Friday, May 31, 2013

Stress management documentary






Амар амгаланг (энх тайванг) юун түрүүнд өөр дотроо нээгдүүлэх хэрэгтэй, улмаар энэ нь гаднаа илэрнэ.” Шри Матажи
 
Сахажа йогийн стресс намтгах хичээлийн талаар та тавтай сууж сонирхоно уу.

Өнөөдрийн хичээлээр бид яаж бясалгах талаар суралцах болно. Энэхүү хялбар аргаар та тэнцвэртэй болж, амар амгалан, хайрыг - өдөр тутмын амьдралдаа түгээх болно.
Өнөөдрийн хүний дотоод болон гаднах амьдрал маш хурдацтай эргэлдэж байгаа мэдээлэл технологийн өнөө үед  хурдацтай өөрчлөлт явагдаж - хүн өөр дотроо тайван байх нь ховор, хүн тайван байхын тулд ямагт хичээх хэрэг гарч байна. Нийгэм биднээс амжилттай, баян болохыг шаардаж, мөн гэр бүлээ хүнээс дутаалгүй, сайхан авч явахыг шаардана.  Бид өөрсдийн материаллаг баазаа бүрдүүлэх гэсэн мөн нөгөөтэйгүүр хувийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүтгэж явна. Энэ бүхнээс үүдээд хүмүүс стрессэнд унаж байна. 
Зүрх судас кардиологийн професорын оношоор: Хүн амьдралаа хянаж чадахаа байж амьдрал нь хяналтнаас гарахад стресс үүсдэг буюу хүн өөрийн амьдралыг өөрийн мэдлээс алдахыг хэлнэ гэж оношилсон байна. Энэ бол хүлээж байсан найдвар, бодсон төлөвлөгөө нь амьдралын бодит байдалтай зөрчилдөхөд үүсдэг юм байна. Энэхүү байдалдаа цаашид урагшлах гэсэн тэр чармайлт тэмүүлэл нь хүний биед хортой, сөрөг нөлөө үзүүлдэг аж. Мөн энэ нь цаашлаад бие махбодь болон олон сэтгэл мэдрэлийн өвчинд хүргэдэг байна. Санаа зовох, стресдэх, уурлах, шуналтах, эго”-той байх нь бидний нервийг муутгаж бидний биеийн нервний систем болон энергийн төвүүдэд ачаалал үзүүлдэг байна.
Эрдэмтэн, судлаачид, эмч нар хүний зүрхний цохилт, цусны даралт, гэх зэрэг бидний биеийн олон хэсгүүдийг оношилж чаддаг. Мөн түүнчлэн бидний өвчнийг үүсгэсэн олон шалтгаануудыг элчилж чаддаг. Гэхдээ энэ бүхэн яагаад бий болсон гэдгийг бүрэн тайлбарлаж мэддэгүй. Учир нь, бидэн дотор нарийн энергийн систем байдаг гэдгийг ойшож ойлгодоггүй юм байна. Хүмүүс зөвхөн гаднах ертөнцийг мэдэрч хүлээж авах мэдрэл, мэдрэмжийн эрхтэнгүүдээс бүрдсэн, цаашид өөр юу ч байхгүй гэсэн хязгаарлагдмал ойлголттой  явдаг. 

Wednesday, May 15, 2013

Бага багаар алхах арга ухаандаа намайг сургахтун...


Antoine De Saint-Exupery           
Францын алдарт уран зохиолч, гүн ухаантан.
Энэ хүн мөн зулайн Сахасрара чакра нь нээлттэй төрсөн хүн байсан бөгөөд гадна талдаа маш эгэл жирийн хүмүүс бидэнтэй ижилхэн, гагцхүү түүний үлдээсэн амьдарлын дуртатгал мөн зохиосон уран бүтээлүүд өдгөө хүртэл хүмүүсийн хүндэтгэл, бишрэлийг төрүүлсэн хэвээр. Уран зохиолыг нь уншихад хүн бүр ойлгохооргүй ч юм шиг мөртлөө Шри Матажийн хэлснээр
Түүний үлдээсэн хувийн өдрийн тэмдэглэлээс. 

