Thursday, April 21, 2011

Excerpt of Shri Mataji-s talk on MahaSaraswati, 1982, Dhulia.


Хайр байхад янз бүрийн бүтээлч үйлүүд бий болдог. Тэгээд таны хайр нэмэгдээд их болоод ирвэл таны бүтээлч чанар бүрэлдэн, хөгжиж эхэлдэг. Тэгэхлээр --- урлаг бүтээлийн бурхан (Saraswati) Янжинлхамын суурь бол Хайр юм. Хэрвээ танд хайр байхгүй бол улмаар --ямар ч үйл, урлаг бүтээл байхгүй байх болно.
Сайн хараад үзхэд хүртэл, тэр эртний сонгодог урлагийн бүтээлүүд бүгд хүмүүсд, олон нийтэд зориулж гаргасан учраас тийм (агуу) бүтээлүүд бий болсон байдаг. Хэн нь ч өөрсдийнхөө төлөө нэг ч юм өөрсөддөө зориулаагүй. Бусдад зориулж байсан. Яахав, нэг юм өөртөө хийсэн байлаа гэхэд, тэр нь бүх ертөнцийн тусын тулд байж байж л усталгүй үлддэг жамтай билээ.
Атомын бөмбөг энэ тэр хүртэл бүхний сайн сайхны төлөө байсан. Хэрвээ хүмүүс үүнийг мэдээгүй бол хүмүүс дайн дажингаас ангижрая гэсэн сэтгэл төрөхгүй байх байсан. Өнөө үед одоо хэн ч том дайн хийе гэж бодхоо болисон. Гэхдээ хүйтэн дайн гэгдэх нэг юм байгаа. Энэ ч гэсэн, хүмүүс үүнээс аяндаа залхаад ирхээр, энэ нь мөн алга болж, ийм юм байхаа больно. Тэгэхлээр “баруун шугамнаас” үүдэлтэй Сарасватийн (Янжинлхамын) бүхийл үйлдлүүд эцэстээ Хайр л болон хувирдаг жамтай. Хайрнаас эхлээд Хайрлуугаа буцдаг. (Хайр төрүүлдэггүй), хайрлуугаа буцаж хувирдаггүй хайр агуулаагүй аливаа зүйл нь ямар нэгэн байдлаар хэзээ нэгэн цагт заавал устдаг, хэзээ ч үлдэдгүй. Та нар сайн харвал, аливаа материаллаг зүйлийг хайрын тулд ашиглаж хэрэглэхгүй л юм бол устаад арилчихдаг.
Суурь нь Хайр л байх ёстой. Эс тэгвээс бидний эв хавгүй, больхи, бүдүүн материар хийж байгаа зүйл болгон нь (бодит хөгжлийн) нийтийн шаардлаганд нийцээгүй бол, мэдээж хэрэг энэ нь арилхад хэсэг хугацаа болдог та нар мэднэ, гэхдээ олон нийтэд нийцээгүй бол тэр тэгээд агаарт замхраад алга болчихдог. Тэгэхлээр, энэ бидний ярьж буй энэ Хайр бол – Дээд Тэнгэрийн хайр бол туйлын чанартай. Та нар (сахажа йогчид) үүнийг өөрсдийн “долгионоор” мэднэ.       Хүмүүсд энэ “долгион” нь байдаггүй (хайрын хүч, 100% оюуны хүчийг, бүх энергийн эх үүсвэрийг “долгион” гэж Сахажа йоганд нэрлэдэг) , гэхдээ хүмүүс үүнийг маш ухамсарлагдаагүй далд ухамсрынхаа гүнд мэдэрдэг. Энэ дэлхийн бүхийл агуу бүтээлүүд энерги агуулдаг. Энэ дэлхийн бүхийл сонгодог бүтээлүүд энэ “долгионыг” агуулдаг. Зөвхөн “долгион” агуулсан бүтээлүүд л цагийн урсгалд элэгдэлгүй үлддэг. Бусад нь бүгд устдаг. Эрт дээр үед аймшигтай муухай зураг хөшөө гэх мэт зүйлүүд байсан. Гэхдээ тэр бүгд байгалийн хүчинд устгагдан КАЛА буюу цагийн урсгалын тэр устгах хүчинд автан үгүй болсон.
