Wednesday, January 11, 2012

Йогчийн дуртаглаас

Сахажа йогоор хичээллэхээр хүнд маш олон сонин зүйлс тохиолддог бөгөөд зарим нэг йогчид өөрийн гайхамшигтай дуртгалуудаас хуваалцаж, улмаар үүнийг нь эмхтгэж хэдэн боть ном гарсан нь байдаг. Орчуулгыг ирээдүйдээ аажимаар бага багаар тавих болно. Одоохондоо доор нийтэлснийг та сонирхоно уу.
Англи хэлээр ийшээ орж үзэх: http://www.free-meditation.ca/archives/12674

Мянган сармагчингийн бодлууд – бодлууд хүмүүсд дамжин, хүмүүс тухайн хүнийг дууриадаг талаар


Заримдаа Шри Матажи тухайн хүнтэй байхдаа тэр хүний ярих хэлбэр буюу тэр хүний шинж чанарт тохируулж тэр хүн шиг болж хувирдаг байсан. Зарим нэг хүмүүстэй байхдаа бүр мөсөн өөр болдог байв. Жишээ нь маш өөр маягаар яриж эхлэх, гм.  
Анх удаа Шри Матажи-тай би эхнэртэйгээ дөнгөж суугаад Пратиштанд (Шри Матажийн өөрийн хийц загвараар барисан барилгад) байхдаа таарсан.  
Бид гал тогоонд зогсоод гаднах ногоон талбайруу харж байтал гадаа Шри Матажи цэцгийн талбайд мөн сууж байв. Тэгээд Тэрээр биднийг хараад бидэнрүү даллан гарч ирэхийг дуудав.
.
Шри Матажи яриа өрнүүлж: “энэ байшин чамд ямар санагдаж байна даа? гэж асуув.  
“Шри Матажи, энэ бол ордон мэт туйлын гайхамшигтай болж”, гэж би хэлэв.
Тэр үед надаа амны уншлага болсон, тогтмол хэргэлдэг нэг үгсийн хэлбэр байсан юм.
 Тэгээд Шри Матажи надаа хариулахдаа: “Тиймээ, энэ бол миний солиотой санаануудын нэг” гэж хэлтэл бид бүгд зогтусав. – Тэр бол миний амны уншлага болсон миний ямагт хэлдэг үгс байв!
Орчин тойронд байсан бүх йогчид мөн би ойлгон, вов гэж дотроо хэлэх шиг болов. Би Шри Матажий-руу харан: ”Пөөөх, ингээд хүний бодлыг шууд л мэдчихдэг юм байхдаа! гээд гайхширч байв.
Йогчид дараа нь Шри Матажийг хэзээ ч ингэж яридаггүй, хэзээ ч тэр үгсийг өмнө хэргэлж байхыг нь сонсоогүй гэж надаа хэлж байсан.

Мөн дараа нь энэ сэдвийн талаар би Шри Матажийгаас асуух завшаан бас надаа дахин олдсон юм.
Нэг удаа би Энэтхэгт буугаад би таксигаар Америк йогчинтой хамт явсан юм. Тэр анх удаагаа, би бол 3дахь удаагаа Энэтхэгт ирж байв. Харанхуй болж байсан бөгөөд тэр жолооч нь ер биднийг ойлгож өгөхгүй бидэнд хачин сэтгэгдэл төрүүлж байв. Тэгээд би тэр Америк йогчинг харахад маш айчихсан байсан. Би ч мөн харанхуй болхоос өмнө байраа олоод оччих юмсан гэж санаа зовж байв.
“Низамуддин-руу явья” гэж бид жолоочид хэлхэд тэр толгой дохисон боловч, хашаа ч юм бүү мэд газруудруу яваад л байв. Тэгээд би “бандхан” хийсэн чинь энэ нь маш их сэрүүн –сайн энерги өгч байв. Тэгээд би: “өө, санаа зовох юмгүй юм байна”, гээд тайвширан тухлан суув. Мөн Америк йогч маань ч тайвширсан мэт болов. Тэр шинэ йогч байсан бөгөөд нэг л тайван бус харагдаж байв.
Таван минутын дараа гэнэт миний толгойнд, “энэ жолооч чинь бүр мөсөн төөрчихлөө” гэсэн бодол гэнэт орж ирэв. “Хаашаа ч явхаа мэдэхгүй байна. Бид очих газраа хүрхээс өнгөрлөө дөө”, гэсэн бодол төрөв.
Гэхдээ би тэр үед маш сайхан энергийн байдалд байсан бөгөөд тэр орж ирсэн бодлуудаа би зүгээр л хараад өөртөө: “Чи “бандхан”-нд хамгаалалтай байгаа, чи Шри Матажийн анхааралд байгаа. Яасан хачин юм боддог юм”, гэж сөрөг бодлуудаан үгүйсгэн үргээв.
Гэнэт Америк анд минь миний гарнаас чангааж: “Бид бүүр төөрчихлөө. Тийшээгээ очих нь өнгөрлөө. Энэ жолооч чинь хаашаа яваагаа мэдэхгүй байна шүү дээ”, гэж тэр сандарсан байдалтай надруу хандав.
Би түүнийг хараад, - би түүний бодлуудыг аваад байгаа юм байна гэдгийг гэнэт ойлгов.
Тэгээд дараа нь Шри Матажитай уулзахдаа энэ талаар дурьдхад: “Яг тийм юм болдог юм. Бид үнэндээ бодлоо халдаадаг. Тэгээд бид нар яаж орчин тойрондоо нөлөөлж өөрчлөж болох талаар тайлбарлаж, заримдаа бид сөрөг бодлууд гаднаас авдаг, гэхдээ бид нар мөн хүмүүсд нөлөөлж, хүмүүс мөн та нараас сайн бодлууд халддаг”, гэв. Зуун сармагчнууд байхад нэг нь нэг юм хийж эхлэхэд, түүнийг дагаад нөгөөх нь дуриаж, аяндаа илүү хэд нь дуриаж, эцэст нь бүгд бие биеэ дууриан, яагаад ч тэгсэн гэдгээ өөрөө ч мэдэлгүй бүгд нэг ижилхэн юм хийх явдал байдгийг мөн Шри Матажи тайлбарлав. Ийм маягаар хүний бодол үйлддэг юм гэж хэлэн, яаж бясалгах талаар тайлбарлан ярисан юм.

