Tuesday, July 27, 2010

Шри Матажи 1994 онд Москва хотод



Ярилцлага авагч: Шри Матажи, энэ бидний Орос улсын хэцүү байгаа энэ үед  (1994 онд) та Оросын сахажайогчидод хандаж юу хэлэх вэ?
Шри Матажи: Тэд юу хийх ёстой гэвэл, тэд өөрсдийн Амь, “Сүнсний биелэлийг” олох хэрэгтэй. Үүний улмаар таны бүхийл бүтээлч чанар дэлгэрч, хүн хөгжиж эхлэнэ. Тархинд байдаг бүхийл боломжууд нээгдэж эхлэнэ. Улмаар тэнцвэртэй болж амар амгалан болно. Та нар ойлгох хэрэгтэй, энэ нь, ямар хүн байна вэ гэдгээс шалтгаалдаг. Тэгээд, бид энэхүү хэцүү үед хүртэл - бид маш баяр баясгалантай хүмүүс болж болно. Тэгээд та нар (орчин тойрны)бүхийл зүйлсийг (жүжгийг)  гэрч мэт харах болно. Үүгээр барахгүй, хүний ухаан- маш эерэг бүтээлч болон хувирдаг. Улмаар шинэ төрлийн сайхан хүмүүс бий болж байгаа юм. Тэд ямар ч зөрчилдөөнгүй, ямарч маргалдаангүй байдаг. Харин хайрыг агуулдаг, бүүр ариун хайрыг. Тэгээд ийм нийгэм бий болхоор амьдарлын бүхийл салбарт хөгжил дэвшилт бий болдог.
Юун түрүүн, хэрвээ таны анхаарал маш хурц , гүн гүнзгий болж тогтвортой болвоос, та зүгээр л яг өөрийн багш, өөрөө өөртөө эзэн болон хувирна. Тэгээд Тэнгэрээс хүлээж авах онгод , бадралын хир хэмжээ нь танд аз жаргалын ерөөл хайрлах болно.
Тэгэхлээр одоо Орос хүмүүс өөрсдийн аз жаргал, ерөөлийг олох цаг ирсэн . Бүхийл Европ, Америк, Зүүн зүгийн (хуучин соц.) орнуудаас - Оросууд бол сүнс/амьний түвшинд бол хамгийн дээд зэргийн хүмүүс. Оросууд болон Украинууд. Тэгээд та нар харах болно, маш богинохон хугацаанд тэд нар дэлхийн тэргүүн зэргийнх болсон байна. Яагаад гэвэл  - - та нарт юу хэрэгтэй вэ гэвэл, та нарт - УХААН хэрэгтэй. Жишээ нь хичнээн та нар Америкчууд шиг элбэг дэлбэг байдалд байлаа ч, тэднийг та нар одоо харвал тэд тэнэг хүмүүс л хэвээрэй  байна.
Хэрвээ та нарт УХААН байвал, та нар маш тэнцвэртэй, тогтвортой нийгмийг байгуулж  - тэнцвэртэй улс төр, тэнцвэртэй эдийн засгийг бүрэлдүүлнэ. Жишээ нь нэг, хар тамхинд орсон хүн байвал, энэ нь сахажа йогийн аргаар маш хялбархан засагдах боломжтой. Маш хурдан, гэнэт тэд өөрсдийн (муу зуршил) хар тамхинаас салдаг. Тийм учраас, хэрвээ сахажа йог-г залуу хүүмүүс мэдээд ирвэл, бүгд/бүх нийгэм сайхан болхыг харна.
Тийм учраас энэ (Орос улс) агуй орон, би үүнийг бишэрдэг.
Ярилцлага авагч:  Баярлалаа.
Шри Матажи:  Уучлаарай би орой хоцорч ирсэн, тэд надаа хэлээгүй байсан.
Ярилцлага авагч:  Би таныг ойлгож байна, та энэ тэндгүй манай нутгаар маш их явж, лекц зааж завгүй байдгийг мэднэ. Би танд талархалаа илэрхийлэх гэсэн юм. Чинь зүрхнээсээ.
Шри Матажи:  Маш их баярлалаа.  Хардаа, би эхлээд сонин хэвлэлээс эмээдэг байсан. Тэд юу хэлэх бол, гээд...
 Гэхдээ та нар, хэрвээ та нар аваад үзвэл, энэ нь бол хувь хүний сайн сайхны төлөө, таны эх орны чинь сайн сайхан, бүхэл дэлхийн сайн сайхны төлөө гэдгийг ойлгох юм бол үүнийг дэмжих нь гарцаагүй. Мөн бид нар хүнээс ямарч мөнгө авдаггүй, тийм (мөнгө олох) зүйлрүү ер чиглэдэггүй...


No comments:

Post a Comment