“Амар амгаланг (энх тайванг) юун түрүүнд өөр дотроо нээгдүүлэх хэрэгтэй, улмаар энэ нь гаднаа илэрнэ.” Шри Матажи
Сахажа йогийн стресс намтгах хичээлийн талаар та тавтай сууж сонирхоно уу.
Өнөөдрийн хичээлээр бид яаж бясалгах талаар
суралцах болно. Энэхүү хялбар аргаар та тэнцвэртэй болж,
амар амгалан, хайрыг - өдөр
тутмын амьдралдаа түгээх болно.
Өнөөдрийн
хүний дотоод болон гаднах амьдрал маш хурдацтай эргэлдэж байгаа мэдээлэл технологийн өнөө үед хурдацтай өөрчлөлт
явагдаж - хүн өөр дотроо
тайван байх нь ховор, хүн тайван байхын тулд ямагт хичээх хэрэг гарч байна. Нийгэм биднээс амжилттай, баян болохыг шаардаж, мөн гэр бүлээ хүнээс дутаалгүй, сайхан авч явахыг шаардана. Бид өөрсдийн материаллаг баазаа бүрдүүлэх
гэсэн мөн нөгөөтэйгүүр хувийн мөрөөдлөө
биелүүлэхийн тулд зүтгэж явна. Энэ бүхнээс үүдээд хүмүүс стрессэнд унаж байна.
Зүрх судас кардиологийн професорын оношоор: Хүн амьдралаа хянаж чадахаа байж, амьдрал нь хяналтнаас гарахад стресс үүсдэг буюу хүн өөрийн амьдралыг өөрийн мэдлээс алдахыг хэлнэ гэж оношилсон байна. Энэ бол хүлээж байсан найдвар, бодсон төлөвлөгөө нь амьдралын бодит байдалтай зөрчилдөхөд үүсдэг юм байна. Энэхүү байдалдаа цаашид урагшлах гэсэн тэр чармайлт тэмүүлэл нь хүний биед хортой, сөрөг нөлөө үзүүлдэг аж. Мөн энэ нь цаашлаад бие махбодь болон олон сэтгэл мэдрэлийн өвчинд хүргэдэг байна. Санаа зовох, стресдэх, уурлах, шуналтах, “эго”-той байх нь бидний нервийг муутгаж бидний биеийн нервний систем болон энергийн төвүүдэд ачаалал үзүүлдэг байна.
Зүрх судас кардиологийн професорын оношоор: Хүн амьдралаа хянаж чадахаа байж, амьдрал нь хяналтнаас гарахад стресс үүсдэг буюу хүн өөрийн амьдралыг өөрийн мэдлээс алдахыг хэлнэ гэж оношилсон байна. Энэ бол хүлээж байсан найдвар, бодсон төлөвлөгөө нь амьдралын бодит байдалтай зөрчилдөхөд үүсдэг юм байна. Энэхүү байдалдаа цаашид урагшлах гэсэн тэр чармайлт тэмүүлэл нь хүний биед хортой, сөрөг нөлөө үзүүлдэг аж. Мөн энэ нь цаашлаад бие махбодь болон олон сэтгэл мэдрэлийн өвчинд хүргэдэг байна. Санаа зовох, стресдэх, уурлах, шуналтах, “эго”-той байх нь бидний нервийг муутгаж бидний биеийн нервний систем болон энергийн төвүүдэд ачаалал үзүүлдэг байна.
Эрдэмтэн, судлаачид, эмч нар хүний зүрхний цохилт, цусны даралт, гэх зэрэг бидний биеийн олон хэсгүүдийг
оношилж чаддаг. Мөн түүнчлэн бидний өвчнийг үүсгэсэн олон шалтгаануудыг
элчилж чаддаг. Гэхдээ энэ бүхэн яагаад бий болсон гэдгийг бүрэн тайлбарлаж мэддэгүй. Учир нь, бидэн дотор нарийн энергийн систем байдаг
гэдгийг ойшож ойлгодоггүй юм байна. Хүмүүс зөвхөн гаднах ертөнцийг мэдэрч хүлээж авах мэдрэл, мэдрэмжийн эрхтэнгүүдээс бүрдсэн, цаашид өөр юу ч байхгүй гэсэн хязгаарлагдмал
ойлголттой явдаг.
