Monday, February 16, 2015

Guru Principle. Багшийн онцлог/ зарчим


1980 оны 7-р сарын 28 ны өдөр Шри Матажи Нирмала Девийн, Гүрүү багшийн зарчмын талаар хэлсэн лекцний хэсгээс:







Далай/тэнгис миний хувьд эцэг шиг минь байдаг. Би далайгаар маш их, маш их аялдаг, аялах бүрт минь далай тэнгис намайг хөвөөн дээрээ бөмбөрүүлж маш энхрий ээж шиг.  Хэзээ ч муу зүйл үзүүлдэггүй, ямагт сайхан цаг агаартай, надаа маш их эелдэг, маш сайхан ханддаг. Нэг удаа би Япон-с аялаж байхад, далайн шуурга болно гэж зарлаж байсан юм.  5 тайфун ирж байсан, гэхдээ манай усан онгоц руу шуурга ойртоо ч үгүй. Хүмүүс гайхаж байсан. Бид коломбо-с Мумбай руу ирж явсан, усан онгоцны ахмад маш гайхаж байсан, тэр үед халуун орны монзүүн буюу борооны улирал байсан юм, тэр ахлагч та юу ч хийж чадахгүй, салхи өөрчлөгдөөд бидэн рүү айхтар шуурга дайрна гэж хэлж байсан. Гэтэл, ямар ч долгионгүй толь шиг нуурын хөвөө мэт байсан. Маш сайхан, эелдэг ээж шиг,  өөрийн давалгаан “сари” дээрээ намайг аваад явж байгаа мэт надаа санагддаг. Маш сайхан. Тэгээд, тийм далай нь хүмүүст догширдог, ягаад гэвэл хүмүүс харанхуй, сохор байдаг улмаас. Далай та бүхнийг уучилж өршөөгөөсэй гэж би хүсэх юм, гэвч Гүрүү багш нар тэгж хялбар уучилдаггүй. Эх бол өөр байдаг. Гүрүү багш нар бол, хатуу чанд мастерууд юм. Ихэнхдээ тэд өршөөдөггүй.
Та бүхэн дэлхийд алдартай, ситар тоглодог агуу хөгжимчин Рави Шанкарын талаар сонссон байх. Би түүнийг бүүр бага байхаас нь буюу Алладин Кхаса хэмээх багш дээр суралцаж байх үеэс нь мэддэг юм. Алладин Кхауса нь зулай нь нээлттэй агуу хүн байсан. Суут хүн гэж би хэлмээр. Туйлын агуу. Тэр хэзээ ч бусад шиг архи зэрэг амсдаггүй. Тэр муслим хүн байсан, гэхдээ дарь эхийг шүтдэг байсан. Намайг мөн Эх минь гэж хандан хүндэлдэг байсан. Тэр үед манай аав тэр үед улсын төрийн зөвлөхөөр ажилладаг байсан. Тэр үед тэр хөгжмийн багш манай аавтай найзалдаг байсан. Үнэндээ тэр хүний бүх байдал, бүх зүйл дээр маш нарийн гүн ухаантайг нь үйлдэл бүрээс нь харах боломжтой байсан. Тэр хүн “пакхаваж” гэдэг том бөмбөр дээр маш мундаг, агуу гэмээр тоглодог байсан. Маш гоё урлагийн бүтээлийг хөгжмөөрөө дамжуулж гаргадаг байсан. Тэрээр маш олон хүнд багшилж байсан. Сарод хөгжим тоглодог алдарт хөгжимчин Али Кхамса нь түүний хүү. Охиндоо мөн багшлан Ана Пурна гэдэг мундаг дуучин болгосон гэх мэт. Тэр Алладин багш манай аавыг маш их хүндэлдэг байсныг би санадаг. Яагаад гэвэл манай аав хөгжмийн маш том дэмжигч, бүрэн гэгээрсэн, боловсролтой бодь хүн байсан. Нэг удаа тэр “пакхаваж” бөмбрөө манай аавд дарах болоод тэр үед шавь нь байсан Рави Шанкар ситарчин тэнд мөн нүүрээ нуугаад, даруухнаар сууж байсан. Тэгээд манай аав түүнд хандан, чи ситараа тоглооч, хэр ихийг сурсанаа үзүүлээч гэхэд, ноёнтон өнөөдөр хэрэггүй ээ, өнөөдөр арай бишээ гээд байсан. Дараа нь багшийгаа байхгүй хооронд өөрийнхөө толгойг үзүүлэн: энэ булдруйг харж байна уу? өнөөдөр багш маань намайг хоёр ноот буруу дарлаа гээд толгойн дээр минь ситар хөгжмөөр цохиж хугалсан гэсэн.
