Friday, March 22, 2013

from news



http://www.ilmomentochecambieralatuavita.it/component/tz_portfolio/article?id=144


           Сахажа йог болон Unesco-гийн холбоодын хамтын үйл ажиллагааны нэгэн хэсэг болгон “Мөнхийн үнэлэмж” нэртэй олон улсын сахажа ( йогчдын) жүжигчдийн бүрэлдэхүүн нь “Урлаг, хөгжим,  даяар ёс зүй” сэдвээр өөрсдийн тоглолтоо 3-р сарын 8-12 хооронд танилцуулан толилуулжээ.

           Энэхүү чуулга уулзалт нь -  “өнөөгийн хямрал доройтлын эсрэг хүн төрлөхтнийг сэхээрүүлэн соёоруулах” UNESCO-гийн уриан доор явагдсан бөгөөд  “Дэлхийн Ес зүйн өдөр”-ийг тогтоох талаар мөн хэлэлцэн ярилцжээ. Хосгүй үнэлэмж бүхий урлаг, дуу, хөгжмөөр дамжуулан санал бодлоо хуваалцан,  эелдэг холбоог тогтооход  Итали улсаас албан ёсоор чуулга хуралдааныг зохион байгуулахад нутагтаа  хүлээн авчээ.

           2010 оноос хойш UNESCO-гийн Энх тайвны төвөөс - Сахажа йогийн бясалгалыг түншээ болгон, дэлхийн амар амгаланг түгээх үйлдээ сонгон шалгаруулж, амар амгаланг - юун түрүүнд хувь хүнд дотроос нь тогтоосноор энэ нь гадна бодитоор илрэнэ гэсэн үйлийг хэрэгжүүлж эхлээд байна.

           UNESCO-гийн Энхтайвны төвөөс, албан ёсны түнш байгууллагуудтай хамтран ажиллаж, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт, UNESCO-гийн зорилгот бодлогыг нэвтрүүлэн, дэлхийн энх тайвныг дэмжин ялгаварлалгүй, хүлээцтэй, нийцтэй хандах явдлыг дэвшүүлэн ажиллаж буй. Тэд (UNESCO) Сахажа йог-г сонгож, тэдний талаар бичихдээ: “энэ бясалгал нь хялбархан мөн дээд зэргийн хосгүй юм. Энэ нь хүний ядаргааг тайлж, сайн сайхныг нэмэгдүүлдэг юм байна. Төвлөрөх чадварыг сайжруулж, хувь хүнийг илүү тэнцвэртэй, төв болгоход тусалж байна.  Сахажа йог нь хүний бүхий л талын нөөц боломжуудыг хөгжүүлж, идэвхжүүлж, бататгаж, цогц нэгдмэл болгоход зориулагдсан арга барил. Манайд болон дэлхий даяар амар амгалан, энх тайвныг түгээх бодит зэмсэг болно.

               Сахажа йогийн  тусламжаар, хүн одоо цагтаа хялбархан (өөрөө өөрөөрөө) байж, сүнслэг болон бодит байдалдаа амгалан, бодол санаандаа (самуураагүй) аниргүй тайван болдог. Энэхүү бясалгалын аниргүйн амт нь хувьсгал мэт эрс, мэдэгдэхүйц барьцтай, нэг хичээлийн явцад л үүний үр дүнд хүрэх боломжтой.

              Тогтмол хичээллэснээр хүний эрүүл мэндийн асуудал багасч, бүх зүйлстэй/ орчинтойгоо уялдан зохилдох байдалд хүрэх бүрэн боломжтой. Бүхий л  түвшинд өөрийгөө сайжруулах өөртөө оруулах хөрөнгө оруулалт болно. Хичээлүүд нь үнэ төлбөргүй бөгөөд хэн ч хамрагдах боломжтой.” 
-----
Дэлхий даяар хүнд ээлтэй, нийт олонд үр дүнгээ бодитоор үзүүлдэг Сахажа йога, Шри Матажи багшийн ач тусыг тунхаглан, төрсөн өдрийг нь тэмдэглэн өнгөрөөжээ. Италийн нийслэл Ром-д хотын майорын Campidoglio ордонд Сахажа йог болон Шри Матажийн талаар арга хэмжээ, хурал семинар зохион байгуулсан байна.

In Rome In Campidoglio , the main house of the Major of Rome is being celebrating Shri Mataji and presenting Sahaja Yoga. 


http://new.livestream.com/accounts/2214793/events/1945092/videos/14360820


-------

As part of the World Council of the World Federation of UNESCO Clubs, Centres and Association (WFUCA), held in Lucca 8 to March 12, Sahaja Yoga will be present with the international company, founded by Shri Mataji Nirmala Devi, Theater of Eternal values ​​(the theater of eternal values) in the conference "universal language of art and music for a global ethic."

