Tuesday, February 7, 2012

Йогчидын дуртаглаас: Шри Матажийн талаар

Сахажа йогчидын дуртгалаас бүрдсэн боть номнууд нь арваас илүүтэй их байдаг бөгөөд цаашид үргэлжилж нэмэгдсээр байгаа. Энэ удаа би Шри Матажийтай хамт тохиолдсон дуртгалуудаас түүвэрлэж тавилаа. Үүнийг унших нь хүнд маш сонирхолтой байдаг бөгөөд хичнээн -үүний талаар нэг их гадны хүмүүсд баталгаа болгох гэж хэт их ил хэлдэггүй ч би та нарт мэдхэд илүүдэхгүй болов уу гэж бодоод эдгээр орчуулгыг тавихаар шийдлээ.
Та тавтай сууж сонирхоорой!



Лааны галаар цэвэрлэх үед                                                               
Шри Матажи хүмүүсийг эмчилж, энерги өгөх буюу засал хийж байх тийм үед ихэнхдээ хүмүүс Түүний хөлний өмнө өвдөглөн суудаг байлаа. Шри Матажи тэдний нурууруу нь хараагаа хандуулан засдаг байлаа; тэгээд гэнэт огцом лаа руу харна. Түүний өмнө ямагт лаа, гал тавиастай байдаг байсан. Шри Матажи лааруу яг хармагц лааны гал чад чад дуугаран, шаржигнан дэрвэлздэг байв. Тэгээд өөр нэг лааруу харна, тэнд үргэлж 2, 3н лаа тавиастай байдаг байсан. Түүний харах болгонд лааны гал намилзан дэрвэлзэх нь  муу энергийг галруу өгөн шатааж байгаа нь илт харагддаг байлаа. Үүнийг нь харах гайхамшигтай санагддаг байж билээ.
Жон В.

Агаар огторгуй
Нэг өдөр бид хэд Шри Матажийг тосох гэж Heathrow нисэх онгоцны буудалруу очсон юм. Шри Матажи Америкаас Ж.Харитай хамт ирж байлаа. Бид онгоцны буудалруу ирж явахад тэнгэр маш ер бусын сайхан болсон байхыг харлаа. Нар жаргаж байлаа гэхдээ миний  хэзээ ч өмнө нь харж байгаагүй тийм тэнгэр үзэгдэж байлаа. Тэнгэр маш олон өнгөөр туяарч, энэ нь маш эрчимтэй хурдан солигдон байхыг бид хараад маш ихээр гайхаж байв. Тэр олон янзын өнгөнүүд нь маш хурдацтай солигдож, тэр нь задгай тэнгэрт бидний өмнө, бидний хойгуур энд тэндгүй тэлэн гайхамшигтай байлаа. Яг урлагийн бүтээл шиг сайхан зураглал мэт байсан.
Дараа нь Ж.Хари бидэнд тухайн зүйлийн талаар ярьж: “Дээгүүр бид тойроод, онгоцонд нисэж байхад Шри Матажи тэнгэрт наадан, Хари-гаас асуун: “би энд ямар нэгэн ягаан өнгө, тэнд нь шар өнгөнөөс нэмвэл ямар вэ? Чи юу гэж бодож байна?” гэж асуун, гараараа хөдөлгөн, хуруугаараа заах газар болгонд нь өнгө хувиран солигдож байсан...” гэж Хари бидэнд дараа нь хэлж билээ.
Гразина.А