"Бурхан минь Танаас би ид шидийг хүсээгүй, харин өдөр тутмын амьдарлд хэрэгтэй амьдрах хүчийг би хүснэм. Бага багаар алхах арга ухаандаа намайг сургаач. Шинэ юмсыг нээн харах  цэлмэг оюунаар  намайг дүүргээч. Хэрэгтэй үед нь мөн намайг өөртөө итгэлтэй  байлгаач.
Чухал бус юмнуудаас нэн тэргүүнийг нь ялган таних нарийн увдистай болгооч. Амьдралыг зүгээр хоосон урсган өнгөрүүлчэлгүй, ноогдсон өдрүүдээ ухаантай хуваарилан --сахилга бат,  хэр  хэмжээний мэдрэмжтэй болох юмсан, Бурхан минь.. Амьдарлын гэрэл гэгээг үзэлгүй хоцрочихгуй л юмсан... Үе үе, урлагийн сайхныг мэдрэх цаг өөртөө гаргаж байхсан Бурхан минь, тэрхүү боломжийг надаа хайрлаж байгаарай.
Өнгөрсөн үе болон ирээдүйг мөрөөдөн хөөцөөлдөх нь надад ер тустай биш гэдгийг ойлгон мэдэх, үүнийг бат санах гүн ойлголт хайрлаач Бурхан минь. Харин хамгийн ойрхон тулаад ирсэн юм болгоныг аль болох зөв сайн давахад минь туслаж улмаар -нэн саяхан болсон болгон хамгаас чухал, тэргүүн гэдгийг мэдрүүлж байгаарай Бурхан минь.
Амьдралд бүх юм заавал шулуун дардан байх ёстой гэсэн хуурамч бодлуудаас намайг хамгаалаарай. Амьдралд тулгарах -  хүндрэл, бүтэлгүйтэл, ялагдал, гутрал энэ  бүхэн амьдралын нэгэн хэсэг, энэ бүхнээс бид суралцан дэвшдэг гэдгийг ухааруулж байгаач.
Мөн, хүний бодол нь ихэнхдээ зүрх сэтгэлийн эсрэг байдаг, тэгээд энэ талаар сануулж Бурхан минь, - бодит байдлыг, болсон цагт нь үнэн мөнөөр нь надаа хэлчих сайн санаат хүнийг над руу явуулж байгаарайдаа. Бие махбодь, сэтгэлийг минь тэтгэх өдөр тутмын хоолыг минь өгч байгаач. Хааяа надад Та Өөрийнхөө найзархаг зан, хайр ивээлийг мэдрүүлж “хэрэгтэй хүн шүү” гэсэн тэмдгийг заримдаа  нэг явуулж байвал, би хязгааргүй баярлахсан...

Юу ч хийлгүйгээр олон асуудлууд шийдэгддэг билээ, би мэднэ, тиймээс Бурхан минь, надаа хүлээх тэвчээр хайрлаарай... Хамгийн чухал юмсыг хүн өөрөө хэлдэггүй, харин түүнд хэлдэг, бусдаас сонсдог гэдэг билээ, тэгээд Таныг өгүүлэх юмуу бусдыг ярихад би тасалдуулж, сарниулалгүй, үг алдалгүй л сонсох юмсан.... 

            Найз нөхөрлөл хүнд ямар их хэрэгтэй билээ, Та мэднэ. Тиймээс тэрхүү - амьдарлын хамгаас үзэсгэлэнтэй, хамгаас хэцүү, хамгаас эрсдэлтэй хамгаас эмзэг, нандин зүйлсийг мэдрэхэд би бэлэн байгаасай.  Хэлээд ч юмуу хэлэлгүйгээр ч бай хамаагүй, өөрийн сайн сайхнаас үлдээх тэрхүү сайхан нөхцөл байдлыг надаа ноогдуулж хайрлаач Бурхан минь. Амьдоалаа хоосон дэмий өнгөөрөөчихвий гэсэн айдсаас намайг хамгаалаач. Миний хүссэнийг бус харин надаа юу хэрэгтэйг л Та олгож байхтун Бурхан минь!

Бага багаар алхах арга ухаандаа намайг сургахтун..."