The summit follows the UNESCO appeal for the birth of a new humanism as an antidote to the current crisis of civilization and envisages the establishment of the World Day of Ethics. Italy hosts this event as the home of universal values ​​such as art and music, as fundamental elements of a new system of shared ideals and peaceful relations.

Since 2010, UNESCO Center for Peace has chosen as an official partner of Sahaja Yoga meditation how to support the dissemination of world peace because it says that you can not get it first if individuals do not perceive their own inner peace.

UNESCO Center for Peace, promotes the ideals of UNESCO by creating partnerships with its official partners to operate educational exchanges, scientific and cultural to promote world peace, tolerance and acceptance of difference. They chose Sahaja Yoga because, in their opinion, "this meditation is a simple and famous. It helps to reduce stress and increase well-being of the person. Improves concentration and helps people become more centered and balanced. Sahaja Yoga is designed to develop, strengthen and integrate the human potential in every aspect. Truly become instruments of peace in our country and around the world.

With Sahaja Yoga one can easily be actually present and harness its power to achieve a holistic balance as well as a realistic state of peace and silence of mind. The experience of silence is so revolutionary and tangible can be achieved during a lesson.

With regular practice, health problems can be eliminated and harmony with all things are possible. It 's an investment in themselves essential to improve at every level. All courses and seminars are offered free and anyone can participate. "

The representatives of this company, Victor Vertunni and his "Family & Friends" in the laboratory UNESCO "ethics and music" on the morning of March 10, will present their lecture "Music for a global ethic based on the spiritual growth of the human being "put to music where the best poems of the English poet William Blake on the theme of childhood, of respect for women and the spiritual awakening taken from:" William Blake's songs of innocence and of experience ".

Blake had discovered the subtle connection between the spiritual man and the creative force that created the cosmos. The spiritual message of Blake announces a striking importance for man to an awareness of his surroundings through the experience of his own inner awakening. It is no coincidence then, that during the performance of the Theater of Eternal Values ​​not uncommon to occur spontaneously awakening of the Kundalini energy, which is the basis of the experience of self-realization.
 

Monday, February 18, 2013

"Чин зүрхний өмсгөл" шүлэгний орчуулга

Чи өөрийнхөө чин зүрхэнд хувцас оёж өгөөрэй...
Танилууд чинь хэдийнээ, гоёлоороо өрсөлдөн гайхуулна,
Нэг нь юуг ч үл тоомсорлох хямсгар чулуун нөмрөгтэй бол,
Нөгөө нь хор хилэнцээр бүрхсэн 2 нүүрээр дэгжирхэнэ.

Хэн нэг нь заль мэхээр үдшийн даашинз урласан байна,
Зарим нэг нь хонзонтой, өшөө хорсолоор хээнцэрхэнэ,
Харин чи -- цайлган, нинжин сэтгэлээ өмссөн учир...
Хуучинсаг загвартай болохоор анхаарал ч бага татах юм...

...Хүүхэд насандаа  чи "итгэл"-ээр гоёх дуртай байсан.
Чин зүрх чинь үүнийг өнөө удаан элээж дээ,
Өмсөхөд ч багадаж, оёдлоороо ч ханзарч...
Гэвч "муу санаа", "атаархал" зэргийг
зүрх чинь харин үл тоох юм...

Өөрийн биш хувцасыг ямар өмсөлтэй биш дээ.
"Эргэлзээ"-г нөмрөхийн оронд "найдвар"-ыг өмсөж үзээрэй.
Хов живийн гоёл чимэг нь багт наадамд л тохирдог учир,
Хуурамч багаар зүрхээ бүрхэж бүү далдлаарай...

"Худал амлалт"-ыг сонгосноос "ичих сэтгэл" нь хавьгүй дээр,
"Хайр итгэлцлэл"-ийн даашинзыг сонгож өмсөн нь дээр бизээ,
Ашиг бодож оёуулсан богинохон банзалтай явснаас
Алаг зүрхээ халхлаагүй "чин зүрхээрээ" байсан нь дээр биз...

Чин зүрхний өмсгөлөө моодны болгох гэж бүү яар...
Гадны нөлөө стиль нь чамд таарах албагүй шүү...
Чин зүрхээ хувцаслах нь гарцаагүй гоё боловчиг
Гаднах өмсгөл нь харин зүрхгүйгээр оршино гэж үү...?

Оросын сахажа йогч Ирина Самарина-гийн шүлгээс орчуулав:


Ты сшей одежду для души, ведь ей неловко…
Её знакомые давно форсят в обновках,
На ком-то шаль из равнодушия с камнями,
На ком-то злоба и двуличие с шипами.

