Нэгэн удаа нэг шавь багшаасаа асууж гэнэ: “ Багш минь, Үнэнээс би хэр хол
байна, юу намайг холдуулж байна?” хэмээж.
“Энэ дэлхийд зөвхөн чи биш - чамтай ижил өнө олон хүн бий. Би чамд 12 үлгэр ярьж өгье”,”харин чи
үүнийг олон удаа уншиж, ойлгосон гэж бодсон ч дахин дахин уншиж, өөртөө нэвтэртэл
судлах ёстой юм шүү. Улмаар, жижиг өгүүллэл нь агуу болж, агуу өгүүлэг нь жижиг
болтол шимтэн ойлгоорой...”гэж багш нь шавьдаа захив. Ингээд багш нь үлгэрээ
ярьж өгчээ:
1-р үлгэр.
“Далай бол худлаа. Далай гэж ер байдаггүй”.... хэмээн
далайн голд нэг дусал өчижээ.
---“Мөн
үүнтэй адил олон хүмүүс байдаг. Бурхны голд байж, Бурхан хэзээ ч байгаагүй хэмээн
тунхаглах олон хүмүүс байдаг билээ”, гэж
Багш нь өгүүлэв.
2-р үлгэр.
“Эрх чөлөөтэй баймаар байна!“ хэмээн далайн нэг дусал
шаардан хашгирав. Гэтэл агуу далай өөрийн нийгүүсэлдээ тэрхүү дуслыг хөвөөн
дээрээ өргөв. “Эрх чөлөөтэй баймаар байна!” гэж далайн усан дахь
дусал дахин шаардаж нэхлээ. Гэтэл нар өөрийн нийгүүсэлдээ дуслыг дээш нь хөөргөж,
дуслыг хумбан үүл рүү шилжүүлэв. “Эрх
чөлөөгөө эдэлмээр байна!” гэж далайн
дусал ахин дахин шаардсаар байв. Үүлнүүд харин түүнийг хүлээн аван буцааж далай
руу нь бороо болгон түүнийг буулган шумбуулав. ---Ийнхүү далайн дусал ахиад
далайн усандаа буцаад л иржээ.
3-р үлгэр.
"Хувийн
бодолтой усны дусал нь хувийн бодолтой дусал болохоос,
Даяар их Далай биш юм", гэж багш нь захив.
Даяар их Далай биш юм", гэж багш нь захив.
4-р үлгэр.
“Эдгээр
бусад дуслууд юу юм". "Надаас л илүү гарахгүй дэг”, - хэмээн боддог далайн дусал байдаг билээ....
5-р үлгэр.
“Гарцаагүй
нэг зүйлийг би ойлголоо." "Би бусад дуслуудаас хамаагүй дээр юм байна” - хэмээн нэг дусал өөрийн бодолдоо уяран учиргүй их бардан бахархажээ.
6-р үлгэр.
“Өө, хө, би Далай гэж зүйлийг би
хэзээ ч мэдэхгүй юм байна даа”, ---хэмээн далайн голд орших нэг дусал санаа
алдан гутарчээ.
7-р үлгэр.
“Тэр далай
малай.., надаа ямар ч хамааг байхгүй ээ...”, --- хэмээн далайн голд орших дусал хэлж гэнэ.
8-р үлгэр.
Далайн голд тэрээр
байсан ч – өөрийн бат үзэл бодлын улмаас – далайг сөрөн, тэмцэж байлаа...
(байгалийн хуулийн эсрэг өөрийн “эрх чөлөөт” сэтгэлгээн доор үйлдэж, өвчин
туссан ч –ДОХ- өвчин туссанаа агуу их баатарлаг үйл мэт авч үзэх жишээтэй – орч.)
9-р үлгэр.
Нэг удаа нэг
дусал далайн дуслуудыг цуглуулан ухуулж: “бүгдээрээ Далайн эсрэг босоцгооё”,
хэмээн уриалж гэнэ.
(байгалийн хуулийн эсрэг сексийн эрх чөлөөний төлөө хувьсгал байгуулах – орч.)
10-р үлгэр.
“Би өөрийн
эрх мэдлийн үүднээс, чамайг энэ өдрөөс эхлэн, далайгаас хасаж байна”, --- хэмээн нэг дусал нь нөгөө дусалдаа захирангуй аргагүй айлдаж
гэнэ.
11-р үлгэр.
“Өөрийн их
хайрандаа би чамайг уусган жаргаая”, хэмээн Далай нь дусалд хэлж байв. ---Гэтэл тэр дусал, өөр нэг дусалдаа дурлан Далайн хэлснийг сонсох ч завгүй явжээ.
12-р үлгэр.
“Хэрвээ би бусад бүхий л дуслуудыг өөрийн
зүрхэндээ хамруулж чадвал би Далай Тэнгис болох юм байна даа” гээд дусал
бусдыгаа зүрхэндээ хамруулж эхлэв. Гэвч түүнийг өмнө нэг цагт маш ихээр
зовоосон ганц дусал байж гэнэ. Түүний амьдралд хамгаас их зовлон тарьсан
тэрнийг дусал өөрийн агуу их хайрандаа хамруулж чадалгүй орхиж гэнэ.
