3-р хүрдэн дээр иш татаж тайлбарласан Шри Матажийн лекцний хэсгээс.
"Энд - хүний (хүн байх зүй тогтоол) дотоод чанар байрладаг (Нааби чакранд).

Тэгэхлээр эдгээр валенцнууд нь биднийг тэнцвэртэй байлгах гэж суулгагдсан байдаг. Ворэн хэлж байснаар, та зулайгаа нээлгэж бодь болохоор, - таны дхарма буюу зүй тогтоолын 10 захирамж/зарчим чинь гэгээрдэг - тэрхүү хүч чинь дотроосоо сэргээнэ гэж тайлбарласан. Та тэр хүч нь болно гэсэн үг. Та шашингаас ангид болно. Та ямарч шажин мөрдөх шаардлагагүй, та зүгээр л дотроо тийм (зүй) болох болно. Та маш уялдаа нийцтэй, нэгдмэл хүн болох болдог.

Хэрвээ та нар цэвэр энергийн долгионыг мэддэг бол, та нар өөрсдийн валенцийг зохистой байдалд нь (тогтоож) байлгахыг маш хялбархан мэдэх болно. Яагаад гэвэл та нар тэрхүү оюуны энергитэй болох учраас. Зөвхөн үүгээр ч биш мөн та тэр цэвэр долгионы урсгалд дуртай болж, өөр юмсанд та тэгж их дурлахаа байна. Яагаад гэвэл цэвэр энергийн долгион нь танаар дамжаад урсаад эхэлхээр, таны Амин сүнс таны төв мэдрэлийн системэнд чинь баяр баясгалан болон бууж ирэн, цацруулж эхэлдэг. Энэ бол Амин сүнсний онцлог юм. Та баяр баясгаланг мэдэрч эхлэх болно.
Тэгээд та баяр баясгаланг мэдрээд эхэлвэл, та үүнийгээ юугаар ч сольж, орхихыг хүсэхгүй. Зөвхөн үүнээс баяр таашаал авахыг л хүсэх болдог. Улмаар та өөрөө мэдлэг болж, тэгээд гэдэсний хэсэгт байдаг - элгээр тэтгэгддэг- анхаарал чинь хүртэл гэгээрэн гэрэлтэх болдог."
Бид химийн хичээл дээр үздэг элементууд шиг байгалийн хуулийн дагуу урвал, хувиралд орон (доош уначихгүй бол дэвшин дээш) хөгжин илүү том юм руу холбогдох жамтай байдаг, чадвал илүү том хэмжигдэхүүнд холбоо уялдаа үүсгэж дээшилдэг, энэ талаар өмнө доорх линкэнд http://symongolia.blogspot.com/2011/07/blog-post.html бичиж байсан, та үзэж сонирхоорой.