Tuesday, August 17, 2010

Дууг дагаж дуулна уу.


энэ видеон дээр, нэг сахажайогчин өглөө үүрээр бясалгаж байхад нь, шувуун сүрэг бөөнөөрөө
нисээд, мөн байгалаас баяр тэтгэлэг авч байхыг хараад бичлэг хийж, 
мөн видеон дээр манай сахажа йогч Elizbeth Henshaw-ын дуулсан дууг оруулсан нь гоё:
энэ дуу надаа талагддаг мөн хуваалцвал гоё санагдаад энд орууллаа:
сонирховол дагаж дуулаарай гээд үгийг нь оруулаад
бүүр доор нь Монгол орчуулгыг тавилаа, 
хүсвэл дагаад дуулаарай :-)

-->
I am going home’; you can’t keep me here,
I am saying goodbye for the last time,
I’ll find the way my spirit is guiding me,
All alone I’ll fight to be free…

And they said, never forget, you were born under the morning star
Don’t loose sight of the light
She is there; she is waiting for you,
Contemplate the mystery of love,
Never forget your destiny…

In my mind I see,
They are calling me
I can’t deny, living in lye until now
Its everlasting the truth - I am searching for,
Only love, enlightenment that set you free

-->
Дууны орчуулга нь: 

Би гэртээ харьлаа, хэн ч намайг саатуулж чадахгүй....
Сүүлчийн удаа би баяртай гэж хэлье,
Би арга зүгээ олно, миний сүнс намайг дагуулан замчлах болно,
Гав ганцаараа ч,
-       би эрх чөлөөний төлөө тэмцэх болно (муугаас салж чөлөөлөгдөхийг энд хэлнэ- орч.).

Тэд надад “үүрийн одонд төрсөн гэдгээ бүүр мартаарай, гэсэн
Гэрэл харах хараагаа бүү алдаарай,
Тэр “Эх” тэнд байгаа шүү, чамайг хүлээж байгаа шүү,
Амьдрал, хайрын нууцыг бясалгаарай /тайлаарай,
Өөрийн хувь тавилангаа, зорилгоо - бүү мартаарай”, гэсэн.
  
Би өөрийн дотоод сэтгэлдээ харлаа,
Тэд намайг дуудаад байгааг би харлаа,
Өдий хүртэл энд байгаад, татгалзаад байж чадахгүй нь,
Миний хайж байгаа үнэн бол – Үхэшгүй мөнхийн /зуурдынх биш/
Эрх чөлөөнд хүргэх цорын ганц, гэгээрүүлэх тэр хайрын гэрэл....

      энэ дуунд мөн Эх гэж сануулсан байгаа,
хүн дотор байдаг тэр хүч нь Эхийн чанартай,
Энэ дэлхий дээр бүхийл зүйлс ямар нэгэн маягаар илэрдэг..
Байгаль ертөнцийг бид Байгаль Эх, дэлхийг бүх хүмүүс хаана ч байлаа Эх гэдэг. Бойжуулдаг, тэтгэдэг, хөгжүүлдэг, төрүүлдэг чанараар нь Эхийн онцлогийг танина..
Харин Тэнгэрийг бүх дэлхийн хүмүүс Эцэг гэдэг, хайрхан уулыг Эцэг, далай тэнгисийг Луусын хаантай гээд мөн Эцэг чанартайг нь мэддэг, харин гол горихыг дагина, хатан гэж Эхийн эмэгтэйлэг чанартайг нь дэлхий даяар эрт дээр үеэс хүн төрлөхтөн мэдсээр ирсэн.
Тэнгэрлэг ертөнцийн төсөөлөлдөө хүмүүс Эхийн илрэл, Дарь Эх, Дагинад -
онцгой байрь суурь өгдөг. Ялангуяа Энэтхэгт Кундалинийн талаарх маш онцгой юмс
ном судартаа бичсэн байдаг. Кундалини гэдэг нь хүн дотор байдаг цэвэр оюун мэдлэгийн хүч гэгдэх бөгөөд энэ нь Дагина, Эх шиг чанартай гэж тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь хүн дотор нойрсож байдаг, тэгээд хэрвээ сэргэх юм бол хүнийг дотроос нь хөгжүүлж бойжуулж, ухамсрын дараачийн түвшинд авчирч Тэнгэрлэг "Эцэг" :-) орших нарийн ертөнцөд хүргэж авчирч өгдөг гэж байдаг..
-->



