Saturday, January 7, 2012

Tree of Life - "Амьдарлын мод"



Дээрх видеон дээр байгаа үгсийн орчуулгыг мөн улаан тайлбарын оролдлоготой хамт та доороос уншина уу.


“{2:9} Тэгээд Бурхан Эзэн, хүний нүдэнд тааламжтай, үр жимс сайтай мод болгоныг газраас ургуулав; ногоон цэцэрлэгт мөн адил сайн мууг мэдүүлэх амьдарлын мод”-ыг мөн тарив.” Генезис, Библи, KJV~
Сахажа йоганд “амьдралын мод” гэсэн ухаагдахуун дор бид хүн дотор байдаг, хүний нарийн энергийн хүрднүүдийг агуулдаг - мод мэт хүний нарийн системийг авч үздэг. Үр дүнгээ үзүүлдэг цэвэр оюуны хүч- Кундалинийн урсгал нь  идэвхжихээр - тухайн хүнд дотроос нь сайн мууг хэлж өгдөг урсгал хүч бий болдог.

“{3:22} Тэгээд Бурхан Эзэн хэлэв, хүн бол бидэнтэй адил - муу, сайныг мэдэх нэгэн болохыг санаж ав: тэгээд хүн нэгэнтээ гараа сунган амьдарлын мод”-ноос авж идвэл, тэрээр мөнхийг амьдарлыг олох болно.” Генезис, Библи, KJV~
Хүн Бурханы дүрээр бүтээгдсэн гэгддэг бөгөөд сансар огторгуйн хязгааргуй Оюун нь мөн хүн дотор ижилэхэн агуулагдаж байдаг. Энэ нь тэр амьдарлын мод болох зүйл нь хүн дотор идэвжиж, үр шимээ хүнд өгөхөөр хүн сайн мууг мэддэг болохоос гадна, хүн дэвшин сайжирч Бурхантай уусан нэгдэж, Бурханруугаа адил мөнхийн чанартай болно гэж тэмдэглэсэн байна.

“{15:4} Амьдарлын мод нь хүнд тустай -“галын хэлээр” (=галын дөлөөр ) цэцэглэдэг: харин гажууд завхай зүйл тэнд нь орвол амин сүнсэнд зөрчил үүсгэдэг.” Библийн Зүйр мэргэн үгс, KJV~
Библийн номонд Бурхан өөрийгөө “галын дөл мэт, галын хэлээр Би та нарт илрэх болно”, гэж их дурдагдсан байдаг. Цэвэр оюуны хүч Кундалини нь хүн дотор сэргэхээр, энэ нь сэрүүн татуулсан, дүрэлзсэн гал мэт илэрдэг бөгөөд энэ нь хүнийг дотроос нь жинхэн цэцэглүүлдэг.

“{2:7} Чихтэй бүхэн нь сүм хэрэмд Сүнс юу гэж хэлсэнийг сонсохтун; бүх зүйлсийг даван гэтэлсэн хүнд нь Би, Тэнгэрийн диваажинд орших амьдарлын мод”-ноос идүүлэх болно.” Илчэлт, Библи, KJV~
Олон амьдарлын туршлагаан даван, хүн төрлөхтөн хөгжин дэвшиж, өнөө үед ирсэн хүмүүсд, “амьдарлын мод” буюу Бурханы хүчийг агуулах, дотоод системийг таниулж хүний сүнсийг тэтгэнэ гэнэ. Үр дүн нь хүнд маш таашалтай бөгөөд хүн тэр түвшинд нь хүрвэл үнэхээр бал бурам идэж байгаа мэт болдог учир, энд идүүлнэ гэж тэмдэглэсэн байна.

“{22:14} Сургаалийн зарчмыг биелүүлэгч хэд нь ерөөгдөх болно; тэд амьдарлын мод”-ноос хүртэх эрхтэй болж мөн “хотын хаалгар” нэвтрэж болох зөвшөөрлийг олно.” Илчэл, Библи, KJV~
Хүн байх, амьдралд тогтох зарчимыг даган эрүүл эсэн мэнд яваа хүн бүрийг ерөөж “амьдарлын мод” Кундалинийг идэвхжүүлж Бурханы хүчнээс олгоно. Мөн тус хүмүүсийн дотоод оюуны хүчийг нь дээшээ, зулайн хүрд, Сахасрара-гаар гаргаж бодит Бурханы хэмжигдхүүнрүү нэвтэрхийг зөвшөөрнө гэнэ. Улмаар бодит Баптисм буюу жинхэн гэгээрэл болдог. (Европын түүхэн зурагнуудаас мөн харвал гэгээрсэн хүнийг толгойн дээрээ гал мэт гэрэлтэй зурсан байдгийг видеоноос үзээрэй. Учир нь энэ видео цуглуулгыг Европын хүмүүсд зориулж Европ хүн цуглуулсан учир, Библиэс их иш татсан байгаа. Гагцхүү бусад бүх орны түүхэнд үүнийг янз бүрээр тэмдэглэсэн байдаг.)