Өвчин, хөгшрөлтөөс сэргийлэхэд хэргэлдэг нийгэмд дадсан
олон аргууд байдаг. Жишээлбэл: зорилгоо тодорхойлох, хөгжилтэй байх, биеийн дасгал хийх, хөгжим сонсох, кафеин, никотиы хорыг
багасгах, тэжээл шимтэй хоол идэх гэх мэт өөр олон зүйлийг мөрддөг. Гэхдээ яагаад хүн эдгээр
дурдсан аргуудыг нэг хэсэг хугацаанд л хийж байгаад, арай жаахан гайгүй болоод
ирэхээр түр зуурын юм болгоод
хаядаг юм бол? дараа нь удалгүй буцаад хуучин байдалдаа орсон байдаг. Гаднах
орчиноос илүүтэй бид өөрсдийн
харах үзлээс хамааран стрессэнд ордог
байна. Стресс нь бидний гаднаас гэхээсээ илүү дотроос үүдэлтэй
байдаг. Бид стресснээс салахын тулд өмнө дурдаж байсан дадшил болсон аргуудыг
хэрэглэж, өөрсдийн стресстэй болгосон бодол санаагаа зүгээр л өөр бодол
санаагаар солихыг хичээдэг. Бид зөвхөн гадна талын өнгөц хандлагаа мөн дотогш нь чиглүүлж өөртөө өөрчлөлт хийх
хэрэгтэй байдаг. Стресстэй тэмцэх ганцхан арга бол бүрэн дүүрэн тэнцвэртэй болох хэрэг юм. Бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл
өөртөө ямар нэгэн цаг гаргаж, өөр доторхоо харах.
Сахажа йога
бол маш энгийн байгалийн үйл явц юм. Сонирхосон хүн бүрт
өөрийн туршлагаар мэдрэх баяр
баясгалан, амар
амгалан авчирдаг бясалгал. Сахажа йогийн тусламжаар бид дотоод энергийн
систем, шугам энергийн хүрднүүдийг бодитоор мэдэрч сурдаг. Энэ
дотоод энергийн систем нь хүний бүхэл бүтэн бие махбодь, оюун ухаан, сэтгэл
санаа болон мөн дотоод онцлог зэрэг, бүхий л юмыг хариуцдаг. Энэ маш хялбар бөгөөд
энгийн маягаар өөрийн ухамсар оюуныг нээх бясалгалын арга юм. Ердийн амьдралд бид үр нахиалах, цэцэг дэлгэрэх, жимс боловсрохыг хардаг. Гэхдээ бид үүнийг энэ нь яаж болдог талаар ер боддоггүй. Энэ ажлыг хийдэг хүч
байдаг. Энэ хүчийг мэдэх ганцхан арга бол дотоод системийн тусламжаар л хүн үүнийг мэдрэх
боломжтой. Мөн нэмж хэлэхэд
энэхүү хүн дотор байдаг систем нь зөвхөн \эх үүсвэртэйгээ\ холбоотой байвал л
үйл хэрэгтээ хүнд тусаа үзүүлдэг.
Холбоогүй бол ямар ч
ажиллагаагүй. Бид өөрсдийн дотоод нуугдмал хүчийг мэдэхгүй байж болно, өөрий
үзэсгэлэн гоог мэдэхгүй байж болно, харин энэ холбоо тогтохоор бид өөрсдийн өөрчлөлт, дэвшингүй
хувиралд гайхаж эхэлдэг. Юун түрүүнд ойлгох
хэрэгтэй, энэ холбоо бол бидний бодоод олсон төсөөлөл, зохиосон зүйл биш юм.
Энэ холбоо нь зөвхөн хөгжлийн үйл явц, өөрийн туршлагаар тогтдог. Энэ нь
Сахажа йогийн суурь үндэс юм.
Энэ бол хүний хөгжлийн хамгийн сүүлчийн алхам бөгөөд бидний төв нервийн системэн дээр явагдаж, илэрдэг.
