Wednesday, January 11, 2012

Йогчийн дуртаглаас

Сахажа йогоор хичээллэхээр хүнд маш олон сонин зүйлс тохиолддог бөгөөд зарим нэг йогчид өөрийн гайхамшигтай дуртгалуудаас хуваалцаж, улмаар үүнийг нь эмхтгэж хэдэн боть ном гарсан нь байдаг. Орчуулгыг ирээдүйдээ аажимаар бага багаар тавих болно. Одоохондоо доор нийтэлснийг та сонирхоно уу.
Англи хэлээр ийшээ орж үзэх: http://www.free-meditation.ca/archives/12674

Мянган сармагчингийн бодлууд – бодлууд хүмүүсд дамжин, хүмүүс тухайн хүнийг дууриадаг талаар


Заримдаа Шри Матажи тухайн хүнтэй байхдаа тэр хүний ярих хэлбэр буюу тэр хүний шинж чанарт тохируулж тэр хүн шиг болж хувирдаг байсан. Зарим нэг хүмүүстэй байхдаа бүр мөсөн өөр болдог байв. Жишээ нь маш өөр маягаар яриж эхлэх, гм.  
Анх удаа Шри Матажи-тай би эхнэртэйгээ дөнгөж суугаад Пратиштанд (Шри Матажийн өөрийн хийц загвараар барисан барилгад) байхдаа таарсан.  
Бид гал тогоонд зогсоод гаднах ногоон талбайруу харж байтал гадаа Шри Матажи цэцгийн талбайд мөн сууж байв. Тэгээд Тэрээр биднийг хараад бидэнрүү даллан гарч ирэхийг дуудав.
.
Шри Матажи яриа өрнүүлж: “энэ байшин чамд ямар санагдаж байна даа? гэж асуув.  
“Шри Матажи, энэ бол ордон мэт туйлын гайхамшигтай болж”, гэж би хэлэв.
Тэр үед надаа амны уншлага болсон, тогтмол хэргэлдэг нэг үгсийн хэлбэр байсан юм.
 Тэгээд Шри Матажи надаа хариулахдаа: “Тиймээ, энэ бол миний солиотой санаануудын нэг” гэж хэлтэл бид бүгд зогтусав. – Тэр бол миний амны уншлага болсон миний ямагт хэлдэг үгс байв!
Орчин тойронд байсан бүх йогчид мөн би ойлгон, вов гэж дотроо хэлэх шиг болов. Би Шри Матажий-руу харан: ”Пөөөх, ингээд хүний бодлыг шууд л мэдчихдэг юм байхдаа! гээд гайхширч байв.
Йогчид дараа нь Шри Матажийг хэзээ ч ингэж яридаггүй, хэзээ ч тэр үгсийг өмнө хэргэлж байхыг нь сонсоогүй гэж надаа хэлж байсан.

Saturday, January 7, 2012

Tree of Life - "Амьдарлын мод"



Дээрх видеон дээр байгаа үгсийн орчуулгыг мөн улаан тайлбарын оролдлоготой хамт та доороос уншина уу.


“{2:9} Тэгээд Бурхан Эзэн, хүний нүдэнд тааламжтай, үр жимс сайтай мод болгоныг газраас ургуулав; ногоон цэцэрлэгт мөн адил сайн мууг мэдүүлэх амьдарлын мод”-ыг мөн тарив.” Генезис, Библи, KJV~
Сахажа йоганд “амьдралын мод” гэсэн ухаагдахуун дор бид хүн дотор байдаг, хүний нарийн энергийн хүрднүүдийг агуулдаг - мод мэт хүний нарийн системийг авч үздэг. Үр дүнгээ үзүүлдэг цэвэр оюуны хүч- Кундалинийн урсгал нь  идэвхжихээр - тухайн хүнд дотроос нь сайн мууг хэлж өгдөг урсгал хүч бий болдог.

