Энэ зургийг Шри Матажи-г Ошо-гийн хичээлд ирж байсан гэж буруу
тайлбарлах явдал байдаг:
Шри Матажийн
нөхөр нь өндөр албан тушаалын нэр хүндтэй хүн байсан учир (Ражниш
буюу) Ошо тэднийг өөрийн хичээлдээ (1970 онд) урьсан юм байна. Шри Матажи нөхөртэйгээ хамт тэнд очиж үзээд хүмүүсийг
хэрхэн хуурж гэгээрлээс холдуулж, энергийн түвшинд хүмүүсийн оюун ухааныг балмагдуулж байгааг хараад асар их гутаж, цочирдсон байна.
Хүмүүсийн сонирхдог зүйлсийг уран цэцэн ярин, хүмүүсийг буруу ертөнц рүү,
гэгээрлийг гаднаас нь хардаг болгодог доод ертөнц рүү оруулж байхыг нь харан Шри Матажи шууд далайн эрэгт очин өөрсдийгөө багш хэмээн нэрлэж хүмүүсийн оюуны хүрд сувгуудыг гэмтээдэг ийм муу муухайгаас хүн төрлөхнийг хэрхэн аврах талаар 3хоног, 3 шөнөг гүн бясалгаж, Наргол хотын
далайн эрэгт 1970 оны 5-р сарын 5-ны өдөр, бүх нийт ертөнцийн зулайн хүрдийг
нээжээ. http://symongolia.blogspot.com/2011/03/shri-mataji-opens-primordial-sahasrara.html
Шри Матажи өөрийн яриандаа энэ талаар тодорхой хэлж
байсан. (Ражниш) Ошо-гийн байранд очиж, төв сувгийн биш хуурамч багш нарыг юу хийдгийг нь
харахаар зориуд очсон гэж хэлсэн байдаг... (Ражниш буюу Равана ) Ошо нь олон хүмүүсийг гэгээрлийн нэрийдлээр гэмтээж, дотоод энергийн
систем, Кундалини-г бүр мөсөн үхүүлж, чулуу мэт болгодог байна. (жишээлбэл
мэдрэлийн эд эснүүд мэдрэх мэдрэмж гэж байдаг бол, тэр бүхнийг нь чулуужуулж
өөрчилдөг, оюуны энергийг нь дорой түвшинд буулгадаг аюултай.)
(Ражниш) Ошо-гийн Сатсанг (зан үйл)-д суусан нэг оролцогчийн (Англи хэл дээр)
бичсэн номны хэсгээс та уншиж үзнэ үү:
“Ражниш аажуухнаар өөрийн өндөрлөг рүүгээ дөхөн алга хавсран залбирсан хэвээр, сүсэгтэн олон руугаа эргэн харав. Амьсгал дарам чимээгүй байдал нь цахилгаан долгионыг илт мэдрүүлэхээр байв. Хэт хүчдэлийн дэлбэрэх мэт хөдөлгөөнийг үзэгч олон дунд зохицуулж байгаа хамгаалтын харуулуудыг хүн энд тэндгүй мэдэрч байлаа. Ражниш-ийн өөрийн илт мэдрэгдэх эрчим хүчээ дарсан мэт байв....би үүнийг маш эрчимтэй мэдрэж байв.....хүнээс хэт давсан, илүү хүчийг илэрхийлж байв – гэхдээ тэрхүү сэргээш хүчийн бодит эх үүсвэр нь – өөрийг нь бишэрч шүтсэн, галзуу мэт улайрсан, тогтож ядсан олон түмнээс гаралтайг тэр маш сайн далдлан нууж байлаа.” (Бурхан Ражниш, “Бурхан руугаа бүжиглэж хүрээрэй” номноос 92-р хуудас)

“Цахилган
хүчдэлийн гялбаа мэт зүйлс нь түүний биеэр дамжиж байлаа. Тэр нь дамжин нэг хүнээс
нөгөө рүү нь орон, тойрж зогссон хүмүүсээр дамжаад, буцаад түүн рүү эргээд орж
байлаа. Тэдгээр цахилгаан дамжуулсан хүмүүс нь гэнэт хүчтэй чичрэн салагнаж,
татан унаж эхлэв. Тэд бүгд чөтгөр шүглэсэн мэт, өөрийн биш гадны хүчинд автсан
нь илт харагдаж байв.” (Бурхан Ражниш, “Бурхан руугаа бүжиглэж хүрээрэй.” 148-р
хуудас)
“Гэнэт тэр эмэгтэйн бие нь чичирч байв. Тэр (эмэгтэй) чарлаж, хашгирч байв. Сомендра түүнийг тойрон, түүний
нуруу, түүнийг хүзүү, цээж, гэдсэн дээр гараа тавьж байв. Түүний гарт эрчим хүч
байсан бөгөөд тэр гараа тэр эмэгтэйд хүргэн, хүрэгсэн хэсэг бүрт нь тэр улам
бүр чичирч, галзуу мэт хүчтэй салагнаж байв. Чичрэн, салагнаж, хашгиран, уйлж –
тэрээр энергийн цөм болов....тэрээр гал халуунд автан шатаж буй мэт байв, бүр
эсрэг талд зогсож байсан хүмүүс түүний энергийг мэдрэхээр байв.” (Бурхан Ражниш, “Бурхан руугаа бүжиглэж хүрээрэй” номноос,
149-р хуудас)
Энэ бол амьдын хүчний эсрэг, цэвэр оюуны эсрэг, Бурханы
эсрэг хүмүүсийн үйлддэг энгийн үйлдүүд юм. Тэгээд үүнийгээ “крия”- цэвэрлэгээ