Гүрүү багш нар маш хатуу хүмүүс. Тийм ч байх шаардлагатай байдаг. Шавь нартаа хэрхэн ханддаг нь огт ийм байдаггүй. Та бүхний өдгөө мэдэх багш нар бол та бүхнийг хөөргөж, цаасан малгай өмсгөж байдаг хүмүүс юм. Яагаад гэвэл тэдэнд таны түрүүвч, мөнгө чинь л хэрэгтэй. Тэдэнд таны гэгээрэх огт хамаагүй, хүнийг боловсруулж, төлөвшүүлэхийг хүсдэггүй. Жишээ нь, “та юу уудаг вэ, би танд хүссэн бүхнийг чинь бүүр илүү өгнө зөвхөн түрүүвчээ наашаа өгчих гэдэг. Танд энэ төмөр зүйл ямар хэрэгтэй юм, тэр үнэт роллс ройлс машин зэргээ надаа даатга би үүнийг чинь харж байя. Тэр том орд харшинд амьдрах ямар хэрэг байна, надаа өгчих гээд бүх зүйлээ надаа өгөх хэрэгтэй, тэгээд би таныг гэгээрүүлнэ”, гэдэг. Үнэндээ бол та орд харштай ч байна уу, юутай ч бай, жинхэн Гүрүү багш үүнээс чинь болж таныг тооно гэсэн зүйл огт байхгүй, таны царай руу ч тоож харахгүй. Багш хүн бол хэзээ ч хүмүүсийн хойноос хөөцөлддөггүй.  Жинхэн багшийн үнэн тэмдэг нь тийм байдаг юм. Хүний хойноос:  “хүрээд ир, наашаа ир” гээд хэр олон, их хүмүүс ирж байна уу гээд тооцоод байдаггүй. Зохион байгуулалттай байгууллага босго, зорилгоо тогтоо, хүмүүс ирэхэд нь нэрсийн бүртгээд, манай гишүүн боллоо энэ тэр гэдэггүй. Жинхэн багш бол хүн хүрэхэд бэрх, алхаад ч хүрэхгүй, хүнээс хол олдодгүй, нуугдмал газар байдаг, хүн яваад очиход хүртэл байдаггүй.  (Инээнэ) Түүнд хүрэхийн тулд хөлөө  хугалаа ч багадна, хүмүүсээс тийм зайдуу амьдардаг.
Гэхдээ тэд маш их зүйлийг мэддэг. Тэдний хувьд тэгж зөөлөн хандах явдал байдаггүй. “Эх минь энэ та ямар хүсэл сонирхлыг агуулна, энэ таны цамаан зан юм уу, яагаад энэ хүмүүсд ийм бэлэн өгнө вэ бид ойлгохгүй юм” гэдэг. Бид энэ сэрүүн энергийн долгионыг олохын тулд хязгааргүй их зүйлийг давах шаардлагатай байсан.” Нэг ноёнтон надаа хэлэхдээ би энэ замыг мэлхий байхаасаа эхлэн олон амьдралын турш хөөцөлдөн мөрдсөөр ирсэн. Энэ сэрүүн долгионыг хүртэхийн тулд би үүнд хэдэн мянган жил зарцуулсан, би өөрөө ч хэлж мэдэхгүй. Гэтэл (сахажа йогчдод хандан) та бүхэнд Шри Матажи Эх үүнийг зүгээр л шууд өгч байдаг. “Та нар ямар онцлогтой, юуг  чаддаг юм, өөрийн амьдралаа Эх-д зориулах чадвартай юм уу?” хэмээн олон зүйлсийг асууж байсан. Тэгээд би: “тэдэнд ингэж хэлж яах гэсэн юм, би хүмүүсээс тэдний амьдралыг авах гээгүй зөвхөн Амин сүнсийг нь асаахыг хүссэн юм” гэхэд. (сахажа йогчдод руу заан)  “Яагаад эдгээрт гэж?” асуухад би: “чи атаархаа юу?” гэсэн. Тэдгээр багш нар надаа, “ Эх минь та л үүнийгээ үргэлжлүүлдээ, бид үүнийг тэсэхгүй, хүмүүс бол аймшигтай” гэдэг. Өмнө нь нэг багшийг би АНУ руу явуулсан тэр багш тэндээс хоёр өдөр болоо үгүй юу, зугтаад ирсэн. Тэр америк хүмүүсийг тэсээгүй. Маш агуу, жинхэн багш байсан. Харин жинхэн бус, хуурамч багш нар бол тэр америкчуудтай  ойлголцоод хоорондоо сайхан байдаг.