А кто-то платье сшил вечернее из лести,
Кому-то нравится носить наряд из мести,
А ты одета в простоту и состраданье…
Они не в моде и остались без вниманья…

Ты в детстве платья из доверия любила.
Твоя душа его годами износила,
Оно теперь трещит по швам и стало тесно…
Но зло и зависть для души не интересны…

Зачем пытаться не свою носить одежду?
Взамен сомнениям примерь к душе надежду.
Наряд из сплетен, как костюм для маскарада,
Фальшивых масок на душе совсем не надо…

Пусть лучше совесть, чем пустые обещанья,
Пусть лучше платья из Любви и пониманья,
Чем мини-юбка, что из выгоды пошита,
А лучше душу оставляй совсем открытой…

Души наряд ты не спеши менять по моде.
Чужой совет по стилю вряд ли ей подходит…
Наряды душу, без сомненья, украшают,
Но без души одежда роли не играет…

Ирина Самарина
https://www.facebook.com/photo.php?fbid=413570485398657&set=a.166585913430450.45009.133557450066630&type=1&theater  




Saturday, January 5, 2013

Shri Mataji: Why do we catch; Халдвар авдаг шалтгааны талаар




3-р  хүрдэн дээр иш татаж тайлбарласан Шри Матажийн лекцний хэсгээс. 

"Энд - хүний (хүн байх зүй тогтоолдотоод чанар байрладаг (Нааби чакранд).
Нүүрс төрөгч нь 4 валенцтай байдаг бол, та нар 10 валенцтай байдаг юм. Хэрвээ эдгээр валенц нь дутагдаж байвал, химийн холболтын хуулийн дагуу, нэг дутагдалтай валенцтай бол холбоо үе нь дутуу болохоор хүн дутагдалтай болдог. Улмаар, тэр өөр нэг юмыг олон түүндээ наалдан нэгддэг.                                 Тэгэхлээр, - илүү мөн дутуу валенцтай байх явдал тохиолддог байна. Хэрвээ та илүүдэл валенцтай бол та бусад хүмүүс рүү халдаж юмаа хүнд шахдаг (нөлөө бүхий, өөрийн хүний түвшний үзэл бодол, чанараасаа бусдад шахдаг ). Хэрвээ та дутуу хасах валенцтай бол та бусад хүмүүсд наалдаж, тэдний зүйлийг өөртөө авдаг.  Энд химийн бүтэц бүрэлддэгтэй яг ижилхэн явц болдог.
            Тэгэхлээр эдгээр валенцнууд нь биднийг тэнцвэртэй байлгах гэж суулгагдсан байдаг. Ворэн хэлж байснаар, та зулайгаа нээлгэж бодь болохоор, - таны дхарма буюу зүй тогтоолын 10 захирамж/зарчим чинь гэгээрдэг - тэрхүү хүч чинь дотроосоо сэргээнэ гэж тайлбарласан. Та тэр хүч нь болно гэсэн үг. Та шашингаас ангид болно. Та ямарч шажин мөрдөх шаардлагагүй, та зүгээр л дотроо тийм (зүй) болох болно. Та маш уялдаа нийцтэй, нэгдмэл хүн болох болдог.
            Жишээлбэл: ямар нэгэн хүнд төмс идэх нь зохисгүй байхад, тэр хүн нь шууд л тэр төмсийг идэх дургүй болох жишээтэй. Бодь болохоос өмнө бүүр эсрэгээр байдаг, төмс идэх ёсгүй байтал, тэр хүн маш их идээд байдаг явдал байдаг. Бодь болсны дараа та зүгээр л (өөрийнхөө эсрэг, зохисгүй зүйлсийгхийхээ байдаг, та дотроо маш нэгдмэл, уялдаатай хүн болон хувирдаг. Бидэн дотор байдаг, биднийг тэтгэдэг хүч нь маш гэгээрч улмаар таны бүхий л үзэл бодол, чухавчилах зүйл чинь бүр мөсөн өөр болж юмсыг цэвэр энергийн долгионы түвшинд дүгнэж эхлэх болдог. Жишээлбэл Олимпия гээд жижиг охин, тэр шөлнөөс өөр юм ер идэж өгдөггүй хүүхэд байгаа, харин би түүнд идэх юм өгвөл тэр идэж эхэлдэг. Өөр хэн ч бай юм өгөхөд идэж өгдөггүй. Харин намайг өгөхөөр тэр дахиж нэхэж байгаад иддэг. Гайхалтай нь: тэр хүүхэд цэвэр долгионыг ялгаж байгаа нь энд харагдана.

