Friday, December 10, 2010
Tuesday, December 7, 2010
Сахажа йогийн бясалгалаар би яагаад хичээлдэг 10 шалтгаан.
Гэгээрхийн тулд удаан олон жилээр уул хаданд амьдарч горим сахих шаардлаггүй. Өөрөөсөө юуг ч золиослож золигт гаргах хэрэггүй. Сар, долоо хоногоор юм ярилгүй, чимээгүй явах хэрэггүй. Тарни эд нар цээжилэх, тусгай хувцас өмсөх, бодол санаагаа цэвэрлэх/арчих юмс хийх шаардлагагүй. Энэ бясалгал нь зүгээр цаанаасаа болчихдог. Хичээлүүд нь хялбархан бөгөөд хөнгөн. Өдөрт шаардлагатай -10-30 минут үргэлжлэх бясалгалыг алдалгүй хийгээд байвал амар амгалан өгөх гүнзгий бясалгалын түвшинд хялбархан хүрч тогтмол /тэр түвшинд/ ороод байх боломжтой болдог.
2. Үнэ төлбөргүй.
Энэ бясалгалаар бясалгахын тулд мөнгө төлөх хэрэггүй. 8 долоо хоногийн танилцуулах курс нь хүртэл үнэгүй. Хүнийг өөрсдийн ашиг сонирхолдоо элсүүлэх юмуу далд нуугдмал төлбөр авлага агуулдаггүй. Нэг хичээлдээ ирж амжихгүй бол буцаад эргээд дутагдсан сэдвээ хялбархан нөхчихдөг. Сахажа йогоор хичээллэдэг хүмүүсийн хэзээ ч хэнд ч ямар ч үнэ төлбөргүй уриалагхан зааварчилах байдал нь – тэдний мэдлэгнээсээ хуваалцах гэсэн дүүрэн сэтгэлээс үүдэлтэй.
3. Үр дүнг нь бодитоор харах боломжтой.
Би бясалгал хийж эхэлсэн эхний өдрөөс л ашиг тусыг нь мэдэрч эхэлсэн. Маш амар тайван болон анир чимээгүйн гүн мэдрэмж эхнээсээ илэрч байсан. Одоо харин өөрийн чакра буюу энергийн төвүүдээ ойлгох болсон бөгөөд өөрийн энергийн төвүүдээ, эдгээрийн энергийн байдал, долгионыг мэдэрч сурсан. Хэрвээ миний бие жаахан тавгүй болвол би шууд бясалгалаа хийдэг. Заасан аргачлалын дагуу өөрийн чакрануудаа цэвэрлэхээр, миний дотрох байдал засрагдаж байгаа нь шууд өөрт минь тодорхой мэдрэгддэг. Үүнээс үүдэн миний эрүүл мэнд ч илүү сайн болсоор ирсэн.

4. Бүх юмсыг хамруулдаг.
Сахаж йоганд бүхийл гол филозоф, шашин, гэгээнтнүүд болон тэдний сургаалиуудын үндсэн утга агуулагтай танилцдаг бөгөөд Сахажа йоганд хэний ч зөв буруу гэж ангиладагүй харин үндсэн чанарыг нь хүндэлж баримталдаг. Агуй багш, гэгээнтнүүдийн сургааль, нууц ухаан нь бясалгал хийснээр хялбархан нээгдэж эхэлдэг. Би бясалгал хийж эхэлснээсээ хойш (Дао-н үндэслэгч) Лао Цы, Будда, Мохамед гэх мэт агуй багш нарын сургаалийг ойлгож дуртай болж эхэлсэн.
5. Би өөрөө өөрийнхөө багш өөртөө “эрх мэдэл”.
Би энд өөрөө өөрийгөө танин мэдэх гэж, өөрийн туршлаган дээр суурилан, үр дүнгийн өөрөө харан бясалгадаг бөгөөд заавал бусдыг харах юмуу бусадтай адилхан болохыг надаас шаардадгүй. Мөн таалагдаагүй юмаа энд хүчээр хийх хэрэггүй байдаг. Би өөрөө өөртөө багш бөгөөд өөрийнхөө эзэн, өөрийн гүрүү. Энэхүү аргачлал нь надаа өөрөө өөртөө туслахад минь - дөхөм нэмэр болж өгдөг. Мэдээж хэрэг хичнээн, Сахажа йоганд сурах олон аргууд, надаа зааварчлах маш олон туршлагатай хүмүүс байлаа ч, гол сурах юм минь - миний өөр дотор байгаа гэдгийг зарчим болгодог нь таалагддаг.
6. Энэ нь хаана ч байдаг, хаа сайгүй.
Сахажа йогийн бясалгалын төвүүд дэлхийн бараг бүх орнуудад байдаг. Тэгэхлээр би хаашаа л явна, Сахажа йогын төвүүд дээр очиж бясалгах боломжтой. Би боломж л гарвал, хаана ч байлаа, Сахажа йогчидтой уулзаж хамт бясалгаж, хамт энергийн таашаалыг авахыг хичээдэг. (Бусадтай хамт бясалгах нь ганцаараа бясалгахаас илүү дээгүүр, маш илүү гүнзгий мэдрэмж өгдөг.)
7. Хаашаа ч зөөвөрлөх боломжтой.
Бясалгахын тулд надаа ямар ч өөр юм шаардагдаггүй: элбэг дэвсгэр, тусгай хувцас өмсөх, ямар нэгэн ном энэ тэр ер хэрэггүй. Чимээгүй өрөөнд байна уу, эсвэл шуугиантай автобусанд явна уу, эсвэл далайн эргэд байна уу, кино үзэж байна уу - хаана ч байсан би бясалгах боломжтой. “Бодлоос дээгүүр” ухамсрын байдалд (бясалгалын нэгдүгээр түвшин) –д хүрэх нь маш хялбархан, хэрвээ та энэхүү аргаар өдөр болгон (30 мин) бясалгаад байвал, ямарч нөхцөлд та байлаа энэхүү түвшинд хүрээд байх нь хялбархан болдог. (Би үүний талаар олж мэдээд гайхаад маш баярласан, яагаад гэвэл манайх 2 хүүхэдтэй бөгөөд “чимээгүй” байна гэдэг бол бараг боломжгүй зүйл л дээ :)
8. Утгагүй зүйл ер биш.
Бидний сурсан зүйл болгон бүгд хүнд ойлгомжтой (утагүй зүйл ер байхгүй). Энэхүү бясалгалын арганд хүн эрүүл ухаанаар ойлгож зөвшөөрхөөр маш их зүйлс байдаг; мөн - би ер мэдээгүй юм байна, - гэхээр зүйлс бас их байдаг (жишээлбэл: энергийн хүрднүүд, эдгээрийн агуулгын талаар г.м.) Бясалгалын талаар сурч эхэлснээс хойш энэ нь маш энгийн, ердийн байгалын, маш тааламжтай санагдсан.
9. Ямарч хүн үүнийг хийдэг.
Та ямар нэгэн дугуйлан юмуу клубт очиход тэнд нь ямар нэгэн тодорхой хэв маягийн хэсэг хүмүүсийг хамруулсан байдаг. Жишээлбэл, зарим цуглаанд нь залуу хүмүүс их татагддаг (сайхан найзтай болох сонирхолтой) байхад, заримд нь настайвтар хүмүүс цугларсан байх жишээтэй, зарим цуглараанд баян хүмүүс их байхад, заримд нь хотын нэг хэсгийн ойролцоох хүмүүс хамрагдсан байх жишээтэй. Сахажа йога-нд та амьдарлын аль ч салбарын хүмүүсийг олох боломжтой, маш ардчилсан – эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу, ямарч хэлбэр хэмжээний, төрөл бүрийн өнгө төрхтэй, янз бүрийн сонирхолтой, олон янзын хэл, итгэл үнэмшилтэй хүмүүсийг харж болно. Энэ бясалгалыг та хийхийн тулд тодорхой нэг хэлбэрийн хүн болох хэрэггүй, энэ нь хүн болгонд тохирдог ховор нэгэн зүйлийн нэг юм. (Мөн нэг хүнд нь тохироогүй болхоор өвдөж байгаа юм гэх юм юу ч байхгүй.)
10. Надаа маш сайхан санагддаг.
Би бясалгахаар суух болгондоо гарцаагүй маш дээр болдог. Гүн бясалгалд орж чадав уу үгүй юу, ялгаагүй надаа заавал нэг зүйлийг өгөөд байдаг. Би бясалгаж эхэлснээс хойш миний амьдрал илүү их инээд баяр, сэтгэл хангалуун байдлаар дүүрсэн, үүнээс үүдэн миний орчин тойрны хүмүүс, гэр бүлийнхэн минь ашиг тусыг нь мөн хүртэж байгаа.
Anna Penton (Sahaja Yoga Meditation News- сонингоос авав)
Sunday, November 28, 2010
Үнэн
http://www.sahajayogaquote.com/
"Үнэнийг хайдаг хүн болгонд мэндчилэн ёслоё. Юун түрүүн, би үргэлж хэлдэг, үнэн бол байдаг зүйл, тэр хэвээрээ л хувирашгүй байдаг гэж. (Үүнийг өөрчлөх боломжгүй, хувиргах боломжгүй, үүний талаар мэтгэлзэх боломжгүй, зохицох боломжгүй, энэ нь байгаа байдлаараа байсан, одоо ч байдаг, байх ч болно...) Туйлын үнэнг олохоос нааш, энэ дэлхий дээр амар амгалан байхгүй, сэтгэлийн ханамж бий болохгүй, аз жаргал байхгүй, баяр баясгалан байхгүй байх болно.
Бид - туйлын үнэнг мэдэхгүй байгаа. Бидний мэдэх юм болгон, бидний бодол санаагаар олж ойлгосон зүйлс... Тэгээд энэ бодол санаа бол - хүн бидний үүсгэсэн, худал хуурмаг чанартай зүйлс юм. Энэхүү худал хуурмаг зүйлс нь бидний заншил/ зуршил болон “эго”-ноос үүдэлтэй байдаг. Тэгээд бид компьютер мэт тэр үүсгэн бий болгосон тэр бодол санаанаасаа бид хамаарч шалтгаалан байдаг... Гэхдээ бодол санаа - хүнд хэзээ ч үнэнг олгодоггүй. Хүн өөрийн бодол санааны хязгаараас дээш гарах хэрэгтэй. Өөрийн бодол санаанаасаа дээш гарч ирэхээс нааш та үнэнг мэдэж чадахгүй.