Тэгэхлээр эдгээр хатуу чанд шудрага, жинхэн Гүрүү багш нар маш үзэсгэлэнтэй. Гадна талдаа тэд маш хатуу харагддаг. Гэхдээ дотроо тэд маш үзэсгэлэнтэй сайхан хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн таалалд багтаж, тэднийг баярлуулахыг та бүхэн мэдэх хэрэгтэй.
Жишээ нь, нэг удаа би нэг удаа тийм багштай уулзахаар явах гэтэл бүх сахажа йогч залуус эсэргүүцэн, Эх минь бид ямар ч багшид итгэдэггүй шүү дээ, та яагаад явах гээд байгаа юм, гэж  асуусан. “Би багш нарт итгэдэггүй гэж хэлээгүй, би бүх Гүрүү багш нарт итгэдэг, харин Агүрүү (багш биш) хуурамч нарт нь итгэдэггүй” гэж би хэлсэн. Та бүхэн тэр хүний энергийн долгионыг хараач гэв. Тэр гэгээнтэн дээр очихын тулд бид уул өөд мацах хэрэгтэй болсон. Тэгээд маш их устай ширүүн бороо орж байсан. Тэгээд бид очиход тэр Гүрүү маш ууртай харагдаж байв, яагаад гэвэл тэр бороо усыг хянаж, зогсоож чаддаг хүн байсан л даа. Намайг очиход тэр  толгойгоо хоёр тийш нь сэгсрээд маш ууртай байсан. Намайг орж ирэхэд над руу ч зүглэж хараагүй. Би тэр чигээрээ борооны усанд шалба нороод орж ирсэн. Тэр: “Та яагаад надаа бороог зогсоох боломжийг олгоогүй юм? Миний их занг, эго-г дарж, шийтгэх гээ юу? Намайг харах гэж ирж байхад тань, би таныг усан бороонд норгохыг хүсээгүй шүү дээ”. Тэр намайг хэн гэдгийг мэддэг хүн шиг ярьж байсан.”Хэзээ ч миний удамд, өвөг дээдэст минь Таныг өөрөө биеэрээ ирнэ гэсэн ийм том завшаан олдож байгаагүй. Гэтэл Та одоо шалба нороод ирж байдаг, миний хувьд энэ маш том ичгүүр боллоо. Эх минь, зөвхөн Та л, өөрөө л үүнийг хийсэн, яагаад намайг бороо зогсоохыг зөвшөөрөгүй юм бэ?”гэхэд би “яагаад ингэснээ хэлэх үү? Гэтэл, тэр юу гээд хүлээв. “Чи надаа маш гоё сари өмсгөл бэлэглэхээр бэлдсэн биздээ, гэтэл би даяанч хүнээс сари хүлээж авах боломжгүй шүү дээ, харин хэрвээ би норчих юм бол, чиний бэлгийг чинь авах болно” гэж хэлтэл бүх зүйлс уусаад, хайлаад алга болов. Түүний бүх уур, уцаар хайлаад алга болов. Тэр шууд л маш ялдам, сайхан, хөөрхөн болж хувиран, хайр нь гэрэлтэж байв. Надтай хамт нэг зураач явж байсан түүний хөргийг зурсан юм. Маш сайхан хайраар бялхаж байгааг нь буулгасан. Тэр хайраа нээж, миний хөлөнд унан, “ Хүмүүс Таны хязгааргүй агууг магтдаг, би ямар үгээр, хэрхэн танд талархах билээ, гэхэд нь би “юу ч хэрэггүй, өөрийн бэлдсэн “сари”-гаа надаа авчирч өгөөч, би бүүр норчихсон учир “сари”-г  чинь өмсье”л гэсэн. Бүх зүйл маш баяртай, маш сайхан болж хувирав.