Байгалаас олдсон хээ угалз
Тэгэхлээр тэр бүх тэжээдэг, тэтгэдэг, сайхан болгодог бүхийл тэр зүйлс нь Хайрын хүчнээс гаралтай юм. Тэр нь бидэн дотор байдаг, мөн зарим нэгэнд нь боловсорч байгаа. Эцэст нь бүхийл хүмүүс бүгд энэ туйлын Хайрын хүчинд уусах ёстой гэдгээ ойлгох хэрэгтэй юм, эс тэгвээс энэ нь ямар ч утга учиргүй. Урлагийн салбарт та нар харсан, заримдаа “урлаачид” гэгдэх зарим хүмүүс бусдын анхаарлыг нэг хямд дорой, үнэ цэнгүй, завхай юмаар татхыг мэрийж, түүнийгээ урлаг мэт хүмүсд санагдуулхыг хичээдэг. Гэхдээ энэ нь өмнө хэлж байсан шиг бүгд үгүй болно, тийм юмс бүгд цагийн нөлөөг дааж чадахгүй. Яагаад гэвэл цаг хугацаа тийм зүйлсийг бүгдийг нь үгүй болгох хэрэгтэй гэж боддог учраас. Та бүхэн бүгд харж байгаа, яаж юм болгон эцэстээ өөрчлөгддөг гэдгийг.
Барууны орнуудад хүртэл (юмс өөрчлөгдөдгийг харж байгаа -орч.Тийм учир, барууны ертөнц алдаа болж дээ гэх мэт зүйл бодож сэтгэлээр унах хэрэггүй, энэ нь зүгээр болно. Тэгээд энэ ажил нь гүйцэтгэгдэх ёстой юм. Барууны орнуудад, ялангуяа Сарасватийг их “өргөмжилдөг”, (Сарасвати=Янжилхам нь авьяаснаас гадна --- сурах, мэдэх, урлах, бүтээх, үйлдэх чадварын Бурханяагаад гэвэл тэд Энэтхэгчүүдтэй харьцуулхад маш ихийг сурч мэдэхийг эрэлхийлдэг бөгөөд маш их бүтээлч зүйлс хийхийг эрмэлзэлдэг. Гэхдээ тэдний ганцхан мартсан зүйл бол Дарь Эх юм. Бүх зүйлийн эх Дарь эхээс гаралтай гэдгийг тэд мартчихсан. Тийм учраас бүх асуудлууд үүсч байгаа юм. Хэрвээ таны мэдэж сурсан зүйлэнд чинь ямар ч сэтгэл байхгүй бол сурч буй зүйлсэнд чинь ямарч “бурханы” уг сурвалж байхгүй бол тэр зүйл чинь ямарч утга учиргүй болно. Энэ бүхийл зүйлсийг болгодог юм нь сэтгэл, амин чанар гэдгийг хэрвээ мэдсэн бол тэд тэгж хэтрүүлж туйлшрахгүй байсан. ЭНЭ БОЛ – МИНИЙ – ЭНЭТХЭГЧҮҮДЭД ХЭЛДЭГ ЗҮЙЛ ЮМ: Та нар - үйлдвэржилт рүү шилжих гэж тэмүүлээд байх хэрэггүй. Үйлдвэржилтийн бүхийл хүндрэл төвөгнөөс зайлсхийхийн тулд та нар эхлээд -- Сүнсээ/ амин чанар/сэтгэлээ олох хэрэгтэй. Хэрвээ та нар дотоод мөн чанраа олохгүй юм бол -- эдгээр хүмүүсд учирч байсан шиг ижилхэн бэрхшээлүүд тохиолдох л болно. Тэд нар бол хүмүүс, та нар мөн адил хүмүүс учраас, тэд нар ямар алдаа хийж байсан та нар мөн адил тэр алдааг нь давтах болно. Таамгаар юм хийж барууны орнуудын хийж байсан юмсыг дахин давтана.