Хэрвээ та нар цэвэр энергийн долгионыг мэддэг бол, та нар өөрсдийн валенцийг зохистой байдалд нь (тогтоож) байлгахыг маш хялбархан мэдэх болно. Яагаад гэвэл та нар тэрхүү оюуны энергитэй болох учраас. Зөвхөн үүгээр ч биш мөн та тэр цэвэр долгионы урсгалд дуртай болж, өөр юмсанд та тэгж их дурлахаа байна. Яагаад гэвэл цэвэр энергийн долгион нь танаар дамжаад урсаад эхэлхээр, таны Амин сүнс таны төв мэдрэлийн системэнд чинь баяр баясгалан болон бууж ирэн, цацруулж эхэлдэг.  Энэ бол Амин сүнсний онцлог юм.  Та баяр баясгаланг мэдэрч эхлэх болно. 
Тэгээд та баяр баясгаланг  мэдрээд эхэлвэл, та үүнийгээ юугаар ч сольж, орхихыг хүсэхгүй. Зөвхөн үүнээс баяр таашаал авахыг л хүсэх болдог. Улмаар та өөрөө мэдлэг болж, тэгээд гэдэсний хэсэгт байдаг - элгээр тэтгэгддэг- анхаарал чинь хүртэл гэгээрэн гэрэлтэх болдог."


Бид химийн хичээл дээр үздэг элементууд шиг байгалийн хуулийн дагуу урвал, хувиралд орон (доош уначихгүй бол дэвшин дээш) хөгжин илүү том юм руу холбогдох жамтай  байдаг, чадвал илүү том хэмжигдэхүүнд холбоо уялдаа үүсгэж дээшилдэг, энэ талаар өмнө доорх линкэнд http://symongolia.blogspot.com/2011/07/blog-post.html бичиж байсан, та үзэж сонирхоорой.

Friday, January 4, 2013

Хүчтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

"Mahatma Gandhi used to say… 'what is the non-violence of the weak'… 'the weak has to be non-violent'… 'but the non-violence of the powerful is the sign of the real non-violence'. Those who are confident of their powers… why should they aggress others… they just stand. Those who are violent, angry, hot tempered, jump at everyone, torture everyone, trouble everyone… are the people who are very weak charactered… their character is weak… that’s the sign of a person who is either possessed and under the influence of the possession, or he's too weak and he's possessed by his anger because he doesn’t have that much power to bear anything. The one who has the power to bear is the powerful… the one who does not have any power to bear, "I can't bear… I don’t like" - such a person is a useless thing for this earth. So the power of a person lies in bearing things… how much you can bear… how much you can undergo without feeling it" Shri Mataji (871004)


" Махатма Ганди хүч хэрэглэхээс татгалзах (муугийн талд орохгүй байх) талаар... хүмүүсд их ухуулдаг байсан... (Шри Матажи бага насаа Ганди-йн байранд хамт өнгөрөөсөн бөгөөд Ганди түүнийг өхөөрдөн сүнслэг сэдвээр хоорондоо их ярилцдаг байсан)
сул хүн цаанаасаа хүч хомс учир хүчирхийлэлээс хол байдаг, 
харин хүчтэй байж хүчээ хэрэглэлгүй түрэмгийлэлээсээ татгалзана гэдэг нь бол - жинхэн хүчтэй хүний илрэл юм. Өөрийнхөө хүчинд бат итгэлтэй хүн бусад хүн рүү дайрдаггүй. Тэд зүгээр л өөрийнхөө хүчинд (эерэг талдаа) бат зогсож байдаг.
...Ширүүн, догшин, уур нь буцалсан, дээр нь хүн болгон руу үсэрч түрэмгийлсэн, хүнийг зовоодог хүмүүс бол сул дорой юм... Тэд сул чанарын хүмүүс. ЯАГААД ГЭВЭЛ ямарваа нэг ЮМЫГ ДААХ ЧАДВАРГҮЙ УЧИР. Юмсыг даах чадвартай нэг нь бол агуу хүчтэй... (Гадна болж байгаа юмсанд хөндөгддөггүй, сөрвийж уурладаггүй, харин эсрэгээрээ гаднаас ирэх довтолгооныг уусган хайлуулж амар амгаланг өгч байдаг тийм хүнийг жинхэнэ агуу хүчтэй хүн гэнэ...)
"Үүнийг би тэсэхгүй", "Ийм юманд би дургүй" гэдэг  хүмүүс энэ дэлхий дээр ямар ч хэрэггүй хүмүүс юм.
Тэгэхлээр, хэр их юмсыг дааж байна, хэр их зүйлсийг түүртэлгүй давж гарч байна, үүнд хүний хүч оршдог. 
Шри Матажийн 87оны, 10 сарын 4-нд хэлсэн лекцний түүврээс...