Зүйлс нь ийм л байдаг. Та бүхэн бүгд Гүрүү багш болох хэрэгтэй. Би мэднэ, юун түрүүнд та бүхэн маш хатуу чанд мастерууд болох хэрэгтэй гэдэг, гэхдээ та бүхэн өөртөө л хатуу ханд, тэгээд дараа нь, та бүхний Гүрүү багш чинь хэн билээ, (Түүн шиг) маш ялдам, хүлээцтэй, маш эелдэг, туйлын тэвчээртэй хүмүүст хандаж бай. Яагаад гэвэл, Бурханд хүрэхийн тулд бүх зүйлийг ч золиослох  тийм чанарын хайгуулчидтай биш энгийн маш төөрөлдсөн, холион бантан болсон хүмүүстэй харьцаж байгаа учир. Харж байгаа биздээ, хүмүүс манай хичээлд ирчээд алга болчихдог, зулайгаа нээлгүүлчээд алга болчихдог, тэгээд та бүхэн тэр хүмүүст энергийн дэмжлэг энэ тэр үзүүлэх шаардлагатай болдог. Тэд өдий хүртэл холион бантан, төөрөлдөөнд явж байдаг. Тэгээд ч эргэн тойронгүй тэднийг төөрөлдүүлэх өчнөөн гүрүү тэднийг ангуучилж байдаг, тиймээс та бүхэн тэдэнд хатуу хандах боломжгүй. Бид маш тэвчээртэй байх хэрэгтэй. Мөн өөрсдийнхөө хуучин үеийн сана, Эхтэй хэрхэн уулзсан, яаж ирсэн. Хэр их Эх биднийг ятгаж ойлгуулах хэрэгтэй байсан, бид өөрсдөө хэр их зовоосон юу хийснээ сана. Тиймээс эдгээр хүмүүс ирж байна, цөмөөрөө тэдэнд эелдэг байхыг хичээж үзье. Мөн тэдэнтэй дотно, сайхан аргаар ярьж үз. Тэдгээр хатуу багш нар шиг биш, яагаад гэвэл тэд ганцхан багш шавийн барилдаанд байсан. Тэгээд ихэнх тохиолдолд ч тэр ганц шавь нь хүртэл буцаад доошоо унадаг. Надтай тааралдсан нэг багшийн тохиолдол шиг. Тэр: “надаа ганцхан л шавь байсан, гэхдээ би түүнийг хаячихсан, би түүнийг далай руу хаясан, ямар ч хэрэггүй монди” гэсэн. “Юу болоо вэ?” гэж би асуухад, “би түүнд 25 жил зарцуулсан, гэвч тэр хэнд ч, юунд ч хэрэггүй амьтан болсон. Одоо тэр сайхан цэнгээн хөөж, мэдсэн зүйлсээ мөнгөөр зардаг аргаа болгосон. Тэр амилсан сүнстэй хүн, төсөөлдөө. Гэхдээ үүнээсээ мөнгө олж байдаг. Энэ миний хэлэх эцсийн зүйл” гэсэн, тэгээд би тэр хаана байгааг асуухад, тэр нэрийг нь хэлж өгсөн. “Түүний нэрийг Махараж гэдэг” гэв. Тэгээд тэр нэг эмэгтэй намайг Мумбай хотод ирэхэд, Шри Матажи Та тэр Махаражитай уулзмаар байна гэсэн, тэр манай гэрт ирэх гэж байгаа гэж надаа мэдэгдэв. Би за гээд, намайг очиж уулзана гээд дамжуулахыг хүсэв. Намайг түүнтэй уулзахаар очтол тэр тамхи татан том сууж байв. Гэхдээ намайг ирэхэд мэдээж ёс зүй, хүндлэл үзүүлэн, хөлөнд минь гараа хүргэж ёсолсон. За тэгээд буцаад суухад, түүнийг тойроод эмэгтэйчүүд хөлийг нь дарж массажлаад л, тэр өөрийн маш их бардам, том аашаа надаа харуулахыг мэрийж байв. Би түүнийг зүгээр л хараад сууж байв, тэгээд тэр өөрийнхөө багшийн