрэх болно гэж би хэлсэн.
Жишээлбэл, солиотой хүнийг аваад үзье. Тэр тухайн хүн өөрийгөө солиотой болж байна гэж ер мэдэхгүй. Тэр хүн нь шүглэлд автаж галзуу болж байна, эмчлүүлэх хэрэгтэй гэж өөрөө өөрийнхөө талаар ер мэдэхгүй. Аяндаа явсаар тэр хүн галзуурч галзуугийн эмнэлэгт хэвтдэг. Эсвэл, хавдар тусаж байгаа хүн өөрт нь хавдар бий болж байгааг огт мэдэлгүй явсаар эцэст нь -“үхэхэд 15 хоног үлдсэн” гэдгээ сонстлоо явж л байдаг.
Энэ бол бие мах боди, сэтгэцийн түвшинд юм. Эго-той эгоист хүн өөрийгөө эгоист гэж, өөрийн хэсэг болсон бусад хүмүүсийг дарлаж дарангуйлж байгаагаа ер мэддэггүй. Гитлер өөрийгөө аймшигтай чөтгөр гэдгээ ер мэддэггүй байсан шиг, мөн тэр үед түүний орчин тойронд байсан хүмүүс нь тэр үеийн нийгэмд аймшигтай чөтгөр бий болж байгааг ер ухамсарлалгүй л байсантай адил. Түүнийг чөтгөр болон хувирна гэж хэн ч ер бодоогүй. Хэн ч, юу ч ухамсарлаагүй. Тэгээд гэнэт 11 жилийн дараа буцаж ирэхдээ тэрээр -аймшигтай, устгагч, чөтгөрийн хүч болон хувирч ирсэн. Хэрвээ та нар түүнийг гарч ирхээс өмнөх түүхэн номнуудаас нь олж уншвал, үнэндээ бол тэд түүнийг гарч ирэхийг хүсч дэмжиж байсан байдаг. Яагаад гэвэл тэд – “бид уналтанд орч байна, манай нийгэм задарч, доройтож байгаа учир, биднийг удирдаж залах, хатуу гараар барих биднийг сахилга баттай болгох удирдагч бидэнд хэрэгтэй байна, бид нарт сахилга бат хэрэгтэй байна, бид сахилга баттай болох ёстой гэсэн хүсэлтэй байсан учир, тэд нарт Гитлер гарч ирхэд маш их таалагдаж байж. Залуус оюутнуудад нь хүртэл тэр их таалагдаж байж, тэр их дээд сургуулиудаар явж: “Бид сахилга баттай байх ёстой, бид хатуу чанга болох хэрэгтэй, та нар ийм хоол идэж болохгүй, тийм хоол идэж болохгүй, та нар маш хатуужилтай болох хэрэгтэй” гэж ярин нөлөө бүхий уриагаараа бусдыг өөртөө татаж сэнхрүүлж байлаа. Гитлер нь залуучуудад маш их таалагдаж байсан. Тэгээд, энэ хүн нь - чөтгөр үү, үгүй юу гэдгийг тэд ер ойлгоогүй.
Тэгэхлээр, мэдлэгтэй байна гэдэг нь бол – та бусдын болон өөрийн нарийн зүйлсийг хараад ойлгодог байхыг хэлдэг.
Харин, бидний өөрийн болон бусдын нарийн байдал нь бидний энергийн хүрднүүд дээр оршдог. Эдгээр хүрднүүд нь бидэн дотор байрладаг бөгөөд бидэнд аливаа гачигдал үүсэх болгонд биднийг тэтгэж байдаг. Жишээлбэл, бид -маш хурдан гүйх шаардлагатай болвол, бид маш хурдацтай гүйж, бидний зүрх хурдан цохилж, бидний симпатетик ( нервний систем ) ( энерги зарцуулдаг хэсэг ) нь маш идэвхтэй болж өгдөг. Үүний улмаас хэт цуцсан биеийн хэсгүүдэд нь эдгээр энергийн хүрднүүд нь шаардлагатай энергийг нь нийлүүлэн сэлбэж буцааж хэвийн байдалд нь оруулдаг. Буцааж хэвийн болгодог. Хүний баруун, зүүн талд, хүний симпатетик нервний системны ( энергийг ашигладаг / зарцуулдаг ) хоёр гаралт байдаг гэж хэлье л дээ. Хэрвээ энэ зарцуулалт нь хэт их болж хүрднүүдийг цуцааж эхэлвэл, эдгээр хүрднүүд нь ( нийт бүтэцнээсээ ) салж унадаг. Мөн эдгээр хүрднүүдийн үйл ажиллагааг нь зохицуулдаг бурхан байдаг. Хэрвээ тэр бурхан нь орхичих юм бол ( хүрд нь ) бүхийл нийт бүтэц, зохицолоосоо салан унадаг, яагаад гэвэл ийм маягаар бид бүхийл бүтэн ертөнцтэй холбогдож, уялдаж байдаг учраас. Иш татвал, нугас ийм байх ёстой байхад, үүнийг нь хугалчихвал, та өөрөө бүхлээрээ хугарна, ямарч хяналт удирдлагагүй болдог.