Antoine De Saint-Exupéry

Saturday, May 11, 2013

Далайн дуслын үлгэр


Нэгэн удаа нэг шавь багшаасаа асууж гэнэ: “ Багш минь, Үнэнээс би хэр хол байна, юу намайг холдуулж байна?” хэмээж.

“Энэ дэлхийд зөвхөн чи биш - чамтай ижил өнө олон хүн бий. Би чамд 12 үлгэр ярьж өгье”,”харин чи үүнийг олон удаа уншиж, ойлгосон гэж бодсон ч дахин дахин уншиж, өөртөө нэвтэртэл судлах ёстой юм шүү. Улмаар, жижиг өгүүллэл нь агуу болж, агуу өгүүлэг нь жижиг болтол шимтэн ойлгоорой...”гэж багш нь шавьдаа захив. Ингээд багш нь үлгэрээ ярьж өгчээ:
1-р үлгэр.

“Далай бол худлаа. Далай гэж ер байдаггүй”....  хэмээн далайн голд нэг дусал өчижээ.

---“Мөн үүнтэй адил олон хүмүүс байдаг. Бурхны голд байж, Бурхан хэзээ ч байгаагүй хэмээн тунхаглах олон хүмүүс байдаг билээ”,  гэж Багш нь өгүүлэв.






2-р үлгэр.

“Эрх чөлөөтэй баймаар байна!хэмээн далайн нэг дусал шаардан хашгирав. Гэтэл агуу далай өөрийн нийгүүсэлдээ тэрхүү дуслыг хөвөөн дээрээ өргөв. “Эрх чөлөөтэй баймаар байна!гэж далайн усан дахь дусал дахин шаардаж нэхлээ. Гэтэл нар өөрийн нийгүүсэлдээ дуслыг дээш нь хөөргөж, дуслыг хумбан үүл рүү шилжүүлэв. “Эрх чөлөөгөө эдэлмээр байна! гэж далайн дусал ахин дахин шаардсаар байв. Үүлнүүд харин түүнийг хүлээн аван буцааж далай руу нь бороо болгон түүнийг буулган шумбуулав. ---Ийнхүү далайн дусал ахиад далайн усандаа буцаад л иржээ. 

3-р үлгэр.
"Хувийн бодолтой усны дусал нь хувийн бодолтой дусал болохоос, 
Даяар их Далай биш юм", гэж багш нь захив.



4-р үлгэр.






“Эдгээр бусад дуслууд юу юм". "Надаас л илүү гарахгүй дэг”, - хэмээн боддог далайн дусал   байдаг билээ....


5-р үлгэр.
“Гарцаагүй нэг зүйлийг би ойлголоо." "Би бусад дуслуудаас хамаагүй дээр юм байна” - хэмээн нэг дусал өөрийн бодолдоо уяран учиргүй их бардан бахархажээ.


6-р үлгэр.
 “Өө, хө, би Далай гэж зүйлийг би хэзээ ч мэдэхгүй юм байна даа”, ---хэмээн далайн голд орших нэг дусал санаа алдан гутарчээ.




 7-р үлгэр.
“Тэр далай малай.., надаа ямар ч хамааг байхгүй ээ...”,  --- хэмээн далайн голд орших дусал хэлж гэнэ.

 
 8-р үлгэр.

             Нэг дусал өөрийн амьдралын төлөө тэмцэж байлаа.
Далайн голд тэрээр байсан ч – өөрийн бат үзэл бодлын улмаас – далайг сөрөн,  тэмцэж байлаа... 


(байгалийн хуулийн эсрэг өөрийн “эрх чөлөөт” сэтгэлгээн доор үйлдэж, өвчин туссан ч –ДОХ- өвчин туссанаа агуу их баатарлаг үйл мэт авч үзэх жишээтэй – орч.)

9-р үлгэр.

Нэг удаа нэг дусал далайн дуслуудыг цуглуулан ухуулж: “бүгдээрээ Далайн эсрэг босоцгооё”, хэмээн уриалж гэнэ.
(байгалийн хуулийн эсрэг сексийн эрх чөлөөний төлөө хувьсгал байгуулах – орч.)



10-р үлгэр. 