(Нэмж хэлэхэд, тэвчих-даах чадвар бол муу юмсыг зүгээр тэсээд өнгөрөөнө гэсэн ойлголт биш, харин эдгээр хэцүү, муу зүйлсийг илүү тэнцвэртэй, төв байдлаас нь шийдэж, сайн зүйлсийн талд өөрөө зогсож, сайныг нь дэмжиж мууг нь (хамтдаа, бусаддаа тусалж) давж гарахыг хэлэх байх гэдгийг сая үүнийг бичиж байхдаа дахин ухаарнам. ...Амьдралдаа алхам бүртээ тэрхүү "Сайны" хүчинд зогсож, "сайныг" нь өөртөө ч, өрөөлд ч нэмэгдүүлж амьдрахыг санаж явахсан...)
 

Sunday, April 1, 2012

Цэвэр мэдлэг, чадвар бүтээлийн хүрдний талаар



Шри Матажийн 1983 оны 9-р сарын 26-нд Лос Анжелес хотноо шинэ хүмүүсд хандан хэлсэн ярианаас.

“...Кундалини нь дээш өгсөхдөө энергийн хүрдүүдийг засч, нээгдүүлдэг. Энэ удаа 2-р хүрд болох Свадистаны талаар ярья.
....Миний мэддэг нэг хүн надаас: “Эх  минь, би ажил олж хиймээр байна, юу хийвэл зүгээр вэ?” гэж асуусан юм. Тэгэхээр нь би: “-Чи юу хиймээр байна даа?” гэж асуухад: “- Таны зөвлөснөөр л болъё” гэв. “Тэгвэл чи интерьер дизайнер бол л доо.” Гэтэл тэр: “-Би юу? Би модны талаар ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Тийм байжби яаж интерьер дизайнер болох билээ” гэлээ. Би түүнд: “-Зүгээр л өөрийнхөө цэвэр долгионыг ашиглаад үз дээ” гэж хэлсэн юм. Та бүхэн гайхах болно. Тэр залуу тэгээд уг мэргэжлээр ажиллаад, сая сая рупийн орлоготой болсон. Яагаад гэвэл, хүний Кундалини сэргээд, зулайн хүрд нээгдэхээр хүн хязгааргүй бүтээлч болдог. Таны урлан бүтээх мэдрэмж  маш нарийн, маш гайхамшигтай сайхан болж, та урлагийг маш нарийн мэдэрч эхэлнэ. Бусад хүмүүс таныг тийм мэргэжил эзэмшээгүйбайж яаж ийм чадварлаг байж чадаж байна? хэмээн гайхах болно.
Нэг удаа намайг Японд байхад Икебанаурлах (Япон ардын уламжлалт амьд цэцэгсийн урлаг) уралдаан болж байсан. Би Икебанагийн хичээлд очиход тэд: “-Та нэгийг хийгээд үздээ” гэцгээсэн. Тэгэхээр нь би: “-Тэгье!” хэмээн хийж үзэв. Гэтэл би Икебана гэдэг үгийг ч мэдэхгүй байж, хамгийн өндөр оноог авчихав. Маш гайхалтай.
Би өмнө нь хэзээ ч хийж байгаагүй барилгын архитектурын талаар мэдэхгүй мөртлөө байшин барилгын, мөн дотоод засал бүх зүлийнх нь зураг төсвийг гаргасан. Энэ бүхнийг яаж хийх ёстойг нь би мэдэхгүй байсан ч маш сайн хийж чадсан.
Яагаад гэвэл, 2-р хүрдээ нээснээр хүнбүр уран бүтээлч болдог юм. Тэгэхлээр, тэрхүү урлах чадвар нь таны доторх авъяасын Бурханы ерөөл юм.
Хичээлдээ тааруу, сурлага муутай хүүхдүүд хүртэл... Нэг хүн хүүгээ над дээр авчраад: “-Манай хүү сургуулиасаа хөөгдөх гээд байна. Юу ч сурах, цээжлэх чадваргүй, ой муутай, юунд ч хэрэггүй өнгөрсөн толгой байна” гэв. Би тэгэхээр нь:“-За яахав” гээд: “-Хүүгээ сахажа йогт авчраач дээ” гэж хэлсэн, мөнхүүгийн зулайг нь нээж өгөв. Гэтэл тэр хүүхэд дараа нь шалгалтаа хамгийн тэргүүнд онц дүнтэй өгөөд барахгүй, дээд сургуулийн тэтгэлэгт хүртэл тэнцсэн байна. Одоо тэр хүүхэд ийм залуухан байж, өндөр цалинтайсайхан ажилтай болж надад: “-Эх минь, над шиг тэнэг хүүхэд ийм өндөр тушаалтай болсонд хүмүүс маш их гайхдаг” хэмээн захидал бичсэн билээ. 