гэж нэрлэдэг. Энэ нь бол юу ч биш, оюуны хүчийг цожроож, өдөөж, хүнийг гэнэт
сэргээш мэт өндөр сэтгэгдэлд оруулдаг янз бүрийн арга байдаг. Хүний биед гэнэт огцом муу юм тохиолдоход жишээ нь, арслан бар харахаараа өөрөө ч мэдэлгүй хурдан гүйж, хайс хашаа даван үсрээд, хүнээс гарахааргүй их чадвар гэнэт гардаг. Хүн гэнэт өндөрөөс үсрэх, эсвэл гэнэт цэл хүйтэн усанд орж өөрийгөө цочроох, гэнэт амьсгаагаа
түргэсгэж, биедээ амьсгалах зав өгөхгүй, үхэлийн аюултай байдалд хүрэхээр - хүний биенд ямарваа нэг муу юм болвол, -хүний систем нь цаанаасаа өөрийгөө хамгаалахын тулд адреналин буюу
бусад эерэг энергийг огцом ялгаруулж өгдөг (энэ нь Кундалини-йн хүч нь огчом энергиэ ялгаруулж байгаан хэрэг юм). (Барууны орнуудад залуус мөн өөрсдийгөө олсоор уяж өндөр гүүрнээс үсэрч "кайф" авдаг). Эхний үедээ эдгээр биенд аюултай, цочроох сэргээш мэт зүйлсийг хийхэд, энэ нь сайхан сэтгэгдэл төрүүлж, хүнийг эрүүлжүүлэх мэт байгаа боловч (аргагүй аюулын үед Кундалини нь хувь хүнийг хамгаалахын тулд дотроос нь огчом ялгарч эерэг гормоонуудыг сэргээдэг), олон удаа хийснээр (Кундалинигаа сэргээх ёстой байгалиар нь биш буруу аргаар, биендээ муу хүчний нөлөөнд өртүүлж, биеэ цочроож, Кундалини-гаа хүчээр сэргээж байгаа учир) хүний эрүүл мэнд сульдан муудаж, энергийн систем,
хүрднүүд, мэдрэлийн систем гэмтэх аюултай байдаг. Учир нь дотоод байгалийн хүчээ хүчээр цочроож сэргээх нь нэг өөр (түр зуурын нөлөөтэй), мөн зөв зүйтэй ёсоор нь сэргээж (асаах нь) бас нэг өөр.
Мөн Христосын шашинд явдаг хүмүүс бурхантай холбогдохыг ухаангүй хүсч зүтгэснээр, зулайн хүрд нь нээгдээгүй байхад, хаалттай хаалга руу хэт зүтгэх мэт улайран зүтгэдэг (мөн буруу бясалгалд, гурав дахь мэлмий рүүгээ хүчлэн төвлөрдөг), хүний хүрд нь нээгдэх зөв аргын эрхгүйн улмаас, хүний оюун нэг бол баруун(доод) нэг бол зүүн (доод) ертөнц рүү ордог. Доод ертөнцийн хэт туйлширсан муу хүчтэй холбогдож, тэдний бие рүү өнгөрсөн зууны хөгжлөөсөө унаж, хоцорч хорогдсон сүнснүүд орж ирэн Христийн шашинд жишээ нь хүмүүс нь еврей хэлээр жишээ нь ярих болдог эсвэл гэрэл зэргийг хардаг болдог. Энэ нь хүнийг хэт эрчимтэй, хэт идэвхитэй, хэт түрэмгий аймшигийн доод ертөнцтөй холбодог. Үүнээс гадна мөн үймрэх, үхмэл мэт болгодог өөр доод ертөнц бас байдаг. Хичнээн Христос гэж дуудлаа ч Христос биш харин эсрэг харын хүчтэй энергээрээ холбогдон галзуу мэт, эсвэл гадна үл харагдах шизо мэтийн өвчтэй болдог.

Төв сувагнаасаа хүн гарахлаар хүн гэрэл болон янз бүрийн
юмс харж эхэлдэг. Улмаар хүн төв хөгжлийн сувагт болж буй зүйлсийг гаднаас нь
хардаг болох буюу өөрөө гэгээрлийн оршихуйгаас гарсан учир гэгээрлийн гэрлийг
гаднаас нь харах явдал үүсдэг... Энэ бол маш аюултай, буруу хөгжлийг үүсгэдэг,
хүнийг хөгжлийн төв сувагнаас нь гаргадаг. Харин хүний сүнс нь энэ биендээ, төв
сувгаараа хөгжих ёстой байтал өөр үхсэн сүнсний эрхшээлд орон, тэдэнд дарагдан,
муу хүчний нөлөөнд нь явах болдог. Зөвхөн Кундалини-г сэргэж, Сахасрара нь нээгдсэнээр хүн
бодитоор гэгээрдэг, эс тэгвээс хичнээс энэ талаар уншсан, мэдсэн, мэдлэгтэй хүн
байлаа ч, энерги оюуны түвшинд зулайн хүрд нь нээгдээгүй, тодорхой түвшинд
хүрээгүй бол - энгийн хүний түвшин байтугай, хүнээс доош, доод ертөнцийн хүчтэй
холбогдон, өөрийн болон бусад хүмүүсийн дотоод систем, хүрднүүдийг гэмтээх аюултай.
http://symongolia.blogspot.com/2012/02/why-shri-matajis-photo-danger-of-osho.html
http://symongolia.blogspot.com/2012/02/why-shri-matajis-photo-danger-of-osho.html
No comments:
Post a Comment