Antoine De Saint-Exupery
Францын алдарт уран зохиолч, гүн ухаантан.
Энэ хүн мөн зулайн Сахасрара чакра нь нээлттэй төрсөн хүн байсан бөгөөд гадна талдаа маш эгэл жирийн хүмүүс бидэнтэй ижилхэн, гагцхүү түүний үлдээсэн амьдарлын дуртатгал мөн зохиосон уран бүтээлүүд өдгөө хүртэл хүмүүсийн хүндэтгэл, бишрэлийг төрүүлсэн хэвээр. Уран зохиолыг нь уншихад хүн бүр ойлгохооргүй ч юм шиг мөртлөө Шри Матажийн хэлснээр
Түүний үлдээсэн хувийн өдрийн тэмдэглэлээс.
"Бурхан минь Танаас би ид шидийг хүсээгүй, харин өдөр тутмын амьдарлд хэрэгтэй амьдрах хүчийг би хүснэм. Бага багаар алхах арга ухаандаа намайг сургаач. Шинэ юмсыг нээн харах цэлмэг оюунаар намайг дүүргээч. Хэрэгтэй үед нь мөн намайг өөртөө итгэлтэй байлгаач.
Чухал бус юмнуудаас нэн тэргүүнийг нь ялган таних нарийн увдистай болгооч. Амьдралыг зүгээр хоосон урсган өнгөрүүлчэлгүй, ноогдсон өдрүүдээ ухаантай хуваарилан --сахилга бат, хэр хэмжээний мэдрэмжтэй болох юмсан, Бурхан минь.. Амьдарлын гэрэл гэгээг үзэлгүй хоцрочихгуй л юмсан... Үе үе, урлагийн сайхныг мэдрэх цаг өөртөө гаргаж байхсан Бурхан минь, тэрхүү боломжийг надаа хайрлаж байгаарай.
Өнгөрсөн үе болон ирээдүйг мөрөөдөн хөөцөөлдөх нь надад ер тустай биш гэдгийг ойлгон мэдэх, үүнийг бат санах гүн ойлголт хайрлаач Бурхан минь. Харин хамгийн ойрхон тулаад ирсэн юм болгоныг аль болох зөв сайн давахад минь туслаж улмаар -нэн саяхан болсон болгон хамгаас чухал, тэргүүн гэдгийг мэдрүүлж байгаарай Бурхан минь.
Амьдралд бүх юм заавал шулуун дардан байх ёстой гэсэн хуурамч бодлуудаас намайг хамгаалаарай. Амьдралд тулгарах - хүндрэл, бүтэлгүйтэл, ялагдал, гутрал энэ бүхэн амьдралын нэгэн хэсэг, энэ бүхнээс бид суралцан дэвшдэг гэдгийг ухааруулж байгаач.
Мөн, хүний бодол нь ихэнхдээ зүрх сэтгэлийн эсрэг байдаг, тэгээд энэ талаар сануулж Бурхан минь, - бодит байдлыг, болсон цагт нь үнэн мөнөөр нь надаа хэлчих сайн санаат хүнийг над руу явуулж байгаарайдаа. Бие махбодь, сэтгэлийг минь тэтгэх өдөр тутмын хоолыг минь өгч байгаач. Хааяа надад Та Өөрийнхөө найзархаг зан, хайр ивээлийг мэдрүүлж “хэрэгтэй хүн шүү” гэсэн тэмдгийг заримдаа нэг явуулж байвал, би хязгааргүй баярлахсан...
Юу ч хийлгүйгээр олон асуудлууд шийдэгддэг билээ, би мэднэ, тиймээс Бурхан минь, надаа хүлээх тэвчээр хайрлаарай... Хамгийн чухал юмсыг хүн өөрөө хэлдэггүй, харин түүнд хэлдэг, бусдаас сонсдог гэдэг билээ, тэгээд Таныг өгүүлэх юмуу бусдыг ярихад би тасалдуулж, сарниулалгүй, үг алдалгүй л сонсох юмсан....
Найз нөхөрлөл хүнд ямар их хэрэгтэй билээ, Та мэднэ. Тиймээс тэрхүү - амьдарлын хамгаас үзэсгэлэнтэй, хамгаас хэцүү, хамгаас эрсдэлтэй хамгаас эмзэг, нандин зүйлсийг мэдрэхэд би бэлэн байгаасай. Хэлээд ч юмуу хэлэлгүйгээр ч бай хамаагүй, өөрийн сайн сайхнаас үлдээх тэрхүү сайхан нөхцөл байдлыг надаа ноогдуулж хайрлаач Бурхан минь. Амьдоалаа хоосон дэмий өнгөөрөөчихвий гэсэн айдсаас намайг хамгаалаач. Миний хүссэнийг бус харин надаа юу хэрэгтэйг л Та олгож байхтун Бурхан минь!
Бага багаар алхах арга ухаандаа намайг сургахтун..."
No comments:
Post a Comment