Өнөөдөр, Махараштра мужийн сургуулийндунд болон их дээд сургуулийн тэтгэлэг авсан бүх хүүхдүүд сахажа йогчид байна.
Тэгэхлээр, энэхүү дотроос ажиллаад байгаа хүч нь маш агуу хүч юм. Хэрвээ та энэ долгионоос жимс, мод, ургамалд ч юмуу, амьдралд чухал юу ч байлаа, тариа будаанд (энэхүү хүчний энергээсөгөөд үзвэл та бүхэн гайхах болно. Тариа будаа хэмжээнээсээ илүү их ургаж, амт шимт нь хүртэл маш сайхан, мөн удаан хугацаанд мууддаггүй. Нэг удаа хөдөө аж ахуйн хүрээлэнгийн эрдэмтэн багш үүнийг хөх буудайн дээр судалгааны ажилдаа албан ёсоор туршиж үзсэн. Буудайг энергижүүлснээр тэр нь ердийн буудайнаас 6 дахин том хэмжээтэй ургасан. Ургацаа хураагаад тэд тэрхүү долгионжуулсан буудайг энэ заал шиг том агуулахад хадгалсан. Агуулахад өөр олон хүнсний зүйлс байсан. Гэтэл Энэтхэгт ямагт хөнөөл учруулж байдаг хархнууд нь бусад хүнснээс нь бүгдийг ньөм цөм идсэн ч, тэр энергижсэн буудайнд огт хүрээгүй байсан. Амьтад хүртэл үүнийг мэддэг. Тэд энергийг чинь ойлгож, ялгадаг. Тэд хэзээ ч тань руу дайрахгүй, таныг зовоохгүй. Арслан, бар хүртэл гэгээнтэн хүнийг хараад хэзээ ч дайрдаггүй. Та бүхэн арслан барыг маш хялбархан гартаа оруулж чадна. Энэ бол гэгээнтэн  хүний хүч юм.
Та бүхэнд хязгааргүй их бүтээлч чанар бүрэлдэн бий болно. Танд байгаа хамгийн том бүтээлч чанар бол энгийн хүнийг шинэ гэгээлэг хүн болгох чадвар юм. “Өндгийг шувуу болгон хувиргах” чадвар бол таны олох хамгийн том ерөөл юм. Энэ нь бол бүхий л хүн төрөлхтнийг, бүхий л шинэ түвшин рүү шилжүүлэх, таны дотор байдаг 5-дахь хэмжигдэхүүний  гэгээрлийн чинь хүч юм.
Та бүхэн шинжлэх ухааны талаар ч ярьж болно. Манай нэг эрдэмтэн энд ирсэн байгаа. Тэрээр шинжлэх ухааны доктор, химийн мэргэжилтэн хүн. Би түүнд устөрөгч, хүчилтөрөгч, азот нь бидний дотор хаана байрладаг талаар хэлэхэд, тэр гайхан: “-Эх минь, та яаж мэддэг юм бэ?” гэв.“-Би яагаад мэддэг вэ, гэдгээ мэдэхгүй. Гэхдээ би энэ нь ийм л байдаг гэдгийг мэддэг.” гэв. Намайг пептоны мушгираа болон шулуун хөдөлгөөний талаар хэлэхэд, тэр маш гайхаж: “-Би үүнийг мэддэг болохын тулд, маш удаан сурах хэрэгтэй байсан” гэв. “Сахажа йогт та юу ч сурах шаардлагагүй” гэж би хэлсэн. Та жаахан л юм мэдэж байвал, цааш нь юу гэдгийг шууд л өөрөө мэддэг болно.
Хоёрдугаар хүрдийг эзэмших ур чадвар нь танд “цэвэр мэдлэг” нээгдэхээр бий болдог. Кундалинийг эзэмших цэвэр мэдлэг, амин сүнсний цэвэр мэдлэг, Бурханы талаарх цэвэр мэдлэг. Хэрвээ та үүнд хүрэх юм бол, та хамгийн дээд юманд хүрсэн гэсэн үг. Яагаад гэвэл, та төв голоосоо уужирч тэлээд ирэхээр, таны хувийн чанар өргөжиж, таны мэдрэмж, таны хөгжлийн үйл явц нэмэгдээд ирнэ. Ийм маягаар та нэг зүйлээс, нөгөө рүү хөгжин, дараачийн зүйлд хүрч, үүнээсээ дараагийнхад нь хүрч, энэ мэтээр өсөн дэлгэрсээр байх болно.”