“{3:22} Тэгээд Бурхан Эзэн хэлэв, хүн бол бидэнтэй адил - муу, сайныг мэдэх нэгэн болохыг санаж ав: тэгээд хүн нэгэнтээ гараа сунган амьдарлын мод”-ноос авж идвэл, тэрээр мөнхийг амьдарлыг олох болно.” Генезис, Библи, KJV~
Хүн Бурханы дүрээр бүтээгдсэн гэгддэг бөгөөд сансар огторгуйн хязгааргуй Оюун нь мөн хүн дотор ижилэхэн агуулагдаж байдаг. Энэ нь тэр амьдарлын мод болох зүйл нь хүн дотор идэвжиж, үр шимээ хүнд өгөхөөр хүн сайн мууг мэддэг болохоос гадна, хүн дэвшин сайжирч Бурхантай уусан нэгдэж, Бурханруугаа адил мөнхийн чанартай болно гэж тэмдэглэсэн байна.

“{15:4} Амьдарлын мод нь хүнд тустай -“галын хэлээр” (=галын дөлөөр ) цэцэглэдэг: харин гажууд завхай зүйл тэнд нь орвол амин сүнсэнд зөрчил үүсгэдэг.” Библийн Зүйр мэргэн үгс, KJV~
Библийн номонд Бурхан өөрийгөө “галын дөл мэт, галын хэлээр Би та нарт илрэх болно”, гэж их дурдагдсан байдаг. Цэвэр оюуны хүч Кундалини нь хүн дотор сэргэхээр, энэ нь сэрүүн татуулсан, дүрэлзсэн гал мэт илэрдэг бөгөөд энэ нь хүнийг дотроос нь жинхэн цэцэглүүлдэг.

“{2:7} Чихтэй бүхэн нь сүм хэрэмд Сүнс юу гэж хэлсэнийг сонсохтун; бүх зүйлсийг даван гэтэлсэн хүнд нь Би, Тэнгэрийн диваажинд орших амьдарлын мод”-ноос идүүлэх болно.” Илчэлт, Библи, KJV~
Олон амьдарлын туршлагаан даван, хүн төрлөхтөн хөгжин дэвшиж, өнөө үед ирсэн хүмүүсд, “амьдарлын мод” буюу Бурханы хүчийг агуулах, дотоод системийг таниулж хүний сүнсийг тэтгэнэ гэнэ. Үр дүн нь хүнд маш таашалтай бөгөөд хүн тэр түвшинд нь хүрвэл үнэхээр бал бурам идэж байгаа мэт болдог учир, энд идүүлнэ гэж тэмдэглэсэн байна.

“{22:14} Сургаалийн зарчмыг биелүүлэгч хэд нь ерөөгдөх болно; тэд амьдарлын мод”-ноос хүртэх эрхтэй болж мөн “хотын хаалгар” нэвтрэж болох зөвшөөрлийг олно.” Илчэл, Библи, KJV~
Хүн байх, амьдралд тогтох зарчимыг даган эрүүл эсэн мэнд яваа хүн бүрийг ерөөж “амьдарлын мод” Кундалинийг идэвхжүүлж Бурханы хүчнээс олгоно. Мөн тус хүмүүсийн дотоод оюуны хүчийг нь дээшээ, зулайн хүрд, Сахасрара-гаар гаргаж бодит Бурханы хэмжигдхүүнрүү нэвтэрхийг зөвшөөрнө гэнэ. Улмаар бодит Баптисм буюу жинхэн гэгээрэл болдог. (Европын түүхэн зурагнуудаас мөн харвал гэгээрсэн хүнийг толгойн дээрээ гал мэт гэрэлтэй зурсан байдгийг видеоноос үзээрэй. Учир нь энэ видео цуглуулгыг Европын хүмүүсд зориулж Европ хүн цуглуулсан учир, Библиэс их иш татсан байгаа. Гагцхүү бусад бүх орны түүхэнд үүнийг янз бүрээр тэмдэглэсэн байдаг.)