Эхийн
хэвлийд хүний үр 2-3
сар болох тэр үед хүүхдийн тархинд “оюун
ухамсар” цацраг
туяагаар бууж ирдэг. Хүний тархи олон талст хэлбэртэй байдаг. Хүний тархинд
буусан тэр туяа хугарч, хүний нервний системийн 3 шугамруу 3 зохих чанарыг бий
болгон хуваагддаг.
Пингала
Нади буюу баруун шугам, Ида нади буюу зүүн шугам, 3 дахь шугам болох
парасимпатетик нервний систем руу
орж гэрэлтүүдэг. Тэр нарийн энергийн туяа нь цаашид урсаж тархи болон 6
энергийн хүрдээр
дамжин өөрийн туяагаа тэр хүрднүүдэд
үлдээдэг, эцэст нь хүний нугасны доор ирч,
\сакрум гэж эмч нар нэрлэдэг\
олон уулзварт ясанд ирж 3 бүхэл хагас ороогдон хураагддаг. Энэ энергийг
Кундалини гэдэг. Энэ амьд хүчний онцлог нь бие организмыг зохицуулан
тэтгэж, нөхөн төлжүүлж, мөн хөгжүүлэн өсгөх юм. 1-дугаарт эрхтнүүдийг зохицуулан тэтгэдэг, хамгаалдаг, 2-р дугаарт
нөхөн төлжүүлдэг онцлог нь хүнийг эсийг шинэчлэх, засан эмчилэх, тэнцвэржүүлэх, эргэлтэнд оруулдаг, 3-р дугаарт хөгжүүлэн өсгөх, дэвшүүлэх онцлог нь хүнийг хуурмаг төсөөллөөс
гэтэлгэж \хүний тархины түвшнээс дээгүүр оюунлаг болгож\
нийт бүхэл бүтэнг мэдрэх, даяр ухамсартай болгодог.
Хэрвээ
бидний анхаарал ямагт
өнгөрсөн зүйл дээр
уяатай, биелэгдээгүй хүслүүддээ автсаар байх
юм бол бидний зүүн шугам дарамтанд ордог. Тийм хүмүүс сэтгэлийн тэнцвэргүй,
орчны заншил зуршилд хэт их
автсан, мөөрөдөмтгий байдаг, улмаар тэдний зүүн шугам муу байдаг.
Харин хэрвээ хүн хэт их ажиллах донтой, өөрийн
өдөр тутмын амьдралдаа баясаж чаддаггүй бол түүний баруун тал дарамтанд ордог.
Тийм хүмүүс маш эгоист, хувиа хичээсэн, хэний ч үгийг хүлээн авдаггүй, тийм болдог. Ийм тэнцвэргүй байдлын улмаас хүмүүсд стресс туйлшрал үүсч эхэлдэг.
Хүний
энергийн 7 хүрд нэг бүрчлэн
өөрийн онцгой сүнсний чанарыг агуулдаг. Кундалини сэргэхээр нуугдмал чанарууд
нь сэргэж бидний амьдралд илэрч эхэлдэг. Тэгэхлээр тогтмол бясалгаснаар бид
цаанаасаа аяндаа маш динамик эрч хүчтэй, бүтээлч, өөртөө итгэлтэй хүмүүс болохоос гадна мөн нөгөө талаараа бас маш даруу,
нийгүүсэнгүй,
нинжин болдог. Кундалини өгсөөд бидний энергийн төвүүд - хүрднүүдийг тэтгэж эхлэхээр бидний эсэргүүцэх эд эснүүд мөн
бүрэлддэг.
Сахажа йогийн бясалагалыг Шри Матажи Нирмала Деви
үүсгэн боловсруулсан. Шри Матажи
Нирмала Деви нь 1923 онд төрсөн. Бага балчир байхдаа Махатма
Ганди-тай нэг ашрамд амьдарч байсан. Түүний эцэг эх Энэтхэгийн эрх чөлөөний
төлөө тэмцэлд бүхэл амьдралаа
зориулсан бөгөөд өдгөө тэдний нэрийг Энэтхэгт мэдэхгүй хүн ховор билээ. Эрх чөлөөний тэмцэлд нь мөн Шри Матажийг
бага залуу насанд нь шоронд хийж байсан. Тэрээр ноён Шри Вастава-тай гэрлэсний
дараа олон жил Англи-д амьдражээ. Түүний нөхөр НҮБ-ийн Далайн тэнгисийн
салбарын Ерөнхий дарга нь байсан.