Тэгэхлээр тэр үнэн гэж юу юм бэ?
Үнэн бол: та энэ бие махбод биш, энэ бодол санаа биш, эдгээр сэтгэлийн хөдөлгөөн биш, “эго” биш, харин Ариун амь юм. Өөр үнэн болж илэрдэг зүйл бол, та эдгээр Газар эхээс ургасан үзэсгэлэнтэй цэцэгсийг харж байна, бид үүнийг зүгээр байдаг л зүйл гэж авдаг. Гэхдээ энэ бол гайхамшиг юм. Бид үүнийг гайхамшиг гэж ер боддоггүй. Эдгээр гайхамшигтай амьд зүйлсийг хэн бий болгодог юм бэ? Тэгэхлээр, би та нарт Дээд Тэнгэрийн Хайрын бүхнийг нэвтрэн урсдаг хүч байдаг гэж хэлье. Тэгээд энэхүү Дээд Тэнгэрийн Хайрын хүч нь бүхий л амьд ажлыг хийдэг. Бид нар энэхүү хүний түвшин хүртлээ мөн адил энэ Дээд Тэнгэрийн Хайрын хүчинд хөгжин бойжин ирсэн. Энэ бол бидний яриад байгаа бүхий л амьдарал - амьд үйлдлийн цаана байдаг, бүхнийг хөдөлгөдөг, маш нарийн энерги байгаа юм.
Тэгэхлээр, энэ дэлхийн бүхий л төөрөлдөөн, бүхий л асуудлууд бидний өөрсдийн харанхуй байдал, бодит үнэнг мэдэхгүйн улмаас үүсдэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
1996 он 7-дугаар сарын 1, Бухарест, Румынь улс, Нийтэд зориулсан хичээлээс.
Saturday, November 20, 2010
Эд зүйлсийн үнэ цэнэ, эрэгтэй, эмэгтэй хүний үүрэг байрь суурь...
Share this article on Facebook
Эд материаланд зөвхөн ганцхан л хүч байдаг, энэ нь- бидний- "бусдад өгөх"- тэрхүү сэтгэлийг илэрхийлэхэд илэрдэг. Жишээ нь, хэрвээ та өөрийн хайраа илэрхийлмээр байвал, та сайхан билэг юмуу тэр хүнд хэрэгтэй юмыг нь бэлдэж өгөх, .. эсвэл та өөрийн эдлэн юмуу эд хөрөнгөө хүүхдүүддээ өгдөг... Мөн бас маш энгийн бэлэгдэл маягаар - жижигхэн хөөрхөн чулуу ч өгөх жишээтэй, жижиг хүүхэд өөрт нь сонирхолтой санагдсан чулууг ээжийдээ өгч ээжийгээ баярлуулна гэж бодно...
Ямарч тохиолдолд, ямарваа нэгэн эд зүйлсийг хүнд өгхөд - цаадах утга байдаг, энэ нь бол, таны өөрийн сэтгэлээ илэрхийлэх гэсэн эрмэлзэл юм. Санаа тавьж буй өөрийн сэтгэлээ харуулах гэсэн үндэснээс бид юм өгдөг... Тэгэхлээр өөрийн сэтгэлийг нарийныг илэрхийлэх улмаар бид бүдүүн баараг \эд\ зүйлсийг ашигладаг.
Харин, энэ эд материйг шилжүүлэн хувиргахад - "эдийн засаг" гэгдэх үйл ажиллагаа үүсдэг. Үүнд нь: юмсыг үнэлж, юмыг үнэтэй болгох хэрэгтэй байдаг... Улмаар, --- хүний анхаарал (буюу хандах хандлага нь) сэтгэлийн гүнийн хайр гэх мэтийг үнэлэх төвшнөөс -- хуурамч чанартай---- эд хөрөнгө\материйг үнэлэх үнэлгээрүү шилжин буудаг (анхаарал нь ямагт эд хөрөнгийг чухавчилсаар байгаад -орч.) .
Эрт дээр үеэс хүмүүс, эд зүйлс, хөрөнгөтэй, маш их мөнгөтэй бол, гэр орноо гоёлон чимэглэж, сайхан хувцсаа өмсөн, бусад хүмүүсийг гэртээ урьж, бусдыг баярлуулах эрмэлзэлтэй, бусдыг тухтай байлгахыг хүсдэг байсан. Баян хүн нь баяр юмуу ямар нэгэн юм зохиож, бусдыг баярлуулдаг байсан. Харин цаг хугацааны аясаар хүний анхаарал буюу хандлага нь - ГАЙХУУЛАХ гэсэн - маш бүдүүлэг зүйлрүү шилжсэн. Гагцхүү харин энэ (юм өгөх арга ухаан, баялаг, эд хөрөнгө\ материйн) гол утга, зорилго нь бүр мөсөн алдагдаж, үндсэн утгаа алдсан байна.
Хэрвээ та гайхуулах юм бол, - бусад хүн хэзээ ч баярлахгүй. Харин эсрэгээр -- тэд атаархах болно. Тэгэхлээр - гайхуулаад байх ямар хэрэгтэй \ямар ашиг үүнд\ байна? Гол зорилго нь -- хүнийг баярлуулах зорилго... Гэтэл та эсрэгээр үйлдэж хүний атаархлыг төрүүлж байдаг. Тэгээд үүнийг дагалдаад дараачийн зүйлс бий болж эхэлдэг -- та өөрийн үйлдлээрээ -- тухайн эсрэг хүнд сөрөг сэтгэгдэл бий болгож эхэлнэ. Тэр хүн: "яагаад энэ хүнд байхад, надаа яагаад байхгүй юм?" гэж бодож эхэлдэг. --- Тэр тухайн эсрэг хүн чинь танд байгаа зүйлийг хараад баярлахгүй байна.
Үүнээс үүдэн: ар араа дагалдан, онол дүрмүүд дарааллан гарч ирэн маш олон улс төр, нийгмийн үзэл бодлууд, эдийн засгийн онолууд үүссэн байна. "Яаж эд хөрөнгийг нэмэгдүүлж өсгөх вэ, яаж зарцуулж ашиглах вэ, гээд -- бүдүүн баараг юм болгонд анхаарлаа хандуулж эхэлжээ, тэгээд энэ бүдүүн баараг нь бүр илүү өсөн өссөөр \биднийг давамгайлхаар\ том болсон байна. Та энэхүү бүдүүн баарагт ингэж өсөх боломжийг нь олгоод л байвал (хандах хандлагадаа - юуг чухавчилж байгаагаас шалтгаалан) энэ матери\бүдүүн баараг чинь таны толгойн дээр суугаад авна. Бид нар ямарч хүчгүй хүн болон хувирч, материйн бүдүүн баараг маш их хүчирхэг болон хувирна. Яагаад гэвэл матери биднийг захирч удирдаж байгаа учраас. Бид: "Тэр зүйлгүүгээр юу ч хийх боломжгүй, энэ зүйлгүй бол юм хийж чадахгүй, тэр юм байхгүй бол юу ч бүтэхгүй болохгүй" гээд... Тэгээд бид матери эд зүйлсийн боол нь болон хувирна. Матери эд зүйлс бидний маш ихээр давамгайлж, биднийг эзэмдэж байна. Тэгээд хүн бид энэ газар дээр яах гэж, ямар учиртай байдаг вэ гэдгээ хүртэл бүр мөсөн мартан нүдгүй мэт болон хувирна.Тэгээд, матери\эд зүйлсээс ирэх дарамтан доор авгалдай хорхой мэт атирч\өнхөрч эхэлнэ.
Энэ юу юм бэ? (байшинг заана). Энэ юу ч биш. Зөвхөн чулуунууд. Тоосго. Бүхэлдээ матери. Энэ зүйлийг чухавчилах юу байна? Энэ чинь юу ч биш... Харин..... гагцхүү бидэнд семинар сургалт явуулахад л хэрэгтэй зүйл юм (инээнэ..). Хэрвээ бид нарт семинар сургалт явуулах хэрэггүй бол. Утга учиртай зүйл хийхгүй юм бол. Эв эвсэл. Элэгсэг ойлголцоо үүсгэхгүй юм бол -- эдгээр байгаа энэ бүхэн аль аль нь ямарч хэрэггүй юм. Үүнийг ойлгох хэрэгтэй тэр зүйл нь юм. Матери\эд зүйлс бол өөрийн гэсэн зориулалт\үүрэгтэй байдаг. Тэгээд --- Сахажа йогчид бид нар энэ материйн хүчин зүйлд автаж, үүгээр удирдуулж, түүнээс шалтгаалж, хамаарах ёсгүй!
...Үүнд - тогтвортой шийдвэр гаргахад маш хэцүү.
Яагаад гэвээл бидний хүүхэд наснаас эхлэн бидэнд: -- "болгоомжтой бай, үүнд гар бүү хүр, үүнийг битгий энгэ, эвдэлнэ, муухай болгоно..." гэж эдгээрийг ямар нэгэн шүтээнтэй зүйлс мэт анхааруулдаг байсан... Тэгэхлээр, ---тэр бүхэл анхаарал--- (аяндаа..) энэхүү бүдүүн баараг зүйлрүү шувтран бууж (анхаарал) үүгээр бүрхэгдэж байгаа юм. Тэгээд хүн өсөж байсан тэр төвшинөөсөө уналтруугаа буудаг.
Та нар (бие махбодын хөгжилдөө) : материас, нүүрс төрөгч (С -карбон) болсон, нүүрс төрөгчөөсөө - амины хүчил (СН -амино ацид) болон хувирсан, амины хүчлээсээ - амьд амьтан болон хөгжсөн (нэг эд эст шавгалж), амьд амьтадаас цааш хөгжин өдгөө хүн болон хувирсан байгаа. Тэгээд одоо та нар Сахажа йогчид болох хэрэгтэй. (дотрох амиа амьлуулж Бодь болох.)
Гэхдээ анхаарал чинь буцаад тэр матери-луугаа буугаад, бид эд матери-д байдаг бүхийл чанаруудыг ялгаруулж байх жишээтэй. Гагцхүү харин материд байдаг тэрхүү ганцхан зорилгыг нь ашиглаж, \зөвхөн бид нар л материд өгдөг\ -тэрхүү чанарыг нь хэрэглэн, - бид өөрийн хайрыг илэрхийлж болно.
Та нар статик болно, өөрчлөгдхөөргүй болно.