Нарны цацраг мэт                                                                                                                       Английн хөдөө нутагт семинар цуглаан болж байсан тэр үед би тэр ид шидийг өөрийн нүдээр харсансан. Энэ нь нэлээд олон жилийн өмнө болсон, 1979 онд, Шри Матажи ирлээ. Тэр өдөр маш бүрхэг, ямарч наргүй, хүнд үүлтэй өдөр байсан  юм. Тэнгэр маш бүрхэг, харанхуй өдөр байсан. Шри Матажи бидэнд дараачийн лекц, үгээ хэлэн айлдаж байх үедээ тэрээр өөрийгөө – Шри Кришна мөн Будда-г, Есус эзний хүчийг, Тэнгэрийн (хувиран илэрдэгбүхэл бүтэн хүчийг  төлөөлдөг гэж хэлж байлаа. Тэрээр үүнийг хэлэхдээ: “энэ нь яг нарны гэрэл мэт юм” гэлээ. Яг тэр үед хаанаас ч юм бүү мэд, тэр харанхуй бүрхэг өдөр, нарны гэрэл гэнэт хаанас ч юм гарч ирээд, Шри Матажийн толгойруу гэрэлтээд алга болов. Үүнийг батлахын тулд Шри Матажи, “энэ хэрвээ үнэн бол, нарны цацраг дахин Түүний толгойруу гэрэлтэх болтугай” гэлээ. Энэ үзэгдэл нь 2-оос 3 удаа дахин давтагдав. Хаанаас ч юм бүү мэд тэр харанхуйн дундаас гэнэт нар гарч ирэн Шри Матажийн дахин гэж хэлхэд толгойруу нь тусаад алга болж байв. Би тэр үед хамт байсан бусад 50 гаруй сахажа йогчдын хамт энэхэүү үзэгдлийн гэрч болон - мэлмэрч байв.
Миодраг Р.


Ус ба гэрэл
Нэлээд эрт дээр үед Ганапатипүлийн хичээлүүд эхлэхээс өмнө, би бас өөр 7 сахажа йогчидын хамт Шри Матажитай Махараштрын (Мумбай-гаас урагшаа байрлах) Ратнагари хотруу хүмүүсд хичээл заахаар явсан юм. Хичээлээ дууссаны дараа бид ойрхон байрлах Ганеша-гийн сүмийг үзхээр явлаа.
Тэр сүм нь далайн түвшинд байрлаж байсан бөгөөд тэр үед далайн ус сүмрүү нэлээн өндөр орж ирсэн байлаа. Шри Матажи тэр нь “сваямбүү” эсэхийг нь үзэн, усанд умбасан сүмрүү орж долгионыг шалгах гэж 10-аад минут зогсов. “Сваямбүү” гэдэг нь байгалаас өөрөө бий болон гарсан асар их долгион ялгаруулдаг чулуу юмуу байгалийн өөрөө бий болгосон хөшөөг хэлдэг. Шри Матажи гарч ирээд үүнийг маш сэргэг, маш их хүчтэй сваямбүү байна гэж хэллээ. Үнэндээ энэ нь бусад аль ч аштавинаякаас (Энэтхэгийн Махараштра-д байдаг аль ч Ганешийн 8 сваямбүүгээс) илүү их хүчтэй байна гэлээ. Энэ нь Шри Ганешийн маш их хүчтэй долгион агуулхаас гадна мөн далай тэнгисийн Шри Ади Гүрүү Дататрея-ийн хүчийг агуулсан байна гэв. Ийшээ ирснээр хүн хамгийн наад зах нь 2 хүрднээс багагүй, Муладхар, Бхавсагар-аа засах боломжтой гэж хэлэв. Энд амилсан 2 бурхан Шри Ганеш болон Шри Ади Гүрүү байна гэв.