                “Би өөрийн эрх мэдлийн үүднээс, чамайг энэ өдрөөс эхлэн, далайгаас  хасаж байна”, ---  хэмээн нэг дусал нь нөгөө дусалдаа захирангуй аргагүй айлдаж гэнэ.


11-р үлгэр.

“Өөрийн их хайрандаа би чамайг уусган жаргаая”, хэмээн Далай нь дусалд хэлж байв.  ---Гэтэл тэр дусал, өөр нэг дусалдаа дурлан Далайн хэлснийг сонсох ч завгүй явжээ. 

12-р үлгэр.
  
Хэрвээ би бусад бүхий л дуслуудыг өөрийн зүрхэндээ хамруулж чадвал би Далай Тэнгис болох юм байна даа” гээд дусал бусдыгаа зүрхэндээ хамруулж эхлэв. Гэвч түүнийг өмнө нэг цагт маш ихээр зовоосон ганц дусал байж гэнэ. Түүний амьдралд хамгаас их зовлон тарьсан тэрнийг дусал өөрийн агуу их хайрандаа хамруулж чадалгүй орхиж гэнэ. 
---Тиймээс, зөвхөн ганцхан, цорын ганц түүнийг орхигдуулснаас болж, --- тэрээр Далай болж чадсангүй гэнэ.


 Багагүй хугацаа өнгөрсний дараа, шавь нь Багш дээрээ ирээд: “Багш минь хэлээч, Далай болсон дусал бий юу?” Гэтэл Багш нь шавьдаа сүүлчийн үлгэрийг ярьж өгчээ:
Нэг удаа нэг дусал байжээ. Тэр нь далайн гүн аниргүй гүнзгийг, далайн алс холын нууцыг хүсэн мөрөөдөн хайгуулчилсаар байжээ. Тиймээс Далай түүнд хүрч: “чи бол миний хэсэг юм, хэмээн өгүүлэн: ”Чи бол би, - би бол чи”, гээд өврөө дэлгэн дуслыг энгэртээ аван түүнийг агуу хайрандаа уусгаж гэнэ. Тэгээд энэ өдрөөс эхлэн Далайн бүхий л чанарыг мөн жижиг дусал агуулах болжээ, тэрээр Далай болон хувиржээ. Улмаар, дусал - Далайн аниргүй болж, Далайн хязгааргүй болж, Далайн гүн гүнзгий болжээ. Тэгээд эдгээр бүх зүйл нь мөн хорвоод ерөөл нэмэр болжээ.
“Далайг чин сэтгэлээсээ мөрөөддөг хэн нэгнийг Далай Тэнгис нь өөртөө хамруулж агуу их өршөөлдөө уусган авдаг юм, шавь минь” гэж багш нь хэлэв.

 “Тэгвэл багшаа, тэр дусал нь маш их харанхуй, халтар, нүгэлтэй байвал яах билээ Багш минь?” гэв. Гэтэл багш нь бүхий л цээжнээсээ инээд алдан хөхрөж: “ямар ч дуслыг ариусгаж чадахгүй Далай гэж байхгүй билээ”, хэмээн шавьдаа хандан өгүүлжээ.



  
Төгсгөл: 
Бүх зүйлийг эхлүүлсэн нэгэн хүч байдаг. Тэрээр бүхий л огторгуй ертөнцөөр дамжин, атом бүрээр нэвтрэн урсаж, амьд бүхнийг тогтоож, хөгжүүлж хамгаас дээд рүү хувирган өөрчилдөг, бүхний цаана орших хөдөлгөгч хүчин билээ. Түүний талаар уншсан хүмүүсд тэр нь нууц болон хоногшдог. Түүнийг сэргээсэн хүмүүсд нь сэрүүн салхиар илэрдэг. Гарын алганаас нь сэнгэнэж мэдрэгддэг. Зулайн хэсгээр урсаж гардаг. Нарийн салхи мэт. Бурхны хүч. Амьдын булаг. Цэвэр оюуны сэхээрэл. Зөвхөн тэр нь л хүнийг бодлоос дээгүүр авчирч, хүний тархийг гэгээрүүлдэг. Чөлөөлдөг. Баяр, жаргал, ухаарлыг авчирдаг. Хамгаас дээд оргилд хүргэдэг. Ариун биеийн оршихуйг мэдрүүлдэг.