Тэгээд удирдлагагүй болоод ирхээр та өөрөө ажиллаж эхэлдэг. Хэрвээ эд эснүүд өөрөө дураараа ажиллаад ирвэл, тэр нь хортой / сүйрэлтэй болж хувирдаг. Бүхийл нийт бүтцийн тэнцвэртэй байдал нь алдагдаж хэр зэрэг хэмжээтэй байх- харьцаа пропорц, уялдаа авцалдаа нь алдагдаж мөн ингэж, ийм маягаар ( эсний түвшинд ) хавдар үүсдэг. Нийгэмд хүртэл энэ нь мөн адил илэрдэг, яагаад гэвэл орчин үед хүмүүс ( нийт зохицолдлоосоо тасарчихсан ) “эго”-руу чиглэсэн хандлагатай болж байгаа учраас: “Яадийн, юу нь буруу байгаа юм? Ингэхэд яадаг юм, тэгэхэд буруу нь юу байгаа юм?” гэнэ.
Өнөөдөр та нарт Уорэн хэлж байснаар, бидэн дотор “дхарма” ( -хүн байх жаяг, хүний хөгжлийн явцдаа хураасан чанарууд ) гэж байдаг. Бидэнд 10 “дхарма” байдаг, бидэн дотор ( биднийг энэ амьдралд ) тогтоодог, бидний мөрдөх хэрэгтэй 10 гол зарчим байдаг. Яагаад? Яагаад гэвэл хэрвээ тэрхүү зүйлнээсээ хүн салвал тэнцвэртэй байдлаа алддаг. Тэгээд хэрвээ та тэнцвэртэй байдлаасаа гарчихвал, тэнцвэргүй байдлаас үүдэн үүсдэг аливаа асуудлууд ургаж эхэлдэг. Тийм л учраас бид хавдрыг эмчилж чадахгүй байгаа юм, яагаад гэвэл бид нар тэр эснүүдийг нь буцааж хэвийн байдалд нь оруулж чадахгүй байгаа болхоор. Бидний хийж чадах хамгийн дээд арга нь бол - хортой эснүүдийг нь, тэр бусад эрүүл эснүүдрүүгээ халдаж, бусад эснүүдээ хордуулж, “эго”хандлагатай болгож байдаг, эснүүдийг биенээс нь огтлох үйлдлийг л хүмүүс хийж чаддаг . Харин тэдгээр эснүүдийг буцаагаад эрүүл болгож чаддаггүй.
Та нар зөвхөн “долгион”-оор л үүнийг хийж чадна, хэрвээ эдгээр хүрднүүдийг нь “долгион”-жуулбал эдгээр нь илүү их хүчтэй болж ( “долгион” гэж сахажа йогонд 100% цэвэр энергийг нэрлэдэг- орч. ) , жижиг хүрээгээ өргөтгөж өөрсдийн аураагаа тэлэн, зүүн, баруун 2 талыг засан хооронд нь холбож өгдөг, тэгээд бурхад нь тэрхүү сэнтийндээ буцаад залрах боломжтой болж, эд эснүүд нь “бүхийл нийт”-ээс мэдээлэл (тэжээл) авч эхэлдэг.
Энэ бол энгийн зарчим юм, нарийн зүйлсийн хууль гэж ойлгож болно. Гэхдээ хавдар туссан хүн нь - хэрхэн өөрийгөө хавдар туссан уу, үгүй юу эсэхээ мэдэх билээ дээ. Яагаад гэвэл үүнийг мэдэх ямарч боломж байхгүй учраас. Хэрвээ харин хүн мэдлэгтэй болоод ирвэл, та нар өөрийн хуруунууд дээрээ мэдрэмжтэй болж эхлэх бөгөөд үүнийг нь ойлгож, тайлах үг буюу тайлах “хэлтэй” болж, аль энергийн хүрд нь халдвартай байна, яаж үүнийг нь засах вэ талаар мэдээлэл авах болдог . Нэг юм болсон гэдгийг мэддэг болох учир хүн шууд соргог болдог.