15.1 Дээрээс үндэстэй, мөчир нь доошоогоо салаалан ургадаг, нуршгүй өгөөжтэй модны талаар тэд (мэргэд) яридаг. (тэр модны) Навчис нь шүлэг, магтаал мэт; үүнийг мэддэг хүн Веда мэдлэгийн эзэмшсэн нэгэн буй.” ~Багавадгита~ Энэтхэгийн судар
Хүн төрлөхтөн бид нар Дээд хүчнээс, Бурханаас гаралтай бөгөөд мөн хүчээ ч хүртэл дээрээсээ авдаг бөлгөө. Энэхүү хүчээ идэвхжүүлснээр бид Дээрээс авсан Бурханы хүчээ доошоо өөрийн үйл хэрэгтээн амьдралдаан гаргаж, энэ бүхэн нь гайхамшигтай магтаал уянга болон бид нараар дамжин урсдагийг Энэтхэгийн гэгээнтнүүд тэмдэглэсэн байна.

15.2 Гуна-гаас тэжээлээ аван, тэр (мод) дээш, доош мөчрөө сагсайлган тэлдэг, мэдрэхүйн тусгагдахуун бол түүний дэлгэрэх соёоололт болдог; тэгээд -тэр доор -хүний ертөнцөд- өөрсдийн үйлийг бий болгон, үндсээ дэлгэн нахиалуулдаг.” ~Багавадгита~ Энэтхэгийн судар
Гүна гэж 3 янзын сувагнаас үүдэлтэй зан авирыг хэлнэ. Тэгэхлээр бид ямар зан авиртай байна, түүнийг тараана гэсэн утгыг энд хэлнэ. Мөн бид нар өөрийн мэдрэхүйгээр юмсыг олж ойлгон оюунаар нэмж соёолдог гэж бичсэн байна. Улмаар бид хүний ертөнцөд үндсээ ургуулж, энэ ертөнцийг дэлгэрүүлдэг гэсэн утгаар бичжээ.

(амьдарлын модны) 72000 сувагны нэг бүрчлэнд нь тэжээх тос мэт зүйл байдаг.” ~Кшурика Упанишад~
Бидэнд ийм их олон төрлийн суваг байдаг бөгөөд үүнийг нь тэтгэдэг “хүч” нь тос мэт үйлчилдгийг энд тодруулжээ.

“Тэр үлээх салхийг явуулдаг нь бол Аллах юм... Тийм маягаар мөн Гэгээрэл-Сэхээрэл ирэх болно.” ~Язгуурт Коран 35.9, Хилал хэвлэлийн газар, Истанбул, 94~
Цэвэр оюуны эх үүсвэр, Кундалини хүч нь биднийг ивээж, бидэн дотор сэргэхээр энэ нь сэрүүн сэвэлзүүр салхи мэт үлээж сэнгэнсэн урсгалаар илэрдэг. Коранд, үүнийг Аллах өөрөө үүнийг явуулдаг. Хүнд тийм хүч нь идэвхжихээр хүн Сэхээрч, Гэгээрдэг гэж бас захин үлдээсэн байна.

“Тэр ертөнцөөс (Дээд түвшнээс) ирэх амьсгал нь - ирээдүйн анхилуун үнэрийг түгээгч амьдарлын мод”-ны мөчрийг хөдөлгөн доргиож, ариун сүнснүүдийг амилуулах болно. Тэдгээр сүнснүүд нь амилаад бусдыгаа сэргээх болно... тэгээд амьдарлын моднь баярлан баясах болно.” ~Зохар –Мозесийн номноос III, 173 1~
Бурханы хүчийг Аллахын амьсгал, гэж эрт дээр үед мөн хэлдэг байснаас гадна дээр Еврейчүүдийн багш Мозес энд амьсгаа гэж дурдсан байна. Энэ хүч нь тэр хүн дотор байдаг “амьдарлын мод” –оор дамжин урсахаар ариун чанартай хүмүүсийн сүнс нь амилна гэж. Тэгээд тийм амилсан сүнстэй – бодь болсон хүмүүс нь бусдыгаа сэргээж.... “амьдарлын мод”нь баярлан баясах болно гэнэ.

Мэдээж олон янзаар энэхүү Кундалинийн талаар хэлж сануулсан байдаг,
зарим хэсгийг та энд дарж үзнэ үү: http://symongolia.blogspot.com/2011/04/mataji-kundalini.html


энэ видеоны ая, дууны үгс хэрвээ танд таалагдсан бол та энд дарж үзээрэй:   http://symongolia.blogspot.com/2010/08/blog-post_4828.html




No comments:

Post a Comment