Сарасвати Бурханы ивээл бол энэ богино хугацаанд хэлж барахааргүй маш их бөгөөд агуй юм. Мөн Суурья (Нар) бас бидэнд энэ 1-10 лекцинд ярьж барахааргүй маш их хүч хайрласан байгаа. (Хүн бид нар үйл бүтээл, аливаа юм хийхдээ баруун шугам буюу нарны энергийн ашигладаг-орч.) Гэтэл бид яаж Суурья (Нар)-ны эсрэг мөн (үйл бүтээлийн бурхан) Сарасвати (Янжинлахам)-ын эсрэг үйлдэл хийж байна, өөрсөд дотроо сайтар харах хэрэгтэй. Жишээлбэл барууны хүмүүс Суурья (Нар)-анд маш их дуртай, яагаад гэвэл тэдэнд Суурья (Нар) байдаггүй учраас. Гэхдээ тэд энэ үйлдэлдээ хэт их туйлширч өөрсдийн дотоод системдээ Суурья (Нар)-ны бэрхшээл үүсгэсэн байх жишээтэй.
Гэхдээ гол зүйл бол, Суурья (Нар)-ны тусламжаар бид нар олж авах хамгийн чухал зүйл бол бидэн доторх гэрэл юм. Тэгээд хэрвээ Суурья (Нар) нь хүний Аагья чакраны (толгойны голд байдаг, бүхийл нерв, энергийн шугам огтолцдог 6-р энергийн хүрд, 3-дахь мэлмий гэгддэг; гэрэлний энергээс бүрдсэн, Христосын хас, очир тэмдэгээр бэлэгддэг чакра-орч.) энэхүү түвшинд - Есус Христосын гэрлээр (энергэн хэлбэрээрдүүрсэн бол - тэр тусмаа тэр нь бодит амьдралд  гэрлийн цэвэр байдлаар - "ёс зүй" болон илрэх нь дамжиггүй.
Өнөө үед барууны орнуудад ёс зүй гэх ухаагтхуун нь мэтгэлцээн, хэлэлцүүлгийн асуудал болчихсон, хүмүүс нь ёс зүйн туйлын цэвэр ойлголтыг алдчихсан байна.  (Сахажа йогчидод хандан) Та нар тэднийг “долгионоор” нь мэдээж мэдэж болно. Гэхдээ тэд бүгд - үүний эсрэг явчихсан. Есус Христосыг шүтдэг гэгч хүмүүс Түүний эсрэг явчихсан (энергэн хэлбэрээр), Сарасвати-ийн Суурья (Нар) (үйл бүтээлийн гэрлийг)- эрхэмлэдэг гэдэг хүмүүс бүгд – эсрэг явчихсан(энергэн хэлбэрээр). Та нар өөрсдөө цэвэр ариун ёс зүйн ухааныг өөрсдөө (энергэн хэлбэрээрагуулаагүй юм бол та Суурья (Нар), Гэрэл болох боломжгүй юм.
Суурья (Нар) тэр чигээрээ гэрэл өгч байдаг. Та нар харвал Суурья (Нар) маш их чанарыг агуулдаг. Тэрээр нойтон, бузар муухай юм болгоныг хатаадаг. Паразит- шимэгч хорхой үүсдэг газар болгоныг тэрээр хатааж байдаг. Гагцхүү тэр гэрэлтэй байх ёстой барууны орнуудад нь маш их паразитууд үүсч байдаг, зөвхөн паразитууд ч биш, маш аймшигтай зүйлсүүдээр дүүрчихсэн байдаг. Тэгээд эдгээр харанхуй байдалдаа тэд амьдарч байдаг. --- Сэтгэлийн тал дээр харанхуй, дотоод баялагаар харанхуй, хайрын ойлголтоор хомс, харанхуй. --- Энэ 3 харанхуй нь тэр гэрлэнд дуртай гээд байсан орнуудад байж байдаг. Гэрэл гэдэг нь бол зүгээр энгийн нүдээр харах гэрэл биш юм, дотроосоо гэрэлтэх гэрэл юм. Хайрын гэрэл. Үүнийг хүн ойлгох хэрэгтэй. Хайрын гэрэл. Тэгээд энэ нь маш тайтгаруулмаар, маш ялдам, маш үзэсгэлэнтэй, хайрыг ноцоож бадраасан, гайхамшигтай... энэ нь маш уярмаар. Тэр зүйл нь та нар дотор бий болхоос нааш, та нар өөр дотроо мэдрэхээс нааш.....
