Saturday, January 5, 2013

Shri Mataji: Why do we catch; Халдвар авдаг шалтгааны талаар




3-р  хүрдэн дээр иш татаж тайлбарласан Шри Матажийн лекцний хэсгээс. 

"Энд - хүний (хүн байх зүй тогтоолдотоод чанар байрладаг (Нааби чакранд).
Нүүрс төрөгч нь 4 валенцтай байдаг бол, та нар 10 валенцтай байдаг юм. Хэрвээ эдгээр валенц нь дутагдаж байвал, химийн холболтын хуулийн дагуу, нэг дутагдалтай валенцтай бол холбоо үе нь дутуу болохоор хүн дутагдалтай болдог. Улмаар, тэр өөр нэг юмыг олон түүндээ наалдан нэгддэг.                                 Тэгэхлээр, - илүү мөн дутуу валенцтай байх явдал тохиолддог байна. Хэрвээ та илүүдэл валенцтай бол та бусад хүмүүс рүү халдаж юмаа хүнд шахдаг (нөлөө бүхий, өөрийн хүний түвшний үзэл бодол, чанараасаа бусдад шахдаг ). Хэрвээ та дутуу хасах валенцтай бол та бусад хүмүүсд наалдаж, тэдний зүйлийг өөртөө авдаг.  Энд химийн бүтэц бүрэлддэгтэй яг ижилхэн явц болдог.
            Тэгэхлээр эдгээр валенцнууд нь биднийг тэнцвэртэй байлгах гэж суулгагдсан байдаг. Ворэн хэлж байснаар, та зулайгаа нээлгэж бодь болохоор, - таны дхарма буюу зүй тогтоолын 10 захирамж/зарчим чинь гэгээрдэг - тэрхүү хүч чинь дотроосоо сэргээнэ гэж тайлбарласан. Та тэр хүч нь болно гэсэн үг. Та шашингаас ангид болно. Та ямарч шажин мөрдөх шаардлагагүй, та зүгээр л дотроо тийм (зүй) болох болно. Та маш уялдаа нийцтэй, нэгдмэл хүн болох болдог.
            Жишээлбэл: ямар нэгэн хүнд төмс идэх нь зохисгүй байхад, тэр хүн нь шууд л тэр төмсийг идэх дургүй болох жишээтэй. Бодь болохоос өмнө бүүр эсрэгээр байдаг, төмс идэх ёсгүй байтал, тэр хүн маш их идээд байдаг явдал байдаг. Бодь болсны дараа та зүгээр л (өөрийнхөө эсрэг, зохисгүй зүйлсийгхийхээ байдаг, та дотроо маш нэгдмэл, уялдаатай хүн болон хувирдаг. Бидэн дотор байдаг, биднийг тэтгэдэг хүч нь маш гэгээрч улмаар таны бүхий л үзэл бодол, чухавчилах зүйл чинь бүр мөсөн өөр болж юмсыг цэвэр энергийн долгионы түвшинд дүгнэж эхлэх болдог. Жишээлбэл Олимпия гээд жижиг охин, тэр шөлнөөс өөр юм ер идэж өгдөггүй хүүхэд байгаа, харин би түүнд идэх юм өгвөл тэр идэж эхэлдэг. Өөр хэн ч бай юм өгөхөд идэж өгдөггүй. Харин намайг өгөхөөр тэр дахиж нэхэж байгаад иддэг. Гайхалтай нь: тэр хүүхэд цэвэр долгионыг ялгаж байгаа нь энд харагдана.

Хэрвээ та нар цэвэр энергийн долгионыг мэддэг бол, та нар өөрсдийн валенцийг зохистой байдалд нь (тогтоож) байлгахыг маш хялбархан мэдэх болно. Яагаад гэвэл та нар тэрхүү оюуны энергитэй болох учраас. Зөвхөн үүгээр ч биш мөн та тэр цэвэр долгионы урсгалд дуртай болж, өөр юмсанд та тэгж их дурлахаа байна. Яагаад гэвэл цэвэр энергийн долгион нь танаар дамжаад урсаад эхэлхээр, таны Амин сүнс таны төв мэдрэлийн системэнд чинь баяр баясгалан болон бууж ирэн, цацруулж эхэлдэг.  Энэ бол Амин сүнсний онцлог юм.  Та баяр баясгаланг мэдэрч эхлэх болно. 
Тэгээд та баяр баясгаланг  мэдрээд эхэлвэл, та үүнийгээ юугаар ч сольж, орхихыг хүсэхгүй. Зөвхөн үүнээс баяр таашаал авахыг л хүсэх болдог. Улмаар та өөрөө мэдлэг болж, тэгээд гэдэсний хэсэгт байдаг - элгээр тэтгэгддэг- анхаарал чинь хүртэл гэгээрэн гэрэлтэх болдог."


Бид химийн хичээл дээр үздэг элементууд шиг байгалийн хуулийн дагуу урвал, хувиралд орон (доош уначихгүй бол дэвшин дээш) хөгжин илүү том юм руу холбогдох жамтай  байдаг, чадвал илүү том хэмжигдэхүүнд холбоо уялдаа үүсгэж дээшилдэг, энэ талаар өмнө доорх линкэнд http://symongolia.blogspot.com/2011/07/blog-post.html бичиж байсан, та үзэж сонирхоорой.

No comments:

Post a Comment