---Тиймээс, зөвхөн ганцхан, цорын ганц түүнийг орхигдуулснаас болж, --- тэрээр Далай болж чадсангүй гэнэ.
---Тиймээс, зөвхөн ганцхан, цорын ганц түүнийг орхигдуулснаас болж, --- тэрээр Далай болж чадсангүй гэнэ.
Багагүй хугацаа өнгөрсний дараа, шавь нь Багш
дээрээ ирээд: “Багш минь хэлээч,
Далай болсон дусал бий юу?” Гэтэл Багш нь шавьдаа сүүлчийн үлгэрийг ярьж өгчээ:
Нэг удаа нэг дусал
байжээ. Тэр нь далайн гүн аниргүй гүнзгийг, далайн алс холын нууцыг хүсэн мөрөөдөн
хайгуулчилсаар байжээ. Тиймээс Далай түүнд хүрч: “чи бол миний хэсэг юм, хэмээн
өгүүлэн: ”Чи бол би, - би бол чи”, гээд өврөө дэлгэн дуслыг энгэртээ аван түүнийг
агуу хайрандаа уусгаж гэнэ. Тэгээд энэ өдрөөс эхлэн Далайн бүхий л чанарыг мөн жижиг
дусал агуулах болжээ, тэрээр Далай болон хувиржээ. Улмаар, дусал - Далайн аниргүй
болж, Далайн хязгааргүй болж, Далайн гүн гүнзгий болжээ. Тэгээд эдгээр бүх зүйл нь мөн хорвоод
ерөөл нэмэр болжээ.
“Далайг чин сэтгэлээсээ мөрөөддөг хэн нэгнийг Далай
Тэнгис нь өөртөө хамруулж агуу их өршөөлдөө уусган авдаг юм, шавь минь” гэж
багш нь хэлэв.
“Тэгвэл
багшаа, тэр дусал нь маш их харанхуй, халтар, нүгэлтэй байвал яах билээ Багш
минь?” гэв. Гэтэл багш нь бүхий л цээжнээсээ инээд алдан хөхрөж: “ямар ч дуслыг
ариусгаж чадахгүй Далай гэж байхгүй билээ”, хэмээн шавьдаа хандан өгүүлжээ.
Төгсгөл:
Бүх зүйлийг эхлүүлсэн нэгэн хүч байдаг. Тэрээр бүхий л огторгуй ертөнцөөр
дамжин, атом бүрээр нэвтрэн урсаж, амьд бүхнийг тогтоож, хөгжүүлж хамгаас дээд
рүү хувирган өөрчилдөг, бүхний цаана орших хөдөлгөгч хүчин билээ. Түүний талаар
уншсан хүмүүсд тэр нь нууц болон хоногшдог. Түүнийг сэргээсэн хүмүүсд нь сэрүүн
салхиар илэрдэг. Гарын алганаас нь сэнгэнэж мэдрэгддэг. Зулайн хэсгээр урсаж
гардаг. Нарийн салхи мэт. Бурхны хүч. Амьдын булаг. Цэвэр оюуны сэхээрэл.
Зөвхөн тэр нь л хүнийг бодлоос дээгүүр авчирч, хүний тархийг гэгээрүүлдэг. Чөлөөлдөг.
Баяр, жаргал, ухаарлыг авчирдаг. Хамгаас дээд оргилд хүргэдэг. Ариун биеийн оршихуйг
мэдрүүлдэг.
Бүх зүйлийн Эх гэж энэхүү хүчийг нэрлэдэг билээ. Дао, Руах, Ариун Сүнс,
Кундалини г.м... Тиймээ, маш олон нэрээр үүнийг хүн нэрлэсэн байдаг. Гэвч энэ
нь зөвхөн үгс хэвээр байсаар л...
Харин хэрвээ энэ хүч нь хүнд сэргэж, хүн өөрөө үүнийг мэдрээд ирвэл, бүхий
л ертөнцийн мэдлэг нь мөн түүний мэдлэг болон хувирдаг. Түүний оршихуй Бурханлаг
болдог.
Усны дусал далай болохоос нааш зүйлсийг үл ойлгох билээ. Харин
хэрвээ дусал нь далайд уусаж чадваас, оюун нь нээгдэж, огторгуйн ухамсартай болдог.
Хүн дахин төрөх, сэхээрэх хэрэгтэй гэж бүхий л сударт захисан байдаг.
Тиймээс энэ дэлхийн агууг эрмэлзэгч хэн бүхэн бүгд сэрэхтүн. Өнөө үед төрсөн
чинь зуурдын, санаандгүй биш юм. Иймээс сэрэхтүн. Далай их оюуныг хайгуулчилах
тун.
No comments:
Post a Comment