Тэр ариун хайрын гэрэл, ариун байдлын гэрэл, цэвэр харилцааны, цэвэр ойлголцооны гэрлийг та нар өөр дотроо ноцоож бий болгох юм бол...бүхийл зүйлс ариусаж цэвэрлэгдэх болно. 
“Намайг угааж ариусгаач, тэгвэл би юу юунаас, - цаснаас ч цагаан болох болно” (гэж бичсэн байдаг). Та нар тийм болох болно. Бүрэн гүйцэд ариуссан хойно тийм юм болох учиртай.
Байгалийн хамгийн ариун хэлбэр нь бидэн дотор оршидог. Байгалийн ариун хэлбэр нь... Бидний чакранууд/хүрднүүд бүгд тэр байгалийн ариун хэлбэрээс бүрдсэн/бий болсон. Гэтэл бид зөвхөн өөрсдийн үүсгэсэн бодол санааны зоргоор эдгээрийг нь бохирдуулж байдаг.
Өмнөх сэдвэндээ дахиад л буцаад ирлээ. Энэ нь Сарасвати (Янжинлхамын) ажил юм. Та нар Сарасвати-гийн үйл хэргийн эсрэг явж байдаг. Сарасвати нь байгальд байдаг, бүхийл ариун бус зүйлсийг цэвэрлэж байдаг. Гэтэл бид өөрсдийн тархины үйл ажиллагааны улмаар үүнийг нь бохирдуулдаг. Бидний тархины бүхийл үйл ажиллагаа нь цэвэр оюун ухааны эсрэг байдаг. Энэ бүхнийг бид ойлгох хэрэгтэй. Цэвэр оюун ухаан нь бидний бодол санааны муугаас бохирдох ёсгүй. Бидний бодол санаа биднийг маш их эхэмсэг, “эго”-той хувиа хичээсэн, маш бохир бүдүүн болгодог. Үнэндээ хүн хор мэт юмыг идэж байгаа мэт болон хувирдаг. Тэгээд: “юу нь буруу байгаа юм, яадаг юм?” гээд түүний эсрэг тэрсэлдэнэ. Бидэн дотор (энергэн хэлбэрээр) орших Сарасвати нь бидэнд "будхи"- оюун ухаан хайрладаг. Тийм учраас бид нар юу болох, ямар болмоор байгаа юм бээ гэх талаар цэвэр ойлголттой болох хэрэгтэй. Ямар бохир гажиг орчинд бид нар амьдарч байна, өөрсдөө бид нар хаашаагаа явж байна, юуг чиглэж байна. Үнэндээ бол бид нар төлөвшиж, өөрсдийгөө муу муухайнаас чөлөөлөх, чөлөөлөгдөх гэж ирсэн болхоос -- өөрсдийгөө онгироож - сайн сайхан байна гэж өөрсдийн “эго”-гоо хөөргөж, муу муухайгаа өөхшүүлж, хэвээрээ үлдэх гэж бид нар энд ирээгүй нь лавтай....