эсрэг хандлагтай төрөл бүрийн хүндлэлгүй зүйлсийг хэлэн үг хаяж байв. Тэгээд, за би одоо явъя даа, явахаас өмнө чиний духан дээр синдхур улаан тэмдэг тавьж өгье гээд Агьяа хүрдэнд дээр нь нар зөв эргүүлэн тавьж өгсөн. Харин одоо чи надаа тавьж өг гээд би түүнд хэлэхэд, тэр гараа миний духанд хүргэхэд гар нь сорогдон наалдаж хуруугаа надаас авч чадахаа болив, эхлээд худлаа инээхтэй аятай болж байгаад дараа нь, Эх минь та надаа юу хийгээд байнаа гэхэд, чи өөрийнхөө багшийн эсрэг хэлсэн үгээ буцаад ав, багшаас уучлал гуй, 25 жил цуцалтгүй чиний төлөө байсан багшийнхаа эсрэг ичгүүргүй ярьж байгаа чи, нэг гараараа, хөлөөрөө ч бай, чихээ доош татан уучлал гуй. (Энэтхэгт хоёр чихнээсээ доош татаж уучлал хүсдэг). Тэгээд тэр уучлаарай гэж хэлэхэд гар нь надаас салсан. Дараа нь ч мөн намайг байхгүй хойгуур тэр багшийнхаа эсрэг яриад, үүний улмаас бие нь чичирч байсныг өөр хүмүүс харсан байсан. Маш ухаангүй хүмүүс, чичрэх нь юуг илэрхийлж байгааг ч огт мэддэггүй. Хүмүүсээс огт ичихгүй маш их алт багшийн татвар болгон цуглуулсан байдаг. Ярихдаа хүртэл, миний гар Шри Матажид наалдаад, би Шри Матажийн бүх хүчийг өөртөө сорсон гэж ярих сураг хүртэл сонсогдсон, тэгээд тэдгээр ухаангүй хүмүүс нь түүнд итгэж байдаг. Нисэх буудал дээр тэдний нэг шавь нь надтай тааралдааг ярихдаа түүнд маш их мөнгө өгснөө хэлж байсан. 1-2 толлак алт биднээс нэг удаагийн Гүрүүгийн төлбөр болгож авч байсан гэсэн. За яахав, би нэг өдөр түүнтэй дахиж уулзнаа, гэж би хэлэв.
Бүгд тийм сүйрлийн хүчинд автсан байсан. Тэгээд хүмүүсийг маш их татах чадвартай, нэг удаа маш өндөрлөгт суучихсан мянга мянган хүмүүс түүн рүү очиж байв. Тэгээд ч тэр тэгж байгаад удалгүй шоронд орсон. Гэхдээ мөн үүнтэй адил нэг сахажа йогчин эмэгтэй байсан юм. Тэр зулайгаа нээлгүүлсэн, тэгээд би түүнд өмнөх багш чинь сайн багш байгаагүй, түүнээс юу ч битгий аваарай, яагаад гэвэл тэр чамд ямар нэгэн сиддхи чадвар өгөөд, чи үүнийг нь бусдад гайхуулах хүсэлтэй болно гэсэн. Тэр үгүй ээ Эх минь, би хамгийн дээдийн дээдийг нь, туйлын туйлыг нь, үнэмлэхгүйг л хүсч байна гэв. Яагаад гэвэл түүний өмнөх багш нь хүзүүндээ могой зүүчихээд, тантризм хэмээх муу хүчний аргаар хүмүүсийг мэхлэж, гайхуулах зүйлсийг их хийдэг байсан. Тэгээд би яваад, АНУ-д байж байхад, түүний талаар йогчид надаа 3 мянган шавьтай болсон сургийг мэдүүлэв. Тэр үед, Мумбай-д тийм их хүн надаа хүртэл цуглардаггүй байсан. Арай гэж 200-аад хүмүүс ирээд, тэд энэ зүйлийг ойлгож, үүнд тогтох гэж үздэг байсан цаг үе. Гэтэл 3 