Хүн доторх хүчний талаар

Кундалини болон Өөрийн {сүнсний} биелэл, бодь болох

Нойрсож буй Кундалини хүч орших олон уулзварт ясыг латин хэл нь дэр ”Сакрум” (Os Sacrum), хүний биенд орших хамгийн гэгээн (латин хэлээр: “sacrum”- “ гэгээн, aриун”) хэсэг гэж тэмдэглэгдсээр иржээ. Эртний Грекууд энэ ясыг “Hieron Osteon”гэж нэрлэдэг байсан бөгөөд, түүнийг ер бусын ид шидтэй гэж тооцдог байжээ. Египтууд бас энэ ясыг онцгойд тавин, чухал хүч агуулах хэсэг гэж үздэг байж. Барууны орнуудад энэ олон уулзварт ясанд орших хүчийг Хумхийн орд буюу Мөнхийн усны бумбатай зүйрлэдэг байна. Тэжээл өгөгч - “амьдарлын мод” гэж мөн нэгрлэгдэх Кундалини хүч нь хүний биенд ороомог маягтай могойн адил мушгиралдан байдгаас, “Могойн хүч” гэж бас нэрлэгддэг байна.
Гарчиганд дурьдагдах “өөрийн сүнсний биелэл” гэж нэрлэгдэх энэ үйл явц нь бол хүний биенд нойрсож буй Кундалини энергийг сэргээх үйл хэрэг юм. Сэргээснээр, Кундалини нь нугасны ясыг даган өгсөж, бүх нарийн энергийн төвөөр нэвтрэн, цаашид дамжин, дэшээ зулайн хэсгээр нэвтрэн гарч, хүнийг, сансрын (бүхнийг нэвтрэгч) хүчтэй холбодог байна. Үүгээр хүний оюун бясалгалын байдалд, түвшинд хүрэн (- бодол үгүй/ бодлоос гадуур мэдлэгийн байдалд хүрж ), сансрын мэдлэг нь хүний төв нервний системд (толидон) бууж, хүний оюун үнэн байдлыг мэдрэх боломж олдог байна.
Эрт дээр үеэс Энэтхэг оронд Кундалинийн тухай тэмдэглэсээр иржээ. Энэ энергийн тухай Амританада Упанишад, Кундалини Йога Упанишад, Герендра Самхита, Маркандея Пуран нарт тодорхой бичсэн байдаг. Гүрүү Вашишта хэлэхдээ: ‘Кундалини бол туйлын мэдлэгийн эх ундрам’ гэж байж. Хүн дотор орших анхдагч хүч, Кундалини энергийг, өөр дотроо мэдрэх нь, туйлын дээд хамгийн их мэдлэг гэж суут гэгээн, гүн ухаантнууд тооцдог байжээ. Кундалини болон чакра цэгнүүдийн талаар бас Веда шаштирд бичигдсэн байдаг. Эртний Энэтхэгийн их ухаантан Ади Шанкарачарья үүний тухай багагүй хэлж үлдээсэн байна. Гүрүү Нанакийн хэлснээр Кундалини бүх зургаан чакраар дамжихдаа хүнийг хамаг садаа тотгороос ангижруулдаг гэж тэмдэглэсэн байна (Гүрүү Грант Сахеб ном). Хятадын гүн ухаанч Лао Цы, Кундалинийг үхэшгүй мөнхийн устай зүйрлэн, үүнийг Дао гэж нэрлэн бичиж байжээ.