Бүх зүйлийн Эх гэж энэхүү хүчийг нэрлэдэг билээ. Дао, Руах, Ариун Сүнс, Кундалини г.м... Тиймээ, маш олон нэрээр үүнийг хүн нэрлэсэн байдаг. Гэвч энэ нь зөвхөн үгс хэвээр байсаар л...

Харин хэрвээ энэ хүч нь хүнд сэргэж, хүн өөрөө үүнийг мэдрээд ирвэл, бүхий л ертөнцийн мэдлэг нь мөн түүний мэдлэг болон хувирдаг. Түүний оршихуй Бурханлаг болдог. 

Усны дусал далай болохоос нааш зүйлсийг үл ойлгох билээ. Харин хэрвээ дусал нь далайд уусаж чадваас, оюун нь нээгдэж, огторгуйн ухамсартай болдог.

Хүн дахин төрөх, сэхээрэх хэрэгтэй гэж бүхий л сударт захисан байдаг. Тиймээс энэ дэлхийн агууг эрмэлзэгч хэн бүхэн бүгд сэрэхтүн. Өнөө үед төрсөн чинь зуурдын, санаандгүй биш юм. Иймээс сэрэхтүн. Далай их оюуныг хайгуулчилах тун.







Sunday, May 5, 2013

Мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл Шри Матажи ОШО-гийн хичээлд уригдсан зураг