Би үүнийг бичиж байгаад гэнэт өөрийн орчин тойронгийн талаар бичмээр санагдаад:
Сэтгэл шингээгүй зүйлс нь --- жишээ нь өнөөгийн бидний замын барилгын ажил, оромцоглосон барилга байгууламжууд нь хүртэл, илүүтэйгээр мөнгөний төлөө хийгдэж, мөнгөний улмаар комисоор зөвшөөрөгдөж авдаг нь маш тодорхой, хэдхэн сар жилийн амьдралтай, хайш яайш нүүдэн дээрээ халхавчилсан, хугарч бутарсан дараагийн нэг нуранг нэмэгдэж байгаа мэт ....- Гэтэл улс орны нүүр царай болсон, нисэх буудлаас хотын төв орох гол замын байж байгаа байдал. Мөн саяхан Боржгон чулуугаар байсан Энх тайвны гүүрний шинээр барьсан хайсан төмрүүд нь эхнээсээ унаад нүхтэй болчихсон, тортог угаараар дарагдаад харлайчихсан нь харуусмаар. Улс орныг хэн нь ийм байдалд оруулаад байдаг гэдэг нь, гадны хүний нүдээр /эрүүл хүний нүдээр хархад/ доог, тохуу, өрөвдөлтэй ч харагддаг нь тодорхой. Энх тайвны бэлэгдэл ялалтыг нотолсон цагаан боржгон гүүрэнд бидний өвөө, эмээ, эцэг эхийн үе үеийн зугаалж байсан баяр баясгалан, аз жаргал нь шингэсэн гүүрийг нурааж, юу ч шингээдэггүй хоосон хайрсан хүйтэн төмөр тавиулж байдаг нь муйхрын гамшиг... Зөвшөөрөөд хараад сууж байсан хэдийнх нь өрөвдөлтэй оюуны хомсдлын нотолгоо, юм мэддэггүй, юу нь чухал, юу нь чухал биш билээ? Бүх юманд оюун сэтгэл хэрэгтэй, тэр оюун сэтгэл нь зөвхөн үнэнч шудрага зан дээр тогтдог, Гэтэл бид нар сэтгэлгүй, шүүсгүй лимон мэт болох гээд тэмүүлээд, бүүр уралдаад байдаг нь ямар учиртай юм болдоо - орч.
Гутлаа гөлчийтөл арчичаад, заваан гээд машинаасаа гардаггүй мөртлөө гутлыг нь тоос болгож байгаа үндсэн шалтгааныг нь мэддэггүй юм болов уу? - Хотод мод хүртэл тайван ургаж амжихгүй үхчихээд байгаа газарт нь, аль хэдийн ургаад бий болчихсон ногоон байгууламжуудаа хайрлаж хамгаалах нь чухал билээ;
амьд байглын хэсэг гэдгээ мэдэрдэг хүмүүсийн - нэг амсхийгээд амарчих сайхан ногоон талбайг нь хүртэл; тодруулбал хүүхдийн паркыг
бүхийл хүүхэд залуучууд, гэр бүлийн эерэг энерги хуримтладаг газар; сэтгэлээ сэргээж амьд байглаа мэдэрдэг газрыг , мөн бүх хүмүүсийн нийтийн газрыг; хачирхалтайгаар хувьдаа эзэмшиж сүйрүүлж ногоон цэцэрлэггүй болгож байгаа нь ----- хотын амьдарлын зүрх, амийг зогсоох гэж боож байгаа мэт аюултай устгалын хүчний довтолгоон --- гэж хэлж болхоор болсон байна. Хотын амьд иргэдийг өөрсөд шигээ амьгүй болгох нэгэн дайралтын хэлбэр. Өөрсдөө ухаарахгүй байгаа юм бол, гадны жишээнээс ч хархад, гадаадын орнуудад хотод нь заавал өөрсдийн үр хүүхдүүд, иргэддээ зориулж хотын төвдөө заавал хэд хэдэн ногон модон цэцэрлэг байгуулсан байдаг, гадаад яваад байдаг төрийн тэргүүнүүд нь хараагүй юм болов уу – хаагуур явч байсан юм болдоо ?- орч.
Тэгэхлээр Монголчууд бид хувирагдаж устадгүй жамыг баримталж байна уу, устал сүйрэлрүү тэмүүлээд, гүйгээд байна уу? – орч.




No comments:

Post a Comment