Tuesday, March 27, 2012

Mooladhara буюу 1-р хүрдний үндсэн чанарын талаар


What Principle navigates the Birds, fishes and dogs

 " Can you imagine the Birds go all the way from Siberia to Australia. How do they manage? What gives them the direction? It is the innocence, and the innocence is a magnet.  In human being you don't find it evolved so much. They know which is north, south, east and west. Even a little bee will return to the place from where it comes. Even the fish have direction. Human beings can get lost. If you leave your dogs 5 miles away he will come back. How does he find the way? Their qualities, which are built within them through innocence, are actually the qualities of electromagnetic force and also pranana, which means when this electromagnetic force is charged with Shri Ganesha 's principle. They are so systematic, clean and sensible, but they are not ritualistic. Whatever God has given them, they are bound by that and they live within that boundary. Even if you go up to the stage of the animals, which live with the human being, they too are very affectionate. They just want love. One day if you do not care for your dog he will just not eat his food. It is so remarkable. I have seen among children, how they just want to love. They don't accept anything else except love. But as soon as they start growing up, specially in a materialistic world, then the whole materialism comes up". (Shri Mataji, 19. 09.1993)

Ямар зарчимаар шувууд, загаснууд, ноход амьтад зүг чигээ олдог вэ?

 “Та нар боддоо, шувууд Сибирийн нутгаас холын Австрали хүртэл нисдэг. Яаж тэд нар тэгж чаддаг билээ? Тэд чиглэх зүгээ хаанаас яаж мэддэг билээ?
Энэ нь бол тэдний гэмгүй цайлган байдлаас гаралтай юм. Энэхүү гэмгүй байдал нь –соронз юм. Хүнд энэхүү чанар нь тэгж ихээр хөгжсөн нь нэг их илэрдэггүй л дээ. Амьтад бол хойд зүг аль чиглэлд, өмнөд, дорно, өрнө зүг гээд хаана байдгийг мэддэг. Жижиг зөгий хүртэл хаа байсан үүрлүүгээ буцан ирдэг. Загас хүртэл зүг чигээ мэддэг. Хүмүүс харин төөрдөг. Нохойгоо хүн 5 милийн зайнд орхихоор буцаад л ирдэг. Замаа тэр яаж олоод байдаг билээ? 
Тэдэнд байдаг энэхүү чанар нь  тэдний дотоод гэмгүй байдлаас үүдэлтэй электромагнетик урсгалаас гаралтай юм. 

Мөн үүнийг нь “pranana” гэж хэлдэг. Энэхүү “pranana” нь Шри Ганеш-ийн үндсэн зарчимаар тэжээгдэн цэнэглэгддэг. Энэ зарчим нь маш зохион байгуулалттай, журам зарчимтай, сэвгүй цэвэр бөгөөд мөн ухааныг агуулсан байдаг, харин хэзээ ч хуурмагаар бий болсон – хий хоосон заншил болсон зуршилыг агуулдаггүй байна. үний түвшинд хий хоосон заншил нь – ёсорхол, нэрэлхүү зан, үзэл бодол, image, ego.... гэх мэтээр илэрдэг.)  Амьтад - “Байгалаас” юу тэдэнд өгөгдсөн байна, түүнийгээ л даган, тэр өгөгдсөн хязгаарлалдаа амьдардаг. Хүмүүстэй хамт амьдардаг гэрийн амьтад хүртэл тэдгээр хязгаардаа дадал болсон, эзэн хүндээ дотно, дасал болсон байдаг. Тэд зөвхөн хайрлуулахыг л хүсдэг. Нэг л өдөр та нохойгоо хайхрахгүй, тоохгүй л байх юм бол тэр хоолоо идэхээ байдаг. Маш гайхалтай.
Хүүхдүүдийг хар л даа, тэд зөвхөн хайр халамж, хайрлуулж байхыг л хүсдэг. Хүүхдүүд хайрнаас өөр юмыг ер хүлээн авдаггүй. (Хүүхдүүд маш их эерэг энерги бий болгодог. Хүмүүс хүүхдүүдээ хайрлавал орчин тойрон дүүрэн аз жаргал эерэг энергээр дүүрдэг. Нийгмээ эрүүлжүүлье, эерэг болгое гэвэл хүүхдүүдээ хайрлаж эхэлвээс, хамаг сайн сайхны суурь тавигдах буй за.- орч.)
Харин өсөж том болох тусам нь, ялангуяа материалист орчинд, эд хөрөнгө чиглэсэн хандлагатай орчинд хүүхдүүд өсөж эхлэхээр бүхэл (эд зүйл, хөрөнгийг чухавчилахматериализм бий болдог.
(Амьтад эзнээ дууриадаг шиг, хүүхдүүд эцэг эхээ дуриана. Эрүүл ухаантай хүүхдийг эрүүлээр нь байлгах, буруу төлөвшсөн хүүхдийг зөвөөр залах нь бидний үүрэг. Харин өөрсдийнхээ бодол санаа, үзэл бодлоо бид тэдэнд тулган суулгах нь бидний үүрэг биш гэдгийг та бид мэдэх буй за. -орч. (Шри Матажийн 19. 09.1993 оны лекцний хэсгээс)

