Tuesday, January 3, 2012

Humour and Laughter - Хөгжилтэй байх сэдвээр


Хөгжилтэй, инээд хөөртэй байх сэдвээр


Сахажа йогчин нь инээдэггүй ноцтой хүн байх ёсгүй юм.
Сахажа йогчинд зохихгүй нэг зүйл бол – баяр баясаглангүй нухацтай байх хэрэг юм. Та нар инээмсгэлэсэн, хөгжилтэй, --юмсанд баяссан тийм байх хэрэгтэй. Хэрвээ нэг хүн тийм нухацтай баясаглангүй байвал тэр хүн нь Сахажа йогчин биш юм. Би таван минут ч тийм байж чаддаггүй, хамгийн их нь 5 минут л тэгж байдаг байх. Нэг хүнийг загнах хэрэг гарвал, би эхлээд өөрийгөө бэлдэх хэрэг гардаг. Тэгээд би бууж ирээд тэр хүнийг загнадаг. Тэгээд  5 минутын дараа, хэрвээ би өөр тийшээ явчаагүй л бол та нар намайг эргээд л инээгээд байж байхыг хардаг.  -Би өөрөөр байж чаддаггүй.- Эдгээр (амьдралд тохиолдох) бүхийл зүйлс нь - тохуурхмаар хошин зүйлсүүд юм. Тийм учраас хэн ч тийм нухацтай айхтар загнах ёсгүй юм. Энэ бол нэг тэр чухал зүйл юм. Хэн ч нухацтай байх ёсгүй. Та нарын дотор баяр баясгалан байгаа учир та нар ямагт инээмсгэлэсэн,  жаргалтай хүмүүс байх ёстой.
Би та нарын амьдарлыг дэлбээлэх цэцэгсийн узэсгэлэнгээр чимэглэе
Агшин бүрийг чинь анхилуун үнэртэй жаргалангаар дүүргэе!

Бурханлагийн даруу занг харна уу,
Та нарыг ямагт баярлуулж гайхшруулах гэж хичээж
Байгалын хүчиндээ ч, лекцнийхээ хэсэгт ч та нарыг жаргалантай болгох гэж хичээж байдаг..

“Эго” гэдэг тэр мунхаг зүйлсийг бид бүхийл хошин байдалд нь олж харах хэрэгтэй юм. Бүхийл хошин байдалд нь, -нухацтай талаас нь биш. Яагаад гэвэл би та нарыг дахиад буруутай гэмтэй байдалд нь хармааргүй байна. ....Энэ бол тэр амьдрах урлаг юм. Энэ бол Сахажа йогчны амьдрах арга ухаан. Энэ бол яаж хэдэн жижиг/доогуур/ юмсыг аргалж, удирдаж амьдрах - амьдрах урлаг юм. Хэрвээ та нар харвал, би лекц яриандаа маш ноцтой зүйлсийг яридаг, гэхдээ та нарын инээд хөөрөнд (Шри Матажи сэдвийг ямагт хөгжилтэй болгож, муулаж ёжлохгүй ч маш инээдэмтэй талаас нь яридаг -орч.) тэр ноцтой зүйлс нь маш хялбархан та нарт хоногшин тогтдог. Ийм маягаар та нар үйлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл хошигнол бол юмсыг урагш нь түлхэдэг , хүмүүсийг гомдоолгүйгээр юмсыг ойлгуулдаг - хамгийн агуй зүйл юм. Ийм маягаар юмс сайжирч өөдөлдөг. 

No comments:

Post a Comment