Thursday, April 7, 2011

[Podcast] Power of Kundalini




Видеонд дээрх Шри Матажи-йн тайлбарласан ярианы орчуулга:

“Өнөөдөр би та нар Кундалини-йн талаар ярьж өгье. Кундалини нь бол бидэн дотор байдаг ариун хүсэл юм. Биднийг боловсруулах гэж, сүнсийг амилуулах гэж, зулайг нээж бодь болгох гэж тэнд (бидэн дотор тэр Кундалини хүч байж) байдаг.  Юу гэсэн үг вэ гэвэл, хүний хүсэл нь зөвхөн хүн бодь болсны дараа {тэрхүү хүч нь идэвхжиж, амь нь амилсны дараа-орч.} хангагдаж бүрэлддэг. Эс тэгвээс тэр нь зүгээр нойрсож буй хэлбрээр тэндээ байж байдаг. Тэр нь “үлдэгдэл” хүч юм. Тэр нь энэ бүхийл сансар огторгуйг бий болгосон хүч...
Гэхдээ та өөрийн- амин сүнсний биелэлийг олж, боловсрохоос нааш, та өөрийн амин сүнстэй нэг болхоос нааш, ---- энэ хүч нь ---танд илэрдэггүй/ та үүнд хүрч чадахгүй. Танд нэг л юм дутуу юм шиг ийш тийшээ хөөцөлдөөд гүйгээд л, гүйгээд л байх болно. Та нэг юманд хүрэх гээд ч байгаа юм шиг, эсвэл өөрийнхөө утгыг өөрийгөө илэрхийлэх/илрүүлэх аргаа мэдэхгүй ч байгаа юм шиг сэтгэгдэлтэй, та гүйсээр л байх болно. Гэхдээ тэр хүч нь тань дотор байж л байдаг, нойрссон чигээрээ, гэхдээ (сэрээгүй учраас) танд маш хоосон юм шиг сэтгэгдэл төрсөөр л  байх болно...”

Self Realization – гэдэг үгийг би маш олон хэлбэрээр Монгол хэлрүү орчуулсан, учир нь маш их юм агуулсан үг бөгөөд би орчуулахдаа: (өөрийн) сүнсний биелэл/боловсрол, нойрсож буй (Kundalini) хүчээ идэвхжүүлэх, мөн чанраа амилуулах, бодь/бодит болох, зулайгаа нээгдүүлэх, адислагдах гм. тухайн өгүүлбэрийн утгаас шалтгаалан хувирган авдаг.

No comments:

Post a Comment