1970
онд Шри Матажи нийт хүн төрлөхтний түвшинд хамгийн
сүүлчийн хүрд
болох Сахасрара чакра-г нээсэн. Энэ нь
хүний
хөгжлийг сүүлчийн алхам, үе
шат байгаа юм. Үүний ачаар хүн төрлөхтөн, хөгжлийн түүхэнд, даяар оюуныг, өөрийн бодь байдлыг анх удаа ямар ч
хүчлэл гаргалгүйгээр, хялбархан мэдэрч эхлэх болсон. Хүний эмч мэргэжилтэй Шри Матажи,
Кундалини-г сэргээж,
бодь сүнсийг бүрэлдүүлэх арга барилыг нээж улмаар хүний хөгжлийн үйл явцыг огцом урагшлуулсан юм. Сахажайогийг зорилго бол: амар
амгалан, баяр баясгалантай, зонхил бүрдүүлж уран амьдрах.
Тэгэхлээр, зөвхөн дотоод үйл ажиллагаар хүн өөрийгөө өөрчилж – нийгэм орчин тойрноо өөрчлөх талаар ярих боломжтой. Ач тус нь хувь хүнд зөвхөн илрээд барахгүй мөн гаднах орчин, нийгэмд эерэг нөлөөгөө үзүүлдэг. Өдгөө дэлхий даяар хэдэн зуун мянган хүмүүс энэхүү өөрчлөлтийг мэдэрч үүнийг ач тусыг үзээд байгаа.
Тэгэхлээр, зөвхөн дотоод үйл ажиллагаар хүн өөрийгөө өөрчилж – нийгэм орчин тойрноо өөрчлөх талаар ярих боломжтой. Ач тус нь хувь хүнд зөвхөн илрээд барахгүй мөн гаднах орчин, нийгэмд эерэг нөлөөгөө үзүүлдэг. Өдгөө дэлхий даяар хэдэн зуун мянган хүмүүс энэхүү өөрчлөлтийг мэдэрч үүнийг ач тусыг үзээд байгаа.
Үүнийг хэрэжүүлэхийн тулд хүн эхлээд зулайгаа нээлгээд,
өдөр бүр тогмол, өглөө орой 10-15н
минут бясалгах хэрэгтэй байдаг. Сахажа йог-ийн хүрээнд болох, болохгүй гэсэн дүрэм байдаггүй. Амьдралаа орхиж, хаях шаардлагагүй. Мөн хичээлүүд нь ямар ч
үнэ төлбөргүй бөгөөд өдөр тутмын амьдралд,
зорилго, тэмүүлэлдээ
Сахажа йогийг дэм тусыг хүн хүртдэг.
Энэ
нь маш хялбар, шинжлэх ухааны үндслэлтэй мөн батлагдах боломжтой зүйл. Сахажа йог нь дэлхий даяар маш
өндөр боловсролтой мэргэжилтэн, эмч нар ажилдаг арав гаруй судалгааны төвүүдтэй. Мөн
зөвхөн Сахажа йогийн аргаар
ямар ч эм хэрэглэлгүйгээр эмчилдэг тусгай эмнэлэгүүдтэй. Эмчилгээ нь энергийн хүрд цэгүүд, сувгуудыг засан тэнцвэржүүлдэг.
Зарим эмч нар нь Сахажа йогийн
талаар дэвшилт судалгаа шинжилгээ явуулж Их
Сургуулийн цол хэргэм авсан байдаг.