Мөн та энэхүү материйг энэ байдлаас нь өөр, эсрэг чиглэлрүү нь ашиглаж эхлэвэл, та гэмтээх, хорлох зүйлс үүсгэж эхлэнэ. Энэ байгаа матери чинь зэвсэг болон хувирч, хөгжих жишээтэй.
Юун түрүүн тэд чулуу хийсэн байх л даа, дараа нь алаха, дараа нь сүх, сэлэм, дараа нь буу үүссэн, тэгсээр атомын бөмбөг бий болсон. Тэрхүү энэ нэг л матери чинь хөгжил дэвшилдээ буруу тийш чиглэхээр зэвсэг болдог...
Хэрвээ та нар эд зүйлс\материйн баяр өгдөг тэрхүү чанарыг анхаарах юм бол материйг дээгүүр төвшинрүү нь чиглүүлэх боломжтой юм.
Бид нар (хүн төрлөхтөн) овоо, нэг хэсэг хугацаанд, тэрхүү зөв урсгалаар явж байсан... Бид маш үзэсгэлэнтэй сийлбэр зорж байсан, гайхамшигтай сүм хийдүүд урлаж, байгуулж байсан. Үзэсгэлэнтэй зурагнууд, үлэмжийн гоо хөшөө барималуудыг урлаж байсан.
Америкт энэ нь,, "Эрх чөлөөний хөшөө"г байгуулснаар тэгээд тэнд үүгээр дууссан байх гэж би бодно. Үүний дараа энэ \материйг хөгжүүлэх чиглэл\ нь дараахь өөр хэлбэрлүү шилжсэн.
Хэрвээ та нар өнөөдрийн Америк эмэгтэйчүүдийг харвал, тэд тэрхүү "Эрх чөлөөний хөшөө"г ер санагдуулахааргүй, тэс өөр. Түүнтэй ижилхэн, түүнийг дүйцэх загвар, хүн олье гэвэл ер олдохгүй, өөр нутгаас авчирах л хэрэгтэй болох байх.
(Хөшөөг хар л даа) Тэрхүү агуй хатан зориг, (гулжийсан биш) эрхэм чанар...., тэрхүү хүний илэрч буй - мэдэгдэхүйц орон зай....., түнээс гарах тэрхүү Эхийн сэтгэл....., бусдыг хамгаална гэсэн тэрхүү дотоод хүч....... (бусдад үзүүлэх халамж, эрч хүч)
....... Хүн болгон - ингээд гулжийсан ядруу царайтай, ядарчихсан байдаг...., хүн болгон эмзэг хонгорхон мэт авирлана... Тэдгээр хүмүүс хариуцлагаас зайлсхийсэн, ямарч хариуцлага үүрхийг хүсдэггүй ( үүнийг даах ч хүчгүй), бусдад бүхийл хариуцлагыг: "май ав" гээд тохохыг л оролддог....
Харин тэнд (эрх чөлөөний хөшөө нь) --- хүнийг хамгаална, хамгаалдаг гэсэн ЭМЭГТЭЙ хүний -- маш их АГУУ хүчийг тэр хөшөө илэрхийлэн зогсоно. Гэтэл харин өнөөдөр тэрхүү хамгаалт \асрамж, халамж\ өгөх ёстой байсан тэр хүч нь эсрэгээрээ, эр хүнийг дарамтлах авир болон хувирсан байна. Эрэгтэй хүн, эр хүн болох ёстой байтал энд (энэ нутагт) зөвхөн байцаан толгой болон хувирсан байна. Бүх юмс бүгд эсрэгээрээ эргэчихсэн. Нөгөөтэйгүүр эдгээр зүйлсийг би хараад итгэмээргүй санагддаг. Энэ нутагт Абрахам Линкольн гэх мэт мундаг хүмүүс төрж байсан гэдэгт итгэмээргүй. (ШМ харамсалтайгаар толгойгоо сэгсрэнэ) .....Өнөөдөр,... бид нар.... - энэ нутагт, дахиад тийм хүмүүсийг төрүүлж чадахгүй л байх гэж бодно.... ЭДГЭЭР АГУУ ХҮМҮҮСИЙГ ТӨРҮҮЛЭХ ТЭДГЭЭР ХАТАН ЗҮРХТ, АГУУ -- ЭХ ХҮМҮҮС ХААНА БАЙНА??? Хүүхдүүддээ - тийм агуу зүйлсүүдийг ойлгуулах, тэднийгээ АГУУ болгохын төлөө бүхийл зүйлсээ золиосолдог, тэдгээр АГУУ ЭХЧҮҮД хаа байна???
.....Жорж Вашингтон, бүхийл зүйлийн төлөө бүхэл амьдралынхаа турш аймшиггүй байлдаж байсан, тэрээр хажуудаа ......маш хүчтэй эхнэртэй байсан. Гэтэл өнөөдөр, эмэгтэйчүүд .....бүхэлдээ........ МАТЕРИ болон хувирчихсан...., Янз бүрийн хувцас өмсөж..., Тийм юмс, Ийм юмс өмсөснөөр.... эсвэл үсчинд очиж, үсээ янз бүрээр сонин сонин болгосноор давуу хүчтэй болно гэж бодох юм. Би ....өнөөгийн эмэгтэй хүмүүсийн талаар ярьж байна, яагаад гэвэл энэ нь Вишнумаяатай холбоотой учраас, гэхдээ гомдоох зорилго энд байхгүй л дээ. Яагаад гэвэл энэ нь илүүтэйгээр эрчүүдээс бас хамаатай. Тэгэхлээр өөрсдийн байгаа байдлаа харъя - бид хаашаа чиглээд байна? Хэрвээ та нар өнөөдрийн байдлыг харвал, бүхийл нийгэм сүүрчихсэн байна. Энэ нутагт аймшигтай зүйлс болж байна. Хүүхдүүд гудамжинд буу барьчихсан буудаж байдаг, бүүр жижиг хүүхдүүд, гудамжинд хүмүүсийг сандаргааж.... Яагаад ийм зүйлс бидэнд тохиолдоно вэ? Ийм агуу баатрууд төрдөг байсан энэ оронд яагаад ийм юмс болж байна? Өдгөө ямарч баатарлаг хүнийг бид энд олохгүй. Яагаад ийм юм болж байна? Юу нь буруу болгов, хаана нь алдаа гарав?
Би мэднээ, эрчүүд баахан зүйлс тарьсан, улс төр эдийн засгийн холион бантан тарьсан. Эрчүүдийн гэсэн бүх зүйлсийг тэд нэг дор нь хольж баахан бантан хутгасан, би мэднэ...
Харин эмэгтэй хүний хүч бол Вишнумаяа юм.
Хүмүүс, ---Америкийн эмэгтэйчүүдийг маш хүчтэй гэж ярьдаг. Тэр хүч нь хаана байна? Тэд, - "хэр зэрэг их эрчүүдээс салж, хэр зэрэг их мөнгө нэхэмжлэн эрчүүдээс авч байна" -үүгээрээ чадалтай байна... Хэр зэрэг их хүмүүсээс салж, хуулийн дагуу мөнгө нэхэмжилж авах гээд...
Энэ чинь тэр агуу хүч биш юмаа, үгүй. Ер үгүй. Та нар ойлгох хэрэгтэй, хаана бид нар өөрийнхөө хүчийг алдчихаад байна?
Эмэгтэй хүний хүч бол - эрчүүдийг боолчилж, өглөөнөөс орой хүртэл өөрийнхөө сайхныг гайхуулан магтуулах - биш юм.... Замаар явж байсан тэр нэгэн хүн таныг \яасан сайхан юм\ гээд харах, тэр чинь тэр хүчтэйн илрэл юмуу хүч цуглуулах арга биш юм... ЯАХАВ ЭНЭ БОЛ ЯНХАН ХҮҮХНИЙ ХҮЧ БАЙЖ БОЛНО.
Харин, эрх чөлөөний төлөө зогсож байгаа эмэгтэй хүний хүч үүнд оршихгүй. Үгүй. Эмэгтэй хүний хүч бол, энэ та нарын харж байгаа Газар Эх - Дэлхий Эжий шиг хүч юм. Та бүхэнд юу өгсөн, юу өгч байдгийн хараач. Ямар их ногоо тариа, цэцэг жимс, үзэсгэлэн гоо..
Доошоогоо умбах болгондоо өөрийгөө цэнгэг усаар дүүргэж байдаг. Баяр баясгалангаар дүүрэн, бүх дэлхийн зовлон асуудлыг өөр дээрээ тээж, дааж явдаг. Хичнээн, - бид нар түүнд юу ч хийж байлаа, - түүний хамаг баялаг эд зүйлсийг малтан, мултлан авлаа ч, тэрээр бидэнд өгч л байдаг \хэзээ ч дундардаггүй\. Тийм л хүмүүс бид нар юм. Эмэгтэй хүний, эх хүний мөн чанар энэ юм. Бид нар хүчээ алдсан тохиолдолд, манай нийгэм доошоогоо унадаг... Нийгмийн байдлыг эрэгтэй хүмүүс биш, эмэгтэйчүүд авч явдаг юм \ёс суртахуун, хүний мөс, хүний дотоод чанар, агуулга, энэ бүхэн нь --- эх хүнээс, эхнэр хүнээс шалтгаалдаг\. Хүн үүнийг ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн бол маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Эр хүнээс дутуу зүйл юу ч байхгүй. Харин энэхүү өөрт нь байдаг энэхүү хүчээ ойлгоод, тийм болоод \босоод\ ирвэл, -- устгах хүч өөр тийшээ чиглэх болно.
Энэхүү, бүх дээш доошоо харсан \хөл толгойгоо сольсон\ бүх зүйлсүүдийг бид засах хэрэгтэй. Би сахажа йогийн дүр төрхийг харна, бид бие биенээ хараад, өөрсдөөрөө баярлах болно гэж хэлмээр байна. Би, өөрсдийн эмэгтэйчүүд, өөрсдийн охидыг -хайрын бэлэгдэл \бусдын төлөө гэсэн сэтгэлтэй\, ЮМ ОЙЛГОДОГ болосой гэж хүсэж байна. Тийм болоод ирвэл, бусдын төлөө гэсэн сэтгэл нь илэрч, харагдаж эхэлнэ, яагаад гэвэл та нарт потенциал хүч байдаг. Үнэндээ бол \эмэгтэйчүүд\ та нар үнэхээр потенциал хүчтэй. Тэгээд тэр хүчээ \эрчүүдэд\ юмсыг хөдөлгүүлэхийн тулд, кинетик болгохын тулд өгдөг.
