“Бид амар амгалангийн тайван амьдарлын тухай ярьдаг. Хаанаас энэ дайн дажин үүсэж байна? Хаанаас байлдах, тэмцэх үзэл бодол, санаанууд гарч ирж байна вэ? Энэ нь хүний бодлоос гарч байгаа юм. Тэгвэл энэ бодол санааруу хараад үзье л дээ. Энэ чинь юу билээ? Би үүнийг бол худал хуурмаг юм гэж хэлдэг. Хүний бодол санаа бол хүний “EGO”, “SUPEREGO- нөхцөл байдлын заншлаас” гаралтай байдаг юм. Хүний (гаднах/доторх) үйл хэргийн - реакци, эсрэг үйлдлүүдээс үүдэн үүсдэг. Энэ нь та нарын бодол, санааны реакци, эсрэг үйлдлээс бий болсон хоосон хөөсөнцөр бөмбөлөг мэт зүйл юм. Далай эрэгт түрэгдэн гарч ирдэг бөмбөлөг хөөсөнцөр мэт. Гэхдээ хүн бодлоо зогсоож чаддаггүй. /яагаад гэвэл/ Хүний бодол санаа үүсэн бий болохдоо, дахиад л өнөө “EGO”, нөхцөл байдалдаа дассан заншилууддаа үндэслэн өөрийн бодлыг баталсаар байдаг. Энэ нь яг: Бид нэг компьютер бүтээгээд, тэр компьютер нь биднийг удирдаж, захирч байгаатай адил зүйл болж байгаа юм. Үүнтэй ижилхэн энэхүү бидэнд бий болсон толгойнд суулгаастай бодол санаа нь биднийг нэг юм болгож залж, хянаж, тийм байх хэрэгтэй гэж биднийг бүтээж эхэлдэг. Жишээ нь бид цаг гэдэг юмыг бий болголоо, тэгээд тэр цаг нь биднийг хянаж эхэлдэг. Энэ бүхэл бодол санаа нь бол бидний өөрсдийн тархины үйл ажиллагаанаас бий болсон зүйлс юм. Эргэн тойрноосоо хураасан хог хаягдал мэт эдгээр юмс бидний реакц, юманд хандах үйлдлүүдээс үүсэн бий болсон байдаг. Зарим нэг инээдмийн жүжиг, кинонуудыг хараад, хаанаас ямар толгойноос эдгээр санаа гарсан юм болдоо гээд гайхширмаар. Ялзарсан олиггүй л тархинаас тиймэрхүү юмс гардаг байх. Гэхдээ тархи бол “үнэн” бодит зүйл юм. Харин бодол санаа нь “үнэн биш” хуурмаг, тэр нь хүний бодол санаанаас гаралтай юм. /бодох чадвар, тодорхой хүний түвшин хэмжээнээс нь хамааран, тодорхой хүний бодол санаа, үзэл бодол нь хүний нөхцөл байдлаасаа шалтгаалан өөрөөс нь гаралтай, хүн өөрөө үүсгэсэн байдаг,– орч. тайлбар/ Тэгэхлээр хүн ойлгох хэрэгтэй, амар амгалан, тайван больё гэж бодож байвал, энэхүү бодлоос дээш гарах хэрэгтэй /бодлоосоо хамаарахгүй, төсөөлж зохиосон бодлуудаараа удирдуулагдахааргүй болох - орч. тайлбар/. Энэхүү бодол нь эсрэг үйлдэл, реакци үзүүлж бидэнд асуудал, зовлон үүсгэгч нэгэн юм. Биднийг ямар нэгэн юманд итгүүлж мөн биднийг ямар нэгэн тогтсон заншилтай болгодог. Тэгэхлээр хүн эрх чөлөөгүй /толгойнд нь нэг юм хийчихсэн, програмчилсан юм шиг байдаг – орч. тайлбар/ байдаг. Үнэн байдлыг харах, ойлгох эрх чөлөөтэй хүмүүс биш байна. Үнэн байдал бол хүний бодлоос ангид, хүний санаснаас гадуур, хүнээс хамааралгүй байдаг/болдог зүйл юм. Тэгэхлээр яаж бодлын хэмжээ, хязгаарыг давах билээ? Нэг Швейцарийн эрдэмтэн нэг удаа хэлэхдээ Шри Матажи та намайг яавал яа, харин энэ миний бодлуудыг зогсоож өгөөч, би яаж ч чадахгүй байна, дайны талбарын “бөмбөгдөлт” шиг эдгээр бодлууд толгойнд минь надруу дайрах мэт байна гэж байсан. Та нар үүнийг зогсоож чадахгүй ээ. Яагаад вэ гэвэл нэг бодол ирээд дуусхаар дараачийн бодол нь шууд ирдэг. Энэхүү бүх бодлууд бол хүний санаа/бодолд – ирээдүй юмуу өнгөрсөн үеэс гарч ирдэг. Одоо байгаа байдалдаа хүн байж чадахгүй байна. Тэгэхлээр энэ өмнө та нарт тайлбарлаж байсан энэхүү Кундалийний хүч нь - өгсөхөөрөө- хүнийг бодлоос дээш, бодлоос ангид өөр түвшинд авчирдаг. Тэр бол одоо байдал юм, бодит байдал орших орон зай юм. Тэгэхлээр энэ Кундалийний гэж нэрлэгдэх энэ онцгой зүйл нь Энэтхэгээс гаралтай гээд та нар татгалзах хэрэггүй юм. Энэ хүчний талаар ном судар болгонд бичээстэй байсан. Библи д хүртэл: “Би та нарын өмнө галын дүрэлзэх дөл шиг гарч ирэх болно” гэж бичээстэй байдаг. Хэрвээ та нар харвал энэ нь галын дөл шиг юм. Мохамед Сахеб хүртэл өөрийн Корандаа маш тодорхой хэлж байсан “Хэрвээ та Бурханыг мэдэхийг хүсвэл та эхлээд өөрийгээ мэдэх хэрэгтэй” гэж хэлж байсан. Христос хэлж байсан:” Өөрийгээ мэд” гэж. Бүгд нэг юмны талаар ярьж байсан. /японы/ Зен жураманд, /хятадын Дао-г үндэслэгч/ Лаоце, /хятадын гүн ухаантан/ Кунз мөн Будда - бүгд нэг бүрчлэн, та өөрөө өөрийгээ танин мэдхээс нааш та юу ч биш гэж сануулж байсан. Өөрийгөө мэдэх нь маш чухал юм. Яагаад гэвэл хүн бол нуугдсан мэдлэгийн эрдэнэсийн сан. Хүн бол оюун ухаан болон тэнгэрлэг ойлголтын эрдэнэсийн сан юм. Энэ бүгд хүн дотор байдаг, үүнийг та нар ямарч чармайлалт, зүтгэлгүйгээр олох ёстой. Сахажа - гэдэг нь төрөлхийн, ердийн байдаг, байгалийн гэж байгаа үг юм. Төрөлхийн та нартай хамт, та нарын дотор байдаг гэж байгаа нь - хүн болгон, өөрийн боловсрол бүрэлдэлийг олох тийм эрхтэй гэсэн үг юм. Энэхүү зулай нээгдэж бүрэлдэл болох нь ямар нэгэн аргаар маш амархан хялбар болдог зүйл. Манай оронд ч гэсэн /Энэтхэгт/ бүх гэгээнтэнгүүд энэ талаар ярьж байсан, өөрөө өөртөө хүрэх, жинхэн байдалдаа хүрэх талаар. Сахаджа гэдэг үгийг олон гэгээнтнүүд хэрэглэж байсан, ялангуяа Гүрү Нанака, “сахаджа самадхила” гэж хэлж байсан, хүн өөрийн ухааралдаа юу л олно /самадхи гэдэг нь ухаарлын түвшин гэсэн утгатай үг юм/ тэр олох бүх юм нь сахаджа маягаар, энгийн байгалын маягаар, өөр аяндаа болох зүйл гэж байсан. Тэгэхлээр иймэрхүү юманд хүрэхийн тулд та толгой дэрээ зогсох хэрэггүй, гэр орон, гэр бүлээсээ оргон зугтах хэрэггүй /өөрийн үүрэг, ачаалалаас зарим нэг хүн зугтдаг. Энэ мэдлэгийг олохын тулд өнөө үед хүн уул хаданд амьдарч тусгайрлагдах хэрэггүйгээр, энэ байгаа амьдралдаа, өөрийн орчиндоо сайжрах, гэгээрэх, нууц юмсыг мэдэх боломжтой болсон цаг ирсэн – орч. тайлбар/. Та нар мацаг барьж өлсөх хэрэггүй, та нар аль хэдийн үүнийг хийж байсан. Та нар өнгөрсөн амьдралдаа янз бүрийн юмс хийж байсан, харин энэ амьдралдаа та нар тэнгэрлэг гэгээн болох гэж зүтгэж байсан тэр хүнд хэцүү зүтгэлийнхээ үр шимийг авах цаг ирсэн. Нэгдүүгээрт та нар - энэ толгойндоо бодож/санадаг тэр бодол биш, эдгээр зуршилууд биш, сэтгэлийн хөдөлгөөн биш, тэр “Эго” ч биш юм. Та нар бол ариун амь, ариун сүнс юм. Хоёрдугаар үнэн зүйл нь бол маш тодорхой, илэрхий байдаг зүйл юм, гэхдээ бид энэ талаар мэдэхийг нэг их боддоггүй. Жишээ нь бид үзэсгэлэнтэй цэцгүүд, маш гоёмсог моднууд энд тэнд байдгыг бид мэднэ. Энэ бол гайхамшиг юм. Та нар хардаа мод нэг бүрчлэн өөр байдаг, нахиалдаг үр бүр нь янз бүр, цэцгүүд нэг бүр өөр, тэдгээрийн анхилуулах үнэр нь хүртэл янз бүр. Энэ нь бол бий болсон ид шид, гайхамшиг юм. Эмчээс- зүрхийг хэн цохилуулдаг юм бэ гэж асуувал, энэ бол автономит нервний систем гэж хариулна. Харин энэ авто гэж хэн юм бэ? Үүнийг ажиллуулж байгаа нь хэн юм бэ? Тэд нар энэ талаар цааш хэлж мэддэггүй, хамгийн цаадхи хэлэх юм нь бол автономит нервийн систем л гэж хэлнэ. Энэхүү хүний бүхэл зүйлээс гадна, хүнд 3н шугам байдаг, зүүн баруун симпатетик нервийн систем гэж нэрлэгдэх, төвийнх нь парасимпатетик нервийн систем. Хүний баруун талд хүний оюун ухаан, бие махбодийн үйлдэл, үйл ажиллагааг хариуцдаг, зүүн талд хүний сэтгэл мэдрэлийн үйл ажиллагааг хариуцан байдаг. Төв шугаманд бол зүүн баруун шугамнаас шалтгаалан байдаг, хүний 7н гол энергийн төвүүд- хүрднүүд байрладаг. Энэхүү хүрднүүд нь бидний бүхэл салбар, сэтгэл мэдрэл, бие организм, оюун ухааныг хариуцдаг. Хэрвээ бид эдгээр хүрдний энергийг шавхан эцээх юм бол, хүнд бие организмын, сэтгэл мэдрэлийн, оюун ухааны проблем үүсч эхэлдэг. Ямар нэгэн аргаар бид эдгээр хүрднүүдийг аварч чадвалт бид өөрсдийн бүхэл проблемуудыг шийдэж, арилгаж болно. Сахаджа йогны аргаар хүмүүс олон асуудлаас салаж чадсан, Кундалийни /дотоод цэвэр мэдлэгийн хүч/ нь энэ бүхэл засах үйлдлийг хийдэг. Цусны өвчтэй хүмүүс, эмчилгээгүй гэсэн олон янзын өвчнүүдээс салж чадсан. Хүн янз бүр оношлогоо хйилгэх гэж хэцүү юмаар /аппарат, шинжилгээгээр/ орох хэрэггүй. Та нар хүнийг өөрсдийн гарын хуруугаар мэдэрч оношлох болно. Энэхүү энергийн төвүүд нь хүний хуруунууд дэр илэрч мэдээлэл өгдөг. Тэр энергийн төв хүрднүүд нь гэгээрдэг. Тэгээд та нарын сэтгэл гэгээрхээр, амилсан сүнстэй болж, хүн гэгээрсэн боловсорсон хүн болон хувирна. Энэ бол зүгээр нэг гэрчилгээ аваад, би ийм хүн, би тийм хүн гэсэн үг биш юм. Энэ бол таны оюун ухаан, ухамсард бий болох зүйл юм. Би та нарт хэлж байсан, нэгдугаарт та нар бодлоос ангид, бодлоос дээш очно. Та нар “бодол үгүй мэдлэгийн байдалд очно. “Нирвичара самадхи” гэдэг байдалд очих ёстой. Энэ бол агшин зуур шууд болдог зүйл. Магадгүй одоо цагт, орчин үед Кундалийний нь шууд цоргилон годгодох мэт гарч ирдэг болсон цаг үе байна. Мянга мянган хүмүүсд энэ нь биелэн үр дүнд хүрсээр байна. Гэхдээ энэхүү бодол үгүй байдлыг тогтворжуулахын тулд та нар хамгийн наад зах нь өдөрт 15 мин бясалгаж байх хэрэгтэй. Тэгээд та нар шууд туйлын амар амгалангийн байдлыг мэдрэх болно, та нар болж байгаа юмсыг гэрч мэт бүх юмсыг харах болно. Тэгээд бүх болж байгаа юмыг драм гэдгийг нь ойлгоод, та нар юмнаас айх, санаа зовох хэрэггүй юм байна гэдгийг ойлгох болно. Яагаад гэвэл та нар тэрхүү проблемоос гадуур /ангид/ тэр проблемийн дээгүүр болох учир, та нар үүнийг шийдэж чадах чадвартай болох учир.” Шри Матажи Нирмала Деви Энэхүү хүчийг дотроо сэргээе гэж бодож байвал, та дараахь дасгалыг туршиж үзнэ үү. |
Monday, April 25, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment