Tuesday, August 17, 2010

Хүн доторх хүчний талаар

Кундалини болон Өөрийн {сүнсний} биелэл, бодь болох

Нойрсож буй Кундалини хүч орших олон уулзварт ясыг латин хэл нь дэр ”Сакрум” (Os Sacrum), хүний биенд орших хамгийн гэгээн (латин хэлээр: “sacrum”- “ гэгээн, aриун”) хэсэг гэж тэмдэглэгдсээр иржээ. Эртний Грекууд энэ ясыг “Hieron Osteon”гэж нэрлэдэг байсан бөгөөд, түүнийг ер бусын ид шидтэй гэж тооцдог байжээ. Египтууд бас энэ ясыг онцгойд тавин, чухал хүч агуулах хэсэг гэж үздэг байж. Барууны орнуудад энэ олон уулзварт ясанд орших хүчийг Хумхийн орд буюу Мөнхийн усны бумбатай зүйрлэдэг байна. Тэжээл өгөгч - “амьдарлын мод” гэж мөн нэгрлэгдэх Кундалини хүч нь хүний биенд ороомог маягтай могойн адил мушгиралдан байдгаас, “Могойн хүч” гэж бас нэрлэгддэг байна.
Гарчиганд дурьдагдах “өөрийн сүнсний биелэл” гэж нэрлэгдэх энэ үйл явц нь бол хүний биенд нойрсож буй Кундалини энергийг сэргээх үйл хэрэг юм. Сэргээснээр, Кундалини нь нугасны ясыг даган өгсөж, бүх нарийн энергийн төвөөр нэвтрэн, цаашид дамжин, дэшээ зулайн хэсгээр нэвтрэн гарч, хүнийг, сансрын (бүхнийг нэвтрэгч) хүчтэй холбодог байна. Үүгээр хүний оюун бясалгалын байдалд, түвшинд хүрэн (- бодол үгүй/ бодлоос гадуур мэдлэгийн байдалд хүрж ), сансрын мэдлэг нь хүний төв нервний системд (толидон) бууж, хүний оюун үнэн байдлыг мэдрэх боломж олдог байна.
Эрт дээр үеэс Энэтхэг оронд Кундалинийн тухай тэмдэглэсээр иржээ. Энэ энергийн тухай Амританада Упанишад, Кундалини Йога Упанишад, Герендра Самхита, Маркандея Пуран нарт тодорхой бичсэн байдаг. Гүрүү Вашишта хэлэхдээ: ‘Кундалини бол туйлын мэдлэгийн эх ундрам’ гэж байж. Хүн дотор орших анхдагч хүч, Кундалини энергийг, өөр дотроо мэдрэх нь, туйлын дээд хамгийн их мэдлэг гэж суут гэгээн, гүн ухаантнууд тооцдог байжээ. Кундалини болон чакра цэгнүүдийн талаар бас Веда шаштирд бичигдсэн байдаг. Эртний Энэтхэгийн их ухаантан Ади Шанкарачарья үүний тухай багагүй хэлж үлдээсэн байна. Гүрүү Нанакийн хэлснээр Кундалини бүх зургаан чакраар дамжихдаа хүнийг хамаг садаа тотгороос ангижруулдаг гэж тэмдэглэсэн байна (Гүрүү Грант Сахеб ном). Хятадын гүн ухаанч Лао Цы, Кундалинийг үхэшгүй мөнхийн устай зүйрлэн, үүнийг Дао гэж нэрлэн бичиж байжээ.
Будда багш төв замын талаар дурьдан, Нирванад хүрэх ганц арга гэж байсан нь, Хүнд орших голын шугамаар урсах Кундалинийг сануулж байсан байна. Цаашид Буддын сургаалийг дагах лам багш нар үүнийг маш нууц гэж тооцон зөвхөн цөөн тооны сонгомол шавь нартаа энэ талаар танилцуулдаг байжээ.
Хойд Америкд оршин суух эртний индианууд Хопи гэж нэрлэгдэх шүлэглэсэн тахилын бүтээлдээ бас Кундалинийн тухай өгүүлэн бичсэн байдаг.
Хэн ч, ямар ч орны түүхээс Кундалинийн талаар олон янзын тэмдэг дурдатгал олж болох юм байна. Жишээлбэл: хундаганы ишийг ороон өгсөн амсар дээр нь өндийх могойг (Меркурийн могой хэмээгдэх зураг): Эрүүл мэнд, Алхими, Психологийн тэмдэг болон байдаг нь: хүний дотор ээрмэлийн эрчилсэн утас мэт нар зөв эргэлдэн дээш өгсөн, зулай дэр ирэн, мэдлэг авчирдаг Кундалинитай зүйрлэштэй байна. Барууны орнуудад Кундалинийн талаар шашинд нь бас дурдагдан, Ариун Сүнсний толидоон дүр, хүнд орших хэсэг нь гэж библийн бичигнээс олж болох бол, Коранд Аллахын амьсгаа буюу Рух гэж нэрэн дор тийм хүчний талаар дурьдагдсан байна. Зөвхөн эртний Энэтхэгд ч биш, антик Грек болон бас Америкийн индианууд, олон орны түүхэнд энэ хүчний талаар өөрсдийн тодорхой мэдлэг, тэмдэглэл, зураглал мөр үлдээсэн байдаг.
Кундалини энергийг сэргээснээр, хүний дотоод оюун дээд Оюунтай холбогдон, орчлон ертөнцөөр урсах, байгалын явцыг зохицуулан түлхэх хийсвэр хүчтэй холбогдон, энэ хүчний талаар, өөрийн дотоод бүтэцийн талаар, аажим аажмаар мэдлэг олон, оюун нэмдэг байна. “Өөрийн боловсролын” дараа хүн энэ хүчийг бодит энергийн формоор\байдлаар\ гарын алга, хуруу, толгой дээрээ - сэрүү татах, салхи мэт хөнгөн сэвэлзэх маягаар мэдрэх бөгөөд, зарим үед шууд хүний биен дотор сэрүүн долгион, зэргээр мэдрэгддэг байна.

No comments:

Post a Comment