3-р хүрдэн дээр иш татаж тайлбарласан Шри Матажийн лекцний хэсгээс. Англи хэлээр нь http://vimeo.com/32774557 линкнээс орж сонирхоорой.
"Энд - хүний
(хүн байх зүй
тогтоол) дотоод
чанар байрладаг (Нааби
чакранд).

Тэгэхлээр эдгээр валенцнууд нь
биднийг тэнцвэртэй байлгах гэж суулгагдсан байдаг. Та
зулайгаа нээлгэж бодь болохоор, - таны дхарма буюу зүй тогтоолын 10 захирамж/зарчим
гэгээрдэг - та тэрхүү хүчийг нь дотроо сэргээнэ гэсэн үг юм. Та тэр хүч нь болно
гэсэн үг. Та шашинаас ангид болно. Та ямар ч шажиныг мөрдөх шаардлагагүй, та
зүгээр л дотроо тийм (шажинтай) болно. Та
маш уялдаа зохицолтой, нэгдэж бүрэлдсэн хүн болох болно.

Хэрвээ та
нар цэвэр долгионыг мэддэг бол, та нар өөрсдийн валенцийг зохистой байдалд нь (тогтоож) байлгахыг маш
хялбархан мэдэх болно. Яагаад гэвэл та тэрхүү оюуны энергитэй болох учир.
Зөвхөн үүгээр ч биш мөн та тэр цэвэр долгионы урсгалд дуртай болж, өөр юмсанд
та тэгж их дурлахаа байна. Яагаад гэвэл цэвэр долгион нь танаар дамжаад урсаад
эхлэхээр, таны Амин сүнс таны төв мэдрэлийн системэнд чинь баяр баясгалан болон
бууж, цацруулж эхэлдэг. Энэ бол Амин
сүнсний онцлог юм. Та баяр баясгаланг
мэдэрч эхлэх болно.
Тэгээд та
баяр баясгаланг мэдрээд эхэлвэл, та
үүнийгээ юугаар ч сольж, орхихыг хүсэхгүй. Зөвхөн үүнээс баяр таашаал авахыг л
хүсэх болдог. Улмаар та мэдлэг болж, тэгээд энэ хэсэгт байдаг - элгээр тэжээгддэг-
анхаарал чинь хүртэл гэгээрэн гэрэлтэх болдог."
Бид химийн хичээл дээр үздэг элементууд шиг байгалийн хуулийн дагуу урвал, хувиралд орон (доошолчихгүй бол дээшилж) хөгжин илүү том юм руу холбогдох жамтай байдаг, чадвал илүү том хэмжигдхүүнд холбоо уялдаа үүсгэж дээшилдэг, энэ талаар би өмнө доорх линкэнд http://symongolia.blogspot.com/2011/07/blog-post.html бичиж байсан, та үзэж сонирхоорой.
No comments:
Post a Comment