Будда багш төв замын талаар дурьдан, Нирванад хүрэх ганц арга гэж байсан нь, Хүнд орших голын шугамаар урсах Кундалинийг сануулж байсан байна. Цаашид Буддын сургаалийг дагах лам багш нар үүнийг маш нууц гэж тооцон зөвхөн цөөн тооны сонгомол шавь нартаа энэ талаар танилцуулдаг байжээ.
Хойд Америкд оршин суух эртний индианууд Хопи гэж нэрлэгдэх шүлэглэсэн тахилын бүтээлдээ бас Кундалинийн тухай өгүүлэн бичсэн байдаг.
Хэн ч, ямар ч орны түүхээс Кундалинийн талаар олон янзын тэмдэг дурдатгал олж болох юм байна. Жишээлбэл: хундаганы ишийг ороон өгсөн амсар дээр нь өндийх могойг (Меркурийн могой хэмээгдэх зураг): Эрүүл мэнд, Алхими, Психологийн тэмдэг болон байдаг нь: хүний дотор ээрмэлийн эрчилсэн утас мэт нар зөв эргэлдэн дээш өгсөн, зулай дэр ирэн, мэдлэг авчирдаг Кундалинитай зүйрлэштэй байна. Барууны орнуудад Кундалинийн талаар шашинд нь бас дурдагдан, Ариун Сүнсний толидоон дүр, хүнд орших хэсэг нь гэж библийн бичигнээс олж болох бол, Коранд Аллахын амьсгаа буюу Рух гэж нэрэн дор тийм хүчний талаар дурьдагдсан байна. Зөвхөн эртний Энэтхэгд ч биш, антик Грек болон бас Америкийн индианууд, олон орны түүхэнд энэ хүчний талаар өөрсдийн тодорхой мэдлэг, тэмдэглэл, зураглал мөр үлдээсэн байдаг.
Кундалини энергийг сэргээснээр, хүний дотоод оюун дээд Оюунтай холбогдон, орчлон ертөнцөөр урсах, байгалын явцыг зохицуулан түлхэх хийсвэр хүчтэй холбогдон, энэ хүчний талаар, өөрийн дотоод бүтэцийн талаар, аажим аажмаар мэдлэг олон, оюун нэмдэг байна. “Өөрийн боловсролын” дараа хүн энэ хүчийг бодит энергийн формоор\байдлаар\ гарын алга, хуруу, толгой дээрээ - сэрүү татах, салхи мэт хөнгөн сэвэлзэх маягаар мэдрэх бөгөөд, зарим үед шууд хүний биен дотор сэрүүн долгион, зэргээр мэдрэгддэг байна.

