Үнэнийг хайдаг хүн болгонд мэндчилэн ёслоё! Юуны өмнө би та нар Үнэн бол байгаа байгаараа л байдаг гэдгийг хэлмээр байна. Үүнийг та нар өөрчлөх боломжгүй, хувиргах боломжгүй, тохиролцож засах боломжгүй. Энэ нь байгаагаараа л байдаг, байгаа чигээрээ л байсан, мөн хэвээрээ л үлдэх болно. Өнөөдөр би танд хэлж байгаа юу ч байлаа, та нар муйхраар сохор итгэх хэрэггүй юм. Бид аль хэдийн энэ муйхар итгэлээс болж олон проблемонд орж байсан. Та нар нээлттэй харах хэрэгтэй, шинжээч эрдэмтэд мэт, үүнийг -дэвшүүлсэн санаа, гипотез мэт авч үз. Харин энэ нь батлагдаж байвал, та нар үүнийг, шудрага хүмүүсийн хувьд хүлээж авах нь зүйтэй. Яагаад гэвэл энэ нь та нарын сайн сайхны төлөө, та нарын улс орны сайны төлөө, энэ нь бүхийл ертөнцийн сайн сайхны төлөө юм. Үнэн нь бол – та нар энэ бие махбод биш, энэ бодол санаа биш, эдгээр сэтгэлийн хөдөлгөөнүүд биш, эго гэгдэх бодох чадвар эсвэл зуршил заншлууд биш юм, харин та Ариун Амь юм.
Биднийг тойроод байгаа үзэсгэлэнтэй цэцэгсийг бид харж байна, үнэндээ бол энэ нь гайхамшиг юм. Гэхдээ бид үүнийг байдаг л юм гэж авч үздэг. Хэрвээ бид эмчээс: “Энэ зүрхийг хэн цохилуулдаг вэ?” гэвэл, тэрээр: “Автоном нервний систем” гэж хэлнэ. Харин тэр “Авто” гэдэг нь хэн юм бэ? Үүнд - тэд хариулж чаддаггүй. Тэгээд хэн энэ бүхийл амьд амьдарлыг хөдөлгөж ажилуулдаг вэ? Хэн бидний хөгжлийг түлхэж урагшлуулдаг вэ? Үүнд хариулт байхгүй байгаа.
Хоёрдугаар Үнэн бол энд - бүхнийг нэвтрэн урсдаг, Тэнгэрийн хайрын хүч гэж байгаа. Энэ нь маш нарийн энерги бөгөөд бүхийл амьд амьдарлыг хөдөлгөдөг. Тэгэхлээр, бид өнөөдрийн байгаа байдлаасаа илүү болж боловсрохгүй юм бол энэхүү хүний түвшний ухамсраар, энэ бүхнийг нэвтрэн урсдаг хүчийг байгаа гэдгийг нь бид мэдрэх боломжгүй юм. Хэрвээ та нар энэ өсөл дэвшлийг олох ёстой гэж байвал, та нар маш ариун хүсэлтэй байх ёстой. Ариун хүсэл нь бидний өдөр тутмын ердийн хүслээс маш өөр юм. Эдийн засгийн хуулиар бол хүний хүсэл хангагдашгүй. Өнөөдөр байшинтай болохыг хүснэ, тэгээд машинтай, дараа нь нисдэг тэрэг, гээд ингээд цаашаа яваад өгдөг. Харин та нар нэг ойшохгүй байгаа ухамсарлаагдаагүй тэр ариун хүсэл чинь бол - өсөж хөгжихсөн, бүхнийг нэвтрэгч тэр хүчтэй нэгдэж уусах сан гэсэн хүсэл байгаа. Энэ бүхнийг нэвтрэгч хүчийг мэдрэхсэн, түүнтэй нэгдмэл холбоотой байхсан гэдэг чинь йога юм, амин сүнсний йога.
Сахажа гэдэг нь “тантай хамт, төрөлхийн” гэсэн утгатай үг. Та нар энэ нэгдэл холбоог, йога-г олох эрхтэй гэсэн утгатай. Тэгээд бид бүхэнд энэхүү эрхээ эдлэх цаг үе нь ирсэн. Энэ Кундалини гэдэг энэхүү хүч нь нугасны доод гэсэгт үр соёолж мэт нахиалж дээшээ өгсөөд ирхээрээ 6 энергийн төвөөр дамжин өнгөрдөг.
Дэлхийн нийтийн ихэнх асуудлууд хүн төрлөхтнөөс үүдэлтэй, харин хүний ихэнх асуудлууд хүний дотрох төвүүдээс шалтгаалан гардаг. Ямар нэгэн завшаанаар, ямар нэгэн аргаар бид эдгээр төвүүдээ тэтгэж чадах юм бол, бидний бүхийл - бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэлийн асуудлууд шийдэгдэн засагдах болно.
Сахажа йогны аргаар маш олон өвчин эмчлэгдсэн нь баримттай бий. Хавдар, рак болон олон эмчилэгдэшгүй өвчнүүд эмчлэгдсэн. Энэ юм нь бол та нарын өөрийн чинь (дотоод) хүч юм. Энэ хүч (сэргээгдэх) үе мөчийг хүлээгээд, таны өөрийн “эх” мэт таныг дахин төрүүлэхийг хүсч байгаа. Тэгээд та нар дахин төрсөн гэж хэлэх юм бол, та нарт тэрхүү “хүч” нь байх ёстой. Жишээлбэл, Санскрт хэлэнд бид шувууг dwijaha гэдэг бөгөөд “биелсэн бодь сүнстэй” хүнийг мөн dwijaha гэдэг - дахин 2 дахь удаа төрсөн. Энэ нь хүн бүрмөсөн төгс өөрчлөгдсөн гэж байгаа юм – бие махбодоор, оюун санаагаар, сэтгэл мэдрэлээр мөн сүнсээр, бүр мөсөн өөр болсон.
No comments:
Post a Comment