мөн энэ линкнээс энэ хүрдтэй холбоотой зүйлийг олж уншаарай


Sunday, March 25, 2012

On Thoughtless awareness. Бодлоос дээгүүр Оюуны талаар




Шри Матажи “бодол үгүй” ухамсрын  талаар. Сахажа йогоор хичээллэдэг хүмүүсд зориулсан хичээл:

“....Энэ бол маш их ерөөл юм. --Та нарыг хэн ч мэхлэж чадахгүй. Яагаад гэвэл мөн та нарыг Тэнгэрийн хүч халамжлан хамгаалж байдаг учир. Та нарыг Тэнгэрийн хүч ямагт чиглүүлж байгаа. Та тэрхүү Тэнгэрлэг Бурханлагийн хүчинд итгэ. Бурханд итгэ. Энэ бол маш чухал зүйл юм. Лааны гэрэлд (гэрэл гаргадаг гэдгийг мэдээд) итгэдэг шиг Бурханд  итгэ. Танд гэрэл өгч, замыг чинь залж, зөв юм хийлгүүлэх гэж зөв газарт чинь аваачдагт нь итгэ. Үүний талаар ч та нарын маш олонхи нь өөрсдийн бодит тохиолдлоос (болсон явдлаасаа) мэдэж байгаа. Надаа ямар их хүмүүс - тэдний зүйлс нь яаж - маш их сайжраад байгаа талаар маш их бичдэгийг ч би та нарт их хэлээгүй.
Үүнээс гадна бид бүгд хамт олноороо. Бие биендээ маш сайхан ханддаг. Худал юм хэлдэггүй. Бусдыг устгах гэж оролдодгүй. Энэ бүхэн нь -- биднийг --- хүний дутагдлаас ямар их дээгүүр байгааг харуулна. Энэ нь тэгээд, зөвхөн тэр гэрэлний улмаас юм. Бид өөрсдийнхөө хаана бүдэрч, хаана доройтож байгаагаа өөрсдөө зүгээр л (өөртөө) хараад мэдчихдэг.

----------Үүний тулд (энэ бүхнийг олохын тулд) бясалгах нь бол Сахажа йоганд хамгийн чухал зүйл юм. Өдөр болгон  та нар бясалгаж байх хэрэгтэй. Бясалгал хийдэггүй хүмүүс нь бол – доош унах-- боломжтой. Яагаад гэвэл Бясалгах нь бол дэнлүүнд тос хийхтэй адил юм. Бясалгал хийдэггүй нэг нь - “үүнэгүйгээр болчихно” гэж бодож байгаа нэг нь -- харамсалтайгаар эндүүрч байна. Тэд өглөө мөн орой болгон бясалгаж байх хэрэгтэй.
Нэг асуудал нь бол: (Сахажа йоганд) бүх юм зүгээр бэлэн гарын доор, маш энгийн хялбархан ирээд байгаа болохоор тэд энэ бясалгалыг маш чухал гэдгийг ер ойлгохгүй байна. Магадгүй. Та нар биш л дээ, гэхдээ зулайгаа нээлгүүлчээд бясалгалаа хийдэггүй хүмүүс байгааг би мэднэ. Тэдний байгаа байдал нь өөр байдаг. Тэдний дотоод байдал нь өөр байдаг.

       Бясалгал бол маш тайтгаруулсан тэтгэгч  зүйл. Гэгээн тэнгэртэй холбогдох үлэмжийн сайхан арга юм. Тэгээд тэрхүү бясалгалын төлөвд байхад таны бүхий л асуудлууд шийдэгддэг. Хэрвээ та бясалгалаа хийдэггүй юм бол, хэрвээ та бясалгалаа хөгжүүлдэггүй юм бол... магадгүй таны гэрэл чинь мөхөх байх. - Энэ нь (олсон жаахан зүйл чинь) танд хангалттай гэрэл өгч чадахгүй- . Энэ маш чухал юм. Маш их чухал. Мөн - өөрийн талаар болон бусдын талаар бясалгалдаа олж харах нь маш чухал юм.

        “Яаж бясалгал хийх вэ?” гэж олон хүмүүс надаас асуудаг. --Юу ч хийх хэрэггүй юм. Зүгээр л бодол үгүй мэдлэгийн байдал руу орох. Бодол үгүй оюуны ухамсарлуу орохыг хичээ. Хэрвээ та тэрхүү бодол үгүй мэдлэгийн нөхцөл оронруу орж чадвал --та хийх ёстой зүйлээ хийсэн. Яагаад гэвэл энэ бол таныг Үнэнтэй, Бодит байдалтай, Баяр жаргалтай, бүхий л үндсэн чанар болсон чухал зүйлстэй нэг болгох тэр өртрөг юм.