Үүний дараа бид нар жаргахыг үзэж далайн усанд хэд шумбаж, дотоод хүрднүүдээ далайн усны давалгаанд ариусгахаар шийдлээ.
Шри Матажи гэтэл. “Би та нарт нэг ид шид үзүүлье” гээд, “тийшээ, далайн дээгүүр юу харагдаж байна, хэлдээ”, гэв. Бид: “ Шри Матажи, бүх далайн давалгаа нь босоод бидний зүгрүү чиглэж байна”, гэлээ.
“Одоо харж бай. Далайн давалгайн чиглэлийг би өөрчлөөдхье”, гээд Тэрээр урагшаа өмнө зүгрүү алхаллаа, гэтэл бүх давалгаа тэр зүгрүү чиглэн хөдөллөө. Шри Матажийг - даган хөдлөж байв. Дараа нь Тэрээр хойд зүгрүү алхлаа, энэ нь бол бүүр эсрэг чиглэл, гэтэл тэр далайн давалгаа бүхлээрээ тийшээ чиглэлээ. Шри Матажи нэг газартаа зогсоход далайн давалгаа мөн адил зогсон хүлээж, дараачийн командыг хүлээж байгаа мэт байв.
“Та нар магадгүй надаа итгэхгүй байгаа байх, салхинаас болоод энэ давалгаа энгээд байж болно гэж бодож магад, тийм болхоор би та нарт дахиж үзүүлье”, гэв. Тэгээд бүх юмыг дахиад бидэнд давтан хийж үзүүлэв. Шри Матажи, энэхүү ид шидийг 2-дахь удаагаа үзүүлж байгаа, өмнө Америкт үзүүлж байсан гэж хэлэв.
            Ганешийн сүмийг үзсэний дараа бид буцаад Жайгад хотруу унаагаа хүлээхээр явав. Нар жаргаад удаагүй байв, бид тэнд буудал дээр суугаад унаагаа хүлээж байв. Энэ хоромд Шри Матажи дахиад бидэнрүү хандан: “би та нарт дахиад нэг зүйлийг сонирхуулья” гэж хэлэв. Тэрээр: “Шри Ганешийн сүм тэнд байгаа”, гэж заан, “одоо хардаа, ямар нэг юм харагдаж байна уу?” гэж асуув. “Үгүй” гэж бид бүгд хэлэв. Шри Матажи дахин заан биднийг дахиж хардаа, гэв. Бид дахин хархад тэнд харин бага багаар маш аврага гэрлийн урсгал бий болж байв. Энэ нь маш агуй хэдэн мянган вольтын хүчтэй гэрэл мэт, тэр нь газар эхээс гараад шууд дээшээ тэнгэрлүү орж байгаа мэт харагдаж байлаа. “Тэр хавиар өөр ямарч гэрэл байхгүй, сарны гэрэл ч байхгүй байгаа, зөвхөн тэр Шри Ганешийн сүмнээс гарч байгаа” гэж Шри Матажи хэлэв. Энэ гэрэл нь намайг хэлхээснааш зогсохгүй. Энэ гэрэл нь тэр Шри Ганешагийн сваямбүү-наас гарч байгаа, би үүнийг хийж байгаа юм, гээд Шри Матажи биднээс гэрлийг харсан эсэхийг асуугаад, “харсан бол, одоо зогсоое” гэлээ. Бүх тэнд байсан сахажа йогчид харсан гэдгээ хэлж, зогсоож болохыг мэдэгдэв.
Тэр үед тэр гэрэл 10 минут гаруй болсон байх, тэгээд бидний хэлсэний дараа алгаа болсон. Бид үүнийг харсан маш азтай хүмүүсийн нэг байлаа.
П.Д Чавхан

Гал: зүгээр “Аарти” хийсэн нь

Нэг удаа Шри Матажи-ийн Бромптон Скуэр-ийн байшинд засвар орж байх үед туслаж байгаа хүмүүсд Шри Матажи зааварчилан тэр дундуур явж байлаа. Ямар чимэглэл хаана гаргах, хаалга, цонхыг ямар өнгөөр будах энэ тэрийг хэлж зааж байлаа.

Тэнд маш замбараагүй байсан л даа, барилга барихад үргэлж замбараагүй байдаг хойно. Шри Матажи ердийн үед ер өмсдөггүй нимгэн синтетик мэт (силкэн, биеэ ороодог Энэтхэг) саари өмссөн тэр чулуу, тоосон дундуур алхалж байлаа.  Гэтэл тэр өрөөнд бас ажиллаж байсан зарим нэг бусад хүмүүс гагнуурын галыг асаалттай орхисон байлаа. Бамбар өрөөний голд дүрэлзэж байхад Шри Матажи орж ирээд тэр бамбарыг ер анзаарсан шинжгүй ойртон хажуугаар нь өнгөрч байлаа. Тэрээр галруу маш ойрхон очиход, гал гагнуурын цорогноос дүйлэн гарч ирээд Шри Матажийг тойруулан хоёр гурван удаа дүрэлзэж Түүний өвдөгний хавиар ирч бадраад, цэнхэр цагираг үүсгэж түүний саарийгаас хэдхэн см-ийн зайтай болоод буцаад цорогруугаа орч байлаа.