15.1 Дээрээс үндэстэй, мөчир нь доошоогоо салаалан ургадаг, нуршгүй өгөөжтэй модны талаар тэд (мэргэд) яридаг. (тэр модны) Навчис нь шүлэг, магтаал мэт; үүнийг мэддэг хүн Веда мэдлэгийн эзэмшсэн нэгэн буй.” ~Багавадгита~ Энэтхэгийн судар
Хүн төрлөхтөн бид нар Дээд хүчнээс, Бурханаас гаралтай бөгөөд мөн хүчээ ч хүртэл дээрээсээ авдаг бөлгөө. Энэхүү хүчээ идэвхжүүлснээр бид Дээрээс авсан Бурханы хүчээ доошоо өөрийн үйл хэрэгтээн амьдралдаан гаргаж, энэ бүхэн нь гайхамшигтай магтаал уянга болон бид нараар дамжин урсдагийг Энэтхэгийн гэгээнтнүүд тэмдэглэсэн байна.

15.2 Гуна-гаас тэжээлээ аван, тэр (мод) дээш, доош мөчрөө сагсайлган тэлдэг, мэдрэхүйн тусгагдахуун бол түүний дэлгэрэх соёоололт болдог; тэгээд -тэр доор -хүний ертөнцөд- өөрсдийн үйлийг бий болгон, үндсээ дэлгэн нахиалуулдаг.” ~Багавадгита~ Энэтхэгийн судар
Гүна гэж 3 янзын сувагнаас үүдэлтэй зан авирыг хэлнэ. Тэгэхлээр бид ямар зан авиртай байна, түүнийг тараана гэсэн утгыг энд хэлнэ. Мөн бид нар өөрийн мэдрэхүйгээр юмсыг олж ойлгон оюунаар нэмж соёолдог гэж бичсэн байна. Улмаар бид хүний ертөнцөд үндсээ ургуулж, энэ ертөнцийг дэлгэрүүлдэг гэсэн утгаар бичжээ.

(амьдарлын модны) 72000 сувагны нэг бүрчлэнд нь тэжээх тос мэт зүйл байдаг.” ~Кшурика Упанишад~
Бидэнд ийм их олон төрлийн суваг байдаг бөгөөд үүнийг нь тэтгэдэг “хүч” нь тос мэт үйлчилдгийг энд тодруулжээ.

“Тэр үлээх салхийг явуулдаг нь бол Аллах юм... Тийм маягаар мөн Гэгээрэл-Сэхээрэл ирэх болно.” ~Язгуурт Коран 35.9, Хилал хэвлэлийн газар, Истанбул, 94~
Цэвэр оюуны эх үүсвэр, Кундалини хүч нь биднийг ивээж, бидэн дотор сэргэхээр энэ нь сэрүүн сэвэлзүүр салхи мэт үлээж сэнгэнсэн урсгалаар илэрдэг. Коранд, үүнийг Аллах өөрөө үүнийг явуулдаг. Хүнд тийм хүч нь идэвхжихээр хүн Сэхээрч, Гэгээрдэг гэж бас захин үлдээсэн байна.

“Тэр ертөнцөөс (Дээд түвшнээс) ирэх амьсгал нь - ирээдүйн анхилуун үнэрийг түгээгч амьдарлын мод”-ны мөчрийг хөдөлгөн доргиож, ариун сүнснүүдийг амилуулах болно. Тэдгээр сүнснүүд нь амилаад бусдыгаа сэргээх болно... тэгээд амьдарлын моднь баярлан баясах болно.” ~Зохар –Мозесийн номноос III, 173 1~
Бурханы хүчийг Аллахын амьсгал, гэж эрт дээр үед мөн хэлдэг байснаас гадна дээр Еврейчүүдийн багш Мозес энд амьсгаа гэж дурдсан байна. Энэ хүч нь тэр хүн дотор байдаг “амьдарлын мод” –оор дамжин урсахаар ариун чанартай хүмүүсийн сүнс нь амилна гэж. Тэгээд тийм амилсан сүнстэй – бодь болсон хүмүүс нь бусдыгаа сэргээж.... “амьдарлын мод”нь баярлан баясах болно гэнэ.