\эрэгтэйчүүд\ Потенциал хүч агуулаагүй байж потенциал болчихоод байгаад байвал ямар хэрэгтэй юм...
Потенциал энерги агуулдаг байж, кинетик болчихоод байвал ямар хэрэгтэй.... \эмэгтэйчүүд\ юу болох билээ...
Энэ юм солигдож засрах хэрэгтэй. Энэ талаар бид эргэцүүлж ойлгох хэрэгтэй.
Ямар нэгэн байдлаар бид маш БУРУУ явчихсан байна. Ямар нэгэн байдлаар бид буруу болчихож. Тэгээд энэ БУРУУ байдлаас болон бидний хүүхдүүд хохирч, үүний үрийг төлөх болно, мөн тэдний хүүхдүүд үүнийг төлөх болно... Бүхийл үндэстэн үүний (үйлийн) үрийг төлөх болно.....

Wednesday, November 17, 2010
All quotes in this article are taken from a translation of a lecture given in Hindi by Shri Mataji, the founder of Sahaja Yoga, on 18 August 1979 in Delhi, India.)
Share this article on Facebook
Биднийг тойроод – (1) огторгуйн орон зайнд мөн (2) бүхэл амьд амьтдыг дамжин/нэвтрэн урсаж байдаг, оюун агуулсан энерги, амьд хүч байдаг. Энэ – “бүхнийг нэвтрэн” урсдаг хүч нь хайр баярын энерги, бодит үнэн байдлын үндсэн суурь юм. Хэрвээ бид энэхүү энергийг мэдэрч чадвал бид энэ амьдарлын нөхцөл байдлаас ер хамааралгүй оршдог – тэр цэвэр “баярыг” мэдрэх болно.
Хичнээн, энэ хүч – бидний орчинд, биднийг тойроод ямагт байдаг боловч бид энэ талаар нэг их ухамсарладаггүй байна. Яг радионы долгион – биднийг тойроод байлаа гэхэд, бид дууг нь сонсохгүй байгаатай адил. Бид тэр дууг сонсохын тулд бидэнд – сигналыг нь хүлээж авах антен, цахилгаан тоног – зэмсэг хэрэгтэй байдаг. (Үүнтэй ижилхэн) Бид энэхүү тэнгэрлэг энергийг мэдрэхийн тулд бид чанартай, зохистой “зэмсэгтэй” болох хэрэгтэй.
Харин бидэн дотор азаар, энэхүү бүхнийг нэвтэрдэг тэнгэрийн хүчийг хүлээж авах, бидний ухамсарлуу уламжлан нэвтрүүлэх “зэмсэг” нь аль хэдийн байдаг. Бид ямар нэгэн шинэ юм зохион бүтээх хэрэггүй. Энэ бол хүний ухаан юмуу хүний чадвар ололтоос шалтгаалах зүйл ер биш юм.
Хүн бүрийн дотор энэхүү тусгай зэмсэг төхөөрөмж байрлуулагдсан байдаг. Энэ нь – “Атма” юм. Бие махбодийн түвшинд, энэ нь хүний зүрхэнд байрладаг бөгөөд энэ нь толь мэт юм, - энэ нь – “Парамчайтанъя”(бүхнийг нэвтрэгч анхдагч) хүчийг бидэнд – бидний ухамсарт тусгадаг.
Хүний зовлон нь энэхүү энергийг мэдрэхгүйн улмаас үүсдэг. Бид Бурханы хайранд үргэлж умбан тойруулагдан байдаг гэхдээ бид үүнийг ер мэддэггүй, мэдэрдэггүй. Бид өөрсдийн харьцангүй ертөнцийн давалгаан дунд тэмцэлдэж л байдаг, гэтэл гагцгүй тэрхүү давалгааны цаана; давалгаанаас доогуур, бидэн дотор ямагт байж л байдаг чимээ аниргүйн агуу их сайхан гайхамшигтай “гүн гүнзгий” оршдог. Хэрвээ бид тайван тогтуун болвол тэрхүү худал хуурмаг чанартай \давалгайн\ гадаргуунаас ангижирч, бодит байдлын баяр баясагланг мэдрэх болно.
Бидний (оюун) ухамсар нь “Атма”-тай нэгдэх хэрэгтэй юм. Зөвхөн тэгвэл л хүний сүнс - “Параматма” (“универсал, даяар оюун”) -ны энергийг өвлөж, өөрсдийн оюун/ухамсраар урсгах болно. Юуны өмнө гэхдээ өөрийн “Атма”-г ухамсарлан ойлгох хэрэгтэй, учир нь өөрийн “Атма”-г ойлголгүйгээр “Параматма”-д хүрэх боломжгүй юм.
“Атма” гэж юу юм бэ? “Атма” бол бидний зүрхэнд илэрдэг “Параматма”-гийн тусгал дүрс гэж хүмүүс ярьдаг. Энэ нь нарны туяа усанд тусахтай адил. Нарны тусгал нь усанд харагдах боловч усанд байхгүй. Тэнгэрт буй нар нь нарны гэрлийг энэ тэндгүй бүхийл зүйлсрүү илгээдэг. Гэхдээ юм болгон тэрхүү гэрлийг тусгах чадваргүй. Ямар ч дүрсийг харагдах боломжийг бий болгодог тэр толь нь цэвэр, сайн тусгадаг байх ёстой юм. Хэрвээ толь нь цэвэр биш бол, эсвэл тольны оронд чулуу шиг юм тэнд байх юм бол, нарны гэрэл тийм юман дээр тусаад илрэхгүй. Үүнтэй адил хэрвээ таны толь цэвэр биш бол та дотроо “Параматма”-н тусгалыг олж чадахгүй, мөн бусдад ч энэ гэрлийг тусгахгүй.
Дотроо нүгэлтэй,
зэтгэртэй юмуу зүрхэндээ худал чанарын ашиг хонжоо, нэр төр, хүслүүд
тээж явдаг хүний “Атма”-н дээр буух гэрэл тусгалгүй байдаг бөгөөд
эсвэл зүгээр нэг хэсэгхэн зуур гэрэлтчихээд буцаад алга болчихдог.
Сахажа йогчид нь өөрсдийн толио цэвэрлэхийн тулд, өнгөрсөн үйл, нүгэл,
дотроо хуримтлагдсан бүхэл хэр буртагнаас өөрийгөө ариусгахын
тулд Сахажа йогд ирсэн гэдгээ юун түрүүн мэдэх хэрэгтэй. Энэхүү
ариуслыг Кундалини хийдэг. Кундалини нь хүрднүүдээр дамжин хүрднүүдийг сэргээдэг цахилгаан гүйдэл юм. Та нарын хүрдэн дээр гэрэл ирэхээр ямар хүрд нь
гэмтэж сүйдсэн байна гэдгийг мэддэг.Тэгээд эдгээр хүрднүүдээ цэвэрлэхийн тулд
Сахажа йогийн хялбар аргуудыг хэрэглэж болно.
Энэ “сэвгүй онгон”
Кундалини хүч нь биднийг ариун, хир буртаггүй
болгодог.Бид хэр ариун байна тэр хэрээрээ Бурханы гэрлийг тусгадаг.Энэ
гэрэл нь бидний дотоод оюун ухамсрыг болон гадаад орчинг, аль
алийг гэрэлтүүлдэг.
Бясалгалын анир чимээгүйн гүнд бидний оюун
ухамсар нь Бурханы
тогтуун байдалтай уусан нэгдвээс бидхаранхуйг сарниулан хөөх тэрхүү гэрлийг тусган авдаг.
(Энэхүү лекцийг Сахажа Йогийн үндэслэгч Шри Матажи Нирмала Девийн 1979.8.18-нд Энэтхэгийн Дели хотноо Хинду хэлээр хэлсэн ярианы хэсгээс авав.)
Etichete:
Атма,
нууц хүч,
Сахажа йога,
хайр,
цэвэр мэдлэг
Wednesday, October 13, 2010
Зүрхний энергийн төв болох Анахата чакраны талаар
Share this article on Facebook
"Өмнө хэлснээр энэ чакра нь цээжний ясны хойно байрладаг.
Хүн хүүхэд байхад хүний цээжинд эсэргүүцэх эд эс бүрэлдэн бий болдог. Эдгээр эд эс нь Дарь Эхийн “самника” –гийн дайчид юм. Хүний 12 нас хүртэл эдгээр эд эс нь өсөн үржиж, бүрэлдэн гүйцэж, хүний бүхэл биеэр тархан байр сууриа эзэлдэг. Тэгэхлээр хүн гаднаас довтлох ямарч халдлагыг бүрэн даах чадвартай болдог юм. Эдгээр эсэргүүцэх эд эс нь яаж байлдах, тэмцэхээ мэддэг. Эдгээр нь маш бат бөх туйлын итгэлтэй эд эснүүд юм. Тэд хэн тэдний дайсан бэ гэдгийг маш сайн мэддэг. Эдгээр эд эснүүд нь бүх мэдээллүүдийг агуулсан байдаг. Тэгээд ямар нэгэн Бурханы эсрэг зүйл хүний биерүү нэвтрэхээр, юугаар ч байж болно; хоолоор дамжих юмуу аль эсвэл хэл амаар, зохисгүй үгээр, үйл хэргээр, муухай хүмүүсээр дамжин, үгүй бол ид шид, ховсдол бүхэл хар үйлдлээр хүнрүү нэвтрэхээр, эдгээр эсэргүүцэх эд эснүүд нь бөөгнөрөн цугларч газдны довтолгоог хамтдаа нийлэн устгадаг.
Цээжний төв анахат чакра нь сайн бүрэлдээгүй, төлөвшөөгүй хүмүүс бүхэл амьдарлынхаа турш өөртөө итгэлгүй, үргэлж зовж явдаг.
Хүүхдийг үгэндээ оруулахын тулд айлган зандардаг. Тийм хүүхдүүд өсөж том болоод хязгааргүй сул, өөртөө итгэлгүй хүмүүс болдог. Харанхуйгаас айдаг, шөнө дөлөөс айдаг, зарим нь бүхэл юмнаас айдаг хүмүүс болдог. Яагаад гэвэл биенд нь бий болсон эсэргүүцэх эд эс нь тийм хангалттай тоо болж бүрдээгүй учраас. Энэ энергийн төв нь тийм сул муу байвал хүн өөртөө туйлын итгэлгүй болдог байна.