    Энэ зургийг Шри Матажи-г Ошо-гийн хичээлд ирж байсан гэж буруу тайлбарлах явдал байдаг:
Шри Матажийн  нөхөр нь өндөр албан тушаалын нэр хүндтэй хүн байсан учир (Ражниш буюу) Ошо тэднийг өөрийн хичээлдээ (1970 онд) урьсан юм байна. Шри Матажи нөхөртэйгээ хамт тэнд очиж үзээд хүмүүсийг хэрхэн хуурж гэгээрлээс холдуулж, энергийн түвшинд хүмүүсийн оюун ухааныг балмагдуулж байгааг хараад асар их гутаж, цочирдсон байна. Хүмүүсийн сонирхдог зүйлсийг уран цэцэн ярин, хүмүүсийг буруу ертөнц рүү, гэгээрлийг гаднаас нь хардаг болгодог доод ертөнц рүү оруулж байхыг нь харан Шри Матажи шууд далайн эрэгт очин өөрсдийгөө багш хэмээн нэрлэж хүмүүсийн оюуны хүрд сувгуудыг гэмтээдэг ийм муу муухайгаас хүн төрлөхнийг хэрхэн аврах талаар 3хоног, 3 шөнөг гүн бясалгаж, Наргол хотын далайн эрэгт 1970 оны 5-р сарын 5-ны өдөр, бүх нийт ертөнцийн зулайн хүрдийг нээжээ.  http://symongolia.blogspot.com/2011/03/shri-mataji-opens-primordial-sahasrara.html
Шри Матажи өөрийн яриандаа энэ талаар тодорхой хэлж байсан. (Ражниш) Ошо-гийн байранд очиж, төв сувгийн биш хуурамч багш нарыг юу хийдгийг нь харахаар зориуд очсон гэж хэлсэн байдаг... (Ражниш буюу Равана ) Ошо нь олон хүмүүсийг гэгээрлийн нэрийдлээр гэмтээж, дотоод энергийн систем, Кундалини-г бүр мөсөн үхүүлж, чулуу мэт болгодог байна. (жишээлбэл мэдрэлийн эд эснүүд мэдрэх мэдрэмж гэж байдаг бол, тэр бүхнийг нь чулуужуулж өөрчилдөг, оюуны энергийг нь дорой түвшинд буулгадаг аюултай.
(Ражниш) Ошо-гийн Сатсанг (зан үйл)-д суусан нэг оролцогчийн (Англи хэл дээр) бичсэн номны хэсгээс та уншиж үзнэ үү:  
   “Ражниш аажуухнаар өөрийн өндөрлөг рүүгээ дөхөн алга хавсран залбирсан хэвээр, сүсэгтэн олон руугаа эргэн харав. Амьсгал дарам чимээгүй байдал нь цахилгаан долгионыг илт мэдрүүлэхээр байв. Хэт хүчдэлийн дэлбэрэх мэт хөдөлгөөнийг үзэгч олон дунд зохицуулж байгаа хамгаалтын харуулуудыг хүн энд тэндгүй мэдэрч байлаа. Ражниш-ийн өөрийн илт мэдрэгдэх эрчим хүчээ дарсан мэт байв....би үүнийг маш эрчимтэй мэдрэж байв.....хүнээс хэт давсан, илүү хүчийг илэрхийлж байв – гэхдээ тэрхүү сэргээш хүчийн бодит эх үүсвэр нь – өөрийг нь бишэрч шүтсэн, галзуу  мэт  улайрсан, тогтож ядсан олон түмнээс гаралтайг тэр маш сайн далдлан  нууж байлаа.”  (Бурхан Ражниш, “Бурхан руугаа бүжиглэж хүрээрэй” номноос 92-р хуудас)
“Цахилган хүчдэлийн гялбаа мэт зүйлс нь түүний биеэр дамжиж байлаа. Тэр нь дамжин нэг хүнээс нөгөө рүү нь орон, тойрж зогссон хүмүүсээр дамжаад, буцаад түүн рүү эргээд орж байлаа. Тэдгээр цахилгаан дамжуулсан хүмүүс нь гэнэт хүчтэй чичрэн салагнаж, татан унаж эхлэв. Тэд бүгд чөтгөр шүглэсэн мэт, өөрийн биш гадны хүчинд автсан нь илт харагдаж байв.” (Бурхан Ражниш, “Бурхан руугаа бүжиглэж хүрээрэй.” 148-р хуудас)
 “Гэнэт тэр эмэгтэйн бие нь чичирч байв. Тэр (эмэгтэй) чарлаж, хашгирч байв. Сомендра түүнийг тойрон, түүний нуруу, түүнийг хүзүү, цээж, гэдсэн дээр гараа тавьж байв. Түүний гарт эрчим хүч байсан бөгөөд тэр гараа тэр эмэгтэйд хүргэн, хүрэгсэн хэсэг бүрт нь тэр улам бүр чичирч, галзуу мэт хүчтэй салагнаж байв. Чичрэн, салагнаж, хашгиран, уйлж – тэрээр энергийн цөм болов....тэрээр гал халуунд автан шатаж буй мэт байв, бүр эсрэг талд зогсож байсан хүмүүс түүний энергийг мэдрэхээр байв.” (Бурхан Ражниш, “Бурхан руугаа бүжиглэж хүрээрэй” номноос, 149-р хуудас)