Мэдээж олон янзаар энэхүү Кундалинийн талаар хэлж сануулсан байдаг,
зарим хэсгийг та энд дарж үзнэ үү: http://symongolia.blogspot.com/2011/04/mataji-kundalini.html


энэ видеоны ая, дууны үгс хэрвээ танд таалагдсан бол та энд дарж үзээрэй:   http://symongolia.blogspot.com/2010/08/blog-post_4828.html




820513 The Left Side: Problems of Subconscious (subtitles), Brighton


Та  лекцийг Монгол хэлээр - доорх орчуулгын дагуу сонсоно уу.


Зүүн тал, доод ухамсрын талаар.  1982.05.13 Брайтон, Англи
Эхний хэдэн минут дууны бичлэггүй гарч байгаа
3:23 минутнаас эхлэнэ
...Эдгээр (сайн/муу зуршилууд) нь таны өсөлтөнд саад болж мөн танд тогтвортой болход тусладаг.
Тэр (нөхцөл байдал, орчноос үүссэн)зуршилууд нь бидний өдөр тутам тааралдах матери-эд зүйлснээс гаралтай байдаг. Хүн эд зүйлсийг хархаар,  түүнийг эзэгнэн түрэмгийлж, үүнийг өөрийн ашгийн тулд хэрэглэхийг хүсдэг. Хүн тэр эд зүйлсийн хэлбэр төрхийг өөрчилж, өөрийн зорилгонд тохируулдаг. Мөн хүн эд зүйлсэнд дасаж эхэлж, түүнийг тухтай байдал, амьдарлын хөтөч, тусламж болгож эхэлдэг. Та - эд зүйлснээс хичнээн их хамаарч эхлэнэ, тэр зэргээр таны байглаараа байх, аяндаа ундрах чанарууд алдарч эхэлдэг. Яагаад гэвэл та амьгүй (үхмэл) зүйлтэй холбоо үүсгэж байгаа учраас. Юмс нь амьгүй болсон хойно бид түүнийг нь өөртөө хэрэглэдэг. Тэр нь амьд байхад нь бид түүнийг нэг их тоодоггүй (жишээ нь амьд байгалийг-орч.) Тэгэхлээр эд зүйлсийг бид өөрсдийн хэрэглээнд ашиглаж эхэлхээр тэдгээрийн амьгүй үхмэл байдал нь бидэнд нэвтэрч, дотор суурьшиж эхэлдэг.
Гэхдээ бид нар яаж амьдрах билээ, гэж хүмүүс асуух байх. Бурхан бидэнд эдгээр эд зүйлсийг хэрэглэж, ашиглуулах гэж өгсөн байхад бид нар эдгээрийг нь хэрэглэх ёсгүй гэж үү? Бид нар эдгээр эд зүйлсээс баяр авах ёсгүй гэж үү? Гэхдээ үнэндээ бид нар үүнээс баяр ч авч чаддаггүй, үнэхээр. Та нар бодь болхоос нааш, та нар ямарч эд зүйлснээс (үнэн утгаар нь) баяр таашал олж чадахгүй. Та нар зүгээр зуршилтай л болох юмуу эсвэл бүүр тэр матери эд зүйлсийн боол болох явдал байдаг - Бодь болхоос өмнө. Үүнд эдийн засгийн үндсэн зарчим бий - ерөнхийдөө хүний хүслийг хэзээ ч хангах боломжгүй гэж. Жишээ нь өнөөдөр та хэвс гм. зүйлстэй болохыг хүслээ, за тэгээд үүнийг худалдаад авлаа гэе, тэгээд тэр авсан хивс чинь толгойн шаналал болон хувирна, яагаад гэвэл энэ таны өмч боллоо, та үүнийг арчилж, тойлох хэрэгтэй болно. (ШМ инээнэ) Тэгээд та үүнийг муухай болгох эсвэл алдахгүйн тулд даатгах хэрэгтэй болно, юун түрүүнд. Тэгээд дараа нь та тэр хивсэндээ нэмж өөр нэг юм авахыг үнэхээр хүсэх болно. Та нэг хивс авсан бол та өнгөрлөө гэсэн үг. (ШМ инээнэ). Тэгээд та дараа нь нэмж юм авах хэрэгтэй болно, дараа нь нэг юм, дараа нь нэг өөр юм....гээд.
Тэгэхлээр, энэ нь таныг хангахгүй байна, энэ нь танд баяр өгөхгүй байна. Матери эд зүйлс нь хэзээ ч танд баяр авчирахгүй. Танд баяр өгдөг зүйл нь бол Амин сүнс юм. Тэгээд хүн хөгжөөд өсөөд ирхээр, та мөн чанараа олоод ирвэл, тэр эд зүйлс бидэнд өөр үнэлгээтэй болон хувирдаг. Эд зүйлсийг үнэлэх систем нь бол маш өөр юм.