Хүүхэд өсөөд том болоод сургуульд явж, өөрийнхээ ирээдүйн төлөө юм сурах гэхэд нь гаднаас нь эцэг эх, багш нар болон бусад гадны хүмүүс хүүхдийн өөртөө итгэх итгэлийг хөндөн итгэлгүй болгох жишээ байдаг. Тийм учраас өсөж байгаа хүүхэд залуусыг ойлгох нь – маш чухал зүйл юм.
Барууны орнуудад бүх юмыг дүгнэж, хүмүүсийг салбарлан оношилж, нэг хэлбэрт оруулах дуртай байдаг. Тэдний бодсоноор – хүүхэд гэмгүй цайлган байдаг гэдгийг мэддэггүй, -хүүхдийг хувиа бодсон байдаг гэж оношилдог. Хоёрдугаар салбарласан хэсэг нь бол өсвөр насны хүүхдүүд. Тэдний бодсоноор бол эдгээр хүүхдүүд нь дур зогооро, өөрийн ааш авиртай байдаг гэж тэд дүгнэдэг.
Энэтхэгт, бид өсвөр насны гээд тийм тусгай зааглал гаргасан тийм юм байдгийг бид мэддэггүй.
Тэгээд тэр өсвөр насны гээд оношлогдсон хүүхдүүд барууны орнуудад тусгаарлан нийлж бүлэг үүсгэн, том хүмүүсийг шоглон дооглож эхэлдэг. Бүүр жаахнаасаа тэгж эхэлдэг. Эхлээд тэд багш нараа шоолж, дараа нь эцэг эхээ үл ойшооно, дараа нь өөрөөс нь ахмад хүн болгоныг шоолж үл тоомсорлож эхэлдэг. Тэдний бодол санаа нь маш их юмыг боддог болчихсон, яагаад гэвэл тэд нар зурагт гэх мэт юмсыг үргэлж үздэг болохоор тэгээд бүүр бага наснаасаа эхлэн хэн ч төсөөлшгүй маш хэрцгий түрэмгий аашилж эхэлдэг.
Би Лондоноос 25 милийн зайнд амьдардаг байлаа. Тэгээд Лондон явах замдаа үргэлж нэг дүрсгүй юм хийж байгаа хүүхдүүдтэй тааралддаг байсан. Нэг удаа тийм хүүхдүүд манай вагонд орж ирээд, сандалны бүрээс бүрхүүлийг хуулан, хутгаа суудлууданд зоон, бүх цонхнуудыг онгойлгон янз бүр болж байв. Би тэд нарыг зүгээр л хараад сууж байлаа. Тэгээд: “одоо болов уу? Болсон бол наашаа суу”, гэж тэднийг дуудан, “юу болов?”гэж би асуув. “Бидний уур маш их хүрээд л “ гэв. “Юунд нь уур чинь хүрсэн юм?” гэж асуухад, “зүгээр л ууртай л байхгүй юу” гэж тэд хэлнэ. “Ямар нэгэн юмнаас л болж таараа шүү дээ, юу болсон юм?” гэж би асууна.
Тэд нар гарцаагүй сайн сургуулийн хүүхдүүд байсан. Сайхан хувцасласан сургуулийн хүүхдүүд байсан. Тэгээд дараа нь би кондукторт, эдгээр хүүхдүүдийн дүрсгүйтэж байгаад, анхаарахыг сануулахад, энэ бол зүгээр нэг болдог л зүйл гэж тэр хариулж байв. Гэхдээ тэр хүүхдүүдийг тэр тэгээд гаргасан л даа.
Тэр үед хүүхдүүдээс би мэдэрч байсан нэг зүйл бол --- тэдний бүгдийнх нь төв цээжний чакра нь гэмтэлтэй байсан. Тэгээд Кундалини (оюун мэдлэгийн хүч) нь цээжний төвд ирээд зогсчихсон. Харин намайг дуудаж, нааш ирэхийг хүсэхэд, тэд намайг сонсож байв. Би тэдний төв чакраг засан буцааж тогтоож өгөв. \Шри Матажи багш зөвхөн анхаарлаараа ч хүний биеийг засаж чаддаг –орчуулагч\.
Тэгээд тэд: “гэхдээ хамгийн ихээр бид ээжид уур хүрээд байдаг”, гэв. “Яагаад вэ, яалаа гэж тэрвээ?” гэхэд. “Яагаад гэвэл манай ах нар бас уурладаг”. “Танай ах нар чинь яахлаараа уурлаад байдаг юм, яагаад?”
Дараа нь би учрыг нь оллоо л доо. Фройд гэгч философч, психиатр байдаг. Тэрний сурталчисан ойлголтоор тэр хүмүүсийн толгойнд тийм буруу ойлголт өгч энэ нь хүмүүсд орсон байв. Эхийгээ буруутгах, эхдээ дургүйцэх, буруугаа ээждээ тохох. Та нар төсөөлж байна уу? Яасан байгалаас гажууд, Бурхны эсрэг явуулга вэ гэж хэлмээр.
Энэтхэгт бол, ээж бол юу юунаас хамгийн тэргүүнд тавигддаг хамгийн 1-дугаарт байдаг. Яагаад гэвэл аюулгүй байдлын мэдрэмж ээжээс гаралтай, хүний эхтэй хамаатай байдаг. Хичнээн эцэг нь түргэн ууртай, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байлаа ч эхнэрийнхээ, ээжийнх нь үгийг даган үгэнд нь ордог. Яагаад гэвэл эх хүн хэзээ уурлах, хэзээ уурлахгүй вэ гэдгийг мэддэг учраас. Эх хүнд ухаан байдаг. Эх хүн нь бол бүгдийг нь хамгаалдаг нэгэн нь юм.
Барууны орнуудад Эх гэх ойлголт тэр чигээрээ байхгүй болсон байна. Тийм учраас барууны хүүхдүүд тийм аюулгүй байдлыг мэдэрдэггүй, мэддэгүй, аюулгүй байдалд итгэдэггүй байна. Ямарч итгэл байхгүй. Бүүр гайхмаар, үргэлж шил шаазангаа гялалзтал зүлгэж, гэрээ гялалзтал цэвэрлэж байдаг. Гэхдээ хулгана хүртэл тэдний гэрт орохыг хүсдэггүй. Тэгээд хүнтэй уулзах хэрэг гарвал тэд хүнийг хаалганыхаа гадаа зогсоож байгаад өөрөө дотроос нь ярьдаг. Ялангуяа Лондонд. Яагаад гэвэл үнэн хэрэгтээ тэд айдаг учраас (дотроо итгэлгүй сэрддэг). Биднийг колончилж захирч байсан эдгээр
Англичууд тийм аймхай хүмүүс байдаг гэж хэн ч итгэхээргүй. Харин тэд нар тийм байна. Тэд бие биенээсээ айн эмээж, өөрөө өөрөөсөө ч хүртэл зовон айна. Яагаад тэр вэ гэвэл, тэдний төв цээжний чакра нь туйлын сул дорой учраас тийм байгаа юм. Би та нарт хэлсэн хамгийн эхний шалтгаан бол гэр бүлийн итгэлгүй, аюулгүй бус байдал байгаа юм. Хүүхэд нь сургуулиа тараад гэртээ ирэхэд ээж нь байх уу, үгүй юу, явчихсан байх уу гэдэг нь тодорхой биш. Нөхрийн талаас ирэх тэр ачааллыг даах тийм ээж эдгээр хүүхдүүдэд байхгүй байна. Хүүхдүүддээ зовлонгоо үзүүлдэггүй, нүүрэндээ инээмсгэлэлтэй тийм ээж тэнд байдаггүй. Барууны орнуудад эх нь хүүхдүүдээ янз бүрийн сэтгэлийн зовлонд унагах тийм зүйлс гаргаж байдаг. Тэд нар мөн нөхөр нь яаж зовоодог, ямар асуудалд ороод байгаа, амьдралдаа ямар зовлонтой байгаагаа хүүхдүүддээ үргэлж ярин, хүүхдүүдийнхээ сэтгэлийг тарчлааж байдаг. Хүүхэд нь (зүй ёсоор) ээжээсээ аюулгүй байдлын итгэл, сэтгэлийн тэтгэмж авах байтлаа, эсрэгээр хүүхэд нь ээждээ итгэл өгч байдаг. Бүүр бага наснаас нь хүүхдийг тийм байдалд оруулан, хүүхэд нь туйлын сөрөг муу болон хувирч, юм бүхнийг үгүйсгэн, амьдарлыг ямарч найдваргүй газар гэж боддог болж байна. Эдгээр орнуудад чин үнэнийг эрэлхийлдэг, шүтлэгтэй хүмүүс нь хүртэл мөн адил тийм (итгэлгүй, аймхай) болдог байна. Тэд; хэрвээ ямарваа нэгэн багш дээр очвол, тэр нь тэднийг зовоож, сэтгэлээр нь тоглож, сорин шалгаж, үгүй бол хамаг мөнгийг нь хурааж аваад ядуу зүлзз болгон гудамжинд гарган гэж эмээдэг байна.

Харин манай оронд Дарь Эх олон удаа төрж байсан. Мянга мянган удаа төрж байсан. Шүтлэгтэй, шудрага сайн хүмүүсрүү ямарваа нэгэн муу юм дайрч, тэд нар бурханд хандан дуудахад Дарь Эх биелэлээ олон хувилж тэднийг аврахаар ирж байсан юм. Үүнийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг, гагцхүү үнэндээ чин сэтгэлээсээ тэгж нэг их итгэдэггүй. Хүмүүс үүнийг ямар нэгэн үлгэр домог гэж боддог, Дарь Эх ирээд хүмүүсийг аврахаар тэмцдэг байсан гэдэгт. Хүмүүс тэр мангас чөтгөр мэт муухай юмстай тэмцэлдэх, өөрсдийг нь аврах тийм Эхийн хүч байдаг гэдэгт нэг их итгэдэггүй. Гагцхүү түүнд хүүхдүүдээ зовж байхыг нь харах хэтэрхий хэцүү байдаг...
.....
Хүн айхад хүний доторх энэхүү цээжний төв нь хурдан цохилж, хүн түргэн амьсгаалж эхлэн, эсэргүүцэх эд эснүүдэд хэмнэлттэй мэдээлэл өгч эхэлдэг. Энгэхэд зүрх их цохилж байгаа нь танд мэдрэгддэг. Энэ лугших цохилт нь бол юу ч биш гагцхүү гадны довтолгооныг анхааруулах, эсэргүүцэх эд эснүүдэд тэмц гэсэн дохиолол өгч байгаа хэрэг юм.