Эсрэг үйлдэл буюу яаж бясалгах талаар; -- хэрхэн “халдвар авалгүй” үлдэх ба  – Аниргүйд умбах урлагт багшаасаа суралцсан нь
Өнгөрсөн жил надаа Ваши эмнэлэгт маш сонирхолтой зүйл тохиолдсоныг би та нартай хуваалцья.
Би 1996 онд би Шри Матажи-йг ГонКонг-д айлчилахад нь хамт аялсан азтай завшаан надаа таарсан юм. Нэг өглөө йогчид байхгүй байхад, Шри Матажи намайг дуудан Түүний хажууд ирж суухыг дуудав.
Тэгээд Эх надаа: “би чамд яаж бясалгахыг зааж өгье”, гэв. Би үүнийг сонсоод маш их догдлов. Нүүр нүүрээрээ харалцан, аниргүйд умбах урлагт Ади Шакти гаас өөрөөс нь суралцана гэхэд нь би  маш их баярлаж байв.
 “Зүгээр л өөрийн бодлуудаа ажигла”, гэж Тэр хэлэв. “Харж байхад чинь, чиний анхаарал -бодлын явцнаас чинь ховхрон сална, улмаар (бодлын мөн анхаарлын) 2 давалгаа үүсэх болно, тэгээд энэ 2 нь бие биентэйгээ мөргөлдхөөр бодлууд үгүйсгэгдэн замхарна (үүнийг эсрэг хэмнэл – reverse oscillation гэж Тэр нэрлэж байв.)
“Тэгээд Виламба-н байдалд хүн ордог юм”  гэв. “Үүнийг та нар хэзээ ч хийж болно ... машинаа барьж байхдаа, тавгаа угаахдаа... хэзээ ч хийж болно, энгэснээр чи юмнаас бүрэн ангид, аниргүйн байдалд орно”, гэв.
 “Одоо туршаад үз” гэж Тэр надаа хэлэв. Тэгээд би Шри Матажийг хараад, юм хэлэх гэтэл бүр мөсөн ямарч бодолгүй болчихсон байснаа ухаарав. Тэгээд би: “энэ бол сайн арга нь биш байна Эх минь, яагаад гэвэл Таны дэргэд тэртээ тэргүй ямар ч бодолгүй болчихсон учир” гэтэл Тэр дүүрэн инээгээд: “Үүнийг тэгвэл чи гэрлүүгээ буцах замдаа туршаад үз”, гэж санал болгов. Тэгээд би буцах замдаа хийж үзтэл энэ нь гайхамшигтай сайн болж байв.  Би бодолгүйн түвшинд, өөрийн хүссэнээрээ дураараа хэр ч удаан тогтож болж байв.

