Monday, April 11, 2011

Альберт Эйнштейн-ы онолоос

Альберт Энштейн нь төрөлхийн суут хүн, жирийн хүмүүсээс - нарийн юмсыг ухамсарлах, ойлгох илүү чадвартай байсныг нь бид мэднэ. Түүний, багадаа багшдаа юу гэж хариулж байсныг доор видео-ноос үзнэ үү.




Багш: Би та нарт онол батлая. Хэрвээ Бурхан байдаг бол Тэр нь муухай байж таарна....
Аливаа зүйлийг Бурхан бүтээсэн гэж хэлдэг шүү дээ (хүүхдүүд толгой дохино)...
– Тийм бол Тэр мөн муу/муухайг бүтээсэн. Тийм учир Тэр өөрөө муухай юм.
А. Энштейн гараа өргөнө:
- Уучлаарай, багшаа... Хүйтэн гэж байдаг уу?
Багш: Юун хачин юм асуудаг юм. Мэдээж байдаг биз дээ, чи даарч үзээгүй юм уу?
А. Энштейн: - Үнэндээ бол багшаа хүйтэн гэж байдаггүй юм. Физикийн хуулиар бол бидний хүйтэн гэж хэлдэг зүйл үнэндээ – дулааны дутагдал юм.


А. Энштейн: - Багшаа, харанхуй гэж юм байдаг уу?
Багш: Байлгүй яахав дээ.
А. Энштейн: - Үгүй ээ багшаа, харанхуй гэж юм мөн байдаггүй. Гэрэл байхгуйн улмаас харанхуй үүсдэг юм.
А. Энштейн: - Бид нар гэрлийг судлаж болно, харин харанхуйг судлах боломжгүй.
Муу/муухай юм гэж байдаггүй - тэр нь хүйтэн, харанхуй хоёртой адил мөн байдаггүй. Бурхан бол муу муухайг бүтээгээгүй. Муу муухай нь зөвхөн - хүний зүрхэнд Бурханы хайр дутагдсаны улмаас бий болдог зүйл...
(Альберт Энштейн 1879-1955)

No comments:

Post a Comment