Share this article on Facebook
Биднийг тойроод – (1) огторгуйн орон зайнд мөн (2) бүхэл амьд амьтдыг дамжин/нэвтрэн урсаж байдаг, оюун агуулсан энерги, амьд хүч байдаг. Энэ – “бүхнийг нэвтрэн” урсдаг хүч нь хайр баярын энерги, бодит үнэн байдлын үндсэн суурь юм. Хэрвээ бид энэхүү энергийг мэдэрч чадвал бид энэ амьдарлын нөхцөл байдлаас ер хамааралгүй оршдог – тэр цэвэр “баярыг” мэдрэх болно.
Хичнээн, энэ хүч – бидний орчинд, биднийг тойроод ямагт байдаг боловч бид энэ талаар нэг их ухамсарладаггүй байна. Яг радионы долгион – биднийг тойроод байлаа гэхэд, бид дууг нь сонсохгүй байгаатай адил. Бид тэр дууг сонсохын тулд бидэнд – сигналыг нь хүлээж авах антен, цахилгаан тоног – зэмсэг хэрэгтэй байдаг. (Үүнтэй ижилхэн) Бид энэхүү тэнгэрлэг энергийг мэдрэхийн тулд бид чанартай, зохистой “зэмсэгтэй” болох хэрэгтэй.
Харин бидэн дотор азаар, энэхүү бүхнийг нэвтэрдэг тэнгэрийн хүчийг хүлээж авах, бидний ухамсарлуу уламжлан нэвтрүүлэх “зэмсэг” нь аль хэдийн байдаг. Бид ямар нэгэн шинэ юм зохион бүтээх хэрэггүй. Энэ бол хүний ухаан юмуу хүний чадвар ололтоос шалтгаалах зүйл ер биш юм.
Хүн бүрийн дотор энэхүү тусгай зэмсэг төхөөрөмж байрлуулагдсан байдаг. Энэ нь – “Атма” юм. Бие махбодийн түвшинд, энэ нь хүний зүрхэнд байрладаг бөгөөд энэ нь толь мэт юм, - энэ нь – “Парамчайтанъя”(бүхнийг нэвтрэгч анхдагч) хүчийг бидэнд – бидний ухамсарт тусгадаг.
Хүний зовлон нь энэхүү энергийг мэдрэхгүйн улмаас үүсдэг. Бид Бурханы хайранд үргэлж умбан тойруулагдан байдаг гэхдээ бид үүнийг ер мэддэггүй, мэдэрдэггүй. Бид өөрсдийн харьцангүй ертөнцийн давалгаан дунд тэмцэлдэж л байдаг, гэтэл гагцгүй тэрхүү давалгааны цаана; давалгаанаас доогуур, бидэн дотор ямагт байж л байдаг чимээ аниргүйн агуу их сайхан гайхамшигтай “гүн гүнзгий” оршдог. Хэрвээ бид тайван тогтуун болвол тэрхүү худал хуурмаг чанартай \давалгайн\ гадаргуунаас ангижирч, бодит байдлын баяр баясагланг мэдрэх болно.
Бидний (оюун) ухамсар нь “Атма”-тай нэгдэх хэрэгтэй юм. Зөвхөн тэгвэл л хүний сүнс - “Параматма” (“универсал, даяар оюун”) -ны энергийг өвлөж, өөрсдийн оюун/ухамсраар урсгах болно. Юуны өмнө гэхдээ өөрийн “Атма”-г ухамсарлан ойлгох хэрэгтэй, учир нь өөрийн “Атма”-г ойлголгүйгээр “Параматма”-д хүрэх боломжгүй юм.
“Атма” гэж юу юм бэ? “Атма” бол бидний зүрхэнд илэрдэг “Параматма”-гийн тусгал дүрс гэж хүмүүс ярьдаг. Энэ нь нарны туяа усанд тусахтай адил. Нарны тусгал нь усанд харагдах боловч усанд байхгүй. Тэнгэрт буй нар нь нарны гэрлийг энэ тэндгүй бүхийл зүйлсрүү илгээдэг. Гэхдээ юм болгон тэрхүү гэрлийг тусгах чадваргүй. Ямар ч дүрсийг харагдах боломжийг бий болгодог тэр толь нь цэвэр, сайн тусгадаг байх ёстой юм. Хэрвээ толь нь цэвэр биш бол, эсвэл тольны оронд чулуу шиг юм тэнд байх юм бол, нарны гэрэл тийм юман дээр тусаад илрэхгүй. Үүнтэй адил хэрвээ таны толь цэвэр биш бол та дотроо “Параматма”-н тусгалыг олж чадахгүй, мөн бусдад ч энэ гэрлийг тусгахгүй.
Дотроо нүгэлтэй,
зэтгэртэй юмуу зүрхэндээ худал чанарын ашиг хонжоо, нэр төр, хүслүүд
тээж явдаг хүний “Атма”-н дээр буух гэрэл тусгалгүй байдаг бөгөөд
эсвэл зүгээр нэг хэсэгхэн зуур гэрэлтчихээд буцаад алга болчихдог.
Сахажа йогчид нь өөрсдийн толио цэвэрлэхийн тулд, өнгөрсөн үйл, нүгэл,
дотроо хуримтлагдсан бүхэл хэр буртагнаас өөрийгөө ариусгахын
тулд Сахажа йогд ирсэн гэдгээ юун түрүүн мэдэх хэрэгтэй. Энэхүү
ариуслыг Кундалини хийдэг. Кундалини нь хүрднүүдээр дамжин хүрднүүдийг сэргээдэг цахилгаан гүйдэл юм. Та нарын хүрдэн дээр гэрэл ирэхээр ямар хүрд нь
гэмтэж сүйдсэн байна гэдгийг мэддэг.Тэгээд эдгээр хүрднүүдээ цэвэрлэхийн тулд
Сахажа йогийн хялбар аргуудыг хэрэглэж болно.
Энэ “сэвгүй онгон”
Кундалини хүч нь биднийг ариун, хир буртаггүй
болгодог.Бид хэр ариун байна тэр хэрээрээ Бурханы гэрлийг тусгадаг.Энэ
гэрэл нь бидний дотоод оюун ухамсрыг болон гадаад орчинг, аль
алийг гэрэлтүүлдэг.
Бясалгалын анир чимээгүйн гүнд бидний оюун
ухамсар нь Бурханы
тогтуун байдалтай уусан нэгдвээс бидхаранхуйг сарниулан хөөх тэрхүү гэрлийг тусган авдаг.
(Энэхүү лекцийг Сахажа Йогийн үндэслэгч Шри Матажи Нирмала Девийн 1979.8.18-нд Энэтхэгийн Дели хотноо Хинду хэлээр хэлсэн ярианы хэсгээс авав.)
No comments:
Post a Comment