мянган хүмүүс гэнэ, тэр юу хийдэг байна? Би үнэхээр түүнд санаа зовоод, түүнд энерги явуулав. Тэгээд би Энэтхэгт буцаад очиход тэр мөнгөн хувин барьж ирээд миний хөлийг угааж хүндлэл үзүүлээд бөөн юм болов. Би маш их эвгүй байдалд орж ичиж байв. “Өө, Эх минь та миний юу хийж байгааг хараарай” гээд, миний зургийг маш том угаалгаад тавьчихсан өрөөг үзүүлэв. Тэгээд би хартал, бүх муу хүчнүүд  энд тэндгүй нь бужигнаад хөөрчихсөн, тэр бүгд нь надаа маш тод харагдаж байв. Би одоо түүнийг юу хийгээд, юу хийдэг болоод ийм аймшигтай байдалд орчихсон юм болоо, гээд мэл гайхав, яагаад гэвэл тэр бүхэлдээ хар хүчинд, шүглэлд автчихсан байв. Энэ олон хүмүүсийг цуглуулаад чи юу хийдэг юм бэ гэтэл: “Өө Эх минь, би таны нэр алдрыг дэлгэрүүлж байгаа” гэв. “Би хүмүүсийн бүх зүйлийг хэлж өгдөг, тэдний эд хөрөнгө яасан, мөнгө нь хаана нуугдсан байна гээд би маш олон зүйлийг хэлж өгдөг, алга болсон, удахгүй ирэх морьны зүс өнгө, нэрийг ч мөн хэлж чадна” гэв. “За ёстой сайхан сахажа йогийг чи энд явуулж байгаа юм байна даа” гэж би түүнд хэлээд маргааш манай гэрт ирээд уулзаарай гэж түүнд хэлэв. Тэр манайд ирэхэд нь би хэдэн хүмүүсийг суулгаад, “за эдгээрийн талаар чи юу мэдэж байна хэлээд өг”, гэв. Тэрээр чи гүүрний хажууд амьдардаг гэхэд, үгүй ээ би далайн эрэгт амьдардаг, тэнд ямар ч гүүр байхгүй гэсэн, тэгээд тэр өөр зүйл дээр үргэлжлүүлээд , бусад бүх хүмүүсийг таах гэж үзээд, огт зөрөлдөж, тэд түүнд үнэн биш зүйлийг л хэлж байна гэцгээв . Гэтэл тэр над руу шуурхай огцом эргээд: “Эх минь, миний хардаг үздэг бүх хүчийг та авчаа юу?” гэж асуув. Би түүнд: “хэрвээ эдгээр хүч нь чиний хүч байсан бол тэр нь чамаас арилахгүй мөн би чамайг энд авчирахгүй байсан билээ. Тэр чамд юм харуулдаг хүч бол чөтгөр шуламын хүч. Энэ амьдралын төөрлийн  хуурмаг ашиг хонжвор, мөнгө төгрөг олох арга, морьны зүс, нэр бүхийг хүмүүсд хэлж өгөх хүсэл сонирхол Бурханд байна гэж үү? (Бурхан хүнийг өөрийн оюунаар дэвшээд, илүү ухаалаг, шижир чанартай, өөрийн хөлөн дээрээ босоод өөрлүү нь ойртоод ирэсэй гэж хүсдэг. Өөрийн барцдаа даван улмаар өөр дотроо туршлага олон төвөшин боловсорч өөрийн ухаанаар байгаа зүйлсийг харах, ойлгох, шийдвэрээ гаргах чадвартай болоосой гэж хүсдэг. Харин засал, шившлэгэ хийлгэх нь мөн туулах замаас нь холдуулсан, амин зүрхнийх нь олох туршлагыг орхигдуулсан өөрийгөө л хуурсан хуурамч ертөнцийн төөрөлдөөн болох буй..) Эдгээр зүйлсийг хардаг/хэлдэг болох нь хэнд, ямар хэрэгтэй байх уу? Тэр хэлж өгдөг зүйл нь чиний өөрийн хүч биш, үхсэн