Thursday, January 2, 2014

109 настай Alice Herz Sommer нь дэлхий дээрх хамгийн хөгшин төгөлдөр хуурч.


Нацистууд түүнийг хорих лагерьт авахад тэр 40 настай байсан. Тэрээр бүхнийг даван гарч өдгөө хүмүүсд хэлэх гайхалтай туршлаганаасаа хуваалцана.



109 настай Alice Herz Sommer нь дэлхий дээрх хамгийн хөгшин төгөлдөр хуурч.

Мөн (Еврейчуудыг үндсээр нь устгаж байсан) “холокауст”-г давж гарсан хамгийн өндөр настан. Түүний талаарх баримтат кино-ны (trailer) танилцуулгыг та http://www.youtube.com/watch?v=8oxO3M6rAPw#t=547  линкнээс сонирхож үзээрэй, маш гайхалтай:



Алис: “Өдөр бүр - амьдрал гайхамшигтай. Өдөр бүр. ( гээд толгойгоо дохингоо үргэлжлүүлэн:) Үзэсгэлэнтэй “....

Нэвтрүүлэгч: Лондон хотын хойд зүгт орших нэгэн байрны амьдран суугч Алис Сомер-г  6 тоотын хатагтай” гэж оршин суугчид нь нэрлэдэг билээ.

Алис:   “Миний амьдрал – бол хөгжим.  Би өөр юууууг  ч нэг их сонирходгүй”.....

Алис:  “Хөгжим үнэхээр гайхалтай, үлэмжийн сайхан”...

Нэвтрүүлэгч: Алис ганцаараа амьдардаг. Түүний эрүүл мэнд нь өдий болтол сайн хэвээр.  Өөрийн 109 насандаа тэрээр өөрийгөө амьд буй хамгийн азтай хүн гэж өөрийгөө тооцдог ажээ....

Алис:  “Би хүмүүсд хайртай. Би хүн бүрийг хайрладаг. Би хүн бүртэй ярих дуртай. Бусдын амьдралыг би сонирходог...... /үл хайхардаггүй –орч./

Алис:   “---Бетховен – тэр бол ер бусын гайхамшиг” Түүний хөгжим бол зөвхөн аялгуу биш, харин цаана нь; дотор нь агуулагдаж байгаа утга нь ямар их  .....дүүрсэн ....бүрэн дүүрэн.  Эрчимтэй нөлөөлөх нь....”

Нэвтрүүлэгч:  “Онцгой гайхалтай Алис Соммер нь 109 настай, энэ дэлхий дээрх фашизмыг давсан хамгийн өндөр настан. Тэрээр жаахан хүү Рафи-тайгаа фашистын Терезин-штадт хорих лагерьт ирэх үед 39 настай байсан. Тэрхүү хорих хотхонд фашистууд Еврей үндэстний сэхээтэн, урлаг зэргийн тэргүүлэгчдийг өөрсдийн хөгжил дэвшлийн суртачилгаандаа ашиглаж байжээ. /баримтат бичлэг гарна/ Эдгээр баримтат кинонд фашистууд Европын Еврейчуудыг хэрхэн сайхан хандаж байгаа тухай гаргахыг хичээжээ. Үхтлээ өлссөн хоригдлуудад тэд жүжиг тоглох, концерт явуулахыг захирч байжээ....

Амьд  гарсан Алисын найз:  “Эргэлзээ үгүй намайг хуур хөгжим л аварсан.  Хорих лагерьт юу болдгийг би мэдэж байсан. Хийн камерт үхэх боллоо л гэсэн бодолтой ирсэн. “Аусшвиц”=гэж хийн камер/үхлийн өрөө гэж нэр нь хүртэл байгаа шүү дээ. Гэтэл харин миний үсийг хусч, тоон шивээс тавихын оронд /үүнийг шилмэл хоригдлуудаар хийлгэдэг байсан/.  Гэтэл тэр хүлээн авагч хоригдол /эмэгтэй/ - “та энд ирэхээс өмнө юу хийж байсан бэ?” гэж асуусан. Би балмаг л хүн шиг “би хуур хөгжим тоглогдог байсан” л гэж ухаан мэдрэлгүй хүн шиг л хариулсан. Гэтэл тэр хоригдол эмэгтэй: “Гайхалтай! Та аврагдах болно”, гэж хэлсэн....