Tuesday, January 3, 2012

Humour and Laughter - Хөгжилтэй байх сэдвээр


Хөгжилтэй, инээд хөөртэй байх сэдвээр


Сахажа йогчин нь инээдэггүй ноцтой хүн байх ёсгүй юм.
Сахажа йогчинд зохихгүй нэг зүйл бол – баяр баясаглангүй нухацтай байх хэрэг юм. Та нар инээмсгэлэсэн, хөгжилтэй, --юмсанд баяссан тийм байх хэрэгтэй. Хэрвээ нэг хүн тийм нухацтай баясаглангүй байвал тэр хүн нь Сахажа йогчин биш юм. Би таван минут ч тийм байж чаддаггүй, хамгийн их нь 5 минут л тэгж байдаг байх. Нэг хүнийг загнах хэрэг гарвал, би эхлээд өөрийгөө бэлдэх хэрэг гардаг. Тэгээд би бууж ирээд тэр хүнийг загнадаг. Тэгээд  5 минутын дараа, хэрвээ би өөр тийшээ явчаагүй л бол та нар намайг эргээд л инээгээд байж байхыг хардаг.  -Би өөрөөр байж чаддаггүй.- Эдгээр (амьдралд тохиолдох) бүхийл зүйлс нь - тохуурхмаар хошин зүйлсүүд юм. Тийм учраас хэн ч тийм нухацтай айхтар загнах ёсгүй юм. Энэ бол нэг тэр чухал зүйл юм. Хэн ч нухацтай байх ёсгүй. Та нарын дотор баяр баясгалан байгаа учир та нар ямагт инээмсгэлэсэн,  жаргалтай хүмүүс байх ёстой.
Би та нарын амьдарлыг дэлбээлэх цэцэгсийн узэсгэлэнгээр чимэглэе
Агшин бүрийг чинь анхилуун үнэртэй жаргалангаар дүүргэе!

Бурханлагийн даруу занг харна уу,
Та нарыг ямагт баярлуулж гайхшруулах гэж хичээж
Байгалын хүчиндээ ч, лекцнийхээ хэсэгт ч та нарыг жаргалантай болгох гэж хичээж байдаг..

“Эго” гэдэг тэр мунхаг зүйлсийг бид бүхийл хошин байдалд нь олж харах хэрэгтэй юм. Бүхийл хошин байдалд нь, -нухацтай талаас нь биш. Яагаад гэвэл би та нарыг дахиад буруутай гэмтэй байдалд нь хармааргүй байна. ....Энэ бол тэр амьдрах урлаг юм. Энэ бол Сахажа йогчны амьдрах арга ухаан. Энэ бол яаж хэдэн жижиг/доогуур/ юмсыг аргалж, удирдаж амьдрах - амьдрах урлаг юм. Хэрвээ та нар харвал, би лекц яриандаа маш ноцтой зүйлсийг яридаг, гэхдээ та нарын инээд хөөрөнд (Шри Матажи сэдвийг ямагт хөгжилтэй болгож, муулаж ёжлохгүй ч маш инээдэмтэй талаас нь яридаг -орч.) тэр ноцтой зүйлс нь маш хялбархан та нарт хоногшин тогтдог. Ийм маягаар та нар үйлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл хошигнол бол юмсыг урагш нь түлхэдэг , хүмүүсийг гомдоолгүйгээр юмсыг ойлгуулдаг - хамгийн агуй зүйл юм. Ийм маягаар юмс сайжирч өөдөлдөг.