Энэ бүхэн болж байхыг хараад би цочирдон сандран бамбарыг унтраахаар өрөөн дундуур дүүлж, галтай бамбарыг Шри Матажийгаас холдуулхаар завдан - нэг гараараа бамбарыг барин, маш зохимжгүй, инээдтэй маягаар гэдсээрээ тэрийлгэн Шри Матажийн хөлөн доор унав. Юу болсоныг бүгд ухааран, бүгд Шри Матажируу харан би ч мөн адил дээшээ өнгийж Шри Матажируу хархад, Тэрээр миний гайхшралд, надруу хараад маш сайхан инээмсэглэж байлаа. Тэгээд надад:“Би чинь өөрөө гал шүү дээ (Шри Матажи нь бүх огторгүйн махбодийг өөртөө агуулдаг), энэ нь яаж намайг гэмтээхэв дээ” гэж Шри Матаж хэлэв. “Гал зүгээр л надаа аарти (галын өргөл ёслол) хийж байгаа нь энэ”, гээд Тэрээр чимээгүй цаашаа нөгөө өрөөрүү хоолой суулгах ажлаа үргэлжлүүлэн зааварчилхаар яваад өгөв.
Жейн.С

Цасны талаар: цасанд цөмрүүлэхгүй байсан нь
1986 оны өвөл би дүүрэн гүнзгий цасан дундуур явж байв. Дүүрэн гүнзгий цасан дээгүүр маш нэмгэхэн хөлдсөн давхрага бий болсон байв. Дээд давхарга нь гэхдээ миний биеийн хүндийг даахааргүй нимгэхэн учир би тэр цасны зузаан гүнрүү орсоор байв. Тэр талбай дээгүүр сарны туяд тусаж байсан учир би урьдах заманд надаа тааралдах ямарч садаа байхгүй хараад би тайвшрин өөртөө “Шри Матажи-д итгэж үзье” гэж шийдлээ. Эхлээд би бага зэрэг эргэлзээтэй мөн айдастай байв.

Дараа нь би, “ хэрвээ Шри Матажийн бидэнд өгдөг хүчэнд бүрэн итгэж чадвал энэ цасан дээрх мөсдсөн нимгэн давхрага нь намайг доош унагаалгүй даах болно гэдгийг ухаарлаа. Энэ нь үнэхээр тийм байлаа. Эхний алхаа: доош нэвтрэв, дараахь нь зүгээр тэгээд 3-дахь, 4, 5, 6, 7-14 гээд яваад өглөө - би доошоо нэвтрэж ер унахгүй байлаа! Шри Матажи намайг харан дэмжиж байгааг нь би мэдэрлээ. Гэхдээ заримдаа гэнэт, ийм юм байж болдог юм уу, миний хөл доошоо нэвтрэхгүй байна гэж бодонгуут л буцаад зузаан цасруу орчоод байв,  яг энгийн амьдралд ерөнхийдөө учирдаг шиг.
Гүнтер Т.
(Хүн, Шри Матажийн ид шидийн талаар яагаад ийм байгаан гээд бодоод эхэлхээр тэр хүчнээсээ салчихдаг, яагаад гэвэл энэ нь бодол үгүй түвшинд байдаг учир -  хүн эргэлзээгүй бодол үгүй байдалд байвал, тэр үед энэ хүч нь үйлчилдэг байна - орч.)

видео нь алга болчихсон ч гэсэн та бас эндээс http://symongolia.blogspot.com/2011/04/shri-mataji-temze-folyonal-sahaja-joga.html сонирхож болно.

No comments:

Post a Comment