Харин нас бие гүйцсэн хүн өөртөө итгэлгүй байдлыг амьдарлын нөхцлөөр бий болговол энэ нь бие организмын өвчин болон илэрдэг. Өсвөр нас, бага насандаа өөртөө итгэлгүй болсон бол, сэтгэл мэдрэлийн эмзэг байдлаар илэрдэг. Харин нас бие гүйцээд өөртөө итгэлгүй болвол, энэ нь жишээлбэл нөхрөөсөө болж эхнэр нь итгэлгүй байдалд орох явдал байдаг. Нөхөр нь эхнэрээ тоодоггүй эсвэл мөнгөөр дэмжиж тусалдаггүй юмуу бүүр муу зан гаргаж өөр хүүхэнтэй холбогдох юм бол, - эмэгтэй хүний –“эхнэр, “эх” гэх сэтгэл нь сорилтонд орж, энэхүү цээжний төв нь муудан суларч хөхний хавдар хүртэл тусдаг байна.
Энэхүү өөртөө итгэлгүй байдлыг хүн –мөн хиймлээр өөрөө хий хоосноор үүсгэн бий болгох явдал бас байдаг. Өөрийнхөө төсөөллөөр бий болгох. Хүн зүгээр өөрөө ямар нэгэн юм толгойндоо бодож олоод түүнээсээ болж итгэлгүй аймхай болох явдал байдаг. Ямарч бодит биш, байхгүй зүйлийг ургуулан бодоод. Гэхдээ иймэрхүү айдас нь ихэнхдээ барууны оруудад илүү байдаг. Яагаад гэвэл барууны оруундад хүний амьдрал ямарч утга учраа алдсан учир, тайлбарлачихаар ямарч утга байхгүй. Тэднээс юу ч асууна, тэд: “яагаад болохгүй гэж, (‘яадийн’) юу нь буруу байгаа юм?” гэнэ. Нөхөр нь “яадаг юм(‘яадийн’), би нууц амрагтай болчихлоо, юу нь бууруу байгаа юм?” гэнэ. Эхнэр нь “за яахав, чи амрагтай байгаа юм бол, тэгж л байхаас биш, ийм юм (байдагшт) байдаг шүү дээ” гэж хэлдэг..
Энэтхэгт бол ямарч эмэгтэй хүн ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр \Энэтхэг эхнэр\ өлсгөлөн зарлан, янз бүрийн зүйлийг хийж эсэргүүцэн, дургүйцлээ илэрхийлэх болдог. Тэд хэзээ ч өөр хүүхэнтэй холбогдсон тийм эр хүнтэй - ойртдог ч үгүй. Тэгэхлээр эмэгтэйчүүдийн үндсэн дотоод хүч нь цэвэр ариун байдлын ухамсраас (тэрхүү ойлголт\ухаанаас) гаралтай байдаг. Энэтхэг эмэгтэйчүүдэд цэвэр ариун явдлын ухамсар маш хүчтэй суулгагдсан байдаг бөгөөд тэр нь хөндөгдөөгүй л бол тэднийг юу ч дийлж, үгүй болгож чаддаггүй, тийм агуу байдаг. Харин цэвэр ариун явдлыг хүндэлдэггүй, хүлээдэггүй бол тэр айдас тэр чакранд маш хурднаар нэвтэрдэг байна. Цэвэр ариун явдал бол эмэгтэй хүний дотоод хүч юм. Тийм учраас ямарваа нэгэн айдастай, өөртөө итгэлгүй эмэгтэйчүүд ихэнхдээ тэдний далд ухамсарт -цэвэр ариун байдал нь - хөндөгдөн соригдсон учраас тийм \итгэлгүй, хүчгүй, сул\ байдалд ордог байна. Өөрийнх нь цэвэр ариун байдал хөндөгдөн гутаагдахаас айдаг эмэгтэй хүн мөн адил зүрхний төвийн асуудалтай байдаг. Тийм хүүхнүүдэд хөхний хавдар, амьсгаалах проблем, болон бусад аймшигтай сэтгэл мэдрэлийн өвчнүүд бий болдог.
Эмэгтэй хүн ганц байгаа хүүхдээ алдвал энэ чакра нь бүр хоосрон мөхдөг. Яагаад гэвэл түүний “эх” хүн байх байдал төгссөн мэт түүнд сэтгэгдэл төрдөг учир. Энэ нь эмэгтэй хүнд учрах хамгийн муу, хүнд цохилт юм. Мэдээж хэрэг, хэрвээ тэр “эмэгтэй” бол. Хэрвээ тэр “эмэгтэй биш” бол тэр нэг их юм мэдрэхгүй, зүгээр эрэгтэй хүмүүс шиг л байх болно. Би барууны орнуудад харсан л даа. Тэндхийн эмэгтэйчүүд хүүхэд нь үхэхэд үнэндээ нэг их тоодоггүй. Яагаад гэвэл тэд “эмэгтэй биш” болхоор. Хэрвээ та “эмэгтэй “ бол гарцаагүй хүүхэд үхэхэд хэцүү байна. Гэхдээ тэдгээр эмэгтэйчүүд хэсэг хугацааны дараа буцаад сэхэж гайгүй болдог, - нөхрийнхөө төлөө юмуу, бусад гэрийнхээ гишүүд юмуу бусад хүүхдүүдийнхээ төлөө сэхэн тэнхэрдэг. Тийм эмэгтэй, болсон зүйлээс болоод, - туйлын хүчтэй болдог.
Энэ нь тэгээд зөвхөн хэрвээ таны зүрхний чакра чинь сайн байвал л тийм болох боломжтой. Тийм эмэгтэйчүүд: - гомдол тээж, хэцүү байгаагаа тоочиж үглэдэггүй. Тэдгээр нь туйлын намуун, амирлангуй бөгөөд маш их зүйлийг даах чадвартай байдаг. Тэд туйлын хүлээцтэй бөгөөд --хүүхдүүддээ туслахын тулд ямар ч хэмжээлшгүй зүйлд хүрэх чадалтай байдаг.
Тэдгээр эмэгтэйчүүд хэзээ ч хүүхдүүдээ эрхлүүлж эвддэггүй. Яагаад гэвэл эрхлүүлэх нь хүүхдийг зодхоос илүү муу болгодог гэдгийг тэд нар мэддэг учир. Тэд хэзээ ч хүүхдүүдэ эвддэггүй бөгөөд хэзээ ч хүүхдүүдээ хөөргөж толгой дээрээ гаргадаггүй. Тэд нар хүүхдийг асран харах хэрэгтэй, хүүхдийг залах хэрэгтэй гэдгийг сайн мэддэг.
Тэгээд хүүхдийн сэтгэхүйд бүхэл сайн сайхныг - туйлын дүрийг бий болгохын тулд зөв байлгаж; ариун журмаар явуулахын тулд хүүхдийг харж байдаг.
Эрэгтэй хүмүүст энэ чакра нь; - хэрвээ тэд маш эрт бага балчир насандаа өөрийн эхээ алдсан бол, эсвэо ямар нэгэн байдлаар эх нь маш хуурай хэрцгий эмэгтэй байсан бол энэ чакра нь гэмтдэг байна. Мөн энэ чакра нь эрэгтэй хүмүүс – дайнд яваад аймшигтай зохисгүй зүйлс үзсэн бол энэ чакра нь мөн гэмтдэг. Тийм хүмүүс туйлын сэтэлийн тогтворгүй болсон байдаг бөгөөд сэтгэлийн хөдөлгөөндөө – муухай хүмүүсд маш хялбар хуурагдан мэхлэгдүүхээр болсон байдаг байна.
Энэ чакраг засахийн тулд бид юу хийх ёстой вэ? Сахажа йоганд энэхүү чакра-г засаад буцааж өөрийн итгэлээ олох олон аргууд байдаг. Патрик хэлж байсан, хэзээ ч олон хүмүүсийн өмнө үг хэлж байгаагүй гэж. Мөн маш олон сайн жүжигчдийг би харсан, тэд маш сайн дүр бүтээж чаддаг мөртлөө миний хичээл дээр ирхээрээ, Шри Матажи надаас юм ярихыг бүү асуугаач, би жүжиглэж чадхаас биш, яаж хүмүүсийн өмнө юм ярихыг мэдэхгүй гэлцэнэ. Би 2-3 удаа тэднээс гуйж үзсэн, тэд гарч ирээд 2-3 үг амандаа бувтнаад, буцаад суучихна. Тэдний энэ чакра нь маш ихээр гэмтсэн байсан гэдгийн би мэдсэн.
Магадгүй тэд өөрсдийн эжий нь муухай аашилж байхтай эвлэрсэн, муухай аашлах нь таалагддаг байсан байж магад, эсвэл тэд эсрэгээрээ ээждээ дургүй байсан байх юмуу эсвэл тэд эмэгтэй хүний ариун (шүтээнт) байдлын үнэ цэнийг ойлгодоггүй байсан байж болно.
Тэгэхлээр хажуугаар нь өнгөрсөн хүүхэн болгоныг харж, шуналтай бузар нүдтэй болохыг оролддог эр хүмүүсийн энэ чакра нь мөн хүндээр гэмтдэг байна. Тэгээд маш олон янзын проблемууд энэхүү гэмтлээс хамааран үүсдэг. Үүнээс үүдэн үүүсдэг нэг өвчин бол уушигны хавдар. Гэхдээ мөн бас энергийн төвийн хайхрамжгүй хандлагаас болон бас гэмтэдгийг би харсан. Зарим хүмүүс маш халуун усанд орох зуршилтай байдаг, тэгээд гарч ирээд шууд хүв хүйтэн газарлуу ордог заншилтай. Тийм хүмүүс энэ чакра-г гэмтээдэг бөгөөд тэдэнд аливаа асуудлууд үүсдэг. Мөн бас энгийн юм шиг мөртлөө бас дараачийн нэг зуршил байна. Зуны цагт хүмүүс хувцаа дангаар нь дотор майкгүй өмсөх явдал. Энэ нь мөн тохиромжгүй зүйл юм. Хүмүүс ямагт хувцасныхаа доогуур \хөлс шингээдэг\ нимгэн майк өмсөх хэрэгтэй, эс үгүй бол хөлс нь гараад ирэхээр тэр чакра нь асуудалд ордог."