Тэгэхлээр, жишээлбэл сэтгэцийн өвтэй хүмүүс байлаа гэж бодход, тэд нар тийм өвчтэй гэж өөрсдийгөө мэддэггүй. Зарим нь үүний талаар огт мэдэхгүй явсаар дараа нь үүнийгээ сүүлд нь мэдэж эхэлдэг. Өнөөдөр нэг сэтгэл судлаач эмч над дээр ирсэн, саяхан надтай уулзсан юм, тэр өөрөө Сахажа йогч бөгөөд сэтгэцийн өвчтэй хүнийг эмчилжээ. Тэр сэтгэл судлаач хүн болхоор миний өмнө ирхээр түүний хууруунууд нь ямагт чичирдэг. Хэрвээ хүний энэ зүүн гарны ядам болон эрхий хуруу хоёр нь хэрвээ халуу шатах юмуу эсвэл чичирч байвал тэр хүний биенд нь гадны биет \үхсэн сүнс\ шүглэсэн байна гэсэн үг. Тэгээд энэ хүн нь яагаад гэвэл Сахажа йогч учир үүнийг нь цэвэрлэж чадах бөгөөд үүнийг зайлуулах нь түүнд 2 минут ч үгүй юу хурдан болдог. Тэр өвчнөөр гэмтсэн хүн хүртэл үүнээс цэвэрлэгдэж болно, яагаад гэвэл нэгэнт та эдгээр хүрднүүдийг талаар мэддэг болвол мөн та тэдгээр бурхадыг нь яаж сэргээх талаар мэддэг болвол та үүнийг нь цэвэрлэж чадна. Ийм маягаар мөн галзуу солиотой хүмүүс ч эмчлэгдэх боломжтой.
Сая, гадаа зам дээр нэг солиотой хүн байсан, саяхан намайг өрөөндөө байхад тэр хүн: “Та нар Христосыг хайх хэрэгтэй, Бурханыг олох хэрэгтэй” гээд гудамжинд хашгирч байсан. Өөрөө солиотой хүн байсан л даа. Галзуу хүн чинь бусдыг хаашаа л чиглүүлэх билээ дээ, галзуугийн эмнэлэг рүү аваачих гэсэн юм байх даа? Тэр маш чангаар: “Бурханыг хайх хэрэгтэй, Эзнийг хайх хэрэгтэй” гэж байсан. –Яаж? Яаж та нар хайх гэж?
Зүгээр нэг лекц илтгэлдээ: “Бурханыг олоорой, хайгаарай”, - гээд үү? Хэрвээ би та нар одоо “За, анхаарлаа дотогшоогоо хандуулаарай” гэвэл, та бүхэн яг одоо энд, миний өмнө суугаад, намайг анхаарч байгаагаараа, анхаарлаа дотогшоогоо хандуул гэвэл та нар чадах уу? Та бүхэн: “Тийм, тиймээ, бид нар хандуулж байна” л гэнэ. Тийм биш юм. Та нарын хийж байгаа чинь ердөө биш ( тэгж хийдэггүй юм ) . Та нарын дотор ямар нэгэн юм болох ёстой. Ямар нэгэн тэр тухайн зүйл болхоос нааш, таны анхаарал чинь дотогшоогоо орж төвлөрөхгүй. Маш олон хүмүүс ямар нэгэн хуурмаг юманд итгэдэг, итгэж явсаар, эцэст нь үүнээсээ болоод зовдог. Тийм болчихсон хүмүүсийг би харсан. Фанатик ( хэт шүтэгч ) болчихсон. Тэд хөгшин болоод ирхээрээ туйлын огцом ширүүн, хэнд ч хэрэггүй эсвэл түрэмгий хэрцгий, ямарч сонирхолгүй хүмүүс болон хувирдаг. Зарим нь үнэхээр тал солиотой, зарим нь бүүр бүтэн солиотой болсон байдаг. Тэгэхлээр тухайн зүйлийнхээ талаар ямар ч мэдлэггүйгээр түүнд итгэх нь маш муйхар тоглоом мэт юм ; тэгэхлээр, тэтгэгч тулгуур нь тэнд нь байх хэрэгтэй юм." 0:11минут хүртэл