Тэгээд үүнийг товчилье. Би өнгөрсөн жил ажилаасаа болоод маш хэцүү хүнд байдалд орсон байв. Би үнэндээ сэрүүн долгионоосоо салчихсан, юмнаас ангид байх тэр ухаанаас бүр мөсөн алдчихсан мэт болсон байв (хэлхэд ч зовмоор). Тэгээд эцэст нь, нэвчтэлээ архи уудаг, тасралтгүй тамхи татдаг, аймшигтай амьдралтай манай Англи дарга над дээр ирээд – намайг юмнаас ангид бай гэж надаа сануулхад би байдлыг ямар болсныг бүрэн ухааран өөрөөсөө ичэх сэтгэл төрөв.  Тэгээд шууд тэр доор нь би өөрийгөө Ваши эмнэлэгт очихоор бүртгүүлж, өөрийнхөө амьдарлыг хялбарчлан, буцаад Сахаж үндэсрүүгээ буцхаар бүрмөсөн шийдэв.
Тэгээд тэр өдрөөс эхлэн би Шри Матажийн захиасыг нухацтай авч эхлэв. Би өөрийн бодлоо гаднаас нь ажиглан дасгалжуулж, бараг үүндээ сайжирч хялбархан аниргүйд орч байв. Тэгээд би өглөө болгон 4 цагт босхоос гадна мөн чинь сэтгэлээсээ өөрийн системийн цэвэрлэгээгээ хийж байв.
Тэгээд зөвхөн бодолтойгоо байгаад байвал халдвар тусдаг юм байна гэсэн ойлголт улмаар надаа бууж ирэв. Хэрвээ би аниргүйн гүнд орвол, надаа юу ч халдахгүй юм байна гэдгийг ойлгов. Тэгээд 2 долоо хоногийн дараа би өмнө бүртгүүлж захиалсныхаа дагуу Ваши эмнэлэгт очив, очсоноос 2 өдрийн дараа надаа эмч, чи бүр мөсөн гүйцэд ариуссан байна гэж хэлэв. Үүнийг сонсоод би бүүр гайхшралд унав. Би эмчээс дахиад асуув. Тэр дахиад л тэр хариугаа давтаж л хэлэв. Тэгээд дараа өдөр нь эмч дахиад л намайг үзээд мөн л хариултаа давтан намайг эмнэлэгт байх шаардлагагүй болсоныг мөн хэлэв. Би ч сэтгэлээр маш их хөөрөв. Бүр мөсөн бүрэн ариусч тийм байдалд хүрж болдог гэдгийг би мэддэггүй байсан учир, надаа энэ нь гайхамшигтай санагдаж байв. Тэгээд би Сахажа йогийн нууцанд хүрсэн юм байна гэдгээ мөн ойлгон ухаарлаа. --Яаж халдварт өртөхгүй байх, яаж чимээ аниргүйн түвшинд тогтохыг сурчихлаа гэдгээ өөрийн байдлаа ч хараад мөн ойлголоо. Мэдээж бүхийл талархал минь Шри Матажи-руу одлоо...  
Мөн та нар ч үүнийг туршаад үзээрэй, үнэхээр тэгж болдог юм байна шүү!

Австралийн цөлд тохиолдсон гайхамшиг. Архангел Габриел тэнгэрт залбирч, Ханумана-гийн тусламжийг хүртсэн сэтгүүлч зурагчлаач/йогчинд тохиолдсон явдлаас.

Энэ форумд сүүлд хүмүүс дуртаглаасаа бичээгүй байгааг хараад би өөрийнхийгөө болсон явдлыг нэмхээр шийдлээ..
Нэлээн хэдэн жилийн өмнө би сэтгүүлийн зурагчин байхдаа, Австралийн тал нутгаар нэг сэтгүүлч найзтайгаа хамт ажлын аялалаар явж байлаа. Энэ яг зул сарын үеэр байв, бид Бирдсвил гэдэг Австралийн  хамгийн аглагт орших хотруу явж байв. Тэр өдөр маш халуун байсан. Сүүлд нь сонсоход тэгэхэд сүүлийн 25жил болоогүй хамгийн халуун үе болсныг мэдэв. Бид 2 хоногийн  турш машинаар аялахдаа хүн ч байтугай, амьд амьтан ч харсангүй маш их зэлүүд газраар явж байв.
            Гадаа маш яхир уур амьсгалтай байв. Бид Моцар, Бахын хөгжмийг ямагт тавин сонсож байсан боловч бид бараг өөр гаригт явж байгаа мэт санагдаж байв. Бид машин доторх тухтай орон зайндаа маш их филосовчилж, яриа өрнүүлж явав. Тэгээд бидний урд ч шороон зам гарч ирэв. Тэгээд үд дөхмийн үеэр урд, зам дээр элсэн манханы доохон, нэг сонин харагдах юм шороогоор бүрхэгдсэн байв. Тэр нь юу гэдгийг ойлголгүй би шууд дээгүүр нь ороод явчихав. Гагцхүү харин бид үүнийг цааш давалгүй гэнэт гацав.
            Биднийг гайхшралд, энэ нь- дээгүүрээ хатсан шороогоор бүрхэгдсэн лаг шавар байв. Мэдээж, лаг шавартай очиж очиж цөл газарт тааралдана ч гэж зүүдлээгүй ч явсанг минь, та нар төсөөлж байгаа биз. Гэлээ ч, бид 4WD мундаг машинаараа бүхэлдээ хаалганы хүрээ хүртлээ доошоо орсон байв. --Бид гацчихсан байлаа – Тэгээд амьдарлын шоглоом мэт - саяхан бид сониндоо нэг Германы гэр бүлийн хос яг ийм маягаар цөлд гацаад, усгүйн улмаас эзгүй цөлд харангадаж үхсэн мэдээг нийтлэснээ санав.
            Бид гарах гэж чадах бүхнээ туршиж үзлээ. Бид машиныхаа дугуйн доор ухаж, дороос нь жийргэлэн түлхэчих ганц ч хатуу юм, тэр нарийн элсэнд олдохгүй, болохгүй байв. Хагас цаг ноцолдосны эцэст бидний толгой аагим халуунаас болж эргэлдэн гуйвуулж санааг зовуулж эхлэв.