Thursday, October 7, 2010
"Culture of spirit" festival
Share this article on Facebook
Sahaja yogooр хичээллэдэг хүмүүсийн авьяас нь нээгдэж янз бүрийн зүйлд маш уран болж ирдэг,
тэгээд үнийгээ сахажайогийн сургууль болон урлагийн семинар фестиваль-ууд дээрээ хуваалцаж, мөн бусад андууддаа зааварчилдаг... Үүний талаар танд толилуулья. (хэрвээ та Facebook-ийн гишүүн бол, тэнд энэ видеог тавьж байсан хэдэн жилийн өмнөх хуучин видео)
Би ер нь сахажа йогчдоор маш бахархадаг, маш энгийн гэхдээ хамгаас сайн сайхан чанаруудыг сэргээсэн маш сэтгэл татам, нэг бүрчлэн хайр хүрээд дурламаар...
Бид мөн адил тийм "идеальный", хүн бүр өөрийн мөрөөддөг баатар болон хувирсан мэт - сэтгэл булаам, хэт хүмүүс мөн бид болж яагаад болохгүй гэж, манай бясалгалыг ирж үзээрэй...
Жич: өмнөх нийтлэсэн юмнуудыг үзмээр байвал зүүн гар дагуу байгаа өнгөрсөн сарын архивыг үзээрэй...
Monday, October 4, 2010
Gospel дуу \Африкийн хар арьстануудын дуулдаг сэтгэлээ илэрхийлэх стиль\
Share this article on Facebook
Сахажа йогоор хичээллээд ирэхээр хүний сэтгэл зүрх нээгдээд, мөн адил хүний авьяас дотроосоо тодорч эхэлдэг, тэгээд Тэрхүү Дээд хүч нь хүнээр дамжин илэрч, хайр баясалын энерги ялгаруулж эхэлдэг. Та энэ Канадын нэг хотын сахажа йогийн хичээл дээр сахажа йогчин өөрийн авьяаснаасаа хуваалцаж буйг үзнэ үү.
http://www.free-meditation.ca/archives/7634

Friday, October 1, 2010
Sahaja Yoga Meditation - Your Spirit is to be achieved in this life
Share this article on Facebook
Манай аав надаа, хүмүүс өөрсдөө хараад: "өө ийм дээгүүр юм байдаг юм байна" гэж мэдэхээр болох (тийм түвшинд хүргэх), мөн аль болох олон хүмүүсд үүнийг хүртээмжтэй болгох, сүнсний оюуныг нь боловсруулах тийм арга хайж олох хэрэгтэй гэж манай аав надаа хэлж байсан. "Тэд бүгдээрээ 1-дүгээр давхарт байгаа. Чи өөрөө 10-дугаар давхарт байж байж - тэр 10-дугаар давхартаа харж байгаа юмсын талаар тэдэнд ярих юм бол, тэд чамд ер итгэхгүй, тэд нар чамтай сөргөлдөн маргалдаж тэмцэл үүсгэх болно, тэгээд чамайг доош нь татахыг хичээх болно, яагаад гэвэл тэдний Эго нь сорилтонд орж (шар нь хөдлөх) учраас.. Тэгэхлээр хамгийн сайн арга нь бол- чи тэдний сүнсийг боловсруулж, нийт олноор нь өөрчлөн, хөгжүүлэх арга тэдэнд олж өгөх хэрэгтэй" гэж хэлж байсан.
Хүмүүн бүрт байдаг Сүнс гэж энэ юм байдаг, гэхдээ тэр дээр үед "Сүнсний биелэлийг" хүнд олгох хэцүү байсан цаг үе, тэр үед цэцэглэх цаг нь болоогүй байсан. Өнөөдөр харин дэлгэрэх, үр шимээ өгөх цаг үе нь болсон. Тэгээд тэр сэрүү татуулж үлээдэг салхи нь үүнийг маш олон хүнд хүргэсэн. Мянга мянган хүмүүс өөрийн сүнсний биелэл, боловсролыг олсон, та нар мөн адил ихэнх нь үүнийг олсон. Тэгэхлээр энэ амин сүнс нь тогтворжоод, төлөвшөөд ирэхээр та нар өөрийгөө ямар нэгэн өөр болсон байна гэдгээ мэдэрнэ. Өөрчлөлт бий болж, тэрхүү адислах гэгээрэл гэдэг нь жинхэн утгаараа болох учраас, та нар үүнийг хөдөлгөөний мэдэрч, идэвхжихийг нь сэрүүн долгионоор мэдрэх болно. Та өгөөмөр болж, өгөхийг хичээх болно. Одоо та бүхэн надаас авч байна. Харин намайг явсаны дараа та нар энд зогсоод өгөх болно. Хэрвээ дэнлүү нь асаагүй байх юм бол, та үүнийгээ асаахыг хичээ. Гэрэл олсныхоо дараа дэнлүү юу хийдэг билээ, гэрлээ цацруулж тараадаг. Таны өөрийн мөн чанар болох сүнс чинь амилахаар танд бүх юмсын утга учир тайлагдана.
Хүний амни сүнс, хүнд бодит үнэний талаар ойлголт ухаагдхуун өгдөг. Худал хуурмагийн талаар биш. Хэрвээ та нарын сүнс боловсроогүй гэгээрээгүй бол та нар намайг ойлгохгүй. Та нар ойлгохгүй. Би яг та нар шиг. Ямар ч ялгаагүй. Гэхдээ боловсорсон сүнстэй оюунлаг хүмүүс харин намайг маш сайн мэддэг.

Нэг гэгээнтэн Энэтхэг хүн Сахажа йогчтой тааралдаад: та Шри Матажи-тай учирсан, би уулзаагүй гээд (тэр Америк эмэгтэй байсан) түүнийг хүндэтгэн ёсолж, түүнийг өөрөөсөө дээш суулгаж байсан гэнэ... Тэр эмэгтэй гэтэл гайхаж, яаж энэ бүхнийг энэ хүн мэддэг байна гэж ихэд гайхаж байж. Энэтхэгт намайг мэддэг - жинхэн утгаараа гэгээрсэн маш олон гэгээнтнүүд бүгд намайг мэддэг. Гэхдээ надтай ойрхон байдаг маш олон хүмүүс..., та нар мэдэх биз, манай нөхөр маш том албан тушаал хашдаг (НҮБ-ийн ерөнхий нарийн бичиг), бид нар хамгийн элит, хамгийн дээд зэргийн ангилалын найз нөхөдтэй, ... бид хамгийн дээд зэргийн ангилалыг нь харж байдаг – дэлхийн ерөнхий сайдууд, цол иргэмтэй ноёд, төрөл бүрийн хаад, хатад, энэ тэр гээд өдөр болгон би тийм хүмүүстэй гар барьдаг. Гэвч тэд намайг мэддэггүй. Тэд намайг таньдаггүй.
Тэгэхлээр, та нарын анхаарлаа хандуулж тэргүүнд тавих - Сүнс амиа олох асуудал нь өнөөгийн үед маш хойш тавигдсан байна. Сүнс мөн чанараа олохыг энэ амьдралдаа тэргүүнд нь тавих хэрэгтэй. Үүнийг хүн хайж олох хэрэгтэй, хүний хийх ёстой цорын ганц зүйл бол энэ юм. Барууны орнуудад үүнийг мэддэггүй, үүнийг тэгж их чухавчилдаггүй. Хоёрдугаарт, үүний тулд та нар өөрсдийн анхаарлыг хянах хэрэгтэй. Анхаарлаа ийш тийш цацан үрэгдүүлэх завшааныг бүү бүрдүүл.
Би та нарт Джанака ханын тухай өгүүлэл ярьж байсан байх гэж бодно. Та нарт хэлсэн бил үү, мэдэхгүй байна. Гэхдээ дахиад ярьж өгье.
Джанака гээд Сита-гийн аав байсан, Рама-гийн хадам эцэг. Тэгээд түүн дээр нэг удаа тэнгэрийн номч Нарада айлчлан ирж айлтгаж гэнэ: “Та бүхий л байдлаар хаан билээ, хаан шиг үйлдэнэ, хааны эрхийг эдэлж, алт мөнгө эд хөрөнгө, бүх юмс хаан шиг байхад - таныг хүмүүс яагаад ... гэгээнтэн, бүх юмнаас ангид, ангижирсан гэгээнтэн гээд байгаа юм бээ? гэж асууж. За яахав, би танд орой хэлье - гэж хаан хэлээд - гэхдээ одоо та надаа нэг юм хийж өгөөч гэж. Чи - энэ сүүгээр дүүргэсэн савыг аваад, сүүг нь асгалгүй хотуур яваад, орой буцаж ирээч, тэгвэл би хэлж өгье гэж. Тэгээд тэр аяга нь сүүг хамгаалах ямар ч ирмэг хөвөөгүй аяга, ганц ч дусал суу асгалгүй яваарай гэж хэлсэн учир, тэр (Нарада) зайлуул түүнийг нь өдөржингөө авч яваад маш их ядарч гэнэ. Өдөржингөө аяганаас өөр юу ч харалгүй явж. Тэгээд орой нь ядарсан хүн ирээд, за одоо та хэлээч, би үүгээр залхатлаа явлаа гэв. Гэтэл Джанака, чи (үүнийг бариад явж байхдаа) юу харсан бэ, гэж тэр асуув. “Юу харахав дээ, зөвхөн үүнийг асгахгүй л гээд харж явлаа” гэж хариулав. Гэтэл тэр: “Үүнтэй адил би анхаарлаа алдалгүй – хадгалах- тийм түвшинд- байдаг юм” гэж хэлж...

Энэ бол - та нарын анхаарал бүрэн гүйцэд гэгээрч, бодь байдалд хүрэх түвшин юм. Энэ нь, жишээ нь: иймэрхүү юманд ороогдон автадаггүй. Хичнээн автлаа ч (ШМ микрофоныг зааж, гараараа үүнийг барин, дараа нь гараа микрофоноос салган жишээ авна) - буцаад үүнэ шиг салаад ирэх жишээтэй. Миний гар үүнд хүрээд, энэ төмөр шиг болчихгүй байгаа биздээ, үүнээс ангид, үүнээс салангад - буцаад салаад ирж байна. Үүнээс зуун хувь ангид. Би үүнд хүрч нийлнэ, гэхдээ би энэ зүйл биш. Одоогийн байдлаар бид эд хөрөнгө, бүдүүн баарагтай адилтаж, хүүхэд, гэр орон, энэ тэр зүйлсийн талаар санаа зовж адилтаж байгаа боловч, сүнсний бүрэлдлийг олоод, бодь болоод ирэхээр – бид (юмнаас) бүрэн гүйцэд ангид болох жишээтэй. Бүр мөсөн Сүнслэг, бодь амьтай хүн болно.