(эдгэрсэн өвчтөн ярьж байна) -- “би мигрен өвчтэй, толгой талслан өвддөг маш хэцүү байсан. Эхлээд жирийн өдвөж байснаа дараа нь бүүр бөөлжих хүртлээ хурц болдог байсан. Тэгээд үүнд юу ч хийх боломжгүй,
зөвхөн хэвтээд л хэзээ зүгээр болох бол
гээдгийг нь
л хүлээдэг байсан.”
Бясалгал
нь биеийн болон оюун санааны ерөнхий эрүүл мэндийн байдалд сайнаар нөлөөлдөг.
Мөн ужиг архаг болсон байдлыг бас засдаг, жишээ нь астма, мигрен, цусны даралт
гм. (Сахажа йогийн) Бясалгал нь хүний биеэр “Кундалини”
гэж нэрлэгдэх (цэвэр оюуны) энергийг
чөлөөлж урсгах зорилготой.
Нугасны эхээс толгой хүртэл урсах энэхүү оюуны урсгалыг сайжруулахад оршдог. Судлаачид өнөө хүртэл бясалгал хүний тархинд ямар нөлөө үзүүлдэгийг ойлгож мэдээгүй ирсэн. Сахажа йогийн
мэргэжилтнүүд туршлагатай бясалгадаг хэдэн хүмүүсийг цуглуулж тэдэнд
шинжилгээ хийжээ. Тэд тайван амгалан байдалтай байх үед – тэдний тархины бичлэгээр тэднээс альфа эсвэл дельта долгион – ялгарч
байв. Харин судалгаа явуулж буй йогчид цаашид гүн бясалгалд ороход нь тэднээс
Тхета долгион ялгарч буйг олоод
маш их гайхширч, баярлаж
байв. Өнөө үе хүртэл энэ Тхета долгионыг хэмжүүрээр олох, мөн
бүрэн тайлбарлах боломжгүй байсан. Харин
өнөө үед нууцыг нь тайлаад байна.
- (судалгаа
явуулсан эмч ярьж байна) -“Бид судалгаанаар, маш зохион байгуулалтай, идэвхтэй урсах Тхета долгионыг (хэмжих аппаратаар) олж тогтоосон. Энэ
юуг харуулж байна вэ гэвэл, бясалгал бол зөвхөн амар амгалан, тайван
байдлыг олох зүйл биш. Хичнээн мөн
тийм амар тайван, амгалан болгодог ч харин үүнээс илүү, дээгүүр зүйл юм байна гэдгийг энэ судалгаагаар нотлоод байна. Үүнийг дараачийн судалгаа
хийж бүүр тодруулан бататгасан. Жинхэн
(гэгээрэх, бодь болгох) гүн бясалгадаг хэсэг хүмүүс мөн зүгээр тайван амгаланд хүрэх бясгалалын дасгалыг хийж тархийг нь хэмжсэн хэсэг
хүмүүсийг аван
хувааж судалгаа явуулсан
нь бүүр илүү нотлогдох баримт өгсөн.
- ( толгой нь өвддөг байсан өмнөх
ярьж байсан эдгэрсэн өвчтөн үргэлжлүүлэн ярьж байна) --“гадаа гарахаасаа өмнө 5 минут бясалгах эсвэл гаднаас
орж ирээд юмуу мөн унтахаасаа өмнө 5 минут ч гэсэн бясалагал хийх нь, намайг тайвшруулж, нүдээ аниад суух нь үр дүнгээ үзүүлдэг.
Тэгэхлээр энэ нь орхигдуулаад байх ёсгүй,
санууштай,
хүнд маш хэрэгтэй зүйл юм. (хэмээн толгойн өвчнөөсөө салсан эмэгтэй хэлж байна).”
Сахажа йога нь хүний ухамсрыг шинэ
хэмжигдэхүүнд
хүргэдэг онцгой нууц хүчийг идэвхжүүлдэг. Энэ бол гарцаагүй –
стресс, дарамт, өвчин зовлонгоос хол даван гаргадаг,
мартагдсан түүх болсон амар амгалан, эерэг бүхний ертөнцийг нээх түлхүүр юм.
Харин энэ түлхүүр нь хүн бүрт, бидэн дотор оршдог. Үүнийг хүсэх нь бидний сонголт билээ.
No comments:
Post a Comment