сүнснүүдийн, чамд шүглэсэн хар хүчний нөлөө юм. Чиний өмнөх Гүрүү багш үүнийг чамд хийгээд, чамруу явуулсан” гэж би хэлэв. “Өө бурхан минь, би үүнийг огт мэдээгүй шүү дээ” гэсэн. Тэгээд би түүнд: “За яахав. Энэ бүхнийг би одоо орхий, энэ бүхэн надаас салаг” гээд гурван удаа хэл”, гэтэл, За Эх минь, би дээдийн дээдийг нь, туйлын туйлыг нь, үнэмлэхгүйг хүсч байна” гээд гэртээ харьсан. Гэхдээ та бүхэн мэдэх үү, түүнд алдар нэрийн хорхой нь маш сэтгэл алдрам дурламаар байж. Тэр дахиад л үзэх харах ажлаа үргэлжлүүлсээр байгаад  эцэст нь тэр одоо галзуугийн эмнэлэгт орсон байгаа. Яагаад гэвэл, тэр үзмэрчийн чадварыг олгодог тэр үхсэн сүнснүүд нь хүн рүү буцаж ирээд, үхлийн ертөнцийн төрөл бүрийн шидээр хүнийг хуурч,  ялангуяа оюун санаа сэтгэхүйг боолчилж зовоодог. Тэгэхлээр, амьдралын төв замаас хазайж, зулайгаа нээлгүүлсний дараа ч янз бүрийн зөн билгийн, эзотерик ертөнцийн зүйлсийг сонирхвол муу хүчинд автдаг. Үүнийг нь зөвхөн Багшийн оюуны энергиэр л засах боломжтой юм. Агьяа хүрдний оюуны энергиэр хүнийг гэгээрүүлэх боломжтой. Сахасрара хүрдний оюуны энергиэр даяар нэгдэл, зонхилд хүргэх боломжтой. Харин багшийн зарчмаар хүнд дотоод заслыг өгдөг. Тийм ч учраас та бүхэн над дээр ирээд маш амархан тогтсон, яагаад гэвэл та бүхэн өөрсдийнхөө дотоод хүч болох амин/ариун сүнсээ, баяр баясгаланг олсон. Тэгээд үүнээс өөр бусад зүйлсийг хүн хүсдэггүй. Би та бүхэнд энийг, тэрийг хийж болохгүй гэж юу ч хэлдэггүй. Гэлээ ч та нар өөрсдөө л хэрэггүй зүйлсээс өөрсдөө л салчихдаг. Яагаад гэвэл (та бүхэн өөрсдийн дотоод ариун сүнсээ бодитоор мэдрэх чадвартай болсон учир) та бүхний анхаарал амин сүнстэйгээ холбогдсон. Энэ бол Гүрүү багшийн үүрэг юм. Гүрүү Багш бол дээдийн дээд Бурхантай нь хүнийг холбож учируулдаг нэгэн юм. Үүнээс өөр нь  Гүрүү багш байх боломжгүй. Харин өөрийнхөө дхарма-г тогтоогоогүй, бусдын дхарма-г ч тогтоох чадваргүй тэдгээр хүмүүсийг өөрийн багшаа болгон хүлээж авч болно гэж үү?
Бурхан та бүхнийг ерөөх болтугай!
                                                                       
Орчуулагчийн нэмэлт тайлбар: ДХАРМА гэж – амьдрал, байгаль, огторгуйн хууль зүй, жам, хууль, зарчим. Хүний дотоод чанар, түвшин, 10 буян, жам гэж ойлгож болно.  Хүний бусад амьд зүйлээс ялгарах нэг зүйл бол өөрийн дхарма-г сайжруулж илүү дээгүүр дхарма-тай болох эсвэл өөрийн чанар дхарма-г устган доошлох. Хүн огторгуйн хуулийг дагуу өсөн хөгжин дэвших эсвэл сөргөөр үйлдэн өөрийгөө мөхөн сүйрүүлэх боломжтой.

No comments:

Post a Comment