Тэгэхлээр юу ч таныг доош нь буулгаж чадахгүй. Хэн ч, юу ч таныг дарангуйлахгүй мөн та өөрөө бусдыг давамгайлахгүй. Энэ зүйл нь танд тохиолдож, та тийм болвол, та “dharma”-наас ч ангид, дээгүүр болно. Та үүнээс дээгүүр болно. Жишээлбэл тийм хүнд ямар ч тачаал, занга гэж байхгүй. Тэр хүн ямар ч өгөөш илбэнд автагдахгүй. Мөн ямар ч (хүний түвшний) бодлоос ангид байдаг. Юу ч хулгайлах, худал хэлэх хэрэггүй. Тийм хүн туйлын шудрага бөгөөд айдасгүй, Христ, Будда, .. шиг... Христос - тэр биеэ үнэлэгч эмэгтэйтэй ямар ч хамаагүй байсан... Тэрс өөр амьдралтай (хүмүүс) байсан. Гэхдээ тэр биеэ үнэлэгч эмэгтэйг - хүмүүс алах гэж чулуу шидэж эхлэхэд Христос тэр эмэгтэйн өмнө зогсож: “Нүгэл хийгээгүй хэн нэгэн байвал” над руу чулуу шидэгтүн гэж хүмүүсд хэлэн аймшиггүй зогссон. Харин түүний шудрага байдал дотоод хүч нь бүгдийг зогсоосон. "Тийм хүмүүс” бүгд –зовж, шаналж байгаа, дарлагдсан хүмүүсийн талд, ядарсан хүмүүсийг хамгаалдаг. Тэд юунаас ч айдаггүй. Тэд маш зоригтой, ямарч айдасгүй байдаг.. Мөн хэнийг ч айлгадаггүй.... Тэд маш нийгүүлсэнгүй... Харин хэрвээ тэмцэж эсэргүүцэх хэрэг гарвал, тэд хүмүүсийг зовоож, устгах гэж байгаа этгээдийн эсрэг маш зоригтой босон зогсдог.
Тэгэхлээр, энд хүнд үзүүлэх ямар ч шахалт дарамт байхгүй.
Мөн адил, - би та нарт өөрсдийн бодь болох хүчээ сэргээхтүн гэж хүчээр шахах боломжгүй юм. Би үүнийг - мэтгэлцэн, нотолж, цэц булаалдан байж үнэмшүүлэх боломжгүй. Энэ нь ---- (аяндаа) боловсрогдон биелэгдэх ёстой зүйл юм. (Ойлгоход) маш энгийн хялбар. Хэрвээ та нар хүсэхгүй л юм бол, та нар үүнийг хэзээ ч олохгүй. Яах ч арга байхгүй...

Сахажа йогийн үндэслэгч Шри Матажи Нирмала Деви, Сидней хотын (шинэ хүмүүсд зориулсан) лекцнээс... Австрали, 1981 оны 4-дүгээр сарын 3-ны өдөр
Friday, September 24, 2010
Time lapse radish seeds sprouting, top and roots growing
Share this article on Facebook
Хүний 1-дугаар энергийн үндсэн хүрд болох Муладдара чакра нь мөн хүний үндэс болдог. Та энэ ургамалыг ургахыг харж байгаатай адил, хүн газар шороо, дэлхийг эхтэйгээ үндэсээрээ бат бөх, гүн гүнзгий холбоотой байдаг. Өөрсдийгөө тэтгүүлье гэж бодвол газар Эхдээ сайн хандах хэрэгтэй буй.
:-)
video-г үзээд өөрийн энергэн үндсээ төсөөлдөө ;)

Wednesday, September 22, 2010
Хүний үндэс болох энергийн төвийн талаар бага зэрэг
"“Гэмгүй цайлган ариун” чанартай хүн хайрлахын арга ухааныг мэддэг. Гүйлгээ ухаантай, бодол санаандаа эргэцүүлэх авхаалжтай бол, та - хүний юманд хариулах юмуу хүмүүсийн алдааг засаж чадах болно... Гэхдээ энэ нь тэр арга нь биш юм. Хэрвээ та дотроо хайрыг агуулсан бол, хүмүүсд юм хэлэлгүйгээр - юу ч хэлэлгүйгээр хүнийг засаж чадах болно, яагаад гэвэл хайр бол хамгаас дээд ‘Supreme’ төгс ухаан юм. Энэ нь - танд (байх боломжтой) хамгаас зөв аргуудыг өгдөг.
Хайр бол хиймэл хоосон үхмэл зүйл биш юм. Энэ нь өөрийн гэсэн арга ухаантай байдаг."
Шри Матажи Нирмала Деви
Муладхара хүрдийг засахын тулд бид дараахь үгсүүдийг хэлж болно:
Кундалини Эх минь (Кундалини хүчийг сэргээсэн бол) намайг хүүхэд шиг Гэмгүй цайлган, ариун болгож өгөөч.
Кундалини Эх минь миний Муладхара-г засаж өгөөч, улмаар энэхүү Гэмгүй цайлган, ариун чанар нь надаас гэрэлтэж байхаар тийм болгооч.
Гэмгүй цайлган, ариун чанарын энэхүү хүчний талаар Шри Матаджи Нирмала Девийн лекцний хэсгээс доор олж уншина уу:
“Энэхүү орчлонд юу хамгийн их дурсагдаж хүндлэгддэг юм юу вэ гэвэл, маш сайхан амьдарлын ухааныг баримталж явсан, сайн чанарын хүмүүс. Эдгээр сайн чанарын тийм хүмүүсийг хохироож, хорлож, мөн аминд нь ч халдаж, алсан явдал байдаг, гэхдээ тэд өөрсдийн тэрхүү Гэмгүй цайлган, ариун чанарын улмаас мянга мянга жилээр ч мөнхөд амьд гэрэлтэж явдаг. Та нар харвал бүхэл агуй хүмүүсийн амьдрал нь тийм байсан. Тэд маш энгийн эгэл жирийн, хялбархан (– хүмүүсд ер хор хүргэдэггүй). Ямар ч тийм хашир хянамгай юмуу санаатайгаар юм хийх тийм юм тэдэнд ер байдаггүй. Тэд өөрсдийн бие авч явах байдал нь цаанаасаа энгийн байдаг “байглаараа”. Мөн амьдрахдаа хүртэл (зориутаар тооцолсон тийм биш) байгалаа дагаад, ирэх юмсыг хүлээн аван амьдардаг.
Үндэс үндэстэн, угсаа угсаагаараа устан үгүй болдог, гэхдээ Гэмгүй цайлган, ариун чанар хэзээ ч устаж арилдаггүй. Үүнд та нар итгэх хэрэгтэй. Яахав энэ нь заримда та нарын хөнөөлтөй бодлоос юмуу үйлдлээс чинь болж хэсэг хугацаанд хаагдан дарагдсан байж болно, гэхдээ хэрвээ та нар энэхүү Гэмгүй цайлган, ариун чанарын тэнгэрээс тэр бүрхсэн үүлнүүдийг нь зайлуулах юм бол, бүхэл юмс маш цэлмэг тодорхой болон та бүхэл дэлхийн хүндэтгэлийг, ялалт бүхийг олсоноо харах болно. Хэрвээ та өөрийн Гэмгүй цайлган, ариун чанарын талаар анхаарч өөрөө туйлын Гэмгүй цайлган, ариун чанартай болбол та амьдралдаа хамгийн амжилттай азтай хүн байх болно...
Би сургуульд байхдаа, номын санд орж, бидэнд сайн сайхан бүхнийг бүтээж, үлдээж явсан агуу хүмүүсийн амьдарлын талаар, маш олон хүмүүсийн талаар уншидаг байлаа. Тэдний талаар уншаад тэднийг ямар хялбар энгийн, яг хүүхэд шиг байсан юм бэ гэдгийг хараад маш их сэтгэлдээ догдолдог байсан. Жишээ нь миний маш их хүндэлдэг Абрахам Линкольн, тэрээр өөрийн эхнэртээ маш их дарамтлуулагдаж байсан хүн байж.... Гэтэл өнөөдөр, бүхэл дэлхий даяар түүний эхнэр хэн байсан бэ гэдгийг хэн ч мэддэггүй , харин Абрахам Линкольн хэн байсан бэ гэдгийн мэддэг.
Гэмгүй цайлган, ариун чанартай байна гэдэг нь: та - өөрийн толгой чинь яаж үйлдэж байна, юу хийж, ямар урвал үйлдэлд орж байна, яаж хариу үйлдэж байгаа энэ бүхнээ харна гэсэн үг юм. Хамгийн тэргүүн чухал зүйл бол та хүмүүсд яаж ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг мэдэх хэрэг юм. \яаж хандах, яаж хариу үйлдэх, яаж хариулах\.. Энэ нь Гэмгүй цайлган, ариун байна уу, өсөрхөг, хонзонтой, хортой (хандлага) байна уу?
Хэрвээ та Гэмгүй цайлган, ариун чанараа сүсэглэдэг бол, та ямагт баяр баясгалантай хүн байх буюу ямагт нинжин ялдам, ямагт ‘чих зөөлөн’ хүн байх болно. Тийм учраас хүн болгоомжтой байх хэрэгтэй юм. Хүн бол өөрөө өөрийгөө сүйрүүлэх устгагч байдаг... Харин энэ чанарыг санан та өөрийгөө хамгаалан аварч болно, мөн энэхүү Гэмгүй цайлган, ариун чанарын улмаас та маш гайхагдан бишрэгдэх \ хүндлэгдэх болно. Гэмгүй цайлган, ариун гэсэн ухаагдхуунд, энэ “хүчинд” итгэж яв.
Шри Матажи Нирмала Деви
энэхүү энергийн төвийн гүнзгий утгыг Кундалини хүчийг сэргээсний дараа өөрийн дотоод байдал дээр мэдэх боломжтой бөгөөд засан сэргээж ухаан, төрөлх чанраа нэмэгдүүлэх боломжтой. Өөрсдийн гений сангаа сайжруулах боломжоо ологтун хүмүүсээ.
Subscribe to:
Posts (Atom)