Thursday, August 5, 2010

Нууц хүч - хүн дотор


.....Мянга мянган жилийн турш энэ нууцыг зөвхөн цөөн тооны,


сонгодог хүмүүс л мэддэг байж....


...Нэг агуй хүч байдаг юм байна...

....Энэ нь Тань дотор байгаа...
....Үүнийг Кундалини гэж тэд нар нэрлэдэг байж......
...Энэ нь нугасны эхээр, нойрсож буй .........

харин
......Кундалинийг нь сэргэхээр - энэ нь нугас дагаад дээш өгсөн...
... бүүр дээш гардаг...
"Таныг бий болгосон тэр Хүчтэй - Та холбогдохоос нааш, Та өөрийнхөө утга учрыг яаж мэдэхсэн билээ..."

.............Та үүнийг - сэвэлзүүр салхи мэт мэдрэх болно.......

Шри Матажийн лекцнээс, 1987 оны 5-р сарын 5, Брисбейн

-->
Talk by Shri Mataji Nirmala Devi, who founded Sahaja Yoga, Public Program Brisbane, 5 May 1987 

-->
Үнэнийг хайдаг бүх хүмүүсд мэндчилэн ёсолье. Альберт сая та нарт бидний бодь байдлыг хөгжүүлдэг бидний дотоод систем, механизмын талаар тайлбарлаж өгсөнийг та нар сонслоо.
Тийм механизм байдаг гарцаагүй, эргэлзэх зүйлгүй.
Бид нар энэ өрөөнд байгаад, энд олон гэрэл асаж байгааг харж байна..  - энэ асаж буй гэрэлний цаана - энэхүү гэрлийг асаадаг механизм байгаа. Энэхүү гэрлийг асаахын тулд - харин бид юу хийх вэ гэвэл, - зүгээр л асаагуурыг дараад л болоо. Тэгээд л гэрэл асаад ирнэ.
Тэгэхлээр тэр бүхэл механизм бидэн дотор суулгаастай байгаа, хүний хөгжлийн явцаар – төлөвшин боловсорч бидэн дотор хөгжлийн явцаар бий болсон байгаа. Тэгээд одоо бид хөгжлийн явцын эцсийн үр дүнг харах цаг үед ирчээд байна.
Барууны орнуудад хүмүүс энэхүү механизмын гаднах байдлыг сонирхон хайсаар ирсэн. Тэд нар “амьдарлын модны” мэдлэгийг олох гэж хичээж байсан. Гэтэл харин амьдарлын талаар гаднаас нь судалбал, бид тодорхой нэг юм хүртэл мэдэх боломжтой, мөн адил мод нь - тодорхой хэмжээ хүртэл л ургадаг. /харин/ Та нар өөрсдийн үндэсрүүгээ хандах хэрэгтэй.
Энэ бол /бидний заах юм бол/ үндэсний талаар олох мэдлэг юм.  
   
Энэ нь Энэтхэгээс гаралтай юмуу эсвэл нэг орон нутгийн нэг хэсгийн үзэл бодлоос гаралтай гэж бодвол үгүй юм. Энэтхэг маш эртний ном заншилтай орон, гарцаагүй, үүнийг гүнзгий судалья гэвэл энэ талаар их тайлбарласан байдаг /Упанишаад, Пуран, Гитанжали, ...г.м судруудад-орч/. Гэхдээ Библи-д хүртэл: “ би та нарын өмнө галын дүрэлзэх дөл мэт гарч ирэх/үзэгдэх болно” гэж бичээстэй байдаг. Тэгээд энэхүү энергийн төв нь үнэхээр яг галын дөл шиг харагддаг. Мөн Коран-д байдаг “ Асис” гэж энэ Кундалини хүчийг нэрлэсэн байдаг, та нар Бурхантай холбогдох хэрэгтэй гэж бичсэн байдаг. Эс тэгвээс /ямарч холбоогүй бол/ хүн Бурхны нэрийн өмнөөс юу ч хийлээ, энэ нь хэрцгий болох юмуу ямарч нэгдэл зохицолгүй болдог. Энэ талаар маш тодорхой хэлсэн байдаг. Мөн адил ямарч шашны номыг уншина, “Та өөрийн бодит байдлыг ол”- “Бодь сүнсний боловсролыг/биелэлийг ол” гэж бичсэн байдаг. Шашин болгон, хүний сүнсний талаар сануулсан байдаг. Шашин болгонд та өөрийн Сүнс/ Бодь/ Амиа олно уу гэсэн байдаг.

Гэтэл бид одоо сүнсний талаар юу ч мэдэхгүй байж байхад – зах зээл дээр сүнсний талаар заадаг баахан багш нар арилжаалхаар гараад ирчихсэн байдаг – тэгээд хүмүүс юу хүлээх, юу хайх, олхоо мэдэхгүй байдаг.  
Би гэж хэн бэ? Сүнс гэж юу юм бэ? Үүнийг олох ямар хэрэгтэй юм бэ? гээд...
    