    Энэ бол амьдын хүчний эсрэг, цэвэр оюуны эсрэг, Бурханы эсрэг хүмүүсийн үйлддэг энгийн үйлдүүд юм. Тэгээд үүнийгээ крия”- цэвэрлэгээ гэж нэрлэдэг. Энэ нь бол юу ч биш, оюуны хүчийг цожроож, өдөөж, хүнийг гэнэт сэргээш мэт өндөр сэтгэгдэлд оруулдаг янз бүрийн арга байдаг.  Хүний биед гэнэт огцом муу юм тохиолдоход жишээ нь, арслан бар харахаараа өөрөө ч мэдэлгүй хурдан гүйж, хайс хашаа даван үсрээд, хүнээс гарахааргүй их чадвар гэнэт гардаг. Хүн гэнэт өндөрөөс үсрэх, эсвэл гэнэт цэл хүйтэн усанд орж өөрийгөө цочроох, гэнэт амьсгаагаа түргэсгэж, биедээ амьсгалах зав өгөхгүй, үхэлийн аюултай байдалд хүрэхээр - хүний биенд ямарваа нэг муу юм болвол, -хүний систем  нь цаанаасаа өөрийгөө хамгаалахын тулд адреналин буюу бусад эерэг энергийг огцом ялгаруулж өгдөг (энэ нь Кундалини-йн хүч нь огчом энергиэ ялгаруулж байгаан хэрэг юм). (Барууны орнуудад залуус мөн өөрсдийгөө олсоор уяж өндөр гүүрнээс үсэрч "кайф" авдаг). Эхний үедээ эдгээр биенд аюултай, цочроох сэргээш мэт зүйлсийг хийхэд, энэ нь сайхан сэтгэгдэл төрүүлж, хүнийг эрүүлжүүлэх мэт байгаа боловч (аргагүй аюулын үед Кундалини нь хувь хүнийг хамгаалахын тулд дотроос нь огчом ялгарч эерэг гормоонуудыг сэргээдэг), олон удаа хийснээр (Кундалинигаа сэргээх ёстой байгалиар нь биш буруу аргаар, биендээ муу хүчний нөлөөнд өртүүлж, биеэ цочроож, Кундалини-гаа хүчээр сэргээж байгаа учир) хүний эрүүл мэнд сульдан муудаж, энергийн систем, хүрднүүд,  мэдрэлийн систем гэмтэх аюултай байдаг.  Учир нь дотоод байгалийн хүчээ хүчээр цочроож сэргээх нь нэг өөр (түр зуурын нөлөөтэй), мөн зөв зүйтэй ёсоор нь сэргээж (асаах нь) бас нэг өөр.
Мөн Христосын шашинд явдаг хүмүүс бурхантай холбогдохыг ухаангүй хүсч зүтгэснээр, зулайн хүрд нь нээгдээгүй байхад, хаалттай  хаалга руу хэт зүтгэх мэт улайран зүтгэдэг (мөн буруу бясалгалд, гурав дахь мэлмий рүүгээ хүчлэн төвлөрдөг), хүний хүрд нь нээгдэх зөв аргын эрхгүйн улмаас, хүний оюун нэг бол баруун(доод) нэг бол зүүн (доод) ертөнц рүү ордог. Доод ертөнцийн хэт туйлширсан муу хүчтэй холбогдож, тэдний бие рүү өнгөрсөн зууны хөгжлөөсөө унаж, хоцорч хорогдсон сүнснүүд орж ирэн Христийн шашинд жишээ нь хүмүүс нь еврей хэлээр жишээ нь ярих болдог эсвэл гэрэл зэргийг хардаг болдог. Энэ нь хүнийг хэт эрчимтэй, хэт идэвхитэй, хэт түрэмгий аймшигийн доод ертөнцтөй холбодог. Үүнээс гадна мөн  үймрэх, үхмэл мэт болгодог өөр доод ертөнц бас байдаг. Хичнээн Христос гэж дуудлаа ч Христос биш харин эсрэг харын хүчтэй энергээрээ холбогдон галзуу мэт, эсвэл гадна үл харагдах шизо мэтийн өвчтэй болдог.
   Төв сувагнаасаа хүн гарахлаар хүн гэрэл болон янз бүрийн юмс харж эхэлдэг. Улмаар хүн төв хөгжлийн сувагт болж буй зүйлсийг гаднаас нь хардаг болох буюу өөрөө гэгээрлийн оршихуйгаас гарсан учир гэгээрлийн гэрлийг гаднаас нь харах явдал үүсдэг... Энэ бол маш аюултай, буруу хөгжлийг үүсгэдэг, хүнийг хөгжлийн төв сувагнаас нь гаргадаг. Харин хүний сүнс нь энэ биендээ, төв сувгаараа хөгжих ёстой байтал өөр үхсэн сүнсний эрхшээлд орон, тэдэнд дарагдан, муу хүчний нөлөөнд нь явах болдог. Зөвхөн Кундалини-г сэргэж, Сахасрара нь нээгдсэнээр хүн бодитоор гэгээрдэг, эс тэгвээс хичнээс энэ талаар уншсан, мэдсэн, мэдлэгтэй хүн байлаа ч, энерги оюуны түвшинд зулайн хүрд нь нээгдээгүй, тодорхой түвшинд хүрээгүй бол - энгийн хүний түвшин байтугай, хүнээс доош, доод ертөнцийн хүчтэй холбогдон, өөрийн болон бусад хүмүүсийн дотоод систем, хүрднүүдийг гэмтээх аюултай.

http://symongolia.blogspot.com/2012/02/why-shri-matajis-photo-danger-of-osho.html