Алис: “Би хөгжим тоглох юм байна гэдгийг мэдээд - хөгжим тоглох л юм чинь тийм аймшигтай байхгүй гэж бодсон. ...Хөгжим! Хөгжим! (шүү дээ)”

Алис:   “Хөгжим л байвал би ямагт жаргалтай.  Би хөгжимгүйгээр  хөгжмийг  бодоод  хүртэл жаргалтай болдог. Хөгжим намайг баяртай болгодог.

Агуу гүн ухаантнуудын нэг нь хэлж байсан: “Урлагийн тэргүүн эгнээнд хөгжим байдаг гэж хэлсэн байдаг. Хөгжим биднийг амар амгалан, үзэсгэлэн гоо, хайрын оршихуй руу авчирдаг” гэсэн байдаг...

Алис:  “Хөгжим бол ер бусын, Хөгжим бол Мөрөөдөл!....”

Киноны хэсэг: Гэрт нь эмэгтэй ирээд, за ямар байна даа, гэж асууна.

Алис: “ Аа, Миний Ням гаригийн найз” гэнэ, инээнэ. “Ням бүрт ирдэг найз минь”

Нэвтрүүлэгч: “ Зденка, Нита 2 найз дээрээ тогтмол ирж зочилдог. Төгөлдөр хуурч, жүжигчин, том хуурч, тэр 3 гурвуулаа Терезин-штадст хорих газрын гэтлэн гаталсан найзууд юм.  Алис   тэнд хэдэн зуугаад концерт тогложээ. Бүх Шопены хөгжмийг зөвхөн цээжнээсээ тоглодог байж.

Жүжигчин найз:   Би үнэндээ тэр үед анх удаагаа Шопены бүх бүтээлүүдийг тэгж бүтэнээр нь сонсож үзсэн л дээ. Би 3-дахь эгнээнд суугаад Алис-г  баруун хажуугаас нь харж байсан. Тэгээд би бүхэлдээ хөгжимд автсан. Ер бусын ид шид мэт л байсан. Тэрхүү аймшигтай орчинд тийм хөгжим сонсох нь энгийн нэг үзвэр биш, сэтгэлийн дэм байсан. Зарим хүмүүс хэлдэг концерт сайхан байсан хөгжилтэй байсан гэдэг, харин энэ бол хэт давсан “үнэ цэнэ”-тэй байсан.

Алис:   “Энэ надаа итгэл найдвар өгөх цорын ганц зүйл байсан гэдгийг би мэдэрч байсан. Үнэндээ хөгжим бол сүсэг бишрэл, гэгээн шашин..... .....Хөгжим бол --- БУРХАН....    Ялангуяа хүн үүнийг хэцүү цаг үед ухаарч ойлгодог. Зовж шаналсан үед үүнийг ухаардаг. 

(Мэдээж гэгээн аялгуу нь Бурхныг ойлгоход тусалдаг, хэмнэл, өнгө, эгшиг зэргээс нь шалтгаалдаг. Гагцхүү доогуур түвшний задгай, согтуудаа зохиосон дуу аялгуунууд хүнд, ялангуяа хэцүү эгзэгтэй үед тэгж туслахгүй л байх бизээ. Меланхолиг юм уу, түрэмгий дарамтай, төрөл бүрийн дуунуудаас  --- мөнхөд эгшиглэдэг, ямагт хүнийг дээш нь, жаргал баярын түвшинд нь оруулдаг гэгээн хөгжим мандтугай ...)

Нэвтрүүлэгч: Алис-ын хөгжим түүний хүү Рафи-д  нөлөөлөх урам, зориг  байсан. Тэрээр хорих лагерийн  Брундеба хэмээх хүүхдийн найралд  дуулж байсан. Эхийнхээ өөдрөг сэтгэлийн дэмээр мөн тэр ч гэсэн амьд давж гарсан.

Жүжигчин найз нь: “Тэр үед концерт тоглож байсан мөн тоглолтыг үзэж байсан хоригдол бид нар тэс өөр цаг үе рүү  шилжин ордог байсан. Өмнөх амьдрал руу гаа, боловсон хүнлэг тэрхүү ертөнц рүү ордог байсан. Тэгээд ч барахгүй удахгүй дайн дуусахаар бид буцаад үргэлжлээд тэр сайхан цагтаа орно гэсэн найдвар төрж байсан. Гэхдээ мэдээж  фашистууд биднийг үхэх ялтай, зүгээр түр тоглуулж, инээж л байг, удахгүй инээд нь нүүрнээс нь арилах юм чинь хэмээн байсныг нь бид хожим мэдсэн. Тэгээд бид үхлийн цаазын доор бид бүжиглэж байсан юм байна лээ.