Би өмнө хэлж байсан, энэ бол бидний хөгжлийн үйл явцын эцсийн алхам юм, энэхүү өөрсдийн Сүнсээ олох /Сүнсээ амьлуулах/ хэрэг нь, хөгжлийн эцсийн үе шат юм..  Тэгээд энэ бол үнэн бодит зүйл, та нар бол – үнэндээ- ариун амь/сүнс юм. Тэгээд хэрвээ та нар бодит байдлаа олвол, тэр Сүнсний түвшинд нь энэ тэр аргаар ямар нэгэн байдлаар хүрэх болно. Энэ бол /та нарт төрөлхөөс чинь заяагдсан/ та нарын өөрсдийн эрх юм – Та нарт төрөлхөөс чинь заяагдсан учраас бид үүнийг Сахажа йога гэж нэрлэсэн юм. “Саха” гэж та нартай “жа” гэж төрөлхийн. Харин Йога гэдэг үг нь бол Дээд Тэнгэртэй нэгдэх –нэгдэл- гэсэн утгатай үг юм.    Дээд Тэнгэр бол бүхнийг нэвтрэгч Тэрхүү Дээд хүчний хайрын урсгал юм, бүхнийг нэвтрэн урсдаг, бүх нарийн зүйлсийн -хамгийн нарийн нь. Энэ хүч нь энэ тэндгүй байдаг - та нар үүнийг мэдрэх хэрэгтэй. Энэ нь бол бидний хэлээд байдаг Ариун Сүнсний сэрүүн салхи, гэж библи-д бичэгдсэн байдаг, тэр юм. Библи-д Ариун Сүнсний талаар нэг их юм тайлбарлаж бичэгдээгүй байдаг. Энэ Кундалини бол Ариун Сүнсний хүн дотор илрэх - тусгал нь юм. Ариун сүнс бол Бурханы хүсэл, Бурханы хүч юм. Энэ нь хүн дотор - Кундалини гэж нэрлэгддэг, хүн дотор илэлрдэг, 3 бүхэл хагас хуйлаастай байдаг Дээд Тэнгэрийн хүч юм. Энэ бол хүслийн энерги.  
Хүн дотор байдаг бусад бүхэл хүслүүд бол ариун бус чанартай. Хүн нэг юм хүснэ, дараачийн юм хүснэ, эдийн засгийн хуулинд  ч гардаг - ерөнхийдөө хүний хүслүүд хангагдашгүй байдаг гэж.. Яагаад? Яагаад гэвэл эдгээр хүслүүд нь ариун бус чанартай учраас.      Харин миний хэлж байгаа энэ бол Кундалини гэдэг, бидний гурвалжин ясанд оршидог хүч юм.

Тэгэхлээр энэ миний хэлж байгаа юм болгонд сохроор,  муйхраар итгэх хэрэггүй юм. Гэхдээ энэ бол та нарт танилцуулж буй гипотез, та нарын хувьд таамаг юм. Хэрвээ та нар эрдэмтэн маягийн хүн юмуу маш логик ухаантай бол үүнийг, өөрсдийн бодол санаагаа хаах хэрэггүй, нээлттэй харах хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Тэгээд өөрсдөө хар, энэ нь батлагдаж байна уу эсэхийг. Хэрвээ батлагдаж байвал энэ нь сайн байна. Харин гэхдээ намайг шалган цэгнэх юмуу надтай цэц булаалдах гэж ирсэн хүн шиг байх хэрэггүй юм. Яагаад гэвэл би юу хийх вэ гэвэл, би та нарт байгаа юмыг чинь та нарын өөрсдийн дотор байгаа юмыг чинь таниулах гэж энд байгаа юм. Энэ талаар би нэг их юм хийгээд байх хэрэггүй, гэхдээ мөн адил энэ талаар ярилгүйгээр та нарт тайлбарлалгүйгээр энэ тал дээр туслах боломжгүй.