            Миний хамтрагч маань атеист хүн байсан бөгөөд бидний ярианы ихэнх нь Бурханы байдаг уу, үгүй юу талаар эргэлдэж байв. Тэгээд бид сайн найзууд болох юм байна даа гэж тэр надаа хэлж байв. Бид чадах бүхнээ хийж, дугуйны хийг гаргаж, дугуйн доор орж нуруугаараа түлхэж гэх мэт бүхийл зүйлээ хийж үзлээ. Юу ч болсонгүй. Тэгээд энэ байдал нь үнэхээр үхэх амьдрах дээр тулсан асуудал болоод байв. Бид очих Бирдсвил хотоос 300км-ийн зайтай, хагас өдөр машинаар явах зайнд, тийшээ залгах ямарч холбогдох утасгүй оршиж байв. Биднийг очиж байгааг хэн ч мэдээгүй. Мөн энэ зул сарын амралтын өдрүүд байсан. Тэгээд бидэнд зөвхөн нэг л өдрийн ус үлдсэн байв. Тэгээд эндээс гарах ямар ч боломжгүй, машин нь хаалга хүртлээ шаварт суучихсан байлаа.

Тэгээд би шууд Шри Матажигаас тусламж гуйхаар шийдэв. Тэгээд би жолооны ард суугаад, бандханаа хийгээд бясалгалдаа оров. Сонирхолтой нь миний зүрх хүчтэй цохилж байсанч би бясалгалдаа маш хурдан орч байв. Хамтрагч маань юу л хийх гэж байна даа гэж үл ойшоон надруу харж байлаа. Би Архангел Габриел буюу Ханумана-д залбиран: “Бурхан минь бид буруу юм хийсэн бол өршөөгөөч. Гэхдээ биднийг эндээс гаргаж өгөөч. Бүхнийг танд даатгая,” гэж хэлэв. Мөн би энэ асуудалд бандхан эргүүлэв. Тэгээд дараа нь машинаа хамгийн дээд араанд нь тавин, мотороо улаан цэгт нь хүртэл нь хүчтэй хурдасган, машинаа дээд цэгт нь босгон жолоодов. Мотор маань ч нижигнэн тэмүүлж манай машин гэнэт лаглайсан шуудуунаас шууд цовхчоод яваад гараад ирэв.
      Би, намайг хараад гадаа зогсож байсан найзруугаа хартал, нүд нь гайхалтайгаар том болчихсон жижиг хүүхэд шиг дээш доош цовхрон үсэрч байлаа. - Бид шавраас гарсан байлаа.
       Тэр машинруугаа үсрэн суугаад, чанга холойгоор: “чи гараараа юу хийгээд байсан бэ?”гэхэд нь  “Энэ хамаагүй ээ,” гээд “ энэ тамын газраас хурдхан явья”, гэж хариултал тэр: “Үгүй ээ, нээрээ, чи юу хийсэн бэ???  Яагаад гэвэл машин гэнэт дээшээ огцом өргөгдөн, урагшаа чигээрээ хөдлөхөөсөө өмнө агаарт бараг 1футын (=0.305м) зайнд хэсэг хөөрсөн. Яг нүдэнд харагдхааргүй гар машиныг эгц дээш өргөөд, 5метрийн зайн чигээр урагш нь явуулаад дараа нь доош нь газарт буулгаж байгаа мэт болсон”, гэж хамтрагч минь хэлэв. Миний нүдэнд тэр чигээрээ нулимс хураад ирэв, биднийг Хэн аварсныг би тодорхой ойлгов.
      Марк В.

No comments:

Post a Comment