Хуурчин найз нь: “Манай аав бидэнд маш ухаалаг юм хэлдэг байсан. Юм авахаасаа илүү аль болох өөрсдийн оюун санаандаа юм тогтоож авахыг сануулдаг байсан. Яагаад гэвэл хэн ч үүнийг танаас авч чадахгүй. Тэгээд энэ үг маш үнэн гэж би боддог. Үүнийг хөгжимтэй зүйрлэж болно. Хөгжмийг өөр дотроо агуулж байвал, хэн ч таныг гаднаас нь хараад дотор чинь юу болж байгааг мэдэхгүй. Та тэс өөр оршихуйн ертөнц рүү орчих боломжтой. Үнэндээ бидний амьдарч байгаа энэ ертөнцөөс хавьгүй илүү сайхан.

АЛИС:  Хичнээн хэцүү байлаа ч энэ ертөнцөд байхгүй сайхан мөчийг хүнд өгдөг нэг зүйл байдаг гэдгийг би мэддэг байсан. Мөрийцөхөд ч бэлэн.

....Тэр мөрий нь ч хүртэл гайхалтай сайхан. "Өөр байх аргагүй".

АЛИС:  Орой бид концерт тоглох болохоор, тэр тоглолтонд ирсэн хүмүүс бүгд аймшигтай ядарсан, өвчтэй хүмүүс гэнэт шууд залуу болон  хувирдаг байсан.

АЛИС:   Энэ шид мэт. Хөгжмийн эхний эгшиг дуугарч эхлэнгүүт шууд хүмүүсийн сэтгэл зүрхэнд, сүнсэнд нь шууд хүрдэг байсан. Би хөгжмөө тоглох гэж “дурладаг” байсан (Хөгжмөө тоглоох маш дуртай байсан).

АЛИС:    Бид  БАХ, МОЦАРТ, БЕТХОВЕН, БРАХМС, ШОПЕН, ШУМАН...зэрэг хөгжмийн зохиолчид хүмүүс бид талархаж явах хэрэгтэй. Тэд бидэнд гайхалтай, үгээр хэлэх ч боломжгүй үзэсгэлэн гоо-г өвлүүлсэн. Тэд биднийг баяртай, жаргалтай болгодог.

АЛИС:   Зөвхөн, ийм хөгшин болоод ирсэн хойно бид, зөвхөн тэгсэн хойно л бид Амьдралын гайхалтай сайхныг ойлгох болдог. (хөхрөн инээмсгэлнэ 10:13 минутан дээр үздээ:)



ХӨГЖМИЙГ ХҮЧ НӨЛӨӨЛЛИЙН ТАЛААРХ БОДИТ БАРИМТАТ КИНО

ХӨГЖИМ БИДНИЙ БҮХИЙ Л АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХ ХҮЧТЭЙ

БҮТЭН БАРИМТАТ КИНО-Г ҮЗЭЖ АЛИСЫН УРТ УДААН ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ, УХААНТ ҮГНЭЭС СОНСОХЫГ ХҮСВЭЛ: www.nickreedent.com, http://theladyinnumber6.com/  линкнээс.



Хөгжим бол зан төлөвийн хууль.

Хөгжим нь ертөнцөд амь, 
оюунд жигүүр, 
төсөөлөлд нислэг,

Амьдралд болон бүх зүйлд сэтгэл булаам хөгжөөн баярыг хайрладаг.

                                                                                Плато


Сэтгэл зүрхэнд эгшиглэх хөгжим аялгууг хязгааргүйн Огторгуй ч сонсоно.

Дао-г үндэслэг Лао-Цы


Хөгжим өөрөө анагаах сувилгаа, гэж би боддог.

Энэ нь хүн төрлөхтний тэсрэм илэрхийлэл.

Ямар ч уламжлалаас бид гаралтай байлаа

бид бүгд үүнд өдөөгддөг,

бүгд хөгжимд дуртай/ хүн бүр хөгжимд дурладаг.

                                   Билли Джойл



Хөгжим бол мэргэн оюун, гүн ухаанаас ч дээгүүр нээлт билээ.

                                                            Людвик ван Беетховен

No comments:

Post a Comment