Энэхүү Кундалини нь та нарт сая зааж үзүүлснээр, өөрийн суурьнаасаа дээшлэн өгсөх ёстой юм. Энэ суурилж буй гурвалжин ясыг Sacrum гэж нэрлэдэг.  Sacrum гэдэг нь ариун, гэгээн, дархан, нандин, шүтээнтэй, тахилтай гэсэн утгатай үг, эртний Грекууд энэ талаар мэддэг байсан учраас энэ ясыг Sacrum гэж нэрлэсэн байдаг.  
Энэ Кундалини нь өгсөөд янз бүрийн энергийн төвүүдийг дамждаг, 6 энергийн төвүүдийг дамждаг, долоодох нь Кундалинийг тулан, Кундалинийн доор байрладаг. Энэ төв нь хүний сүр жавхлан, цэвэр ариун, гэмгүй байдлыг хамгаалж байдаг, эсвэл бидэн дотор байдаг Кундалини эхийг хамгаалдаг гэж бид хэлж болно. 
Тэгэхлээр энэ нэгдугаар энергийн төв нь хамгийн чухал энергийн төв юм. Энэ нэгдугаар төв нь ариун гэмгүй байдлын төв юм. Хүн хэрвээ өөрсдийн гэмгүй ариун байдлаар оролдвоос, энэхүү Кундалинийг хамгаалдаг, энэ энергийн төв нь гэмтэн сулардаг. Энэ энергийн төв нь гэмтвэл, хүн маш их асуудал зовлонд өртдөг. Өнөө үед ДОХ гэдэг өвчний талаар маш их сүртэй ярих болж: бид үүний эсрэг тэмцэх хэрэгтэй. Хүн өөрөө буруу юм хийсэн гэдгээ хүлээх хэрэгтэй. Тэгсэний дараа бид тэр өвчинтэй тэмцэх хэрэгтэй, хэрвээ та нар өөрсдийн гэмгүй байдлаа алдсан гэдгээ хүлээх юм бол, энэ өвчинтэй тэмцэх нь хэцүү биш болно, хялбар болно. Асуудлын адармаа нь юу вэ гэвэл, хүн “амьдарлын модны мэдлэг” хайж эхэлснээр бүгд галзуу мэт болсон. Тэд өөрсдийгөө яахаа мэдхээ байчихсан – нэг юмыг дуусгаад, дараачийн юмыг дуусгаад, одоо өөрсдийн хамраа идэх, нүдээ идэх, шүдээ идэх мэт тийм байдалд орчихсон. Маш солиормоор гэмээр тийм юм -хүмүүсрүү нэвтрэн тэд нар өөрсдийгөө яахаа, юу хийхээ мэдхээ байчихсан, тэгээд хүмүүс секс энэ тэрийг хэрэгжүүлж эхэлсэн. Би энэ хэрэгт мөн Фройдыг \психологч\ буруусгамаар байна. Энэтхэгт бол  Фройдыг хэзээ ч хүлээхгүй, учир нь бүх хэлж байгаа юм нь бол утгагүй учраас. Хүний талаар бичэхдээ хүүхэд ээждээ хандах хандлагдаа –багаасаа - ээждээ эр эмийг хайрыг мэдэрч байдаг гэх мэт олон сонин онол гаргасан байдаг, ийм юмыг хэнч хүлээхгүй. Бидний хувьд бол энэ онол мэдээж маш утгагүй юм. 
Харин шинэ юм болгоныг хүлээж авах хэрэгтэй гэсэн нэг тийм юм орчин үед хүний толгойнд нэвтэрсэн байдаг. Бидэнд ирж буй шинэ юм болгоныг хүлээж авах хэрэгтэй гэж боддог. Шинэ юм болгон бидэнд сайн биш байж болно шүү дээ. /Үнэний ертөнцийн зүйл л зөвхөн тэжээж, тэтгэж, хөгжүүлдэг/ 

Нэг удаа бид банкет/дайллаган дээр байж байхад, манай хөрш айлын Мексикийн элчин сайд надруу хандан: “Та Фройд-д дургүй гэдгий чинь бид мэднэ, та Юнг-ийг илүүтэй үздэг, гэхдээ Юнг чинь хуучинсаг, хуучин л юмсын талаар ярьдаг байсан шүү дээ” гэв.  Би: “хуучин юмсын талаар ярьдаг байсан, гэхдээ үүн дээр тулгаврлан ямар нэгэн шинэ юм хэлдэг байсан”..../Юу хэлэх гээд байна гэвэл/ Хөгжлийн үйл явц нь яаж явагддаг вэ гэвэл, эхлээд ургамал мод болно, дараа нь мөчир нь ургана, дараа нь навчис нь нахиална, дараа нь цэцэгс бий болно, тэгээд тэр цэцэг нь жимс болон хувирдаг. Харин гэтэл хэрвээ нэг хүн зүгээр нэг хаанаас ч юм үндэс гаралгүй цэцэг /хуурмаг юм, түр зуурын чанартай/ аваад өгч байвал, энэ нь мэдээж хиймэл, пластраар хийгдсэн байж таарна. Юм нь суурь эхлэлтэй байх ёстой, нэг юмнаас гаралтай байх ёстой, энэ нь үндэслэл, уламжлалтай л байх ёстой. Эртний номнууд дээр бичээстэй л байсан байж таараа.